Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 139/ШШ2017/00351

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 139/ШШ2017/00351

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.******* даргалж тус шүүхийн А танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

******* аймгийн ******* сумын 7-р баг, ******* захад байрлах ******* ******* ХХК-ий нэхэмжлэлтэй,

******* аймгийн ******* сумын 9-р баг, *******ын 19-03 тоотод оршин суух ******* овгийн ы д холбогдох компаний эзэмшлийн газрыг чөлөөлүүлэх, 1.5х3.0 хэмжээтэй 5 ширхэг хавтан гаргуулах, олох байсан орлого 9900000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 сарын 3-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Отгонжаргал

Нарийн бичгийн дарга С. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ий захирал С. шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2004 онд ******* хүрээ захаас ******* ******* ХХК-ийг байгуулахад хүнсний захыг газартай нь худалдаж авсан. Тус газрыг хүлээж авах актаар хүлээж авсан. 2009 онд Буянт чандмань ХХК-ий захирал Ч. зөвшөөрөлгүйгээр манай хашаанд контейнер тавьсан. Удаа дараа энэ хүнээс шаардсан боловч өнөөдрийг хүртэл газар чөлөөлж өгөөгүй. Үүний дагуу би аймгийн газрын албанд хүсэлт гаргасан. Тэгсэн газрыг нь чөлөөлж өгөх нь зүйтэй гэсэн албан тоот өгсөн боловч хариуцагч тал газрыг маань чөлөөлж өгөөгүй. Ийм учраас газраа чөлөөлүүлэх болон тэр хугацаанд олох байсан орлого, 5 ширхэг хавтангаа нэхэмжилсэн байгаа. 5 ширхэг хавтан нь ямар учиртай юм бэ гэхээр ******* ******* ХХК-ий хашааны хавтанг хариуцагч тал өөрийнхөө барилгын материалынхаа дэлгүүрт оруулаад нэг хана болгоод барьчихсан байгаа юм. Энэ нь хэрэгт баримтаар нотлогдож байгаа. Энэ хугацаанд удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл газрыг маань чөлөөлж өгөөгүй болохоор газрын албанд шаардлага тавьсан. Гэтэл хариуцагч тал хүсэлтийг хүлээж аваагүй. Шат шатны шинжээчийн дүгнэлт гарсан, өнөөдрийг хүртэл энэ хэрэг шийдэгдэхгүй явж байна. Захиргааны хэргийн шүүхээр ч орсон. Хэн хэнийгээ хүндэтгээд тус газрыг чөлөөлж өгөх боломж байсан. Нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байна. Хариуцагч талын дэлгүүртээ оруулаад барьчихсан байгаа 5 ширхэг хавтан, хашаанд тавьчихсан байгаа 2 контейнерийн хэмжээтэй газрыг чөлөөлүүлэх, 2009 оноос хойш олох байсан орлогод 9900000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ч. шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн чөлөөлүүлэхийг хүсээд байгаа газар нь миний эзэмшлийн газар юм. Би энэ газрын 2002 онд иргэн С.Бямбасүрэнгээс худалдан авч барилгын үйлчилгээний худалдааг 15 жил явуулж байна. Үйл ажиллагаа явуулж байх хугацаанд 2004 онд аймгийн Засаг даргын 32 тоот захирамжийн дагуу өөрийн эзэмшилд авч, 000457340 тоот гэрчилгээтэй болж, 2013 онд иргэн *******ээс Өндөр довжоот дэлгүүрийн баруун талын дэлгүүрийг худалдан авч дахин кадастр хийлгэн аймгийн Засаг даргын 2013 оны А/566 тоот захирамжаар 000426069 тоот гэрчилгээтэй болсон. Иймд уг газар нь миний хууль ёсны эзэмшлийн газар учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, талбайн төлбөрийг төлөхгүй. Харин 5 ширхэг хавтангийн үнэ 400000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2002 онд манай аав Бямбасүрэн гэж хүнээс Өндөр довжоот гэх барилгыг эргэн тойрных нь газартай бичиг баримтаар нь хүлээж авсан. Хүлээж авахад нь тус 2 контейнер байсан. Контейнер нь манай аавын эзэмшилд байгаагүй. Доньддавга, Бат-Өлзий гэсэн хүмүүсийн эзэмшилд одоо байгаа газар дээрээ байсан. 2002 оноос хойш өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулахад ямар нэгэн газрын маргаан байгаагүй. Манайх нэхэмжлэгч талтай түрээсийн гэрээ хийсэн зүйл байхгүй. Бид нар өөрийнхөө эзэмшлийнхээ газар дээр түрээсийн төлбөр төлөх боломжгүй. Нэхэмжлэгч тал захиргааны хэргийн шүүхээр яваад манай эзэмшил бүхий газраас тодорхой хэсэг хувийг нь хүчингүй болгуулсан юм байна лээ. Тэр хүчингүй болгосон гэсэн акт, бичиг баримт нь бид нарт ирээгүй байгаа. С. гуай захиргааны хэргийн шүүхэд энэ контейнерийн газартай холбоотойгоор эдний газрыг хүчингүй болгуулах хүсэлтийг аймгийн Засаг даргад тавьсан байна гэж би ойлгож байгаа. 400000 гаран төгрөг төлнө гээд байгаа 5 ширхэг хавтангийн тухайд С. гуай 2004 онд хавтангуудыг хүнээс худалдаж авсан нь үнэн байх. Гэхдээ хавтангуудаа хаана хамаагүй тавьдаг. Заримдаа газар дэвсдэг, заримдаа хүний наагуур, цаагуур нь татчихсан байдаг. С. гуайд хашаагаар хүний эд хөрөнгийг хязгаарладаг гэсэн ойлголт байдаггүй юм байна лээ. Ш.Төрбат гуайн гэрчийн мэдүүлэг дээр байгаа. Манай эзэмшлийн газар дотор 6х20, 6х30-тай агуулахын байшин барих үед манай аав байгаагүй. Би оюутан байсан учраас сайн ойлгохгүй байсан. Тэгээд юу болсон юм бэ гэсэн чинь Эрээн хот руу бараанд явчихаад ирэхэд нь 6х20, 6х30-тай байшин барчихсан байсан. Хүний хашааг буулгаад юм барих болохоороо минийх, манайх болоод байдаг, энэ хавтангуудын хувьд энэ хүний эзэмшил газрыг тодорхойлно гэдэгт би эргэлзэж байна. 5 хавтангийн тухайд одоо бид нар байшингаасаа гаргаж өгөх боломжтой. Эсхүл манайхаас хийлгэсэн үнэлгээний компаниас гаргасан үнэлгээг гаргаж өгөх боломжтой. Нэгэнт тэнд байршчихсан болохоор мөнгөн төлбөрийг нь өгнө гэж хэлсэн байгаа. Энэ газрыг С.Бямбасүрэнгээс худалдаж авсан. Өөрийн эзэмшлийн газрыг чөлөөлж, уг газарт түрээсийн төлбөр төлнө гэдгийг огт ойлгохгүй байна Нэхэмжлэлийн шаардлагаас хавтангийн үнийг төлөхийг зөвшөөрч байна, бусад нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан бүх баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь Ч.д холбогдуулан компаний эзэмшлийн газрыг чөлөөлүүлэх, 1.5х3.0 хэмжээтэй 5 ширхэг хавтан гаргуулах, олох байсан орлого 9900000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж, нэхэмжлэгч тал нь Манайх энэ газрыг аймгийн хүнсний захыг худалдаж авахдаа хамт шилжүүлж авсан. Түүнээс хойш маргаад байгаа газрыг хэн нэгэнд шилжүүлэх тухай хүсэлт гаргаагүй. Гэтэл Ч. нь манай компанийн эзэмшлийн газар дээр 2009 оны хавар контейнер байрлуулчихсан байсан. Айл аймаг улс болохоор авчих байх гээд яваад байсан боловч авахгүй байхаар нь өөрт нь хэлсэн. Тэгтэл би энэ газрын эзэмшигч болсон, газрын гэрчилгээ авсан гэсэн. Иймд манай компанийн эзэмшлийн газрыг чөлөөлүүлж, уг газрыг бусдад түрээсэлсэн байсан бол олох байсан орлогыг 2009 оны 6 сараас 2017 оны 8 сарыг дуустал хугацаанд сардаа хамгийн багаар 100000 төгрөгөөр тооцож нийт 9900000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж, хариуцагч тал нь Энэ газрыг С.Бямбасүрэнгээс худалдаж авсан. Өөрийн эзэмшлийн газрыг чөлөөлж, уг газарт түрээсийн төлбөр төлнө гэдгийг огт ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тус тус тайлбарлан мэтгэлцэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно, 35.2-т Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ гэж тус тус заажээ. Нэхэмжлэгчийн төлөөлөгч С. нь ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016.12.2-ны өдрийн 05 дугаартай ******* ******* ХХК-ий үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчээр Санжаажамц овогтой /зю56110966/ нь 50 хувийн хувьцааг эзэмшиж ерөнхий захирлаар улсын бүртгэлд бүртгэгдсэн байна гэх лавлагааг шүүхэд ирүүлснийг өөрийн албан тушаалыг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд ирүүлсэн, нэхэмжлэгчийг төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэн иргэний хэрэг үүсгэн шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч нь 2016.12.23-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ манай компанийн эзэмшил газрыг чөлөөлүүлж, дээр дурдсан эд хөрөнгө болон мөнгөн хохирлыг барагдуулж өгнө үү, 2017.4.3-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нэмэгдүүлэхдээ Ч.гийн эзэмшлийн 1 ширхэг контейнер байрлуулсан ******* ******* ХХК-ий эзэмшлийн газрыг чөлөөлөх, 5 ширхэг хавтангийн үнэ болох 2000000 төгрөгийг гаргуулах, 2009.6.1-ээс 2017.4.1-ийг хүртэл тухайн талбайг бусдад түрээслүүлснээр олох байсан орлого 9400000 төгрөг гаргуулах, 2017.9.1-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ Ч.гийн эзэмшлийн 2 ш контейнер байрлуулсан ******* ******* ХХК-ий эзэмшлийн газрыг чөлөөлүүлэх, 5 ширхэг хавтангийн үнэ болох 2000000 төгрөгийг гаргуулах, 2009.6.1-ээс 2017.9.5-ны өдөр хүртэл тухайн талбайг бусдад түрээслүүлснээс олох ёстой байсан орлого 9900000 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ. Мөн нэхэмжлэгч нь 2017.9.19-ний өдөр шүүхэд ирүүлсэн албан бичигтээ ...С. нь 2017.9.1-ний өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагынхаа 1 дэх хэсэгт Ч.гийн эзэмшлийн 2 ширхэг контейнер байрлуулсан ************** ХХК-ий эзэмшлийн газрыг чөлөөлүүлэх гэсэн байна. Маргаан бүхий газар дээр нь одоо 1 ширхэг контейнер байгаа ба газрын хэмжээ нь 2 ширхэг контейнер байрлуулах хэмжээтэй юм. Иймд нэмэгдүүлсэн шаардлагын 1 дэх хэсэгт заасан шаардлагыг Ч.гийн эзэмшлийн 1 ширхэг контейнер байрлуулсан 2 ширхэг контейнерийн хэмжээ бүхий ******* ******* ХХК-ий эзэмшлийн газрыг чөлөөлүүлэх хэмээн тодруулж байна... гэжээ.

Хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу чөлөөлүүлэхийг хүссэн газарт үзлэг хийхэд /хх-ийн 209-219-рт/ маргаан бүхий газар нь аймгийн хүнсний захын хашаан дотор улаан хүрэн өнгийн 1 ширхэг контейнер байрлуулсан, цементээр хучаагүй, 5м*6,95м хэмжээтэй газар байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага Ч.гийн эзэмшлийн 1 ширхэг контейнер байрлуулсан 5м*6,95м хэмжээ бүхий ******* ******* ХХК-ий эзэмшлийн газрыг чөлөөлүүлэх, 5 ширхэг хавтангийн үнэ 2000000 төгрөг гаргуулах, 2009.6.1-ээс 2017.9.5-ны өдөр хүртэл тухайн талбайг бусдад түрээслүүлснээс олох ёстой байсан орлого 9900000 төгрөгийг гаргуулах гэж ойлгогдож байх ба нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн чөлөөлүүлэхийг хүсээд байгаа газар нь миний эзэмшлийн газар юм. Би энэ газрыг 2002 онд иргэн С.Бямбасүрэнгээс худалдан авч барилгын материалын худалдаа үйлчилгээг 15 жил явуулж байна... гэжээ /хх-ийн 22-рт/. ******* аймгийн Есөн-Эрдэнэ ХХК /С.Бямбасүрэн/ Ч. нарын хооронд 2002.12.17-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 51-рт/-ээр ******* сумын 7-р багт байрлах 130 м.кв 1 давхар 6 өрөөтэй үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх, Дэлгүүрийн барилгын баруун талд байгаа сахиулын хашаа энд хамаарагдана. гэж заажээ. Энэхүү гэрээнд уг худалдсан дэлгүүрийн барилгын зүүн талд байгаа газрыг С.Бямбасүрэнгээс /Есөн-Эрдэнэ ХХК/ Ч.д шилжүүлэх талаар огт дурдаагүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт манай аав маргаад байгаа газрыг эзэмшдэг бөгөөд ******* аймгийн Засаг даргын 2004 оны 32 дугаар захирамжаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн" гэж тайлбарлаж байх боловч уг захирамж болон, захирамжийн дагуу газар эзэмших эрх олгосон гэрчилгээг шүүхэд ирүүлээгүй байна.

******* аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2017.3.23-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд Аймгийн Засаг даргын 2001.11.12-ны өдрийн 300 тоот захирамжаар 7 дугаар багийн нутаг дэвсгэрт ******* ******* ХХК-ий үйлчилгээний зориулалтаар олгогдсон 4517,5 м.кв эзэмшил газарт ******* ******* ХХК-ий хашаан доторхи контейнер орж байгаа нь харагдаж байна /хх-ийн 76-82-рт/, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017.8.7-ны өдрийн А/140 дугаартай шинжээчийн зүгнэлтэд Маргаан бүхий газарт байрлаж буй контейнер нь ******* ******* ХХК-ий эзэмшиж буй гэх 4642 м.кв талбайтай газартай байршлын хувьд 15 м.кв талбайтайгаар давхцаж байна /хх-ийн 116-126-рт/ гэж тус тус дүгнэжээ.

******* аймгийн Засаг даргын 2017.7.24-ний өдрийн А/254 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг үндэслэн иргэн Ч.гийн газар эзэмших гэрээг цуцалж Аймгийн Засаг даргын 2013 оны А/566 дугаар захирамж мөн газар эзэмших 000426069 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болсонд тооцжээ. Аймгийн Засаг даргын дээрхи захирамж нь хүчин төгөлдөр үйлчилж байх тул маргаан бүхий / 1 ширхэг контейнер байрлуулсан/ газрыг хариуцагч нь эзэмшээгүй гэж үзнэ. Иймд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-т зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон байх тул уг газрыг чөлөөлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нь 2002 оноос хойш уг газрыг эзэмшиж үйл ажиллагаа явуулж байгаа гэж тайлбарлаж байх боловч хэрэгт цугларсан бичгийн баримтаар хариуцагч Ч. нь маргаан бүхий газрыг эзэмших эрхийг хэнээс хэрхэн шилжүүлж авсан нь тогтоогдохгүй, 2004.11.12-ны өдрөөс /хх-ийн 11-рт/ өмнө уг газрыг эзэмших эрхтэй болсон талаар баримтыг ирүүлээгүй тул хариуцагч Ч.г уг газрыг шударга бусаар эзэмшиж байсан гэж үзнэ.

Хариуцагч тал нь 2002 оноос хойш маргаан бүхий газарт контейнер байрлаж байгаа гэдгийг тайлбарлаж байгаа ба энэ нь Барилгын материалын дэлгүүрийн эзэмшил газрын тодорхойлолт зураг дээр архитекторын хийсэн тэмдэглэгээгээр /хх-ийн 52-рт/ нотлогдож байна. Иймд нэхэмжлэгчийн 2009 оны 6 сараас эхлэн тооцож уг газраас олох байсан орлого гэж нэхэмжилснийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д зааснаар шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх, хэрэв өөрийн буруугаар үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа манай компаний гол орлого түрээсийн орлого байдаг гэж тайлбарлаж байх ба энэ нь хэрэгт ирүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, ******* ******* ХХК-ий түрээслэгч нараас түрээс хураасан хуудас гэх баримтуудаар /хх-ийн 225-250, 2-р хавтас 1-рт/ тогтоогдож байна. Хариуцагч тал нь нэхэмжлэгчийн түрээсийн орлого олдог гэх тайлбарыг үгүйсгэхгүй байх ба нэхэмжлэлийн үндэслэл болгосон түрээсийн төлбөрийн 1 сард хамгийн багаар 100000 төгрөг гэх хэмжээг эс зөвшөөрч маргахгүй байх тул 2009 оны 6 сараас 2017 оны 9 сар хүртэл нийт 99 сард нэг сард 100000 төгрөгөөр тооцон 9900000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй байна гэж үзлээ. Хариуцагчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаас харахад 35 дугаар мөр буюу түрээсийн төлбөр хэсэгт мөнгөн дүн тавигдаагүй байх тул түрээсийн орлого олдог болох нь нотлогдохгүй байна гэж тайлбарлан мэтгэлцэж байна. Энэхүү тайлангийн 35 дугаар мөр нь татвар ногдох орлогоос хасагдах зардал хэсэгт хамаарч байх ба аж ахуйн нэгжийн бусдад төлсөн түрээсийн төлбөрийг тайлагнах хэсэг тул өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн өмнө нэхэмжлэгч тал нь нэхэмжилж буй 5 ширхэг хавтангийн үнийг хариуцагч талын шүүхэд ирүүлсэн үнэлгээгээр /хх-ийн 95-98-рт/ 419250 төгрөг болгон бууруулсан ба үүнийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч маргахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 193650 төгрөг төлсөн ба нэхэмжлэлийн газар чөлөөлүүлэх тухай шаардлагад 70200, 10319250 гаргуулах тухай шаардлагад 144308 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой байжээ. Иймд дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 20858 төгрөгийг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулах нь зүйтэй гэж үзээд

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар ******* аймгийн ******* сумын 7-р багийн нутаг дэвсгэрт байрлах ******* ******* ХХК-ий хүнсний захын хашаанд байрлах 1 ширхэг контейнэр байрлуулсан, 5х6,95 метр харьцаатай газрыг чөлөөлөхийг хариуцагч Ч. /ЗЮ56022113/-д даалгасугай.

2.Иргэний хуулийн 106 дугааар зүйлийн 106.1, 95 дугаар зүйлийн 95.1-д зааснаар хариуцагч Ч.гээс 10319250 /арван сая гурван зуун арван есөн мянга хоёр зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193650 /нэг зуун ерэн гурван мянга зургаан зуун тавин/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 20858 /хорин мянга найман зуун тавин найман/ төгрөгийг төсвийн орлогод нөхөн төлүүлж, хариуцагч Ч.гээс 214508 /хоёр зуун арван дөрвөн мянга таван зуун найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.*******