Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 142/ШШ2019/00569

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 142/ШШ2019/00569

Орхон аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут багт байрлах Хаан банкны Орхон салбар, Оюут тооцооны төв /Регистрийн дугаар: 2693321/-ний нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, *******,*******/

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, *******, Гөрөөчин овогт Ойдовын Нямдэлгэр /регистрийн дугаар ФМ64092865/ нарт холбогдох

Зээлийн төлбөр 7,853,822.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч *******, нар нь Орхон салбарын Оюут тооцооны төвөөс 2014 оны 11-р сарын 06-ны өдөр ЗГ14/122 тоот зээлийн гэрээ байгуулан 5,000,000 /Таван сая/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16,8 %-ийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээл авсан, 2015 оны 02 сарын 12-ны өдөр ЗГ14/122-1 тоот зээлийн гэрээ байгуулан 3,000,000 / Гурван сая/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16,8 %-ийн хүүтэй, 40 сарын хугацаатайгаар зээл авсан, 2015 оны 04 сарын 24-ны өдөр ЗГ15/143 тоот зээлийн гэрээ байгуулан 4,000,000 / Дөрвөн сая/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16,8 %-ийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээл авсан, 2016 оны 12 сарын 28-ны өдөр ЗГ15/143-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан зээлийн үлдэгдэл 7,100,000 /Долоон сая нэг зуун мянга/ төгрөгийг жилийн 22,8 %-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сарын төлөлтөө 274,100 төгрөг болгон бууруулан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулуулсан. Зээлдэгч ******* нь 2016 оны 02-р сарын 10-ны өдрөөс хойш зээлийн гэрээний 2.4.1 дахь заалт /Зээлийн төлбөрийг Хавсралт 1-ээр Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь -ийн дагуу төлнө./ гэсэн заалтыг удаа дараа зөрчсөн байна.

Банкнаас зээл төлөхийг удаа шаардаж 2018 оны 02 сарын 23-ны өдөр анхааруулах захидал бичгээр өгөхөөр холбогдож байснаас гадна Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчих тохиолдол бүрт таньд амаар сануулж байсан хэдий ч банкнаас тавьж буй шаардлагыг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Өнөөдрийн байдлаар та зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн 565 хоног хугацаа хэтрүүлсэн байна.

Зээлдэгч та 2014 оны 11-р сарын 06-ны өдөр ЗГ14/122 тоот зээлийн гэрээ, 24 сарын хугацаатайгаар зээл авсан, 2015 оны 02 сарын 12-ны өдөр ЗГ14/122-1 тоот зээлийн гэрээ, 2015 оны 04 сарын 24-ны өдөр ЗГ15/143 тоот зээлийн гэрээ, 2016 оны 12 сарын 28-ны өдөр ЗГ15/143-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнүүдийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу Үндсэн зээлд 7,003,222.27 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,964,877.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 16,421.65 төгрөг, Нийт 9,984,521.42 төгрөг төлсөн байна. Иймд банк шүүхэд 2019 оны 02 дугаар сарын 26- ны өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

1.2014 оны 11-р сарын 06-ны өдөр ЗГ14/122 тоот зээлийн гэрээ, 24 сарын хугацаатайгаар зээл авсан, 2015 оны 02 сарын 12-ны өдөр ЗГ14/122-1 тоот зээлийн гэрээ, 2015 оны 04 сарын 24-ны өдөр ЗГ15/143 тоот зээлийн гэрээ, 2016 оны 12 сарын 28-ны өдөр ЗГ15/143-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хугацаанаас өмнө цуцлах,

2.Үндсэн зээлийн төлбөрт 4,996,777.73 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,669,640.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 187,403.74 төгрөг нийт 7,859,822.41 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Баасанжав овогтой Алтансүх ХХК-д 2008-2016 оны хооронд ажилласан. Ажиллаж байх хугацаандаа зээл авсан. Уг зээлээ төлөөд явж байх хугацаанд ХХК сул зогсолт хийсэн учир миний бие төлөх чадамжгүй болсон. Одоогийн байдлаар эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр ажилнүй. Уг зээлийг төлөх боломжгүй байна. Энэ учир нь надаас хамааралгүй. ХХК доголдож сул зогссоноос болсон. Сул зогссоноос хойш удахгүй ажил эхлэнэ, өөр ажилд орвол хална гэсэн яриа ажилчдын дунд гарсан учир өдийг хүртэл эргэн хэвийн хэмжээнд ажиллахыг хүлээж байгаа. Тиймээс ажил эхэлмэгц зээлээ төлж дуусгана гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний хүү ******* нь ХХК-д ажиллаж байхдаа Хаан банкнаас цалингийн зээл авч байсан юм байна. Шүүэхд гаргасан нэхэмжлэлтэй танилцахад 2014 оны 11 сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөг, 2015 оны 02 сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 2015 оны 04 сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөг тус тус цалингийн зээл авч байсан ба үүнээс 4,000,000 төгрөгийг зээл авах үед зээл авах гэсэн юм та батлан даагаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд баримтууд дээр гарын үсэг зурсан. Би өмнөх 2 зээлийн талаар мэдэхгүй. Шүүхийн нэхэмжлэл ирснээр мэдсэн. Хаан банкнаас зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах албан бичиг дээр батландагч намайг хариуцагчаар татаж байгаад гайхаж байна. Мөн батлан даагчийн эрх, үүрэг гэж танилцуулаагүй байтлаа батлан даагчаар орсон хүнийг хариуцагчаар татаж байгааг ойлгохгүй байна.

Иймд намайг батлан даагчаар орснийг нотлохоор хүү *******ийн бүрдүүлж өгсөн материалыг шалгаж шүүхэд хуулбарлаж өгөх, хүү Алтансүх нь өрх толгойлж тусдаа амьдарч байгаа. Тухайн үед Хаан банкнаас цалингийн зээлээр зээлдсэн 4,000,000 төгрөгийг хувиарийн дагуу төлбөрийг хийж байсан хэдий ч байгууллагын үйл ажиллагаа доголдож ажиллахаа больж дампуурсан. Миний хүү Алтансүх нь зээлэ төлж байгаа үгүйг би мэдэхгүй. Энэ талаар надад юу ч яриагүй болохоор би зээлээ төлж дууссан гэж бодсон.

Миний хувьд 4,000,000 төгрөгийн зээл хувааж авч хувьдаа ашигласан зүйл байхгүй. Миний нөхөр Баасанжав 2011 оноос хойш хгжлийн бэрхшээлтэй 70% группт эмчийн хяналтад байдаг. Би өөрөө Эрдэнэт хивс ХХК-д нэхэгч хийдэг. 550,000 төгрөгийн цалинтай. Мөн би хамтран зээлдэгч биш учир хүүхдийнхээ өмнөөс төлөлт хийх боломжгүй.

Миний хүү Алтансүх нт өнөөдрийг хүртэл эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөлмөр зуучлалын байгууллагад бүртгүүлж идэвхтэй ажил хайж байгаа боловч ажил олдохгүй байгаа. Эрхэлсэн тодорхой ажилтай болоод төлөлтийг хийх болно. Үүнд татгалзах зүйлгүй.

Хариу тайлбартаа нөхрийн груддт байдаг гэдгийг нотлох баримт бичгийн хуулбарыг хавсаргав.

Миний энэ байдлыг харгалзан үзэж батлан даагч намайг зээлийн төлөлт хийхээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч *******, нарт холбогдуулан 7,853,822.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ******* нь 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр №ЗГ14/122 дугаар цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг жилийн 16,8 %-ийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар, 2015 оны 02 сарын 12-ны өдрийн №ЗГ14/122-1 тоот нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийг жилийн 16,8%-ийн хүүтэй, 40 сарын хугацаатайгаар, 2015 оны 04 сарын 24-ны өдөр ЗГ15/143 тоот зээлийн гэрээ байгуулан 4,000,000 төгрөгийг цалингийн зээлийг жилийн 16,8 %-ийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар тус тус зээлж авсан байна.

******* нь дээрх зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, тлөх үүрэг хүлээсэн болох нь дээрхи гэрээнүүд болон зохигчдын тайлбараар тус тус нотлогдож байна.

Зохигчид зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр эсэх, мөнгөн дүн, мөнгийг хүлээж авсан эсэх талаар маргахгүй байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч нь өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ, мөн хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ, 460.2-т Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй гэж тус тус заасан.

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийг гүйцэтгэж чадахгүй болсон тохиолдолд батлан даагч өөрөө хариуцах үүрэгтэй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.

Хариуцагч *******, нар нь цалингийн зээл авснаас хойш үндсэн зээлээс 7,003,222.27 төгрөг, нийт хүүгийн төлбөрт 2,964,877.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 16,421.65 төгрөг тус тус төлсөн байх ба, зээлийн эргэн төлөх хуваарийг 2016 оны 02 дугаар сараас зөрчиж эхэлсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс түүнийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байгаа талаар удаа дараа сануулж зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх боломж олгож, хугацаа өгсөн боловч тохиролцсон хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулаагүй, гэрээг ноцтой зөрчсөн байх тул нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан нь үндэстэй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байх тул Хаан банк шаардах эрхтэй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Хаан банкны зээл олгох гэрээгээр зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатайгаар зээлдэгч *******, нарт шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Хариуцагч *******, нар зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй үүргээ зөрчснийг тэрээр гэрээний үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон гэж үзэх хангалттай үндэслэлгүй бөгөөд хариуцагч *******, нар нь тодорхой шалтгааны улмаас гэрээний үүргээ биелүүлж чадаагүй, зээлийг төлж барагдуулна гэж хүлээн зөвшөөрч байна.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэж заасан бөгөөд талууд гэрээндээ хүү төлөх талаар тохиролцсон байна. Мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэжээ. Энэхүү заалтын дагуу талууд зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн хорин хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон байх тул хариуцагч нар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

Нэгэнт хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч *******, нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох үндсэн зээлийн төлбөрт 4,996,777.73 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,669,640.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 187,403.74 төгрөг нийт 7,859,822.41 төгрөгийг төгрөгийг гаргуулан ******* Оюут тооцооны төвд олгож шийдвэрлэлээ.

Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал улсын тэмдэгийн хураамж 140,612 төгрөг нэхэмжилнэ гэж нэхэмжлэлд дурьдсан байх боловч улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэх ба улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн үнийн дүнд оруулаагүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн тайлбарласан тул үүнийг нэхэмжлэлийн шаардлага гэж үзээгүй болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар Хаан банк, *******, нарын хооронд байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр №ЗГ14/122 тоот цалингийн барьцаат зээлийн гэрээ, 2015 оны 02 сарын 12-ны өдрийн №ЗГ14/122-1 тоот нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2015 оны 04 сарын 24-ны өдөр ЗГ15/143 тоот зээлийн гэрээг тус тус хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч *******, нараас зээлийн гэрээний үүрэг нийт 7,859,822.41 төгрөг гаргуулан Хаан банкинд олгосугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140,612 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 140,612 төгрөг гаргуулан Хаан банкинд олгосугай.

3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН