Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 136/шш2017/00328

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 8 сарын 24-ний өдөр 136/Ш2017/00328 Дорноговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

В.Амартүвшин , :

 

Нэхэмжлэгч: С овогт Тын Э /Д аймаг Х сумын 5 дугаар багт оршин суух, 5* настай, эмэгтэй, /РД:***********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г овогт Цийн Г /иргэний үнэмлэхний Д аймаг, С сумын * дугаар баг 46-р байр 1 тоот хаягтай, Х аймаг, Б сум, *-р багт түр оршин суух, 1-р багт хүний их эмч ажилтай, *6 настай, эрэгтэй /РД:***********/-д холбогдох,

 

Гуравдагч этгээд: К б ХХК-ийн бие даасан шаардлагатай,

 

*0** оны 6 дугаар сарын 09-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Д аймгийн С сумын * дугаар баг, Ш гудамж, **-р байрны ** тоот 4*.63 м.кв * өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст Д аймгийн С сумын * дугаар баг, Ш гудамж, **-р байрны ** тоот 4*.63 м.кв * өрөө орон сууцыг Ц.Гийн нэр дээр гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээг Т.Эийн нэр дээр болгохыг даалгах маргаантай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Ц.Чинбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Эийн *017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.Э нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. 1. *0** оны 6 дугаар сарын 09-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, *. Д аймгийн С сумын * дугаар баг, Ш гудамж, **-р байрны ** тоот 4*.63 м.кв * өрөө байрны өмчлөгчөөр тогтоолгох, 3. Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст Д аймгийн С сумын * дугаар баг, Ш гудамж, **-р байрны ** тоот 4*.63 м.кв * өрөө орон сууцыг Ц.Гийн нэр дээр гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээг Т.Э миний нэр дээр болгохыг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэж өөрчилж байна гэжээ. /*-р хх-*7/,

*0** оны 6 дугаар сарын 09-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болох нь гэрч Ц мэдүүлэг болон хариуцагч Г, нэхэмжлэгч Т.Э нарын тайлбараар нотлогддог учир уг орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь Ц.Г нь Цгийн хүргэн бөгөөд Сад хувийн хаус барьж байгаа ордерийг нь гартал байраа түр банкны барьцаанд тавьж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу худалдах, худалдан авах гэрээ хийсэн нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл байдаг. Ц.Гийн нэр дээр гарсан уг байрны орон сууц өмчлөх гэрчилгээ нь Т.Э нь минийх гэдэг учир Эийг тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Мөн уг шаардлагыг Г хүлээн зөвшөөрдөг ба гэрч С, Н, С нарын мэдүүлэг, Ч-И ОНӨХХК-иас гаргаж өгсөн нотлох баримтуудаар уг байр нь Эийн өмчлөлийнх гэдэг нотлогддог. Эдгээр нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Өөр нэмж хэлэх тайлбаргүй гэв.

Хариуцагч Ц.Г болон итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. *0** оны 6 дугаар сард Д аймаг дахь К бнаас зээл авахаар хөөцөлдөхөд заавал барьцаа хөрөнгө тавьж байж зээл авах шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд энэ байдлаа өөрийн хадам Ц болон төрсөн ээждээ хэлтэл хадамын танил болох Э эгч өөрийнхөө байрыг барьцаанд тавиулахыг зөвшөөрсөн. Тэгээд К бны эдийн засагчтай уулзахад орон сууцаа өөрийнхөө нэр дээр заавал шилжүүлэх шаардлагатай гэсэн. Тэгээд Э эгчийн байрыг орон сууц худалдах худалдан авах гэрээгээр үнэ төлбөргүй шилжүүлэн аваад барьцаанд тавьж зээл авсан. Би банкны зээлээ төлж чадахгүй болсон учир банк уг байрыг зарж борлуулна гэх болсон. Иймээс би К бнаас тухайн байрны гэрчилгээг гаргуулан авч Т.Эт шилжүүлэн өгмөөр байна. Бид харилцан тохиролцож худалдах, худалдан авах гэрээний үнийг төлж аваагүй учир Эт өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ. /хх-19/,

Гэрч Цэцэгсүрэн, Ц, С, С нарын мэдүүлэг, тухайн байрны мөн уг байрны ус дулаан, тогны мөнгийг төлж байсан зэрэг баримтуудыг харахад Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр-т зааснаар өөрсдийнх нь хүсэл зоригийн дагуу худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй гэдэг харагддаг. Мөн хариуцагч Гийн тайлбарт банк уг байрыг өөрийн нэр дээр шилжүүл гэсний дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулж өөрийн нэр дээр шилжүүлсэн. Миний хувьд уг байрыг худалдаж авах санхүүгийн эх үүсвэр байхгүй гэдгийг тайлбартаа дурдсан байдаг. Мөн бусад нотлох баримтаар нотлогддог учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд К б нь шүүхэд ирүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэг. Барьцааны эрхийг шударгаар олж авсан буюу шударга эзэмшигч болохыг тогтоолгох шаардлагын талаар: ... иргэн Ц.Г нь иргэн Т.Этэй *0** оны 6 дугаар сарын 09-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсаны дагуу тус банк нь Ц.Гтой *0** оны 6 дугаар сарын 17-ны өдөр 30*1-**/169 тоот санхүүгийн түшиг зээлийн гэрээ-г байгуулж, *7,300,000 төгрөгийг, жилийн *7,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээл олгосон. Мөн Ц.Г нь *0** оны 6 дугаар сарын 17-ны өдөр 30*1-**/169 тоот Зээлийн барьцааны гэрээ-г тус банктай байгуулж, дээр дурьдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон өөрийн өмчлөлийн 00030**** тоот гэрчилгээний дугаартай, Улсын бүртгэлийн Y-071300**** тоот дугаартай, Д аймаг, С сумын *-р баг, Ш гудамжны **-р байр, ** тоот хаягт орших 4*,63 м.кв бүхий орон сууцыг барьцаалсан. Тус банк нь уг зээлийн барьцааны гэрээг хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, барьцааны эрхээ баталгаажуулсан болно. Гэтэл тус барьцаа хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой маргаан үүссэн байх бөгөөд үүнтэй холбогдуулж банк дараах шаардлагыг гаргасан болно. Үүнд:

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д Тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд нь эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан тохиолдолд барьцаалагч нь барьцаалуулагчийн барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бол барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзнэ гэж заасан байдаг бөгөөд энэ дагуу банк нь тус хөрөнгийг шударгаар барьцаалсан юм. Банк дээрх иргэдийн хооронд хийгдсэн тохиролцоо, үүссэн маргаан болон өмчлөлийн эрхтэй холбоотой асуудлыг огт мэдэхгүй байсан юм. Өөрөөр хэлбэл банк нь иргэн Т.Э болон Ц.Г нарын хоорондын яриа хэлцэл, хүсэл зоригийн талаар мэдээгүй, мэдэх боломжгүй, мэдэх ч шаардлагагүй юм. Учир нь үл хөдлөх эд хөрөнгө нь Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлтэй байдаг бөгөөд бүртгэлд тусгагдсаны дагуу өмчлөлийг тодорхойлдог. Улсын бүртгэл үнэн зөв байх зарчмын дагуу банк тэрхүү бүртгэлд итгэхээс өөр арга байхгүй юм. Иймд К б нь тухайн орон сууцыг барьцаалах үед иргэн Ц.Г нь тус орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байсан тул тухайн иргэнийг хууль ёсны өмчлөгч гэж үзэж барьцааны гэрээг байгуулан зээл олгосон.

Мөн *0** оны 6 дугаар сарын 17-ны өдөр 30*1-**/169 тоот Зээлийн барьцааны гэрээ-ний 7.1 дэх заалтын дагуу барьцааны хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн болохоо, түүнчлэн барьцааны гэрээг байгуулах өдөр болон түүнээс өмнөх хугацаанд хамрагдах барьцааны зүйлтэй ямар нэг өр төлбөр, маргаан, гэрээний үүрэг хариуцлага байхгүй болохоо тус тус баталж, маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг тус банкны эзэмшилд хадгалуулсан байдаг тул Иргэний хуулийн 154 дүгээр зүйлд заасны дагуу орон сууцны барьцааны эрхийг шударгаар олж авсан юм. Нөгөөтэйгүүр иргэн Т.Эийн нэхэмжлэл болон шүүхэд гаргаж өгсөн баримт материалаас үзэхэд Т.Э болон Ц.Г нар нь тус банкнаас зээл авахын тулд дээрх хөрөнгийг барьцаанд тавихаар харилцан тохиролцсон гэдэг нь тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл хүсэл зоригоо илэрхийлж талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулж банкнаас зээл авч, хариуцагч нарын хууль бус үйлдлийн улмаас банк хохирох ёсгүй юм.

Хоёр. Барьцаа хөрөнгөөр *0** оны 6 дугаар сарын 17-ны өдөр 30*1-**/169 тоот Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын талаар:

Зээлдэгч Ц.Г нь дээр дурьдсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээл, зээлийн эргэн төлөлтийг гэрээгээр тогтоосон хугацаандаа төлөхгүй байсан тул зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, зээл, зээлийн хүүний төлөлтийг тогтоосон хугацаандаа төлөхийг банкны зүгээс удаа дараа шаардсан. Гэтэл тус банкны шаардлага болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан тул зээлдэгч Ц.Гтой байгуулсан *0** оны 6 дугаар сарын **-ний өдрийн 30*1-**/169 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн **5 дугаар зүйлийн **5.1-т заасны дагуу дор дурдсан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болох 38,570,307 төгрөгийг урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хамт зээлдэгч Ц.Гоос гаргуулах нэхэмжлэлийг Д аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гарган *017 оны 5 дугаар сарын **-ны өдөр ***/ШШ*017/00*** тоот хүчин төгөлдөр шүүгчийн захирамж гарч шийдвэрлэгдсэн болно.

Иймд тус банкийг Д аймгийн С сумын * дугаар баг, Ш гудамж, ** дугаар байр, ** тоот хаягт орших 4*.63 м.кв талбай бүхий орон сууцны барьцааны эрхийг шударгаар олж авсан буюу шударга, хууль ёсны барьцаалагч мөн болохыг тогтоож, улмаар уг барьцаа хөрөнгөөр *0** оны 6 дугаар сарын **-ний өдрийн 30*1-**/169 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэр гаргаж өгнө үү. К б нь Иргэний хууль, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхээр энэхүү шаардлагыг гаргаж байгаа тул бие даасан шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хавтас хэрэгт авагдсан хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан шинжлэн судлаад

 

:

 

Нэхэмжлэгч . нь *015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагч .т холбогдуулан С сумын * дугаар багийн ** дугаар байрны ** тоот * өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж,

-*017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа *0** оны 6 дугаар сарын 09-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах,

-Д аймгийн С сумын * дугаар баг, Ш гудамж, **-р байрны ** тоот 4*.63 м.кв * өрөө байрны өмчлөгчөөр тогтоолгох,

-Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст Д аймгийн С сумын * дугаар баг, Ш гудамж, **-р байрны ** тоот 4*.63 м.кв * өрөө орон сууцыг Ц.Гийн нэр дээр гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээг Т.Э миний нэр дээр болгохыг даалгахаар өөрчилжээ.

 

Нэхэмжлэгч Т.Эгээс нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний үнэмлэхний хуулбар-/хх-3/, *011оны 0*-р сарын *5-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ /Д.Гаас/-/хх-4/, *01* оны 09-р сарын **-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ-№00016*0***-/хх-5/, Татвар төлөгчийн гэрчилгээ-/хх-6/, *0** оны 06-р сарын 09-ний өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээ-/Гт/-/хх-7/, Ц.Гийн Баталгаа-/*015.09.08/-/хх8-9/, Өргөдөл Ц.Г-/*015.09.07-* сарын хугацаатай авсан нь үнэн/-хх-10/ зэрэгт үндэслэжээ.

 

Хариуцагч Ц.Г болон итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Аээс шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, байрны гэрчилгээг Эт шилжүүлэн өгнө, түүний өмчлөлийн байр байсан гэж тайлбарлах ба нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй болно.

Нэхэмжлэгч Т.Э, хариуцагч Ц.Г нар нь *0** оны 06 сарын 09-ний өдөр гэрчилгээний дугаар 00016*077, улсын бүртгэлийн Y-071300**** дугаартай, Д аймгийн С сум Д аймгийн С сумын *-р баг, Ш гудамжны **-р байрны ** тоот, 4*,63 м.кв талбай бүхий орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг байгуулж, хариуцагч Ц.Гийн өмчлөлд *0** оны 06-р сарын 13-ны өдөр орон сууцны өмчлөх эрх шилжсэн, улмаар хариуцагч Ц.Г нь К бтай *0** оны 06-р сарын 17-ны өдөр *7,300,000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн *7,6 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж, зээлийн барьцаанд дээрх ** тоот орон сууцыг барьцаалуулсан.

Мөн Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *017 оны 05-р сарын **-ны өдрийн №***/ШШ*017/00*** дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч Ц.Г нь К бны нэхэмжлэлийн шаардлага /30*1-**/169 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээл, зээлийн хүү, алдангид 38,570,307 төгрөг гаргуулах/-ыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн үйл баримт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №00030**** дугаар бүхий гэрчилгээ, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ, *017 оны 05-р сарын **-ны өдрийн шүүгчийн захирамж, бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүх шийдвэрээ дараах үндэслэлээр тайлбарлаж байна. Үүнд:

Нэхэмжлэгчийн *0** оны 6 дугаар сарын 09-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Д аймгийн С сумын * дугаар баг, Ш гудамж, **-р байрны ** тоот 4*.63 м.кв * өрөө байрны өмчлөгчөөр тогтоолгох, Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст Д аймгийн С сумын * дугаар баг, Ш гудамж, **-р байрны ** тоот 4*.63 м.кв * өрөө орон сууцыг Ц.Гийн нэр дээр гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээг Т.Э миний нэр дээр болгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Т.Э нь өөрийн өмчлөлийн Д аймгийн С сум Д аймгийн С сумын *-р баг, Ш гудамжны **-р байрны ** тоот, 4*,63 м.кв талбай бүхий * өрөө орон сууцаа бусдын барьцаанд тавихыг өөрөө зөвшөөрч үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ Ц.Гт шилжүүлсэн, зөвшөөрөл нь түүний хүсэл зориг болох нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл /хх-1/, хариуцагчийн хариу тайлбарууд /хх-19, *-р хавтас хэрэг-81/, *01* оны 09-р сарын **-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ-№00016*0***-/хх-5/, *0** оны 06-р сарын 09-ний өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээ-/Гт/-/хх-7/ зэрэг бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.*-т зааснаар Т.Э, Ц.Г нарын хооронд байгуулсан *0** оны 06-р сарын 09-ний өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээг банкнаас зээл авахын тулд хариуцагч Ц.Гийн нэр дээр шилжүүлсэн дүр үзүүлэн хийсэн хэлцэлд тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлд ...Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.

Мөн Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, 183.*, 183.3-т ...Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно. Хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно. Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй. гэж тус тус зааснаар Улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Т.Э нь банкнаас үүргийн гүйцэтгэлийг Ц.Гоос шаардах хүртэлх хугацаанд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлөө холбогдох байгууллагад гаргаж эрхээ хангуулах эрхтэй байжээ.

Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.*-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэлд талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй байдаг. Зохигч хэн алин банкны барьцаанд үл хөдлөх эд хөрөнгийг тавихыг хүсэж, зөвшөөрч өмчлөх эрхийг бие биедээ шилжүүлсэн нь хуулиар эрх, үүрэг хүлээхийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Түүнчлэн хүсэл зоригоо илэрхийлэгч нөгөө тал энэ тухай мэдээгүй байхад буюу нөгөө тал энэ тухай мэдээгүй хэмээн тооцоолж, хүсэл зоригоо дүр үзүүлэн илэрхийлсэн бол тэрээр хэлцлийг хүчин төгөлдөр бус хэмээн шаардах үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийлэлийг хуурамч, хүлээн авахыг хүсэмжилж, санал болгоогүй, нөгөө тал мэдээгүй, мэдэхгүй хэмээн тооцоолох үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хэлцлийн * тал аль алиндаа дүр үзүүлсэн шинжгүй, хэлцэлд хэн аль нь хүсэл зоригийн илэрхийлэлд санал нэгдэж зөвшөөрч хийсэн, харин энэ тохиолдолд хүчин төгөлдөр бус байх дүр үзүүлсэн хэлцэл бус эсрэгээрээ орон сууц худалдах, худалдан авах хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар маргаан бүхий орон сууцны өмчлөгч, өмчлөх эрх бүхий этгээд нь Ц.Г болох нь дээрх Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №00030**** дугаар бүхий гэрчилгээгээр тогтоогдож байна. Иймээс Улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байхад түүнийг бусад этгээдийн нэр дээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.*, хуулийн *3 дугаар зүйлийн *3.1.3 дахь хэсэгт зааснаар Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст Д аймгийн С сумын * дугаар баг, Ш гудамж, **-р байрны ** тоот 4*.63 м.кв * өрөө орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээг Т.Эийн нэр дээр болгохыг даалгах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд Т.Эийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гаргасан шаардлагын тухайд:

Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *017 оны 05-р сарын **-ны өдрийн №***/ШШ*017/00*** дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч Ц.Г нь К бны нэхэмжлэлийн шаардлага /30*1-**/169 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээл, зээлийн хүү, алдангид 38,570,307 төгрөг гаргуулах/-ыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн байна. Энэ нь хариуцагч Ц.Гийг 30*1-**/169 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйг, мөн ** тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, өмчлөх эрхтэйг давхар нотлоно.

Хариуцагч Ц.Гийг итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А нь шүүх хуралдаанд ... Банкны эрх бүхий албан тушаалтан Энхсоёл нь бусдын үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавихаар бол заавал өөрийн нэр дээр худалдах худалдан авах гэрээгээр шилжсэн байх ёстой гэж зааж өгсөн, бусдын байр гэдгийг мэдэж байсан, барьцаалах эрхгүйг мэдэх боломжтой гэж тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотлож, няцааж буй нотлох баримтыг шүүхэд гаргаагүй болно.

 

Банк нь Улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байх хуульд үндэслэн Иргэний хуулийн 154 дугаар зүйлийн 154.6-д заасны дагуу ... барьцаалах эрхгүй этгээд нь эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан тохиолдолд барьцаалагч нь барьцаалуулагчийн барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бол барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзнэ. Ц.Гийн барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан шударга эзэмшигч байна.

Хариуцагч Ц.Г нь банктай *0** оны 06-р сарын 17-ны өдөр 30*1-**/169 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.*-т зааснаар ... Банк ... нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ-г бичгээр хийж, гэрээнд заасан нөхцлөөр харилцан тохиролцжээ.

Зээлдэгч Ц.Г нь уг гэрээ болон Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй.гэж зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй байна.

Мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэг Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заажээ.

 

Тодруулбал Барьцаагаар ямар нэгэн тодорхой бус үүргийг биш, тодорхой үүргийг хангуулдаг тул зарим тохиолдолд үндсэн үүргээс гадна, барьцаалагчийн шаардлагыг хангах үед үүсэж болох нэмэлт үүрэг буюу хүү, анз зэргийг гэрээгээр тусгайлан зааж тохиролцсон байна.

Барьцаа нь бусад эд юмсын эрхтэй харьцуулбал бие даан оршдоггүй үүргийн гүйцэтгэлийг хангах хэрэгслийн хувьд үндсэн гэрээний үүрэггүйгээр дангаар оршдоггүй тул үндсэн үүргийн нэмэгдэл буюу дагалдах шинжтэй учраас барьцаалагчийн барьцааны зүйлийн талаар эдлэх худалдан борлуулах эрхийн зарим шинжийг агуулдаг.

Барьцааны эрх барьцааны гэрээ байгуулах, эсхүл эд юмсыг шилжүүлснээр үүснэ. Иймд барьцааны эрхийг үүргийн эрх зүйн хүрээнд үүсдэг ердийн шаардах эрхийн адил шилжүүлж болдоггүй байна. Тэгэхээр нэхэмжлэгчийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэв хангавал шударга ёсны, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх Монгол Улсын Үндсэн хуулийн болон Иргэний хуулийн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан тодорхой зарчмуудад нийцэхгүй болно.

 

Энэ төрлийн хязгаарлагдмал эрх үүсэх шалтгаан болсон үндсэн үүрэг нь үүргийн эрх зүй дэх гэрээнээс үүсдэг учраас барьцааны харилцааг үүргийн эрх зүйд хамааруулдаг.

Барьцааны харилцаанд үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой хэмжээгээр барьцаалуулагчид итгэдэг боловч үүрэг хүлээгч бие хүнд итгэх итгэлээс эд юмсад итгэх нь илүү байдаг. Энэ нь барьцааны зүйл болох эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь өөр этгээдэд шилжих нь төдийлөн ач холбогдолтой биш бөгөөд барьцааны зүйлийг өмчлөх эрх төлбөртэй ба төлбөргүй аль ч хэлбэрээр бусдад шилжсэн барьцааны эрх хэвээр хадгалагдаж үлддэг юм. Ингэснээр барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө хэний өмчлөлд байх нь чухал бус барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдсөн нь барьцааны эрх зүйн агуулгад нөлөөлөхгүй, энэ нь зөвхөн барьцааны эрх зүйн субьектын бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байгаа хэрэг юм. Барьцаагаар хангагдаж буй үндсэн үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгч этгээд бус харин барьцааны зүйл хангаж байгаа юм.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй байна.

Иргэний хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д зааснаар Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага дуусгавар болсон, эсхүл тэрээр шаардлагаасаа татгалзсан бол ипотек үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчид шилжинэ. Хариуцагч Ц.Г нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол ипотек үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч /нэхэмжлэгч Т.Эт/-д шилжих боломжгүй бөгөөд гэрээгээр бусад нөхцлийг тохиролцоогүй тул үндсэн үүргийн гүйцэтгэлийг үл хөдлөх эд хөрөнгөөс гаргуулж шийдвэрлэв.

 

Иймд Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасныг баримтлан, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд К б ХХК-ийг Д аймаг, С сумын * дугаар баг, Ш гудамж, ** дугаар байрны ** тоот хаягт орших, 4*,63 м.кв талбай бүхий * өрөө орон сууцны барьцааны эрхийг *0** оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 30*1-**/169 тоот Санхүүгийн түшиг зээлийн барьцааны гэрээ-ний дагуу шударгаар олж авсан буюу шударга эзэмшигч болохыг тогтоож,

- Мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Д аймаг, С сумын * дугаар баг, Ш гудамж, ** дугаар байрны ** тоот хаягт орших, 4*,63 м.кв талбай бүхий * өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.*, дахь хэсэг, 60 60.1, 56 56.1 дэх хэсэг, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4 дэх хэсэгт тус тус зааснаар Т.Эгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 636,150 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд К б-наас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн **0,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Гоос **0,400 төгрөгийг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд К б-нд буцаан олгох нь зүйтэй.

 

115 дугаар зүйлийн 115.*.3 дахь хэсэг, мөн хуулийн 116, 118 зүйлийг

 

ТОГТООХ :

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.*, хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэг, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.*, хуулийн *3 дугаар зүйлийн *3.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Т.Эийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Гт холбогдох *0** оны 6 дугаар сарын 09-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Д аймгийн С сумын * дугаар баг, Ш гудамж, **-р байрны ** тоот 4*.63 м.кв * өрөө байрны өмчлөгчөөр тогтоолгох, Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст Д аймгийн С сумын * дугаар баг, Ш гудамж, **-р байрны ** тоот 4*.63 м.кв * өрөө орон сууцыг Ц.Гийн нэр дээр гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээг Т.Эийн нэр дээр болгохыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

*. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасныг баримтлан, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд К б ХХК-ийг Д аймаг, С сумын * дугаар баг, Ш гудамж, ** дугаар байрны ** тоот хаягт орших, 4*,63 м.кв талбай бүхий * өрөө орон сууцны шударга эзэмшигч болохыг тогтоож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан, хариуцагч Ц.Г шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны зүйл болох Д аймаг, С сумын * дугаар баг, Ш гудамж, ** дугаар байрны ** тоот, * өрөө, 4*,63 м.кв талбай бүхий орон сууцыг албадан худалдахыг Д аймгийн Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.*, дахь хэсэг, 60 60.1, 56 56.1 дэх хэсэг тус тус зааснаар Т.Эгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 636,150 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд К б-наас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн **0,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Гоос **0,400 төгрөгийг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд К б ХХК-нд буцаан олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*, 119.7, 1*0 дугаар зүйлийн 1*0,* дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсномогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш ** хоногийн дотор Д аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, د В.АМАРТҮВШИН