Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2017/01787

 

2017 оны 06 сарын 16           Дугаар 181/ШШ2017/01787                     Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжпэгч:... дүүргийн 0 дугаар хороо, байранд байрлах, 0 тоот регистрийн дугаартай, К ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .. дүүргийн 0 дүгээр хороо,  дугаар хороолол, барилга, 0 давхарт байрлах, М ХХК-д холбогдох

Гэрээний үүргийн биелэлтэд 7.507.450.50 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

м                   Шүүх хуралдаанд: Нэхэмжпэгч К-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч

Н.Х, Г.Т, хариуцагч М ХХК-ийн өмгөөлөгч С.С, нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжпэгч К-ы гүйцэтгэх захирал Л.А-ийн шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлага болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, Г.Т нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К нь даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий М ХХК-тай зээлийн эрсдэлийн даатгалын чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохирч, 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 12/83 тоот хамтын ажиллагааны ерөнхий гэрээ болон уг гэрээний дагуу цалингийн зээлийн эрсдэлийг даатгуулахаар 0 тоот цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцлийг тус тус байгуулсан юм. Дээрх гэрээ, хэлцлийн дагуу Капитрон банк нь 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 0 тоот цалингийн зээлийн гэрээгээр Т ХХК-ийн ажилтан Ц.М-д олгосон 12.000.000.00 төгрөгийн зээлийн эрсдэлийг даатгалд хамруулж, даатгалын зохих хураамжийгтөлжбаталгаажуулсан. Гэтэл 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 13/107 тоот Т ХХК- ийн ерөнхий захирлын тушаалаар тус банкны зээлдэгч Ц.М нь ажлаасаа чөлөөлөгдсөн. Энэхүү тохиолдол нь тус банкны М ХХК-тай байгуулсан 12/85 тоот “Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл”-ийн 9 дүгээр зүйлийн 9-З.е-д заасан даатгалын тохиолдол үүссэн юм. Тиймээс К дээр дурдсан гэрээнд заасан баримт, материалыг бүрэн бүрдүүлж, 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр даатгалын компанид хүргүүлж, нөхөн төлбөр болох үндсэн зээлийн үлдэгдэл 5.004.967.73 төгрөгийг гаргаж өгөхийг хүссэн боловч

0С4635

өнөөдрийгхүртэл хугацаанд хариу ирүүлээгүй бөгөөд, гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчсөөр байна. Бид даатгалын тохиолдлыг гэрээний хүчинтэй байх хугацаанд өгсөн. Ц.М-н хувьд хоцорсон асуудал байхгүй. 2015 оны 4 дүгээр сарын 29-нд цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцлийн 10 дугаар зүйлийн 2-т заасан даатгалын тохиолдол үүссэн. Ажлаасаа халагдсанаас хойш зээлийг хэвийн төлж байгаад 2015 оны 02 дугаар сарын 05-наас үндсэн зээлийн зөрчил үүсгэсэн. М ХХК нь нэрээ  компани болгон өөрчилсөн тул Иргэний хуулийн 439.4, 232 дугаар зүйлийн 232.6 болон Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасныг баримтлан даатгагч М ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 5.004.967 төгрөг, алданги 2.502.483.50 төгрөг, нийт

  1. төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К ХХК нь М ХХК-тай байгуулсан 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 12/83 тоот хамтын ажиллагааны ерөнхий гэрээ болон 12/85 тоот цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцэл, түүний алданги тооцсон нөхцлийн үндсэн дээр М ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан байх ба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд хамтын ажиллагааны ерөнхий гэрээ болон 12/85 тоот цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцэл 2012 онд байгуулагдсан гэдэгт маргах зүйл байхгүй. Цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцлийн 10 дугаар зүйлийн 2, 3-т заасан хугацааг нэхэмжпэгч тал хангаагүй буюу биелүүлээгүй. Зээлдэгч Ц.М-н хувьд 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулсан боловч 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ажлаас халагдсан байдаг. Ажлаас халагдсанаас бараг 2 жилийн дараа буюу 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр нөхөн төлбөрөө авъя гэж хандаад байна. Иймд бид нэхэммжпэгч талыг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэн татгалзаж байна. Мөн зээлийн дансны хуулганаас харахад нэхэмжилж байгаа үнийн дүн болон дансны үлдэгдэл хоёр зөрүүтэй. Зээлийн дансны хуулгаас харахад 2.0 сая төгрөгөөр буураад 3.482.544 төгрөг болсон харагдаж байна. Даатгалын тохиолдол нь ажлаас халагдсанаас бий болсон гэж ойлгож байсан, эсвэл цалингийн зээлийг төлөхөө больсноос үүссэн юм уу. Тэгвэл 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс юм бол 2015 оны 4 дүгээр сарын 05-ны дотор мэдэгдэх ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

К ХХК М ХХК-д холбогдуулан Ц.М-д олгосон цалингийн зээлийн эрсдлийн даатгалын нөхөн төлбөрт 5.004.967 төгрөг, алдангид 2.502.483.50 төгрөг, нийт 7.507.450.50 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

К  ХХК нь 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр М ХХК-тай 12/83 тоот хамтын ажиллагааны ерөнхий гэрээ байгуулж, талууд банк болон даатгалын хамтын үйл ажиллагааг бий болгох, өргөжүүлэх, даатгалын үйлчилгээг банкны үйлчилгээтэй нэгтгэж харилцан ашигтай ажиллахаар харилцан тохиролцсон байх ба хамтын ажиллагааны хүрээнд 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 12/85 тоот цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл нэртэй гэрээг байгуулж, уг гэрээгээр Капитрон банкнаас авч буй цалингийн зээл эргэн төлөгдөх боломжгүй болсон буюу зээлдэгч гэнэтийн осол болон өвчний улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа түр алдах, бүрмөсөн алдах, гэнэтийн шалтгааны улмаас ажилгүй болох тохиолдолд банкинд учирч болох санхүүгийн эрсдэлийг даатгалын компанид шилжүүлэх, банк даатгалын компанид даатгалын хураамж төлөх,

даатгалын эрсдэл үүссэн тохиолдолд даатгалын компани банкинд нөхөн төлбөр олгохоор харилцан тохиролцжээ.

Зохигчдын хооронд байгуулсан 12/85 тоот хэлцлийн дагуу нэхэмжлэгч нь 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Ц.М-тэй байгуулсан 12.000.000 төгрөгийн цалингийн зээлийг даатгалд хамруулж, даатгалын хураамжийг төлсөн ба зээлдэгч Т ХХК-ийн автын засварчин Ц.М ар гэрийн гачигдлаар 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөнөөр 12/85 тоот гэрээний 9 дүгээр зүйлийн З.е-д заасан даатгалын тохиолдол бий болсон гэж даатгалын нөхөн төлбөр, гэрээнд зааснаар алданги нийт 7.507.450 төгрөг нэхэмжилж дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Харин хариуцагч М  ХХК-ийн итгэмжпэгдсэн төлөөлөгч нь талуудын хооронд байгуулсан цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцлийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан “...Зээлдэгч нь 2 сар дараалан зээлийн гэрээний хуваарийн дагуу төлөх төлбөрөө төлөөгүй бол даатгуулагч тал даатгалын тохиолдол гэж үзэн даатгагчид бичгээр мэдэгдэн төлбөр нэхэмжилнэ”, мөн зүйлийн 10.3-т ... “Даатгуулагч буюу банк даатгалын тохиолдол болсон тухай даатгалын тохиолдол болсноос хойш ажлын 5 хоногт даатгалд мэдэгдэх, нөхөн төлбөрийн материалуудыг бүрдүүлж өгөх үүрэгтэй” гэж заасныг нэхэмжлэгч зөрчиж хугацаа хэтрүүлсэн, мөн чанаргүй зээл ихээр гаргасан байдал нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-т заасан “даатгуулагч ... даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн” гэх үндэслэлд хамаарч байх тул даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзах үндэслэл болсон гэж тайлбарлан нэхэмжпэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Хамтын ажиллагааны ерөнхий гэрээний дагуу зохигчдын хооронд байгуулагдсан цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан даатгалын гэрээ байх ба талууд гэрээг бичгээр байгуулж, эрх бүхий этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болжээ.

Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдолд бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан ба талууд даатгалын тохиолдол бий болсон талаар маргаагүй харин хариуцагч даатгалын тохиолдол бий болсон тухай даатгалын байгууллагад мэдэгдэх үүргээ зөрчиж хугацаа хэтрүүлсэн, мөн чанаргүй зээл ихээр гаргасан байдал нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-т заасан “Даатгуулагч ... даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн” тул нөхөн төлбөр төлөх үүрэг үүсээгүй гэж маргаж байгаа болно.

Талуудын хооронд 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан 12/85 дугаартай цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцлийн 9 дүгээр зүйлийн 9.3-т заасан “Зээлдэгч гэнэтийн шалтгааны улмаас ажлаас халагдсан” даатгалын тохиолдол үүссэн болох нь хэрэгт авагдсан Капитрон банк, зээлдэгч Ц.М нарын хооронд байгуулсан 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 3017-2013/85 тоот цалингийн зээлийн гэрээ, Ц.М-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан Т ХХК-ийн ерөнхий захирлын тушаалаар тогтоогдож байна.

Зээлдэгч Ц.М 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ажпаасаа чөлөөлөгдсөн боловч зээлийг хэвийн төлж байгаад 2015 оны 02 дугаар сарын 05- наас зээлийг төлөөгүй зөрчил үүсгэсэн нь нэхэмжлэгчийн тайлбар болон зээлийн төлбөр төлсөн баримтаар нотлогдож байна.

К-с М ХХК-д даатгалын хураамж төлснийг ф нотлох мемориалын баримт болон гүйлгээний тооцоо нийлэх баримт хэрэгт авагдсан бөгөөд нэхэмжлэгч К ХХК нь Ц.М-ийн цалингийн зээлийн эрсдэлийг даатгуулахтай холбоотой даатгалын хураамжийг төлсөн гэдэгт хариуцагч М ХХК нь маргахгүй байна.

К ХХК нь Ц.М-ийн цалингийн зээлийн үлдэгдэлтэй холбоотой даатгалын нөхөн төлбөр гаргуулах хүсэлтийг 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 0000 тоот албан бичгээр М  ХХК-д мэдэгдсэн байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх үндэслэлээ зээлдэгч 2 сар дараалан зээлийн гэрээний хуваарийн дагуу төлөх төлбөрөө төлөөгүй бол даатгагчид бичгээр мэдэгдэн төлбөр нэхэмжлэх, мөн даатгалын тохиолдол болсон тухай даатгалын тохиолдол болсноос хойш ажпын 5 хоногт мэдэгдэх, нөхөн төлбөрийн материалуудыг бүрдүүлж өгөх үүргээ нэхэмжлэгч зөрчиж хугацаа хэтрүүлсэн, мөн чанаргүй зээл ихээр гаргасан байдал нь даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэж тайлбарлаж байх боловч дээр дурдсан зээлдэгч нартай холбоотой даатгалын тохиолдол үүссэн болон нөхөн төлбөр нэхэмжилж байх үед талуудын хооронд хамтын ажиллагааны ерөнхий гэрээ, цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцэлтэй холбоотой маргаан үүсч, маргааныг шүүх хянан шийдвэрлэж байсан үйл баримт болох 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 788 тоот Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 1461 тоот ^ тогтоолоор тогтоогдож байх тул дээрх маргаан бүхий байдал нь даатгалын тохиолдлын талаар мэдэгдэх болон даатгалын нөхөн төлбөрийн материалыг бүрдүүлж өгөх хугацааг хэтрүүлэхэд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байх ба хугацаа хэтрүүлсэн энэ байдал нь даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй тул Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.3-т зааснаар даатгагчийг нөхөн төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Мөн хариуцагч нэхэмжпэгчийг чанаргүй зээл ихээр гаргасан байдал нь даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэж тайлбарлаж байх боловч тайлбараа баримтаар нотлоогүй тул хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

Нэхэмжпэгч******* нь цалингийн зээлийн эрсдлийн даатгалын нөхөн төлбөрт 5.004.967 төгрөг, алдангид 2.502.483.50 төгрөг, нийт 7.507.450.50 төгрөг нэхэмжилсэн боловч зээлдэгч Ц.М-ийн зээлийн дансны хуулгаас харахад тэрээр 3.482.544 төгрөгийг үлдэгдэлтэй байх тул уг баримтыг үндэслэн хариуцагч М ХХК-иас Ц.М-д олгосон цалингийн зээлийн эрсдлийн даатгалын нөхөн төлбөрт 3.482.544 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч М ХХК нь гэрээний дагуу К-с нөхөн төлбөрийн материалуудыг хүлээн авснаас хойш нөхөн төлбөрийг ажпын 10 хоногийн дотор шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 222 т дугаар зүйлийн 222.1.1-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

 

Цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцлийн 10 дугаар зүйлд... “Даатгалын тохиолдол болж даатгалын нөхөн төлбөрийн маягт хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт нөхөн төлбөрийг шийдвэрлээгүй тохиолдолд хэтэрсэн хоногтутам 0.1 хувийн алдангийг тооцно” гэж талууд тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т... “Анзын гэрээг бичгээр байгуулна” мөн зүйлийн 232.6-д... “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасанд тус тус нийцсэн байх тул нэхэмжлэгч К нь хариуцагч М ХХК-иас алданги шаардах эрхтэй байна.

Нэхэмжпэгч нь хариуцагчаас алдангид 2.555.921.50 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т... “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасанд нийцүүлэн нэхэмжилсэн боловч хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хэмжээ буюу даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ нь 3.482.544 төгрөг болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул 3.482.544 төгрөгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээний буюу 1.741.272 төгрөг, нийт 5.223.816 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.283.634 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагчийн өмгөөлөгч С.С хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-г шүүх хуралдаанд оролцох боломжгүй байлцуулахгүйгээр өмгөөлөгчийг оролцуулан хийлгэх хүсэлт гаргаж байх тул түүний хүсэлтийн дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-ын эзгүйд өмгөөлөгч С.С-г оролцуулан хэргийг шийдвэрлэснийг тэмдэглэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 3         115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1 .Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 5.223.816 төгрөгийг гаргуулж, нэхэмжпэгч К ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.283.634 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч К ХХК-иас улсын тэмдэггийн хураамжид төлсөн 135.070 төгрөгнөөс 36.538 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М  ХХК-иас 98.531 төгрөгийг гаргуулж нэхэмжпэгч К ХХК-д олгосугай.

 
   


З.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд