Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 132/ШШ2019/00495

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 50,806,340 төгрөг, алданги 25,403,170 төгрөг нийт 76,209,510 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2019/00333/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагаын төлөөлөгч Л.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.*******, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******, гэрч Н.*******, Х.*******, нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* ХХК нь ******* ХХК-ний гэрээт борлуулагчийн хувьд Булган аймагт худалдаа үйлчилгээ явуулдаг бүх үйлчилгээний байгууллагатай *******” ХХК-ийн бүтээгдэхүүнийг зээлээр нийлүүлж төлбөрийг тухайн сарынхаа 28-ны өдрийн дотор заавал төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулан ажилладаг. Манай байгууллага өөрөө *******” ХХК-иас авсан барааныхаа үнийг сар бүрийн 28-ны өдөр бүрэн төлж байх үүрэг хүлээсэн болно. Энэ хүрээндээ Булган сумын 2 дугаар багт байрлах “Дархан хангай дэлгүүрийг ажиллуулдаг “*******” ХХК-тай бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж гэрээний дагуу ажиллаж байсан. Гэтэл “*******” ХХК-ийн захирал Л.******* 2018 оны 8 дугаар сард авсан бараа бүтээгдэхүүний мөнгөө 8 дугаар сарын 11-ний өдөр 8,067,100 төг тушааснаас хойш гэрээнд заасан хугацаанд тул удаа дараа шаардахад би байхгүй байна, мөнгөгүй байна гэх мэтчилэн хариу өгөөд байхаар нь манай дэлгүүрийн эзэн Л. 8 дугаар сарын 27-ны өдөр өөрийн биеэр очиж дэлгүүрийн кассын орлого болох 1,720, 000 төгрөгийг бэлнээр авсан байдаг. Ингээд сарын суүл болж байсан тул гэрээт газруудаас мөнгөө тушаахыг шаардаж сарын сүүлчийн өдрүүдэд ийм байдлаар ажиллаж тушаалгадаг байхад 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн үдээс хойш Л.******* нь танай 54,100,000 төгрөгийг Б.д өгсөн шүү гэхээр нь яагаад түүнд өгч байгаа юм бэ, Б. *******” ХХК-ийг хариуцахаа болиод удаж байгааг би та нарт удаа дараа хэлсэн биз дээ гэсэн. Б. уг мөнгийг аваад манайд тушаагаагүй тул түүнээс яагаад ийм үйлдэл хийсэн талаар нь асуухад “Л.*******гийн төрсөн эгчийн хүүхдэд би өртэй юм гэтэл намайг дарамталж удаа дараа дуудсаар байгаад уг дэлгүүрээс мөнгө авахуулаад аваад явчихлаа гэсэн. Ингээд манай байгууллага цагдаагийн байгууллагад хандан асуудлаа шийдвэрлүүлэхээр явахад Булган аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Б.гийн өмгөөлөгчийн гомдлыг хянаж үзээд хохирогчийг манай байгууллага биш гэж үзсэн тул иргэний журмаар хохирлоо шийдвэрлүүлэхээр шүүхэд хандаж байна. Манай байгууллага нь ******* ХХК-д гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчихгүйн тулд өнгөрсөн 9 сарын хугацаанд маш өндөр хүүтэй зээл /хувь хүн, ломбарднаас/ авч мөнгийг төлөн ихээхэн хохирол хүлээгээд байна. Иймд “*******” ХХК-ийн 2018 оны 8 дугаар сард татан авсан барааны үнэ 50,806,340 төгрөг, зээлээр худалдах, худалдан авах гэрээний 5.2-т зааснаар алданги тооцоход үнийн дүнгээс хэтэрч байх тул үнийн дүнгийн 50 хувь буюу алданги 25,403,170 төгрөг, нийт 76,209,510 төгрөгийг  “*******” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******  ХХК нь 2008 оноос эхлэн “******* трейдинг” ХХК-ийн бөөний төв 37 нэртэй дэлгүүр  үйл ажиллагаа явуулж ирсэн. ******* ХХК-тай хамтран ажиллаж Дахан хангай дэлгүүр тухай бүртээ тооцоог хийж байсан.  2018 оны 1 дүгээр сараас эхлэн тооцоог дансанд хийх шаардлагатай болсон.  дэлгүүр 20,000,000 төгрөгийн зээл төлдөг байсан. Манай байгууллага 2018 оны 2 дугаар сард Х.******* гэдэг хүнийг ажилд авсан, тэрээр 2018 оны  8 дугаар сар хүртэл ажилласан. дэлгүүр тооцоогоо цаг тухай бүрт нь өгдөг байсан. 2018 оны 7 дугаар сард зээл тулгалтаар  2,000,000 төгрөг дутсан. Б. авсан гэж худалдагч хэлж байсан.  “******* трейдинг” ХХК-ийн худалдааны төлөөлөгч Н.*******, Х.******* нарыг явуулж  “Б.д мөнгө өгсөн асуудал  байна уу?” гэж бүх дэлгүүрээр асуулгасан. дэлгүүр “*******” ХХК-ийн барааны төлбөрийг дансаар өгдөг байсан. дэлгүүр нь бусад дэлгүүрийг бодвол харьцангүй өндөр таталттай дэлгүүр байсан. “*******” ХХК-ийн дэлгүүр  2018  оны 7 дугаар сарын 30-ны өдөр  1,573,500 төгрөг, 2018 оны  7 дугаар сарын 31-ний өдөр  13,971,840 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдөр  8,977,500 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр  3,534,600 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр  4,272,600 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 17,979,300 төгрөг,  2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 10,843,200 төгрөг, нийт 61,152,540 төгрөгийн бараа, бүтээгдэхүүн авсан. Үүнээс “*******” ХХК-ийн дэлгүүр 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 8,067,100 төгрөгийг АТМ-ээр шилжүүлсэн, 2018 оны  8 дугаар сарын 27-ны өдөр 1,720,000 төгрөгийг Л. дэлгүүрээс нь бэлнээр авсан, 2018 оны 8 дугаар сарын 7, 11, 18, 22, 28-ны өдрүүдэд 2,151,700 төгрөг, нийт 11,938,800 төгрөгийн хүнсний бараа өгснөөс өөрөөр төлбөр хийгээгүй. “*******” ХХК нь  2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Б.д 54,100,000 төгрөгийг  бэлнээр өгсөн байсан. Гэтэл Б. “******* трейдинг” ХХК-ийн тооцоог 2018 оны 4 дүгээр сараас хойш хийхээ больсон гэдгийг Булган аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг бүх хүнсний дэлгүүр болон “*******” ХХК-ийн дэлгүүрийн хүмүүс мэдэж байсан.  дэлгүүрийн эзэн Л.*******гийн төрсөн эгч Л. гэдэг хүн Б.д мөнгө өгсөн байсан. Ямар учиртай өгснийг сайн мэдэхгүй. Камерын бичлэгээс мөнгө өгсөн болохыг харсан. дэлгүүр Б.д бэлэн мөнгө өгөх шаардлагагүй байсан. Гэрээний дагуу Х.*******гаар дамжуулж дэлгүүр  “*******”  ХХК-ийн  5270278084 тоот дансанд тооцоогоо хийдэг байсан нь  дансны хуулгаас харахад тодорхой болно. ******* ХХК нь “*******” ХХК-тай хийсэн гэрээгээр тухайн сардаа мөнгө тушаагаагүй тохиолдолд  урамшууллын 1 хувиас хасч, дахин зөрчил гаргавал гэрээг цуцалдаг учраас манайх  дэлгүүрийн төлөөгүй төлбөрийг ломбардаас мөнгө авч төлсөн.  Л.*******гийн төрсөн эгч Л. 2018 оны 2 дугаар сард Б.г харилцагчийн мөнгө авахаа больсон тухай мэдсэн байсан. Б.д “*******” ХХК-ийн тооцооны мөнгийг өгч болохгүй гэдийг Л. мэдэж байсан. "*******” ХХК-иин  барааг төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө гэж гэрээнд заасан байдаг. Иймд “*******” ХХК-иас зээлээр худалдан авсан барааны үнэ 50,806,340 төгрөг, алданги 25,403,170 төгрөг, нийт 76,209,510 төгрөгийг гаргуулж “*******” ХХК-д олгож өгнө гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага ******* ХХК-ийн захирал Л.*******гаас ******* ХХК-ийн захирал Л.*******д холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Л.******* нь ******* ХХК-ийн гишүүн биш хамааралгүй хүн болох нь улсын бүртгэлийн гэрчилгээнээс харагдана. ******* ХХК нь  дэлгүүртэй зээлээр төлбөр тооцоо хийдэг байсан. Л.******* нь дэлгүүрийн тооцоо хийдэг.  ******* ХХК-ийн захирал нь Д. гэж нэг хүний бүртгэлтэй компани. Л.******* Ангсийсдүв ХХК-д хууль ёсны албан тушаал хашдаггүй. “*******” ХХК-иас зээлээр авсан барааны үнэ 50 806 390 төгрөг, алданги 25 403 070 сая төгрөг алданги 25,403,170 төгрөг, нийт 76,209,510 төгрөгийг нэхэмжилж байна. ******* ХХК-ийн захирал Д.Баяраа гэдэг хүн байдаг. Д.Баяраа, Л.******* хоёр нэг гэр бүлийн хүмүүс. Л. гэдэг хүний дэлгүүр дээр “*******” ХХК-ийн бүтээгдэхүүний бөөний худалдаа ажиллаж байсан. Тооцоог тухайн үед ” дэлгүүрийн нягтлан  Б. 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр  орлогоо  54 100 000 төгрөгийг бэлнээр очиж ирж авсан байсан. Урд өдөр нь буюу 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр  Л.******* Л.*******д хандаж тооцоог хийх талаар утсаар мэдэгдэхэд Л.******* Булган аймагт байгаагүй юм. Л.******* тооцоогоо даруйхан хий гэсний дагуу Л.*******  хүнээс  хүүтэй мөнгө зээлсэн. Ингээд эгч Л.д  54,100,000 төгрөг өгөөд дэлгүүрийн худалдагч  н.Батцэцэгийг байлцуулж Б.д бэлнээр өгсөн.  Тухайн үед Б.  “*******” ХХК-ийн тооцоо,  бараа бүтээгдэхүүний орлого, санхүүгийн тайлан, дэлгүүрийн  ажлыг хийж байсан учраас сарын эцэс болсон тул мөнгийг өгсөн. Б. энэ орлогын мөнгийг дэлгүүрийн захирал Л.д өгөөгүй хувьдаа авсан учраас цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. 2018 оны 8 дугаар сарын 6, 10,17,21 өдрүүдийн бараа үйлчилгээний төлбөрийн үнийн дүн дээр зөрүү байна.  2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн орлого 3,534,600 төгрөг зөрүүтэй байна. “” дэлгүүрийн тооцооноос харахад 2,976,060 төгрөгийн  бараа авсан.  “*******” ХХК-ийн салбар хариуцсан худалдааны төлөөлөгч Б.*******  урамшуулал зарласан гэж хэлсэн.  “” дэлгүүрээс “Баян хангай” дэлгүүрийн авсан 1,381,800 төгрөгийн бараа авсан нь хасагдаж тооцогдох ёстой. “” дэлгүүр  2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 28-ны өдрийг хүртэл нийт 4 удаа бараа авсан төлбөрийг хасч тооцуулмаар байна. дэлгүүрээс  2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр  2 удаа, 8 дугаар сарын 22-ны өдөр нэг удаа, 8 дугаар сарын 28-ны өдөр нэг удаа авсан барааны үнэ хасагдах ёстой. 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 670 900 төгрөг,  8 дугаар сарын 11-ний өдөр  100 000 төгрөг, хасагдах ёстой. Л., Л.******* нар  өөрсдөө тооцоогоо авдаг. Зарим тохиолдолд нягтлан нь тооцоогоо авдаг байсан. Худалдан авсан барааны нийт үнийн дүнгээс  1,211,880 төгрөгийг урамшуулал авах ёстой.  Энэ мөнгө нэхэмжилж байгаа мөнгөнөөс хасагдах ёстой. Тухайн үед Б. гэдэг хүн ажлаа хийж байсан болох нь цагдаагийн газарт өгсөн мэдүүлэгт байдаг. ******* ХХК, “*******” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр дууссан байна. *******” ХХК-ийн захирал Д. гэрээ байгуулах эрхийг Л.*******д итгэмжлэлээр олгоогүй тул Л.******* нь гэрээ байгуулах эрх бүхий төлөөлөгч биш юм. Өөрөөр хэлбэл Л.******* нь Ансийсдүв” ХХК-ийн захирал биш учраас энэ гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл байна.  Алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гэрч Х.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би “*******” ХХК-д 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нягтлангаар ажиллаж байсан. 8 дугаар сарын 3-ны өдөр тооцоог дуусгаад ажлаас гарсан. “*******” ХХК нь “*******” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөс захиалга авдаг байсан. Дэлгүүрүүдээс “*******” ХХК-ийн тооцоог ихэвчлэн дансаар хүлээн авдаг хүлээн авч тайлан тооцоо хийдэг байсан. Би бүх дэлгүүртэй харилцаж “*******” ХХК-ийн тооцоог хийдэг байсан. Би Б. гэдэг хүнээс ажлаа хүлээж авсан. “*******” ХХК-ийн тооцоог сар бүрийн  25-ны өдөр төлөх ёстой учраас тооцоо хийгээгүй дэлгүүр дээр очиж мөнгийг нь бэлнээр авах тохиолдол байдаг байсан. Намайг ажилд ороход Л.******* захирал бүх дэлгүүрээр дагуулан явж танилцуулсан. Б. “*******” ХХК-ийн тооцоог хийхгүй шүү. Энэ хүн манай шинэ нягтлан “*******” ХХК-ийн тооцоог Х.*******тай хийж байгаарай гэж хэлж байсан. Би дэлгүүрээс 2-3 удаа бэлэн мөнгө авч байсан. 2018 оны 7 дугаар сард “*******” ХХК-ийн шалгалт ирсэн. Энэ шалгалтаар Б.гийн дэлгүүрүүдээс хүүтэй мөнгө зээлсэн асуудал илэрсэн. Битгий хэлээрэй гэж хувь хүнээс хүртэл зээл авсан байсан. Энэ тухай 2018 оны 7 дугаар сард бүх дэлгүүрт мэдэгдэж Б. “*******”-ХХК-ийн тооцоо хийхгүй, нягтлан Х.******* хийнэ шүү гэдгийг дахин мэдэгдсэн. 2018 оны 7 дугаар сард “*******” ХХК-ийн худалдааны төлөөлөгч Х.******* бид хоёр  “” дэлгүүрт очиход Л.******* өөрөө байгаагүй. Л.*******тай утсаар холбогдож “*******” ХХК-иас шалтгалт ирээд зээл тулгалт хийнэ гэдгийг хэлсэн гэв.

Гэрч Х.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би “******* трейдинг” ХХК-ийг төлөөлж орон нутагт гэрээ байгуулж ажилладаг. “*******” ХХК нь “******* трейдинг” ХХК-ийн “Бөөний төв”-ийн үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр эрхлэн явуулдаг юм. Би орон нутгаас бүтээгдэхүүний захилга авч нийлүүлэлт хийх үүрэгтэй.  Мөн компанийхаа борлуулалтыг дэмжихээр барааг бүтээгдэхүүнд давхар хяналт тавьдаг. Складанд байгаа барааг 7 хоног бүр тоолж хянадаг. “*******” ХХК-ийн зүгээс бараа бүтээгдэхүүнээ сарын эхэнд зээлээр гаргаж сарын сүүлчээр төлбөрөө авдаг. “Бөөний төв” нь бараа авсан эхний 7 хоногт төлбөрийн 10 хувь, 2 дахь 7 хоногт 30 хувь, 3 дахь 7 долоо хоногт 50 хувь, 4 дэхь долоо хоногт 80 хувийн төлбө төлөлттэйгээр барааг авахаар гэрээ байгуулсан.  Улаанбаатар хотоос сар бүр нягтлан ирж шалгадаг. Булган сумын хоёр дэлгүүр Б.д мөнгө өгсөн хэрэг гарсан байсан. “ Булган” дэлгүүрийн захирал Л., Л.******* нар нь Б. “*******” ХХК-ийн тооцоог өгч болохгүй, харин  нягтлан Х.*******тай тооцоо хийж байхыг  аймгийн төвийн бүх дэлгүүрээр явж хэлсэн. 2018 оны 2 дугаар сард би өөрөө харилцагч нартаа Б. “*******” ХХК-ийн тооцоо хариуцдаг ажлаа өгсөн, оронд нь Х.******* гэдэг хүн орсон. Х.*******тай тооцоо хийгээрэй гэж хэлсэн. Энэ талаар “” дэлгүүрт очиж хэлсэн. Сүүлд Х.******* бид хоёр хүртэл дэлгүүрүүдээр явж дээрх асуудлыг хэлсэн гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК, хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан гэрээний үүрэгт 50,806,340 төгрөг, алданги 25,403,170 төгрөг, нийт 76,209,510  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч худалдан авсан бараа бүтээгдэхүүний төлбөр 54,100,000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр нягтлан бодогч Б.д бэлнээр хүлээлгэн өгсөн, Л.******* нь ******* ХХК-ийн захирал биш тул тус компанийг төлөөлөх эрхгүй, Л.******* нь “******* ХХК-ийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх нь тодорхойгүй,  тухайн асуудлыг эрүүгийн журмаар хянан шалгаж байгаа нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болох тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.  

Зохигчдын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “******* нэрийн барааг худалдах, худалдан авах гэрээ”-г бичгээр хийж, талууд гарын үсэг зурсан байна. Уг гэрээгээр нэхэмжлэгч “*******” ХХК нь чанар стандартын шаардлага хангасан, хадгалалтын хугацаа дуусаагүй “*******” ХХК-ийн нэрийн бүтээгдэхүүнийг хариуцагч “*******” ХХК-д нийлүүлэх, хариуцагч тал хүлээн авсан барааг тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулан нийлүүлсэн бүтээгдэхүүний үнийг гэрээнд заасан нөхцөл журмын дагуу хугацаанд нь төлөх үүрэг хүлээжээ.

Дээрх гэрээний агуулга, зорилго, нийлүүлэх барааны нэр төрөл, түүний үнийг тохиролцсон байдлаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл нь худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд бусад нөхцлийг талууд гэрээний чөлөөт байдлын зарчмаар тохиролцох боломжтой юм.

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч тал “*******” ХХК-ийн дэлгүүрт  2018  оны 7 дугаар сарын 30-ны өдөр  1,573,500 төгрөг, 2018 оны  7 дугаар сарын 31-ний өдөр  13,971,840 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдөр  8,977,500 төгрөг, 2018 оны

 

8 дугаар сарын 10-ны өдөр  2,974,800 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр  4,272,600 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 17,979,300 төгрөг,  2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 10,843,200 төгрөг, нийт 60,592,740 төгрөгийн бараа, бүтээгдэхүүн нийлүүлсэн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан  зарлагын баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч тал 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 8,067,100 төгрөгийг АТМ-ээр шилжүүлсэн, 2018 оны  8 дугаар сарын 27-ны өдөр 1,720,000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 8 дугаар сарын 7, 11, 18, 22, 28-ны өдрүүдэд 2,151,700 төгрөгийн хүнсний бараа, нийт 11,938,800 төгрөгийн төлөлт хийсэн болох нь  зохигчдын тайлбараар нотлогдож байна. Харин 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр  3,534,600 төгрөгийн бараа худалдсан гэж зарлагын баримтад тусгасан хэдий ч 0.75, 1 литрийн хэмжээтэй, 559,800 төгрөгийн үнэтэй “Eden” нэртэй архийг нэмж хүргүүлсэн гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй болно.

Гэрээний талуудын тохиролцсоноор “*******” ХХК-ийн нэрийн бүтээгдэхүүний төлбөр тооцоог хариуцагч тал 2018 оны 4 дүгээр сараас эхлэн дансаар хийж байсан болох нь хэрэгт авагдсан Хаан банкны интернет банкны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 7-18/-аар тогтоогдож байна. Харин хариуцагч нь Б.д “*******” ХХК-ийн нэрийн бүтээгдэхүүний төлбөр гэж 54,100,000 төгрөгийг бэлнээр өгсөн үндэслэлээ тухайн үед Б.  нь “*******” ХХК-ийн тооцоо,  бараа бүтээгдэхүүний орлого, санхүүгийн тайлан гаргах ажлыг хийж байсан гэж тайлбарласан хэдий ч шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмлэгч талын төлөөлөгчийн  “Манай байгууллага 2018 оны 2 дугаар сард Х.******* гэдэг хүнийг ажилд авсан, тэрээр 2018 оны  8 дугаар сар хүртэл ажилласан. дэлгүүр тооцоогоо цаг тухай бүрт нь өгдөг байсан. 2018 оны 7 дугаар сард зээл тулгалтаар  2,000,000 төгрөг дутсан. Б. авсан гэж худалдагч хэлж байсан. “******* трейдинг” ХХК-ийн худалдааны төлөөлөгч Н.*******, Х.******* нарыг явуулж  “Б.д мөнгө өгсөн асуудал  байна уу?” гэж бүх дэлгүүрээр асуулгасан. нь  2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Б.д 54,100,000 төгрөгийг  бэлнээр өгсөн байсан. Гэтэл Б. “******* трейдинг” ХХК-ийн тооцоог 2018 оны 4 дүгээр сараас хойш хийхээ больсон гэдгийг “*******” ХХК-ийн дэлгүүрийн хүмүүс мэдэж байсан. дэлгүүрийн эзэн Л.*******гийн төрсөн эгч Л. гэдэг хүн Б.д мөнгө өгсөн байсан. Ямар учиртай өгснийг сайн мэдэхгүй. Камерын бичлэгээс мөнгө өгсөн болохыг харсан. дэлгүүр Б.д бэлэн мөнгө өгөх шаардлагагүй. Гэрээний дагуу Х.*******гаар дамжуулж дэлгүүр  тооцоогоо дансаар хийдэг байсан нь  дансны хуулгаас харахад тодорхой болно” гэх, гэрч Х.*******гийн “ “*******” ХХК-ийн тооцоог ихэвчлэн дансаар хүлээн авч тайлан тооцоо хийдэг байсан. Би бүх дэлгүүртэй харилцаж “*******” ХХК-ийн тооцоог хийдэг байсан. Би Б. гэдэг хүнээс ажлаа хүлээж авсан. ...Намайг ажилд ороход Л.******* захирал бүх дэлгүүрээр дагуулан явж танилцуулсан. Б. “*******” ХХК-ийн тооцоог хийхгүй шүү. Энэ хүн манай шинэ нягтлан “*******” ХХК-ийн тооцоог Х.*******тай хийж байгаарай гэж хэлж байсан. 2018 оны 7 дугаар сард “*******” ХХК-ийн шалгалт ирсэн. Энэ шалгалтаар Б.гийн дэлгүүрүүдээс хүүтэй мөнгө зээлсэн асуудал илэрсэн. ...Энэ тухай 2018 оны 7 дугаар сард бүх дэлгүүрт мэдэгдэж Б. “*******”-ХХК-ийн тооцоо хийхгүй, нягтлан Х.******* хийнэ шүү гэдгийг дахин мэдэгдсэн” гэх, гэрч Х.*******ын “Би “*******

 

трейдинг” ХХК-ийг төлөөлж орон нутагт гэрээ байгуулж ажилладаг. ...Л., Л.******* нар нь “*******” ХХК-ийн тооцоог Б.д өгч болохгүй, харин  нягтлан Х.*******тай тооцоо хийж байхыг  аймгийн төвийн бүх дэлгүүрээр явж хэлсэн. 2018 оны 2 дугаар сард би өөрөө харилцагч нартаа Б. “*******” ХХК-ийн тооцоо хариуцдаг ажлаа өгсөн, оронд нь Х.******* гэдэг хүн орсон. Х.*******тай тооцоо хийгээрэй гэж хэлсэн. Энэ талаар “” дэлгүүрт очиж хэлсэн. Сүүлд Х.******* бид хоёр хүртэл дэлгүүрүүдээр явж дээрхи асуудлыг хэлсэн” гэх тайлбар, мэдүүлэг зэргээр няцаагдаж байна.  

Талуудын дээрх тохиролцоо нь худалдагчаас бараа хүлээн авах, төлбөр тооцоо хийх, эрсдэл хэнд, хэзээ шилжсэнийг тогтооход хамааралтай гэж харахаар байна. Өөрөөр хэлбэл худалдагч талын төлбөр тооцоо хийх арга хэлбэрийг худалдан авагч талд мэдэгдсэн байдлаас дүгнэхэд Б.г  “*******” ХХК-ийг төлөөлж “*******” ХХК-ийн бараа, бүтээгдэхүүний төлбөр тооцоог хариуцах эрх бүхий этгээд гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагч “*******” ХХК-ийг “******* нэрийн барааг худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу төлбөл зохих төлбөрийг нэхэмжлэгчид төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар, “Хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар, “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж зохицуулжээ.

Зохигчдын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “******* нэрийн барааг худалдах, худалдан авах гэрээ”-г бичгээр хийж, 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр  гэрээний хугацаа дуусгавар болсон бөгөөд нэхэмжлэгч “*******” ХХК нь уг гэрээг үндэслэн алданги шаардах эрхгүй байна.

Иймд хариуцагч “*******” ХХК-иас 48,094,140 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 2,152,400 төгрөг, баримтаар нотлоогүй 559,800 төгрөг, алданги 25,403,170 төгрөг, нийт 28,115,370 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “*******” ХХК нь “******* ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл 76,209,510 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж нэхэмжлэлдээ хариуцагчийн төлөөлөгчийн нэрийг буруу бичсэнийг буруутгэх үндэслэлгүй бөгөөд шүүх хариуцагчийн төлөөлөгч Д.д 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр эрх, үүргийг тайлбарлан өгч, нэхэмжлэлийн хувийг гардуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 заасан хугацаанд буюу 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсвэл татгалзсан үндэслэл, тайлбар, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй ба түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд биечлэн оролцсон. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Л.******* нь “******* ХХК-ий гүйцэтгэх захирал, хариуцагч байгууллагын төлөөлөгч Д. нь ******* ХХК-ийн ерөнхий захирал болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх ба тэдгээрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй этгээд гэж үзнэ. Хариуцагч “*******” ХХК-иас 54,100,000 төгрөг авсан гэх Б. эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа нь нэхэмжлэгч “*******” ХХК, хариуцагч “******* ХХК-ийн хоорондох худалдах, худалдан авах гэрээний харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд саад болохгүй болохыг тус тус дурьдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 538,998 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 48,094,140 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжинд 398,421 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “*******” ХХК-иас 48,094,140  /дөчин найман сая ерэн дөрвөн мянга нэг зуун дөч/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, 28,115,370 /хорин найман сая нэг зуун арван таван мянга гурван зуун дал/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 538,998 /таван зуун гучин найман мянга есөн зуун ерэн найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 398,421 /гурван зуун ерэн найман мянга дөрвөн зуун хорин нэг/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 О.ОДОНЧИМЭГ