Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 101/ШЗ2017/03755

 

 

 

 

 

 

                            2017 оны 11 сарын 23

өдөр                 Дугаар 101/ШЗ2017/03755

         Улаанбаатар хот

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М.Г

 

Хариуцагч: Б.Б

 

ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөр 65,000,000 төгрөг, алданги 32,500,000 төгрөг, нийт 97,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М, хариуцагчийн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Г миний бие Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 34 дүгээр байрны 52 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг авахаар Б.Б, М.Мөнхцаст нартай харилцан тохиролцон урьдчилгаа 65.000.000 төгрөгийн төлбөрийг төлж 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 5/01 дугаар “Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэгч тал барилгыг ашиглалтанд оруулахгүй хугацаа алдсан бөгөөд орон сууцны барилгыг 2015 оны 12 дугаар сард улсын комисс хүлээн авч ашиглалтанд оруулсан байсан. Гэтэл миний захиалсан байрыг өөр хүнд зарж намайг цаг хугацаа, эд материалаар хохироож гэрээнд заасан үүргээ зөрчсөн. Б.Бгийн нөхөр М.Мөнхцас нь сахарын өвчин хүндэрсэн бөгөөд гадаадад эмчлүүлэх шаардлагатай тул хугацаа өгөөч, захиалсан 1 өрөө байрны чинь оронд 2 өрөө байр зохицуулая гэж элдэв, шалтгаан хэлсээр 2017 он гаргасан. М.Мөнхцас 2017 оны 1 дүгээр сард өвчний улмаас нас барсан тул түүний энэ хүнд байдлыг ойлгон талийгаачийн 49 хоногийг дуустал орон сууцны асуудлыг хөндөөгүй билээ. Гүйцэтгэгч Б.Б гадаадад байгаа гэх шалтгаанаар одоог хүртэл миний орон сууцны асуудлыг шийдвэрлэж өгөхгүй хохироосоор байна.

Иймд гэрээний 6.2-т заасны дагуу 2015 оны 05 дугаар сарын 20-ноос 2017 оны 05 дугаар сарын 20-ныг дуустал хугацааны алдангийг тооцоход алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн байх тул иргэний хуульд зааснаар гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувь болох 32.5 сая төгрөгийн алдангийг үндсэн төлбөр 65 сая төгрөгийн хамт бүгд 97.500.000 /ерэн долоон сая таван зуун мянга / төгрөгийн нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хар-тай байгуулсан гэрээний дагуу орон сууцаа шилжүүлж өгөөгүй тул татгалзсан тул бэлнээр өгсөн 40 сая, 25 сая-д машин тооцож өгсөн тул нийт 65 сая, алданги 32 500 000 нийт 97 500 000 гаргуулна.

Нэх хар нь баригдаж буй барилгаас 1 өрөө орон сууц авахаар тохиролцож урьдчилгаанд 65 саяыг төлсөн. Гэрээг 2013.5.20 нд байгуулсан. Уг гэрээний дагуу хар нь 2015.12 сард ашиглалтад оруулсан байтал захиалсан байрыг өгөөгүй. Учрыг асуухад уг байрыг ээждээ өгсөн оронд нь өөр байр өгнө гэсэн боловч өгөөгүй. Асуудал удсан нь нь хар-н гэр бүлийн хүн өвчтэй байсан тул гадаадад байсан тул хүлээж байсан. Хар-тай уулзахад газар өгөх зэргээр асуудлыг зохицуулна гэсэн боловч шийдээгүй. Урьдчилгаанд өгсөн мөнгө бол өгсөн. Их 243-р үндсэн төлбөрөө, гэрээний 6.2-т зааснаар алданги тооцож нэхэмжилж байгаа

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Э нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.Гын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Бд холбогдох, байрны урьдчилгаа 65,000,000 төгрөг, алданги 50% болох 32,500,000 төгрөг, нийт 97,500,000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна.Үүнд:

1. Зохигчдын хооронд 2013.05.20-ны өдрийн №5/01 дугаартай “Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулагджээ. Энэхүү гэрээнд нэг талаас ... Бямба овогтой Б /цаашид "гүйцэтгэгч” гэх/-г төлөөлж Мятав овогтой Мөнхцас..., ГЭРЭЭ БАЙБУУЛСАН Гүйцэтгэгч талыг төлөөлж, Б.Бг төлөөлж М.Мөнхцас” гэж гарын үсэг зурсан, 2012.12.03- ны өдрийн “Мөнгө хүлээлцсэн тухай хэлцэл-д М.Мөнхцас гэж гарыг үсэг зурсанаас үзэхэд хариуцагч Б.Б тухайн гэрээний харилцаанд оролцож, нэхэмжпэгч М.Гын өмнө ямар нэг үүрэг, хариуцлага хүлээсэн гэж үзэх боломжгүй юм. М.Мөнхцас агсан 2017 оны 01-р сарын 23-ны өдөр нас барсанаар маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжпагчид шилжих хуулийн хугацаа нээгдээгүй байна. Иймд Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 65-р зүйлийн 65.1.10, 115-рзүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг үндэслэж, нэхэмжпэгч М.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй.

  • Талуудын хооронд 2013.5.20 нд байгуулсан гэрээнд гэрээ байгуулсан гүйцэтгэх талыг төлөөлж Мөнхцас гэж гарын үсэг зурсан. Энэ нь хариуцагчийн гэр бүлийн хүн байсан. Өвчний улмаас 2017.1.23-нд нас барсан. Хэдийгээр гэр бүлийн хүн боловч Иргэний хуулийн 63-д зааснаар төлөөлөх эрхгүй, итгэмжлэл аваагүй хийсэн байсан. Энэ гэрээ нь талийгаач болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулагдсан гэрээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийд заасанаар талууд өөрсдийн тайлбарыг нотолно. Гэтэл нэхэмжлэгч нь итгэмжлэлтэй холбоотой асуудлаар баримт гаргаагүй. Мөн хэрэгт байхгүй машины асуудал яриад байгаа нь ойлгомжгүй. Энэ талаар хэрэгт баримт байхгүй.
  • Гэрээ байгуулсан Мөнхцас нас барсан бөгөөд өв нээгдээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Магадлалаар ажиллагааны журам зөрчсөн гэж дахин хэлэлцэгдэж байна. Магадлалаар анхан шатны шүүхийн шийдэлд дүгнэлт өгөөгүй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Г нь ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөр 65,000,000 төгрөг, алданги 32,500,000 төгрөг, нийт 97,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Б нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, түүнийг төлөөлж гэрээ байгуулсан хүн нь төлөөлөх эрхгүй, итгэмжлэлгүй этгээд байгаа, төлбөрт мөнгө аваагүй, гэрээ байгуулсан хүн нь хариуцагчийн гэр бүлийн хүн байсан боловч нас барсан, өв нээгдээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын 5/01 дугаар гэрээг 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Б.Б-г төлөөлж гэж М.Мөнхцас болон нэхэмжлэгч М.Г нар байгуулсан байна. /хэргийн 4 дүгээр тал/ Уг гэрээгээр Баянгол дүүргийн 15-р хорооны нутагт байрлах үйлчилгээтэй орон сууцны хотхоны 34-р байранд 52 мкв, 1 өрөө орон сууцыг барих ажлыг санхүүжүүлэхтэй холбогдох харилцааг зохицуулсан байна. Гэрээний нийт үнэ нь 96,600,000 төгрөг бөгөөд гэрээ байгуулсанаас хойш 2 хоногийн дотор урьдчилгаанд 65,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна. Зохигч энэ үйл баримтын талаар маргаагүй. Харин хариуцагч нь уг гэрээг эрх олгогдоогүй буюу төлөөлөх эрхгүй этгээдтэй байгуулсан, төлбөрийг хариуцагч аваагүй гэж маргаж байна. Нэхэмжлэгч нь гэрээ байгуулах үед хариуцагч цуг байсан бөгөөд хариуцагчийн гэр бүлийн хүнтэй нь байгуулсан тул хариуцагчаас нэхэмжилнэ гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нь урьдчилгаа төлбөр болох 65,000,000 төгрөгний 40,000,000 төгрөгийг бэлэн мөнгөөр, харин 25,000,000 төгрөгт тооцож хариуцагчийн гэр бүлийн гишүүний дүү буюу гэрээ байгуулсан М.Мөнхцасын дүүд автомашин өгсөн гэж тайлбарласан. Улмаар нэхэмжлэгч нь өөрийн тайлбарт дурдсанаар ямар автомашиныг хэзээ, хэдэн төгрөгт тооцож шилжүүлсэн талаар холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Хуульд зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбарыг өөр нотлох, холбогдох баримтыг бүрдүүлж шүүхэд ирүүлэх үүрэгтэй байна. Мөн дээрх автомашинтай холбоотой баримтыг өөрөө бүрдүүлэх боломжгүй гэсэн үндэслэлээр нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаагүйг дурдах нь зүйтэй. Иймд нэхэмжлэгчийг 25,000,000 төгрөг төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Хэргийн 8 дугаар талд байгаа 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн баримтаас харахад нэхэмжлэгч М.Г нь М.Мөнхцасд 40,000,000 төгрөг өгсөн болох нь тогтоогдож байна. Уг баримтыг гэрээ байгуулахаас өмнө үйлдсэн байх боловч зохигчид энэхүү төлбөр нь 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн гэрээнд тооцогдсон эсэх талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь дээрх захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үед хариуцагч Б.Б цуг байсан гэж тайлбарласан бөгөөд энэхүү тайлбар нь хэргийн 76 дугаар талд байгаа нотариатын бүртгэлийн дэвтэрийн хуулбараар нотлогдож байна. Гэвч энэхүү үйл баримт нь хариуцагчийг гэрээний нэг тал гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь хариуцагч гэрээнд гарын үсэг зураагүй бөгөөд итгэмжлэл олгогдоогүй болох нь шүүх хуралдаанд оролцогчдын тайлбараар тогтоогдсон. Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээ байгуулах үед цуг байснаар төлөөлөхийг зөвшөөрсөн гэж тайлбарласан боловч энэ нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т нийцэхгүй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл хариуцагч нь өөрийгөө төлөөлөхийг зөвшөөрсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Улмаар гэрээ байгуулж, 40,000,000 төгрөг хүлээн авсан М.Мөнхцас нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нас барсан болох нь мөн оны 01 дүгээр сарын 24-ны өдөр олгосон нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хэргийн 24 дүгээр тал/ Иймд хуульд зааснаар өв нээгдээгүй байна.

Дээрх үндэслэлийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч нь 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн гэрээний дагуу үүрэг хүлээгүй байна. Түүнчлэн 40,000,000 төгрөгийг хүлээн аваагүй байх тул буцаан төлөх үүрэг үүсэхгүй.

Нэхэмжлэлийн шаардлага  болох 32,500,000 төгрөгт холбогдох алдангийн хувьд нэхэмжлэгч нь 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн гэрээнээс татгалзаж Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар 205.1-д зааснаар төлсөн төлбөрөө буцаан нэхэмжилсэн. Иймд нэхэмжлэгч нэгэнт гэрээнээс татгалзсан тул гэрээний дагуу алданги тооцох үндэслэлгүй.

Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаарзүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б.Бд холбогдох 97,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 645,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр гарсанаас хойш 7 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ГАНБОЛД