| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2018/04855/И |
| Дугаар | 101/ШШ2019/00214 |
| Огноо | 2019-01-14 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 101/ШШ2019/00214
| 2*******19 оны *******1 сарын 14 өдөр | Дугаар 1*******1/ШШ2*******19/**************214 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхий шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: М.С ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Ү
Хариуцагч: Б.А
Хариуцагч: Я.Т
Баянзүрх дүүргийн 22-р хороо, ******* ******* ******* ******* тоотод байрлах 678.99 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн 2**************6 оны *******5-р сарын 17-ны өдөр нэхэмжлэгч М.С хариуцагч Я.Т нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, 2**************8 оны 12-р сарын 11-ны өдөр хариуцагч Я.Т, Б.А нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, хариуцагч Б.Үд Баянзүрх дүүргийн 22-р хороо, ******* ******* ******* ******* тоотод байрлах 678.99 м.кв газрын өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаад: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, хариуцагч Б.Ү-гийн төлөөлөгч У.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22-р хороо, ******* 1 дүгээр *******, ******* тоотод байрлах 678.99 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн М.С, Я.Т нарын хооронд 2**************6 оны *******5 сарын 17-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр дээрх газар өмчлөх эрхийг шилжүүлсэн Я.Т, Б.А нарын хооронд 2**************8 оны 12 сарын 11-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1******* дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, энэ хоёр гэрээний үндсэн дээр Б.Ү нь Б.Ааас 2**************8 оны 12 сарын 15-ны өдөр шилжүүлэн авсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22-р хороо, ******* 1 дүгээр *******, ******* тоотод байрлах 678.99 м.кв газрын өмчлөх эрхийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.2, 494 дүгээр зүйлд заасан нөхцөл байдпын үндсэн дээр М.Ст буцаан шилжүүлэхийг даалгуулах тухай.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, ******* 1 дүгээр *******, ******* тоотод байрлах 678.99 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээнд зориулан 2**************4 оны 11 сарын 16-ны өдөр хууль ёсоор өмчилж авсан. Улмаар нутгийн танил хүүхэд Д.Э******* гэдэг залуугаар дамжуулан 2**************6 оны *******5 сарын дундуур БНСУ-ын иргэн Л*******д тухайн газрыг худалдахаар тохирсон. Бид газар шилжүүлэх гэрээ хийх гэтэл нотариат гадаад улсын иргэний нэр дээр газар өмчлөх эрх шилжүүлж болохгүй, та ойр дотны монгол улсын иргэнтэй гэрээ байгуулж газар өмчлөх эрхээ шилжүүлж болно гэсэн. Үүнийг би нөгөө солонгос хүнд дамжуулж хэлэхэд тэр хүн надад монголд таньдаг дотны хүн байхгүй, харин өөрийн байрлаж байгаа зочид буудлын ажилтныг гуйвал яах бол гээд яваад өгсөн. Удалгүй Д. Э*******, Ли Саннам нар Я. Т гэдэг эмэгтэйг дагуулж ирээд надтай газар өмчлөх эрх шилжүүлэх бэлэглэлийн гэрээ хийлгээд нөгөө солонгос улсын иргэн Л******* нь газрын үнэ болох 21,*********************,********************* төгрөгийг бэлнээр өгч надаар мөнгө хүлээн авсан гарын үсэг зуруулж авсан. Ингээд газар шилжүүлэх ажил дуусаж би яваад өгсөн. Гэтэл 2*******14 оны хавар намайг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс дуудаж газар шилжүүлсэн асуудпын талаар байцаалт авсан. Тухайн үед Б.Ү гэдэг хүн Солонгос улсын иргэн Л*******ын надаас худалдаж авсан газрыг өөрийнхөө нэр дээр болгосны дараа буцааж өгөлгүй залилан мэхэлсэн асуудпын талаар асуугаад байсан. Би болсон үйл явдлыг үнэнээр нь мэдүүлсэн. Улмаар 2*******15 оны 11 сарын эхээр Баянзүрх дүүргийн шүүхээс намайг дуудсан. Солонгос улсын иргэн Л******* шүүхэд нэхэмжлэл гаргаж өөрийг тань гуравдагч этгээдээр татах хүсэлт гаргасан гэж тайлбарласан. Миний бие өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. Б*******оор дамжуулан шүүхийн ажиллагаанд оролцсон. Солонгос улсын иргэн Л******* хариуцагч Б. Үгаас газраа авахын тулд тухайн газартай холбоотой бүх хэлцэлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан байсан. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Хамгийн анхны шүүх хурал 2*******16 оны *******3 сарын 16-ны өдөр болсон бөгөөд Л*******ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл 2*******16 оны *******6 сарын *******3-ны өдөр болсон Давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд буцаасан бөгөөд энэ магадлалыг 2*******16 оны 11 сарын 18-ны өдрийн Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Ингээд анхан шатны шүүх хэргийг 2*******17 оны *******3 сарын 24-ний өдөр дахин хэлэлцэж Л*******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж энэ шийдвэрийг Давж заалдах болон Хяналтын шатны шүүхээс хэвээр нь үлдээж шийдвэрлэсэн юм. Шүүх гадаад улсын иргэн газар өмчлөх эрх байхгүй, газар өмчлөх эрх шилжүүлсэн болон олж авч байсан М. С, Я. Т нар бие даасан шаардлага гаргаагүй учир нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй гэдэг дүгнэлтийг өгсөн. Миний бие 2**************6 оны *******5 сарын 17-ны өдөр Солонгос улсын иргэн Л*******д газраа худалдаж байсан бөгөөд тухайн үед гадаад улсын иргэнд өмчлөх эрх шилжих боломжгүй байсан учир монгол улсын иргэн Я.Ттэй газар өмчлөх эрх шилжүүлэх гэрээг дүр үзүүлэн байгуулж байсан. Ингэж гэрээ байгуулж байхдаа тухайн газар эцсийн дүндээ Б.Ү гэдэг залилан мэхлэгч хүний өмч болон үлдэнэ гэдгийг үнэндээ тооцоогүй юм. Надтай газар өмчлөх эрх шилжүүлэх гэрээ байгуулж байсан Я.Т тухайн газрыг ямар нэг асуудалгүй Л*******ын нэрлэсэн дараагийн хүнд шилжүүлэх итгэмжлэлийг хийж өгч байсан байна. Гэтэл Б.Ү үнэхээр хүний мөсгүй зан гаргаж ямар нэг мөнгө төлөлгүй миний газрын өмчлөгч болоод явж байгааг шүүхийн үйл ажиллагааны явцад миний бие мэдсэн. Ингээд миний бие 2*******17 оны *******9 сарын 28-ны өдөр Баянзүрх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б. Үд холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд гурван шатны шүүх миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэрэгсэхгүй болгосон гол үндэслэл нь өөртэйгээ гэрээнд оролцсон гэрээний нэг тал Я.Тт холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй, шүүх гуравдагч этгээдэд холбогдох асуудпыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй гэдэг үндэслэлийг зааж хэрэгсэхгүй болгосон. Дээрхи маргаанд БНСУ-ын иргэн Л******* нь надаас 21,*********************,********************* төгрөгөө нэхэмжилж бие даасан шаардлага гаргаж маргалдсан бөгөөд миний бие газар ч үгүй, мөнгө ч үгүй болох нөхцөл байдал үүсчээд байгаа. Нэгэнт Л******* нь тухайн газрыг өөрийн анхны зорилгын дагуу хэрэглэх боломжгүй болсон учир надаас мөнгөө буцааж авах нь зүй ёсны хэрэг. Миний бие газар худалдсан мөнгөө буцааж өгч байгаа учир худалдсан газраа буцааж авах нь мөн зүй ёсны үйлдэл гэж үзэж байна. Иймд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22-р хороо, ******* ******* ******* ******* тоотод байрлах 678.99 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн М.С Я.Т хоёрын хооронд 2**************6 оны *******5-р сарын 17-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар тооцож, энэ хэлцлийн үндсэн дээр 2**************8 оны 12-р сарын 11-ны өдөр Я.Т, Б.А нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг мөн Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1******* дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. Мөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдсон дурдсан хоёр гэрээний үндсэн дээр Б.Ү нь Б.Ааас 2**************8 оны 12 сарын 15-ны өдөр шилжүүлэн авсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22-р хороо, ******* 1 дүгээр *******, ******* тоотод байрлах 678.99 м.кв газрын өмчлөх эрхийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.2, 494 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлын үндсэн дээр М.Ст буцаан шилжүүлэхийг даалгуулж өгнө үү.
678.99 мкв газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн С Тийн хоорондох бэлэглэлийн гэрээ, 2**************6.5.17-ны өдрийн уг гэрээ нь Иргэний хуулийн 56.1.2-д зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусад тооцуулах, энэ гэрээний үндсэн дээр өмчлөх эрхийг Аад шилжүүлсэн бэлэглэлийн 2**************8.12.11-ний өдрийн гэрээг Иргэний хуулийн 56.1.1*******-д зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулах, энэ 2 хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэж 2**************8.12.15 өдөр Ү нь уг газрын өмчлөх эрхийг авсан нь 492-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж буцаан шилжүүлэхийг даалгах шаардлага гаргасан байдаг. Маргаж буй газрыг нэхэмжлэгч нь 2**************3 онд өөрийн гэрийн бүлийн хэрэгцээнд өмчилж авсан. Улмаар 2**************6 онд уг газраа Солонгос улсын иргэнд худалдах болсон. Уг газрыг шилжүүлэхээр өмчлөх эрхийг шилжүүлэхэд гадаад улсын иргэнд шилжүүлэх боломжгүй болсон. Улмаар буудлын ресепшний нэр дээр шилжүүлсэн. Тт шилжүүлээд газрын үнэ болох 21 сая төгрөгийг авсан. Гэтэл 2*******14 оны хавар гэнэт Сыг цагдаа дээр дуудаж гэрчээр мэдүүлэг авсан. Газрыг хэнд худалдсан талаар мэдүүлэг өгсөн. 2*******15 онд дахин шүүхэд дуудсан. Гэтэл Солонгос улсын иргэн Л******* нэхэмжлэл гаргаад гуравдагчаар оролцуулах хүсэлт гаргасан байсан. Энэ үеэс эхлэн төлөөлөгчөөрөө дамжуулж ажиллагаанд оролцсон. Энэ хэрэг нь Л******* нь газраа буцааж авахаар гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэсэн байсан. Анхан шат нэхэмжлэлийг хангаж шийдсэн. Давах буцаасан. Хяналт магадлалыг хэвээр үлдээсэн. 2*******17.3.27-нд анхан шат нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Давах хяналт хэвээр үлдээсэн. Үндэслэл нь гадаад улсын иргэн газар өмчлөх эрхгүй. С Т нар гуравдагч тал тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэдэг. Газрын анхны өмчлөгч нь С байгаад Л*******-д газраа худалдаад дүр үзүүлэх хэлцэл хийсэн. Сын зорилго нь газраа зарах байсан боловч эцэсдээ Ү авчихсан. Л*******-н шаардсанаар Т итгэмжлэл хийлгээд улмаар Ү авчихсан. Ингээд С нь Үд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. 2*******18.2.9-нд анхан шатны шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Үндэслэл нь шүүх Т, А нарыг хариуцагчаар татаагүй байна гэсэн. Ү нь Стай иргэний эрх зүйн харилцаанд ороогүй. Груавдагчийн асуудлыг шийдэхгүй гэсэн байдаг. Улмаар давах хяналт хэвээр үлдээсэн. Энэ үед Л******* нь 21 сая төгрөгөө нэхсэн байдаг. Улмаар газар ч үгүй, мөнгө ч үгүй болсон. Одоо бүгдийг нь хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан байдаг. Тт шилжүүлэхдээ ямар нэг хүсэл зориг байгаагүй. Хүчин төгөлдөр бус хэлцэлийн үндсэн дээр газрыг олж аваад байгаа нь үндэслэлгүйгээр хөрөнгөжөөд бна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Баярмагнай нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2*******17.9.28-нд нэхэмжлэгч нь зөвхөн Үд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Шийдвэрийн үндэслэх хэсэгт Тт холбогдуулан шаардлага гаргаагүй тул гуравдагчид холбогдох асуудлыг шийдэхгүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Өнөөдөр Т, А нарыг хариуцагчаар татсан. Өмнө нь энэ 2 хариуцагч байгаагүй. Үтай холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн. Өмнө нь энэ шаардлага байгаагүй. Иргэний хуулийн 76.1 хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэсэн байдаг. Эрх зөрчигдсөн буюу мэдсэн үеэс тоолно. Л*******-н нэхэмжлэлийг шийдээд дууссаны дараа л энэ талаар мэдсэн. Ли САн Нам нь мөнгөө нэхэж эхэлсэн. Энэ үед эрх нь зөрчигдөж байгааг мэдсэн. Дээд шүүхийн тогтоолд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэсэн байдаг. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хугацаа 6 жил байдаг. Газар худалдах үед шаардах эрх үүссэн гэж үзэхгүй. Тэр үед газраа зараад мөнгөө авах л байсан. Гэтэл мөнгөө буцааж өгөх болсон 2*******17.9 сараас шаардах эрх нь үүссэн. Тт газар шилжүүлэхдээ түүнд газраа өгөх Т газартай болох хүсэл зориг байгаагүй. Хүсэл зориг нь мөнгө Л*******-д газар нь Ст байдаг. Үүнийг Т мөн адил хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэрчилгээг нь ч хараагүй гэдэг. Улмаар Т солонгос явсан тул араас нь очиж итгэмжлэл хийлгэсэн байдаг. Итгэмжлэл нь өмчлөх эрх шилжүүлж өгнө гээгүй. Гэтэл дүү уруугаа шилжүүлээд тэндээс өөртөө шилжүүлж авсан байдаг. Улмаар мөнгө нэхээд газрыг барьцаанд тавина гэсэн. Ингээд 1******* ********************* доллар аваад буцаагаад газрын талаар итгэмжлэл хийж Л*******-д өгсөн. Тт шилжүүлсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус тул Аад шилжүүлсэн нь мөн адил хүчин төгөлдөр бус юм. Улмаар Ү нь хүчин төгөлдөр бус хэлцэлийн үндсэн дээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байдаг. Өмнөх шийдвэрүүд дээр хариуцагч болох хүн нь гуравдагч байна. Харилцаанд ороогүй хүнийг хариуцагчаар татсан л гэдэг гэв.
Хариуцагч Б.А нь шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Б.А би М.Сын нэхэмжлэлтэй танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараахь хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие 2**************8 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Я.Ттэй, 2**************8 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б.Үтай байгуулсан Бэлэглэлийн гэрээнүүд нь талуудын хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн, хууль ёсны дагуу хийгдсэн гэрээнүүд гэж үзэж байгаа тул нэхэмжлэгч М.Сын гаргасан нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. Мөн өмнө нь энэхүү асуудлаар үүссэн 2 иргэний хэрэгт хоёр ч удаа гуравдагч этгээдээр оролцож тайлбар өгсөн бөгөөд нэгэнт шүүхээр эцэслэн шийдэгдсэн зүйл гэж ойлгож байна. Дээрх гэрээнүүд нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, ******* ******* *******, ******* тоот, 678,99 м.кв газрыг Б.Үгийн өмчлөлд шилжүүлэх зорилгоор хийсэн хүчин төгөлдөр хэлцэл болохыг үүгээр тайлбарлаж буйг хүлээн авна уу гэжээ.
Хариуцагч Я.Т нь шүүхэд гаргасан тайлбартаа: 2**************6 оны *******5-р сарын 17 нд иргэн М.Сын эзэмшилд байсан 678.99 м.кв газрыг Солонгос улсын иргэн Л******* нь худалдан авахаар тохиролцож Солонгос улсын иргэн монголын газрыг эзэмших эрх байхгүй гэсэн хуулийн заалтаар тус газрыг Налайх дүүргийн 2-р хороо 46- тоотод оршин суүгч Ядмаа овогтой Т миний нэр дээр авахаар болж, Л******* худалдан авсан бөгөөд энэ асуудал ямар нэг ашиг сонирхлын асуудалгүй таньдаг хүний хувьд би зүгээр л тусалсан юм. Өөрийн нэр дээр гарсан газрын гэрчилгээг би харж ч байгаагүй. Л*******д бүх бичиг баримт хадгалагдаж байсан. Харин миний энэ асуудал гарахаас өмнө солонгос улсад очиж ажиллах визийн мэдүүлгийн хариу гарч солонгос улс явах болсон тул Л*******д хэлсэн. Тэгэхэд одоохондоо газар дээр барилга барих болоогүй яваад ир гэсэн. Солонгос улсад намайг байхад нөгөө газар дээрээ удахгүй барилга барьж өөр компанид гэрээний дагуу шилжүүлж магадгүй боллоо. Манай менежер Үүрийнтүяа гэх эмэгтэйд итгэмжлэл хийж өгөөч гэхээр нь БНСУ-ын Сөүл хотын МУ-ын Элчин Сайдын Консул-д хандаж 2**************8 оны 1******* сарын 17-нд итгэмжлэл хийж шилжүүлж өгсөн. Тухайн үед итгэмжлэл хийхэд Ли Сан нам л ганцаараа солонгос улсад ирсэн байгаа гэж миний иргэний үнэмлэхийн хуулбарыг барьж ирсэн ангийн хүүхдээс сонссон. Миний энэ итгэмжлэл хийж өгсөн нь Үд үнэн санаанаасаа өгч байгаа биш, Л*******ын хүсэлтийн дагуу газар өмчлөгч нь Монголд байх шаардлагатай болоод Үд итгэмжлэл хийж өгсөн юм. Түүнээс одоо шүүхэд гараад байгаа маргаан шиг Үүрийнтүяад чинийх чи захиран зарцуул, чиний газар гэж хэлж өгөөгүй, чи энэ газрыг ав гэж утга гаргаж өгөөгүй, энэ бол Ли Саннам-ын хүсэлтийн дагуу хийсэн зүйл юм. Миний хувьд өөрийн санаачилгаар М.Саас газар авахаар гэрээ, хэлцэл байгуулсан асуудал байхгүй. Урьд нь энэ талаар цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч, шүүхэд тайлбар бичиж гайсан. Цагдаа шүүхэд дуудагдаад байх нь гэр бүлийн маргаан үл ойлголцолд хүргээд байна. Мөн ажилтай учир байнга дуудагдаад л яваад байх нь ажлын хамт олны дотор миний нэр хүндэд ч хортой дуудах тоолонд нь очоод байх ч боломжгүй. Намайг солонгос улсад байхад дүү Адаа тус газрыг шилжүүлсэн бичгэн дээр нь хүртэл миний гарын үсгийг зурсан явдал нь ойлгомжгүй бөгөөд худал хуурмаг явдал байна. Би 2**************8.12.11-ны өдөр Албарбат гэдэг хүнтэй уулзаагүй, танихгүй, бэлэглэлийн гэрээ байгуулаагүй, би тэр үед солонгос улсад байсан. Юутай ч Я.Т миний бие М.Саас газар шилжүүлж авсан үйл явдал бол хууль, гэрээний дагуу үүрэг үүсээгүй, тийм чин санаа байгаагүй тул хүчин төгөлдөр бус гэж нэхэмжлэлийг хүлээн зевшөөрч байна. Иймд энэ байдлыг сайтар тунгааж шүүж өгнө үү. Би энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа учир шүүх хуралд цаашид биечлэн оролцохгүй тул шүүх хурал хийлээ гэхэд миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Үгийн төлөөлөгч У.М нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У.М би М.Сын нэхэмжлэлтэй Б.Үд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд нэхэмжпэгч М.Сын нэхэмжпэлийг дараахь үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч, хариу тайлбар гаргаж байна. М.С нь М.С, Я.Т нарын хооронд 2**************6 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, ******* 1 дүгээр *******, ******* тоотод байрлах 678.99 мкв газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, мөн Я.Т, Б.А нарын хооронд 2**************8 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ, Б.Ү, Б.А нарын хооронд 2**************8 оны 12 дугаар 15- ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1******* дахь хэсэгт зааснаар тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага бүхий нэхэмжпэл гаргажээ. М.Сын тус шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлагыг урьд нь БНСУ-ын иргэн Ли Санг Нам хариуцагч Б.ҮҮд холбогдуулан гаргаж, тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд М.С нь нэхэмжпэгч Ли Санг Намын нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон болно. Нэхэмжлэгч М.С нь өөрийн гуравдагч этгээдээр оролцсон хэргийг шийдвэрлэсэн, өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй нь тогтоогдсон хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар дурдан нэхэмжпэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч М.Сын нэхэмжпэлд дурдсан үйл баримт Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2*******17 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 1*******1/ШШ2*******17/*******1*******43 дугаар шийдвэрээр шийдвэрлэгдсэн бөгөөд тус шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2*******17 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1157 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүх 2*******17 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн **************1/ХТ2*******17/*******1*******62 дугаар тогтоолоор хэвээр үлдээн шийдвэрлэснээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Мөн тус шүүхэд М.Сын 2*******17 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Б.Үд холбогдуулан гаргасан нэхэмжпэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2*******18 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 1*******1/ШШ2*******18/**************53******* дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2*******18 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн дугаар магадлал, УДШ- ийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2*******18 оны 1******* дугаар сарын 12-ны өдрийн **************1/ХТ2*******18/*******1386 дугаар тогтоолоор нэгэнт эцэслэн шийдвэрлэсэн байгаа болно. Ийнхүү М.С нь дээр дурдсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн асуудлаар дахин нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Анх энэ харилцаа үүсээд Саас Тт, Аад, Үд шилжсэн үйл баримт өмнө нь тогтоогдсон. Шилжүүлсэн талаар маргаангүй. Харин 2*******18.1*******.23-нд нэхэмжлэл гаргасан. Энд гаргасан шаардлагыг шүүх өмнө нь шийдсэн. 2*******18.2.9-ны өдрийн шийдвэртэй. Давахын 2*******18.4.13-ны магадлал, 2*******18.1*******.12-ны тогтоолоор шийдсэн. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг шийдээд хэрэгсэхгүй болгосон. Энд нэхэмжлэлийн шаардлага нь бэлэглэлийн гэрээг 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага байдаг. Мөн 56.1.1*******-т зааснаар А, Ү нарын хэлцэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэдэг. Энэ нь одоогийн шаардлагатай давхардаж байгаа. Шүүх нэгэнт шийдсэн үйл баримтыг дахин нотлохгүй. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна. Үйл баримт болон нотлох баримтын талаар шүүх дүгнэчихсэн. Үд холбогдуулж гаргасан шаардлага дээр нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэсэн байдаг. 2**************6.5.17-ны байгуулсан гэрээг 2**************8 оны 12 сард Үтай холбогдож эхэлсэн байдаг. Тт шилжүүлэхдээ ямар харилцаанд орж байгаагаа мэдэж байсан. 2**************6.5.17-с тоолоход хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Нэхэмжлэгчийн ямар эрх нь зөрчигдсөн нь тодорхойгүй. 21 сая төгрөгөө аваад газар өмчлөх эрхээ шилжүүлсэн. Энд Сын ямар эрх нь зөрчигдсөн нь тодорхойгүй. 2*******17.9.28-нд гаргасан нэхэмжлэлтэй хэрэгт Л******* шаардлага гаргасан гуравдагчаар оролцдог. 21 саяыг гаргуулж өгнө үү гэдэг. Анх мөнгө шилжүүлсэнээс хойш 12 жил өнгөрсөн байдаг. Анхан шат нэхэмжлэх эрхтэй боловч гаргах үндэслэлгүй гэдэг. Анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч гомдол гаргаагүй. 21 саяыг өгөх үндэслэлгүй гэж байхад мөнгө өгсөн гэж баримт бүрдүүлсэн байна. 3 шатны шүүх өгөх үндэслэлгүй гээд байхад мөнгийг өгүүлсэн гээд байгаа нь ойлгомжгүй. Үүнээс харахад 21 сая төгрөг шилжүүлсэн эсэх нь хамааралгүй болж байна. Л*******-с Ст мөнгө шилжүүлсэн нь Үд хамааралгүй. Энэ маргаан нь 2*******14 оноос эхэлсэн байдаг. Л******* нь Үтай холбогдуулан газар залиллаа гэсэн. Энэ нь тогтоогдоогүй. Улмаар эрүүгийн журмаар шийдэгдэх боломжгүй болохоор нь иргэний журмаар шүүхэд хандсан байдаг. Ингэхдээ хэлцэлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэдэг. Энэ хэргийн шаардлагатай яг адил шаардлага гаргаад шүүх шийдсэн. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Л*******-н нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тул С нэхэмжилж эхэлсэн. С болон Л******* нар нь нэг ашиг сонирхолтой байдаг. Энэ хүмүүсийн зорилго нь Үгийн өмчлөх эрхийг хэрэгжүүлэх боломжгүй байлгах л байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдгийг Үд холбогдуулж байгаа гэж байна. Өмнөх шийдвэр магадлал тогтоол нь хэлцэлүүд бие даасан хэлцэл байна гэдэг. Анхнаасаа уг газрыг Үд шилжүүлэх зорилготой байсан гэж тайлбарлаж байгаа. Хэлцэлүүд нь хүсэл зоригоо илэрхийлж хийсэн хэлцэл байдаг. 21 сая төгрөгийг буцааж өгсөнөөр эрх зөрчигдсөн гэж байна. Гэтэл энэ хэргийн хариуцагч нар эрхийг нь зөрчөөгүй. Дээд шүүх мөнгөө буцаан шаардах эрхгүй гэж дүгнээд байхад мөнгө өгөөд байгаа нь ойлгомжгүй. Дээр шүүхийн тогтоол дээр хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт өгсөн. Ү А нар төрсөн эгч дүү гэдэг талаар маргахгүй. Мөнгө буцааж өгсөн баримтыг дахин нөхөж үйлдсэн. Энэ нь хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолуулахаар үйлдсэн гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.С нь Баянзүрх дүүргийн 22-р хороо, ******* ******* ******* ******* тоотод байрлах 678.99 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн 2**************6 оны *******5-р сарын 17-ны өдөр нэхэмжлэгч М.С хариуцагч Я.Т нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, 2**************8 оны 12-р сарын 11-ны өдөр хариуцагч Я.Т, Б.А нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, хариуцагч Б.Үд Баянзүрх дүүргийн 22-р хороо, ******* ******* ******* ******* тоотод байрлах 678.99 м.кв газрын өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Я.Т нь нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөн бол хариуцагч Б.Ү, Б.А нар нь гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулсан хүчин төгөлдөр гэрээ, энэхүү маргааныг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд шинээр нотлох баримт гаргасан боловч хариуцагч Б.Үгийн төлөөлөгч У.М нь шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой гэж тайлбарласан, хариуцагч Б.А нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаанд оролцохгүй гэж тайлбарласан, түүний өмгөөлөгч нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан, хариуцагч Я.Т нь нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөн, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан байх тул хариуцагч Б.А, Я.Т нарт шинээр гаргасан нотлох баримтыг танилцуулах шаардлагагүй гэж үзэж, тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1. Хариуцагч Б.Үгийн төлөөлөгч У.М, хариуцагч Б.А нарын маргааны үйл баримтын талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй гэх тайлбарын хувьд: БНСУ-н иргэн Ли Санг Нам нь Баянзүрх дүүргийн 22-р хороо, ******* ******* ******* ******* тоотод байрлах 678.99 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн 2**************6 оны *******5-р сарын 17-ны өдөр энэ хэргийн нэхэмжлэгч М.С хариуцагч Я.Т нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, 2**************8 оны 12-р сарын 11-ны өдөр хариуцагч Я.Т, Б.А нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, 2**************8 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч Б.А Б.Ү нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, дээрх маргаж буй газрын өмчлөх эрхийг энэ хэргийн нэхэмжлэгч М.Ст шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хариуцагч Б.Үд холбогдуулан гаргаж байжээ. Улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2*******16 оны *******3 дугаар сарын 16-ны өдрийн *******2433 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2*******16 оны *******6 дугаар сарын *******3-ны өдрийн 1*******87 дугаар магадлалаар хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасныг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2*******16 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн **************1/ХТ2*******16/*******1234 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээсэн байна. Үүний дараа Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2*******17 оны *******3 дугаар сарын 24-ны өдрийн *******1*******43 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2*******17 оны *******5 дугаар сарын 17-ны өдрийн 1157 дугаар магадлалаар шийдвэрийг өөрчлөн найруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2*******17 оны *******9 дүгээр сарын 26-ны өдрийн **************1/ХТ2*******17/*******1*******62 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Ийнхүү БНСУ-н иргэн Ли Санг Намын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Үд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн М.Сын нэхэмжлэлтэй хариуцагч Я.Т, Б.А, Б.Ү нарт холбогдох хэргийн үйл баримтын талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь нэхэмжлэлийн шаардлага ижил боловч нэхэмжлэлийг өөр этгээд буюу М.С нь Я.Т, Б.А, Б.Ү нарт холбогдуулан гаргажээ.
Нэхэмжлэгч М.Сын хувьд Баянзүрх дүүргийн 22-р хороо, ******* ******* ******* ******* тоотод байрлах 678.99 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн 2**************6 оны *******5-р сарын 17-ны өдөр нэхэмжлэгч М.С хариуцагч Я.Т нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, 2**************8 оны 12-р сарын 11-ны өдөр хариуцагч Я.Т, Б.А нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, 2**************8 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч Б.А Б.Ү нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцох тухай нэхэмжлэлийг хариуцагч Б.Үд холбогдуулан гаргаж байжээ. Уг хэргийг хянаад Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2*******18 оны *******2 дугаар сарын *******9-ны өдрийн **************53******* дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Улмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2*******18 оны *******4 дүгээр сарын 13-ны өдрийн дугаар магадлалаар шийдвэрийг, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2*******18 оны 1******* дугаар сарын 12-ны өдрийн **************1/ХТ2*******18/*******1386 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2*******18 оны *******2 дугаар сарын *******9-ны өдрийн **************53******* дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт Нэхэмжлэгч М.С нь өөрийн өмчлөлийн газрын өмчлөх эрх шилжүүлсэн 2**************6 оны *******5 дугаар сарын 17-ны өдөр Я.Ттэй байгуулсан бэлэглэлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн гэж үзэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг гэрээний нэг тал болох Я.Тт холбогдуулан гаргаагүй байх бөгөөд харин уг гэрээний оролцогч биш этгээд болох Б.Үд холбогдуулан гаргажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д: Шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй гэж заасан. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч М.С нь хариуцагч Б.Үд холбогдуулан маргаж буй газар өмчлөх эрх шилжүүлсэн М.С болон Я.Т, Я.Т болон Б.А, Б.Ат болон Б.Ү нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардсан боловч дээрх гэрээний нэг тал Я.Т, Б.А нар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд байна. Дээр дурдсан байдлуудаас үзэхэд нэхэмжлэгч М.С нь өөрийн өмчлөлийн газрын өмчлөх эрхийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн гэрээний нэг тал болох Я.Тт холбогдуулан уг хэлцэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргаагүй байх тул түүний нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болсон гэж үзэхээр байна. Гэрээнүүдээс үзэхэд нэхэмжлэгч М.С нь хариуцагч Б.Үтай ямар нэгэн эрх, үүрэг үүсгэсэн гэж үзэх боломжгүй байна гэж дүгнэжээ.
Эдгээрээс энэ хэрэгт нэхэмжлэгч М.С нь хариуцагч Я.Тт холбогдуулан 2**************6 оны *******5-р сарын 17-ны өдөр нэхэмжлэгч М.С хариуцагч Я.Т нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, улмаар сонирхогч этгээдийн хувиар хариуцагч Я.Т Б.А нарт холбогдуулан 2**************8 оны 12-р сарын 11-ны өдөр хариуцагч Я.Т, Б.А нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн хариуцагч Б.А, Б.Ү нарт холбогдуулан 2**************8 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч Б.А Б.Ү нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэлийн үндсэн дээр байгуулагдсан хүчин төгөлдөр бус хэлцэл тул уг гэрээний дагуу хариуцагч Б.Ү нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж Баянзүрх дүүргийн 22-р хороо, ******* ******* ******* ******* тоотод байрлах 678.99 м.кв газрын өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Үд холбогдуулан гаргасан тул маргааны үйл баримтын талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэж үзэхгүй.
2. Хариуцагч Б.Үгийн төлөөлөгч У.М, хариуцагч Б.А нарын маргааны талаар шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбарын хувьд: Нэхэмжлэгч М.С нь өөрийн өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний газрыг БНСУ-н иргэн Ли Санг Нам-д худалдах хүсэл зоригоо илэрхийлж, улмаар түүний заасан этгээд Я.Тт уг газрын өмчлөх эрхийг шилжүүлж, төлбөрт 21,*********************,********************* төгрөг авсан гэх үйл баримтын талаар зохигч хэн аль нь маргахгүй байна. Мөн энэхүү үйл баримтын талаар Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2*******18 оны 1******* дугаар сарын 12-ны өдрийн **************1/ХТ2*******18/*******1386 тогтоолд дүгнэсэн байна. Энэхүү тогтоол гарсанаас хойш буюу 2*******18 оны 1******* дугаар сарын 19-ны өдөр нэхэмжлэгч М.С нь БНСУ-н иргэн Ли Санг Намд 21,*********************,********************* төгрөгийг буцаан өгсөн болох нь хэрэгт байгаа баримт, Солонгос хэл дээр гараар бичигдэж орчуулагдсан баримтаар тус тус тогтоогдож байна. /хэргийн 199- 2*******1 дүгээр тал/ Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2*******18 оны 1******* дугаар сарын 12-ны өдрийн **************1/ХТ2*******18/*******1386 тогтоолд маргаж буй газар, түүний өмчлөх эрхийг нэхэмжлэгч М.С нь Ли Санг Намын заасан этгээдэд 2**************6 оны *******5 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн, гэрээ биелэгдэж дуусгавар болсон, нэхэмжлэгч М.Ст газар, өмчлөх эрх байхгүй тул түүнээс 21,*********************,********************* төгрөг гаргуулахыг хүссэн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ли Санг Намын шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцжээ. гэж дүгнэсэн. Гэвч энэхүү дүгнэлтээс хойш маргаж буй газрыг худалдах худалдан авах хэлцэлээс татгалзсан гэж тайлбарлан, гэрээний төлбөр болох 21,*********************,********************* төгрөгийг буцаан өгсөн байх тул хариуцагч Б.Үгийн төлөөлөгч У.М, хариуцагч Б.А нарын бэлэглэлийн гэрээний талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбар үндэслэлгүй гэж үзлээ. Мөн хариуцагч Я.Т нь 2**************6 оны *******5-р сарын 17-ны өдөр нэхэмжлэгч М.С хариуцагч Я.Т нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч, маргахгүй байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацаа нь шаардах эрхэд хамаарах бөгөөд харин хариуцагч түүнийг зөвшөөрөх эрхийг хязгаарлахгүй юм.
3. Нэхэмжлэгч М.С нь гэр бүлийн дундын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 22-р хороо, ******* ******* ******* ******* тоотод байрлах 678.99 м.кв газрыг БНСУ-н иргэн Ли Санг Намд худалдах зорилгоор хэлцэл хийж, улмаар түүний заасан этгээд болох Я.Тт өмчлөх эрхийг бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн үйл баримтын талаар зохигч хэн аль нь маргаагүй. Ийнхүү шилжүүлсэн үйлдэл нь дүр үзүүлсэн хэлцэл байсан гэж нэхэмжлэгч, түүний төлөөлөгч болон өмгөөлөгч нар тайлбарласан. Харин хариуцагч Я.Т нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч, би газар авах хүсэл зориг байгаагүй, гадаад улсын иргэнд газрын өмчлөх эрх шилжүүлэх боломжгүй тул миний нэр дээр газрын өмчлөх эрх шилжсэн гэсэн агуулга бүхий тайлбарыг гаргасан.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хэлцэлд талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзлэлгүй бөгөөд хууль зүйн ямар нэг үр дагавар үүсгэхийг хүсээгүй байдаг.
Нэхэмжлэгч М.С хариуцагч Я.Т нарын хооронд 2**************6 оны *******5-р сарын 17-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагч Я.Тт маргаж буй газрын өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэл зориг байгаагүй, мөн хариуцагч Я.Т нь уг газрын өмчлөх эрхийг авах эрмэлзлэлгүй байсан болох нь энэхүү гэрээний талууд болох нэхэмжлэгч М.С, хариуцагч Я.Т нарын тайлбар, хариуцагч Я.Тээс 2**************8 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагч Б.Үд олгосон итгэмжлэлээр тогтоогдсон. /хэргийн 14 дүгээр тал/
Дээрхийг дүгнэвэл нэхэмжлэгч М.С хариуцагч Я.Т нарын хооронд 2**************6 оны *******5-р сарын 17-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ нь хууль зүйн үр дагавар үүсгэхийг хүсээгүй, дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзэхээр байна.
Улмаар дээрх дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлийн дагуу хариуцагч Я.Тт маргаж буй Баянзүрх дүүргийн 22-р хороо, ******* ******* ******* ******* тоотод байрлах 678.99 м.кв газрын өмчлөх эрх шилжсэн болох нь 2**************6 оны *******5 дугаар сарын 17-ны өдөр олгосон дугаар эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хэргийн 13 дугаар тал/ Үүний дараа хариуцагч Я.Т нь 2**************8 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр маргаж буй газрыг бусдад бэлэглэх, худалдах эрх олгосон итгэмжлэлийг хариуцагч Б.Үд олгожээ. /хэргийг 14 дүгээр тал/ Ийнхүү итгэмжлэл олгохдоо хариуцагч Я.Т нь газрыг хариуцагч Б.Үгийн өмчлөлд өгөх хүсэл зориг байгаагүй, харин уг газрыг худалдан авсан БНСУ-н иргэн Ли Санг Намын заасан этгээдэд итгэмжлэл олгосон гэж тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй. Уг итгэмжлэлийг БНСУ-д үйлдсэн бөгөөд энэ үед хариуцагч Я.Т, БНСУ-н иргэн Ли Санг Нам нар байсан, өөрөөр хэлбэл хариуцагч Б.Ү биеэр байгаагүй болох нь хариуцагч Я.Тийн тайлбар, хариуцагч Б.Үгийн төлөөлөгч У.Мын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон бөгөөд энэхүү үйл баримтын талаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар хэн аль нь маргахгүй байна. Үүнээс хэдийгээр маргаж буй газрыг өмчлөх эрх хариуцагч Я.Тт байсан боловч түүнийг захиран зарцуулах эрхийг БНСУ-н иргэн Ли Санг Нам хэрэгжүүлж байсан гэж үзэхээр байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Мөн хариуцагч Б.Үгийн төлөөлөгч У.М нь хариуцагч Б.А, Б.Ү нар нь төрсөн эгч дүүс болохыг үгүйсгээгүй, зөвшөөрсөн тайлбар гаргасан.
Дээрх итгэмжлэлийн дагуу хариуцагч Б.Ү нь хариуцагч Б.Атай 2**************8 оны 12 дугаар сарын 11-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 22-р хороо, ******* ******* ******* ******* тоотод байрлах 678.99 м.кв газрын өмчлөх эрхийг хариуцагч Б.Аад шилжүүлсэн байна. /хэргийн 16-18 дугаар тал/ Улмаар хариуцагч Б.А нь 2**************8 оны 12 дугаар сарын 15-ны өдөр буюу дээрх Я.Т, Б.А нарын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдсанаас хойш 4 хоногийн дараа хариуцагч Б.Үд маргаж буй газрын өмчлөх эрхийн бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлжээ. Эдгээр үйл баримт болон хариуцагч Б.Аын 2*******12 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэж огноолсон дээрх гэрээнүүд нь Баянзүрх дүүргийн 22-р хороо, ******* ******* ******* ******* тоотод байрлах 678.99 м.кв газрыг Б.Үгийн өмчлөлд шилжүүлэх зорилгоор хийсэн хүчин төгөлдөр хэлцэл болохыг үүргээр тайлбарлаж буйг хүлээн авна уу гэх тайлбараас үзэхэд хариуцагч Б.Аад анхнаасаа уг газрын өмчлөх эрхийг шилжүүлэн авах хүсэл зориг, эрмэлзлэл байгаагүй болох нь тогтоогдсон. Иймд 2**************8 оны 12 дугаар сарын 11-ны өдөр хариуцагч Я.Т, Б.А нарын хооронд байгуулагдсан маргаж буй газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэлийн үндсэн дээр, дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.
Мөн нь хариуцагч Б.Ү нь өөрт олгосон итгэмжлэлийн дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлийн үндсэн дээр, дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус хэлцэлийг өөрийн дүү Б.Атай байгуулж, улмаар түүнээс өөрийн нэр дээр маргаж буй газрын өмчлөх эрхийг шилжүүлэн авсан нь Иргэний хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.1-д нийцэхгүй байна.
Хариуцагч Б.Үгийн төлөөлөгч У.М нь БНСУ-н иргэн Ли Санг Нам болон хариуцагч Б.Ү нар нь хамтран амьдагч байсан, улмаар хамтын амьдралаа дуусгавар болгох үед 1******* дугаар хороололд байсан орон сууцыг Ли Санг Нам авч, маргаж буй газрыг хариуцагч Б.Ү өмчлөлдөө авахаар тохиролцсон гэж маргасан. Гэвч хариуцагчийн төлөөлөгч нь өөрийн тайлбарыг нотлоогүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Мөн хариуцагчийн төлөөлөгчийн энэхүү тайлбар нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2*******17 оны *******3 дугаар сарын 24-ны өдрийн *******1*******43 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2*******17 оны *******5 дугаар сарын 17-ны өдрийн 1157 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2*******17 оны *******9 дүгээр сарын 26-ны өдрийн **************1/ХТ2*******17/*******1*******62 дугаар тогтоолоор хянан шийдвэрлэсэн иргэний хэрэгт нэхэмжлэгчээр оролцсон БНСУ-н иргэн Ли Санг Намын нэхэмжлэлийн шаардлага, түүний тайлбар, Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2*******15 оны *******7 дугаар сарын *******6-ны өдрийн 39 дүгээр тогтоолын хуулбар, 2*******15 оны *******9 дүгээр сарын *******8-ны өдрийн *******8 дугаар тогтоолын хуулбар, 2*******15 оны 1******* дугаар сарын 26-ны өдрийн 39а дугаар тогтоолын хуулбар /хэргийн 23******* - 232 дүгээр тал/ зэргээр үгүйсгэгдэж байна.
Дээрх үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл Баянзүрх дүүргийн 22-р хороо, ******* ******* ******* ******* тоотод байрлах 678.99 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн 2**************6 оны *******5-р сарын 17-ны өдөр нэхэмжлэгч М.С хариуцагч Я.Т нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ нь дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Улмаар уг хэлцэлийн үндсэн дээр маргаж буй газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн 2**************8 оны 12-р сарын 11-ны өдөр хариуцагч Я.Т, Б.А нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэлийн үндсэн дээр, дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй. Мөн нэхэмжлэгч М.С, хариуцагч Б.Ү нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, үүрэг үүсээгүй боловч хариуцагч Б.Ү нь хүчин төгөлдөр бус хэлцэлийн үндсэн дээр газар өмчлөх эрх олж авсан, түүнчлэн хариуцагч Б.Атай 2**************8 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Иргэний хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.1-д заасныг зөрчиж бэлэглэлийн гэрээ байгуулсан байх тул маргаж буй Баянзүрх дүүргийн 22-р хороо, ******* ******* ******* ******* тоотод байрлах 678.99 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлэн авсан хариуцагч Б.Үг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр бэлэглэлийн гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдсон. Улмаар эдгээр хэлцэл нь бодит байдалд 21,*********************,********************* төгрөгийн үнийн дүн бүхий үл хөдлөх эд хөрөнгө болох газрыг худалдсан хэлцэл байх тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар тооцож, хуваарилсан болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.1*******, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Баянзүрх дүүргийн 22-р хороо, ******* ******* ******* ******* тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 678.99 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн 2**************6 оны *******5-р сарын 17-ны өдөр нэхэмжлэгч М.С хариуцагч Я.Т нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, 2**************8 оны 12-р сарын 11-ны өдөр хариуцагч Я.Т, Б.А нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч Б.Үд Баянзүрх дүүргийн 22-р хороо, ******* ******* ******* ******* тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 678.99 м.кв газрын өмчлөх эрхийг нэхэмжлэгч М.Ст шилжүүлэхийг даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 6******* дугаар зүйлийн 6*******.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14*******,4************** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Т, Б.А, Б.Ү нараас 788,85******* төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Ст 14*******,4************** төгрөг олгож, үлдэх 648,45******* төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12******* дугаар зүйлийн 12*******.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД