Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 135/ШШ2017/00544

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 135/ШШ2017/00544

Дархан-Уул аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2015/01271/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ................................ тоотод оршин суух, ................... овгийн Ж-ны Б-, /РД:............., утас: .............../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ....................................... тоотод оршин суух, .................. овгийн Н-ийн Ц-, /РД:........................., утас:.........................../,

 

Хамтран хариуцагч: Улаанбаатар хот, ...................................... тоотод оршин суух, ........ овгийн Ш-ийн Э-, /РД:............................., утас:........................../-нарт холбогдох

 

7,884,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б-, хариуцагч Ш.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А-, хариуцагч Н.Ц-, хариуцагч Н.Ц-ын өмгөөлөгч И.А-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Г- нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ...Хариуцагч Н.Ц- нь миний ажиллуулж байсан Баянгол дүүрэгт байрлах ........ пабыг түрээслэхээр болж 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр түрээсийн гэрээг байгуулсан. Миний бие түрээслэгч Н.Ц-аас 3 сарын түрээсийн төлбөр, барьцаа мөнгө нийт 6,100,000 төгрөгийг хүлээн авч, 117 нэр төрлийн 10,917,500 төгрөгийн эд зүйлийг жагсаалтаар гарган хүлээлгэж өгсөн. Гэтэл 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр түрээслэгч Н.Ц- нь .....ны эзэн Ш.Э-тэй муудалцаж цаашид .....г түрээслэхээ больсон. Ингээд би Н.Ц-аас хүлээлгэж өгсөн эд зүйлсээ хүлээн авахад миний анх хүлээлгэж өгсөн эд зүйлсээс 100 нэр төрлийн 7,884,000 төгрөгийн эд зүйлс дутсан. Иймд хариуцагч Н.Ц-аас 7,884,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ

Нэхэмжлэгч Ж.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Н.Ц-аас 2014.03.01-ний өдөр 7,884,000 төгрөгийн 102 төрлийн 10,409,000 төгрөгийн эд зүйл хүлээлгэн өгч, Н.Ц-тай 3 сарын түрээсийн гэрээ байгуулж орсон. 2014.04.04-ний өдөр Н.Ц- хаалганыхаа голыг солиод хаалгаа цоожилсон байсан. 2013.11.01-ний өдөр Н.Ц-, Ш.Э- бид гурав эд зүйлийг хүлээлцэхэд нийт 10,511,500 төгрөгийн эд зүйл байх ёстойгоос 2,752,600 төгрөгийн эд зүйл огт байгаагүй. 7,881,890 төгрөгийн эд зүйл байснаас, 1,300,000 төгрөгийн эд зүйл эвдэрсэн байсан. Н.Ц- бид гурав эд зүйл хүлээлцэж байхад, Н.Ц- зүрх өвдөөд байна гэж, хэлээд түрүүлээд явсан. Би тэр өдөр эд зүйлээ аваад явах гэтэл Ш.Э- надад шүүхийн шийдвэр гарч эдгээр зүйлсийг надад өгсөн гэж хэлсэн. Чиний дутуу гээд байгаа эд зүйлийг Н.Ц- авч явсан учраас эд зүйлээ Н.Ц-аас ав гэж Ш.Э- надад хэлсэн. Н.Ц- Ш.Э-т гарын үсэг зуруулаад эд зүйлийг хүлээлгэж өгсөн, чи өөрийнхөө эд зүйлийг Ш.Э-ээс ав гэж надад хэлсэн. Үлдсэн эд зүйлийг Ш.Э- хүлээлгэж өгөхгүй байсан. Шүүхээс Э-т тоног төхөөрөмжийг өг гэж хэлсний дагуу би 2014.09.04-ний өдөр тоног төхөөрөмжийг авахад нийт 21 нэр төрлийн эд зүйл байсныг аваад явсан. 7,884,000 төгрөгийн эд зүйлийг хариуцагч нараас нэхэмжилж байгаа. Н.Ц- яг хэдэн төгрөгийн эд зүйл аваад явсан талаар мэдэхгүй байна. гэжээ

 

Хариуцагч Б.Ц- шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Би ........ паабыг Ж.Б-ээс түрээсэлсэн. Гэтэл Ж.Б- Ш.Э-ээс түрээслээд цааш нь надад дамжуулан түрээсэлсэн байсан. Би 09 дүгээр сарын 06-ны өдөр өөрийнхөө эд зүйлийг аваад, тус баарнаас явсан. Би пааб ажиллуулж байсан өөрийнхөө бүх зүйлийг аваад явсан. Би Ж.Б-ийн хөлдөөгч, хөргөгч хоёрыг аваад явсан. Би төр хөлдөөгч, хөргөгч хоёрыг эргүүлээд өгөхөд бэлэн байна. 2014.03.04-ний өдөр шүүх хуралдаан болсон. Хэрэв Ж.Б-ийн эд зүйл нь дутуу байсан бол шүүхэд хангалттай тайлбар өгөх боломжтой байсан. Шүүхийн шийдвэр гараад 2 жил болсон байхад яагаад дахин нэхэмжлэл гаргаад байгааг би ойлгохгүй байна. Ж.Б- надад өгөх өрөө өгөхгүйн тулд нэхэмжлэл гаргаж байна гэж би ойлгож байгаа. Би хөлдөөгч, хөргөгчийг нь аваад явсан талаараа хэлсэн. Хөлдөөгч хөргөгч хоёрыг хөлдөөгч нь 250,000, хөргөгч нь 300,000 төгрөг гэж үнэлсэн байна. Ш.Э-ээс өөрийнхөө эд зүйлийг аваад явахдаа барьцаа болгож, хөргөгч, хөлдөөгч хоёрыг нь би аваад явсан. Хөргөгч, хөлдөөгчөөс бусад зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ

 

Хариуцагч Ш.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...2012.08.10-ны өдөр Ж.Б-, Ш.Э-тэй гэрээ байгуулж ........ баарыг түрээсэлсэн. Ж.Б- нь гэрээний үүргээ зөрчиж Н.Ц-тай гэрээ байгуулж, цааш нь дамжуулан баарыг түрээсэлсэн байдаг. Яагаад Ш.Э-ийг хамтран хариуцагчаар татаад байгааг ойлгохгүй байна. Ж.Б-, Н.Ц- нар нь Э-т эд зүйлийг хүлээлгэж өгсөн гэсэн үйл баримт олж харахгүй байна. Ж.Б-ийн хувийн тэмдэглэл гэдэг дэвтэр, гарын үсэггүй тамгагүй баримтууд байдаг нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна. Ж.Б- нь Ш.Э-тэй гэрээ байгуулсны дагуу засвар хийхдээ авсан баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн юм шиг байна. Н.Ц-д эд зүйлсийг хүлээлгэж өгсөн гээд байгаа баримтыг хуурамчаар бичигдсэн гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байна гэж үзэж байна. 2013.07.09-ний өдрийн ...... дугаар тоот шүүхийн шийдвэр дээр Ж.Б- нь Ш.Э-ээс тохижилтын мөнгө нэхсэн байдаг. Н.Ц- Ж.Б-ээс 6,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Н.Ц- 2013.09.05-ны өдөр ирээд өөрийнхөө хувийн эд зүйлийг авсан гэж хэлсэн байна, 11 дүгээр сард нь бид гурав уулзаад эд зүйлийг хүлээлцсэн. 2014.03.04-ний өдрийн шийдвэр дээр Ж.Б- нь Н.Ц-аас буцаагаад хүлээлгэн өгсөн эд зүйлээс 7,000,000 төгрөгийн эд зүйлийг яасан бэ гэж хэлсэн байдаг, Ж.Б- өөрийн эд зүйлээ хүлээж аваад явсан байна гэж үзэж байна. 11 дүгээр сард эд зүйлээ явч явсан. 2014.09.04-ний өдөр Ш.Э-ээс хэдэн зүйл аваад явсан гэж Ж.Б- хэлсэн байна. 2013.11 сараас хойш 10 сарын дараа Ж.Б- хамаг юмаа аваад явсан байна. 2013.07.09-ний өдрийн ...... дугаартай хэрэг дээр текны мөнгийг гаргуулж шийдвэрлэсэн байна. Ж.Б- нь Ш.Э-тэй гэрээ байгуулахдаа эд зүйлээ хүлээлгэн өгсөн баримт үйлдээгүй, хэрэгт тийм баримт байхгүй байна. Ш.Э-т Ж.Б- ямар нэгэн зүйл өгөх асуудалд Ш.Э- ямар хамаагүй гэж үзэж байна. Иймд энэ хэрэг дээр Ш.Э-ийг хамтран хариуцагчаар татах ёсгүй байна. Нэхэмжлэгч Ж.Б- нь түрээсийн мөнгийг төлөхгүйн тулд нэхэмжлэл гаргасан байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ

 

Нэхэмжлэгч Ж.Б-ийн өмгөөлөгч П.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан байна. Түрээсийн гэрээтэй холбоотой маргаан байхгүй, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-д зааснаар нэхэмжлэл гаргасан байна. Ж.Б- Н.Ц-д эд зүйлийг хүлээлгэж өгсөн, Н.Ц- хүлээж аваад гарын үсэг зурсан байна. 2013.04.04-ний өдөр Ш.Э-т хүлээлгэн өгсөн байсан байрны цоожны голыг сольсон байсан. 09.05-ны өдөр Н.Ц- эд зүйлээ аваад явсан, хөлдөөгч, хөргөгч авсан гэж хэлж байна. 2013.11.01-ний өдөр энэ 3 хүн байж байгаад тооллого хийж, бүртгэчихээд Ж.Б- эд зүйлийг аваагүй. 2014.05 30-ны өдөр 07.09-ний өдөр 2014.09.04-ний өдөр Ш.Э-, Н.Ц-, 17 нэр төрлийн эд зүйлийг авсан. 117 нэр төрлийн эд зүйлээс 2,687,500 төгрөгийн эд зүйл хүлээж авсан. 7,000,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасаны 4,582,400 төгрөгийг Ш.Э- хариуцах нь зөв. Хэрэгт шинжээчийн дүгнэлт гарсан байна, нэг дээр нь Н.Ц- гарын үсэг зурсан байдаг. Сүүлд хуулбарлаж авч байгаад тэмдэглэгээ хийсэн тул зассан гээд байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ

 

Хариуцагч Б.Ц-ын өмгөөлөгч И.А- нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дэвтэр дээр хүлээлгэж өгсөн он сар нь зөрүүтэй, жагсаалтад үнэлгээ байхгүй. Хүлээж авсан баримт юм байна лээ. Хүлээж авсан хүлээлгэж өгсөн нь ялгарахгүй. Н.Ц-д хүлээлгээд өгсөн юм шиг бичсэн байсан. Хүлээлцсэн материал гээд гарын үсэг зурсан. Хүлээж авахдаа дэвтэр дээрээсээ хуулаад гарын үсэг зураад хүлээлцсэн талаар хэлдэг юм. Авахдаа гарын үсэг зурсан байдаг, хуурамч нотлох баримт дээр ач холбогдол өгөх шаардлага байхгүй. Хүлээж авсан материал дээр хүлээлгэж өгсөн гээд гарын үсэг зуруулсан. /Байхгүй/ гэж бичсэн байсан. Хуурамч баримт гаргаж өгсөн байна гээд гэж хүсэлт гаргасан. Нотлох баримт нь хуулийн шаардлага хангахгүй байна. Эд зүйлийн жагсаалт дээр 12 ширхэг байсан боловч шинээр бичсэн жагсаалт дээр 22 болгох гэх мэтээр анх байснаасаа нэмж жагсаалт гаргасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хөргөгч, хөлдөөгчийг хүлээн зөвшөөрч байгаа. Нотлох баримтыг анхаарч үзээрэй. гэжээ

 

Нэхэмжлэгч Ж.Б- шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

...Ш.Э-тэй 2013.08.01-ний өдөр тохиролцож, 2 жилийн хугацаатай түрээсэлсэн, тоног төхөөрөмжийг би өөрөө засварлуулсан. Сарын дараа ........ паабын бичиг баримтыг хуурамч гэдгийг мэдсэн. Энэ талаар нотлох баримтыг ...... дугаартай хэрэгт өгсөн юм. Ш.Э- тусгай зөвшөөрлөө сунгуулах гэж байгаа гэж хэлж байсан. Н.Ц- тоног төхөөрөмжөө гаргасан, дамжуулан түрээсэлж байсан. 117 нэр төрлийн зүйлээс 21 нэр төрлийн зүйл авсан. Хэргийн 17-21 дугаар талд 117 нэр төрлийн эд зүйлийн жагсаалт байгаа. Миний авсан эд зүйл нь цагаан хөлдөөгч, сандал, ширээ нэг, алчуур халаагч, галын хор, угаалгын машин, шарах шүүгээ, жигнүүр, листгүй, ган хөргөгч, жигнүүрийн таваг 7 ширхэг зэрэг зүйлийг би 2014.09.01-ний өдөр хүлээж авсан. 117 нэр төрлийн зүйл дутсан, 17-21 дүгээр талд байгаа эд зүйлийг 2013.11.01-ний өдөр эд зүйлийг хүлээлцэж байхад, тэнд огт байхгүй эд зүйл нь 2,752,600 төгрөгийн эд зүйл, хүлээлцэхээс өмнө Н.Ц- аваад явсан. 6,551,890 төгрөгийн эд зүйл бүрэн бүтэн байсан. Ш.Э-ээс 6,518,900 төгрөгийг нэхэмжилж байгаа. ...... дугаар хэрэгт хавсаргасан 2 тек байгаа. Ш.Э-ийн тек нь дээд тал нь байхгүй байсан би сэргээн засварласан мөнгийг нэхэмжилсэн байна. 10,571,500 төгрөг, 7,818,900 төгрөг нь байгаа, 6,518,900 төгрөгийн эд зүйлийг Ш.Э- өгөхгүй байсан юм. Нэг жилийн дараа шүүхийн шийдвэр гараад утасдуулж байгаад авахад 22 нэр төрлийн зүйлийг өгсөн. Эвдэрсэн зүйл нь Н.Ц-ын эвдэлсэн зүйл юм. Огт байхгүй зүйл нь 2,752,600 байхгүй байгаа, эвдрэлтэй, дутуу 1,300,000 төгрөгийн эд зүйлийг Н.Ц-аас нэхэмжилж байгаа. 6,518,900 төгрөгийг Ш.Э-ээс гаргуулахаар нэхэмжилж байгаа. гэжээ

 

Хариуцагч Б.Ц- шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

...Огт байхгүй байсан эд зүйл надаас нэхэмжлээд байгаа зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зурагт байхгүй гээд байгаа боловч, нэг зурагт байсан, өлгөөтэй байгаа. Ж.Б-тэй бичсэн тоо ширхэгээс, хүлээлгэж өгсөн гээд байгаа зүйлтэй зөрүүтэй байсан. Миксер гэдэг зүйл байгаагүй, тогоочийн 4 хос хувцсыг би аваагүй, намайг ороход нэг тек байсан. Агуулахад гээд бичсэн зүйл огт байгаагүй, хүлээлгэж өгөөгүй, өөрөөний түлхүүрээ аваад явдаг байсан. Дотор нь юу байсныг мэдэхгүй. Хамгийн анх хөтөлсөн дэвтэр хэрэгт байгаа. 03.06-ны өдрөөс эхлээд 03.11-ний өдөр Сарантуяа хүлээлгэн өгсөн эд зүйлийг би хүлээж авсан тоо ширхэг нь байгаа. Эд зүйл хүлээн авсан баримтыг 2013.03.11-ний өдөр анх удаа очиж хүлээж авсан юм. Эхний хүлээлцсэн баримт дээр гарын үсэг зурсан, байхгүй зүйл дээр тэмдэглээд, анхааруулж байгаад гарын үсэг зурсан. 11 дүгээр сард бид гурав уулзах үед баримтыг үйлдсэн 117 нэр төрлийн эд үйл байсан эсэхийг мэдэхгүй, гэхдээ чиний зүйл байсан цаасан дээр тэмдэглээд явсан. 2013 09.04-ний өдөр Ш.Э-ээс зөвшөөрал аваад явсан талаар нотлох баримт байгаа. 2013.09.04-ний өдөр өөр 2 хүнд паабыг түрээсэлсэн байсан. Анх хүлээлцсэн дэвтэр дээр гарын үсэг зурсан, үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. 6,100,000 төгрөгийн нэхэмжлэл гаргаж байхад, эд зүйлээ нэхэж байгаагүй. Ж.Б- дэвтэр дээр байгаа гарын үсэг миний гарын үсэг мөн, хүлээж авсан эд зүйлийн үнэ ,чанарын талаар ярилцаж байгаагүй. Эд зүйл хүлээлцсэн материалыг харж байгаагүй юм байна. Би тийм баримт дээр гарын үсэг зураагүй. гэжээ

 

Хариуцагч Ш.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А- шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

...6,518,900 төгрөгийн эд зүйл байсан. Хүлээлцсэн баримт байхгүй байна. 10,579,500 төгрөгийн эд зүйл нэхэмжилж байна гэж ойлгож байна. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэж ойлгож байна, тэмдэгтийн хураамж байхгүй байна. 6,518,000 төгрөгийн эд зүйлийг хүлээлгэж өгсөн шаардах эрхтэй талаар нотлох баримт байхгүй байна. Нэхэмжлэгч талын өгсөн жагсаалт гээд байгаа зүйл нь хуурамчаар үйлдэгдсэн байна. Зохиомлоор нэхэмжлэл гаргаж ирсэн энэ хэрэгтээ Ш.Э- холбогдуулан оруулж ирсний хүлээн зөвшөөрөхгүй. 22 нэр төрлийн эд зүйлийг хүлээж авсан гээд байгаа юм. үлдээсэн зүйлээ авахаар тэмдэглэл үлйдсэн нь ойлгогдохгүй байна

Ш.Э-т 10,000,000 төгрөгийн эд зүйлийг хүлээлгэн өгсөн зүйл байхгүй байна. Нотлох баримт хэрэгт байхгүй байна. Эд зүйл хүлээлгэж авсан баримт дээр Ш.Э- гарын үсэг зураагүй, байлцсан гэсэн тэмдэглэгээ байхгүй. Н.Ц- Ж.Б- нар байсан байна.

2013 оны 11 сард байхгүй эд зүйлийн жагсаалт гэдэг дээр Хүлээлгэн өгсөн Ж.Б-, Н.Ц-д байхгүй гэдэг эд зүйлийг хүлээлгэж өгсөн юм шиг байгаа юм. Хэргээс харахад Ш.Э-т ямар ч эд зүйл хүлээлгэн өгсөн баримт байхгүй байна. Паабад хийсэн засварыг салгаж үл болох тул 1,900,000 төгрөг Ш.Э-ээс шүүхийн шийдвэрээр авсан байна. ...... дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэгдсэн байна. Тек гэдэг нь хэдэн төгрөгөөр үнэлсэн, урьд шүүхийн шийдвэрээр авсан зүйлээ дахин нэхэмжлээд байгаа. Ш.Э-ээс 22 нэр төрлийн эд зүйл хүлээн авсан гэсэн гарын үсэгтэй зүйл байдаг. Гэтэл энэ баримт дээр хэдэн төгрөгийн үнэтэй зүйл хүлээн авсан талаар бичигдээгүй байдаг. Ш.Э- паабыг ЖБ-т өгөхдөө хүлээлгэж өгсөн зүйл байдаг, тэр хүлээж авсан зүйлээ өөрийнхөө зүйл мэтээр ойлгож Ц-аас нэхэмжлээд байна гэж ойлгож байна. Ш.Э- Ж.Б-ээс эд зүйл хүлээж аваагүй учир буцааж өгөх зүйл байхгүй. 11 дүгээр сард эд зүйлээ хүлээлцээд дууссан гэж ойлгож байна. Н.Ц- өөрийнхөө эд зүйлийг аваад явсан, бид гурав эд зүйлийг хүлээлцсэн гэж хэлсэн. Өнөөдрийн яригдаж байгаа эд зүйлийн талаар шүүхийн тэмдэглэл дээр дурдагдаагүй байдаг. Ш.Э-ийн байранд байсан өөр бусдын зүйлийг гаргаж өгөхийн тулд очсон байдаг. Тийм учир Ш.Э- гарын үсэг зураагүй байна. 2014.03. 04-ний өдрийн шүүхийн шийдвэр дээр өөрсдийн эд зүйлийг аваад явсан гэдэг нь тогтоогдож байна. 5,900,000 төгрөгөө төлөөд хөргөгч, хөлдөөгчөө ав гэж барьцаалаад байгаа нөхцөл байдал харагдаад байдаг. Нотлох баримтууд дээр Ж.Б- засвар хийдэг байж болзошгүй гэж үзэж байна. Некст элетрониксийн баримт дээр өөрөө засвар хийгээд хэрэгт өгсөн байдаг. Гарын үсэггүй, тамгагүй баримтууд хэрэгт авагдсан байна. Хаанаас ч хамаагүй баримт дээр дурын зүйлээ бичсэн нөхцөл байдал байдаг юм. Ж.Б-ийн өмнө үүрэг хүлээхгүй гэж үзэж байна. гэжээ

 

Хариуцагч Б.Ц-ын өмгөөлөгч И.А- шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

...Өөрсдөө өгсөн зүйлээ буцааж авахдаа нотлох баримтаар нотолж өөрйин эд зүйлийг гаргуулж авах ёстой. Гэтэл эд зүйл хүлээлгэн өгсөн акт, хүлээн авсан акт байхгүй байна. Эд зүйлийн үнэлгээг хийж чадаагүй, нэхэмжлэхүүд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна. Эд хөрөнгө хүлээлцсэн баримтын талаар тохиролцсон юм байна. Хүлээлцэхдээ баримт дээр гарын үсэг зуруулаад авах боломжтой байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ

 

Нэхэмжлэгч Ж.Б-ийн өмгөөлөгч П.Б- шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

...117 нэр төрлийн эд зүйлийг хүлээлгэж өгсөн нь нотлогдсон гэж үзэж байна. Хүлээлгэж өгсөн баримт дээр тоо хэмжээ, хүснэгтэд үнийн дүн байна. Н.Ц- эд зүйлийг хүлээж аваад гарын үсэг зурсан байна. Буцаад хүлээлгэж өгсөн нь Ш.Э- хүлээлгэн өгсөн баримт байна. Шинжээчийн дүгнэлтээр гарын үсэг хуулбарласан гэж байна. 3.11-ний өдөр Н.Ц- гарын үсэг зурсан болохоор шинжээч томилуулаагүй. Байна байхгүй гэсэн тэмдэглэгээ 11 дүгээр сард хүлээлцсэн байна. Эд зүйл хүлээлцэхээр очиход муудалцаад гараад явсан. 10,000,000 төгрөгийн эд зүйлээс 2,000,000 гаруй төгрөгийн эд зүйл хүлээж авсан. ...... тоот шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон. 2013.4.-ний өдөр Н.Ц-ыг үйл ажиллагаа явуулж байгаа өдөр нь цоожны голыг нь солиод түгжсэн байсан, Ш.Э- огт хариуцахгүй гээд байгаа нь үндэслэлгүй байна. 2 хүснэгт дээр маргаан байгаа, 2013.03.11-ний өдрийн жагсаалт нь эх хувиараа байгаа, эхнийх дээр нь шинжээч томилуулаагүй, эх хувь мөн учир шинжээч томилуулаагүй юм. гэжээ

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б- хариуцагч Б.Ц-, Ш.Эрдэнэцэг нараас Улаанбаатар хот Баянгол дүүрэгт байрлах ........ .....г түрээсийн гэрээгээр Б.Ц-д хүлээлгэн өгөх үеийн үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан шилэн эдлэл, гал тогооны хэрэгсэл, заалны эд зүйлс, агуулахад хадгалагдаж байсан эд зүйлсээс хүлээн авах үед дутсан зүйлийн үнэ 7 884 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ж.Б- нь хариуцагч Ш.Э-ийн өмчлөлийн Улаанбаатар хот Баянгол дүүрэгт байрлах ........ .....г түрээсийн гэрээний дагуу ажиллуулж байх үедээ Б.Ц-д 2013 оны 03 дугаар сарын11-ний өдөр түрээсийн гэрээ байгуулан эд зүйлсийн хамт хүлээлгэн өгсөн байна.

 

Талуудын байгуулсан гэрээ нэхэмжлэгч Ж.Б- нь бусдын өмчлөлийн зүйлийг зөвшөөрөлгүйгээр түрээслэсэнээс маргаан гарч цуцлагдсан болох нь Дүүргийн Иргэний хэргинй анхан шатны шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ............. шийдвэрээр нотлогдож байна.

Талууд түрээсийн гэрээг бичгээр байгуулах үед ........... гэсэн дардас бүхий тоог хэрэглэсэн бөгөөд гэрээг 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан боловч үйлчилгээний зориулалттай обьектыг хэрэглэгдэхүүний хамт түрээслэхээр 2013 оны 02 дугаарсарын 22-ны өдөр тохиролцож байсан байна.

 

Талууд гэрээ байгуулагдах үед .....ны үйлчилгээний зориулалтаар ашиглах доторх хэрэглэгдэхүүнийг өмнөх түрээслэгчид хүлээлгэн өгч байсан гар бичмэлийн ард 2 дахь эгнээ үүсгэн хүлээлцэн, хуудас бүрт гарын үсэг, хурууны хээ, 2013311 гэсэн дардас бүхий тоог хэрэглэсэн бөгөөд хэргийн 8-19 дүгээр хуудаст байгаа Эд зүйл хүлээлцсэн материал, Эд зүйл хүлээлцэн авахад байхгүй байсан эд зүйлсийн бүртгэлийг үйлдээгүй, анх гар бичмэлээр хүлээлцэх үед хүлээ авсан эд зүйлийн тоо ширхэг, дээрх бүртгэлд зөрүүтэй гэж хариуцагч Н.Ц-, хариуцагч нартай Дүүргийн шүүхэд маргаан үүсгэж байх үед эд зүйлээ хүлээн авах, энэ талаар шаардлага гаргах боломж байсан, Ш.Э-т эд зүйлээ хүлээлгэн өгсөн талаарх нотлох баримтгүй гэж итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А- маргаж байгаа болно.

 

Талууд гэрээ байгуулан .....ны үйлчилгээний зориулалтаар ашиглах доторх хэрэглэгдэхүүнийг өмнөх түрээслэгчид хүлээлгэн өгч байсан гар бичмэлийн ард 2 дахь эгнээ үүсгэн хүлээлцэх үедээ шилэн эдлэл 19 нэрийн, гал тогооны хэрэгсэл 40 нэрийн, тохижилтийн 29 нэрийн, дугааргүйгээр 13 нэрийн эд зүйл хүлээлцсэн бөгөөд жагсаалт бүрийн тоо ширхэгийг бичсэн бөгөөд нэгжийн үнэ, чанар байдлыг тусгаагүй байна.

Эд зүйл хүлээлцсэн материал хүлээлгэн өгсөн Ж- Б-, хүлээн авсан Н- Ц- гэсэн комьпютерт хадгалагагдсан файлаас хуулбарласан мэдээлэлд байгаа тэдний хүлээлцсэн гэх гал тогоо, заалны тохижилт, агуулахад хадгалагдаж байсан хувийн эд зүйлс хүлээлцсэн эд зүйлс, хүлээлцсэн эд зүйлсийн жагсаалт мөн эд зүйл хүлээлцэн авахад байхгүй байсан эд зүйлийн бүртгэл хэсэг дэх жагсаалт ижил байна.

Эд зүйл хүлээлцсэн материал хүлээлгэн өгсөн Ж- Б-,хүлээн авсан Н- Ц- гэсэн комьпютерт хадгалагагдсан файлаас хуулбарласан мэдээлэл жагсаалтад хариуцагч Н.Ц- гарын үсэг зураагүй гэх бөгөөд нэхэмжлэгч хар балаар бичсэн байдалтай, хариуцагч Ц-ын гарын үсгийн бичвэр хувилсан байдалтай байна.

Эд зүйл хүлээлцэн авахад байхгүй байсан эд зүйлийн бүртгэл хэсэг дэхь жагсаалтад мөн нэхэмжлэгч хар балаар бичсэн байдалтай, хариуцагч Ц-ын гарын үсгийн бичвэр хувилсан байдалтай байгаа бөгөөд энэ талаар шинжээч Б.Т-ийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 06 тоот шинжээчийн дүгнэлтэд ..... Эд зүйл хүлээлцэн авахад байхгүй байсан эд зүйлийн бүртгэлд хавсарган ирүүлсэн гал тогоо, заалны тохижилт, агуулахад хадгалагдаж байсан хувийн эд зүйлс хүлээлцсэн эд зүйлс,хүлээлцсэн эд зүйлсийн жагсаалт гэж толгойлон бичсэн хүснэгтийн доод талд байх Хүлээлгэн өгсөн Ж.Б-, хүлээн авсан Н.Ц- гэсэн бичиглэлүүд хувилан олшруулах төхөрмж ашиглан үйлдсэн, мөн Гал тогоо, Хүлээлцсэн эд зүйлсийн жагсаалт гэж толгойлон бичсэн хүснэгтийн доод талд байх Ц- ИЦ 79022268 гэсэн бичиглэлийг хэвлэх төхөөрөмжөөр хэвлэж дээрээс нь хар өнгийн будагч бичгийн хэрэгсэл ашиглан үсэг элементийн дээгүүр зурсан байна ...гэсэн байна.

Эд зүйл хүлээлцсэн материал хүлээлгэн өгсөн Ж- Б-, хүлээн авсан Н- Ц- гэсэн комьпютерт хадгалагагдсан файлаас хуулбарласан мэдээлэлд байгаа тэдний хүлээлцсэн гэх гал тогоо, заалны тохижилт, агуулахад хадгалагдаж байсан хувийн эд зүйлс хүлээлцсэн эд зүйлс, хүлээлцсэн эд зүйлсийн жагсаалтад 2013.3.1 гэсэн огноо байгаа бөгөөд нэхэмжлэгч Ж.Б- гэрээ байгуулсаны дараа гар бичмэлээс хуулбарлан, өөрийн худалдан авсан үнийг бичсэн гэж байгаа боловч талууд гэрээ байгуулан .....ны үйлчилгээний зориулалтаар ашиглах доторх хэрэглэгдэхүүнийг өмнөх түрээслэгчид хүлээлгэн өгч байсан гар бичмэлийн ард жагсаан бичих үед хуудас бүрт гарын үсэг зуран, хурууны хээг зуруулан 2013311 гэсэн дардас бүхий тоог хэрэглэсэнээ тухайн жагсаалт үйлдсэн огноо гэж тайлбарлаж байгаа тул энэ жагсаалтаас хуулбарлан 2013.3.1-ний өдөр үйлдсэн гэдэг нь огнооны хувьд зөрүүтэй байна.

Мөн дээрх 2 жагсаалтад хүлээлцсэн зүйлийн тоо ширхэг зөрүүтэй тухайлбал хэргийн 12 дугаар хуудаст байгаа хүлээлцсэн эд зүйлийн жагсаалтаас үзэхэд виноны бакал 18, гар бичмэлд 8, боргио бакал 22, гар бичмэлд 12, тайгер бакал том 8, гар бичмэлд 3, хоолны хутга, ган халбага, ган сэрээ, хоолны ган халбага мөн зөрүүтэй байна.

Эд зүйл хүлээлцсэн материал хүлээлгэн өгсөн Ж- Б-, хүлээн авсан Н- Ц- гэсэн комьпютерт хадгалагагдсан файлаас хуулбарласан мэдээллийн хүснэгтийн доод талд бичигдсэн огноо, Эд зүйл хүлээлцэн авахад байхгүй байсан эд зүйлийн бүртгэлийн хүснэгтийн доод талд бичигдээгүй бөгөөд бусад бичиглэл байрлалын хувьд адил байгаа нь болон хэргийн 19 дүгээр хуудаст Н.Ц-, Ж.Б- гэсэн бичвэрийг шинжээч ... бичиглэлийг хэвлэх төхөөрөмжөөр хэвлэж ... гэж дүгнэлтдээ дурьдсан бөгөөд, нийт бүгд үнийн дүн, байхгүй эд зүйл, байсан зүйлээс, эвдүүлсэн дутуу зүйл байгаа гэх бичиглэл, тоог хар өнгийн балаар бичсэн нь нэг өдөр, тухайн цаг мөчид бичсэн гэх нь эргэлзээтэй, энэ талаарх хариуцагч нарын татгалзал үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Ж.Б- өөрийн түрээсэлж авсан ажлын байрыг бусдад шилжүүлэн түрээслэхдээ дагалдах тоног төхөөрмж, эд зүйлсийг гар бичмэлээр хүлээлгэн өгөх үедээ гэрээний 2-т зааснаар түрээслэгчид шилжүүлж буй эд хөрөнгийн шинж байдал, ашиглах нөхцөл журмыг танилцуулж, эд хөрөнгөд байгаа ил, далд гэмтлийг мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, хүлээн авах үед хүлээлгэн өгсөн эд зүйлс тоо ширхэг, чанар байдлын хувьд бүрэн эсэх талаар хүлээлцсэн баримтгүй, гэрээ цуцлагдсан тохиолдолд эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг шалган түрээсийн барьцааг буцаах асуудлаа шийдвэрлээгүй мөн энэ талаар маргаан үүсэх үед шаардлага, тайлбар гаргаагүй байна.

 

Мөн түүний тайлбарлаж байгаагаар худалдаж авсан газраас нь авсан баримтаар Эд зүйл хүлээлцэн авахад байхгүй байсан эд зүйлийн бүртгэлийн гал тогоо, заалны тохижилт, агуулахад хадгалагдаж байсан хувийн эд зүйлс хүлээлцсэн эд зүйлс, хүлээлцсэн эд зүйлсийн жагсаалт гэж толгойлон бичсэн хүснэгтэд үнийг бичсэн гэж байгаа боловч гар бичмэл дэх 53, 54, 55 гэсэн дугаартай хэсэгт хавсаргаж ирүүлсэн зарлагын баримт огноогүй, хүлээн авагчийн нэр тодорхой бус, бичиглэл зөрүүтэй, үнэ төлсөн эсэх нь тодорхойгүй, 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдөр худалдан авсан бол тухайн эд зүйлсийн чанар байдлаас хамаарч үнэ өөрчлөгдөх эсэхийг нотолсон баримт ирүүлээгүй байна.

Иймд Эд зүйл хүлээлцэн авахад байхгүй байсан эд зүйлийн бүртгэлийн гал тогоо, заалны тохижилт, агуулахад хадгалагдаж байсан хувийн эд зүйлс хүлээлцсэн эд зүйлс, хүлээлцсэн эд зүйлсийн жагсаалтыг талууд өөрсдөө биечлэн үйлдсэн эсэх нь эргэлзээтэй нь шинжээч Б.Т-ийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 06 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа, мөн дээрх жагсаалт дахь үнийг нотолсон баримтыг ирүүлээгүй тул хариуцагч Н.Ц-аас дутсан гэх эд зүйлийн үнийг төлүүлэх үндэслэлгүй байна.

 

Харин дээрх жагсаалтад дурдсагдсан хөргөгч, хөлдөөгчийг авсанаа хариуцагч Н.Ц- хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэ талаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа ... миний юмыг гүйцээж өгөөрэй гээд хөргөгч, хөлдөөгч 2-г авч явсан ...гэж тодорхойлсон байх тул нотлох баримтаар шинжлэн судлагдсан ...... тоот шийдвэр бүхий иргэний хэрэгт гэрэл зурагт тэмдэглэгдсэн хөлдөөгч, хөргөгчийг нэхэмжлэгч Ж.Б-т буцаан өгөх талаар маргаагүй болно.

 

Талуудын үйлдсэн гэх Эд зүйл хүлээлцэн авахад байхгүй байсан эд зүйлийн бүртгэлийн арын хуудаст түрээсийн обьектын эзэн буюу хамтран хариуцагч Ш.Э-ээс 2014.9.4 гэж огноолон 22 гэж дугаарласан зүйлсийг жагсаан бичсэн бөгөөд 17 төрлийн тоног төхөөрөмж авлаа, Ж.Б-, хүлээлгэн өгсөн Ш.Э- гэж үйлдсэн атлаа тухайн ажлын байранд өөрийн эзэмшлийн эд зүйл үлдсэн эсэх талаар дурдаагүй, алчуур хатаагч эвдэрсэн, шарах шүүгээ эвдэрсэн/ лист байхгүй, бариул байхгүй / буузны жигнүүр / лист 3 дутуу / гэснээс үзвэл хамтан хариуцагч Ш.Э-ээс ямар эд зүйл хүлээлгэн өгснөөс, тухайн ажлын байранд ямар эд зүйл үлдсэнээс дутсан эд зүйлийг нэхэмжилж байгаа эсэх, хүлээн авах үед гэмтэлтэй байсан гэсэн эд зүйл нь Ш.Э-ийн буруутай үйлдлээс болж эвдэрсэн гэх үйл явдал тогтоогдохгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Б-ийн Эд зүйл хүлээлцэн авахад байхгүй байсан эд зүйлийн бүртгэлийн дагуу хариуцагч Н.Ц-, Ш.Э- нараас 7 884 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Н.Ц-аас хөлдөөгч / 250 000 төгрөг /, хөргөгч / 300 000 төгрөг / гаргуулан нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2, 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар 100 нэрийн 7 881 000 төгрөг буюу хариуцагч Н.Ц-аас 2 732 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлийн шаардлагаас хөргөгч 1, хөлдөөгч 1-ийг Н.Ц-аас гаргуулж, Ж.Б-т олгож, 2 182 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, Г.Э-ээс 3 831 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ж.Б-ээс 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Голомт банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан 141 100 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.

 

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ