Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 142/ШШ2019/01191

 

 

 

 

 



2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 142/ШШ2019/01191

Орхон аймаг

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Зэст баг 1-5-95 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багт байрлах Орхон аймаг дахь ******* холбогдох

 

шүүхийн шийдвэр гүйцэтгэх арга хэмжээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 142/2019/01003/и индекстэй иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б*******, *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд , гуравдагч этгээдийн өмгөөлөгч, нарийн бичгийн дарга нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.******* миний бие 2015 оны 06 дугаар сарын 20-нд Булган аймгийн Хангал сумын нутагт авто осол гаргаж Булган аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр ял шийтгэгдсэн юм. Энэ хэргийн улмаас нэг хүний амь нас хохирсон бөгөөд бүх хохирлыг төлсөн тул надад тэнсэн харгалзах ял өгсөн. Харин тэжээгчээ алдсаны тэтгэмж талийгаачийн авч байсан цалингийн зөрүүг шүүх шийдвэрлэлгүй орхисон. Тэгээд дараа нь талийгаачийн эхнэр өөрийн оршин суудаг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд цалин, тэтгэмжийн зөрүүг нэхэмжилсэн нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч надаас сар бүр 113.500 төгрөг гаргуулж талийгаачийн насанд хүрээгүй 3 хүүхдэд сар бүр олгуулж байхаар 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 101\ШШ2016\0447 дугаар шийдвэр гарсан. Уг нь тооцоод үзэхэд 94.000 төгрөг байхаар байсан ч би ямар нэг гомдол гаргаагүй. Тэгтэл Нийслэлийн иргэний хэргийн шүүхэд хүүхэд бүрт 113.500 төгрөг олгуулахаар шийдэж өгөөч гэсэн давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1700 дугаартай магадлалаар гомдлыг нь хэрэгсэхгүй болгосон. Энэ магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд нэхэмжлэгч нь гомдол гаргаагүй тул одоо шийдвэр магадлал хүчин төгөлдөр болсон. Тэгээд Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 181\Ш32016\07307 дугаартай захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 181\ГХ2016\00646 дугаартай гүйцэтгэх хуудсыг бичиж ирүүлсэн байсан. Би эрүүгийн хэрэг шийдэгдсэнээс хойшхи хугацааны цалин тэтгэмжийн зөрүү 783.200 төгрөгийг нөхөн төлөөд төлбөр авагч нь нэг хүүхдэд 113.500 төгрөг гэж тооцсон гээд маргаан үүсгэсэн тул шийдвэр гүйцэтгэгч Лхамягмар нь хэргийг шийдсэн шүүхээр шийдвэрийг тайлбарлуулна гэж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт явуулсан. Хүсэлтийн хариуг хэргийг шийдсэн шүүгч биш тус шүүхийн ерөнхий шүүгч Б. гэдэг хүн шүүхийн дээрхи шийдвэрийг тайлбарлахдаа нэг хүүхдэд 113.500 төгрөг гэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуул гэсэн хариуг албан бичгээр ирүүлсэн гэдэг. Тэгэхдээ би энэ бичгийг өөрийн нүдээр эхээр нь үзээгүй. Энэ шүүгч гийн нэхэмжлэлтэй надад холбогдох хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэхэд оролцоогүй тул шийдвэрийг тайлбарлах эрхгүй юм билээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлд шүүхийн шийдвэрийг уг асуудлыг шийдвэрлэсэн шүүгч нар л нэг удаа амаар тайлбарлаж болох тухай заалтыг Б. гэдэг шүүгч зөрчиж шүүхийн шийдвэрийг зориуд буруу тайлбарлаж ирүүлснээс болж би өнөөдрийг хүртэл сар бүр 340.500 төгрөг төлж ирлээ. Энэ талаар би өмнө нь тус шүүхэд гомдол гаргасан боловч анхан шатны шүүх миний гомдлыг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж Улсын дээд шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн гэсэн байсан. Энэ нэхэмжлэл шүүхээр хянан хэлэлцэгдээд явж байх үед шийдвэр гүйцэтгэгч ******* гэдэг хүн миний цалингаас 340.500 төгрөг суутгаж байснаа зогсоож 113.500 төгрөг суутгаж эхэлсэн. Өмнө нь илүү суутгасан мөнгөө 2019 оны 8 сар хүртэлх тэтгэвэрт тооцохоор тохиролцсон юм. Гэтэл одоо гэдэг шийдвэр гүйцэтгэгч 2018 оны 12 дугаар сараас эхлээд гэнэт 340.500 төгрөг цалингаас суутгах мэдэгдлийг миний хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг Эрдэнэт үйлдвэр ХХК -д хүргүүлсэн байсан. Энэ тухай надад огт мэдэгдээгүй эхэлсэн тул би ахлах шийдвэр гүйцэтгэгчид нь 2018 оны 12 дугаар сарын 11-нд гомдол гаргасан юм. Миний энэ гомдлыг шийдвэр гүйцэтгэгч т ахлах шийдвэр гүйцэтгэгч шилжүүлэн өгсөн гэдэг боловч тэрээр аваагүй гээд бөөн маргаан болж байж би уг өргөдлөө 2019 оны 01 дүгээр сарын 23-нд дахин өгсөн. Энэ гомдлын хариуг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн албан бичгээр өгсөн бөгөөд түүнд миний цалингаас суутгал хийх тухай 17140012\07 дугаартай тогтоолыг хууль зөрчсөн байх тул хүчингүй болгосон гэсэн байсан. Ингээд энэ асуудал дуусчээ гээд бодоод явж байтал 2 дугаар сарын цалингаас дахиад л 340.500 төгрөг суутгасан тул би дахиад л ахлах гүйцэтгэгч Б******* гэдэг хүнд гомдол гаргасан боловч ямар ч хариу өгөөгүй. Тэгээд арга буюу 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Шүүхийн шийдвэр биелүүлэх Ерөнхий газрын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч гэдэг хүнд хандаж миний өмгөөлөгч ******* гомдол гаргасан. Энэ ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хариу ирүүлэхдээ Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч нь нэг хүүхдэд 113.500 гэж тооцож төлбөр гаргуул гэж шүүхийн шийдвэрийг тайлбарлаж ирүүлсэн тул шийдвэр гүйцэтгэгч хууль зөрчөөгүй байна гэсэн хариуг 2019 оны 03 дугаар сарын 25 нд ирүүлсэн байсан. Ингээд би Сүхбаатар дүүргийн Ерөнхий шүүгч гэдэг хүнд хандаж албан захидал явуулсан. Та хэрэг маргааныг шийдэхэд оролцоогүй мөртлөө шүүхийн шийдвэрийг 1 хүүхдэд 113.500 төгрөг гэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуул гэснээс болоод танай шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх бичиг баримтанд надаар төлүүлэхээр заасан 113.500 төгрөгийг 3 дахин өсгөж төлүүлж намайг хохироож байна.Та хууль зөрчсөн энэ асуудлаа залруулсан албан бичгийг Орхон аймгийн шүүхийн шийдвэр биелүүлэх албанд явуулж өгнө үү гэсэн утга агуулгатай захидлыг \ бүр гарт нь гээд\ шүүхийн хаягаар нь явуулсан. Одоо хүртэл ямар нэг хариу ирүүлээгүй байна. Би өөрийн биеэр уулзах гэж очсон боловч хүлээж аваагүй. Уг нь би энэ гэдэг хүн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн талаар өмнөх албан бичгээ залруулсан бичиг явуулчихвал шүүхийн шийдвэр хуулийн дагуу биелэгдэх юм гэж бодсон юм. Гэвч энэ хүн алдаагаа залруулахгүй байгаа тул би шүүхийн сахилгын хороонд гомдол гаргасан. Одоо би шүүхэд хандаж энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж байна. Миний гомдол гаргаж байгаа үндэслэл бол Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 7 дугаар зүйлийн 7.2, 8 дугаар зүйлийн 8.1.4, 14 дүгээр зүйл, 20 дугаар зүйлийн 20.1.5, 44 дүгээр зүйлийн 44.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч зөрчсөн тул миний цалингаас 340.500 төгрөг суутгаж байгаа шийдвэр гүйцэтгэх арга хэмжээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Х.******* нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримт бичигт заасны дагуу 2016 оны 8 сарын 4-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарыг дуустал 36 сарын турш нийтдээ 4.086.000 төгрөг төлөх ёстой байтал \113.500 х 36 сар = 4.086.000 төгрөг\ 6.973.090 төгрөг хууль бусаар суутгаж авсан байдаг. Өөрөөр хэлбэл 2.887.090 төгрөг хууль зөрчиж цалингаас суутгаж авсан байна. Үүн дээр би бэлнээр 5 сарын мөнгө гэж 567.500 төгрөг төлсөн тул миний нийт төлсөн мөнгө 7.540.590 төгрөг болж байна. Илүү төлсөн мөнгө нь 3.454.590 төгрөг байна. Тийм учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримт бичигт зааснаас илүү суутгаж авсан 3.454.590 төгрөгийг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас гаргуулж Х.******* надад олгож өгнө үү гэж нэхэмжлэлийн өмнөх шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ: Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа буруу явагдсан байдаг. н.Болормаа Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийлгээгүй гэдэг үндэслэлээр шийдвэр магадлалыг хүчингүй болгосон. Үүнийг ойлгохгүй байх шиг байна. Дээд шүүхийн магадлал гарснаас хойш Х.Чулуун-Эрдэнийн цалингаас хийдэг суутгал зогссон байдаг. Илүү авсан мөнгөө тооцохоор болсон баримт хувийн хэрэгт байгаа. Яагаад надад мөнгө өгөхгүй байгаа юм гэж н.Болормаа гомдол гаргаагүй. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч н. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2., 7.2., 8.1.4., 14.2.1 дэх заалтуудыг зөрчөөд 340.500 төгрөг суутгасан. Үүнээс хойш бүтэн нэг жил суутгасан. Шийдвэр гүйцэтгэгч нар их бүдүүлэг ажилладаг юм байна лээ. Өрөөнөөс хөөж гаргаж, өгсөн өргөдлийг хүртэл урж хаяж байсан. Би шийдвэр гүйцэтгэх байгууллагын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж, тэр хүн шүүхэд ханд гэсний дагуу шүүхэд хандсан байгаа. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 447 дугаартай шийдвэрээр Х.*******эс сар бүр 113.500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүнийг эс зөвшөөрч н.Болормаа түүний өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг нар гомдол гаргаад Нийслэлийн давж заалдах шатны шүүх авч хэлэлцээд гомдлыг хэрэгсэхгүй болгосон магадлал хэрэгт байгаа. Үүний дараа 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 07307 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гаргаж, 113.000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай захирамж гарч Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжиж ирсэн. ******* анхнаасаа ирэхдээ маргаантай хэрэг байсан гэж байна. н.Болормааг гомдол гаргадаг гэж байсан. Гэтэл тийм гомдол гаргаж байсан зүйл хавтаст хэрэгт байхгүй. Шийдвэрийг тодруулж өгөөч гэсэн бичгийг Нийслэлийн шүүх рүү явуулахад ерөнхий шүүгч н. албан бичиг ирүүлсэн байдаг. Энэ албан бичгээр суутгал хийсэн. Шүүхийн гүйцэтгэх баримт бичиг гэж юуг хэлэх вэ. Шийдвэр гүйцэтгэх хуулийн хүрээнд шийдвэр ойлгомжгүй байна тодруулга өгөөч гэсэн албан тоот явуулахад ерөнхий шүүгч нь албан бичиг ирүүлсэн. Уул нь шийдсэн шүүгч нь тайлбар ирүүлэх ёстой. Гүйцэтгэх хуудаст юу гэж бичсэн байна түүнийг гүйцэтгэх ёстой. Тухайн үедээ ******* үүнийг зөвшөөрч байсан. Гэтэл н., н., н******* нар хүлээн зөвшөөрөөгүй, хуулиа зөрчиж байгаа. Х.******* хүний амь нас хохироосон гэм буруутай. Өгөх ёстой зүйлээ бүгдийг өгч дээр нь 2.000.000 төгрөг илүү өгсөн. Талийгаачийн цалингийн дундажаар тооцож үзэхэд 113.500 төгрөг бас илүү байгаа. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 447 дугаартай шийдвэрт шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны хүүхдийн тэтгэлгийг нөхөн гаргуулах гэж заасан. Үүнийг тооцоход 83.500 төгрөг байгаа. Шийдвэр гүйцэтгэгч нарын толгой эргээд байхаар зүйл байхгүй. Шүүхийн шийдвэр гарснаас хойш 8,9,10,11,12 дугаар сарын 113.500 төгрөг нийт 567.500 төгрөгийг төлүүлсэн. Тэгснээ гэнэт 2017 оны 04 дүгээр сараас эхлээд нөгөө албан бичгийг үндэслээд 340.500 төгрөгөөр төлүүлсэн. Ерөнхий шүүгч н.ын албан бичиг үндэстэй гэж үзэж байгаа бол эрүүгийн хэрэг шийдэгдсэнээс хойш иргэний хэрэг шийдэгдэх 8 сарын хугацааг 340.500 төгрөгөөр яагаад тооцохгүй байгаа вэ. Шүүх 783.000 төгрөг гэж гаргасныг зөв гээд нэмэхгүйгээр төлүүлчихлээ. *******ыг хувийн сонирхлоор хандсан гэж үзэж байгаа. Хүний цалингаас илүү мөнгө авсан нь шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаа гэж үзэж байна. Хийсэн ажилдаа эзэн болдоггүй хүмүүс байна. Нэхэмжлэлийг хангах хүртэл хугацаанд 7.541.590 төгрөг, илүү төлсөн 3.454.590 төгрөг байна. Үүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар буруу үйл ажиллагаа явуулсан учраас Х.*******д буцаан төлөх ёстой гэж үзэж байгаа. Ингэж хэлж байгаа үндэслэлээ нэхэмжлэгч бид хоёр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6.2-т зааснаар 2017 оны 04 дүгээр сараас эхлээд 340.500 төгрөгөөр биш 511.000, 690,000 төгрөг хүртэл суутгаж дураараа авирлаж хууль зөрчиж байсан. 2017 оны 04 дүгээр сараас 08 сар хүртэл 3.568.000 төгрөг суутгасан. Илүү суутгасан мөнгө нь 2.319.590 төгрөг байгаа. Ингээд 2018 оны турш буюу 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 11 сар хүртэлх 12 сар суутгал хийгдээгүй. Яагаад суутгал хийгдээгүй гэхээр 2019 оны 08 сар хүртэлх хугацааны илүү суутгасан мөнгийг тооцоод эвлэрээд зогсоосон. Эднийх мөнгө төлнө гээд эвгүй байдалд орох гэж байснаа санал тавьсан учраас Х.******* бид хоёр зөвшөөрөөд заавал авах гээд яахав гээд н.Болормаа илүү авснаа зөвшөөрч байгаа бол тэгье гэсэн. Гэтэл 2018 оны 11 дүгээр сард шийдвэр гүйцэтгэгч н. хэргийг аваад Х.*******д мэдэгдэхгүйгээр шууд 340.500 төгрөгөөр суутгал хийж эхэлсэн. Ингээд 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 10 сарыг гартал мөнгө суутгаад авчихлаа. Одоо 2018 оны 11 дүгээр сараас хойш 2019 оны 10 дугаар сар хүртэл нийт төлсөн мөнгө нь 7.540.590 төгрөг болж байгаа. Илүү төлсөн 3.454.590 төгрөгийг гаргуулж Х.*******д олгож өгөх нь зүйтэй байна. Талийгаачийн авч байсан цалин бол Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт зааснаар сар бүрийн 543.194 төгрөг байгаа. Үүнийг хуульд заасны дагуу 5 аман бүлд хуваахаар 108.638 төгрөг болж байгаа. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т зааснаар төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дундажаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасаад тооцно гэж байгаа. Тэгэхээр н.Болормаа тухайн үед ажил хийж байсан, хөдөлмөрийн чадвартай болохоор түүнийг хасахаар 235.915 төгрөг болж байгаа. Мөн төрөөс тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү гэж 234.000 төгрөг тогтоож өгсөн. Тэгэхээр 325.918 төгрөгөөс төр 230.000 төгрөгийг өгөөд байгаа учраас үүнийг хасаад 95.918 төгрөг байгаа. Үүнийг би анхан шатны шүүхэд хэлж байсан боловч шүүгч тооцооны алдаа гаргаж 113.500 гэж тооцсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг тайлбарлах ёстой байтал ерөнхий шүүгчийн хүсэлтийн хариу гэдэг албан тоотоор хүний цалингаас 340.500 төгрөгийн суутгал хийх хууль зүйн үндэслэлгүй. Тийм учраас 340.500 төгрөгийн суутгал хийж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Анхан шатны шүүхийн шийдвэрийг ойлгохгүй байгаа бол магадлалыг уншиж үзэх хэрэгтэй. Нэг хүүхдэд гэсэн зүйл байхгүй. Шийдвэр гүйцэтгэгчийн хууль зөрчиж байгаа үйл ажиллагааг тасгийн дарга Б******* нь зохицуулж чадаагүй. Хариу өгөхгүй зөндөө хэрүүл маргаан болж байсан. Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсныг анхаарч үзэх хэрэгтэй. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгосон байгаа. Хяналтын шатны шүүх н.Болормаагийн гомдлоор хэргийг хянахдаа нэхэмжлэгч тал хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхдээ дээд шатны албан тушаалтнуудад гомдол гаргах зарчмын заалыг зөрчсөн, үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Тийм учраас үндэслэх хэсэг, тогтоох хэсэг зөрж байна гэж байгаа юм чинь бүхэлд нь уншаад үзвэл нэг л ойлголт гарч ирнэ. 340.500 төгрөгийг суутгасаар байгаад 3.540.000 төгрөг илүү суутгасан байгаа. Үүнийг буруу үйл ажиллагаа явуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага төлж таарна, боломжгүй бол эвлэрч болно гэж үзэж байгаа. Яагаад эвлэрч болохгүй гэж. Эвлэрэх боломж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн шаардлагад хариуцагч тал хариу өгөөгүй учраас хүлээн зөвшөөрч байна гэж ойлго гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б*******, ******* нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Чулуун-Эрдэний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 101/шш2016/0447 дугаар шийдвэрээр Х.*******эс тэтгэвэр тэтгэмжийн зөрүү болох 783.200 төгрөг нөхөж гаргуулж, Б.Долгор, , Б.Дэлгэр нарт цалин тэтгэмжийн зөрүү 113.500 төгрөгийг сар бүр гаргуулж д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж эхлэхээс өмнө шийдвэрийг яаж хэрэгжүүлэх талаар тухайн шийдвэр гаргасан шүүхээр тайлбарлуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 505 дугаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн албан бичгээр 113.000 төгрөгийг хүүхэд тус бүр гэж ойлгоно гэж тайлбарласан байдаг. Төлбөр төлөгч Х.Чулуун-эрдэнэ нь 2017 оны 06 дугаар сарын 13-нд энэ нэхэмжлэлийн талаар сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 15 өдрийн 142/шш2017/00915 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны 171 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Төлбөр төлөгч Х.******* нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны 2018 оны 02 дугаар сарын 20-ны 142/шш2018/00182 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Х.*******эс 340.500 төгрөг гаргуулж д олгохыг даалгаж шийдвэрлэсэн. Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 39 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 001/хт2018/01430 дугаар тогтоолоор Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20 ны өдрийн 142/442018/00182 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 39 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Х.******* нь шүүхээр хянан шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байхад санаатайгаар дахин дахин нэхэмжлэл гаргаж байгаа тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага шүүхийн шийдвэрийг л гүйцэтгэх ёстой байгууллага. 3 шатны шүүхээр явж байхад тогтоох хэсэг дээр болон манай төлөөлөгчийн хэлж байгаагаар анхнаас нь ирэхэд нь маргаантай байсан хэрэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн цалин хөлснөөс суутгал хийх тогтоолыг яагаад хүчингүй болгосон бэ гэхээр тасгийн даргын гарын үсэггүй тогтоол явсан байсныг хүчингүй болгосон. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааны явцад удаа дараа ажиглагдаад байгаа шийдвэр гүйцэтгэгч нар хуульч байх ёстой гээд байдаг. ******* гэдэг хүн зохих ёсоор шалгалтаа өгч тэнцээд цэрэгжсэн байгууллагад хууль дүрмийн дагуу ажлаа хийж байгаа хүн. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч бас ажигласан байна. Шүүх рүү хүртэл нөлөөлөх маягтай. Шүүхийн шүүгч н.ыг би ёс зүйн хороонд өгсөн байгаа. Танай шийдвэр гүйцэтгэгчийг авилгатай тэмцэх газар өгнө гээд шүүхийг эцсийн шийдвэр гаргахад нөлөөлж байна гэж үзэж байна. Та шүүх хурлын танхимд өмгөөлөгч хүний хувьд бусаддаа хүндэтгэлтэй хандмаар байна. Хувийн байдлаар нь үзэл бодлоо тулгаж байгаа нь ямар учиртай юм бэ? та өмгөөлж байгаа хүнийхээ эрх хэмжээнд тааруулж тайлбараа хэлж, хуулийн дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлмээр байна. Та тогтоогдоогүй зүйлийг тогтоогдсон мэт ярих юм. Та биднийг нөлөөнд автсан гэж үзэж байгаа бол Авилгатай тэмцэх газарт өг. Бид нар шалгуулахад бэлэн. Дандаа таны өмнөөс худалч хүмүүс хараад суугаад байгаа юм уу. Ёс зүйтэй шүүх хуралдаанд оролцмоор байна. Нотлох баримт байвал нотлох л хэрэгтэй гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс гүйцэтгэх хуудас бичигдэж манайд хуваарилагдаж ирсэн. Үүний дагуу Х.Чулуун-Эрдэнийн цалингаас 340.500 төгрөг суутгах ажиллагаа хийхэд маргаантай байсан учраас шийдвэр гаргасан шүүхээс нь тайлбар гаргуулахаар хүсэлт явуулж, хүүхэд тус бүрт нь 113.500 төгрөг суутгана гэж ерөнхий шүүгч н. хариу ирүүлсэн байдаг. Үүний дагуу манайх Х.Чулуун-Эрдэнийн цалингаас суутгал хийж байтал нэхэмжлэгч шүүхэд хандаж 3 шатны шүүхийн шийдвэр гарсан. Тэгээд дээд шатны шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож эргээд анхан шатны шүүх дээр ирсэн тул шийдвэр гүйцэтгэгч н. 340.500 төгрөгөөр суутгал хийсэн. Манайх нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89-р зүйлд цалин хөлснөөс хийх суутгалд гомдол гаргахгүй гэсэн заалт байгаа учраас нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хуульчийн үүднээс дүгнэлт хийж суутгал хийж болохгүй. Бид хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах ёстой. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг ойлгомжгүй байна гэж давж заалдсан. Давж заалдах шатны шүүх шийдэхдээ анхан шатны шүүх хүүхэд тус бүрээр 113.500 төгрөг байна гэж ойлгомжтой тайлбарласан байна гэж үзсэн. ******* өмгөөлөгч н.Болормаа ямар ч гомдол гаргаагүй байхад биднийг албан бичиг явуулсан гэж ярьж байна. н. шүүгч тус бүр 113.500 төгрөг гэж ойлгоно гэсний дагуу өөрчилсөн. Намайг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоосон гэж үзэж байна. Тэр үед шүүхэд өгсөн байсан. Нэхэмжлэлийн шаардлага нь 1.800.000 төгрөг байсан. Анхан шатны шүүх яаж шийдэхийг харахаар түр зогсооё гэхэд шүүх даалгаж шийдсэн. Анхан шатны шүүх 340.500 төгрөгөөр тогтоож өгөхгүй бол болохгүй гэж даалгаж шийдсэн. Тэр маргаан дээд шүүх хүртэл явахад манайх цалин хөлснөөс суутгал хийгээгүй. Тухайн үед захирамжаар түдгэлзүүлээгүй. Шүүхийн шатандаа нэхэмжилж байгаа үнийн дүнг больё гэж эвлэрсэн. Манайх бол шүүхийн шийдвэр ямар гарах нь вэ гэж эвлэрсэн. Гэтэл 340.500 төгрөгийг олго гэж даалгасан шийдвэр гарсан. Гэтэл энэ маргаан явсаар байгаад дээд шүүхэд хүрсэн. Тэр хүртэл бид суутгалаа хийгээгүй. Дээд шүүхийн шийдвэр гараад н. шийдвэр гүйцэтгэгч 340.500 төгрөгөөр суутгал хийх нь зөв юм байна гэж суутгаж эхэлсэн. Энэ маргаан шийдсэн хэрэг дээр дахин дахин яваад байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би шийдвэр гүйцэтгэх ажиллагаа яаж явагдаж байгааг мэдэж байгаа. Нэхэмжлэгч хүн алж хаячихаад байна. Би мөнгөө авмаар л байна шүү дээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөв явагдаж байна гэж үзэж байна. Х.Чулуун-Эрдэнийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ: Х.******* удаа дараа нэхэмжлэл гаргасан боловч манай талаас хүлээн зөвшөөрөхгүй байна. Ямар ч шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаа байхгүй. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр үйл баримт тогтоогдоод шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж, сар бүр Х.*******эс 340.000 төгрөг суутгаж байгаа нь үндэслэлтэй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг дээр дундаж цалин төрөөс олгож байгаа мөнгийг хасаад 340.000 төгрөг гаргаж өгсөн. Хүүхэд тус бүрийн нэрийг заагаад тайлбарласан байна. Би 2002 оны шийдвэр гүйцэтгэх хуулийн дагуу ярьж байна. Шийдвэр гаргасан шүүгч тэтгэвэрт гарсан гээд бүрэлдэхүүн байхгүй учраас ерөнхий шүүгчид Шүүхийн тухай хуулиар шүүхийг төлөөлөх эрхийг олгосны дагуу тайлбарыг явуулсан. Шийдвэр гүйцэтгэгч энэ тайлбарласан тайлбарыг үндэслээд цалингаас суутгал хийж байгааг буруутгах үндэслэл байхгүй. Уг асуудлаар хэдэн удаа ч хурал болов. Дээд шүүхийн шийдвэрлэсний дагуу авч үзэхэд Х.******* ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж явсаар 2019 оны 03 дугаар сард шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гомдол гаргаж, тус газар 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гомдлын хариу ирүүлсэн байдаг. 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр буюу хуульд заасан хугацааг зөрчиж нэхэмжлэлээ гаргасан учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүсч байна. Эхлээд шийдвэр гүйцэтгэх байгууллагын буруутай үйл ажиллагааг тогтоох ёстой. Хэрэв тогтоогдвол төрөөс энэ мөнгийг нэхэмжлэх ёстой. Талархаж байгаагаа хэлмээр байна. Энэхүү суутгаад байгаа 340.500 төгрөг шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоогүй гэж манай зүгээс үзэж байна. Ямар ч шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаа байхгүй. Харин Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 447 дугаар хүчин төгөлдөр шийдвэрээр үйл баримт тогтоогдоод хийгдэж байгаа ажиллагаа. Түүнээс шийдвэр гүйцэтгэгч илт давуу байдал олгосон хууль бус үйл ажиллагаа байхгүй. Яагаад сар бүр Х.*******эс 340.500 төгрөг суутгаж байгаа вэ, үндэслэлтэй юу гэвэл үндэслэлтэй юм. Үндэслэх хэсэг дээр дундаж цалин 507.520 төгрөгөөс тооцоод төрөөс олгож байгаа мөнгийг хасаад 340.500 төгрөгийг 3 хүүхдэд хуваагаад нэг хүүхдэд 113.500 төгрөг гарч байгаа. Тогтоох хэсэгтээ Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт зааснаар хүүхэд тус бүрийн нэрийг заагаад тус бүрт нь цалин тэтгэмжийн зөрүү 113.500 төгрөгийг олгуулахаар заасан байгаа. Ингээд гүйцэтгэх хуудас бичигдээд 2016 оны оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирсэн. Энэ гүйцэтгэх хуудсыг ******* шийдвэр гүйцэтгэгч хүлээж аваад зөрүүтэй, эргэлзээтэй, зайлшгүй тодруулах нөхцөл байдал үүссэн учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн бүрэн эрхийн хүрээнд 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.5 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэх бичиг баримт нь тодорхой бус, түүнийг биелүүлэхэд тодорхой бус байгаа учраас түүнийг тодруулахаар тухайн шатны шүүхэд хүсэлт гаргах бүрэн эрхийг нь зааж өгсний дагуу Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх рүү албан тоот явуулсан. Албан тоотын хариуг тухайн шүүхийн ерөнхий шүүгч н.аас ирүүлсэн байсан. Яагаад ерөнхий шүүгчээр ирсэн бэ гэхээр тухайн хэргийг шийдвэрлэх бүрэлдэхүүнд байсан н. шүүгч тэтгэвэрт гарсан учраас Шүүхийн тухай хуульд заасны дагуу ерөнхий шүүгчид шүүхийг төлөөлөх бүрэн эрхийг олгосон байдаг юм байна лээ. Үүний дагуу тайлбарыг явуулсан. Уг тайлбараар хүүхэд тус бүрт 113.500 төгрөг буюу 340.500 төгрөг өг гэсэн хариу ирсний дагуу шийдвэр гүйцэтгэгч энэхүү тайлбарыг үндэслээд өнөөдрийг хүртэл суутгал хийгдэж явж байгааг буруутгах ямар ч үндэслэл байхгүй. Шийдвэр гүйцэтгэгчтэй хүний 3 хүүхдийнх нь төлөө, ажлаа хийснийх нь төлөө нэхэмжлэгчийн өмгөөлөгч эвгүй харьцаж байгаад гуравдагч этгээд гомдолтой байгаа. Манай Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нар маш сайн ажилладаг. Талархаж байгаагаа хэлмээр байна. Тийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Орхон аймаг дахь ******* холбогдуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг шийдвэр гүйцэтгэгч зөрчиж, цалингаас 340.500 төгрөг суутгаж байгаа шийдвэр гүйцэтгэх арга хэмжээг хүчингүй болгуулах тухай гомдол гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цалин хөлснөөс илүү суутгасан 3.454.590 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж нэмэгдүүлсэн байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ...шийдвэр гүйцэтгэгч н. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2., 7.2., 8.1.4., 14.2.1 дэх заалтуудыг зөрчөөд 304.500 төгрөг суутгаж, нийт 7.541.590 төгрөг төлсөн, үүнээс илүү төлсөн 3.454.590 төгрөг байна. Үүнийг шийдвэр гүйцэтгэх газар буруу үйл ажиллагаа явуулсан учраас Х.*******д буцаан төлөх ёстой гэж үзэж байгаа... гэх тайлбар гаргаж нэхэмжлэлийг дэмжиж оролцсон.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нар хариуцагч талыг дэмжин шүүх хуралдаанд оролцож . Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөв явагдаж байна гэж үзэж байна. Х.Чулуун-Эрдэнийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн тайлбар гаргасан.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/0447 дугаартай шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...2002 оны 4 сарын 13-ны өдөр төрсөн охин Б.Долгор, 2010 оны 3 сарын 04-ний өдөр төрсөн хүү , 2013 оны 9 сарын 23-ны өдөр төрсөн охин Б.Дэлгэр нарт цалин тэтгэмжийн зөрүү 113.500 төгрөгийг сар бүр гаргуулж олгохыг хангаж... шийдвэрлэсэн гэсэн ба шийдвэрийн үндэслэх хэсэгт...шүүх цалин тэтгэмжийн зөрүүг бодохдоо талийгаачийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын дундажаар тооцож сарын цалин 570520 төгрөг гэж тооцсоноос, нэг сарын тэтгэмж 230.000 төгрөгийг хасч тооцоход 340.520 төгрөгийг 3 хүүхдэд хуваахад нэг хүүхдэд 113.500 төгрөг ногдож байх тул насанд хүрээгүй 3 хүүхдэд 18 нас хүртэл цалин тэтгэмжийн зөрүүг олгох нь зүйтэй байна гэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1700 дугаар магадлалд ...Анхан шатны шүүх талийгаач нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн гурван сарын дундаж 570.520 төгрөгөөр сарын цалин хөлс тооцож, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг 113.500 төгрөг гэж тооцож насанд хүрээгүй 3 хүүхдэд 18 нас хүртэл олгохоор шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, ...хүүхэд тус бүрт ногдох тэтгэмжийн хэмжээ адил, гэр бүлийн гишүүн насанд хүрсэн хөдөлмөрийн чадвартай болсон тохиолдолд үлдэх гишүүдэд ногдох хэсэг тэнцүү хэмжээгээр нэмэгдэх тул хүн тус бүрээр заан тэтгэмжийг тодорхойлоогүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй...гэсэн үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээсэн, магадлалд гомдол гаргаагүй шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

 

Энэхүү шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШЗ2016/07305 дугаартай захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 181/ГХ2016/00646 дугаартай гүйцэтгэх хуудас бичиж, Орхон аймаг дахь ******* хүргүүлжээ.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч нар шүүхийн шийдвэр, магадлалыг өөр өөрөөр тайлбарлаж маргаан үүсгэсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 133 дугаар зүйлийн 133.1.5-д заасны дагуу Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 тоот албан бичгээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/0447 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн цалин тэтгэмжийн зөрүү 113.500 төгрөгийг хүүхэд тус бүрт олгох, эсхүл 3 хүүхдийн дунд 113.500 төгрөгийг сар бүр олгох эсэх нь ойлгомжгүй байх тул шийдвэрийг хэрхэн гүйцэтгэх талаар тодруулахаар хүсэлтийг явуулсан байна.

 

Уг хүсэлтийн хариуд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх ...2002 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Б.Долгор, 2010 оны 03 дугаар сарын 04-ны өдөр төрсөн хүү , 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Б.Дэлгэр нарт цалин тэтгэмжийн зөрүү 113.000 төгрөгийг сар бүр гаргуулж... гэдгийг хүүхэд тус бүрт цалин тэтгэмжийн зөрүү 113.000 төгрөгийг сар бүр гаргуулж олгоно гэж хуульд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэнэ үү гэсэн хариу ирүүлжээ.

 

Ингээд шүүхийн шийдвэрийн дагуу сар бүр нэхэмжлэгч Х.Чулуун-Эрдэний цалин хөлснөөс 2017 оны 04 сараас 2017 оны 11 сар хүртэл нийт 3.568.090 төгрөг, 2018 оны 11, 12 сард 681.000 төгрөг, 2019 оны 01 сараас 08 сар хүртэл 2.724.000 төгрөгийг суутган авч төлбөр авагч Болормаад шилжүүлсэн байх ба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбогдуулан шүүхэд гомдол гаргасан хугацаанд түүний цалин хөлснөөс суутгал хийгдээгүй болох нь тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Х.******* нь хууль бусаар цалингаас илүү мөнгө суутган авч байгаа шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааг зогсоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд 2017 оны 06 сарын 13-нд гаргаж, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 15-ны 142/ШШ2017/00915 тоот шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 сарын 07-ны өдрийн 171 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Улмаар нэхэмжлэгч Х.******* нь 2017 оны 12 сарын 06-ны өдөр урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг цалин хөлсний 50 хувиар суутгал хийхийг зогсоолгох, илүү төлсөн 1.969.777 төгрөг гаргуулах гэж өөрчилж, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 20-ны өдрийн 142/ШШ2018/00182 тоот шийдвэрээр мөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 сарын 30-ны өдрийн 39 дугаартай магадлалаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэснийг, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 сарын 18-ны өдрийн 001/ХТ2018/01430 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Х.Чулуун-Эрдэний нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Х.******* нь 2016 оны 12 сарын 12-нд үүсгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гомдол гаргасан байх тул тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг баримтлан шийдвэр гаргах үндэслэлтэй байх ба төлбөр төлөгч Х.******* нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлд заасны дагуу дээд шатны албан тушаалтанд 2018 оны 12 сарын 11-ний өдөр гомдол гаргасан байна. Түүний гомдлын хариуг 2019 оны 01 сарын 29-ний өдрийн 50/02 тоот хариу мэдэгдэх хуудсаар ...113.500 төгрөгөөр тооцож 340.500 төгрөгийг суутгах тухай цалин хөлс бусад орлогоос суутгал хийсэн нь буруу биш байна... гэх хариуг өгсөн байна. Мөн 2019 оны 03 сарын 07-нд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын ерөнхий шийдвэр гүйцэтгэгч д нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, 2019 оны 03 сарын 11-нд Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Б*******од нэхэмжлэгч Х.******* нар тус тус гомдол гаргасан байна. Ингээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2019 оны 03 сарын 25-ны өдрийн 4/525 дугаартай албан бичгээр ...шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зохион байгуулсан нь хууль зөрчөөгүй, эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзвэл гомдлоо шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгсөн, хариуг хүлээж аваад тус шүүхэд шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаатай холбогдуулан 2019 оны 07 сарын 09-ний өдөр гомдол гаргасан байх тул гомдол гаргагч Х.******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 143 дугаар зүйлийн 143.3-т заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь иргэний болон...хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр....байна. гэж, 10 дугаар зүйлийн 10.1.1-д иргэний хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр....тэдгээрийн үндсэн дээр олгосон гүйцэтгэх хуудас, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 18 дугаар бүлэг, 183 дугаар зүйлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэлийг хуульчилж, мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл шүүхийн шийдвэр болон шүүхээр баталгаажуулсан шүүгчийн захирамж.... түүний үндсэн дээр олгогдсон гүйцэтгэх хуудас байна гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ. 11.2-т Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж тус тус заажээ.

 

Иймд хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр газар нь хуульд заасны дагуу шүүхийн шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгааг буруутгах үндэслэлгүй, гүйцэтгэх хуудаст бичигдсэн үнийн дүнгээс илүү мөнгө авч байгаа гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай шийдвэр гүйцэтгэгч зөрчиж, цалингаас 340.500 төгрөг суутгаж байгаа шийдвэр гүйцэтгэх арга хэмжээг хүчингүй болгуулах гомдол, цалин хөлснөөс илүү суутгасан 3.454.590 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.Чулуун-Эрдэний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Х.*******д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, тэрээр шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд өөрийнхөө эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, түүний өмгөөлөгч энэ хүсэлтийг дэмжиж нэхэмжлэгчийн эзгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх боломжтой гэж үзсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар судлагдсан 17140012 дугаар бүхий шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг материалыг хуулбарлан хэрэгт нотлох баримтаар хавсаргах нь зүйтэй.

 

Тухайн нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.2 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шйидвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1, 10 дугаар зүйлийн 10.1.1, 11 дүгээр зйүлийн 11.1, 143 дугаар зүйлийн 143.3-т заасныг баримтлан Х.Чулуун-Эрдэний нэхэмжлэлтэй Орхон аймаг дахь ******* холбогдох цалингаас 340 500 төгрөг суутгаж байгаа шийдвэр гүйцэтгэх арга хэмжээг хүчингүй болгуулах гомдол, цалин хөлснөөс илүү суутгасан 3.454.590 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ