Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2017/00183

 

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2017/00183

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар багт оршин суух Боржигон овогт Б..........ийн Т /................../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 04-20 тоотод оршин суух Барга овогт Д...................ийн Э /............/-т холбогдох,

Хашаа байшин албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О, нэхэмжлэгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, хариуцагч Д.Э, хариуцагчийн өмгөөлөгч Г.Б, П.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :Миний бие 2010 оны 5 дугаар сард Д.Этай танилцаж үерхсэн бөгөөд бид Мөрөн сумын 9-04-20 тоотод байрлах 654,6 м2 газрыг мөн 6x7 харьцаатай өвлийн дүнзэн байшингийн хамт 2012 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр 17.000.000 төгрөгөөр худалдан авсан юм. Ингэж үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахдаа би өөрөөсөө 10.000.000 төгрөгийг /5.000.000 төгрөгийг нь өөрөөсөө, 5.000.000 төгрөгийг нь Баярсайханаас зээлж/ гаргаж харин 7.000.000 төгрөгийг Д.Э гаргаж худалдан авсан. Уг үл хөдлөх нь Ү-1723003133 улсын бүртгэлийн дугаартай 99.5 м2 усан сан байсан бөгөөд харин усан санг нь буулгаж нураасан тул би Хөвсгөл аймгийн улсын бүртгэлд хандаж 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шинээр 000450040 дугаартай 48.З м2 үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж авсан байгаа болно. Бид тэр хашаа байшинд амьдраагүй Д.Э нь өөр эмэгтэйтэй хамтран амьдрах болсон. Би хашаа байшин худалдан авахаас өмнө нь Д.Эт 2012 оны 5 дугаар сараас эхлэн 2012 оны 9 дүгээр сарыг хүртэлх 4 сарын хугацаанд 8.600.000 төгрөгийг өгсөн ба үүнийг манай ах Б.Дашдорж, Цэрэнбүтэд нар сайн мэднэ. Харин хашаа байшинг худалдан авсанаас хойш би Д.Эт банкны зээл төлөхөд 1.150.000 төгрөг өгсөн, мөн улаан машин аваад зарах хүртэлх хугацаанд цувуулж Д.Эт өгсөн 2.000.000 төгрөг, мөн 1.000.000 төгрөг бэлнээр, 400.000 төгрөг мөн хөөрөгний 2.000.000 төгрөг нийтдээ 6.550.000 төгрөгийг өгсөн байгаа болно. Иймээс би тухайн үед хашаа байшин авахад Д.Эаас гаргасан 7.000.000 төгрөгийг би буцаагаад өөрт нь өгч байсан мөнгөөрөө төлөгдсөн гэж үзэж байгаа тул хашааны газрын 000442633 дугаартай гэрчилгээ болон хувийн сууцны зориулалттай 48.3 м2 үл хөдлөхийн / байшингийн/ гэрчилгээний хууль ёсны өмчлөгч Б.Т би байгаа тул дундын өмчийн ногдох хувийг дээрхи Д.Эт өгсөн мөнгөөр төлсөн учир Мөрөн сумын 9-04-20-д байрлах хашааны 654.6 м2 газар, 48.3 м2 хувийн сууцны зориулалттай байшинг Д.Эаас албадан чөлөөлүүлж өгнө үү гэв.

Хариуцагчийн Д.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ бид Мөрөн сумын 9 дүгээр багийн 04-20 тоотод байрлах 654,6 м2 газрыг, 6х7 харьцаатай дүнзэн байшингийн хамт худалдан авсан гэж мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл уг үл хөдлөх хөрөнгийг газрын хамт худалдан авах үед усан сангийн зориулалттай хувийн сууц байсан. Анх худалдан авах саналыг би тухайн үед Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хил дээр машин барьдаг байсан бөгөөд хашаа байшин авахаар сонирхож хайж явахдаа өөрийн эгчээс үзүүрийн хашаа зарагдах гэж байгааг мэдсэн юм. Д. Ттай 2010 онд танилцаад танилын шугамаар харилцдаг, Д. Тийг бараандаа БНХАУ-ын Эрээн хот руу явахад нь хилээр өөрийн машиндаа суулган үнэгүй гаргадаг, хааяа надад Хөвсгөлөөс мөнгө төгрөг шилжүүлж эсхүл хүнээр өгүүлж Эрээн хотоос бараа захиж авдаг тийм л харицаатай байсан. Тухайн үед бидний харилцаа хамтран амьдрахаар хэмжээний гүнзгий байгаагүй . хамт амьдарч байсан удаагүй болохоос намайг тэнд хашаа байшин авах гэж байгаа мэдээ ч үгүй байсан, хашааны эзэнг таних ч үгүй . Ингээд эгчээс дажгүй байрлалтай хашаа байшин зарагдахаар болсоныг мэдсэн даруйдаа би Замын-Үүдээс Мөрөнд ирсэн байсан тул Алтанцэцэг, Нямаасамба нартай 2012 оны 11 дүгээр сард уулзан худалдан авахаартохиролцон баталгаа болгон урьдчилгаа 5 000 000 төгрөгийг өгөөд ажил руугаа буцсан. Ингээд Замын-Үүдэд ажиллаж байхдаа үлдэгдэл мөнгөө цуглуулахаар өөрийн машиныг 9 000 000 төгрөгөөр худалдсан. Үлдэгдэл 5 000 000 төгрөгийг Таас зээлсэн юм. Ингээд мөнгөө бүрдүүлсэн тул буцаж ирэхэд Алтанцэцэг нь надтай наймаа буцсан гэж ойлгон уг үл хөдлөх хөрөнгөө Амгаланбатад бэлэн 17 000 000 төгрөгөөр худалдсан байдаг. Тэгээд би Амгаланбатад өмнө нь би худалдаж авахаар тохирсон байсан гэдгээ хэлэхэд Амгаланбат за тийм асуудал байсан юм бол чи надаас тэр үнээрээ ав гэж хэлээд би Амгаланбатад 17 000 000 төгрөгийг өгч хашаа байшингаа худалдан авсан юм. Ингэхдээ худалдах худалдан авах гэрээг хийх гэтэл өмнөх өмчлөгч болох Алтанцэцэгийн нэр дээр бичиг баримт нь хэвээр байсан тул дараа болъё гээд би буцсан. Иймээс Д. Таас 5 000 000 төгрөгийг хашаа байшин авахдаа зориулж зээлсэн асуудал л байгаа болно. Нэхэмжлэлгчийн дурдсан 7 000 000 төгрөгийг намайг гаргасан, үлдсэн 10 000 000 төгрөгийг Д. Т өөрөө гаргасан гэдэгтэй санал нийлэхгүй байна. Тийн хэлсэн Баярсайхан гэгч Замын-Үүдэд ажиллаж амьдардаг хүн бөгөөд түүнийг би Таас өмнө таних мэднэ. Харин Т Баярсайханаас 2012 онд 5 000 000 төгрөг зээлсэн гэж хэлсэн байна. Энэ нь бас л худал бөгөөд анх 2010 онд би өөрөө Баярсайханаас 5.000 000 төгрөгийг зээлсэн байсан. Гэвч Баярсайхан нь Тийн дүү Найдандоржийн тоглолтыг ивээн тэтгэж 2016 оны өвөл дуучин Найдандоржтой цуг Мөрөнд ирэхдээ надтай Тийн хамт ирж уулзан бид хоёрыг учираа ол, Тт хашаа байшингаа өг гэх мэтээр загнаж зандрахаар нь бид муудалцсан юм. Үүний дараа Баярсайхан нь гэнэт миний эсрэг мэдүүлэг өгч, надад биш зээлсэн мэтээр ярьсан байсан .Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг харахад Д.Т өөрөө худгийн барилгыг нураасан мэтээр ойлгогдохоор байна. Хуучин худгийн барилгыг би өөрөө нураасан бөгөөд хог хаягдлыг өөрийн зардлаар ачуулж хогийн цэг рүү хаяж, хашааны 2 талыг мөн л өөрийн мөнгөөр блокоор барьж засаж өөд татсан юм. Мөн нэхэмжлэгчтэй энэ хаяг дээрээ хэзээ ч хамтран амьдарч байгаагүй бөгөөд би 2012 оноос хойш л өөрөө амьдарч, арчлан хамгаалж, гэрэл цахилгааны төлбөрийг төлөн өнөөдрийг хүртэл амьдарч байгаа болно. Мөн надад 2012 оны 5 дугаар сараас эхлэн 2012 оны 9 дүгээр сарыг хүртэл ердөө 4 сарын хугацаанд 8.600.000 төгрөгийг өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д. Тийн миний дансаар цувж өгсөн мөнгө нь бүгд түүний надад Эрээн хотоос захисан барааны мөнгөнүүд байтал энэ талаараа надад хашаа байшингийн үнэ болгон өгсөн гэж мэдүүлсэн нь худал байна. Бэлнээр 1 000 000 төгрөг, 400 000 төгрөг өгсөн гэдэг нь бүгд худал. Өмнө мэдүүлэг өгсөн Б. Цэрэнбутэд, Дашдорж, Найдандорж нар нь бүгд Д. Ттай хамаатан садан, ах дүү нар тул гэрчийн мэдүүлгүүдийг үнэн зөв гэж нотлох баримтын хэмжээнд үнэлэх нь ач холбогдолгүй гэж үзэж байна. Д.Т нь анхнаасаа зөвхөн энэ хашаа байшинг өөрийн өмчлөлд шилжүүлэх л сонирхолтой байгаа нь түүний шүүхээр хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад аймгийн Улсын Бүртгэлийн хэлтэст хүсэлт гарган өөрийн нэр дээр шинээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гаргуулан авсан байгаагаар харагдаж байна....Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Д.Эт холбогдуулан тус шүүхэд хашаа байшинг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Учир нь : Хариуцагч Д.Э нь Л.А миний бие уг хашаа байшинг 17.000.000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд тухайн үед Б.Т бид хоёр үерхэж байсан тул хашаа байшин авахдаа Б.Таас 5.000.000 төгрөг зээлж байсан.Уг мөнгийг өгөөгүй байгаа нь үнэн. Уг хашаа байшингийн гэрээ гэрчилгээ нь Б.Тын нэр дээр байгаа боловч жинхэнэ өмчлөгч би гэж тайлбарлаж байх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдохгүй байна.

Иргэний хуулийн 110 дугаар зїйлийн 110.1-т "їл хєдлєх эд хєрєнгє ємчлєх эрх хэлцлийн їндсэн дээр нэг этгээдээс нєгєєд шилжиж байгаа бол уг хэлцлийг їл хєдлєх эд хєрєнгийн бїртгэлийн газар бїртгїїлснээр ємчлєх эрх шинэ ємчлєгчид їїсэж, ємнєх ємчлєгчийн ємчлєх эрх дуусгавар болно",

Эд хєрєнгє ємчлєх эрх, тїїнтэй холбоотой эд хєрєнгийн бусад эрхийн улсын бїртгэлийн тухай хуулийн 4 дїгээр зїйлийн 4.2-т "їл хєдлєх эд хєрєнгє ємчлєх эрх хэлцлийн їндсэн дээр нэг этгээдээс нєгєєд шилжиж байгаа бол уг єєрчлєлтийг эрхийн улсын бїртгэлд бїртгїїлснээр ємчлєх эрх шинэ ємчлєгчид шилжиж, ємнєх ємчлєгчийн ємчлєх эрх дуусгавар болно" гэжээ.

Хуулийн дээрх заалтаас дүгнэвэл үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжсэн тохиолдолд өмчлөх эрхээ хуульд заасны дагуу улсын бүртгэлт бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажих ба Д.Э нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ хуульд заасны дагуу баталгаажуулаагүй, тухайн хашаа байшинг хууль ёсоор эзэмшсэн эрхийн гэрчилгээгүй тул энэхїї хєрєнгийн ємчлєгч, эзэмшигч гэж їзэх боломжгүй байна.

Харин Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 4 дүгээр гудамжны 20 тоотод байрлах 995 кв.м талбайтай хувийн сууц болон газар нь Боржигон овгийн Базаррагчаагийн Тын ємчлєлд бїртгэлтэй тїїний ємчлєлийн хєрєнгє байна. Энэ нь Газар өмчлөх эрхийн бүртгэлийн 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн нэгж талбарын 210703480 дугаар бүхий 000442633 дугаартай гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Y-1723003133 дугаарт бүртгэгдсэн 000450040 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож, түүний өмчлөх эрх зөрчигдөж байх тул нэхэмжлэгчийн шїїхэд гаргасан хашаа байшин албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Д.Эыг хашаа байшин авахад 7.000.000 төгрөг оруулсан гэж, хариуцагч нь 12.000.000 төгрөг оруулсан гэж тус тус маргаж байх боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, маргааны үйл баримт биш харин нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9-4-20 тоотод байрлах хашаа байшинг албадан чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Эаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Д.Тийн өмчлөлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 4 дүгээр гудамжны 20 тоотод байрлах хашаа байшинг чөлөөлж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагч Д.Эт үүрэг болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 зааснаар нэхэмжлэгч Д.Тын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Эаас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ