Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 212/МА2020/00037

 

З.Аын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Туяа, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2019/00241 дүгээр шийдвэртэй, Ө сумын .. дугаар баг, Ховд голын  дугаар гудамжны  тоотод оршин суух К ахтай овогт Зулхарнайн Аын нэхэмжлэлтэй, Н овогт А-ын Ад холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгч З.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бакен, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулан, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ноогдох хэсэг 4.037.250.00 төгрөгийн эд хөрөнгө гаргуулах, Төрийн банкны Баян-Өлгий салбараас 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр авсан зээл, түүний хүүгийн төлбөр 15.223.913.00 төгрөгийн тавин хувь болох 7.611.956.00 төгрөг гаргуулах тухай.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт оногдох хэсэг болох 33.255.000.00 төгрөгийн эд хөрөнгө гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: Миний бие А.Атэй 2006 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүл болж Баян-Өлгий аймгийн Өлгий сумын гэрлэлтийн бүртгэлийн 214 дүгээрт 2006 оны 8 дугаар сарын 09-ний өдөр бүртгүүлж гэрчилгээ авсан. Бид хоёр гэр бүл болоод 12 жил болсон боловч одоо хүртэл хүүхэдтэй болоогүй. А.А нь аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд багшаар ажилладаг, би өөрөө зах дээр автомашины запас сэлбэг зарж амьдралаа залгуулдаг. Би түүнийг зодож сэтгэл санааны дарамтад оруулсан асуудал байхгүй. Гэр орны бүх хэрэгцээт эд зүйлийг худалдан авч зохицуулдаг. А.А нь намайг ах дүү, хамаатан саднуудаас холдуулахыг боддог, тэдний гэр орноор орж гарахыг маань хориглодог, мөн найз нөхөдтэй уулзуулдаггүй, одоо амьдарч байгаа газраас нүүхийг шаарддаг. 2018 оны 8 дугаар сарын 10-ны үеэр өдрийг нь тодорхой санахгүй байна намайг зах гарч эргэж ирэхэд гэр орон дотор байгаа төрхмөөс нь өгсөн ор, шкаф, индүү, гал тогооны хэрэгслүүд зэрэг эд зүйлсийг ачиж явсан байсан. Тухайн үед бид хоёрын хооронд ямар нэгэн хэрүүл маргаан үүсээгүй. Дараа нь А.А танай шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан ба эвлэрүүлэн зуучлагч бид хоёртой уулзаад эвлэрэх боломжгүй болсон учир 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 43 дугаартай тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон. Цаашид бид хоёр хамтран амьдрах ямар ч боломжгүй учир миний бие түүнээс гэрлэлтээ цуцлуулахаар шийдвэрлэлээ. Иймд бид хоёрын гэр бүлийг зохих журмын дагуу цуцалж өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэлийн нэг дэх удаа ихэсгэсэн шаардлагад: А.А нь 2018 оны 8 дугаар сарын 10-ны үеэр гэр орноос явахдаа ар гэрээс нь инж болгож өгсөн эд зүйлээс гадна бид хоёрын дундын хөрөнгө болох 5,274,500 төгрөгийн үнэтэй эд зүйлсийг авч явсан. Би эдгээр эд зүйлсийн үнэлгээг өмнө нь хийлгэж шүүхэд өгсөн. Мөн А.А нь 000660640 тоот газар эзэмших гэрчилгээгээр Өлгий сумын засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 165 дугаар захирамжийн дагуу Өлгий сумын 10 дугаар баг Хар сай гэх газар 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшдэг. Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан үнэлгээгээр Өлгий сум буюу Алтайн таван богдын өндөр уулын тойрогт 1 м.кв талбайн үнэлгээ 4000 төгрөг бөгөөд 700 м.кв газрын үнэлгээ 2,800,000 төгрөг байна. А.Аийн авч явсан эд зүйл, газрын нийт үнэлгээ 8,074,500 /5,274,500+2,800,000=8,074,500/ төгрөг болж байна. Үүнтэй холбоотойгоор би нэхэмжлэлийн шаардлагыг А.Аийн авч явсан эд зүйл, А.Аийн нэр дээр байгаа газрын үнэлгээ нийт 8,074,500 төгрөгийн өөрт оногдох хэсэг 4,037,250 төгрөгийг А.Аээс гаргуулахаар ихэсгэж байна. гэжээ.

 

Нэхэмжлэлийн хоёр дахь удаа ихэсгэсэн шаардлагад: Би шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Төрийн банкны Баян-Өлгий салбараас 11.000.000.00 төгрөгийг зээлийн бизнесийн зориулалтаар авсан. Тус зээлийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төлж дуусах бөгөөд нийтдээ 15.223.913.40 төгрөг төлөх ёстой. Энэ зээлийг хүүгийн хамт би өөрөө төлж байгаа. Би дээрх зээлээр автомашины запас сэлбэг худалдан авч дэлгүүрт тавьсан ба А.А нь дээрх запас сэлбэгийг 11.019.000.00 төгрөгөөр үнэлүүлж өөрт ногдох хэсгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Миний бие үүнтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагыг Төрийн банкны Баян-Өлгий салбараас 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр авсан зээл, зээлийн хүүгийн төлбөр 15.223.913.40 төгрөгийн 50 хувь болох 7.611.956.70 төгрөгийг А.Аээс гаргуулах гэж ихэсгэж байна. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн шаардлагын хэмжээгээр шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэгч З.А бид хоёр 2005 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болсон бөгөөд тэрнээс хойш 2006 оны 08 дугаар сар хүртэл хадмынхаа гэрт амьдарсан. Гэрлэсэн өдрөөс хойш З.А намайг байнга дарамталдаг байсан. Тусдаа гарсны дараа 2 өдрийн нэг өдөрт намайг хардаж сэрдэн зоддог болсон. Би гэртээ нэг юм авахад намайг дарамталж зоддог байсан. Олон жил эрх маань зөрчигдсөн учраас гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Бүх хөрөнгөд миний хөдөлмөр хөлс шингэсэн. З.А 2000 оноос хойш намайг нэг ч төгрөг өгөөгүй гэж хэлж байгаа нь үндэслэлгүй. Өөрөө олсон мөнгийг ах нартаа байнга зээлддэг байсан. Ах нар нь сард 1 сая төгрөгөөс дээш орлоготой. Мөнгө зээлүүлж болно, гэхдээ зээлсэн мөнгөө буцааж авахгүй юм уу гэхэд бурхны буян болно гэж буцааж авдаггүй байсан. 2008 оны 8 дугаар сар хүртэл миний цалинг хурааж авдаг байсан. Тэгээд 2011 он хүртэл шөнийн 02, 03 цаг хүртэл архи ууж шоудаж ирээд намайг зоддог байсан. 2012 оноос хойш архи уухаа болиод биллиард тоглодог болсон. З.Аын хэлж байгаа эд хөрөнгө бүгд дундын эд хөрөнгө. Зуны байшингийн хувьд мөн адил дундын хөрөнгө. З.Е манай хашаанд сууж байхдаа 2009 онд зуны байшинг ах нартай хамтарч шар шаврыг барьсан нь үнэн. Гэхдээ З.Е 2012 онд Жн хашаанд нүүсэн. Тэр үед аав ээжтэйгээ хань болох гэж нүүгээгүй, ах Ж Ж гэдэг газарт хоёр давхар байшин бариад өөрийн байшингаа З.Еад 2,5 сая төгрөгөөр худалдсан. Тэр үед бид нар зуны байшинг З.Еаас 2 сая төгрөгөөр худалдаж аваад засвар хийсэн. Дээврийг нь хоёр хүн хийсэн, унтлагын өрөөнд би өөрөө эмульс хийсэн. Тэгээд бүх өрөө нь хулдаас байсан бөгөөд З.А хоёр өрөөнд нь паркет шахсан, би унтлагын өрөөнд хулдаас авч хийсэн. Зуны байшинд зун, намар суудаг байсан. Цахилгаан тогны нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Анхнаасаа зуны байранд гэрчилгээ аваагүй байсан. З.Е нүүрс, модны амбаарыг би барьсан гэж үндэслэлгүй тайлбарласан. Дэлгүүрийн хувьд 2006 онд аав нь путик авч өгсөн. Хоёр хана нь хүний дэлгүүр гэдэг нь үндэслэлгүй. Дэлгүүр бид хоёрын дундын хөрөнгө. Өвлийн байшинг аав нь анх 700,000 төгрөгөөр авч өгч байсан боловч бид хоёр гэр бүл болоход улсаас 500,000 төгрөг өгөхөд тэрийг өгч байсан. Өөр зөндөө мөнгө авч байсан. Тэгээд 2007 онд Төрийн банкнаас 4 сая төгрөгийн зээл авч уг байшинг шинээр засварласан. Машин бол хуучин машин байсан. Гэхдээ би зөндөө зээл авч өгөөд зөндөө шинэ сэлбэг хийж, гадна талыг будуулж байсан. Манай хашаа 400 м.кв-ын гэрчилгээтэй газартай байгаа. Мөн Ж-аас газар авахдаа Жтай хамтарч авсан нь үнэн. Гэхдээ тухайн үед газар авах гэж байна гээд надаас 500,000 төгрөгийг авч байсан. 13 жилийн хугацаанд нэг ч төгрөг өгөөгүй гэдэг нь худал. Бид хоёр хүүхэдтэй болж чадаагүй, бид хоёр хэдийгээр хамт амьдарч байсан боловч З.Аын хувьд гэр бүлээ гэсэн сэтгэл байгаагүй. З.А надаас 4 сая төгрөг нэхэмжилсэн. З.Аад өгөх нэг ч бэлэн мөнгө надад байхгүй. З.А мэргэжлийн бус хүнээр үнэлгээ хийлгүүлээд амаараа 10 сая төгрөгийн эд хөрөнгө аваад явсан гэж байгаа боловч миний авч явсан эд хөрөнгө 10 сая төгрөгт хүрэхгүй. Харин хөрөнгө авна гэвэл надад татгалзах зүйл байхгүй. Надад мөнгө өгөх боломж байхгүй. Би эрүүл мэндийн хувьд тааруу хүн. Намайг сэтгэлзүйн хувьд дарамталж айдас хүйдэстэй болгож сэтгэцийн өөрчлөлттэй болгосон. Би үүнд маш их харамсаж байна. Би З.Аыг гэр бүл болсноос хойш өөрчлөгдөх байх гэж тэссэн. Би хүүхэдгүй байсан ч энэ бол миний хувь тавилан байх, хүүхэд өргөж авсан ч амьдаръя гээд тэссэн боловч З.А өөрчлөгдөөгүй. Мөн Ах дам зах дээр байдаг дэлгүүр дотор байгаа сэлбэг хуваарьт хөрөнгө гэж байна. Би цалингаасаа зөндөө мөнгө өгч байсан. 8 сая төгрөгийн хадгаламж байсан боловч тэр мөнгийг Ха зарцуулсан болохыг мэдэхгүй. Төрхмөөс ирсэн эд хөрөнгөө аваад явсан. Тухайн үед миний ээж зарим эд хөрөнгө өгөөд талыг нь мөнгөөр өгсөн. 2010 оны 01 дүгээр сард З.А бид хоёр хот орсон. Тэр үед би өөрт хэрэгтэй юмаа авна гээд 2 сая төгрөгөөр принтер, ширээний компьютер гэх мэт хөрөнгө авсан. Төрхмөөс ирсэн эд хөрөнгийг би өөртөө үлдээх саналтай байна. З.Аын хэлж байгаа эд хөрөнгө надад хадгалагдаж байгаа. Авна гэвэл тэрийг авч болно. Явах үедээ зарим нэгэн эд хөрөнгийг аваад явсан. Иймд миний шүүхэд урьд гаргасан хүсэлтийн дагуу эд хөрөнгийг хуваарилж, гэрлэлтийг цуцалж өгнө үү. гэв.

 

Хариуцагч А.Аийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д гэрлэлт цуцлах үед...хамтран өмчлөх дундын хөрөнгө хуваах,... талаар гаргасан маргааныг шүүх гэрлэлт цуцлах нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэж болно гэсэн. Нэгэнт нөхөр З.Ааас гэрлэлтээ цуцлуулах болсон тул гэр бүлийн дундын эд хөрөнгөтэй холбоотой маргаанаа үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. З.А бид хоёр 2006 онд гэр бүл болж хамтран амьдрах хугацаанд дараах дундын эд хөрөнгөтэй болсон ба үүнийг хуваалгаж, өөрт ноогдох хэсгийг авмаар байна. Үүнд: 80.000.000 төгрөгийн үнэ бүхий 60м.кв талбайтай 3 өрөө өвлийн сууц, 8.000.000 төгрөгийн үнэ бүхий 700м.кв талбайтай хашаа газрын хамт, 10.000.000 төгрөгийн үнэ бүхий зуны байр, 5.000.000 төгрөгийн үнэ бүхий амбаар, 200.000 төгрөгийн үнэ бүхий машины гарааж, 150.000 төгрөгийн үнэ бүхий нүүрс, модны амбаар, 2.000.000 төгрөгийн үнэтэй гүний худаг, 6.000.000 төгрөгийн үнэтэй фургон машин, 4.000.000 төгрөгийн үнэтэй машины сэлбэгийн дэлгүүр, 2.000.000 төгрөгийн үнэтэй 400м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, 1.000.000 төгрөгийн үнэтэй Монел маркийн зурагт, 45.000 төгрөгийн үнэтэй зурагтын кабел антений төхөөрөмж, 2.000.000 төгрөгийн үнэтэй диван кресло, 180.000 төгрөгийн үнэтэй дасгалын аппарат, 70.000 төгрөгийн үнэтэй хоолны жижиг ширээ, 50.000 төгрөгийн үнэтэй хивс 1ширхэг, 450.000 төгрөгийн үнэтэй Фрестиш маркийн хөлдөөгч, 400.000 төгрөгийн үнэтэй хөргөгч, 10.000 төгрөгийн үнэтэй тавиур, 120.000 төгрөгийн үнэтэй угаалгын машин, 20.000 төгрөгийн үнэтэй 2 нүдтэй цахилгаан зуух, 400.000 төгрөгийн үнэтэй зуух, 30.000 төгрөгийн үнэтэй тогоонууд 3ширхэг, 5.000 төгрөгийн үнэтэй хоолны халбага 1ширхэг, 5.500 төгрөгийн үнэтэй төмөр шанага 2ширхэг, 1ширхэг нь 500 төгрөгийн аяга 10ширхэг, 1ширхэг нь 25.000 төгрөгийн үнэтэй цонхны хөшиг 2ширхэг, 1ширхэг нь 75.000 төгрөгийн үнэтэй сандал 5шрихэг, 50.000 төгрөгийн үнэтэй 5ширхэг хөшиг тогтоогч, 25.000 төгрөгийн үнэтэй түмпэн 1ширхэг, 9.000 төгрөгийн үнэтэй хувингууд 2ширхэг, 20.000 төгрөгийн үнэтэй тавгууд 11ширхэг зэрэг 70.374.500 төгрөгийн үнэ бүхий эд зүйлүүдийг худалдаж авч байсан. Эдгээр хөрөнгүүдэд үнэлгээ хийлгэхэд элэгдэл хорогдол хасагдаж 30.408.000 төгрөг болж үнэлэгдсэн байна. Эдгээр зүйлүүд бүгд 13 жилд бий болсон гэр бүлийн дунд хөрөнгө болно. Энэхүү 30.408.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгөнөөс би өөрт ноогдох хэсэг болох 15.204.000 төгрөгийн эд хөрөнгийг З.Ааас гаргуулах хүсэлттэй байна. гэжээ.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээ эхний удаа ихэсгэсэн шаардлагад: Миний бие маргаан бүхий эд хөрөнгүүдийг мэргэшсэн улсын үнэлгээчнээр үнэлгээ хийлгүүлсэн. Мөн түүнчлэн үнэлгээний мэргэжилтэн миний үнэлүүлэхийг хүссэн хөрөнгүүдийг үнэлэх шаардлагатай ба үнэлэх шаардлагагүй хөрөнгө гэж 2 бүлэгт хувааж үнэлэх шаардлагатай хөрөнгүүдийг хүссэн хөрөнгийг улсын үнэлгээчин нийт 42,903,000 төгрөгөөр үнэлсэн байна. Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 130\ШЗ2018\02624 дугаар захирамжийн дагуу сэлбэгт хийсэн үнэлгээ 11,019,000 төгрөг болсон. /нийт 124 нэр төрлийн сэлбэг/. Би уг сэлбэгүүдийг гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж үзэж үүнийг нотлох баримтуудаа тус тус хэрэгт хавсаргасан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа З.Ааас гэр бүлийн дундын хөрөнгөнөөс өөрт ноогдох хэсэг болох 26.961.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг гаргуулахаар ихэсгэж байна. гэжээ.

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээ хоёр дахь удаа ихэсгэсэн шаардлагад: Нэхэмжлэгч З.А бид хоёрын дундын өмч болох Өлгий сумын А бүсэд байршилтай 900 м.кв газрын өөрт оногдох хэсгийг нэхэмжлэн шаардлагаа дахин ихэсгэж байна. Урьд гаргасан өөрт оногдох дундын эд хөрөнгийг мөнгөн хэлбэрээр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад З.Аын өмчлөлийн 900 м.кв газрын өөрт оногдох хэсэг болох 450 м.кв газар буюу 1,350,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг мөнгөн хэлбэрээр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж нийтдээ 26,961,000+1,350,000=28,311,000 төгрөгийн эд хөрөнгийг мөнгөн хэлбэрээр гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч А.Аийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ гурав дахь удаа ихэсгэсэн шаардлагад: Би 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргаж нийт 42 төрлийн 30408000 төгрөгөөр үнэлэгдсэн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 1350000 төгрөгөөр ихэсгэсэн. Сүүлд шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтийн дагуу эд хөрөнгийн үнэлгээнд өөрчлөлт орсон тул нийт дундын хөрөнгө 66511739 төгрөг болж байна. Үүний тал нь болох 33255000 төгрөгийг нэхэмжлэхээр болж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчаас гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох 33255000 төгрөгийн эд хөрөнгийг мөнгөн хэлбэрээр гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Сөрөг нэхэмжлэлд ирүүлсэн тайлбарт: Түүний гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох 15204000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь А.А гэр орноос явахдаа өөртөө холбогдох 7 сая орчим төгрөгийн эд хөрөнгийг ачиж явсан. Энэ дотор төрхмөөс ирсэн инж болгож өгсөн болон бид хоёр хоорондоо хамтарч амьдарч байх хугацаанд авсан эд хөрөнгүүд байсан. А.А эдгээр эд хөрөнгүүдийг тооцоонд оруулаагүй мөртлөө надад үлдсэн эд хөрөнгийн 50 хувийг авах гэж байгаа нь үндэслэлгүй. Харин Ах дам захад байрлалтай хуучин сэлбэгийн дэлгүүр нь миний өөрийн хуваарьт хөрөнгө, түүнд А.Аийн ямар нэгэн оролцоо байхгүй. А.Аийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэснийг эс зөвшөөрч байна. Түүний Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбараар хийлгэсэн үнэлгээ нь бодит байдалд нийцээгүй, зах зээлийн үнээс хэт өндөр, үндэслэл нь тодорхойгүй учир эс зөвшөөрч байна. Үнэлгээ хийхдээ тухайн эд хөрөнгийг биечлэн үзэж элэгдэл, хорогдлыг хасаж үнэлээ хийх ёстой. Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн үнэлгээгээр нийт хөрөнгийн хэмжээг 55492739 төгрөгөөр үнэлсэн ч гэсэн эдгээр хөрөнгүүд нь бүгдээрээ дундын өмчлөлийн хөрөнгөд хамаарахгүй гэж үзэж байна. Иймд түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлгүй гэж үзэж байна. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2019/00377 дугаар шийдвэрээр:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар К ахтай овогт Зулхарнайн А, Н овогт А-ын А нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Иргэний хуулийн 127-р зүйлийн 127.1, 127.1.1, 127.1.2, 127.1.3 дахь хэсэгт зааснаар хуваарьт хөрөнгө болох Ах дам захад байршилтай 6742197 төгрөгөөр үнэлэгдсэн Дэлгүүрийн байр болон дэлгүүр доторх нийт 124 нэр төрлийн 11019000 төгрөгөөр үнэлэгдсэн машины сэлбэг зэрэг эд хөрөнгийг нэхэмжлэгч З.Аын өөрт нь, мөн зурагтын тавиур, хананы цаг зэрэг эд хөрөнгийг хариуцагч А.Аийн өөрт нь тус тус үлдээсүгэй.

3.Иргэний хуулийн 126-р зүйлийн 126.1, 126.2.1, 126.2.2, 126.2.4, 130-р зүйлийн 130.1, 130.3 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн дундын хөрөнгөнөөс зуны байр буюу 13871536 төгрөг, 11-61БӨА улсын дугаартай Уаз-452 маркийн фургон машин буюу 1500000 төгрөг, машины гараж буюу 2428189 төгрөг, 2007 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр олгосон 0067878 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт нэгж талбарын 031301616 дугаар 50 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бүхий 400 м.кв газар буюу 2000000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр олгосон 000422187 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийн гэрчилгээтэй Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13-р баг Ж хаягт байршилтай 031306482 нэгж талбарын дугаартай 900 м.кв газар буюу 27000000 төгрөг, Монел маркийн зурагт буюу 200000 төгрөг, зурагтын кабелийн аппарат буюу 39000 төгрөг, дасгалын аппарат буюу 153000 төгрөг, хоолны жижиг ширээ буюу 15000 төгрөг, (1.20х1.50 хэмжээтэй) хивс буюу 30000 төгрөг, хөргөгч буюу 200000 төгрөг, плитканы тавиур буюу 10000 төгрөг, угаалгын машин буюу 100000 төгрөг, 2 нүдтэй плитка буюу 18000 төгрөг, зуух нэг 85000 төгрөг, нэг бүрийн үнэ 25000 төгрөгөөр үнэлсэн 5ш сандал буюу 125000 төгрөг, нэг бүрийн үнэ 19600 төгрөгөөр үнэлсэн хөшиг тогтоогч 2ш буюу 39200 төгрөг, угаалтуур буюу 15000 төгрөг, гутлын шкаф буюу 22000 төгрөг бүгд 23444391 төгрөгийн эд хөрөнгийг нэхэмжлэгч З.Аад үлдээж;

хариуцагч А.Ад гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрөө авч явсан диван кресло буюу 1200000 төгрөг, хөлдөөгч 387000 төгрөг, зуух нэг 85000 төгрөг, нэг бүрийн үнэ 19600 төгрөгөөр үнэлсэн хөшиг тогтоогч 3ш буюу 58800 төгрөг, (4х5 хэмжээтэй хятад) хивс буюу 100000 төгрөг, индүү буюу 30000 төгрөг, нэг бүрийн үнэ 50000 төгрөгөөр үнэлсэн жижиг хивс 2ш буюу 100000 төгрөг, номын шүүгээ буюу 230000 төгрөг, 40 битон буюу 80000 төгрөг, гурилын сав буюу 50000 төгрөг, нэг бүрийн үнэ 20000 төгрөгөөр үнэлсэн 2ш данх /орос/ буюу 40000 төгрөг, 6л хөнгөн цагаан тогоо /орос/ буюу 10000 төгрөг, 8л палаантай тогоо /орос/ буюу 40000 төгрөг, мебель ширээ буюу 120000 төгрөг, духов буюу 30000 төгрөг, нэг бүрийн үнэ 19600 төгрөгөөр үнэлсэн хөшиг тогтоогч 3ш буюу 58800 төгрөг, палаантай түмпэн буюу 25000 төгрөг, 8л хувин буюу 20000 төгрөг, махны машин буюу 30000 төгрөг, 40л тогоо буюу 80000 төгрөг, хутга буюу 2500 төгрөг, цахилгаан тогоо буюу 10000 төгрөг, хоолны сав буюу 20000 төгрөг, компьютерын ширээ буюу 50000 төгрөг, урт залгуур буюу 15000 төгрөг, махны таваг буюу 10000 төгрөг, хир угаадаг түмпэн буюу 20000 төгрөг, хир хатаагч төмөр буюу 20000 төгрөг, никель тогоо буюу 12000 төгрөг, хуванцар сав буюу 5000 төгрөг, дивааны бүтээлэг буюу 60000 төгрөг, зөөврийн компьютер /нотебүүк/ буюу 1100000 төгрөг, ширээний компьютер буюу 1000000 төгрөг, принтер буюу 400000 төгрөг, цахилгаан зуух буюу 500000 төгрөг, палас буюу 250000 төгрөг, тоос сорогч буюу 120000 төгрөг зэрэг нийт 20811295 төгрөгийн эд хөрөнгийг өөрт нь үлдээж;

нэхэмжлэгч З.Ааас 2007 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр олгосон №000000 Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөх эхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаартай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5-р багт байршилтай өвлийн сууцны зориулалттай 60м.кв талбайтай 3 өрөө байшин буюу 9345784 төгрөг, махны амбаар буюу 1103722 төгрөг, нүүрс түлээний амбаар 382625 төгрөг, гүний худаг 1800000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр олгосон 000660640 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар баг, Харасайд байршилтай, нэгж талбарын 031309651 дугаар 50 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бүхий 700 м.кв газар буюу 2800000 төгрөг зэрэг эд хөрөнгө болон эд хөрөнгийн зөрүү бэлэн мөнгө 829247 төгрөгийг нэхэмжлэгч З.Ааас тус тус гаргуулан хариуцагч А.Ад олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 6183157 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдолд: Хариуцагч А.А би анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд Иргэний тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж гомдол гаргаж байна.

1. А.А миний хуваарьт эд хөрөнгө болох компьютер нөтбуук 1 ширхэг буюу 350,000 төгрөг, ширээний компьютер 1 ш буюу 30000 төгрөг, принтер 1ш буюу 100000 төгрөг, цахилгаан зуух 1 ширхэг буюу 280,000 төгрөг, палас 4x5 метрийн буюу 20,000 төгрөг, хивс \монгол 2x3 метрийн хэмжээтэй\ 40000 төгрөг зэрэг 820,000 төгрөгийн үнэ бүхий эд хогшлуудыг гэрлэгчдийн дундын өмчид ямар ч нотлох баримтгүй тооцсон явдлыг зөвшөөрөхгүй. Дээрхи эд хогшлууд А.А миний хуваарьт өмч мөн болох нь 1 хавтаст хэргийн 135, 201-204, 207 дугаар талд авагдсан ээж Ү.Кн нотариатаар баталгаажуулсан гарын баримт, иргэн А.Аын тодорхойлолт, Х банкнаас нөтбүүкийг лизингийн зээлээр худалдаж авсан үед үнийг тушаасан орлогын баримт, банкны лизингийн зээлийн гэрээ зэрэг бичиг баримтууд, 2 хавтаст хэргийн 186, 187 талд авагдсан ээж Ү.К, иргэн А.А, Р.А нарын тодорхойлолтууд, хариуцагч А.А миний удаа дараа шүүхэд гаргаж байсан тайлбар зэрэг нөхцөл байдлуудаар нотлогдож байна. Тухайлбал ээж Ү.К нь надад 2,0 сая төгрөг бэлнээр өгч түүнд ширээний компьютер, принтер, палас, цахилгаан зуухыг худалдан авч харин хивсийг ээж бэлнээр гэртээ авч ирсэн, компьютер нөтбүүкийг Х банкнаас 2014 онд лзизингийн зээлээр худалдаж авсан. Гэтэл анхан шатны шүүх нь иргэний хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй явдалд гомдолтой байна.

2. Дараах нөхцөл байдлын улмаас анхан шатны шүүхээс А.А миний дундын өмчлөлд үлдээсэн үл хөдлөх эд хөрөнгө болох газар, өвлийн сууц, гүний худаг, авто гаражын үнийг нэхэмжлэгч З.Ааас гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь А.А би З.Аын гэрээс яваад одоо 2 жил гаруй болж байгаа буюу 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс одоо хүртэл аймгийн Багшийн сургуулийн дотуур байрны нэг өрөөг түрээслэн амьдарч түрээсийн төлбөрт сар бүр 130,000 төгрөг төлж байгаа байдал, маргаан бүхий хашааны дотор байрлалтай зуны байшинд З.А нь Хабылхатын Амантай гэдэг эмэгтэйтэй гэр бүл болж амьдарч байгаа\ энэ нь шүүхээс үзлэг хийх үед тодорхой болсон. Уг зуны байрыг анхан шатны шүүх З.Аад үлдээсэн, маргаан бүхий хашааны газрыг уртаараа хуваариласан, бид хоёр шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан тул цаашид нэг хашаанд хамт амьдрах боломжгүй, шүүхээс дундын өмчид хуваариласан үл хөдлөх эд хөрөнгүүдийг би нурааж авья гэхэд дахин ашиглах бололцоогүй, ганц бие эмэгтэй хүн би уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөр газарт зөөж шинээр барих боломж хомс, өөр хүнд худалдья гэхэд газар нь маргаантай тул худалдан авах хүн олдохгүй, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед З.А нь надад 10,0 сая төгрөг бэлнэ өгнө гэж эвлэрлийн гэрээ хийж байсан зэрэг бодит нөхцөл байдлуудыг тал бүрээс давж заалдах шатны шүүх онцгойлон анхаарч үзээд А.А надад дундын өмчид хуваариласан 400 м.кв газар, 60 м.кв талбай бүхий өвлийн сууц, гүний худаг, автогаражын зөвхөн үнийг гаргуулах нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна.

3. Анхан шатны шүүх бидний дундын өмчид үнэлгээ хийсэн шинжээчийн зардал 1322927 төгрөгийг А.А надаар төлүүлж байгаа явдалд гомдолтой байна. Учир шүүхэд гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийг анх З.А гаргасан буюу маргааны эх үүсвэрийг тавьсан, тэрээр одоо өөр хүнтэй сууж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шинжээчийн зардал 1322927 төгрөгийг З.А төлүүлж өгөхийг хүсэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндсийг хянан үзээд уг шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын 3 дахь хэсгийг нэхэмжлэгч З.Ааас нэгж талбарын 031301616 дугаартай, 400,м.к газрын үнэ 144000 төгрөг, улсын бүртгэлийн Ү-000000 дугаартай, Өлгий сумын 5 дугаар багт байршилтай өвлийн сууцны зориулалтай бО.м.кв талбайтай 2 өрөө байшингийн үнэ 16459617 төгрөг, гүний худаг 1950000 төгрөг, гаражын үнэ 2344644 төгрөг, нийт 22194261 төгрөгийг гаргуулан олгох, А.А миний хуваарьт хөрөнгө болох компьютер нөтбуук 1 ширхэг буюу 350,000 төгрөг, ширээний компьютер 1ш буюу 30000 төгрөг, принтер 1ш буюу 100000 төгрөг, цахилгаан зуух 1 ширхэг буюу 280,000 төгрөг, палас 4x5 метрийн буюу 20,000 төгрөг хивс \монгол 2x3 метрийн хэмжээтэй 40000 төгрөг зэрэг 6 зүйлийн 820000 төгрөгийн үнэ бүхий эд хогшлуудыг бид хоёрын дундын өмчид тооцсоныг хасаж, хасагдсан хэмжээгээр дундын өмчийн үнийн дүнд өөрчлөлт оруулж өгөх тухай анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч З.А нь хариуцагч А.Ад холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ноогдох хэсэг 4.037.250.00 төгрөгийн эд хөрөнгө гаргуулах, Төрийн банкны Баян-Өлгий салбараас 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр авсан зээл, түүний хүүгийн төлбөр 15.223.913.00 төгрөгийн тал болох 7.611.956.00 төгрөг гаргуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэжээ.

 

Хариуцагч гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, бусад хэсгийг эс зөвшөөрч, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох 33.255.000.00 төгрөгийн эд хөрөнгө гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг харьцуулан судалбал, гэрлэгчид З.А, А.А нар нь 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүл болсон бөгөөд гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас 2018 оны 8 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд болон шүүхийн өмнөх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн аль нь санал санаачилга гаргаагүй байх тул цаашид хамт амьдрах боломжгүй гэж дүгнэн шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар З.А, А.А нарын гэрлэлтийг цуцалж, гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгийг хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн хуваарилж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагч А.А нь (1) миний хуваарьт эд хөрөнгө болох компьютер нөтбуук 1 буюу 350.000.00 төгрөг, ширээний компьютер 1 буюу 30.000.00 төгрөг, принтер 1 буюу 100.000.00 төгрөг, цахилгаан зуух 1 буюу 280.000.00 төгрөг, палас 4x5 метрийн буюу 20.000.00 төгрөг, хивс /монгол 2x3 метрийн хэмжээтэй/ 40.000.00 төгрөг зэрэг 820.000.00 төгрөгийн үнэ бүхий эд хогшлуудыг гэрлэгчдийн дундын өмчид ямар ч нотлох баримтгүй тооцсон (2) А.А надад дундын өмчид хуваарилсан 400 м.кв газар, 60 м.кв талбай бүхий өвлийн сууц, гүний худаг, авто гараажийн үнийг З.Ааас гаргуулах, (3) шинжээчийн зардал 1.322.927.00 төгрөгийг би хариуцахгүй, шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаан үүсгэсэн нэхэмжлэгч З.Ааар төлүүлэх гэсэн давж заалдах гомдлыг гаргажээ.

Хариуцагчийн давж заалдах гомдлын дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзвэл (1) Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн. гэж, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Гэр бүлийн гишүүний дараах хөрөнгийг хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй бол хуваарьт хөрөнгөд хамаарна гэж, үүнд: гэрлэхийн өмнө олж авсан эд хөрөнгө, мөнгөн хуримтлал, эд хөрөнгийн эрх, өв, бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан мөнгөн хуримтлал, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг худалдсан, арилжсаны үр дүнд олж авсан эд хөрөнгө, мөнгө, амин хувийн хэрэгцээг хангахад зориулсан эд хөрөнгө, оюуны өмчлөлийн зүйлийн үнэ буюу зохиогчийн шагнал, хувийн авъяас, чадвар, ололт амжилтыг сайшаан шагнасны орлого, хуваарьт эд хөрөнгөөрөө олж авсан, мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах хөрөнгө, мөнгө гэж хуульчилжээ. Хариуцагчийн маргаж буй дээрх 820.000.00 төгрөгийн үнэ бүхий эд хогшлууд нь зохигчид гэр бүл болсноос хойш хамтран амьдрах хугацаанд бий болсон хөрөнгө байх тул уг гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Мөн анхан шатны шүүхийн Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцож, хуваарилсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

(2) Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс 2007 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр олгосон 0067878 дугаартай, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт байршилтай нэгж талбарын 031301616 дугаартай, 50 жилийн хугацаатай эзэмшүүлсэн 400 м.кв газар буюу 1.440.000.00 төгрөг, 2007 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр олгосон №000000, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөх эхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаартай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байршилтай өвлийн сууцны зориулалттай 60 м.кв талбайтай 3 өрөө байшин буюу 16.459.617.00 төгрөг, гүний худаг 1.950.000.00 төгрөг, автомашины гараж буюу 2.344.644.00 төгрөг, нийт 22.194.261.00 төгрөгийн эд хөрөнгийг гаргуулан А.Ад олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх бөгөөд хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 33.255.000.00 төгрөгийн эд хөрөнгө гаргуулах тухай шаардлага гаргасан ба уг эд хөрөнгүүдийн үнийг гаргуулах үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-д ...аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгож болно гэж заажээ. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлын уг шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

(3) Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хоёр удаагийн шинжээчийн дүгнэлт гаргуулж, эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон тул шүүхээс гарсан зардал болох Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтын шинжилгээний хөлс 1.536.000.00 төгрөг, мөн Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн хөлс 1.109.855.00 нийт 2.645.855.00 төгрөгийг нэхэмжлэгч, хариуцагч нараар тэнцүү хэмжээгээр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна. Тодруулбал, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШЗ2019/00246 дугаар захирамжаар шинжээч томилохдоо тус захирамжийн 4 дэх заалт болох шинжээчид Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1, 2, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13, 14 зүйлтэй урьдчилан танилцах тухай заасан боловч шүүхийн буруутай үйл ажиллагаанаас буюу Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтын шинжээч нарт энэ талаар тайлбарлаж өгөөгүйгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 212/МА2019/00043 дугаартай магадлалаар хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ. Тус хэрэгт анхан шатны шүүх дахин 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 130/ШЗ2019/02376 дугаар захирамжаар шинжээч томилж, Ашид билгүүн ХХК-иар эд хөрөнгийн үнэлгээг гаргуулж, шинжээчийн хөлст 1.109.855.00 төгрөг гарсан байна. Иймд шүүхийн дээрх буруутай үйл ажиллагааны улмаас анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болж, дахин шинжээч томилсонд зохигчид буруугүй тул Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтын шинжилгээний хөлст шүүхээс төлсөн 1.536.000.00 төгрөгийг зохигч нараар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлын энэ хэсгийг хүлээн авч, шийдвэрт энэ үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар Ашид билгүүн ХХК-иар эд хөрөнгийн үнэлгээг гаргуулж, шинжээчийн хөлст гарсан зардал 1.109.855.00 төгрөгийг талуудад тэгш хуваарилах үндэслэлтэй байна.

Хуульд зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273.021.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00241 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дахь заалтын нэхэмжлэгч З.Ааас 1.322.927.00 төгрөгийг гэснийг нэхэмжлэгч З.Ааас 554.928.00 төгрөгийг гэж, хариуцагч А.Аээс 1.322.927.00 төгрөгийг гэснийг хариуцагч А.Аээс 554.928.00 төгрөгийг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273.021.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

Д.КӨБЕШ