Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2017/01838

 

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2017/01838

                                              

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй д И Н.Баярмаа ,

 

НэхэмжлэгчЦ.О-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Х Б К” ХХК-нд холбогдох,

 

Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай хянан .

 

ؿ : Нчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагчийн төлөөлөгч Ц.Бл, өмгөөлөгч Д.Гүрбадам, ш рга С.Тэмүүлэн нар .

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие анх тухайн байгууллагад 2016 оны 4 сарын 13-ны өдөр орчуулагчийн албан тушаал дээр хөдөлмөрийн гэрээгүйгээр ажилд орсон. Тухайн байгууллага ажилд орсон хүмүүстэй хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, тушаал гаргадаггүй, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй, төлсөн ч дутуу бодож төлдөг, захиргааны зүй бус дарамтыг маш их үзүүлдэг. Хөдөлмөрлөх эрх ашгаа хамгаалаад үг хэлэхээр дандаа тайлбар тавьдаг гээд 2017 оны 05 сарын 01-ний өдөр захирлын эхнэр менежер Т.О чи захирал руу яагаад мессеж бичээд байгаа юм гээд чи сайн гэсэн биз дээ халлаа гэж гэсэн. Миний бие орчуулагчаар ажилд орсон ч гэсэн энэ байгууллагын бүх ажлыг хийж байсан. Захирал тухайн үед Монголд байгаагүй нутагтаа байсан учраас би ажил үүргийнхээ хувьд ажил байдлаа танилцуулсан. Миний бие ажлаас халсан тушаал шийдвэрээ өгөөч гэхэд өгөхгүй зүгээр зайл гэсэн болно. Иймд энэ менежерийн хууль бус үйлдлийг ажлаас халсантай адилтган үзээд тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна

Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож, ажиллаагүй байсан бүх хугацаатай тэнцэх цалинг анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Онь тус компанид 2016 оны 4 сараас 2016 оны 12 дугаар сар хүртэл хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байсан. Бичгээр байгуулсан гэрээ байхгүй, сарын хөлсийг тогтмол 600,000 төгрөгөөр тохиролцон олгож байсан. Харин 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 04дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл оффис менежерээр ажиллах хөдөлмөрийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулж ажилласан. Улмаар 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж, ажлаас чөлөөлсөн ба тушаалыг Ц.От гардуулах гэтэл тушаалыг гардаж авалгүй хэрүүл маргаан хийж, улмаар ажил албан тушаал болон хариуцан хэрэглэж байсан эд хөрөнгө, өрөөний түлхүүр, компьютер зэргийг хүлээлгэн өгөлгүй ажлын байрыг орхин явсан билээ.

Мөн 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр явахдаа өөрийн ажил үүргийн хүрээнд хэрэглэж байсан компьютерт байгаа бүх мэдээлэл, файл, өөрийн хийж гүйцэтгэж байсан мэдээ, тайлан бусад холбогдох баримтыг бүгдийг устгаж явсан нь маш ёс зүйгүй үйлдэл болсон. Иймд Ц.О-дажлаас чөлөөлөх тушаал гардуулсан баримт байхгүй ба өөрт нь цаашид гэрээг сунгахгүй талаар урьдчилж хэлсэн байсан тул ажил албан тушаалаа ч хүлээлцэхгүй орхин явж дээрх ёс зүйгүй үйлдэл гаргасан болно. Иймд Ц.Оюунбилэгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Онь хариуцагч “Х Б К” ХХК-нд холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, Ц.Онь 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс “Х Б К” ХХК-нд орчуулагчаар ажиллаж эхэлсэн. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахаас үндэслэлгүй татгалзаж, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй байсан бөгөөд тодорхой хугацаанд шаардсаны эцэст 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс оффис менежерийн албан тушаалд ёс төдий хөдөлмөрийн гэрээ байгуулж нийгмийн даатгалын шимтгэлээ төлж эхэлсэн. Улмаар компанийн менежер гэх албан тушаалтантай маргалдсанаар 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаасаа үндэслэлгүй халагдсан гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, тус компани нь Ц.Отэй 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байсан. Улмаар 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн оффис менежерээр ажиллуулахаар 4 сарын туршилтын хугацааны хөдөлмөрийн гэрээ байгуулж, шалгуур хангахгүй байсны зэрэгцээ хугацаа дууссан үндэслэлээр гэрээ дуусгавар болсон гэж тайлбарлаж байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

 

1.   Хэдийгээр нэхэмжлэгч талаас оффис менежер гэх нэр бүхий албан тушаалд туршилтын хугацаагаар ажиллаж байсан үйл баримтыг нэр төдий зүйл байсан бөгөөд үнэн чанартаа Ц.Онь орчуулагчийн чиг үүргийг багтаасан оффис менежерийн байнгын орон тоонд, тохирох хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулалгүйгээр, хугацаагүй ажиллаж байсан гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Ц.Онь 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс эхэлж орчуулагчийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулалгүй ажилласан гэж мэтгэлцэж байх бөгөөд хариуцагч дээрх өдрөөс Ц.Оорчуулагчаар ажиллаж байсныг үгүйсгэхгүй байх боловч тус албан тушаал нь байнгын орон тоо биш учир хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байсан гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах чиг үүрэг бүхий гүйцэтгэх захирал нь монгол хэлээр ярьдаггүй солонгос хүн байдаг, зарим ажилтнууд солонгос хэлээр ярьдаг боловч хүний нөөцийн газрын захирал, тус хэргийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Ц.Б зэрэг хүмүүс нь солонгос хэлээр ярьдаггүй талаар тайлбар гаргаж байгаагаас үзвэл тухайн байгууллагад солонгос хэлний орчуулагч байнгын орон тоон дээр ажиллах зүй ёсны шаардлага байгаа нь бодитой байна. Түүнчлэн солонгос хэлний орчуулагчийн ажил эрхэлдэг, эсхүл хавсран гүйцэтгэх бусад этгээд байдаг тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Энэхүү нөхцөл байдлаас дүгнэвэл 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Ц.Ог орчуулагчаар ажиллуулахдаа хөлсөөр ажиллах гэрээ байгуулсныг байнгын орон тоонд ажилтныг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг ажил олгогч зөрчиж, ажилтны эрх ашгийг хохироосон гэх үндэслэл тогтоогдож байна. Түүнчлэн хөлсөөр ажиллах гэрээ, хөдөлмөрийн гэрээний аль ч тохиолдолд ажиллуулагч ба ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6-д заасны дагуу хүлээдэг. Гэтэл дээрх хугацаанд ажилтан сайн дурын даатгалд хамрагдаж шимтгэлийг өөрөө төлж байсан болох нь хавтаст хэргийн 5 дугаар талд авагдсан Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан тодорхойлолтоор нотлогдож байна. Иймд ажил олгогч Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6-д заасан үүргээ тухайн хугацаанд зөрчсөн гэх үндэстэй байна.

 

Харин ажил олгогч 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилтан Ц.Б-тэйхөдөлмөрийн гэрээ байгуулж оффис менежерийн албан тушаалд томилсон байна.

Нэхэмжлэгч талаас оффис менежерийн ажилд нэр төдий томилсон гэж тайлбарлаж байгаа боловч уг тайлбарыг нотлох аливаа баримт хэрэгт авагдаагүй байна. Өмнө дурдсанчлан байнгын ажлын байр болох орчуулагчийн ажилд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулалгүй ажиллаж байсан үйл баримт байх боловч ажил олгогч энэхүү алдаагаа залруулж оффисс менежерийн ажилд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс томилсон, ийнхүү орчуулагчийн ажлаас чөлөөлсөнд буюу дан ганц орчуулагчийн чиг үүрэг бүхий ажлаас ерөнхий чиг үүрэг бүхий оффис менежерийн ажилд томилсон үйл баримтад нэхэмжлэгч Ц.Охуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй, маргаан үүсгээгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Ц.Оюунбилэгийг оффис менежерийн ажилд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс томилон ажиллуулсан гэж үзэх үндэстэй байна. Харин ажлын байрны тодорхойлолтод тодорхой дурдаагүй ч хариуцагч талаас гаргасан хүний нөөцийн албаны дарга Ц.Батжаргалын 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан тодорхойлолтод ... орчуулга буруу хийдэг, ялангуяа албан хэрэг хөтлөх орчуулгын тал дээр бидний шаардлагыг хангаж чадахгүй. ... гэснээс үзвэл орчуулга хийх чиг үүрэг нь оффис менежерийн үндсэн чиг үүргүүдийн нэг болохыг харуулж байна.

2.   Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Онь 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс орчуулагчаар ажилласан гэх үндэслэлд суурилан оффис менежерийн ажилд туршилтын хугацаагаар томилуулаагүй гэж маргаж байна.

Нэгэнт орчуулагчийн ажлын байрнаас оффис менежерийн албан тушаалд шинээр томилогдсон, тус албан тушаалд талууд хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулан гарын үсэг зурсан, оффис менежерийн албан тушаал нь нэршлийн хувьд ч орчуулагчийн албан тушаалаас өргөн цар хүрээг хамрах үндэстэйг харгалзан үзвэл оффис менежерийн албан тушаалд туршилтын хугацаагаар томилогдсон байх хууль зүйн боломжтой юм. /хх-ийн 63, 64 дүгээр тал/

 

Ажил олгогч ажилтантай гэрээ байгуулахдаа 4 сарын туршилтын хугацаа тохиролцсон байх бөгөөд түүнийг ажилд томилсон тушаалыг 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гаргасан байна. Энэхүү тохиролцоо нь тухайн үед хүчин төгөлдөр байсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтын Туршилтын болон сургалтын хугацаа 6 сараас илүүгүй байна гэсэнтэй нийцсэн гэх хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэстэй байна.

3.   Нэхэмжлэгч Ц.Оажлаас халагдсан тушаалтай танилцаагүй, компанийн менежертэй нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөхгүй байгаа асуудлаар маргаан үүсгэсний улмаас 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс үндэслэлгүй халагдсан гэж 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хариуцагчийн төлөөлөгч “Х Б К” ХХК-ийн менежер болон ажилтан Ц.Онарын хооронд 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр маргаан үүсгэсэн нь ажлаас халагдах шалтгаан болсон талаар тайлбарлаж байгаагийн зэрэгцээ туршилтын хугацаанд ажлын шаардлагад тэнцээгүй гэх үндэслэлийг мөн гаргаж байна. Хариуцагчийн төлөөлөгч, нэхэмжлэгч Ц.Онь орчуулга муу хийдэг ажлын байрны шаардлагыг хангаагүй гэх тайлбараа дэмжиж ажлын байрны тодорхойлолт, 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өөрөө бичиж, удирдлага болон Ц.О-дтанилцуулсан гэх Ц.Оюунбилэгийн ажил байдлын талаарх гараар бичсэн тодорхойлолтыг нотлох баримтаар гаргаж байна. /хх-ийн 78 дугаар тал/

Гэвч хариуцагчийн шүүхэд гаргасан ажлын байрны тодорхойлолтод ажилтан гарын үсэг зураагүй байгаагаас үзвэл уг тодорхойлолтыг огт харж байгаагүй, танилцаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэстэй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч оффис менежерийн ажлын байранд томилогдохдоо өөрт тавигдах шаардлага шалгууртайгаа бүрэн танилцаагүй байх тул тодорхой шаардлага, шалгуурыг хангаагүй гэх ажил олгогчийн тайлбар үндэслэл муутай болжээ.

Түүнчлэн ажилтны ажил байдлын талаарх тодорхойлолтыг хэзээ үйлдсэн нь тодорхойгүй, ажилтанд танилцуулсан тухай тэмдэглэл байхгүй тул ажил олгогчийн шаардлага, шалгуур хангахгүй байх тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, цаашид сунгахгүй талаар 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ажилтанд мэдэгдсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. Ажилтны туршилтын хугацаанд хэрхэн ажилласан тухай тайлан, ажлын байдлыг хэрхэн үнэлсэн талаар үндэслэл бүхий дүгнэлтгүйгээр дээрх тодорхойлолт гэх баримтыг үндэслэл бүхий гэх боломжгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр туршилтын хугацааг дуусгахдаа дан ганц хугацаа дуусах хууль зүйн үйл явдлаар бус мөн туршилтын хугацаанд ажилласан үр дүнгийн байдлыг давхар харгалзаж үзэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл энэ зүйл, заалтыг туршилтын хугацаанд хэрэглэхдээ хугацаа дуусах урьдчилсан нэг нөхцөл хангагдахаас гадна туршилтын хугацаанд ажил олгогчийн шаардлага шалгуурт тэнцэхгүй байгаа тухай үндэслэл бүхий үнэлэлт дүгнэлт байх нь зүйтэй юм.

 

Хариуцагч “Х Б К” ХХК нэхэмжлэгч Ц.Огийг ажлаас халах тухай тушаалыг огт гардуулаагүй бөгөөд уг тушаалыг шүүхийн журмаар нотлох баримтаар гаргуулан авах замаар танилцсан болохыг хариуцагч үгүйсгээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд хариуцагч ”Х Б К” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Ц.Б-тэйбайгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай тушаал /тушаал дугааргүй/ нь хууль зөрчсөн гэх үндэстэй байна. /хх-ийн 62 дугаар тал/

 

Эдгээр үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Ц.Оюунбилэгийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал буюу оффис менежерийн албан тушаалд эгүүлэн томилох нь зүйтэй гэж үзлээ.

4.      Нэхэмжлэгч 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд 102 хоногийн ажлын өдөр байх бөгөөд энэ хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2017 оны 05 дугаар сарын 11-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг дуусталх хугацаанд нийт 99 хоногийн ажлын өдөр байна. Нэхэмжлэгч Ц.Онь ажлаас халагдахаас өмнөх 3 сарын хугацаанд сар бүр тогтмол 600,000 төгрөгийн цалин авдаг байсан нь хавтас хэргийн 5 дугаар талд авагдсан лавлагаагаар тогтоогдож байх тул түүний нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нь 600,000 төгрөг, нэг өдрийн дундаж 27,906 төгрөг /600,000:21.5/ гэх үндэстэй байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ц.О-дажилгүй байсан 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2,762,694 төгрөг гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

5.      Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нэхэмжлэгч Ц.Оийн н лгэ хариуцагч “Х Б К” ХХК-нд даалган шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан гомдлоор үүсэх маргаан байх тул нэхэмжлэлийн шаардлагад холбогдох улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж, хариуцагчаас 59,153 төгрөгийг гаргуулж улсыг орлого болгох үндэстэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Ц.Оийг урьд эрхэлж байсан ажил буюу “Х Б К” ХХК-ийн оффис менежерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2,762,694 төгрөгийг хариуцагч Хан баян констракшн ХК-аас гаргуулж нэхэмжлэгч Ц.О-долгон, н лгэ хариуцагчид асугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан гомдлоор үүсэх маргаан байх тул нэхэмжлэлийн шаардлагад холбогдох улсын тэмдэгтийн хураамжаас нэхэмжлэгч чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас 59,153 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ, Н.БАЯРМАА