Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2017/03460

 

 

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2017/03460

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруугийн 46 дугаар байр, 43 тоот хаягт оршин суух, Булгадар овогт Чогсомын Уранчимэг /регистрийн дугаар БЗ88071401/-ийн нэхэмжлэлтэй,

 

: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Парксайд центр төвийн 4 дүгээр давхарт байрлах*******/регистрийн дугаар 8091099/-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь Зээлийн батлан даалтын санд Мэдээлэл технологийн мэргэжилтэн албан тушаалд 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Улмаар 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Мөнгөний нярав, 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Сургалт хариуцсан мэргэжилтэн, 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс Зээлийн батлан даалтын сангийн захирлын туслах албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Миний бие ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргалгүй ажиллаж байсан болно.

Миний бие 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөөгөө авсан бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ажилд орох өргөдөл гаргасан боловч түүнээс хойш ажил үүргээр хангалгүй өдийг хүрсэн болно.

Ажил олгогч миний ажлын байрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасны дагуу ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үүрэг хүлээсэн бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш ажил үүргээр хангаагүй, цалин хөлс олгоогүй тул ажлаас халагдсан гэж үзэж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэл гаргаж байна.

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6,262,212 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгоно уу. 2017 оны 8, 9, 10 дугаар саруудын цалинг нэхэмжлэхгүй. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцохдоо 2015 оны 4 дүгээр сард бүтэн ажиллаагүй тул нийгмийн энэ сарын цалинг тооцохгүй, 1, 2, 3 дугаар сарын цалингаар тооцно уу гэв.

 

Хариуцагч*******шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. ******* нь 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр тус сангийн Мэдээлэл, технологийн мэргэжилтнээр, 2013 оны 01 дүгээр сарын 23-нд мэдээлэл технологийн мэргэжилтнээс чөлөөлөгдөж мөнгөний няраваар, 2013 оны 8 дугаар сарын 01-нд мөнгөний няраваас чөлөөлөгдөж, сургалт хариуцсан мэргэжилтнээр, 2014 оны 01 дүгээр сарын 19-нд сургалт хариуцсан мэргэжилтнээс чөлөөлөгдөж, гүйцэтгэх захирлын туслахаар томилогдон ажиллаж байгаад 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр жирэмсний болон амаржсаны амралт авсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар Жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа тохиолдолд ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үндэслэл болдог.

Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д зааснаар жирэмсний болон амаржсаны амралтын хугацаа 120 хоног бөгөөд ажилтан өөрөө хүсвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хүүхэд асрах чөлөө авч болдог.

*******ийн тухайд жирэмсний болон амаржсаны амралтын хугацаа нь дууссан, хүүхэд асрах чөлөө аваагүй тул ажил олгогч ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үүрэг хүлээхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс Зээлийн батлан даалтын санд Мэдээлэл технологийн мэргэжилтэн, мөнгөний нярав, сургалт хариуцсан мэргэжилтэн, захирлын туслахын ажил үүргийг гүйцэтгэж байгаад 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр тус газрын гүйцэтгэх захирлын тушаалаар жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөө авсан. 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ажилдаа эргэн орох тухай өргөдөл гаргасан тухайн үед *******ийн оронд ажиллаж байсан хүн нь мөн жирэмсний амралтаа авсан байсан учраас энэ хүнийг ажилдаа эргэн орох хүртэл хугацаатайгаар ажил авахаар Уранчимэгтэй харилцан тохиролцсон бөгөөд сүүлд 2017 оны 5 дугаар сард Зээлийн батлан даалтын сангийн захиргаа удирдлагын газрын дарга Уранчимэгийг дуудаж уулзаад ажилдаа эргэн орох талаар мэдэгдсэн. Гэтэл ******* гэр бүлийн хүнтэйгээ ярьж байгаад болъё гэсэн тайлбар хэлээд ажилдаа эргэн ороогүй, ингээд шүүхэд хандаж ажилдаа эргэн орохоор нэхэмжлэл гаргасан байгаа юм. Зээлийн батлан даалтын сангийн зүгээс *******ийг ажлаас халсан, чөлөөлсөн асуудал байхгүй. Ийм учраас ажилд эгүүлэн ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Зээлийн батлан даалтын сангийн Захиргаа хяналтын газрын ажилтнуудын 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэл хэрэгт авагдсан бөгөөд *******ийг ажилд нь буцаан авах талаар хэлэлцэж байсан нь тусгагдсан.

******* жирэмсний амралтаа авч байгаа гэдэг утгаар нийгмийн даатгалын дэвтэрт төлөлтийг хийгээд явсан бөгөөд нөхөн бичилт хийлгэх гэдэг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн ******* нь ажил алба санал болгоход өөрөө ажилд ороогүй тул ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Зээлийн батлан даалтын санд холбогдуулан, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6,262,212 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

Зээлийн батлан даалтын сангийн Захирлын туслах, мөнгөний няраваар ажиллаж байсан ******* нь тус сангийн гүйцэтгэх захирлын 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 28 дугаар тушаалаар жирэмсний амралтаа авчээ. Нэхэмжлэгчид жирэмсний амралт олгох тушаал гараагүй байх боловч дээрх 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Ажил хүлээлцэх ажлын хэсэг байгуулах тухай 28 дугаар тушаалаар *******т жирэмсний болон амаржсаны амралтыг олгож, ажлыг хүлээлцүүлжээ.

 

Хариуцагч*******нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4.-т зааснаар жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа шалтгаанаар ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч ******* нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ажилдаа орох хүсэлтээ Зээлийн батлан даалтын санд гаргасан болохыг хариуцагч зөвшөөрч байна. Гэвч хариуцагч нь нэхэмжлэгчийг 2017 оны 5 дугаар сард ажилдаа эргэн орохыг мэдэгдсэн боловч нэхэмжлэгчийг ажилдаа эргэн ороогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, ажил олгогчийн зүгээс түүнийг ажлаас чөлөөлөөгүй, халаагүй гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч нь дээрх тайлбараа нотлохоор Зээлийн батлан даалтын сангийн Захиргаа, төлөвлөлтийн газрын дарга Б.Ариунааг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8.1, 48 дугаар зүйлийн 48.2-т заасныг зөрчих тул шүүх хүсэлтийг хангахаас татгалзсан.

 

Ажил олгогч*******нь ажилтан *******ийг жирэмсний болон амаржсаны чөлөөгөө дуусгаж ажилдаа эргэн орох хүсэлт гаргасныг шийдвэрлэж, ажилтныг ажил үүргээ гүйцэтгэх нөхцлөөр хангасан талаараа гэрчийн мэдүүлгээс өөр бусад байдлаар нотлох боломжтой. Өөрөөр хэлбэл, ажилтныг ажил үүргээ гүйцэтгэх нөхцлөөр хангасан эсэх нь гэрчийн мэдүүлэг, ажилтнуудын хурлын тэмдэглэлээр бус ажилдаа эргэн орохыг хүссэн ажилтны хүсэлтийг шийдвэрлэсэн бодит үйл баримтаар тогтоогдно.

 

Хариуцагч*******нь нэхэмжлэгч *******ийг ажлаас халсан тухай шийдвэр гаргаагүй атлаа ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй, ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үүргээ биелүүлээгүй үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасан гомдолтой адилтган шүүх хянан шийдвэрлэнэ.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлд тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийг Зээлийн батлан даалтын сангийн Захирлын туслах, мөнгөний няравын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 6,262,212 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2017 оны 7 дугаар сарыг дуустал хугацаагаар нөхөн төлүүлж, холбогдох бичилт хийн баталгаажуулахыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч *******ийн нэг сарын дундаж цалин хөлс 1,020,000 төгрөг, нэг өдрийн цалин 47,441 төгрөгийг ажилгүй байсан 6 сар 18 хоногт тооцож түүний 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг хариуцагчаас гаргуулж олгоно.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6,262,212 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2017 оны 7 дугаар сарыг дуустал хугацаагаар нөхөн төлүүлж, холбогдох бичилт хийн баталгаажуулахыг хариуцагчид даалгуулахаар шаардсан тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.     Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч *******ийг Зээлийн батлан даалтын сангийн Захирлын туслах, мөнгөний няравын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6,262,212 төгрөгийг хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.

2.     Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2017 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийн баталгаажуулахыг хариуцагч Зээлийн батлан даалтын санд даалгасугай.

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч Зээлйн батлан даалтын сангаас улсын тэмдэгтийн хураамжид 115,145

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Б.УНДРАА