Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 142/ШШ2019/00689

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 142/ШШ2019/00689

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг, *******,*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг, *******,*******/-д холбогдох

39,273,000.00 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 151,727,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* нь Хас банкнаас авсан зээлийн үлдэгдэл 38 140 279 төгрөгийг төлж чадаагүйгээс Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Өрлөг зэлмэ ХХК-ийн өмчлөлтэй сендвичэн барилгыг төлбөрийн гүйцэтгэлийг хангуулахаар албадан дуудлага худалдаанд оруулахаар үнэлгээ хийсэн билээ. Гэтэл уг үнэлгээнд миний саналыг аваагүйгээс гадна үнэлгээг үнэлгээний байгууллагаас 2019 оны 02 сарын 25-ны өдөр хийж дүгнэлт гаргахдаа 88.746.272 төгрөгөөр үнэлсэн тухай 2019 оны 02 сарын 27-ны өдөр Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас танилцуулсан. Гэтэл уг барилгыг 2015 оны 10 сарын 10-нд Өрлөг зэлмэ ХХК-ийн захирал Ч.Оюунчимэг нь 150 000 000 төгрөгөөр үнэлж худалдах болж би худалдаж авахаар болж байсан бөгөөд уг худалдан авсан гэрээнээс талууд татгалзаж, тус компанийн захирал ******* хэвээр үлдсэн талаарх маргаан шүүхэд хэлэлцэгдэж байгаа билээ. Гэтэл ийм үнэлгээтэй хөрөнгийг 1 дахин бууруулж үнэлсэн нь үндэслэлгүй байх тул Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны саналаар хийгдсэн Тольдох оюуны өгөөж ХХК нь үнэлгээг дутуу хийсэн байна гэж үзэж байх тул гомдолтой байна. Уг үнэлгээг эх баримтаар өгөх боломжгүй гэх хариуг өгсөн. Шүүхийн журмаар гаргуулахад өгөх боломжтой гэсэн. Иймд Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны хүсэлтээр хийгдсэн Тольдох оюуны өгөөж ХХК-ийн 2019 оны 02 сарын 25-ны өдрийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү?

Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. 2016.05.05 ны өдөр ******* ХХК ийн хувьцааг худалдах худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд *******ээс тухайн компанийн хувьцааг худалдан авах үнэ буюу 12.700.000 төгрөгөнд 10.500.000 төгрөгөнд үнэлэгдэж байсан 2008 онд үйлдвэрлэгдсэн ТОҮОТО Рпиз 18-39 УНТ автомашинаа түүнд шилжүүлэн өгсөн. Тухайн гэрээнээс 2017.04.14 ны өдөр талууд татгалзан өгсөн авснаа талууд буцаахаар болж, Өрлөг -Зэлмэ ХХК-ийн эрхийг буцаан шилжүүлэн өгч, тухайн компанийн өмч болох Орхон аймгийн Баян өндөр сумын Уурхайчин багийн 3-13 ард байрлах сендвичэн барилга бүхий өмчийг эзэмшиж байсныг 2017.04.14 ны өдөр хүлээлгэн өгч түлхүүрийг ******* авсан. Энэ үед миний хөрөнгө болох худалдаж байсан хүнсний бараа материалуудыг өнөөдрийг хүртэл өгөөгүй. Тухайн барилгыг худалдан авах хүсэлтэй байсан боловч бидний хооронд тухайн хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй бөгөөд тухайн хөрөнгийг миний өмчлөлд шилжиж байгаагүй. Харин компанийн уг хөрөнгийг худалдан авах зорилгоор 28.773.000 төгрөгийг шилжүүлсэн билээ. Тухайн мөнгийг өгөхийн тулд банкнаас мөнгө зээлэх гэхэд барьцаалах хөрөнгө хэрэгтэй байсан ба Ингээд тухайн компанийн хөрөнгө болох Орхон аймгийн Баян өндөр сумын Уурхайчин багийн 3-13 ард байрлах сендвичэн барилгыг худалдан авахаар тохиролцсон байсан ба түүний төлбөрийг төлөхийн тулд барилгыг барьцаалан өгөх санал тавихад манай хөрөнгө Хас банкинд барьцаалагдаж байсан бусад банк үл хөдлөх хөрөнгө гэж үздэггүй юм, тиймээс Хас банкинд ханд гэж хэлж байсан ба тухайн хөрөнгө Вишн Фанд банк бус санхүүгийн байгууллага болон түүний эзэн гэх Ган-эрдэнэ нарт газар болон хөрөнгөө барьцаалсан байгаа гэж хэлж, түүний барьцаалбарыг чөлөөлж барьцаанд тавьж болно гэж хэлсэн. Ингээд уг байгууллагатай ******* нь уулзаж, 9,800,000 төгрөгийн барьцаанд байсныг чөлөөлөх шаардлагатай байна гэсний дагуу 2016.05.20 ны өдөр ВиншФанд банк бус санхүүгийн байгууллагын 5094021446 тоот Хаан банкны дансанд 9,787,300 төгрөгийг төлж барагдуулсны дараа иргэн Ган-Эрдэнэд барьцаалагдсан гэх барилгын дэлгүүрийн гэрчилгээний төлбөрийг хийгээгүй гэдгээр өгөхгүй байсаар байгаад 2016.06.20 д гаргаад авч өгсөн ба тухайн баримт өгөхдөө өөрийн ээжийн гэрт байгаа гээд Орхон аймгийн Уртбулаг багийн 5-1 байрны гадаа очиж өөрөөс нь авч байсан билээ.

Энэ үйл явдлыг иргэн Ц.Саранцэцэг мэдэх ба тухайн хүнээс 10,000,000 төгрөг зээлж, Виншфандын өрийг нь хааж бичиг баримтыг чөлөөлж өгч байсан ба тухайн банкинд уг хөрөнгийг барьцаалж зээл гарахаар түүний мөнгийг өгнө гээд хүлээлгэж байсан билээ.Энэ үед ******* нь наадам болох гээд байна, хөрөнгийг Ган-Эрдэнээс чөлөөлж авахдаа бусдаас мөнгө зээлсэн, мөн хөргөгчний үнэ төлмөөр байна гэсэн учир нргэн Д.Доржпүрэв гэх хүнээс 15,000000 төгрөгийг зээлж, 2016.07.09 ны өдөр *******ийн дансруу 15.000.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн билээ. Энэ үед буюу Хас банкинд бүх бичиг баримтыг 2016.07.01 ны үед бүрдүүлэн өгсөн байсан ба 2016.07.20 ны өдөр зээл гарч, зээл гарчихлаа гэж Ц.Саранцэцэгт 10.000.000 төгрөгийг, Д.Доржпүрэвт 15.000.000 төгрөгийг буцаан өгсөн. Ингээд барьцаанд тавьсан барилгыг *******ээс хүлээн авч, барилгын дээвэр болон бусад засвар үйлчилгээг 5.000.000 гаруй төгрөгөнд хийж, эрчим хүч цахилгааны 380 ын шугамыг татуулж, эрчим хүч цахилгааны үйлчилгээ үзүүлсэн байгууллагад 1.500.000 төгрөгийг шилжүүлэн өгч , хүнсний чиглэлээр худалдааны үйл ажиллагааг явуулах зорилгоор 10.000.000 сая гаран төгрөгний хүнсний бараа бөөний төвөөс худалдан авч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэ хооронд *******д 3000000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Тухайн барилгыг барьцаалсныг ******* сайн мэдэж байгаа. Учир нь тухайн баримт бичгийг өгсний дараа Хас банкнаас авах зээлийн баримт бичиг бүрдүүлэн өгч байсан. Мөн ямар банкнаас зээл авч болохыг анх хэлж өгч байсан. Авсан зээлээ хаана хэрхэн зарцуулсныг мэдэж байсан. Гэтэл одоо мэдээгүй мэт худал хэлж байна. Мөн хүнсний үйл ажиллагаа явуулсан боловч орлого орохгүй байснаас зээлээ төлж чадахгүй болж, шүүхэд дуудагдсныг мэдэж байсан. Мөн өөрөө зар өгч, худалдахаар хүмүүст үзүүлж байсан. 2017 оны 04.14-ний өдөр компанийн хувьцааг худалдах худалдан авах гэрээнээс талууд татгалзан ******* нь компанийн хувьцааны эрхийг буцаан авах болж гэрээ хийгдсэн ба ******* ХХК ийн эрхийг буцаан шилжүүлэн өгч, тухайн компанийн өмч болох Орхон аймгийн Баян өндөр сумын Уурхайчин багийн 3-13 ард байрлах сендвичэн барилга бүхий өмчийг эзэмшиж байсныг 2017.04.14 ны өдөр ******* хүлээн авч, барилгын түлхүүрийг ******* авсан. Энэ үед миний хөрөнгө болох 6.000.000 сая гаран төгрөгний худалдаж байсан хүнсний барааг өгөөгүй ба жилийн хугацаанд хохироосон гэж уг барааг ******* өөртөө авч, огт өгөөгүй билээ. Өрлөг Зэлмэ ХХК ийн хувьцааг худалдан авах тухай 2017.04.14 ны өдрийг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин компанийн хувьцааг худалдан авах гэрээнээс татгалзсан атлаа өнөөдрийг хүртэл миний 10,500,000 төгрөгийг өгөөгүй ба одоог хүртэл ******* нь автомашиныг хүргэн Амартүвшингийн нэр дээр шилжүүлэн авч, эзэмшин өгөхгүй байгаа билээ.

Нэхэмжлэгч ******* нэмэгдүүлсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэнтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2016.05.05 ны өдөр ******* ХХК-ийн хувьцааг худалдах худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд *******ээс тухайн компанийн хувьцааг худалдан авах үнэ буюу 12.700.000 төгрөгөнд 10.500.000 төгрөгөнд үнэлэгдэж байсан 2008 онд үйлдвэрлэгдсэн ТОҮОТО Рпиз 18-39 УНТ автомашинаа түүнд шилжүүлэн өгсөн. Тухайн гэрээнээс 2017.04.14 ны өдөр талууд татгалзан өгсөн авснаа талууд буцаахаар болж, ******* ХХК ийн хувьцааны эрхийг буцаан шилжүүлэн өгсөн байдаг.

Тухайн компанийн өмч болох Орхон аймгийн Баян өндөр сумын Уурхайчин багийн 3-13 ард байрлах сендвичэн барилгыг 2016.08 сараас эзэмшиж байсныг 2017.04.14 ны өдөр хүлээлгэн өгч түлхүүрийг ******* авсан. Энэ үед *******ийн хөрөнгө болох худалдаж байсан хүнсний бараа материалуудыг авч, өнөөдрийг хүртэл өгөөгүй. Тухайн барилгыг нэхэмжлэгч худалдан авах хүсэлтэй байсан боловч нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд тухайн барилгыг худалдах худалдан авах гэрээ хийгдээгүй бөгөөд тухайн хөрөнгө нэхэмжлэгчийн өмчлөлд шилжиж байгаагүй. Тиймээс түүнд 155.000.000 төгрөг төлөх үүрэг үүсээгүй. 2017.04.14 ны өдөр компанийн хувьцааны эрхийг худалдах худалдан авах гэрээнээс талууд татгалзан ******* нь компанийн хувьцааны эрхийг буцаан авах болж, нотариатаар гэрээ хийгдсэн ба тухайн компанийн өмчлөлд өнөөдрийг хүртэл хэвээр байгаа болно. Орхон аймгийн Баян өндөр сумын Уурхайчин багийн 3-13 ард байрлах сендвичэн барилга бүхий өмчийг эзэмшиж байсныг 2017.04.14 ны өдөр ******* хүлээн авснаас хойш ч тухайн компанийн өмчлөх эрх бусдад шилжигдээгүй, ба өмчлөх эрх шилжин ирээгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.Тухайн компанийн хувыдааны эрхийг шилжүүлэн авч , тухайн компанийн төлөөлөх эрх шилжин ирсэн байсан боловч төлөөлөх эрхийг ******* нь 2017.04.14-нд буцаан авч, уг компанийн тамга тэмдэг болон бусад холбогдох баримтыг авсан гэсэн атал өнөөдрийг хүртэл төлөөлөх эрхийг шилжүүлэх шийдвэрийг өгөөгүй гэх шалтгаан хэлдэг атлаа тамга тэмдгийг хүлээн авсан. Уг шийдвэрийг улсын бүртгэлийн холбогдох байгууллагаас шаардаж байгаа бол тамга тэмдэг өг дараад өгьё гэхэд тамга тэмдгээ өгөөгүй байгаа билээ гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн *******ийн нэхэмжлэлтэй миний бие Чадраабалын Оюунгэрэлд холбогдох 39,273,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Миний бие иргэн *******тэй 2016 оны 05 сарын 15-ны өдөр Өрлөг Зэлмэ" ХХК-ийн Хувыдааг худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсны дагуу Өрлөг Зэлмэ" ХХК-ийн 100%-ийн хувьцааг шилжүүлэх замаар тус компанийн өмчлөлд байсан дэлгүүр болон үйлчилгээний зориулалттай талбай, доорх газрыг эзэмших эрх, дэлгүүрийн тусгай зөвшөөрлүүдийг тус тус шилжүүлсэн. Хэдий хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд хувьцааг шилжүүлэх үнийг 12,700,000 төгрөг гэж заасан боловч бодитоор талууд дэлгүүр, үйлчилгээний талбай, газрын эрх, дэлгүүрт байсан бараа зэрэг хөрөнгүүдийг нийт 190,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон байсан.

Дэлгүүрийг *******т шилжүүлж өгөхөөс өмнө миний бие өөрөө дэлгүүрийг ажиллуулж орлого олдог байсан бөгөөд дэлгүүрийг шилжүүлэх үед дэлгүүрт нийт 2.000,000 орчим төгрөгийн үнэ бүхий бараа, бүтээгдэхүүн байсныг мөн дэлгүүрийн хамт *******т шилжүүлсэн.

******* Компанийн хувьцааг шилжүулж авснаас хойш худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 2016.07.09-ний өдөр 15,000,000 төгрөг, 2016.06.20-ны өдөр 140,000 төгрөг, 2016.05.20-ны өдөр 9,787,300 төгрөг, 2016.09.15-ны өдөр 3,000,000 төгрөгийг тус тус төлсөн. Мөн тус гэрээний төлбөрт тооцож Тоёота Приус маркийн 1839УНТ улсын бүртгэлийн дугаартай автомашиныг 10,500,000 төгрөгт тооцож манай хүргэн Д.Амартүвшингийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Харин нэхэмжлэгчийн хэрэгт гаргаж өгсөн Амира цахилгааны төлбөр гэсэн утга бүхий 2016.08.23-ны баримтаар гаргаж өгсөн төлбөр нь энэхүү гэрээний төлбөртэй ямар ч холбогдолгүй төлбөр буюу миний хүлээж аваагүй төлбөр байна.

******* нь гэрээний үлдэгдэл төлбөр болох 151,572,700 төгрөгийг банкнаас зээл аваад бүрэн төлж барагдуулна гэж надад амласан. Гэтэл банкны зээл хөөцөлдөж байгаа гэсэн тайлбар өгсөөр намайг бүтэн жил орчим хүлээлгэсний дараа банкны зээл бүтсэнгүй дэлгүүрийг худалдаж авах боломжгүй болсон гэсэн тайлбарыг хэлсэн. Ийнхүү лэлгүурийг буцаан өгөхөөр болж 2017.04.14-ний өдөр Өрлөг Зэлмэ ХХК-ийн хувьцааг буцаан шилжүүлэхээр болж Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Ийнхүү Компанийн хувьцааг буцаан шилжүүлэх гэрээ байгуулахдаа нэгэнт төлсөн байсан 15,000,000 төгрөгийг буцааж авахгүй гэж ******* өөрөө хэлсэн бөгөөд Приус автомашины хувьд миний бие буцааж өгөхийг хүлээн зөвшөөрөөгүй Учир нь ******* нь дэлгүүрийн хажуугийн үйлчилгээний талбайг түрээсэлдэг байсан түрээсийн төлбөрийг төлөөгүй, дэлгүүрийг жил орчим хугацаанд эзэмшиж, ашиглан ашиг орпого олж байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзаж үзээд Приус автомашины төлбөрийг гэрээнээс татгалзсаны нөхөн төлбөрт тооцно гэдгийг хэлсэн. Үүнийг ******* хүлээн эөвшөөрсөн бөгөөд дэлгүүрийн хажуугийн үйлчилгээний талбайг 2017 оны эцэс хүртэл үргэлжлүүлэн түрээсэлж байсан.

Хэдий ******* нь дэлгүүрийг буцааж өгнө гэж Компанийн хувьцааг худалдах, жудалдан авах гэрээг байгуулсан боловч Компанийн хувьцааг надад бодитоор буцаан шилжүүлж өгөхгүй байсаар өдийг хүрсэн. Компанийн хувьцааг шилжүүлэхэд улсын бүртгэлийн байгуүллагаас хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг шаарддаг бөгөөд Уранчимэг энэхүү шийдвэрийг гаргаж өгөхгүй байгаа тул хувьцааг буцаан шилжүүлж авч чадахгүй байгаа.

******* нь нэхэмжлэлдээ ... Миний бие уг хөрөнгийг худалдан авсны дараа Хас банкны барьцаанд тавьж, уг дэлгүүрийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 50,000,000-ийн зээл авсан бөгөөд тухайн дэлгүүрийн орлого тааруу байдлаас зээлийн төлбөрт орсон. Энэ байдлын талаар ******* мэдэж байсан ба эд хөрөнгө, компанийн хувьцаагаа буцаан авах үедээ миний түүнд шилжүүлэн өгсөн мөнгийг Хас банкны зээлийн үлдэгдэл болох 37,990,000 төгрөгийг ******* нь төлөхөөр талууд харилцан тохиролцсон, хөрөнгө компаниа шилжүүлэн авсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй... гэжээ. Гэтэл миний бие *******ийн Хас банкнаас авсан зээлийг төлнө гэсэн амлалт хэзээ ч өгч байгаагүй. Харин ч миний бие дэлгүүрээ 1 жилийн хугацаанд ашиглаж, ажиллуулж чадаагүй, миний хөрөнгүүдийг Хас банкны зээлийн барьцаанд тавьчихаад одоог хүртэл барьцаанаас чөлөөлүүлж өгөхгүй байгаа, тус хөрөнгүүд нь зээлийн төлбөрт хураагдах гэж байгаа зэрэг нөхцөл байдал нь хохирсон этгээд нь ******* биш миний бие гэдгийг харуулж байна.

******* нь Хас банкинд Өрлөг Зэлмэ ХХК-ийн хөрөнгүүдийг барьцаалахдаа надад огт мэдэгдээгүй бөгөөд миний бие сүүлд 2017.04.14-ний өдөр гэрээ байгуулахдаа банкны барьцаанд байгааг гэдгийг олж мэдсэн. Ийнхүү банкны барьцаанд байгаа учраас миний бие үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийн эх хувийг буцаан авах боломжгүй байгаа.

Мөн ******* нь хувьцааг надад буцаан шилжүүлсэн гэх боловч бодит байдлаар улсын бүртгэлд хувьцааг худалдах, худалдан авах гэрээг бүртгүүлээгүй, миний бие компанийн хувьцааг өөрийн нэр дээр бүртгүүлээгүй байгаа учраас *******т ямар ч төлбөр төлөх үндэслэлгүй юм.

Гэтэл ******* нь өөрийнхөө хариуцлагагүй үйлдлийн улмаас өрөө төлж чадалгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хэрэг нь очсоныг миний буруу мэтээр бичсэн байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие ******* нь 2016-05-15-ны өдөр *******тэй Өрлөг Зэлмэ ХХК-ийг 190,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож компаний хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж Өрлөг Зэлмэ ХХК нь Д. Уранчимэгийн нэр дээр шилжиж компанийн нэр дээр байдаг 3-13-р байрны ард байрлах МҮ Маrket хүнсний дэлгүүрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж хүнсний дэлгүүрээ хүнсний бараатай нь *******ийн өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн.

Гэтэл 2017 оны 4 дүгээр сард буюу 11 сарын дараа (бараг 1 жил гаруй хугацаанд дэлгүүрийг ажилуулсан) мөнгийг өгч чадахгүй боллоо гээд буцаая гээд надтай гэрээ хийсэн боловч компаний эрхийг надад шилжүүлж өгөөгүй. ******* 2016 оны 5 сарын 15-ны компаний хувьцаа худалдах, худалдан авах гэрээ компанийн эрх шилжүүлэх гэрээг үндэслэн компанийг өөрийн өмчлөлд авсан байх үедээ Хас банкнаас 50 сая төгрөг зээлж зээлийн барьцаанд Өрлөг Зэлмэ ХХК-ийн дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьж зээлээ төлж чадахгүй болонгуут Хас банктай эвлэрлийн гэрээ байгуулж уг гэрээний дагуу шүүгчийн захирамж гарч ШШГА-нд шилжсэн байгааг надад огт хэлээгүй. Харин би 2018-04-27-нд шүүхэд гаргасан нэхэмжпэлээс нь олж мэдсэн билээ.

Иймд 2017 оны 4 сарын 14-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү?

Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Миний бие ******* нь *******т холбогдуулан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компаний эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү? гэсэн нэхэмжпэлийн шаардлага гаргаж байсан бөгөөд одоо уг шаардлага дээрээ дараах шаардлагыг нэмэгдүүлж байна.

2016-05-15 өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу хүлээсэн үүргээс 151,727,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй тул 151,727,000 төгрөгийг Өрлөг Зэлмэ ХХК-ний захирал *******ээс гаргуулж өгнө үү?

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: *******ийн хариу тайлбарыг уншиж танилцлаа. Миний бие ******* *******тэй 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Өрлөг Зэлмэ ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компаний эрх шилжүүлэх гэрээ байгуулсны дагуу Өрлөг Зэлмэ ХХК-ийн 100 хувь хувьцааг шилжүүлэх замаар тус компанийн өмчлөлд байсан дэлгүүр болон үйлчилгээний зориулалттай талбай доорх газрыг эзэмших, эрх дэлгүүрийн тусгай зөвшөөрлүүдийг тус тус *******т шилжүүлэн өгсөн. Эдгээр хөрөнгүүд болох дэлгүүр, үйлчилгээний талбай, газрын эрх, дэлгүүрт байсан бараа, тоног төхөөрөмж зэрэг хөрөнгүүдийг нийт 190 сая төгрөгөөр худалдахаар тохиролцсон байсан. Үүнээс өмнө буюу 2015 оны 09 сард Уранчимэг нь нэг эрэгтэй хүний хамт дэлгүүр дээр ирж хажуу хүний талын үйлчилгээний талбайгаа түрээслүүлээч гэж гуйж байсан. Манайх түрээслүүлэх бодолгүй байгаа тухайгаа мөн дэлгүүрээ зараад Улаанбаатар хот руу шилжих бодолтой зар тавьснаа ч эр хоёр хүнд хэлсэн. Мөн үйлчилгээний талбайд хүнсний үйлдвэрлэл явуулахад хүндрэлтэй дээрээс дусаал дусдаг, мэргэжлийн хяналт зөвшөөрөхгүй байх, манайх склад болгоод эд юмс хураачихсан байгаа гэхэд нөгөө эрэгтэй хүн нь тэр зөвшөөрөл өгдөг хүн нь би байна. Манай дүүд байрны доорх биш, яг ийм тусдаа объект хэрэгтэй байгаа юм. Танай хажуу талыг дандаа хаалттай байхаар нь эзэн нь ямар хүн байдаг юм болгээд эртнээс харсан. Дүү маань түрээслэж байсан газартайгаа түрээсийн үнээс болоод муудалцаад гарчихсан. Үйл ажиллагаагаа зогсоохгүй явуулчих тохиромжтой газар гээд ирлээ. Түүрээсээ тохиролцъё. Дээврийг бол засаж янзлаад болно шүү дээ. Аймгийн Захиргаанаас байруудын нэг давхарт байх үйлчилгээний газруудыг хаах бодлоготой байгаа гэж ярьж байсан. Энэ хүн нь аймгийн Мэргэжлийн хяналтйн улсын байцаагч Лхагважав гэдэг хүн байсан.

Ингээд ярилцсаар хажуу талбайгаа 380,000 төгрөгөөр түрээслүүлэх болсон. Ингээд 11 дүгээр сарын үед ******* нь ер нь би худалдаж авъя, гэхдээ 2016 оны хавар зээл бүтэхээр авна гэсэн. Түүнээс хотод явуулж байгаа худалдах зараа болиулаад өг гэсний дагуу хот руу хүүхэддээ хэлж дахин зар явуулсны хэрэггүй гэж хэлсэн. Ингээд Уранчимэг бид хоёрын хооронд 2016 оны хавар өгнө, авна гэсэн амар тохироо хийгдэж түүнээс 6 сарын дараа буюу 2016 оны 05 сарын 15-н өдөр худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн байдаг.

Үүнээс хойш уван цуван гэрээний нийт төлбөрт 38,427,300 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөр болох 151,572,700 төгрөгийг банкнаас зээл аваад бүрэн төлж барагдуулна гэж надад амласан. Надад төлбр өгөхийн тулд миний хөрөнгийг барьцаалж өгөх санал тавихад Хас банкинд ханд гэж би хэлээгүй, надад тийм санал тавиагүй. Хавраас зээл хөөцөлдөнө 2-3 сар орчим хүлээх байх гэсэн учраас би итгээд компаниа түүнд шилжүүлж өгсөн. Хэрэв би Уранчимэгтэй Хас банкинд ханд гэж хэлсэн юм бол би үлдэгдэл төлбөрөө авна гээд авах байсан. Уранчимэгт компаниа шилжүүлж өгөхөөс сарын өмнө Вишн фанд ББСБ-аас дэлгүүрийн эргэлтийн хөрөнгийн зээл авсан байсныг Уранчимэг надад төлөх 190,000 төгрөгөөс тооцуулан төлж дэлгүүр, үйлчилгээний талбайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг суллан авсан.

Энэ зээлийг би нэг сар л ашиглаад эхний сарын төлөлт хийгдсэн учир Уранчимэг 97 сая төгрөг төлж гэрчилгээнүүдийг авсан. Газрын гэрчилгээни тухайд Өрлөг Зэлмэ ХХК-ийн хуучин эзэн Цэрэнжаргал, Ган-Эрдэнэ нар Капитрон банкинд барьцаалуулсан байсан ба компанийг надад шилжүүлж өгснөөсөө хойш чөлөөлж авч өгч байсан юм. Уранчимэгийн гаргасан тайлбараар Ган-Эрдэнэ гэдэг хүнд барьцаалагдсан ямар барилгын дэлгүүрийн гэрчилгээний тухай бичээд байгааг ойлгохгүй байна.

2017 оны 04.06-ны өдөр хүртэл зээл хөөцөлдөөд бүтэх гээд байна гээд л яваад байдаг байсан. Харин 2017 оны 04.07-нд дэлгүүр дээрээ хүрээд ир гэж дуудсан. Уранчимэг уучлаарай Оюунгэрэл эгч ээ зээл бүтэхээ байсан. Та дэлгүүрээ буцааж авах уу? би танд бэлэн өгсөн 15 сая төгрөгөө авахгүй. Та хоёрын амьдралыг жил тойронүрчихлээ. Харин приус машинаа авъя гэхэд нь би машиныг чинь өгөхгүй. Чи хажуугийн талбайн түрээс гэж эхний 2 сар л өгсөн. Дээрээснь дэлгүүр ажиллуулаад ашиг олсон. Энэ бүхнийг тооцоод машины мөнгөнөөс чиньүлдвэл хажуугийн түрээсэнд тооцно. Мөнгө өгөхгүй талбайгаа үргэлжлүүлэн түрээслэ. Харин маргааш гэрчилгээнүүдийг аваад ирээрэй гэхэд уучлаарай нэг гэрчилгээг Хас банкинд барьцаалуулсан байгаа гэхээр нь би за яахав нэг нь юм бол миний дүү удаалгүй чөлөөлөөд аваад өгөөрэй. Нөгөө хоёрыг нь би Хаан банкинд барьцаалж зээл авъя бараа юу ч үгүй болжээ гэсэн чинь дэлгүүрийн орлогыг хуу хамаад л хот энэ хоёрын хооронд зээлээ бүтээх гэж явсан гэж хэлж байсан. Үүнээс 7 хоногийн дараа 2017.04.14-нд компаниа буцааж авахаар гэрээ байгуулсан ба 2 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авъя гэтэл гурвуулаа Хас банкинд байгаа гэсэн. Энэ өдрөөс хойш удахгүй чөлөөлөөд аваад өгнө гээд л яваад байсан. Дэлгүүр бараа муутай зээл авах гэхээр барьцаа хөрөнгө байхгүй, Уранчимэгийн худал ярианд итгэн хүлээсээр дахин нэг жил өнгөрсөн. Бид хоёрын хооронд ийм л зүйл болсон. Түүний хэлээд байгаа би Хас банкнаас өөрөө 39 сая төгрөгийг төлж гэрчилгээнүүдийг чөлөөлж авна гэж ярих битгий хэл Хас банкны барьцаанд байгаа уг хөрөнгө дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба албадан гүйцэтгүүлэх ажиллагаа хийгдэх болсныг ******* надаас 39 сая төгрөг нэхэмжлэн шүүхэд хандсан нэхэмжлэлээс буюу 2018 оны 04 сарын 19-ний өдөр мэдсэн.

******* уг хөрөнгийг буцааж өгсөн гэх боловч бодит байдал дээр Өрлөг зэлмэ ХХК-ийн захирал ******* өөрөө хэвээр байгаа. Компанийн үүсгэн байгуулагчийн шийдвэрийг гаргаж өгөөгүйн улмаас Улсын бүртгэлийн хэлтэс гэрээг бүртгэж баталгаажуулахаас татгалзсан. Тухайн хөрөнгийг худалдан авах хүсэл байсан боловч гэрээ хийгдээгүй. *******ийн өмчлөлд шилжиж байгаагүй гэжээ. Гэрээний дагуу бүртгүүлэхэд Улсын бүртгэлийн газар компанийн өмч болох хөрөнгүүд түүний өмч болсон. Хэрэв өмчлөлд нь шилжээгүй юм бол Хас банк ямар үндэслэлээр барьцаа болгон иргэн Уранчимэгтэй 50 сая төгрөг олгосон байж таарах юм бэ? энэ хүний гүтгэлэг хэрээс хэтэрч байна. Хас банкинд барьцаалуулсныг мэдэж байсан гэж гүтгэх юм. 2017.04.14-нд нэгийг биш 3 гэрчилгээг барьцаалуулсан гэж мэдсэн. Харин үүнээс хойш ******* өрөө төлж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг дариухан чөлөөлж авч өгнө гээд яваад байсан. Нэг өдөр манай нөхөр энэ хүн чиньих зальтай юм байна. Манай компанийг шилжүүлж авснаасаа хойш Голомт банкнаас 270 сая төгрөг, Хас банкнаас 50 сая төгрөг гэх мэт өндөр дүнтэй зээл авчихаад манай төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй байна. Уулзах хэрэгтэй байна гээд дэлгүүр дээр хүрээд ир гэж дуудсан. Энэ тухайн хүнээс сонссон тухайгаа хэлж үнэн эсэхийг асуухад нүүр нь яас улаан болж үг ч хэлж чадахгүй байсан. Энэ 2017.04.14-өөс хойш болсон үйл явдал юм. Энэ цагаас эхлээд нөхөр *******ийг цагдаад өгнө гэж нэг бус удаа хэлэх болсон. Харин надад учир байдлаа тайлбарлаж Голомт банкнаас авсан 270 сая төгрөгийг зээлийг Саранцэцэг гэх зээл чөлөөлж өгдөг хүнтэй хамтарч авсан. Барьцаанд нь Саранцэцэгийн ДГТ-ийн 2 өрөө байр, 5-24-ийн 4 өрөө байр байгаа. Энэ зээлийг Уранчимэг нөхрийнхөө нэр дээр авч харин Саранцэцэгт баримт гарын үсэггүй мөнгө өгчихсөн Саранцэцэг төлбөр төлөхгүй байгаа. Одоо удахгүй Саранцэцэгээс эсвэл Хаан бнакнаас зээл авч Голомт руу төлөлт хийхээр Уранчимэгийн илүү төлсөн 50 сая төгрөг сулраад гарч ирэхээр нь Хас банкны өрөө төлж таны гэрчилгээг авч өгнө гэсэн. Энэ бүхнээ яриад зовлон тоочоод байхаар нь өрөвдөж нөхөртөө ойлгуулж цагдаа шүүх болохоо болъё гээд гуйсан. Ингээд гэрчилгээнүүдийг чөлөөлж өгөх тухай баталгаа бичиж өг гэхэд арай бичиж дуусаагүй байна гээд шалтаг хэлээд байсан учир нөхөр маань цагдаад гомдол гаргана гэж хэлэхэд би та хоёрт байсан бүх юм аа өгсөн, та хоёртой уулзах шаардлагагүй гэж үзлээ гэсэн ойлгомжгүй зурвас ирсэн байсан. Энэ цагаас хойш ******* утсаа унтрааж, бид хоёроос зугтаах болсон. Бид хоёр гэрээр нь сураглаж очиход ээж нь байхгүй хэмээгээд хаалгаа хаасан. Тэр цагаас хойш нэг ч удаа нүүр тулж уулзаагүй. Ингээд яарч сандарч худлаа ч болтугай өөрөө түрүүлж шүүхэд хандъя хэмээн арга ядсан үйлдэл хийж буй нь үнэхээр өрөвдөлтэй байна. ******* итгэмжлэлээр *******ыг авч өөрөө нэг ч удаа шүүхэд ирж байгаагүй. Түүний худал үгээр ******* үг хийж намайг гүтгэж байна. Арга ч үгүй байх бидний дунд бодитоор юу болсныг мэдэхгүй байх. Уранчимэг нь санаанд орсноороо хүнийг гүтгэж хэний ч өмнө сийхгүй худлаа ярьдаг. Өрлөг зэлмэ ХХК шилжиж очсоноос 2 сарын дараа буюу 2016.07.05-ны өдөр авсан зээл байдаг юм. Энэ байдлаас харахад Уранчимэг нь зээл аваад ч төлбөр төлөхгүй гэсэн санаа байсан нь тод харагдаж байна. Хас банкнаас зээл авахдаа Оюунгэрэл, уранчимэг нарын хооронд байгуулагдсан 2016.05.15-ны өдөр хийгдсэн гэрээний он сар өдрийг 2015.10.10 болгон хуурамчаар үйлдэн зээл авахдаа өгсөн байсан. Эдгээр үйлдлүүд нь бүгд худал хуурмаг зальтай этгээд болохыг нь харуулж байна.

Иймд 2017.04.14-ний өдрийн ******* ******* бидний хооронд хийгдсэн Өрлөг зэлмэ ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцон, *******ээс 2016.05.15-ны өдрийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 151,572,700 төгрөгийг гаргуулан ******* миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ээс үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авахаар шилжүүлсэн 39,273,000 гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчаас 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Өрлөг зэлмэ ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, *******ээс 151,572,700 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д өөрийн өмчлөлийн Өрлөг зэлмэ ХХК-ийг 190,000,000 төгрөгөөр зээлээр худалдахаар амаар тохиролцсоны дагуу 2016 оны 05 дугаар сарын 15-нд компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж компаний захирлаар ******* бүртгэгдэж, Өрлөг зэлмэ ХХК-ийн өмчлөлийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3 хороолол 13-р байрны хойд байрлах 40 м.кв талбайтай дэлгүүрийн зориулалттай барилга, 80 м.кв талбайтай худалдааны зориулалттай эзэмших эрхтэй газрыг *******т шилжүүлэн өгч, ******* компанийг худалдан авсан байна.

******* нь төлбөрт 2016 оны 08 сарын 25-нд 10,500,000 төгрөгт тооцож 18-39 УНТ улсын дугаартай тоёота приус маркийн автомашиныг *******ийн хүргэн дүү Д.Амартүвшингийн нэр дээр шилжүүлж, 2016 оны 05 сарын 20-нд 9787300 төгрөгийг *******ийн Вишнфанд ББСБ-ын зээлийн төлбөрт шилжүүлж, *******ийн Хаан банкны 5094105112 дугаарын дансанд 2016 оны 06 сарын 20-нд 140000 төгрөг, 2016 оны 09 сарын 15-нд 3.000.000 төгрөг, *******ийн Хаан банкны 5090616266 дугаарын дансанд 2016 оны 07 сарын 09-нд 15000000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан 2016 оны 05 сарын 15-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, 2016 оны 08 сарын 25-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах тухай гэрээ, Төрийн банк, Хаан банкны мөнгө шилжүүлсэн баримтууд, Өрлөг зэлмэ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байх ба талууд энэ талаар маргахгүй байна.

Харин нэхэмжлэгч ******* ...Өрлөг Зэлмэ ХХК-ийг 190 сая төгрөгөөр худалдан авахаар болж гэрээ хийгээд гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болж гэрээнээс татгалзан, 2017 оны 4 сарын 14-нд компани, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг буцаан өгсөн. Миний бие уг хөрөнгийг худалдан авсны дараа Хас банкны барьцаанд тавьж, уг дэлгүүрийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 50000000 төгрөгийн зээл авсан бөгөөд тухайн дэлгүүрийн орлого тааруу байдлаас зээлийн төлбөрт орсон.

Энэ байдлын талаар ******* мэдэж байсан ба эд хөрөнгө, компаний хувьцаагаа буцаан авах үедээ миний түүнд шилжүүлэн өгсөн мөнгийг Хас банкны зээлийн үлдэгдэл болох 37,990,000 төгрөгт тооцож ******* төлөхөөр талууд тохиролцон, хөрөнгө компаниа шилжүүлэн авсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байх тул *******ээс 39,273,000 төгрөг гаргуулах... гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж байна.

Гэвч Хас банкны зээлийн үлдэгдэл болох 37,990,000 төгрөгийг ******* төлөхөөр талууд тохиролцсон талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нотлох баримтаа өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 225 дугаар зүйлд гэрээнээс татгалзах журмыг зохицуулсан байх бөгөөд 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу *******,******* нарын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээгээр хариуцагч ******* нь гэрээний үүргээ биелүүлж компани болон түүний үл хөдлөх эд хөрөнгө,газрыг *******ийн нэр дээр шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн,харин ******* нь үүргээ зөрчиж төлөх ёстой 190.000.000 төгрөгөөс нийт 37990000 төгрөгийг төлсөн үлдэх мөнгийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн байна.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээнээс татгалзах санал гаргасаныг хариуцагч буруутгаагүй түүнийг хүлээн зөвшөөрч талууд 2016 оны 05 дугаар сарын 15-нд компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээнээс татгалзаж буцаалт хийхээр тохирч 2017 оны 4 сарын 14-ны өдөр гэрээ байгуулсан байна.

Гэвч нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээ байгуулж дээрх эд хөрөнгийн өмчлөгч болсоныхоо дараа Өрлөг зэлмэ ХХК-ийн өмчлөлийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3 хороолол 13-р байрны хойд байрлах 40 м.кв талбайтай дэлгүүрийн зориулалттай барилга, 80 м.кв талбайтай худалдааны зориулалттай эзэмших эрхтэй газрыг Хас банкны барьцаанд тавьж, 50000000 төгрөгийн зээл авсан байсныг ******* гэрээнээс татгалзах саналыг хүлээж авсны дараа мэдсэн байна.

Нэхэмжлэгч ******* нь энэ байдлын талаар ******* мэдэж байсан ба эд хөрөнгө, компаний хувьцаагаа буцаан авах үедээ миний түүнд шилжүүлэн өгсөн мөнгийг Хас банкны зээлийн үлдэгдэл болох 37990000 төгрөгт тооцож, төлөхөөр талууд тохиролцсон хөрөнгө компаниа шилжүүлэн авсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байх тул хариуцагчаас 39273000 төгрөгийг гаргуулж авна гэж нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байна.

Нэхэмжлэгч ******* нь хамтран зээлдэгч Г.Манлайбаярын хамт Хас банкнаас 2016 оны 7 сарын 25-нд Өрлөг зэлмэ ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, газрыг барьцаалан 27.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн дээрх 50.000.000 сая төгрөгийг хугацаандаа төлөөгүй байна.

Ийнхүү Хас банкны Эрдэнэт салбарын өргөдлөөр тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалд Хас банк зээлдэгч *******, Г.Манлайбаяр нарын хооронд эвлэрлийн гэрээ байгуулагдаж тус шүүхийн шүүгчийн 2018 оны 02 сарын 23-ны өдөр 992 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарчээ.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ, 23 дугаар зүйлийн 23.3.2-т эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.4-т Иргэний хуульд заасан холбогдох гэрээ гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч ******* нь 2017 оны 4 сарын 14-ний өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, нэг гишүүнтэй компанийн хувьцааг худалдах, худалдан авах тухай гэрээгээр компани болон дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг *******д буцаан өгсөн гэж тайлбарлаж байх боловч ******* нь хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг бүртгүүлэхэд шаардагдах эрх шилжүүлж байгаа компанийн үүсгэн байгуулагчийн шийдвэрийг гаргаж улсын бүртгэлд бүртгүүлээгүй, гэрээнээс татгалзаж буцаалт хийхээр тохирсон үүргээ биелүүлээгүй, *******д компанийг хууль болон гэрээнд заасан журмын дагуу буцаан шилжүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-д зааснаар гэрээнээс татгалзах саналыг анх ******* гаргасан,******* энэ байдлыг нь хүлээн авч компани болон дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өөрт нь буцаан өгөх үүрэг хүлээлгэж хугацаа олгосон боловч ******* энэхүү үүргээ биелүүлээгүй,компани болон үл хөдлөх эд хөрөнгө өөрийнх нь нэр дээр хэвээр үлдсэн,тэрээр татгалзаж байгаа тухайгаа дахин илэрхийлээгүй учир гэрээнээс татгалзах эрхээ алдсан байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гэрээний дагуу нэхэмжлэгчийн төлөх ёстой 190.000.000 төгрөгөөс төлсөн гэх буцаан нэхэмжилж байгаа 39.273.000 хасч нийт 150.727.000 төгрөг гаргуулах үндэстэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол улсын Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1,205 дугаар зүйлийн 205.1,243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн 39,273,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч *******ийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож *******ээс 151,572,700 төгрөг гаргуулан *******д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354.315 төгрөг, хариуцагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,144,070 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******ээс 915,813 төгрөг, Төрийн сангаас 10,107 төгрөг гаргуулан хариуцагч *******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН