Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 132/ШШ2017/00454

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч. *******гийн ******* -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* банкны Булган салбарт холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай 132/2017/00413/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.*******, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч: *******гийн *******, нарийн бичгийн дарга Ц.Мичидмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжпэгч Х.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэдээ ******* овогтой ******* миний бие нь ******* банкны Булган салбарт "Хадгаламж" банк нэртэй байхад нь 2010 онд Хаан банкнаас шилжин ирж ажилласан ба 2014 оноос харилцааны ахлах менежерээр ажиллаж байгаад 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс үүрэгт ажпаасаа чөлөөлөгдсөн. Намайг ажпаас чөлөөлөхдөө өөрийн хүсэлтээр гэж чөлөөлснийг эс зөвшөөрч шүүхэд хандаж байна. Учир нь 2017 оны 05 дугаар сард төв банкнаас манай салбарыг алдагдлаас гаргах албан даалгавар өгч, уг үүргийг биелүүлээгүй тохиолдолд салбарын захирал, харилцааны ахлах менежер, ерөнхий нягтлан бодогч нарт хариуцлага тооцож сахилгын арга хэмжээ авна гэж заасан байсан.Тэр үед би төв банкнаас зохион байгуулсан банкаар дамжуулан олгодог төслийн семинарт 3 хоног явах болоод даргадаа танилцуулаад 5 дахь өдөр явчихаад ирэхэд уг семинарт зөвшөөрөлгүй явлаа гэж загнан тайлбар бичүүлж авсан ба ингэж тайлбар бичүүлэх үедээ, намайг дээрхи албан даалгаварт заасан алдагдлаас гаргах үүргийг чи биелүүл, хугацаанд нь биелүүлж чадахгүй бсл өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөнө гэж наанаа бич гэж шаардан бичүүлсэн тайлбарынхаа дор албан хүчээр бичүүлж авснаас биш би өөрийн хүсэл сонирхлоор бичээгүй. Дээрх албан даалгаварт заагдсан алдагдлаас гаргах үүргийг миний бие биелүүлж банкны барьцаанд байсан байшинг 6 дугаар сард багтаан зээлээр зарсан боловч 2017 оны 06 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд аймгийн хэмжээнд тог тасарсны улмаас Улсын бүртгэлийн газар ажиллаагүй тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ солигдох боломжгүйгээс зээл олгогдож байшин зарагдаагүй. 7 дугаар сарын 05-ны өдөр байшин зарагдаж банк ашигт ажиллагаанд орсон. Гэтэл салбарын захирал 2017 оны 07 дугаар сарын 31-ний орой ажлаасаа гар гэж хэлээд 8 дугаар сарын 1-ний өдөр өөрийн хүсэлтээр нь ажлаас чөлөөлөв гэсэн тушаал гаргасан байсан. Би өөрийн санаачлагаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй, банкны алдагдлыг зогсоох ажпыг өөрийн хэмжээнд хийж гүйцэтгэсэн гэж үзэж буй тул ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 128-р зүйлийн 128.1.2-т заасны ш дагуу хандаж буйг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Х.Баттула нь Хадгаламж банкны Булган салбарын захирлын 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 105 тоот тушаалаар тус банкинд ажилд орсон байдаг. ******* банкны Булган салбаоын захирлын 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 107 тоот тушаалаар ажпаас чөлөөлөгдсөн. Х.******* нь удирдлагынхаа ямар ч зөвшөөрөлгүйгээр 3 хоног сургалтанд суух нэрийдлээр 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 5 хоног ажил тасалсан байдаг ба ажилдаа ирснийх нь дараа ямар нэг сахилгын шийтгэл оногдуулаагүй ба дарамт шахалт үзүүлээгүй. Төв банкнаас өгсөн албан даалгаварын дагуу салбарын захирал салбарыг алдагдлаас гаргах хугацаатай үүрэг даалгавар өгсөн ба Х.******* нь үүнийг хүлээн зөвшөөрч 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр тайлбар бичиж өгсөн. Уг тайлбарт “2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хагас жилийн байдлаар Булган салбарыг алдагдлаас гаргаж ашигтай ажиллуулна. Хэрэв алдагдлаас гаргаж чадахгүй бол өөрийн хүсэлтээр ажпаас чөлөөлөгдөх болно" гэсэн тайлбар өгсөн. Энэ үүрэг даалгаврыг биелүүлээгүй боловч Х.******* ямар нэг сахилгын шийтгэл оногдуулаагүй болно. Х.******* нь 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гараар бичиж өгсөн өргөдөлдөө “тус салбарын харилцааны ахлах менежер ажилтай Х.******* миний бие нь эрүүл мэндийн улмаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгаа тул ажлаас чөлөөлж өгнө үү” гэсэн утгатай өргөдлийг салбарын захиралд бичиж өгсөн. Түүний өргөдлийн дагуу салбарын захирлын зөвлөл 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хуралдаж хэлэлцээд 10 тоот проткол үйлдэж ажлаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн болно. Х.******* нь ажпын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэж, ажил тасалдаг. Хамтарч ажиллахад бэрхшээлтэй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг  шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.******* нь ******* банкны Булган салбарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжпэгч Х.******* нь ажил олгогч үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж шүүхэд гомдол гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч эс зөвшөөрч “...Х.******* нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжпэгч Х.Батттулга, хариуцагч ******* банкны Булган салбарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хөдөлмөрийн гэрээ бичгээр хийгдэжталууд гарын үсэг зурсан байна. Дээрх гэрээнээс харвал талууд хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийн талаар буюу ажил, албан тушаалын нэр, гүйцэтгэх ажил, үүрэг, үндсэн цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэргийг тохиролцож.нэг бичиг баримт үйлдэн гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгэзр зүйлийн 21.1,24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д зааснаар дээрх хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар талууд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан байна. Гэтэл дээрх гэрээг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 107 тоот тушаалаар цуцласан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-тзааснаар Х.******* нь шүүхэд нэхэмжпэл гаргах эрхтэй байна Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах ба нэхэмжпэгч нэхэмжлэлээ 2017 оны 08 дугаар сарын 23-нь: өдөр гаргасан нь гомдол гаргах хуульд заасан хугацаа хэтрээгүй байна. Ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлөх тохиолдолд шийдвэр гаргах ба уг шийдвэр нь эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг тул ямар үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцагж байгаагаа энэхүү шийдвэртээ тодорхой тусгаж Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл. заалтыг баримтлах шаардлагатай. Тушаалд бичигдсэн ажлаас чөлөөлсөн үндэслэл, баримталсан хуулийн зохицуулалт хоорондоо тохирч байх нь хуульд нийцнэ.

< Хариуцагч ******* банкны Булган салбарын захирлын 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 107 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 1. ******* банкны “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5 дугаар зүйлийн 5 16, 5.25-д заасныг баримтлан гарчээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвзрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан бөгөөд хариуцагч нь “Х.******* өөрийн гараар ажпаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ бичиж өгсөн" гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна.

Өөрөөр хэлбэл ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр ажпаас чөлөөлөгдөх тухай өргөдөл гаргасан эсэх нь тодорхойгүй, өргөдөл болон захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл зэрзг хэрэгт хамааралтай баримт хэргийн материалд авагдаагүй байна.

              Дээрх байдлаас дүгнэөэл үүрэгт ажлаас чөлөөлөх тухай ажил олгогчийн шийдвэр

Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг зөрчсөн, ажлаас чөлөөлөх үндэслэл нь баримтаар нотлогдоогүй байх тул ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон бол түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгох бөгөөд дундаж цалин хөлсийг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар саоын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам -ын 7-д зааснаар тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно. Иймд нэхэмжлэгч Х.Баттулгын ажилгүй байсан хугацааны ажлын 62 өдрийн /201 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх/ дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт/4254063 3 сар = 1418021 төгрег 1418021 төгрөг : 21.5 ажлын өдөр= 65954 төгрөг, 65954 төгрөг х 62 өдөр = 4089148 төгрөг/ 4089148 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгохоор байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч нь ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл төлсөн тухай бичилтийг хийх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн дээрх дэвтрүүдэд ажилгүй байсан хугацааны бичилтийг нөхөн бичихийг даалгах нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарч байгаа тул нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн * хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7 1.1-д зааснаар хариуцагч ******* банкны Булган салбараас улсын тэмдэгтийн хураамжинд 80376 төгрөг гаргуулж ******* санд олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1- д заасныг баримтлан Мааньт овогт *******гийн Баттулгыг ******* банкны Булган салбарын харилцааны ахлах менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 4089148 /дөрвөн сая наян есөн мянга нэг зуун дөчин найм/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Х.*******д олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Баттулгын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимггэлийг тооцож дэвтэрт нөхөн бичилт хийхийгхариуцагч ******* банкны Булган салбарт даалгасугай.

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57 1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ******* банкны Булган салбараас 80376 /наян мянга гурван зуун далан зургаа/ төгрөгийг гаргуулан ******* санд оруулсугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, емгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тздгээрийн “өлөөлөгч, өмгеөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд номдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ