Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 132/ШШ2019/00431

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч Чимэддоржийн *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Энхтайваны ******* /РД:*******/

Нэхэмжлэгч:  Цэдэнсодномын ******* /РД:*******/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Осорчины ******* /РД:*******/,

Хариуцагч: ын ******* /*******/ нарт холбогдох, гэм хорын хохирол 8229720 /найман сая хоёр зуун хорин есөн мянга долоон зуун хорь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2019/00103/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч С., нэхэмжлэгч Ч.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, нэхэмжлэгч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Ганбаяр нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Land cruiser 120 prado маркийн улсын дугаартай авто машинаар Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот орохоор орой 1900 цагийн орчим Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт явж байхад О.******* “МТЗ-80” маркийн авто машинд өвс хаддаг тармуур зүүж замын хөдөлгөөнд оролцож замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан юм. О.******* нь 5 метр, 75 см-ийн урттай өвс хаддаг тармуур чирж явсан бөгөөд уг тармуур нь эсрэг урсгал руу орсон байсан боловч түүнд гэрэл, таних тэмдэг зүүгээгүй, мөн ослын зогсолтын тэмдэг тавиагүй байснаас болж тармуур дээгүүр гарч жолоодож явсан авто машинд нь маш их эвдрэл, гэмтэл учирсан. Энэ байдал нь осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хялбаршуулсан журмаар шийтгэл ногдуулсан 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шийтгэлийн хуудас зэргээр нотлогддог. Энэ байдлаас болж “Land cruiser 120 prado маркийн улсын дугаартай авто машинд дараах хохирлууд учирсан. Авто машинд учирсан бодит хохирол нь “Вендо” ХХК-ийн үнэлснээр 4108200 төгрөг, үнэлгээ хийхэд гарсан зардал 118000 төгрөг, авто машинд оношлогоо хийлгэхэд 35000 төгрөг, хэрэг шийдвэрлэхэд ирсэн, явсан замын зардал 300020 төгрөг, нотариатын зардал 18500 төгрөг, нийт 4579720 төгрөгийн хохирол одоогоор учирсан байна. Иймд О.*******, Ш.******* нараас гэм хорын хохирол 4579720 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотоос Төв аймаг руу Prius 11 маркийн улсын дугаартай авто машинаар явж байхад О.******* нь “МТЗ-80” маркийн тракторт өвс хаддаг тармуур зүүж замын хөдөлгөөнд оролцож замын хөдөлгөөний дүрэм зөрчиж ямар ч гэрэлгүй харанхуйд явж байснаас үзэгдэх орчин хязгаарлагдмал байсны улмаас зам тээврийн осол гаргасан юм. Урдаас ирж явсан жипний гэрэл цохиод юу ч харагдахгүй болсон учраас би замын хажууд гарч зогссон. Гэтэл “МТЗ-80” маркийн трактор ардаа чирч явсан хадуураараа миний машиныг мөргөж эвдсэн. Ш.******* хохиролд 1000000 төгрөг өгөөд өөр мөнгө өгөөгүй. Миний амьдралыг залгуулдаг машиныг эвдчихээд одоог хүртэл төлөхгүй гээд байгаа нь үндэслэлгүй. Бид нар хот ороод машиныг чинь засаад өгнө гэж худлаа яриад өдийг хүргэсэн. Би эмнэлгийн хяналтад байдаг. Нийт нэхэмжлэлийн шаардлагаас 1000000 төгрөг авсан учраас энэ мөнгийг хасаад 3650000 төгрөг нэхэмжилж байна. Үүнийг задалбал авто машинд хийгдэх засварт 2157500 төгрөг, баримт бүрдүүлэхэд гарсан зардал 33000 төгрөг, баримтуудыг нотариатаар батлуулсан зардал 16000 төгрөг, Булган аймагт ирсэн нэг удаагийн замын зардал 50000 төгрөг нийт 147750 төгрөг, олох байсан орлого 1800000 төгрөг, нийт 3650000 төгрөгийг хариуцагч О.*******, Ш.******* нараар  гаргуулна. Нэхэмжлэл гаргахдаа 50000 төгрөгийн замын зардлын баримтыг өгсөн байсан. Шүүх хуралдаанд ирж очсон нийт замын зардал 147750 төгрөг болсон тул өнөөдрийн шүүх хуралдаанд баримтаа гаргаж өгч байна гэв.

 

Хариуцагч О.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1800 цагийн орчим зам дээр гараад буух гэж байтал Prius 11 маркийн улсын дугаартай авто машин хурдтай ирэхээр нь би зогсож өгсөн боловч чирч явсан тармуурын дугуйг мөргөсөн. Тэгэхээр нь шууд хөдлөөд зам чөлөөлж зогсоод авто машин дээр очоод эргээд явах хооронд эсрэг урсгалаар орж ирсэн Land cruiser 120 prado маркийн улсын дугаартай авто машин тармуур дээр мордоод зогссон. улсын дугаартай “МТЗ-80” маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл биш, Ш.*******ын трактор. Ш.******* тариалангийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. Би намрын улиралд тухайн тракторыг барьж тариа хураах ажил хийж, Ш.*******аас цалин авдаг байсан. Ш.*******аас аваагүй байсан ажлын хөлс 1000000 төгрөгийг осол гарсны дараа Ц.*******т өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Ш.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю. шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Ш.*******, О.******* нарын хооронд ямар нэг хөдөлмөрийн гэрээ байхгүй. “МТЗ-80” маркийн тракторын эзэмшигч нь Хөгжил нэгдэлд бүртгэлтэй ба хариуцагч жолооч нь Цавжинжарангаас Д. 1980 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээлгэж өгсөн байдаг. Ажил олгогч нь Ш.******* гэдэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Гэм хорын хохирол нь хариуцагч Ш.*******тай холбоогүй. Нэхэмжлэгч Ч.*******ийн  нэхэмжлэл нь үндэслэлгүй. Учир нь Ш.*******ыг яагаад хариуцагчаар татсан нь тодорхойгүй. Тус "МТЗ-80" маркийн тракторын эзэмшигч “Хөгжил” нэгдэл юм. 1980 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 1989 онд Лхагваад шилжүүлсэн байдаг. Тээврийн хэрэгслийн гэрчилгээнд Ш.******* эзэмшигч гэдэг нь харагддаггүй. Тээврийн хэрэгслийн ашиглалтаас зам тээврийн осол гарсан гэдэг утгаар Ш.******* гэм хорын хохирлыг хариуцан арилгах этгээд биш юм.  2017 оны  10 дугаар сарын 21-ний өдөр авто осол гарсан. Үндэслэл нь О.******* замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас 100000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байдаг. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл нь Ц.*******, Ч.******* нарт хохирол учирсан талаарх ямар нэгэн тэмдэглэгээ биш юм. Тармуур зам дээр гарсан гэж захиргааны арга хэмжээ авсан. Тармуурын өргөний хэмжээ эсрэг урсгалд орсон. Нөхөн үзлэг дээр нийт замын өргөн 7 м гэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Ч.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, нэхэмжлэгч Ц.******* нар нь О.*******, Ш.******* нараас гэм хорын хохирол 8.229.720 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эс зөвшөөрч хариуцагч О.******* нь улсын дугаартай “МТЗ-80” маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл биш, би гаргасан зам тээврийн зөрчилдөө тохирох хариуцлагыг хүлээсэн тул хохирлыг хариуцан төлөхгүй гэж, хариуцагч Ш.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю. нь улсын дугаартай “МТЗ-80” маркийн тракторын эзэмшигч нь Хөгжил нэгдэл бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч нь Ш.******* биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тус тус маргажээ.

 

Хариуцагч О.******* нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 19 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэсант сумын 198 тоот км-ийн шонгийн хажуугийн замд улсын дугаартай “МТЗ-80” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1А, 2.3А дахь заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргасан үйл баримт тогтоогджээ.

Үүнтэй холбоотойгоор зөрчил гаргагч О.*******д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д зааснаар 100 /зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Уг ослын улмаас улсын дугаартай, “Land cruiser 120 prado” маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч Ч.*******т тухайн  тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлийн үнэлгээ 4108200 төгрөг, үнэлгээний зардал 118000 төгрөг, хэрэг шийдвэрлэхэд ирсэн, явсан замын зардал 135000 /бензиний зардал/ төгрөг, нотариатын зардал 18500 төгрөг, нийт 4379700 төгрөгийн хохирол бий болсон болох нь хэрэгт авагдсан /103-104-р хуудас бензиний баримт, нотариатын хөлсний баримтын хуулбар, 108-109-р хуудсанд авагдсан бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбар, BENDO  хөрөнгө үнэлгээний компаний үнэлгээний хуулбар/ бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Автомашины оношлогооны зардал 35000 төгрөг, хэрэг шийдвэрлэхэд ирсэн, явсан замын зардал 300020 төгрөгөөс 165020 төгрөгийн замын зардал тус тус бичгийн нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

 

Мөн улсын дугаартай, Рrius 11 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч Ц.*******т  тухайн тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлийн үнэлгээ 2157500 /хэргийн 125-р хуудас/ төгрөг, нотариатын зардал 16000 /хэргийн 129-р хуудас/ төгрөг, Булган аймагт ирсэн замын зардал 118000 /хэргийн 12-14-р хуудас, 2019 оны 4 сарын 17, 18, 2018 оны 11 сарын 23-ны өдрийн тасалбар/ төгрөг, нийт 2.291.500 төгрөгийн хохирол учирсан нь  хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч нарын эд зүйлийн үнэлгээ болон учирсан хохиролд хариуцагч нар маргаж мэтгэлцээний байр суурь илэрхийлээгүй болно.

 

Нэхэмжлэгч Ц.******* нь машинд учирсан хохирол дээр нэмж олох байсан орлого 1800000 төгрөгийг нэмж нийт 4056000 төгрөгийг нэхэмжилснээс хариуцагч Ш.*******ын өгсөн 1000000 төгрөгийг хасч 3656000 төгрөгийн хохирол гаргуулахаар нэхэмжилсэн боловч тэрээр олох байсан орлого 1800000 төгрөг, баримт бүрдүүлэхэд гарсан зардал 33000 төгрөгийн хохирол учирсан болохоо баримтаар нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар “...тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй байна.

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хорыг учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.  Хариуцагч тээврийн хэрэгслийг өмнө байсан байдалд нь сэргээж өгөөгүй тул нэхэмжлэгч нар учирсан хохирлоо мөнгөөр нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

улсын дугаартай, “МТЗ-80” маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Хөгжил нэгдэл болох нь тээврийн хэрэгслийн хувийн хэргээр тогтоогдож байгаа хэдий ч уг тээврийн хэрэгслийг хариуцагч Ш.*******ын эцэг  н. худалдан авсан, тухайн тээврийн хэрэгсэл хариуцагч Ш.*******ын эзэмшилд байдаг болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.

Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д “Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно” гэж заасан тул хариуцагч Ш.*******ыг тухайн эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч гэж үзнэ.

Мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т “Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна” гэж заажээ.

Шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагч О.*******гийн...Ш.*******ын ногоон тэжээл хадах ажилд тусалж түүний эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан” гэх тайлбар, хэрэгт нотлох баримтаар судалсан зөрчлийн материалд Ш.*******ын өгсөн “...О.******* нь САА-д трактор барьдаг байсан болохоор нь трактор барих уу гэж асуугаад сүүлийн 3 жил манайд ажиллаж байгаа. Манайх хувь малдаа өвс хаддаг. Энэ жилийн хувьд О.******* нь Эрдэнэсант сумын 4 дүгээр бригадад ногоон тэжээл хадсан” гэх тайлбараас үзвэл тэрээр Ш.*******аас олгосон эрхийн дагуу түүний эрх ашиг сонирхлын үүднээс улсын дугаартай “МТЗ-80” маркийн тээврийн хэрэгслийг өөрийн мэдэлд байлгаж жолоодож явсан нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Ч.*******т учирсан хохирол 4.379.700 /дөрвөн сая гурван зуун далан есөн мянга долоон зуу/ төгрөг,  нэхэмжлэгч Ц.*******т учирсан хохирол 1291.000 /нэг сая хоёр зуун ерэн нэг мянга/ төгрөг, нийт 5670700 /таван сая зургаан зуун далан мянга долоон зуу/ төгрөгийг хариуцагч Ш.*******аас гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******ын нэхэмжлэлээс олох байсан орлого 1800000 төгрөг, бичиг баримт бүрдүүлсэн зардал 33000 төгрөг нийт 1833000 төгрөг, нэхэмжлэгч Ч.*******ийн нэхэмжлэлээс автомашины оношлогооны зардал 35000 төгрөг, хэрэг шийдвэрлэхэд ирсэн, явсан замын зардал 165020 төгрөг нийт 200020 төгрөг, хариуцагч О.*******д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч Ц.******* нэхэмжлэлийн шаардлага 3.650.000 төгрөг нэхэмжлэхдээ улсын тэмдэгтийн хураамж 4900 төгрөгийг дутуу төлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Ц.*******аас улсын тэмдэгтийн хураамж 4900 төгрөгийг нөхөн гаргуулах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Ш.*******аас 5670700 /таван сая зургаан зуун далан мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.*******т 4.379.700 /дөрвөн сая гурван зуун далан есөн мянга долоон зуу/   төгрөг, нэхэмжлэгч Ц.*******т 1291.000 /нэг сая хоёр зуун ерэн нэг мянга/ төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэгч Ц.*******ын нэхэмжлэлийн шаардлагаас 1833000 /нэг сая найман зуун гучин гурван мянга/ төгрөг, Ч.*******ийн нэхэмжлэлийн шаардлагаас 200020 /хоёр зуун мянга хорь/ төгрөг гаргуулах, хариуцагч О.*******д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88300 /наян найман мянга гурван зуу/ төгрөг, нэхэмжлэгч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68450 /жаран найман мянга дөрвөн тавь/ төгрөгийг Төрийн санд тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.*******аас 4900 /дөрвөн мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж Төрийн санд,  хариуцагч Ш.*******аас 136631 /нэг зуун гучин зургаан мянга зургаан зуун гучин нэг/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******т 85025 /наян таван мянга хорин тав/ төгрөг, нэхэмжлэгч Ц.*******т 51606 /тавин нэг мянга зургаан зуу/ төгрөгийг тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Л.ХИШИГДЭЛГЭР

 

ШҮҮГЧИД                                       Г.МЯГМАРСҮРЭН

 

                                                      Б.ХИШИГДАВАА