Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 135/ШШ2017/00415

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 135/ШШ2017/00415

Дархан-Уул аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2017/00149

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралданаар,

 

Нэхэмжлэгч: ................... Дархан салбар /................................... ХХК-ийн байр утас:..................../-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, .......................... тоотод оршин суух ................ овгийн Т-ийн Б-, /РД:...................., утас:......................./,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ............................ тоотод оршин суух ...................... овгийн З-ийн М-, /РД:................., утас:................/-нарт холбогдох

 

................... нэхэмжлэлтэй хариуцагч Т.Б-, З.М- нарт холбогдох .......... тоот зээлийн гэрээний дагуу 27 954 647 төгрөг гаргуулах,

 

Т.Б-ийн нэхэмжлэлтэй ...........инд холбогдох 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан нэмэлт гэрээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д-, хариуцагч Т.Б-, хариуцагчийн өмгөөлөгч М.Х-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ................... Дархан салбар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

...Иргэн Т.Б-, З.М- нар нь 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн .......... зээлийн болон барьцааны гэрээг байгуулан, 28,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 39,6 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Гэвч зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээл болон зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй бөгөөд энэ талаар удаа дараа банкнаас шаардаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар огт санал гаргаж байгаагүй тул хариуцагч нараас 27,954,647 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр иргэн Т.Б-, З.М- нар нь ...........наас бизнесийн шуурхай зээлийн зориулалтаар 24 сарын хугацаатай, жилийн 39,6 хувийн хүүтэй 28 сая төгрөгний зээл авсан. 2015 оны 1 дүгээр сараас эхлэн зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчиж эхэлсэн учир банкны дотоод журмын дагуу харилцагч нарт мэдэгдэл хүргүүлж шаардлага тавьж байсан. Гэтэл хариуцагч нар 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээний хугацааг 1 жилээр сунгаж, сард төлөх хэмжээг багасгаж өгөх тухай хүсэлт гаргасны дагуу манай банк хүсэлтийг хүлээн авч нэмэлт гэрээ хийсэн. Нэмэлт гэрээ хийснээс хойш хариуцагч нар дахин төлбөр хийгээгүй, зөрчилөө арилгаж чадаагүй учир шүүхэд хандсан. Одоо хариуцагч нараас үндсэн зээл, хүү нэмэгдүүлсэн хүү нийт 27,954,647 төгрөгийг нэхэмжилж байна. Гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах саналтай байна. гэжээ

 

Хариуцагч Б.Б- шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 28 сая төгрөгийг 24 сарын хугацаатай зээлж авсан. Банканд нийт 23,115,153 төгрөг төлсөн байна. 2015.12.23-ны өдрөөс төлбөрөө хийж чадахаа байсан. Шинэчилэгдсэн нэмэлт гэрээг 2016.02.22-ны өдөр хийсэн. Энэ өдрөөс хойш 7 945 000 төгрөг төлсөн. ................... нэхэмжилсэн 27.954.647 төгрөгийг төлөхөд хүндрэлтэй байна, үндсэн зээл 19,735,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй. Сөрөг нэхэмжлэлийн хувьд 2015.12.26-ны өдрөөс ...........наас төлбөрөө төлөх талаар мэдэгдэл ирж байсан түүнээс хойш эдийн засагч ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлж, байраа зар хурааж авна гэх мэтийн зүйл хэлж байсан учир аргагүй эрхэнд 2016.2.22-ны өдрийн нэмэлт гэрээг хийсэн. Энэ гэрээг өөрийн хүсэл зоригоор хийгээгүй учир энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Иймд 2016.2.22-ны өдрийн шинэчилсэн нэмэлт зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. гэжээ

Хариуцагч З.М- нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

...Иргэн З.М- миний бие Т.Б-ийн эхнэр бөгөөд ...........наас авсан зээлийн хамтран үүрэг гүйцэтгэсэн юм. Миний бие 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ...........наас 28 сая төгрөгийн зээлийг бизнесийн зээлийн зорилгоор 24 сарын хугацаатай авсан юм. Өнөөдрийн байдлаар 24,224,700 төгрөг торгуулийн хүү 149000 төгрөг нийт 24,373,700 төгрөг төлсөн байна. ........... нь зээлдэгч нараас 27,954,647 төгрөг нэхэмжилсэн байна. Үүнээс үлдсэн зээлийн 19,735,014 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймээс хуримтлагдсан хүү болох 7,945,789 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д- шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

...Бид анх гэрээ хийхдээ харилцан тохиролцож хариуцагч Т.Б-ийн хүсэлтээр нэмэлт гэрээ хийсэн. Хариуцагч нар нийт 12,600,000 төгрөгийн хүү төлж 8 сая гаран төгрөгийг үндсэн зээлээс төлсөн байна. Графикийн дагуу зээлээ төлөөгүй учир зээлийн төлбөр багасахгүй, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах боломж байхгүй гэв. гэжээ

 

Хариуцагч Т.Б-ийн өмгөөлөгч М.Х- нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Хариуцагч нар зээлийн гэрээ байгуулснаас хойш 20 сая төгрөг төлсөн гэж байна гэвч 23 сая төгрөг төлсөн гэдэг нь графикаараа харагдаж байдаг. Зээлийн гэрээний хугацаа 2016.10.16 нд дуусах байсан. Анх байгуулсан гэрээний үлдэгдэл төлбөр 19,732,015 төгрөг байсан. Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.4-т зааснаар зээлдэгч нь зээлээ төлж чадахгүй санхүүгийн байдал нь хүндэрсэн тохиолдолд тэр даруй шүүхэд шилжүүлж хүүг зогсоох боломж байсан гэтэл тэгээгүй гэрээг дахин сунгаж зээлдэгчид хүндрэл учруулж дахин гэрээ хийсэн. Банкнаас Т.Б-ийн гэр бүлд мэдэгдэх хуудас хүргүүлсэн байдаг. Мэдэгдэх хуудсанд 7 хоногийн хугацаанд зээлээ төлөхгүй бол байрыг чинь зарна гэсэн нь Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.2-т зааснаар шахалт дарамтыг үзүүлсэн нь харагдаж байна. Өвлийн хүйтэнд орон гэргүй болохгүйн үүднээс аргагүй эрхэнд нэмэлт гэрээ байгуулсан. Хүч хэрэглэхээр заналхийлсэн болох нь мэдэгдэх хуудсаар харагдаж байгаа учир нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байна. гэжээ

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ........... нь хариуцагч Т.Б-, З.М- нараас 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн .......... тоот Орон сууц барьцаалсан зээлийн гэрээ, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ..........-а нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ..........-а гэрээний дагуу зээл 19 735 014 93 төгрөг, хүү 7 945 789 52 төгрөг нэмэдүүлсэн хүү 273 842 66 төгрөг нийт 27 954 647 төгрөг гаргуулах, гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Зээлдэгч Т.Б-, З.М- нар нь ................... Дархан салбараас орон сууц барьцаалсан шуурхай зээлээр 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 28 000 000 төгрөгийг жилийн 39.6 хувийн хүүтэйгээр 24 сарын буюу 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаатайгаар авсан байна.

Талууд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулсан, гэрээний 1.1-д зааснаар зээлдүүлэгч тал зээлдэгчийн нэр дээр зээлийн данс нээж, зээлдэгчийн ............. тоот харилцах дансанд гэрээний зүйл болох 28 000 000 төгрөгийг шилжүүлэх, зээлдэгч Т.Б-, З.М- нар нь гэрээний 2.2-т зааснаар хуваарийн дагуу авсан зээлийг хүүгийн хамт, хугацаанд нь буцаан төлөх үүрэг хүлээсэн байна.

Мөн зээлийн гэрээний 1.2-т зааснаар талууд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зээлийн хавсралт 1-ээр харилцан тохиролцсон бөгөөд хавсралтад зааснаар 2014 оны 11 дүгээр сарын 20-ноос 2015 оны 02 дугаар сарын 20-н хүртэл, 2015 оны 06 дугаар сарын 20-ноос 2015 оны 08 дугаар сарын 20-ныг хүртэл гэрээгээр тохирсон тухайн сарын хүүг, бусад хугацаанд 2016 оны 10 дугаар сарын 16-ныг хүртэл зээл, хүүг төлөхөөр, дээр дурдсан хугацаанд зээл болон хүүг төлөөгүй тохиолдолд .......... тоот зээлийн гэрээний дагуу хариуцлага хүлээхээр тохиролцсон бөгөөд зээлдэгч 2014 оны 12 дугаар сараас гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй тул банк гэрээний 5.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч Т.Б-, З.М- нар нь 19 735 014 төгрөгийн төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй талаар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт ...үлдэгдэл зээлийн төлбөр 19 735 014 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа ... гэж маргаангүй байгаа боловч ...хуримтлагдсан хүү 7 945 789 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй, нийт 24 373 700 төгрөг төлсөн, уул уурхайд ажиллаж байсан машин нь осолд орж ашиглагдахааргүй эвдэрсэнээс орлогийн эх үүсвэргүй болсон, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зээл төлж чадахгүй болсон талаар хүсэлт бичиж өгөхөд орон сууцыг хураана гэж дарамталсан тул хугацаа сунгасан гэрээ байгуулсан тул, үүнээс хойшхи хүү төлөхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж хуульчилсан, мөн талуудын байгуулсан гэрээний 1.6-д зааснаар гэрээнд заасан хугацаа дуусахад зээлийн үндсэн өр, хүүгийн болон бусад төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд энэхүү хугацаа нь цаашид зээлийн үндсэн төлбөр, хүүг бүрэн төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үйлчилнэ. Гэрээнд заасан хугацаа дууссан нь зээл, түүний хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэсэн тул хариуцагч нарын татгалзал үндэслэлгүй, хүүгээс чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч Т.Б-, З.М- нараас зээл 19,735,014.52 төгрөг, гэрээний 1.8-д зээлдэгч хавсралтын дагуу зээл, түүний хүүг төлж барагдуулаагүй нөхцөлд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар гэрээний үүрэг биелэгдэх хүртэлх хугацаанд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлнө гэж бичгээр тохиролцсон тул хүү 7,945,789.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 273,842,66 төгрөг, гэрээний 2.8-д зааснаар зээлдэгч нь гэрээтэй холбоотой, зээлийг хугацаанд нь төлөөгүйтэй холбоотой зардлыг хариуцах тул нотариатын зардалд 14,500 төгрөг нийт 27,954,647,00 төгрөгийг гаргуулан ...........инд олгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Талууд 28,000,000 төгрөгийн шуурхай зээл олгох зээлийн гэрээ байгуулах үедээ 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан .......... тоот зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулан улсын бүртгэлийн ................ дугаарт бүртгэлтэй ................ тоот гэрчилгээтэй Дархан сум, 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 18 дугаар байр, 29 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалах, барьцааны зүйлийг хуульд заасны дагуу худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбогдсон харилцааг тус тус зохицуулахаар барьцааны гэрээг бичгээр байгуулсан, уг гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар улсын бүртгэлд барьцааны эрхийг бүртгүүлсэн байна.

Энэ гэрээний 1.5-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлага нь талуудын хооронд байгуулсан .......... тоот зээлийн гэрээгээр зээлдүүлсэн 28,000,000 төгрөгийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тул хариуцагч Т.Б-, З.М- нар 27,954,647,00 төгрөг төлөх үүргээ хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй үед барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хариуцагч Т.Б-, З.М- нар барьцаа хөрөнгөөр хангагдах үүргийн гүйцэтгэл 27,954,647,00 төгрөгийг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй үед барьцааны зүйл болох улсын бүртгэлийн ................ дугаарт бүртгэлтэй ................ тоот гэрчилгээтэй Дархан сум, 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 18 дугаар байр, 29 тоот 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаа явуулах этгээдээр Дархан-уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албыг томилох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Т.Б-ийн хариуцагч ...........инд холбогдуулан гаргасан 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан нэмэлт гэрээг хүчингүйд тооцож, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс хойшх хугацаанд бодогдсон хүү болон нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлийн үүргээс хасч тооцож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг тус шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ......... тоот шүүгчийн захирамжаар нэгтгэж шийдвэрлэхээр тогтсон байна.

 

Дээрх 183/2016/00737/индекс бүхий иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлага нь 135/2017/00149/индекс бүхий иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохоор байгааг дурдаж байна.

 

Нэхэмжлэгч Т.Б-ийн хариуцагч ...........инд холбогдуулан гаргасан 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан нэмэлт гэрээг хүчингүйд тооцож, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс хойшхи хугацаанд бодогдсон хүү болон нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлийн үүргээс хасч тооцож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Зээлдэгч Т.Б-, З.М- нар нь ................... Дархан салбараас орон сууц барьцаалсан шуурхай зээлээр 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 28,000,000 төгрөгийг жилийн 39.6 хувийн хүүтэйгээр 24 сарын буюу 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаатайгаар авахаар зээлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний 1.1-д зааснаар зээлдүүлэгч тал зээлдэгчийн нэр дээр зээлийн данс нээж, зээлдэгчийн ............. тоот харилцах дансанд гэрээний зүйл болох 28,000,000 төгрөгийг шилжүүлэх, зээлдэгч Т.Б-, З.М- нар нь гэрээний 2.2-т зааснаар хуваарийн дагуу авсан зээлийг хүүгийн хамт, хугацаанд нь буцаан төлөх үүрэг хүлээсэн байна.

 

Зээлдэгч тал гэрээгээр хүлээсэн зээл хүүг хавсралтад дурдсаны дагуу төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул ...........наас гэрээнд заасны дагуу 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар хугацаандаа төлөгдөөгүй зээлийн төлбөр 3 000 000 төгрөг, зээлийн хүү 1 373 866 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,288 төгрөг нийт төлбөр 4,377,154 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулахгүй бол ........... зээлийн болон барьцааны гэрээнд заасны дагуу холбогдох арга хэмжээ авах болохыг мэдэгдэж байна гэсэн мэдэгдлийг зээлдэгч нарт хүргүүлсэн байна.

 

Дээрх мэдэгдлийг хүлээн авсаны дараа 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Т.Б- ... хүнд даацын машинаар тээвэр хийж мөнгө олдог, ажиллуулсан газраас мөнгө орж ирэхгүй удааширч байгаа тул эргэн төлөлтийг маань 12 сараар сунгаж өгөхийг хүсэж байна .... гэсэн хүсэлтийг ...........инд гаргаснаар талууд 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ..........-А тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулан зээлийн эргэн төлөлтийг 2016 оны 03 дугаар сарын 25-наас 2017 оны 10 дугаар сарын 16 хүртэл сунган, сард төлөх зээл, хүүгийн хэмжээг шинэчилэн тогтоосон байна.

 

Дээрх нэмэлт өөрчлөлт оруулах тухай ..........-А гэрээний 2-т төлөгдөөгүй үндсэн зээл 19,375,015 гэж тодорхойлсон бөгөөд, 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төлж дуусгах байсан гэрээний хугацааг 2017 оны 10 дугаар сарын 16-ныг хүртэл нийт 12 сар сунгав, зээл, зээлийн хүү буцаан төлөх хуваарийг нэмэлт гэрээнд хавсралтаар шинэчилэн баталсан, энэ хуваарийг нэмэлт гэрээ батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж харилцан тохиролцсон бөгөөд нэмэлт гэрээ нь талуудын хооронд байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн .......... тоот Зээлийн гэрээний салшгүй хэсэг байна гэжээ.

Талуудын хооронд байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн .......... тоот Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т гэрээнд нэмэлт өөрчлөлтүүдийг оруулахдаа уг гэрээг байгуулсан журмыг баримтлан зөвхөн бичгээр хийх бөгөөд эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар хүчин төгөлдөр гэж үзэх ба энэхүү гэрээний салшгүй хэсэг байна гэжээ.

 

Зээлдэгч Т.Б- зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь түүний орлого олох эх үүсвэртэй холбоотой гэж үзэн гэрээний хугацаа болон эргэн төлөлтөд зохих өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг нөгөө талдаа хүргүүлснээр гэрээнд зохих өөрчлөлтийн талаар тусган гэрээг Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар байгуулсан гэж үзэхээр байна.

Зээлдэгч хугацаандаа үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үед хүргүүлж байгаа мэдэгдэл нь талуудын байгуулсан гэрээний 3.2, 3.6-д зааснаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээ тул энэхүү мэдэгдлийг Иргэний хуулийн 60 дугаар зүйлд заасан үндэслэлд буюу нөгөө талаас хүч хэрэглэн хүч хэрэглэхээр заналхийлан хэлцэл хийлгэсэн, мэдэгдэлд дурдсан төлж барагдуулахгүй бол ........... зээлийн болон барьцааны гэрээнд заасны дагуу холбогдох арга хэмжээ авна гэсэн нь тэдний эд хөрөнгөд нь аюул учрана гэж итгүүлж үнэмшүүлэн гэрээ хийлгэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

З.Б-, З.М- нар .......... тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох 28, 000,000 төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүүг хугацаандаа барагдуулаагүй тохиолдолд улсын бүртгэлийн ................ дугаарт бүртгэлтэй ................ тоот гэрчилгээтэй Дархан сум .................................. тоот 2 өрөө орон сууцыг барьцаалах,барьцааны зүйлийг хуульд заасны дагуу худалдан борлуулж,зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбогдсон харилцааг тус тус зохицуулахаар барьцааны гэрээг бичгээр байгуулсан, уг гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар улсын бүртгэлд барьцааны эрхийг бүртгүүлсэн бөгөөд өмчлөлийн орон сууцаа барьцааны зүйл болгож байгаа талаар мэдэж байсан болно.

Мөн нөгөө талаар хууль болон гэрээгээр зээлийн гэрэний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй мөн ..........-А нэмэлт гэрээ зээлдэгч Т.Б-, З.М- нарын эрхийг зөрчсөн байдал тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Энэ талаар шүүх хуралдаанд Т.Б-, түүний өмгөөлөгч нарын гаргасан гэрээний 4.2.4-т зааснаар зээлдэгчийн санхүү эдийн засгийн байдалд хүндрэл учирч, түүний үйл ажиллагааны буруугаас зээл хугацаандаа төлөгдөхгүй болох нь ажиглагдсан нөхцөл бий болсоор байхад банкыг гэрээг өөрчилж санаачилгаар цуцлаагүй, хүч хэрэглэж гэрээг байгуулсан гэсэн тайлбар, мөн мэдэгдэл хүргүүлснээс хойш болон Т.Б-ийн гаргасан хүсэлтээс хойш 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гэрээг хийсэн тул 7 хоног дотор мөнгө төлөхгүй бол орох оронгүй болохгүйн тулд нэмэлт гэрээг хийсэн гэх тайлбар үндэслэлгүй, ................... ... Т.Б- нь зээлийг 12 сараар сунгаж өгөхийг хүсэж өргөдөл гаргасан, түүний өнөөдрийг хүртэл зээл, хүүгээ төлөөгүй, нэмэлт гэрээ нь хүчин төгөлдөр гэсэн хариуцагчийн тайлбарыг үгүйсгээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106, 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Т.Б-, З.М- нараас 27,954,647.00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ...........инд олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар барьцааны зүйл болох улсын бүртгэлийн ................ дугаарт бүртгэлтэй ................ тоот гэрчилгээтэй Дархан сум, ...................................... 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулсан үнээс 27,954,647.00 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

 

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар Албадан дуудлага худалдаа явуулах этгээдээр Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албыг томилсугай.

 

4.Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Т.Б-ийн ...........инд холбогдуулан гаргасан 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан нэмэлт гэрээг хүчингүйд тооцож, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс хойшхи хугацаанд бодогдсон хүү болон нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлийн үүргээс хасч тооцож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч ................... Дархан салбараас 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ........... төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 297 730 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б-, З.М- нараас улсын тэмдэгтийн хураамж 297 730 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ................... Дархан салбарт олгож, хариуцагч Т.Б-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр тушаасан улсын тэмдэгтийн хураамж 260 000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд, хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ