Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2019/02611

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 12 сар 13 өдөр

181/ШШ2019/02611

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Т /РД-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.О/РД: /-д холбогдох

 

82,368,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнтуяа нар оролцов.

 

Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Т би Д.*******тэй 2018 оны 10 сарын 30-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 48,000,000 төгрөгийг 3,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, сар бүрийн 29-ны өдөр хүүг төлж, хугацааны эцэст үндсэн зээлийг төлөх нөхцөлтэй 2019 оны 04 сарын 29-ний өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Зээлдэгч ******* зээл авснаасаа хойш гэрээний үүргээ зөрчин огт төлбөр төлөөгүй ба удаа дараа сануулсан боловч утсаа авдаггүй, гэрийн хаягтаа оршин суухгүй холбоо сураггүй болж байсан ба гэрээний хугацаа дууссан боловч зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцож 180 хоногийн алданги 24,000,000 төгрөг (хуулийн дагуу үндсэн зээлийн 50 хувь хүртэл), үндсэн зээлийн 48,000,000 төгрөг, түүний хүү болох 10,368,000 төгрөгийн хамт нийт 82,368,000 төгрөгийг хариуцагч Д.*******ээс гаргуулж өгнө үү. гэв.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Д.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөр 48,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 10,368,000 төгрөг, алдангид 24,000,000 төгрөг, нийт 82,368,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй, нэхэмжлэгч хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтад заасны дагуу бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Б.Т болон Д.Онарын хооронд 2018 оны 10 сарын 30-ны өдөр Зээлийн гэрээ нэртэй гэрээ /хх-4 тал/ бичгээр байгуулагдсан байх ба уг гэрээгээр Б.Т нь 48,000,000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэйгээр Д.*******д зээлдүүлэх, ******* сар бүрийн 29-ний өдөр зээлийн хүүг төлөх, зээлийн гэрээний хугацааны эцэст үндсэн зээлийг хүүгийн хамт Б.Тд төлөх, зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон байна.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дахь заалтад заасан зээлийн гэрээний харилцааны шинжийг агуулж байна.

Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад Зээл олгосон хугацаа: 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Төрийн банкин дахь 104200063620 тоот Д.*******ийн дансанд шилжүүлсэн гэсэн байх ба хэрэгт нотлох баримтаар авагдсан Төрийн банкны 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн огноо бүхий Орлогын мэдүүлэг нэртэй баримт /хх-7 тал/-аар Д.*******ийн 104200063620 тоот дансанд 48,000,000 төгрөгийн орлого хийгдсэн болох нь тогтоогдож байна.

Төрийн банкны 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн огноо бүхий Орлогын мэдүүлэг нэртэй баримтын гүйлгээний утга гэсэн хэсэгт Балжиннямаас зээл олгов гэж бичигдсэн байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс Д.*******ийн дансанд 48,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримтад Балжиннямаас зээл олгов гэж бичигдсэн шалтгааныг тодруулахад Б.Т нь ББСБ-д ажилладаг бөгөөд Д.ОБ.Тын ажилладаг ББСБ-аас зээл авсан байсан, улмаар уг зээлээ төлөх хэрэгцээ шаардлага гарсан тул Б.Т нь Балжинням болон Д.Онарыг холбон өгч зээлд зуучилсан, улмаар Балжинням нь Шарын голд явж байсан тул Б.Тыг зээлийн гэрээг Д.*******тэй байгуулчих гэсний дагуу зээлийн гэрээг Б.Т Д.*******тэй байгуулсан, Балжинням мөнгийг Д.*******ийн дансанд шилжүүлсэн гэх тайлбарыг гаргаж байна.

Б.Т болон Д.Онарын хооронд 2018 оны 10 сарын 30-ны өдөр Зээлийн гэрээ нэртэй гэрээ бичгээр байгуулагдсан байх боловч уг зээлийн гэрээнд заасан 48,000,000 төгрөгийг Б.Т Д.*******д бодитоор зээлдүүлээгүй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Төрийн банкны 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн огноо бүхий Орлогын мэдүүлэг нэртэй баримт, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дахь заалтад Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан, Б.Т нь зээлийн гэрээнд заасан 48,000,000 төгрөгийг Д.*******д шилжүүлэн өгсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул Б.Т болон Д.Онарын хооронд зээлийн гэрээг байгуулсанд тооцохгүй, Б.Т Д.*******ээс 2018 оны 10 сарын 30-ны өдөр бичгээр байгуулсан Зээлийн гэрээ нэртэй гэрээний үүргийг шаардах эрхгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Д.*******ээс үндсэн зээлийн төлбөр 48,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 10,368,000 төгрөг, алдангид 24,000,000 төгрөг, нийт 82,368,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч Д.*******ээс 82,368,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2019 оны 10 сарын 25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 569,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд   гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР