Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2017/00691

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2017/00691

Улаанбаатар хот

 

 

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ц.Б, Г.Э нарын гэрлэлтийг цуцласугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2005 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Аыг эх Ц.Бгийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар Г.Эаас сар бүр 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан 2005 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Ат хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Г.Эаас нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 50.221 төгрөгийг хариуцагч Г.Эаас гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар хххххххххххххххххх тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000дугаарт бүртгэлтэй, 39.5 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг Ц.Б, хүү Э.А нарын өмчлөлд үлдээн, Худалдаа хөгжлийн банктай байгуулсан орон сууцны зээлийн гэрээний үүргийн биелэлтийг нэхэмжлэгч Ц.Б цаашид хариуцах болохыг дурьдаж, нэхэмжлэгч Ц.Бгаас 10.300.000 төгрөг гаргуулан хариуцагч Н.Эт, хариуцагч Г.Эаас 8.383.675 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бд тус тус олгосугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Г.Эыг дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг дурьдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Бгаас 42.000 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 340.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Эаас 382.650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бд олгосугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Б.БААТАР