Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 130/ШШ2019/00377

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын .. дугаар баг, Х голын ..дугаар гудамжны ..тоотод оршин суух, утас 00, РД:0000 К  овогт З-н Аын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын .. дугаар баг, Ховд голын ..дугаар гудамжны ..тоотод оршин суух, утас 00, РД:000 Н овогт Аын Ад холбогдох иргэний хэргийг сөрөг нэхэмжлэлийн хамт хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б, хариуцагч А.А, хариуцагчийн өмгөөлөгчид С.Н, А.С, гэрч З.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулан, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ноогдох хэсэг 4037250 төгрөгний эд хөрөнгө гаргуулах тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнөөс өөрт оногдох хэсэг болох 28311000 төгрөгний эд хөрөнгө гаргуулах тухай.

Нэхэмжлэгч З.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие А.Атэй 2006 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүл болж Б аймгийн Ө сумын гэрлэлтийн бүртгэлийн 214 дүгээрт 2006 оны 8 дугаар сарын 09-ний өдөр бүртгүүлж гэрчилгээ авсан. Бид хоёр гэр бүл болоод 12 жил болсон боловч одоо хүртэл хүүхэдтэй болоогүй. А.А нь аймгийн МСҮТөвд багшаар ажилладаг, би өөрөө зах дээр автомашины запас сэлбэг зарж амьдралаа залгуулдаг. Би түүнийг зодож сэтгэл санааны дарамтад оруулсан асуудал байхгүй. Гэр орны бүх хэрэгцээт эд зүйлийг худалдан авч зохицуулдаг. А.А нь намайг ах дүү, хамаатан садангуудаас холдуулахыг боддог, тэдний гэр орноор орж гарахыг маань хориглодог, мөн найз нөхөдтэй уулзуулдаггүй, одоо амьдарч байгаа газраас нүүхийг шаарддаг. 2018 оны 8 дугаар сарын 10-ны үеэр өдрийг нь тодорхой санахгүй байна намайг зах гарч эргэж ирэхэд гэр орон дотор байгаа төрхмөөс нь өгсөн ор, шкаф, индүү, гал тогооны хэрэгслүүд зэрэг эд зүйлсийг ачиж явсан байсан. Тухайн үед бид хоёрын хооронд ямар нэгэн хэрүүл маргаан үүсээгүй. Дараа нь А.А танай шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан ба эвлэрүүлэн зуучлагч бид хоёртой уулзаад эвлэрэх боломжгүй болсон учир 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 43 дугаартай тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон. Цаашид бид хоёр хамтран амьдрах ямар ч боломжгүй учир миний бие түүнээс гэрлэлтээ цуцлуулахаар шийдвэрлэлээ. Иймд бид хоёрын гэр бүлийг зохих журмын дагуу цуцалж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч З.А нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн нэхэмжлэлдээ : Хариуцагч А.Аийн зүгээс сөрөг нэхэмжлэл гаргасан ба 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 26961000 төгрөг гаргуулахаар ихэсгэсэн байна. Үүнтэй холбоотойгоор миний бие нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэхээр шийдлээ. А.А нь 2018 оны 8 дугаар сарын 10-ны үеэр гэр орноос явахдаа ар гэрээс нь инж болгож өгсөн эд зүйлээс гадна бид хоёрын дундын хөрөнгө болох 5274500 төгрөгний үнэтэй эд зүйлсийг авч явсан. Би эдгээр эд зүйлсийн үнэлгээг өмнө нь хийлгэж танай шүүхэд өгсөн. Мөн А.А нь 000660640 тоот газар эзэмших гэрчилгээгээр Ө сумын засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 165 дугаар захирамжийн дагуу Ө сумын 10 дугаар баг Хар сай гэх газар 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшдэг. Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан үнэлгээгээр Ө сум буюу Алтайн таван богдын өндөр уулын тойрогт 1 м.кв талбайн үнэлгээ 4000 төгрөг бөгөөд 700 м.кв газрын үнэлгээ 2800000 төгрөг байна. А.Аийн авч явсан эд зүйл, газрын нийт үнэлгээ 8074500 /5274500+2800000=8074500/ төгрөг болж байна. Үүнтэй холбоотойгоор би нэхэмжлэлийн шаардлагыг А.Аийн авч явсан эд зүйл, А.Аийн нэр дээр байгаа газрын үнэлгээ нийт 8074500 төгрөгийг өөрт ногдох хэсэг 4037250 төгрөгийг А.Аээс гаргуулахаар ихэсгэж байна гэжээ.

Хариуцагч А.Аийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ : Нөхөр З.А нь тус шүүхэд хандаж надтай холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д гэрлэлт цуцлах үед...хамтран өмчлөх дундын хөрөнгө хуваах,... талаар гаргасан маргааныг шүүх гэрлэлт цуцлах нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэж болно гэсэн. Нэгэнт нөхөр З.Ааас гэрлэлтээ цуцлуулах болсон тул гэр бүлийн дундын эд хөрөнгөтэй холбоотой маргаанаа үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. З.А бид хоёр 2006 онд гэр бүл болж хамтран амьдрах хугацаанд дараах дундын эд хөрөнгөтэй болсон ба үүнийг хуваалгаж, өөрт ноогдох хэсгийг авсаар байна. Үүнд: 80000000 төгрөгийн үнэ бүхий 60м.кв талбайтай 3 өрөө өвлийн сууц, 8000000 төгрөгийн үнэ бүхий 700м.кв талбайтай хашаа газрын хамт, 10000000 төгрөгний үнэ бүхий зуны байр, 5000000 төгрөгний үнэ бүхий амбаар, 200000 төгрөгийн үнэ бүхий машины гарааж, 150000 төгрөгний үнэ бүхий нүүрс, модны амбаар, 2000000 төгрөгний үнэтэй гүний худаг, 6000000 төгрөгний үнэтэй фургон машин, 4000000 төгрөгний үнэтэй машины сэлбэгийн дэлгүүр, 2000000 төгрөгний үнэтэй 400м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, 1000000 төгрөгний үнэтэй Монел маркийн зурагт, 45000 төгрөгний үнэтэй зурагтын кабел антений төхөөрөмж, 2000000 төгрөгний үнэтэй диван кресло, 180000 төгрөгний үнэтэй дасгалын аппарат, 70000 төгрөгний үнэтэй хоолны жижиг ширээ, 50000 төгрөгний үнэтэй хивс 1ш, 450000 төгрөгний үнэтэй Фрестиш маркийн хөлдөөгч, 400000 төгрөгний үнэтэй хөргөгч, 10000 төгрөгний үнэтэй тавиур, 120000 төрөгний үнэтэй угаалгын машин, 20000 төгрөгний үнэтэй 2 нүдтэй цахилгаан зуух, 400000 төгрөгний үнэтэй зуух, 30000 төгрөгний үнэтэй тогоонууд 3ш, 5000 төгрөгний үнэтэй хоолны халбага 1ш, 5500 төгрөгний үнэтэй төмөр шанага 2ш, 1ш 500 төгрөгний аяга 10ш, 1ш 25000 төгрөгний үнэтэй цонхны хөшиг 2ш, 1ш 75000 төгрөгний үнэтэй сандал 5ш, 50000 төгрөгний үнэтэй 5ш хөшиг тогтоогч, 25000 төгрөгний үнэтэй түмпэн 1ш, 9000 төгрөгний үнэтэй хувингууд 2ш, 20000 төгрөгний үнэтэй тавгууд 11ш зэрэг 70374500 төгрөгний үнэ бүхий эд зүйлүүдийг худалдаж авч байсан. Эдгээр хөрөнгүүдэд үнэлгээ хийлгэхэд элэгдэл хорогдол хасагдаж 30408000 төгрөг болж үнэлэгдсэн байна. Эдгээр зүйлүүд бүгд 13 жилд бий болсон гэр бүлийн дунд хөрөнгө болно. Энэхүү 30408000 төгрөгний үнэ бүхий эд хөрөнгөнөөс би өөрт ноогдох хэсэг болох 15204000 төгрөгнийн эд хөрөнгийг З.Ааас гаргуулах хүсэлттэй байна гэжээ.

Хариуцагч А.Аийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ эхний удаа ихэсгэсэн шаардлагад : Миний бие 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд хандаж нөхөр З.Аад холбогдуулан 15204000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлохын тулд зарим нэгэн нотлох баримтуудыг тухайлбал эд зүйлийн үнэлгээ тогтоолгосон баримтыг нэхэмжлэлдээ хавсаргасан. Ингэхдээ хэргийн 36-37 дахь талд байгаа эд хөрөнгийн үнэлгээ гэсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнээс үнэлгээчин зарим эд хөрөнгүүдийг буруу дутуу үнэлсэн түүнчлэн уг нотлох баримтуудыг 10 дахь мөрт байгаа сэлбэг болон сэлбэгийн дэлгүүрт огт үнэлгээ хийгээгүй байсан. Тийм учраас миний бие эдгээр эд хөрөнгүүдийг мэргэшсэн улсын үнэлгээчинээр үнэлгээ хийлгүүлсэн болно. Уг нотлох баримтаар өмнө 3800000 төгрөгөөр үнэлэгдсэн 60 м.кв талбай бүхий 3 өрөө өвлийн сууц бодит байдал дээр 7500000 төгрөгний үнэ ханштай болох нь тогтоогдсон. Түүнчлэн мэргэшсэн улсын үнэлгээчний үнэлгээний тайлангаас үзэхэд зуны байшин 9000000 төгрөг, сэлбэгийн дэлгүүрийн байр 10600000 төгрөг, махны амбаар 1200000 төгрөг, автомашины граж 1600000 төгрөг, нүүрс түлээний байр 450000 төгрөг, Фургон маркийн тээврийн хэрэгсэл 4500000 төгрөг, Монел маркийн зурагт 950000 төгрөг, диван 1200000 төгрөг, хөлдөөгч 387000 төгрөг, угаалгын машин 100000 төгрөг, цахилгаан плитка 23000 төгрөг, хөргөгч 400000 төгрөг, хивс 70000 төгрөг, 400 м.кв талбайтай эзэмшлийн газар 2000000 төгрөг, гүний худаг 1800000 төгрөгөөр үнэлэгдсэн байна. Мөн түүнчлэн үнэлгээний мэргэжилтэн миний үнэлүүлэхийг хүссэн хөрөнгүүдийг үнэлэх шаардлагатай ба үнэлэх шаардлагагүй хөрөнгө гэж 2 бүлэгт хувааж үнэлэх шаардлагатай хөрөнгүүдийг хүссэн хөрөнгийг улсын үнэлгээчин нийт 42903000 төгрөгөөр үнэлсэн байна. Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 130\ШЗ2018\02624 дугаар захирамжийн дагуу сэлбэгэнд хийсэн үнэлгээ 11019000 төгрөг болсон байна \нийт 124 нэр төрлийн сэлбэг\. Би уг сэлбэгүүдийг гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж үзэж үүнийг нотлох баримтуудаа тус тус хэрэгт хавсаргасан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа З.Ааас гэр бүлийн дундын хөрөнгөнөөс өөрт ноогдох хэсэг болох 26961000 төгрөгний үнэ бүхий эд хөрөнгийг гаргуулахаар ихэсгэж байна гэжээ.

Хариуцагч А.Аийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ хоёр дахь удаа ихэсгэсэн шаардлагад : Миний бие 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд хандаж нөхөр З.Аад холбогдуулан 15204000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж үүнийг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэг удаа ихэсгэж 26961000 төгрөг болгож байсан. Нэхэмжлэгч З.А урьд нь эд хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэл гаргаагүй байсан ба сүүлд нэхэмжлэлийн шаардлага ихэсгэж миний нэр дээр байгаа газрыг нэхэмжилсэн учраас би ч гэсэн түүний нэр дээр байсан бид хоёрын дундын өмч болох Ө сумын А бүсэт байршилтай 900м.кв газрын өөр оногдох хэсгийг нэхэмжлэн шаардлагаа дахин ихэсгэж байна. Урьд гаргасан өөр ногдох дундын эд хөрөнгийг мөнгөн хэлбэрээр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад Аын нэр дээр байгаа өмчлөлийн 900 м.кв газрын өөрт ногдох хэсэг болох 450 м.кв газар буюу 1350000 төгрөгний үнэ бүхий эд хөрөнгийг мөнгөн хэлбэрээр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж нийтдээ 26961000+1350000=28311000 төгрөгний эд хөрөнгийг мөнгөн хэлбэрээр гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч З.А шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байгаа. А.А бид хоёр 2007 оноос хойш 13 жил хамт амьдарсан. Тэр хугацаанд таарч тохироогүй тул гэрлэлт цуцалж өгөхийг хүсэж байна. Хөрөнгийн талаар тайлбарлахад 1989 оны 03 дугаар сард орж ирсэн фургон машин байгаа. Энэ машин бол миний аавын унаж байсан машин бөгөөд А.А бид хоёр гэр бүл болоод тусдаа гарах үед би ажилгүй байсан учраас амьдрах эх үүсгэвэр болгоорой гээд надад бэлэг болгож өгсөн. Энэ машинд А.Аийн ямар ч хамаарал байхгүй гэж үзэж байна. Мөн бид нарын амьдарч байгаа 3 өрөө өвлийн байшин байгаа. Энэ байшинг анх аав маань 2 сая төгрөгөөр худалдаж авч өгч байсан. Үүнд А.Аийн хамаарал, оролцоо байхгүй. Эдгээр хөрөнгийг миний хуваарьт хөрөнгө гэж үзэж болохоор байгаа. Мөн зуны байшин байгаа. Манай хашаа 700 хэдэн м.кв талбайтай байснаас хашааны 400 м.кв-ыг надад, үлдсэнийг З.Еад өгсөн. Бид хоёрыг ханьдаа суугаарай гээд хувааж өгсөн, зуны байшин бол бид нарын байшин биш. Тухайн үед аав маань хашаандаа ганцаараа амьдардаг байсан учраас З.Еыг манай хашаанд суу гээд дуудах үед нь З.Е манай хашаанаас нүүгээд явсан. Одоо аав маань хашаа, байшингаа худалдах гэж байгаа тул З.Е буцаж нүүж ирэх гэж байгаа. Зуны байшин бол З.Еын хөрөнгө. А захад наймаа эрхэлж ажиллуулж байгаа 24 м.кв талбайтай дэлгүүр байгаа. 2003 онд би гэр бүл болоод тусдаа гарахад аав маань бутик худалдаж авч өгөөд өөрийн сэлбэгүүдээс хувааж өгсөн. Тэрнээс хойш 2008 онд захын зүгээс дэлгүүр барьсан. Сүүлд би хойд талын 3х3 харьцаатай жижиг дэлгүүрийг худалдаж аваад өргөтгөсөн. Үүнд А.Аийн ямар нэгэн хөрөнгийн оролцоо байхгүй учир миний хуваарьт хөрөнгө гэж үзэж байна. Мөн миний зарж байгаа сэлбэгүүд байгаа. Би дандаа зээл аваад наймаа хийдэг байсан. Энэ хүртэл нийт 19 удаа зээл аваад 60 хэдэн сая төгрөг төлсөн байна. А.А явсны дараа 10 хэдэн сая төгрөгийн зээл аваад төлж байгаа. Би дандаа хуучин сэлбэг зардаг. Эдгээр хөрөнгөд А.Аийн оролцоо байхгүй. 2002 оноос хойш миний цуглуулж ирсэн хөрөнгө гэж үзэж байна. А.Аийн хувьд цалингаасаа нэмсэн зүйл байхгүй учраас хуваарьт хөрөнгө гэж үзэж байна. Ө сумын 13 дугаар багт 900 м.кв газар байгаа. А.А тал мөнгийг би өгсөн гэж бичсэн байна. Энэ бол худлаа. Ах Жолаушыбай бид хоёр хамтарч худалдаж авсан бөгөөд өнөөдрийн байдлаар миний нэр дээр гэрчилгээ байгаа. А.Атэй 13 жилийн хугацаанд хамт амьдрахдаа 10 жилийн цалингаа өөрөө зарцуулж байсан. Надад нэг ч төгрөг өгч байгаагүй. Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн бидний гэрлэлтийг цуцлан, гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө болон хуваарьт хөрөнгийг хуулийн дагуу шударгаар хувааж өгнө үү гэв.

Хариуцагч А.А шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч З.А бид хоёр 2005 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болсон бөгөөд тэрнээс хойш 2006 оны 08 дугаар сар хүртэл хадмынхаа гэрт амьдарч байсан. Гэрлэсэн өдрөөс хойш З.А намайг байнга дарамталдаг байсан. Тусдаа гарсны дараа 2 өдрийн нэг өдөрт намайг хардаж сэрдсэн болоод зоддог болсон. Би гэртээ нэг юм авдаг бол намайг дарамталж зоддог байсан. Олон жил эрх маань зөрчигдсөн учраас гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Бүх хөрөнгөд миний хөдөлмөр хөлс шингэсэн. З.А 2000 оноос хойш намайг нэг ч төгрөг өгөөгүй гэж үндэслэлгүй хэлж байна. Өөрөө олсон мөнгийг ах нарт нь байнга зээлддэг байсан. Ах нар нь сард 1 сая төгрөгөөс дээш орлоготой. Мөнгө зээлүүлж болно, гэхдээ зээлсэн мөнгөө буцааж авахгүй юм уу гэхэд бурхны буян болно гэж буцааж авдаггүй байсан. 2008 оны 08 дугаар сар хүртэл миний цалинг хурааж авдаг байсан. Тэгээд 2011 он хүртэл шөнийн 02, 03 цаг хүртэл архи ууж шоудаж ирээд намайг зоддог байсан. 2012 оноос хойш архи уухаа болиод билльярд тоглодог болсон. З.Аын хэлж байгаа эд хөрөнгө бүгд дундын эд хөрөнгө. З.А намайг нэг ч төгрөг өгөөгүй гэж миний өмнө худлаа хэлж болно. Гэхдээ Аллах тэнгэрийн өмнө худлаа хэлж болохгүй. Зуны байшингийн хувьд мөн адил дундын хөрөнгө. З.Е манай хашаанд сууж байсан нь үнэн. 2009 онд зуны байшингийн ах нартай хамтарч шар шаврыг барьсан нь үнэн. Гэхдээ З.Е 2012 онд Жолаушыбайн хашаанд нүүгээд явсан. Тэр үед аав ээжтэйгээ хань болох гэж нүүж явсан гэж худлаа ярьж байна. Тэр үед ах нь Жолаушыбай Ж гэдэг газарт хоёр давхар байшин бариад өөрийн байшингаа З.Еад 2,5 сая төгрөгөөр худалдсан. Тэр үед бид нар зуны байшинг З.Еаас 2 сая төгрөгөөр худалдаж аваад засвар хийсэн. Дээврийг нь хоёр хүн хийсэн, унтлагын өрөөнд би өөрөө эмульс хийсэн. Тэгээд бүх өрөө нь хулдаас байсан бөгөөд З.А хоёр өрөөнд нь паркет шахсан, би унтлагын өрөөнд хулдаас авч хийсэн. Зуны байшинд зун, намар суудаг байсан. Цахилгаан тогны нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Анхнаасаа зуны байранд гэрчилгээ аваагүй байсан. З.Е нүүрс, модны амбаарыг би барьсан гэж үндэслэлгүй тайлбарласан. Дэлгүүрийн хувьд ярихад 2006 онд аав нь бутик авч өгсөн. Хоёр хана нь хүний дэлгүүр гэдэг нь үндэслэлгүй. Дэлгүүр бид хоёрын дундын хөрөнгө. Өвлийн байшинг аав нь анх 700000 төгрөгөөр авч өгч байсан боловч бид хоёр гэр бүл болоход улсаас 500000 төгрөг өгөхөд тэрийг өгч байсан. Өөр зөндөө мөнгө авч байсан. Тэгээд 2007 онд Төрийн банкнаас 4 сая төгрөг зээл авч уг байшинг шинээр засварласан. Машин бол хуучин машин байсан. Гэхдээ би зөндөө зээл авч өгөөд зөндөө шинэ сэлбэг хийж, гадна талыг будуулж байсан. Манай хашаа 400 м.кв-ын гэрчилгээтэй газартай байгаа. Мөн Ж-аас газар авахдаа Жолаушыбайтай хамтарч авсан нь үнэн. Гэхдээ тухайн үед газар авах гэж байна гээд надаас 500000 төгрөгийг аваад авч байсан. 13 жилийн хугацаанд нэг ч төгрөг өгөөгүй гэж худлаа хэлж байна. Бид хоёр хүүхэдтэй болж чадаагүй, бид хоёр хэдийгээр хамт амьдарч байсан боловч З.Аын хувьд гэр бүлдээ гэсэн сэтгэл байгаагүй. З.А надаас 4 сая төгрөг нэхэмжилсэн. З.Аад өгөх нэг ч бэлэн мөнгө надад байхгүй. З.А мэргэжлийн бус хүнээр үнэлгээ хийлгүүлээд амаараа 10 сая төгрөгийн эд хөрөнгө аваад явсан гэж байгаа боловч миний авч явсан эд хөрөнгө 10 сая төгрөгт хүрэхгүй. Харин хөрөнгө авна гэвэл надад татгалзах зүйл байхгүй. Надад мөнгө өгөх боломжгүй. Би эрүүл мэндийн хувьд тааруу хүн. Намайг сэтгэлзүйн хувьд дарамталж айдас хүйдэстэй болгож сэтгэцийн өөрчлөлттэй болгосон. Би үүнд д маш их харамсаж байна. Би З.Аыг гэр бүл болсноос хойш өөрчлөгдөх байх гэж тэссэн. Би хүүхэдгүй байсан ч энэ бол миний хувь тавилан байх, хүүхэд өргөж авсан ч амьдаръя гээд тэссэн боловч З.А өөрчлөгдөөгүй. Мөн А зах дээр байдаг Дэлгүүр дотор байгаа сэлбэг хуваарьт хөрөнгө гэж байна. Би цалингаасаа зөндөө мөнгө өгч байсан. 8 сая төгрөгийн хадгаламж байсан боловч тэр мөнгийг хаана зарцуулсан болохыг мэдэхгүй. Төрхмөөс ирсэн эд хөрөнгөө аваад явсан. Тухайн үед миний ээж зарим эд хөрөнгө өгөөд талыг нь мөнгөөр өгсөн. 2010 оны 01 дүгээр сард З.А бид хоёр хот орсон. Тэр үед би өөрт хэрэгтэй юмаа авна гээд 2 сая төгрөгөөр принтер, ширээний компьютер гэх мэт хөрөнгө авсан. Төрхмөөс ирсэн эд хөрөнгийг би өөртөө үлдээх саналтай байна. З.Аын хэлж байгаа эд хөрөнгө надад хадгалагдаж байгаа. Авна гэвэл тэрийг авч болно. Тэдгээр эд хөрөнгө надад хэвээр хадгалагдаж байгаа. Явах үедээ зарим нэгэн эд хөрөнгийг аваад явсан. Зуны байшин бид нарын дундын хөрөнгө. Энэ бол З.Еад хамааралгүй. Иймд миний шүүхэд урьд гаргасан хүсэлтийн дагуу эд хөрөнгийг хуваарлаж, гэрлэлтийг цуцлаж өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, нэхэмжлэгч РД:********* К ахтай овогт З-н А, хариуцагч РД:****** Н овогт Аын А нар нь 2006 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүл болж, Б аймгийн Ө сумын иргэний гэрлэсний бүртгэлийн 214-рт 2006 оны 08 дугаар сарын 09-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртэл байгаа болох нь 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа-гаар нотлогдож байна.

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч А.А, А.А нар нь цаашид хамтран амьдрах боломжгүй гэж үзээд эвлэрэхээс хоёулаа харилцан татгалзсанаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон нь 2018 оны 09 дугаар сарын 06-ны өдрийн 43 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч А.А, хариуцагч А.А нарын шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан Аын 2008 оны 7 дугаар сарын 14-ний өдөр бичсэн Дахин гар хүрэхгүй, эв найртай амьдрах болно... гэсэн гарын баримт , нэхэмжлэгч З.Аын ах бэргэн эгч нарын Бид хоёр дүүгээ нийлүүлээд цаашид сайн сайхан амьдрах боломж бүрдүүлж өгнө... гэсэн гарын баримт зэрэгт дүгнэлт хийхэд гэр бүлийн таарамжгүй харьцаанаас болж байнга хэрүүл, маргаантай, дундаа хүүхэдгүй, гэрлэгчид тус тусдаа амьдардаг байдал болон гэрлэгчид гэрлэлтээ үргэлжлүүлэх сонирхолгүй, хамтран амьдрахаас эрс татгалзаж байгаа байдал зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан үзээд гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр нэхэмжлэгч А.А, хариуцагч А.А нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч А.А нэхэмжлэлийн шаардлага ба нэхэмжлэлийн шаардлагыг, мөн хариуцагч А.Аийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотлох хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон эд хөрөнгийг жагсаалт, эд хөрөнгийн үнэлгээг тус тус үндэслэн нэхэмжлэгч, хариуцагч нарын хуваарьт болон гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгийг дараах байдлаар тооцож хуваарилах нь зүйтэй байна. Үүнд:

I) Нэхэмжлэгч З.Аын хуваарьт хөрөнгийн талаар:

А захад байршилтай 6742197 төгрөгөөр үнэлэгдсэн Дэлгүүрийн байр болон дэлгүүр доторх нийт 124 нэр төрлийн 11019000 төгрөгөөр үнэлэгдсэн машины сэлбэг нь нэхэмжлэгч З.Аын гэр бүл болохоос өмнө амьдрах мөнгө олох амин хувийн хэрэгцээг хангах зорилгоор хувиараа бизнес эрхэлдэг байсан ба эдгээр хөрөнгө нь бизнесээ эрхлэхэд шаардлагатай учир Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.1, 127.3, 127.1.6-д зааснаар нэхэмжлэгчийн хуваарьт хөрөнгө болох нь доорх нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

Нэхэмжлэгч З.А гэр бүл болохоос өмнө (хууль ёсны гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө) Б аймгийн А захад машины хуучин сэлбэг зардаг, хувиараа наймаа хийдэг болох нь А ХХК-ний захирал Ш.А-н тодорхойлол, мөн З.Аын А ХХК-тай байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №128, 136 Үйлчилгээ явуулах гэрээ, Х.Х, М.т нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Энэхүү 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А ХХК-ний захирал Ш.А-н тодорхойлолтод: Манай компаний А зах нь Ө сумын 11-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ба З.А манай эзэмшил газраас авто сэлбэг худалдах зориулалтаар 6х4 харьцаатай 24 м.кв газрыг түрээсээр гэрээний дагуу ашигладаг. Тухайн газар нь өмнө иргэн Жанибек ашиглаж байсан ба 2004 онд Казахстан улс руу нүүхэд тухайн газарт байсан путкыг иргэн Зулхарнай гуай худалдан авч Аад шилжүүлэн өгч манай компанитай газар түр ашиглах гэрээ байгуулж одоо хүртэл ашиглаж байна. 2008 онд манай компаниас түр ашиглаж байгаа газарт дэлгүүрийн барих шаардлага тавьсны дагуу З.А нь Х, Т нарын барьсан байрны дунд хэсэгт урь хойд 2 хана барьж авто сэлбэг худалдах дэлгүүр болон ашиглаж байна гэсэн байна .

Нэхэмжлэгч З.А удаа дараа эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор зээл авч байсан нь Төрийн банкны Б салбарын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №2915000088428 Зээлийн гэрээ, 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн №291500109473 Зээлийн гэрээ , энэхүү зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Зээлийн дансны хуулга, Барьцааны гэрээнүүд -ээр тус тус тогтоогдож байна.

Мөн гэрч Ж.А мэдүүлэг: ....Миний бие Аын одоо байгаа сэлбэгийн дэлгүүрийг томсгосон нэг хаалгатай байсныг хоёр хаалгатай болгож лангуу хийж запас сэлбэгийг оруулж бүрэн дуусгаж өгсөн нь үнэн гэсэн байна.

Гэрч А.Т мэдүүлэг: ...А бид хоёр Аын хэд хэдэн Зил 469 машиныг задалж өгч байсан... гэсэн байна

II) Хариуцагч А.Аийн хуваарьт хөрөнгийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагч А.А зурагтны тавиур болон хананы цаг өөрт нь бэлгийн журмаар ирсэн хуваарь хөрөнгө гэж мэдүүлсэн ба үүнд нэхэмжлэгч маргаагүй тул эдгээр хөрөнгө нь хариуцагчийн хуваарьт хөрөнгөд тооцох нь зүйтэй байна.

Харин хариуцагч З.Аийн эх Х.К-н нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод ...заншил ёсоор охиндоо инж болгон ор дэвсгэр, матрос, бүрэн бүтэн тавилгатай хоолны орос шкаф комоор, хувцасны шкаф, хоолны аяга таваг данх, халбага сэрээ комоор, казах ширдэг, оёдлын машин, хувцас хунар хийдэг чемодан 2ш, монгол хивс 2х3 1ш зэргийг өгсөн...гэсэн ба нэхэмжлэгч З.А шүүхэд бичгээр гаргасан тайлбарт ...хариуцагч А.А төрхөмөөс ирсэн эд хөрөнгө аваад явсан.. гэж дурдсан боловч хариуцагч А.А энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй мөн нэхэмжлэгч энэхүү хөрөнгийн талаар маргаагүй тул Х.К-н энэхүү тодорхойлолт нь энэ хэрэгт хамааралгүй болно.

III) Нэхэмжлэгч З.А, хариуцагч бөгөөд сөрөг нэхэмжлэгч А.А нарын гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгийн талаар:

Нэхэмжлэгч З.Аын эцэг У.Зулхарнайн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: ...өөрийн эзэмшлийн 0000**** улсын дугаартай Уаз-452 маркийн фургон машиныг 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүү З.Аын эзэмшилд шилжүүлсэн... гэсэн нь хавтаст хэрэгт авагдсан Авто машин бүртгэх карт-аар тогтоогдож байгаа боловч энэхүү хөрөнгө нь нэхэмжлэгч З.А, хариуцагч А.А нар гэр бүл болсны дараа буюу 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр бий болсон хөрөнгө болох нь хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр олгосон АЯ№0274129 дугаартай Тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нотлогдож байна.

Иймд 0000**** улсын дугаартай Уаз-452 маркийн фургон машиныг гэр бүлийн дундын өмч гэж тооцох нь зүйтэй байна.

Хариуцагч А.А миний ээж 2 сая төгрөг бэлэн өгсөн, Улаанбаатараас З.А бид хоёр энэ мөнгөөр 400000 төгрөгт принтер, 1000000 төгрөгт ширээний компьютер (проссерийн хамт), 120000 төгрөгт тоос сорогч, 250000 төгрөгт палас аваад, үлдсэн 500000 төгрөгт дөрвөн нүдтэй цахилгаан зуухыг Өгөөс авсан. Нэгэнт миний ээжийн мөнгөөр авсан тул эдгээр хөрөнгүүд миний хуваарьт хөрөнгө гэж маргаж байгаа боловч эдгээр хөрөнгүүд нь мөн З.А, А.А нарын гэр бүл болсны дараа бий болсон байна. Мөн хариуцагч А.Аийн эх Х.К-н 2 сая төгрөг бэлэн өгсөн гэсэн нь хөдлөнгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан хариуцагч А.Аийн эх Х.К-н нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод:....А.А, З.А хоёр 2010 оны 01 сард Улаанбаатар хотод явахдаа охин Ад бэлэнээр 2 сая төгрөг өгсөн. Энэ мөнгөөр принтер ширээний компьютер проссер, тоос сорогч, палас 1ш авч ирсэн ба дөрвөн нүдтэй цахилгаан зуухыг Өн төвөөс авсан гэсэн боловч 2 сая төгрөгийг өгсөн гэх эх сурвалжийг зааж чадаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.

Мөн хариуцагч А.А нь 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Хаан банкны Б салбарын лизингийн зээлээр авсан гэх 1100000 төгрөгөөр үнэлэгдсэн зөөврийн компьютер (нотебүүк)-ийг багшийн ажилд байнга өдөр тутам хэрэглэдэг тул миний хуваарьт хөрөнгө нэхэмжлэгч З.Аад огт хамааралгүй гэх боловч энэ хөрөнгө нь гэр бүл болсны дараа бий болсон байна.

Иймд 400000 төгрөгөөр үнэлэгдсэн принтер, 1000000 төгрөгөөр үнэлэгдсэн ширээний компьютер (проссерийн хамт), 120000 төгрөгөөр үнэлэгдсэн тоос сорогч, 250000 төгрөгөөр үнэлэгдсэн палас 1ш, 500000 төгрөгөөр үнэлэгдсэн дөрвөн нүдтэй цахилгаан зуух, 1100000 төгрөгөөр үнэлэгдсэн зөөврийн компьютер (нотебүүк) нь тус тус гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгөд тооцох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч З.А нь 13871536 төгрөгөөр үнэлэгдсэн зуны байр нь дүү З.Еын байр гэж маргасан ба шүүх хуралдаанд оролцсон гэрч З.Е мэдүүлэгтээ Би 2008 онд гэр бүл болж байсан бөгөөд 2009 онд З.Аын хэлж байгаа зуны байрыг барьсан. Миний аав гэр бүл болсны дараа эд хөрөнгө хувиарлаж өгөөд тэр байшинг бариулсан. Тэр байшин миний нэр дээр байгаа байшин. Гэхдээ хуулийн дагуу газрын болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байхгүй. Уг нь З.Аын хашаа 700 м.кв газрын 400 м.кв газар дээр З.Аын нэр дээр гэрчилгээ байгаа. Үлдсэн 300 м.кв газрыг надад өгсөн боловч гэрчилгээ байхгүй байгаа. 2012 онд байх гадна талыг болон дээврийг нь би өөрөө хийлгүүлж байсан. Харин А.А дотор талын замаскийг хийсэн, обой наасан. Тухайн үед З.А ирээд бид нар чиний зуны байранд амьдарч болох уу гэж асууж байсан. Тэгэхэд би болно, гэхдээ цахилгааны мөнгийг өөрсдөө төлж байгаарай гэж зөвшөөрсөн. Тухайн үед дотор талын шавар нь унасан байсныг З.А, А.А нарын өөрсдөө бага зэрэг засвар хийсэн байсан. Иймд энэхүү зуны байр З.А, А.А нарын өмч биш гэсэн ба энэ тухай нэхэмжлэгчийн З.Аын эцэг У.З , ах З.Ж , дүү З.Е нарын нотариатаар гэрчлүүлсэн гарын баримтад мөн тусгасан байна.

Гэхдээ З.Е энэхүү зуны байр болон зуны байр байршилтай газарт Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль-ийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасны дагуу шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлээгүй, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ аваагүй байна.

Иймд Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д заасан улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ, мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар 3.1-д заасан Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа газар түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох барилга байгууламж...зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д заасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна хуулийн шаардлагыг хангаагүй тул маргаан бүхий зуны байр нь З.Еын өмч гэж үзэх боломжгүй байна.

Мөн нэхэмжлэгч З.А, хариуцагч А.А нар нь мөн дээрх хуулийн дагуу үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ аваагүй боловч хавтаст хэрэгт авагдсан болон шүүхэд мэдүүлэг өгсөн гэрч Д.Ө-ын мэдүүлэг , гэрч А.Е-ын мэдүүлэг гэрч Ж.А-ын нарын мэдүүлэг болон 2012 оноос хойш тухайн зуны байшинг ашиглаж, эзэмшиж, засаж сайжруулан, цахилгааны мөнгийг төлж байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан энэхүү зуны байрыг гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгөд тооцох нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэгч З.А нь төмөр зуух 2 ширхэг, хариуцагч А.А нь төмөр зуух 2 ширхэг байдаг гэж маргаж байгаа боловч чухам хэдэн ширхэг төмөр зуух байгаа хөндлөнгийн нотлох баримтаар нотолж чадаагүй тул гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгөд 2ш төмөр зуух гэж тооцох нь зүйтэй байна.

Харин дүүрдэг плитка эвдэрсэн, цаашид ашиглах боломжгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан зургаар нотлогдож байгаа тул гэр бүлийн дундын өмчид тооцохгүй байх нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан Мөнх эстимэйт ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 218/09 дугаартай Үнэлгээ хийх боломжгүй болсон талаар хариу мэдэгдэх тухай албан бичгээр хариуцагч А.Ад хариу өгсөн байхад шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хариуцагч А.Аийн гаргаж өгсөн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр олгосон №19/5 дугаартай Мөнх эстимэйт ХХК-ийн А.Аийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хүсэлтийн дагуу хийсэн Хөрөнгийн үнэлгээний тайланд нь эргэлзээтэй тул, мөн Мөнх эстимэйт ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.К нь Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтаас томилсон шинжээч нарын бүрэлдэхүүн орсон байх тул 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр олгосон №19/5 дугаартай Мөнх эстимэйт ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан нь энэ хэргийн шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.

Иймд хавтаст хэрэгт авагдсан хууль ёсны дээрх нотлох баримтууд болон нэхэмжлэгч З.А, хариуцагч А.Аийн нарын шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Дугаар 108/19 Мэргэжлийн хариуцлагын хорооны дүгнэлт, 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №12 дугаартай Магадлан шалгалтын тайлан, Хөрөнгийн үнэлгээний тайланд өгсөн шинжээчийн дүгнэлт-ийг, мөн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б аймгийн Ө сумын ЗДТГ-ын Ө сумын 5-р багийн иргэн А.Аийн 2018 оны байдлаар эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон үнэ ханшны тодорхойлолтыг , 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б аймгийн Ө сумын ЗДТГ-ын Ө сумын 5-р багийн иргэн З.Аын 2018 оны байдлаар эд хөрөнгийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудыг тус тус үндэслэн нэхэмжлэгч З.А, хариуцагч А.А нарын гэр бүлийн дундын өмч болох зуны байр 13871536 төгрөг, фургон машин 1500000 төгрөг,

3) машины гараж 2428189 төгрөг,

4) 2007 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр олгосон 0067878 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй Б аймгийн Ө сумын нутаг дэвсгэрт нэгж талбарын 031301616 дугаар 50 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бүхий 400 м.кв газар 2000000 төгрөг,

5) 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр олгосон 000422187 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийн гэрчилгээтэй Б аймгийн Ө сумын 13-р баг Ж хаягт байршилтай 031306482 нэгж талбарын дугаартай 900 м.кв газар 2700000 төгрөг,

6) Монел зурагт 200000 төгрөг,

7) зурагтын кабелийн аппарат 39000 төгрөг,

8) дасгалын аппарат 153000 төгрөг,

9) хоолны жижиг ширээ 15000 төгрөг,

10) хивс (1,20х1.50хэмжээтэй) 30000 төгрөгөөр

11) хөргөгч 200000 төгрөг,

12) плитканы тавиур 10000 төгрөг,

13) угаалгын машин 100000 төгрөг,

14) 2 нүдтэй плитка 18000 төгрөг,

15) нэг бүрийн үнэ 85000 төгрөгөөр үнэлсэн 2ш зуух буюу 170000 төгрөг,

16) нэг бүрийн үнэ 25000 төгрөгөөр үнэлсэн 5ш сандал буюу 125000 төгрөг,

17) нэг бүрийн үнэ 19600 төгрөгөөр үнэлсэн хөшиг тогтоогч 5ш буюу 98000 төгрөг

18) угаалтуур 15000 төгрөг,

19) гутлын шкаф 22000 төгрөг,

20) 2007 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр олгосон №0000210 Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөх эхийн улсын бүртгэлийн Ү-0213032959 дугаартай, Б аймгийн Ө сумын 5-р багт байршилтай өвлийн сууцны зориулалттай 60м.кв талбайтай 3 өрөө байшин 9345784 төгрөг,

21) махны амбаар 1103722 төгрөг,

22) нүүрс түлээний амбаар 382625 төгрөг,

23) гүний худаг 1800000 төгрөг,

24) 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр олгосон 000660640 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй Б аймгийн Ө сумын 10 дугаар баг, Х байршилтай, нэгж талбарын 031309651 дугаар 50 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бүхий 700 м.кв газар 2800000 төгрөг,

25) диван кресло 1200000 төгрөг,

26) хөлдөөгч 387000 төгрөг,

27) хивс (4х5хэмжээтэй, хятад) хивс 100000 төгрөг,

28) индүү 30000 төгрөг,

29) нэг бүрийн үнэ 50000 төгрөгөөр үнэлсэн жижиг хивс 2ш буюу 100000 төгрөг

30) номын шүүгээ 230000 төгрөг,

31) 40 битон 80000 төгрөг,

32) гурилын сав 50000 төгрөг,

33) нэг бүрийн үнэ 20000 төгрөгөөр үнэлсэн 2ш данх /орос/ буюу 40000 төгрөг,

34) 6л хөнгөн цагаан тогоо /орос/ 10000 төгрөг,

35) 8л палаантай тогоо /орос/ 40000 төгрөг,

36) мебель ширээ 120000 төгрөг,

37) духов 30000 төгрөг,

38) цонхны хөшиг 3ш 150000 төгрөг,

39) палантай түмпэн 25000 төгрөг,

40) 8л хувин 20000 төгрөг,

41) махны машин 30000 төгрөг,

42) 40л тогоо 80000 төгрөг,

43) хутга 2500 төгрөг,

44) цахилгаан тогоо 10000 төгрөг,

45) хоолны сав 20000 төгрөг,

46) компьютерын ширээ 50000 төгрөг,

47) урт залгуур 15000 төгрөг,

48) махны таваг 10000 төгрөг,

49) хир угаадаг түмпэн 20000 төгрөг,

50) хир хатаагч төмөр 20000 төгрөг,

51) никель тогоо 12000 төгрөг,

52) хуванцар сав 5000 төгрөг,

53) дивааны бүтээлэг 60000 төгрөг,

54) зөөврийн компьютер (нотебүүк) 1100000 төгрөг,

55) ширээний компьютер 1000000 төгрөг,

56) принтер 400000 төгрөг,

57) цахилгаан зуух 500000 төгрөг,

58) палас 250000 төгрөг,

59) тоос сорогч 120000 төгрөг бүгд 44255686 төгрөгний эд хөрөнгийг гэр бүлийн 2 /хоёр/ гишүүнд тус тус тэнцүү хуваахад нь зүйтэй байна. (Бүгд 44255686 төгрөгний эд хөрөнгийг : гэр бүлийн 2 хүнд = нэг хүнд 22127843 төгрөгний эд хөрөнгө оногдож байна)

Энэхүү 59 нэр төрлийн 44255686 төгрөгний гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнөөс зуны байр буюу 13871536 төгрөг, 0000**** улсын дугаартай Уаз-452 маркийн фургон машин буюу 1500000 төгрөг, машины гараж буюу 2428189 төгрөг, 2007 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр олгосон 0067878 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй Б аймгийн Ө сумын нутаг дэвсгэрт нэгж талбарын 031301616 дугаар 50 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бүхий 400 м.кв газар буюу 2000000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр олгосон 000422187 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийн гэрчилгээтэй Б аймгийн Ө сумын 13-р баг Ж хаягт байршилтай 031306482 нэгж талбарын дугаартай 900 м.кв газар буюу 27000000 төгрөг, Монел маркийн зурагт буюу 200000 төгрөг, зурагтын кабелийн аппарат буюу 39000 төгрөг, дасгалын аппарат буюу 153000 төгрөг, хоолны жижиг ширээ буюу 15000 төгрөг, (1.20х1.50 хэмжээтэй) хивс буюу 30000 төгрөг, хөргөгч буюу 200000 төгрөг, 2 нүдтэй плитка буюу 18000 төгрөг, плитканы тавиур буюу 10000 төгрөг, угаалгын машин буюу 100000 төгрөг, зуух нэг 85000 төгрөг, нэг бүрийн үнэ 25000 төгрөгөөр үнэлсэн 5ш сандал буюу 125000 төгрөг, нэг бүрийн үнэ 19600 төгрөгөөр үнэлсэн хөшиг тогтоогч 2ш буюу 39200 төгрөг, угаалтуур буюу 15000 төгрөг, гутлын шкаф буюу 22000 төгрөг бүгд 23444391 төгрөгний эд хөрөнгийг нэхэмжлэгч З.Аад үлдээж,

Хариуцагч А.Ад гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрөө авч явсан диван кресло буюу 1200000 төгрөг, хөлдөөгч 387000 төгрөг, зуух нэг 85000 төгрөг, нэг бүрийн үнэ 19600 төгрөгөөр үнэлсэн хөшиг тогтоогч 3ш буюу 58800 төгрөг, (4х5 хэмжээтэй хятад) хивс буюу 100000 төгрөг, индүү буюу 30000 төгрөг, нэг бүрийн үнэ 50000 төгрөгөөр үнэлсэн жижиг хивс 2ш буюу 100000 төгрөг, номын шүүгээ буюу 230000 төгрөг, 40 битон буюу 80000 төгрөг, гурилын сав буюу 50000 төгрөг, нэг бүрийн үнэ 20000 төгрөгөөр үнэлсэн 2ш данх /орос/ буюу 40000 төгрөг, 6л хөнгөн цагаан тогоо /орос/ буюу 10000 төгрөг, 8л палаантай тогоо /орос/ буюу 40000 төгрөг, мебель ширээ буюу 120000 төгрөг, духов буюу 30000 төгрөг, нэг бүрийн үнэ 19600 төгрөгөөр үнэлсэн хөшиг тогтоогч 3ш буюу 58800 төгрөг, палантай түмпэн буюу 25000 төгрөг, 8л хувин буюу 20000 төгрөг, махны машин буюу 30000 төгрөг, 40л тогоо буюу 80000 төгрөг, хутга буюу 2500 төгрөг, цахилгаан тогоо буюу 10000 төгрөг, хоолны сав буюу 20000 төгрөг, компьютерийн ширээ буюу 50000 төгрөг, урт залгуур буюу 15000 төгрөг, махны таваг буюу 10000 төгрөг, хир угаадаг түмпэн буюу 20000 төгрөг, хир хатаагч төмөр буюу 20000 төгрөг, никель тогоо буюу 12000 төгрөг, хуванцар сав буюу 5000 төгрөг, дивааны бүтээлэг буюу 60000 төгрөг, зөөврийн компьютер /нотебүүк/ буюу 1100000 төгрөг, ширээний компьютер буюу 1000000 төгрөг, принтер буюу 400000 төгрөг, цахилгаан зуух буюу 500000 төгрөг, палас буюу 250000 төгрөг, тоос сорогч буюу 120000 төгрөг зэрэг нийт 20811295 төгрөгний эд хөрөнгийг өөрт нь үлдээж;

нэхэмжлэгч З.Ааас 2007 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр олгосон №0000210 Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөх эхийн улсын бүртгэлийн Ү-0213032959 дугаартай, Б аймгийн Ө сумын 5-р багт байршилтай өвлийн сууцны зориулалттай 60м.кв талбайтай 3 өрөө байшин буюу 9345784 төгрөг, махны амбаар буюу 1103722 төгрөг, нүүрс түлээний амбаар 382625 төгрөг, гүний худаг 1800000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр олгосон 000660640 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй Б аймгийн Ө сумын 10 дугаар баг, Х байршилтай, нэгж талбарын 031309651 дугаар 50 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бүхий 700 м.кв газар буюу 2800000 төгрөг зэрэг эд хөрөнгө болон эд хөрөнгийн зөрүү бэлэн мөнгө 1316548 төгрөгийг нэхэмжлэгч З.Ааас тус тус гаргуулан хариуцагч А.Ад олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 6183157 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. (сөрөг нэхэмжлэлийн шаардлага 28311000 төгрөгнөөс - нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээ 22127843 төгрөгийг хасаад = 6183157 төгрөг илүү нэхэмжилсэн)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар шүүхэд нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэл гаргах үед гэр бүлийн өмчлөлийн дундын эд хөрөнгө болон үнийг шууд тогтоох боломжгүй бэрхшээлтэй байсан гэж үзээд гэр бүлийн өмчлөлийн дундын эд хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангасан хэмжээгээр тооцон улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.

Үүнд: Нэхэмжлэгч З.А, хариуцагч А.А нарын гэр бүлийн дундын өмч болох 44255686 төгрөгний эд хөрөнгийг гэр бүлийн 2 гишүүнд тэнцүү хуваахад нэг гишүүнд оногдсон 22127843 төгрөгт улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч хариуцагч нарын тус бүр 268589 төгрөг төлөх ёстой байна.

Иймд нэхэмжлэгч З.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149746 төгрөг (шүүхэд гэрлэлт цуцлуулахад буюу үнэлж болохгүй нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70200 төгрөг + гэр бүлийн өмчлөлийн дундын эд хөрөнгийн маргаанд холбогдуулан эд хөрөнгийн маргаанд төлсөн 79546 төгрөг=149746төгрөг)-ийг, мөн дутуу төлсөн 118852 төгрөгийг нөхөж нэхэмжлэгч З.Ааас гаргуулан, мөн хариуцагч З.Аийн (сөрөг нэхэмжлэлд) улсын тэмдэгтийн хураамжид төлсөн бүгд 299505 төгрөг (233970төгрөг+58785төгрөг+6750төгрөг=299505 төгрөг)-ийг тус тус улсын орлого болгож, нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулахад буюу үнэлж болохгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул хариуцагч А.Аээс 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Аад олгох нь зүйтэй байна.

Энэхүү гэр бүлийн өмчлөлийн дундын эд хөрөнгийг талуудад адил тэгш хувааснаар төлсөн улсын тэмдэгтийн хураамж нь мөн адил тэгш байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч, хариуцагч нарын харилцан бие биенээс гаргуулах шаардлагагүй гэж дүгнэлээ.

Мөн нэхэмжлэгч З.Аын бүрдүүлж өгсөн Хас үнэлгээ ХХК-ний үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн тухай тайлан, мөн хариуцагч А.Аийн бүрдүүлж өгсөн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний Б аймаг дахь салбарын үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн тухай тайлан нь тус тус хоорондоо эрс зөрүүтэй, эргэлзээтэй байсан тул зохигчид эдгээр мэргэшсэн үнэлгээчдийн эд хөрөнгө үнэлүүлсэн үнэлгээг эс зөвшөөрч маргаж, улмаар нэхэмжлэгч талын хүсэлтээр гэр бүлийн өмчлөлийн дундын хөрөнгийн үнэлгээг дахин тогтоолгохоор шүүхээс Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтаас шинжээч томилуулсан.

Монголын Мэргэжшсэн Үнэлгээчдийн Институтын 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Дугаар 108/19 Мэргэжлийн хариуцлагын хорооны дүгнэлт-ээр Хас үнэлгээ ХХК-ний үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн тухай тайлан, мөн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний Б аймаг дахь салбарын үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн тухай тайлан-г тус хүчингүй болгож гэр бүлийн дундын өмчлөлийг эд хөрөнгийг дахин үнэлсэн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №12 дугаартай Магадлан шалгалтын тайлан, Хөрөнгийн үнэлгээний тайланд өгсөн шинжээчийн дүгнэлт-ийг тус тус гаргасан.

Энэхүү Монголын Мэргэжшсэн Үнэлгээчдийн Институтын шинжээч нарын шинжилгээний хөлс 1536000 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т зааснаар 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн №41 дугаартай Төлбөрийн хүснэгтээр Б аймгийн Шүүхийн Төсвийн данснаас Монголын Мэргэжшсэн Үнэлгээчдийн Институтад шилжүүлсэн /төлсөн/ болно.

Иймд 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Дугаар 108/19 Мэргэжлийн хариуцлагын хорооны дүгнэлт-ээр нэхэмжлэгч З.А, хариуцагч А.А нарын гэр бүлийн өмчлөлийн дундын эд хөрөнгийг үнэлүүлсэн мэргэшсэн үнэлгээчдийн дүгнэлтийг тус тус хүчингүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 54 дүгээр зүйлийн 54.1.2-т заасны дагуу энэхүү шүүхийн зардал болох шинжээчдийн шинжилгээний хөлс 1536000 төгрөгийг нэхэмжлэгч З.А, хариуцагч А.А нарт тэнцүү хувааж, З.Ааас 768000 төгрөгийг, А.Аээс 768000 төгрөгийг тус бүрээс гаргуулан Б аймгийн Шүүхийн 100020005001 дугаартай дансанд оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар Көбеген ахтай овогт Зулхарнайн А, Н овогт Аын А нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Иргэний хуулийн 127-р зүйлийн 127.1, 127.1.1, 127.1.2, 127.1.3 дахь хэсэгт зааснаар хуваарьт хөрөнгө болох А захад байршилтай 6742197 төгрөгөөр үнэлэгдсэн Дэлгүүрийн байр болон дэлгүүр доторх нийт 124 нэр төрлийн 11019000 төгрөгөөр үнэлэгдсэн машины сэлбэг зэрэг эд хөрөнгийг нэхэмжлэгч З.Аын өөрт нь, мөн зурагтын тавиур, хананы цаг зэрэг эд хөрөнгийг хариуцагч А.Аийн өөрт нь тус тус үлдээсүгэй.

3.Иргэний хуулийн 126-р зүйлийн 126.1, 126.2.1, 126.2.2, 126.2.4, 130-р зүйлийн 130.1, 130.3 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн дундын хөрөнгөнөөс зуны байр буюу 13871536 төгрөг, 0000**** улсын дугаартай Уаз-452 маркийн фургон машин буюу 1500000 төгрөг, машины гараж буюу 2428189 төгрөг, 2007 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр олгосон 0067878 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй Б аймгийн Ө сумын нутаг дэвсгэрт нэгж талбарын 031301616 дугаар 50 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бүхий 400 м.кв газар буюу 2000000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр олгосон 000422187 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийн гэрчилгээтэй Б аймгийн Ө сумын 13-р баг Ж хаягт байршилтай 031306482 нэгж талбарын дугаартай 900 м.кв газар буюу 27000000 төгрөг, Монел маркийн зурагт буюу 200000 төгрөг, зурагтын кабелийн аппарат буюу 39000 төгрөг, дасгалын аппарат буюу 153000 төгрөг, хоолны жижиг ширээ буюу 15000 төгрөг, (1.20х1.50 хэмжээтэй) хивс буюу 30000 төгрөг, хөргөгч буюу 200000 төгрөг, плитканы тавиур буюу 10000 төгрөг, угаалгын машин буюу 100000 төгрөг, 2 нүдтэй плитка буюу 18000 төгрөг, зуух нэг 85000 төгрөг, нэг бүрийн үнэ 25000 төгрөгөөр үнэлсэн 5ш сандал буюу 125000 төгрөг, нэг бүрийн үнэ 19600 төгрөгөөр үнэлсэн хөшиг тогтоогч 2ш буюу 39200 төгрөг, угаалтуур буюу 15000 төгрөг, гутлын шкаф буюу 22000 төгрөг бүгд 23444391 төгрөгний эд хөрөнгийг нэхэмжлэгч З.Аад үлдээж;

хариуцагч А.Ад гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрөө авч явсан диван кресло буюу 1200000 төгрөг, хөлдөөгч 387000 төгрөг, зуух нэг 85000 төгрөг, нэг бүрийн үнэ 19600 төгрөгөөр үнэлсэн хөшиг тогтоогч 3ш буюу 58800 төгрөг, (4х5 хэмжээтэй хятад) хивс буюу 100000 төгрөг, индүү буюу 30000 төгрөг, нэг бүрийн үнэ 50000 төгрөгөөр үнэлсэн жижиг хивс 2ш буюу 100000 төгрөг, номын шүүгээ буюу 230000 төгрөг, 40 битон буюу 80000 төгрөг, гурилын сав буюу 50000 төгрөг, нэг бүрийн үнэ 20000 төгрөгөөр үнэлсэн 2ш данх /орос/ буюу 40000 төгрөг, 6л хөнгөн цагаан тогоо /орос/ буюу 10000 төгрөг, 8л палаантай тогоо /орос/ буюу 40000 төгрөг, мебель ширээ буюу 120000 төгрөг, духов буюу 30000 төгрөг, нэг бүрийн үнэ 19600 төгрөгөөр үнэлсэн хөшиг тогтоогч 3ш буюу 58800 төгрөг, палаантай түмпэн буюу 25000 төгрөг, 8л хувин буюу 20000 төгрөг, махны машин буюу 30000 төгрөг, 40л тогоо буюу 80000 төгрөг, хутга буюу 2500 төгрөг, цахилгаан тогоо буюу 10000 төгрөг, хоолны сав буюу 20000 төгрөг, компьютерын ширээ буюу 50000 төгрөг, урт залгуур буюу 15000 төгрөг, махны таваг буюу 10000 төгрөг, хир угаадаг түмпэн буюу 20000 төгрөг, хир хатаагч төмөр буюу 20000 төгрөг, никель тогоо буюу 12000 төгрөг, хуванцар сав буюу 5000 төгрөг, дивааны бүтээлэг буюу 60000 төгрөг, зөөврийн компьютер /нотебүүк/ буюу 1100000 төгрөг, ширээний компьютер буюу 1000000 төгрөг, принтер буюу 400000 төгрөг, цахилгаан зуух буюу 500000 төгрөг, палас буюу 250000 төгрөг, тоос сорогч буюу 120000 төгрөг зэрэг нийт 20811295 төгрөгний эд хөрөнгийг өөрт нь үлдээж;

нэхэмжлэгч З.Ааас 2007 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр олгосон №0000210 Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөх эхийн улсын бүртгэлийн Ү-0213032959 дугаартай, Б аймгийн Ө сумын 5-р багт байршилтай өвлийн сууцны зориулалттай 60м.кв талбайтай 3 өрөө байшин буюу 9345784 төгрөг, махны амбаар буюу 1103722 төгрөг, нүүрс түлээний амбаар 382625 төгрөг, гүний худаг 1800000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр олгосон 000660640 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй Б аймгийн Ө сумын 10 дугаар баг, Х байршилтай, нэгж талбарын 031309651 дугаар 50 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бүхий 700 м.кв газар буюу 2800000 төгрөг зэрэг эд хөрөнгө болон эд хөрөнгийн зөрүү бэлэн мөнгө 829247 төгрөгийг нэхэмжлэгч З.Ааас тус тус гаргуулан хариуцагч А.Ад олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 6183157 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

5.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч З.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149746 төгрөгийг, дутуу төлсөн 118852 төгрөгийг нөхөж нэхэмжлэгч З.Ааас гаргуулан, мөн хариуцагч З.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн бүгд 299505 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч З.Аээс 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Аад олгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 54 дүгээр зүйлийн 54.1.2 58 дугаар зүйлийн 58.1, 56 дугаар зүйлд зааснаар шинжилгээний хөлсөнд төлсөн шүүхийн зардал З.Ааас 768000 төгрөгийг, А.А 768000 төгрөгийг тус тус гаргуулан, нийт 1536000 төгрөгийг Б аймгийн Шүүхийн 100020005001 дугаартай дансанд оруулсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

8.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК