Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2017/01363

 

2017 оны 06 сарын 20 өдөр        дугаар 182/ШШ2017/01363          Улаанбаатар хот

 

 

                           ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

Чингэлтэй д¿¿ðãèéí Иðãýíèé õýðãèéí àíõàí øàòíû ø¿¿õèéí ø¿¿ã÷ Н.Баярмаа äàðãàëæ, òóñ ø¿¿õèéí ø¿¿õ õóðàëäààíû òàíõèìä õèéñýí õóðàëäààíààð

 

Íýõýìæëýã÷: Д.Н-ийн нэхэмжлэлтэй,

 

Õàðèóöàã÷: “ХХДБ” төсөл хэрэгжүүлэх нэгжид холбогдох,

 

Гудамж төслийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Гэрээ дуусгавар болгох тухай Б/.28 тоот тушаалын Д.Нд холбогдох хэсгийг хүчингүй болгохыг “ХХДБ”  төслийн нэгжид даалгах, Гудамж төслийн захиргаа санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Д.Ныг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэх òóõàé нэхэмжлэлийн шаардлагатай èðãýíèé õýðãèéã хянан õýëýëöýâ.

 

Ø¿¿õ õóðàëäààíä: Нýõýìæëýãч Д.Н, хариуцагчийн төлөөлөгч Л.Ц, Б.О, ш¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàрга С.Т нар îðîëöîâ.

 

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 3 дугаар сарын 25-аас эхлэн Эдийн засгийн хөгжлийн яам /хуучин нэрээр/-ны харъяа Гудамж төслийн удирдах хорооны нарийн бичгийн дарга, 2015 оны 06 дугаар сарын 28-аас Захиргаа, санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 12 сарын 21-ний өдрийн 196 дугаар тогтоолоор “Гудамж төсөл”-ийг татан буулгаж “ХХДБ”  төслийг байгуулан уг төсөлд ажиллаж байсан 28 ажилтанг “ХХДБ” төсөлд шилжүүлэн 9 хүний орон тоо шинээр нэмэгдүүлэн 37 хүний орон тоотой болгон ажилалж байгаа бөгөөд Д.Н намайг ардчилсан намын хүн, одоо хэрэгцээ шаардлагагүй гэж улс төрийн утгаар зориуд гаргасан.

Миний бие Эдийн засгийн хөгжлийн сайдын 2013 оны 29 дүгээр тушаалаар батлагдсан журмын дагуу Гудамж төслийн захирал Б.Бтой 2015 оны 7 сарын 01-ний өдрийн Д/03тоот хөлсөөр ажиллах гэрээг байгуулан ажиллаж ирсэн бөгөөд “Гудамж төслийн захирлын 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар Хөлсөөр ажиллах гэрээг сунгаж 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн гэрээ дуусгавар болгох тухай “ Б/28 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.

Гэтэл гудамж төслийн захирал Б.Быг томилсон Нийслэлийн Засаг дарга Бийн захирамж гарч хөлсөөр ажиллах гэрээ албан ёсоор байгуулагдаагүй байна. Өөрөөр хэлбэл Хөлсөөр ажиллах гэрээний нэг тал буюу ажил олгогч /ажиллуулагч тал/ болох Гудамж төслийн захирал Б.Бнь эрх бүхий байгууллага, албан тушаалтан буюу Нийслэлийн Засаг даргаас албан ёсоор томилогдоогүй, Нийслэлийн Засаг даргатай албан ёсоор хөлсөөр ажиллах гэрээ байгуулаагүй этгээд /захирал/ Д.Н миний Хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгох тушаал гаргаж Монгол Улсын үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн.

Миний бие Гудамж төслийн захирал Б.Быгтомилсон эсэх талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газарт хандаж уг  захирамжийн хуулбар хувь, хөлсөөр ажиллах гэрээний хуулбар хувийг гаргуулахаар хүсэлт гаргасан боловч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн  07/1749 тоот албан бичгээр “Гудамж төслийн нэгжийн захирал  Б.БыгНийслэлийн Засаг дарга томилоогүй тул таны хүсэлтэд дурдсан баримтууд манай байгууллагын архивт байхгүй гэсэн хариу ирүүлээд байна.

Иймд Иргэний хуулийн 367 дугаар зүйл “Ажиллуулагч гэрээнд харш үйл ажиллагаа явуулснаас болж гэрээг цуцлахад хүргэсэн бол гэрээ цуцалснаас учирсан хохирлыг ажиллуулагч хариуцна” гэж заасны дагуу гудамж төслийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Гэрээ дуусгавар болгох тухай” Б/28 тоот хууль бус тушаалын Захиргаа санхүүгийн албаны дарга Д.Нтай холбогдох хэсгийг хүчингүй болгохыг “ХХДБ”  төсөлд даалгах,  гудамж төслийн Захиргаа санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан  Д.Ныг ажилд эгүүлэн томилох асуудлыг “ХХДБ”  төсөлд даалгах, Д.Н миний өнгөрсөн хугацааны ажилгүй байсан цалинг нөхөн олгож, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг “ХХДБ”  төсөлд тус тус даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Нын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2013 оны 46 дугаар тогтоолоор Гудамж төсөл хэрэгжиж, Засгийн газрын 2016 оны 12 сарын 21-ний өдрийн 196 дугаар тогтоолоор татан буугдсан.

Эдийн засгийн хөгжлийн сайдын 2013 оны 28 дугаар тушаалаар Гудамж төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулж, төслийн захирлыг Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны Б/75 дугаар тушаалаар томилоод чөлөөлөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан Нийслэлийн Засаг дарга төслийн захирлыг давхар томилох үндэслэлгүй юм. Эдийн засгийн хөгжлийн сайдын 2013 оны  29 дүгээр “ Хөрөнгө оруулалтын зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлэх төслийг хэрэгжүүлэхэд баримтлах журам”-ын 7.2.7-д “ төслийн захирал нь төслийн ажилтнуудыг томилж, чөлөөлөх бөгөөд тэдгээртэй хөлсөөр ажиллах гэрээг энэхүү журмын хавсралт 2-т заасан маягтын дагуу байгуулж, биелэлтэд өдөр тутам хяналт тавих эрхтэй” гэж заасны дагуу ажилчдыг томилж, хөлсөөр ажиллах гэрээ байгуулах эрхтэй.

Нэхэмжлэгч Д.Ныг Захиргаа, санхүүгийн албаны даргаар томилж, 2015 оны 7 сарын 01-ний өдөр Д/03 дугаартай хөлсөөр ажиллах гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан. Уг гэрээний хугацааг сунгаж 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай байгуулсан байна. Гудамж төсөл хэрэгжиж дуусгавар болж байгаатай холбогдуулан төслийн ажилчдад 2016 оны 11 сарын 28-ны өдөр Хөлсөөр ажиллах гэрээний хугацааг 2016 оны 12 сарын 31-ний өдрөөр дуусгавар болгожсунгахгүй болохыг бичгээр  мэдэгдсэн.

Иймд Иргэний хуулийн 364.1, Засгийн газрын 2016 оны “Гудамж төслийг татан буулгах тухай” 196 дугаар тогтоол, Д.Нтай байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээний 2.1,14.3.11-д заасныг тус тус үндэслэн хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болсон байна. Засгийн газрын 2016 оны 196 дугаар тогтоол, Сангийн сайдын 2017 оны 16 дугаар тушаалаар “ХХДБ”  төсөл хэрэгжүүлэх нэгж Сангийн яамны харъяанд байгуулагдсан бөгөөд Гудамж төслийн ажилчдыг ажилд авах үүрэг хүлээгээгүй. Уг шинээр байгуулагдсан төсөлд ажилтан авах асуудлыг Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9.6.9 дэх хэсэг, Сангийн сайдын 2015 оны 196 дугаар “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ын 9.1.7, 10.1.9, 16.3, 16.6, 16.7-д заасны дагуу зохицуулдаг.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурьдсанчлан Гудамж төсөл нь иргэний хуулийн 367 дугаар зүйлд заасан гэрээнд харш үйл ажиллагаа явуулаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.3-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

   ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч “ХХДБ”  төслийн нэгжид холбогдуулан “Гудамж” төслийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн гэрээ дуусгавар болгох тухай Б/28 тоот тушаалын Д.Нд холбогдох хэсгийг хүчингүй болгохыг “ХХДБ”  төслийн нэгжид даалгах, “Гудамж” төслийн захиргаа санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Д.Ныг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

          Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, “Д.Ныг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон гэрээ дуусгавар болгох тухай Б/28 дугаар тушаалын Д.Нд холбогдох хэсэг хууль бус юм. Учир нь тухайн үед төслийн захирал Б.Быгуг албан тушаалд томилох тухай эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй байсан тул тэрээр уг Б/28 тушаалыг гаргах эрх бүхий этгээд биш байсныг хожим мэдлээ. Нэгэнт эрхгүй этгээд гаргасан тул энэ нь хууль бус тушаал болжээ” гэж тайлбарлаж байна.    

 

          Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “Б.БыгЭдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Б/75 дугаар тушаалаар томилсон бөгөөд үүнээс хойш түүнийг “Гудамж” төслийн захирлын албан тушаалаас чөлөөлөөгүй тул дахин томилох шаардлагагүй. Түүнчлэн энэ үндэслэлээр Д.Ныг ажлаас чөлөөлсөн тушаал хүчингүй гэж үзвэл мөн түүнийг ажилд томилсон тушаал ч нэгэн адил хүчингүй гэх үндэстэй” гэж маргаж байна.

 

          Зохигчдын тайлбар, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Д.Нын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:

 

  1. Нэхэмжлэгч Д.Н нь Эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд үүсгэн байгуулагдсан “Гудамж” төслийн нэгжийн Захиргаа санхүүгийн албаны даргаар 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн ажиллаж байсан үйл баримтын талаар зохигчид харилцан маргахгүй байна /хх-ийн 4 дүгээр тал/.

         “Гудамж” төслийг хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагаа, уг төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг Эдийн засгийн хөгжлийн сайдын 2013 оны 29 дүгээр тушаалаар батлагдсан “Хөрөнгө оруулалтын зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлэх төслийг хэрэгжүүлэхэд баримтлах журам” –аар /тус тогтоолд энэхүү журмыг “түр журам” гэж заасан/ зохицуулж байсан үйл баримтын талаар талууд харилцан маргахгүй байх бөгөөд энэ нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна. /хх-ийн 15-38 дугаар тал/

         “Гудамж” төслийн үйл ажиллагааг зохицуулсан дээрх журмын хүрээнд төслийн захирлыг томилох эрх бүхий этгээд нь төсөл хэрэгжүүлэгч байгууллага байхаар заасан байх бөгөөд Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 75 дугаар тушаалаар Б.Бнь “Гудамж” төслийн нэгжийн захирлаар томилогдсон /хх-ийн 51 дүгээр талд авагдсан баримтын агуулгын талаар зохигчид харилцан маргахгүй байна/. Улмаар 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд түүнийг “Гудамж” төслийн захирлын албан тушаалаас чөлөөлсөн эрх бүхий этгээдийн аливаа тушаал шийдвэр гараагүй талаар зохигчид маргаагүй болно.

 

         Нэхэмжлэгч Д.Н нь “2015 онд Эдийн засгийн хөгжлийн яам татан буугдахад “Гудамж” төслийг Нийслэлийн  засаг даргад харьяалуулсан бөгөөд Б.Быгтөслийн захирлын албан тушаалд томилсон шийдвэр Нийслэлийн засаг дарга гаргаагүй учир төслийн захирлын хувиар Б.Батболдын гаргасан Б/28 тоот шийдвэр хууль бус болсон” гэж маргаж байна.

         Гудамж төслийг үүсгэн байгуулсан 2013 оны 02 дугаар сарын 07-ний өдрийн Засгийн   газрын 46 дугаар тогтоолд 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 09 тоот тогтоолоор өөрчлөлт оруулж төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах чиг үүрэг Нийслэлийн засаг дарга болон аймгийн засаг дарга нарт шилжиж, эдгээр нь төсөл хэрэгжүүлэх байгууллага болсон гэж үзэх үндэстэй байна /хх-ийн 55-59 дүгээр тал/

 

         Эдийн засгийн сайдын 29 дүгээр тушаалаар батлагдсан журмын дагуу төсөл хэрэгжүүлэх байгууллага төслийн захирлыг томилж, улмаар төслийн бүтэц орон тоог батлах эрхтэй байх боловч тухайн төслийн хэрэгжилт зогсоогүй, төслийн нэгж татан буугдаагүй байх тул ийнхүү харьяалах төсөл хэрэгжүүлэгч байгууллагыг өөрчилснөөр тухайн төслийн нэгжийн захирлыг дахин томилох тушаал гаргах хууль зүйн шаардлагагүй. Учир нь тухайн төслийн нэгж татан буугдаагүй, үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа үед “Гудамж” төслийн захирал Б.Быгхолбогдох журмын дагуу эрх бүхий этгээд томилсон хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг төсөл хэрэгжүүлэгч байгууллага өөрчлөгдсөн гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй. Тодруулбал, тушаал хууль ёсны эрх бүхий этгээдээс гарсан бөгөөд уг эрх шинэ этгээдэд шилжсэнээр тушаал хүчин төгөлдөр бусад тооцогдохгүй. 

 

         “Гудамж” төсөл Нийслэлийн засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах болсноос хойш төслийн нийт ажилтнуудыг чөлөөлж дахин томилох тушаалыг захирал Б.Бгаргасан явдал нь түүнийг чөлөөлж, дахин томилох тушаал гаргах ёстой байсан гэх хууль зүйн үндэслэл болохгүй. Учир нь тухайн үед төслийн нэгж төсөл хэрэгжүүлэх байгууллага өөрчлөгдсөн үндэслэлээр татан буугдаагүйн зэрэгцээ төслийн нэгжийн захирлын бүрэн эрхээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг түүнийг томилох чөлөөлөх эрх бүхий этгээд хүлээн зөвшөөрсөн байна.

 

         Иймд Б.Бнь тухайн үед “Гудамж” төслийн нэгжийн захирлын хувиар шийдвэр гаргах эрх бүхий этгээд байсан гэх үндэстэй байна.

         Эдгээр үндэслэлийн улмаас нэхэмжлэгч Д.Н нь Б.Бтүүнийг ажлаас халах эрх олгогдоогүй этгээд гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.  

  1. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 196 дугаар тогтоолоор “Гудамж” төслийг татан буулгаж, “ХХДБ”  төслийг батлан, төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулсан байна. /хх-ийн 13 дугаар тал/

         Өрийн удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.5, 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасны дагуу “Хөгжлийн хөтөч – дэд бүтэц” төслийн үйл ажиллагаа нь Сангийн сайдын 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 196 дугаар тушаалаар батлагдсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-аар зохицуулагдахаар байна. /хх-ийн 60 дугаар тал/

         Нэгэнт “Гудамж” төсөл татан буугдсан байх тул түүний ажилтнуудтай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.4-т заасан үндэслэлийг төсөөтэй хэрэглэх зарчмаар дуусгавар болсонд тооцогдох учиртай. Иймд Гудамж төслийн захирал Б.Батболдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/28 тоот тушаалын маргаан бүхий хэсэг хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэж шүүх дүгнэв.

         Дээр дурдсан хууль зүйн үндэслэл, үйл баримтаар “Гудамж” төслийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Гэрээ дуусгавар болгох тухай Б/28 тоот тушаалын Д.Нд холбогдох хэсгийг хүчингүй болгохыг “ХХДБ”  төслийн нэгжид даалгах, “Гудамж” төслийн захиргаа санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Д.Ныг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэх òóõàé нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

         Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан гомдлоор үүсэх маргаан биш байх тул нэхэмжлэлийн шаардлагад холбогдох улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.Наас 70,200 төгрөг гаргуулан улсын орлого болгох хууль зүйн үндэстэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                            ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.4-т заасны дагуу “Гудамж” төслийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Гэрээ дуусгавар болгох тухай Б/28 тоот тушаалын Д.Нд холбогдох хэсгийг хүчингүй болгохыг “ХХДБ”  төслийн нэгжид даалгах, “Гудамж” төслийн захиргаа санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Д.Ныг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэх òóõàé нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан гомдлоор үүсэх маргаан биш байх тул нэхэмжлэлийн шаардлагад холбогдох улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.Наас 70,200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ,                                            Н.БАЯРМАА