Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 135/ШШ2017/00310

 

 

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 135/ШШ2017/00310

Дархан-Уул айма

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2015/01282/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ..............................................тоотод байрлах, ........... ББСБ /утас:..................../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ........................................................ тоотод оршин суух ................... овгийн Б-ийн С- /РД: ТГ79083006, утас: 9973 3664/

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...........................тоотод оршин суух ............ овгийн Ж-ын С- /РД: ...................., утас: ...................../-нарт холбогдох

 

"209,360,004 төгрөг гар гуулах" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-, хариуцагч Б.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц-, хариуцагч Ж.С-, хариуцагч Ж.С-гийн өмгөөлөгч Ж.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ........... ББСБ нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

.............. ББСБ нь иргэн М.А-, Б.С-, П.Ж-, Ж.С- нартай 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр .... тоот зээлийн гэрээ байгуулж 80,000,000 төгрөгийг 15 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй зээлүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож ....А тоот барьцааны гэрээ байгуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын ......................................тоот хаягт байрлах 50,5 мкв талбай бүхий 4 өрөө орон сууц /................../, Дархан-Уул аймаг, Дархан сумын ............................................... тоот хаягт байрлах 42,1 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц /................./-ыг тус тус барьцаалсан болно.

Зээлдүүлэгч тал зээлдэгч талд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа уулзаж шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн боовч зээлдэгч нар нь өнөөдрийг хүртэл үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа болно. Энэ нь манай байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу иргэн Б.С-, Ж.С- нараас

1..... тоот зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл 80,000,000 төгрөг, зээлийн хүү 16,893,337 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 90,906,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,560,001 төгрөг нийт 209,360,004 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Зээлийн гэрээний үүргийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 12-р баг, 6-р хороолол, 16-р байр, 165 тоот хаягт байрлах 50,5 мкь талбай бүхий 4 өрөө орон сууц /................../, Дархан-Уул аймгийн Дархан сумын ..................................... тоот хаягт байрлах 42,1 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

.............. ББСБ-аас иргэн Б.С- Ж.С- нар 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж 80 сая төгрөгийг 15 сарын хугацаатай 7 хувийн хүүтэй, зээлсэн. Зээлийн барьцаанд Дархан сум ..................... тоот 4 өрөө, 1........................................... тоот 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалж зээл авсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул иргэн Б.С-, Ж.С- нараас үндсэн зээл 80 сая төгрөг, зээлийн хүү 16.893.337 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 90.906.667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21.560.001 төгрөг нийт 209.360.004 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах саналтай байна. гэжээ.

 

Хариуцагч Б.С- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Анх бизнес хийх зорилгоор 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр тус банк бус санхүүгийн байгууллагатай гэрээ хийж, хамтран зээлдэгч болсон. Миний бие нь энэхүү зээлийг авахдаа өөрийн Дархан сумын ............................................тоот байраа барьцаалуулсан юм. Тухайн үед хэдийгээр хамтран зээлдэгч болсон ч энэхүү зээлсэн 80,000,000 төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй. Иймд нэхэмжилсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. М.А- нь энэ мөнгийг өөрөө авсан.

........... ББСБ-тай анх зээлийн гэрээг 3 сараар байгуулсан. Гэрээнд зааснаар гэрээгээр хүлээсэн төлбөрийн үүргээ гүйцэтгэж чадахгүй болсноо ........... ББСБ-ын хуульч, эдийн засагч нартай уулзаж мэдэгдэж байсан. Гэрээг цуцлах боломжгүй гэж тайлбар өгөөд өөрсөдөд ашигтайгаар элдэв хүү нэхэмжилж байна. Мөн зээлийн гэрээг 3 сараар байгуулсан атлаа нэхэмжлэлдээ 15 сарын хугацаатай гэж нэхэмжилсэн байна.

Миний бие нь зээлийн гэрээнээс нэг ч төгрөг аваагүй учир ........... ББСБ-ын нэхэмжилсэн нийт 209,360,004 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.

 

Хариуцагч Б.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

.............. ББСБ нь үүрэг хүлээж зээлсэн зээлдэгч гэдэг субъектээр Б.С-аас нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. А- гэх хүн нь Б.С-тай хамтран амьдарч байгаад хуурч мэхлэх аргаар байрыг барьцаанд тавьж их хэмжээний мөнгө аваад алга болсон байгаа. Шүүхийн шийдвэр бодит байдалд нийцсэн байх ёстой, тус банкнаас зээлсэн мөнгө нь тухайн хүний гарт шилжиж, банкны өмнө үүрэг хүлээж оролцсон байх ёстой. Гэрээний байдлыг харахад зээлдэгч дээр нь А- гэж хүн гарын үсэг зураад зээлийн гэрээий ард талд хамтран зээлдэгч гэдэг дээр нь Б.С- гарын үсэг зурсан учир мөнгө нэхэмжлээд байгаа. А- тус мөнгийг бизнесийн үйл ажиллагаанд зарцуулна гэж хэлээд авсан 80 сая төгрөг бүгд А-н дансанд орсон байдаг. Банк үнэхээр бизнесийн үйл ажилагаа явуулж байгаа эсэх, эргэн төлөгдөх боломжтой эсэх талаар судалсан байх ёстой, ямар ч судалгаа хийгээгүй, Б.С- мөнгийг аваад хамт зарцуулсан зүйл байхгүй. Зээлийн хэмжээ 90 сая гэчихээд 80 сая төгрөгийг өгсөн. 10 саяыг төгрөгийг тухайн эдийн засагч нь авсан гэж ярьж байсан. Б.С- бол байрыг барьцаанд тавьж болно гээд итгэмжлэл л хийж өгсөн. Иргэний хуульд хамтран зээлдэгчийн эрх үүрэг байгаа боловч мөнгийг нь аваагүй байсан ч та ийм хариуцлага хүлээнэ шүү гэдэг зүйл байхгүй, Зээл А- банк 2-н хооронд явагдсан. Бодит нөхцөл байдал дээр Б.С- хариуцна гэсэн зүйл байж болохгүй, С- нь ажилгүй, 2 нялх хүүхэдтэй, 1 оюутан хүүхэдтэй, төлбөрийг төлж чадахгүй, банкны өмнө үүрэг хүлээгээгүй учир бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. ........... ББСБ нь яагаад А-н араас хөөцөлдөхгүй байгаа вэ? барьцаа хөрөнгө байгаа учир мөнгөө төлөхгүй бол барьцаа хөрөнгөр үүргийн гүйцэтгэлийг хнагуулъя гэсэн сэтгэлээр хандаж байна. Цаана нь хүний эрх ашиг хөндөгдөж байна. А- байхгүйгээр энэ асуудал шийдэгдэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Ж.С- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Жаргал овогтой С- би ........... ББСБ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Үндэслэл нь:

1.Уг 80,000,000 төгрөгийн зээлийг би аваагүй. Манай аавын найз болох М.А-д мөнгө хэрэгтэй болоод байна гээд 3 сарын хугацаатай зээл авч манай байрыг барьцаанд тавъя гэхэд би анхнаасаа зөвшөөрөөгүй. Тэгээд ч уг зээлийг А-н дансанд шилжүүлж М.А- хүлээн авсан гэсэн баримт болох дансны хуулгын тус ББСБ нэхэмжлэлийн хамт өгсөн байна.

2.М.А- нь уг зээлийг авахдаа миний аав блох Жаргал бид 2-ын нэр дээр байдаг байрыг барьцаалахыг болон итгэмжлэл өгөхийг би эхнээсээ зөвшөөрөөгүй. Зээлийг М.А- авсан гэдгийг тус ББСБ сайн мэдэж байгаа атлаа надаас нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээнд зээлдэгч М.А-, хамтран зээлдэгчээр Б.С- /М.А-н эхнэр/, П.Ж- /миний аав/, Ж.С- бид нарын нэр байгаа. Гэтэл яагаад зөвхөн хамтран зээлдэгчид болох Б.С-, Ж.С- биднийг хариуцагчаар татсаныг ойлгохгүй байна. ........... ББСБ нь М.А-гаас зээл нэхэмжлэх, түүний өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сумын .................................. тоот хаягт байрлах 50,5 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй.

3.Зээлийн гэрээг анх 3 сарын хугацаатай хийж байгаа гэж би ааваас сонссон. Мөн гэрээний хавсралт болох зээл эргэн төлөх хуваарьт 3 сарын хугацаатай зээл гэж бичин төлөх графикийг ч 3 сараар тооцож бичсэн байхад ББСБ-ын нэхэмжлэлд 15 сарын хугацаатай зээл авсан гэсэнтэй зөрчилдөж байна. Мөн ББСБ-ын нэхэмжилсэн нэхэмжлэлийн дүн нь холбогдох хуулийг бармитлаагүй, үндэслэлгүй, хэт өндөр байна.

4.Би М.А-д холбогдуулан өөрийг байрыг залилуулсан гэсэн гомдлыг цагдаад хандан гаргаж, энэ хэргийг шалгаж байгаа болно. Би М.А-н авч ашиглсан мөнгөний барьцаанд аавынхаа болон өөрийн насаараа амьдарсан орон байрыг алдахдаа тулсанд маш их гомдолтой байна.

Иймд тус байгууллагын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Ж.С- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

........... ББСБ-аас нэхэмжилж байгаа мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй, мөнгийг зээлж авсан нь А-. А- манай аавын найз нь байсан. Нэг өдөр аав надад А- банкнаас 90 сая төгрөг авах гэж байна намайг байраа барьцаанд тавиад өгөөч 3 сарын дараа эргүүлээд аваад өгье гэж хэлэхээр нь би зөвшөөрөөгүй дараа нь ааваас дахин гуйсаар байгаад зөвшөөрүүлсэн. Бүх бичиг баримт бэлэн болсон байгаа гээд намайг гарын үсэг зурчих гэхээр нь би гэрээг уншиж танилцаагүй гарын үсэг зурсан. Тэр мөнгөнөөс аав болон би ямар ч мөнгө аваагүй, мөнгө А-н дансанд орсон. Аав найздаа тусалъя гэж бодсон байх, ........... ББСБ нь зээл өгөхдөө ашиг сонирхлын үүднээс А-г судлаагүй тэр их хэмжээний зээлийг оройн цагаар шууд өгсөн мөн 90 сая төгрөг гэчихээд 80 сая төгрөгийг өгсөн 10 сая төгрөгийг тухайн эдийн засагч Б-д өгсөн гэдэг энэ талаар А-гаас тодруулах шаардлагатай. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б- шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

...Хариуцагч тал ганцхан үндэслэл яриад байна. зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1, 7.5-т тус тус хамтран зээлдэгчийн эрхзүйн байдлыг тодорхойлсон. Хариуцагч нь тухайн нөхцөл байдлыг ойлгоогүй гарын үсэг зурсан гэж байна. Мөн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зээлдэгч энэхүү гэрээнд заасан нөхцөлийг урьдчилан гүйцэд уншиж танилцсан, сайн дурын үндсэн дээр энэхүү гэрээг байгуулж байгаа бөгөөд гэрээ байгуулах үедээ эрхзүйн чадамжтай, тайвшруулах болон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй эи бэлдмэл, тариаг хэрэглээгүй байсан. Энэ харилцаанд орчихоод гэрээ хүчин төгөлдөр байхад хууль зүйн үндэслэлгүй гэж байна. Барьцааны гэрээтэй холбоотой маргаан гараагүй, гэрээ нь өөрөө хүчин төгөлдөр байхад хууль мэдэхгүйгээс шалтгаалаад ийм зүйл ярьж байгаа нь зохимжгүй байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 242.11, 242.12, 242.13, 242.14-т үүрэг гүйцэтгүүлэгч ба хамтран үүрэг гүйцэтгэгчийн хооронд үүсэх эрхзүйн харилцаа, хүлээх хариуцлагыг маш тодорхой заасан байдаг. Б.С- Ж.С- нар нь зээлийн болон барьцааны гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчид болон зээлдэгчид бөгөөд М.А-гийн дансанд шилжүүлсэн 80 сая төгрөгийг тэд хоорондоо хэрхэн яаж тохиролцож, хувиарлаж авсныг зээлдэгч тал мэдэх боломжгүй. Иймээс Иргэний хуулийн 242.11 дэх хэсэгт заасан Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна... гэсэн заалттай нийцэх нөхцөл байдал үүссэн мөн манай зүгээс А- нь Монголд байхгүй учир М.А-гаас татгалзсан байгаа тул хамтран хариуцагч Б.С-, Ж.С- нар нь хохирлыг барагдуулах үүрэгтэй. Б.С-, Ж.С- нар нь нэхэмжлэлийн хохирлыг барагдуулсны дараа Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т зааснаар М.А-гаас учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өрөвдүүлэх талаар ярьж хууль бус шийдвэр гаргуулах гээд байгаа нь зохимжгүй байна. Хариуцагч нарын үгүйсгээд байгаа тайлбар нь нотлох баримтгүй байна. Манай зүгээс Иргэний хуульд заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрх байсан боловч нэмээгүй, бодит хохирол 209 сая бол биш. гэжээ

 

Хариуцагч Б.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц- шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

...Зовлон тоочиж шүүхэд нөлөөлөхийг оролдлоо гэж байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан заалтаар үл хуваагдах бол үл хөдлөх хөрөнгө байна. Барьцааны зээлийн гэрээ, зээлийн гэрээнд хамран зээлдэгч гэж нэг ч үг байхгүй, ойлгосон байх ёстой гэж тулган шаардаж байна. Б.С- тухайн үед А- мөнгөө аваад сураггүй болсон би энэ мөнгийг төлж чадахгүй гэж учир байдлаа тайлбарлаж эдийн засагч Б- болон хуулийн зөвлөхтэй нь дахин дахин очиж уулзсан боловч ямар ч арга хэмжээ аваагүй, зүгээр барьцаанд тавьсан байраар үүргийн гүйцэтгэлийг нь хангуулах зорилгоор хүүг нь өсгөөд байж байсан. Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.7-д зааснаар судалгаа явуулж гарч болох эрсдэлээс хамгаалж гэрээгээ цуцлах эрхтэй гэж зааж өгчихөөд тэр эрхээ биелүүлээгүй. Бизнесийн үйл ажиллагаа явахгүй байхад банк хариуцлагагүй хандсан. Хамтран зээлдэгч, барьцаалуулагч 2 ялгаатай, байрыг хурааж авна гэсэн үзэл бодол харагдаад байна. Бодит нөхцөл байдал дээр тулгуурлах ёстой гэж бодож байна. Тухайн үед нь арга хэмжээ авсан бол ийм байдалд орохгүй байсан гэжээ

 

Хариуцагч Ж.С-гийн өмгөөлөгч Ж.Э- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Энэ хэрэг 3 шатны шүүх дамжсан. ........... ББСБ-аас хэн анх хүсэлт гаргаж бүрдүүлбэрийг бүрдүүлж, зөвшөөрлийг аваад хэний дансруу мөнгө орсон гэдэг нь тодорхой байгаа, гэтэл энэ үйл ажиллагаанд эдгээр хүмүүс оролцсон зүйл байхгүй, ........... ББСБ бол зөвхөн зээлээ төлүүлэх үүднээс хандсан гэж байна зээлдэгч гэж үзсэн үндэслэлээ хуульзүйн үүднээс тайлбарлаж чадаагүй байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасныг дурдаад байгаа боловч зээлийг авсан субъект бол А-. А- байхгүйгээр энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж Дээд шүүхийн тогтоолд дурдсан байдаг. Цаана нь олон хүний эрх ашиг хөндөгдөж байгаа. Энэ зээлийг А- аваад энэ хүмүүст хэдэн төгрөг өгсөн гэх нөхцөл байдал тодорхой бус байхад шийдэж болохгүй, А- бол .........а байгаа нь тодорхой, шаардлагатай гэж бодвол хариуцагчийг татаж оролцуулах эрх нь шүхэд байгаа, анх зээл авсан зээлдэгчийг оролцуулахгүйгээр энэ хэргийг шийдвэрлэх боломгүй, эрэн сурвалжлуулаад төлбөрөө гаргуулж авах эрх нь байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ........... ББСБ нь хариуцагч Б.С-, Ж.С- нарт холбогдуулан 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн .... тоот, 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн барьцааны ....А тоот гэрээний үүргийн гүйцэтгэл 209 360 004 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Нэхэмжлэгч ........... ББСБ нь Санхүүгийн зохицуулах хорооны 2011 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 46 дугаар тогтоолоор банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн .... тоот зээлийн гэрээ бичгээр байгуулан өөрийн байгууллагын журмын дагуу гэрээний зүйл болсон 80 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатайгаар сарын 7 хувийн хүү төлөх нөхцөлтэйгээр зээлдэгч М.А-, Б.С-, П.Ж-, Ж.С- нарын өмчлөлд шилжүүлсэн байхад зээлдэгч нар мөн гэрээний 6.1.12-т зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учраас мөн зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2 ба түүнээс дээш зээлдэгч байгаа тохиолдолд хуульд заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгчид тооцох ба үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн аль ч зээлдэгчээс байгууллага шаардах эрхтэй байна гэснээр хариуцагч Б.С-, Ж.С- нараас гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа болно.

 

Хариуцагч Б.С-, Ж.С- нар зээлдэгч М.А-д зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаалбарт орон сууц барьцаалуулах талаар итгэмжлэл олгосоноос, хамтран зээлдэгч биш, зээлийн гэрээний зүйл болсон мөнгийг аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Талууд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулсан боловч энэ зээлийн болон барьцааны гэрээг ........... ББСБ-ын зээлийн хорооны 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэр, зээлдэгчийн гаргасан зээл олгохыг хүссэн хүсэлтийг үндэслэн нэг талаас ........... ББСБ УБД ............ РД ............, Хаяг Сүхбаатар дүүрэг ...................тоот / нөгөө талаас ....... овогтой М-ын А- / цаашид зээлдэгч, барьцаалуулагч гэх РД:............. Дархан ................................ тоот/ нарын хооронд байгуулагдсан байна.

 

Дээрх зээлийн гэрээний 2.1.1-д ........... ББСБ-ыг энэхүү гэрээгээр зээл олгож байгаа зээлдүүлэгч гэж ...2.1.2-т зээлийн гэрээнд заасан нөхцөл болзолтойгоор зээл авч байгаа иргэнийг зээлдэгч гэж ойлгоно... гэж тодорхойлсон бөгөөд гэрээний 2-ын тодорхойлолт, тайлбар хэсэгт хамтран зээлдэгч гэж хэнийг хэлэх талаар тусгаагүй байна.

Нэхэмжлэгч ........... ББСБ-нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, гэрээний 3.1.4-т зааснаар бизнесийн хөрөнгө оруулалтад олгож байгаа гэрээний зүйл 80 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатайгаар сарын 7 хувийн хүү төлөх нөхцөлтэйгээр зээлдэгч М.А-, Б.С-, П.Ж-, Ж.С- нарын өмчлөлд шилжүүлэхдээ Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-д ...зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно гэснээр бэлнээр олгохоор тохирсон атлаа зээлдэгч М.А-н ......... банкны дансанд шилжүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч тал хамтран зээлдэгчтэй гэж үзэж байгаа бол гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хэнд хүлээлгэн өгөх, хэнээс шаардах талаар тохиролцоогүй нь гэрээний 2 дугаар хэсгээр тодорхойлогдож байна.

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцохоор хуульчилсан бөгөөд, М.А-н дансанд зээлийн гэрээний зүйлийг шилжүүлснээр үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөнд тооцох талаар тохирсон эсэх нь тодорхойгүй энэ талаарх нотлох баримтийг шүүхэд ирүүлээгүй тул зээлдэгч М.С-, Ж.С- нарыг гэрээний 6.1.12-т зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учраас мөн зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2 ба түүнээс дээш зээлдэгч байгаа тохиолдолд хуульд заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгчид тооцох ба үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн аль ч зээлдэгчээс байгууллага шаардах эрхтэй гэснээр шаардах эрх үүсэхгүй, хариуцагч нар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө түүний хүүг буцаан төлөх үүрэг хүлээгээгүй байна.

 

Мөн хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн .... тоот зээлийн гэрээ байгуулах үед зээлдэгч гэх М.А- нь ........... ББСБ-д зээл хүсэлтийн маягтыг 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гаргаж өгөхдөө 90 000 000 төгрөгийн зээлийг 1 сарын хугацаатай бизнесийн, хөрөнгө оруулалтын зориулалтаар авч байгаа гэдгээ тодорхойлон, энэ зээлийг бусад этгээдтэй хамтран авч байгаа талаар тодорхойлоогүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлтэй холбоотой бүхий л баримтийг шүүхэд ирүүлсэн гэсэн нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгч бүрийн нэр дээр зээлийн хувийн хэрэг нээж хөтөлнө, зээлийн хувийн хэрэгт зээл олгохыг хүссэн өргөдөл байна, зээл олгохыг хүссэн өргөдөлд зээлийн зориулалт, авах зээлийн хэмжээ, хугацааны талаар товч тодорхой бичиж гарын үсэг зурж тамга дарсан байна гэснээр хамтран зээлдэгч гэх М.С-, Ж.С-, П.Ж- нарын зээл олгохыг хүссэн хүсэлт, мөн зээлийн дансны дугаар авагдаагүй, үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн төлөх эсэх талаар тохиролцсон эсэх нь тодорхойгүй байх тул мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ гэснээр хариуцагч нарын зээлийн гэрээний зүйл болсон 80 000 000 төгрөгийг аваагүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн татгалзал үндэслэлтэй байна.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 5.2.14-т зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоход үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээнд заасан барьцааны хөрөнгөөр гүйцэтгэлийг хангуулах үүрэг зээлдэгч нар хүлээсэн бөгөөд талууд ....а тоот Барьцааны гэрээг бичгээр үйлдэж, эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлсэн байх хэдий ч хариуцагч М.С-, Ж.С- нараас гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж шүүх дүгнэсэн тул барьцааны ....а гэрээний талаар дүгнэлт хийх боломжгүй, нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бусад этгээдээс шаардах эрх нээлттэй байгаа тул барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон барьцааны зүйл болсон улсын бүртгэлийн .................. дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймаг, Дархан сум, .........................................тоот 50.5 м.кв 4 өрөө орон сууц, улсын бүртгэлийн ................. дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймаг, Дархан сум, ....................................... 42.1 м.кв 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар 209,360,004 төгрөгийг хариуцагч Ж.С-, Б.С- нараас гаргуулах тухай нэхэмжлэгч ........... ББСБ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч ........... ББСБ-иас 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ......... банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 1 204 750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар барьцааны зүйл болох улсын бүртгэлийн .................. дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 16 дугаар байр, 165 тоот 50.5 м.кв 4 өрөө орон сууц, улсын бүртгэлийн ................. дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймаг Дархан сум, ............................................тоот 42.1 м.кв 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулсан үнээс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ