Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2017/01226

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2017/01226

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ххххххххххххххххххххххх тоотод оршин суух, 60 настай, эрэгтэй, Д.Нийн /РД: хххххххх/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: БГийн үүрэг гүйцэтгэгчид холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Өнөржаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Н миний биеээээээээээээ дугаар хорооны засаг дарга Х.Цтай 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулан тус хорооны хэсгийн ахлагчаар ажиллах болсон. Ажилласан хугацаандаа би ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй, хариуцлагатай ажиллаж байсан.

Ингээд 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр засаг дарга Х.Цтай 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хөлсөөр ажиллуулах гэрээ дахин байгуулан мөн хорооныхоо хэсгийн ахлагчийн ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх болсон.

Би тус хорооны 1 дүгээр хэсгийн ахлагчийн ажлыг 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд гүйцэтгэсэн бөгөөд сард 288.000 төгрөгийн цалин авдаг байсан ба 2017 оны 1 дүгээр сард мөн сарын 20-ны өдрийг дуустал хугацааны цалин 245.455 төгрөгийг авсан байсан.

Гэтэл 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр тус хорооны засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д.О нь нэр бүхий 9 хэсгийн ахлагчийг 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар би хамт халагдсан хэсгийн ахлагчаасаа сонссон. Надад намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг өгөөгүй, би хамт халагдсан хэсгийн ахлагчаас хуулбарлаж авсан. Ингээд уг тушаалыг үзэхэд биднийг 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн ажлаас маань чөлөөлсөн байсан.

2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр би халагдах болсноо мэдээгүй ажил үүргээ гүйцэтгээд хорооны хэсгээрээ явж байсан. Манай хороо алслагдмал болохоор хөдөөгүүр явж байгаад ирсэн ба ирэхэд ийм явдал болсон байсан.

Засаг даргын надтай байгуулсан хөлсөөр ажиллуулах гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан ч би засаг даргатай 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулснаас гадна би ажил үүргээ 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал гүйцэтгэсэн.

Б тосгоны 1 дүгээр хэсгийн ахлагчийн үүрэгт ажлаас маань үндэслэлгүй халсан тул ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Мөн ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацаагаар тооцон гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчээээээээээээ дугаар хорооны буюу Гачуурт тосгоны захирагчийн үүрэг гүйцэтгэгч Д.О шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Номин-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анх Д.Нийг Гачуурт тосгоны захирагчийн 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар Улиастайн 2 дугаар хэсгийн ахлагчаар томилсон. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30/24 тоот тогтоолоор Хэсгийн ахлагчийн ажиллах журам-ыг хавсралтаар баталж, 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдөхөөр заасан. Уг журмын 1 дүгээр зүйлийн 1.4-т Хэсгийн ахлагч нь энэхүү журамд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ харьяа дүүргийн Засаг даргын тамгын газар, хорооны засаг даргын Тамгын газартай гурвалсан Хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллана, 7 дугаар зүйлийн 7.1-т Дүүргийн засаг даргын тамгын газар хороодын засаг даргаас ирүүлсэн хэсгийн ахлагчийн ажлыг дүгнэсэн үнэлгээг хянан үзэж, зохих урамшууллыг тооцон олгоно гэж заасан байна.

2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр тус 20 дугаар хорооны засаг дарга Х.Ц, 2 дугаар хэсгийн ахлагч Д.Нтой Иргэний Хуулийн 359-368 дугаар зүйл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн хурлын 2015 оны 30/24 дүгээр тогтоолыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан ба сар бүр зохих урамшууллыг Гачууртын ажлын албанаас олгож байсан.

Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 23 тоот Нийслэлийн зарим дүүргийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай тогтоолоор Баянзүрх дүүрэгт нэгтгэн харьяалуулсан Гачуурт дүүргийг тосгоны зохион байгуулалттай ажиллуулахаар тогтоож, тус тосгоны хувьд түүний оршин байгаа тухайн засаг захиргааны нэгжийн Засаг дарга тосгоны захирагч байх нь зүйтэй гэж үзсэн.

Гачуурт тосгон ньээээээээээээ дугаар хороо төдийгүй тосгоны зохион байгуулалтын дагуу тусдаа төсөвтэй, ажлын албатай бөгөөд тосгоны захирагчийн хувьд бие дааж гэрээ байгуулсан байдаг.

Гачуурт тосгоны захирагчийн 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь заалт, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь заалт, хөлсөөр ажиллуулах гэрээг тус тус үндэслэн Шар хоолойн хэсгийн ахлагч Д.Нийн хөлсөөр ажиллуулах гэрээний хугацаа дуусгавар болсон тул 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Иргэнтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулдаг тул тус харилцаанд Хөдөлмөрийн тухай хууль үйлчлэхгүй бөгөөд Иргэний Хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө, нэхэмжлэгч Д.Нтой байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д Дүүргийн засаг даргын тамгын газар хороодын Засаг даргаас ирүүлсэн хэсгийн ахлагчийн ажлыг дүгнэсэн үнэлгээг хянан үзэж зохих урамшууллыг тооцон олгоно гэж заасны дагуу хөлсөөр ажилласан тохиолдолд урамшуулал олгохоос биш ажиллаагүй хугацааны олговор төлөх үндэслэлгүй.

Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 361.1-т Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно гэж заасан бөгөөд гэрээний хугацаа дууссан тул гэрээ дуусгавар болсон байна.

Түүнчлэн иргэнтэй хөлсөөр ажиллах гэрээг 20 дугаар хорооны засаг дарга Х.Ц байгуулсныг дээр дурьдсан бөгөөд Х.Цыг дүүргийн засаг даргын 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Б/43 дугаар захирамжаар огцруулж, 2017 оны 1 дүгээр сарын Б/01 дүгээр захирамжаар Д.Оыг Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.

Х.Ц нь 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл тамга тэмдгээ хүлээлгэж өгөөгүй тул цагдаагийн байгууллагын тусламжтай 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр тамга тэмдгийг хүлээн авч 1 жилийн хугацаатай байгуулсан гэрээний дагуу чөлөөлсөн.

Хариуцагчийн зүгээс ажлаа хүлээж аваад Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3-т Талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй, 189 дүгээр зүйлийн 189.1-т Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу хөлсөөр ажиллуулах боломжгүй тухайгаа мэдэгдсэн. Д.Н нь 60 нас хүрч өндөр насны тэтгэвэрт гарах болсон нь түүнийг ажлаас нь чөлөөлөх 1 үндэслэл болсон.

Иймээс иргэнтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусч үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Б тосгоны захирагчийн үүрэг гүйцэтгэгч Д.Оын 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 тоот тушаалаар Д.Н нарын 9 хэсгийн ахлагчийг 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай тушаалыг Д.Н нь нэхэмжлэлд хавсарган өгсөн байсан ба уг тушаал манай байгууллагад байхгүй.

Нэр бүхий хэсгийн ахлагч нарыг 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс бус 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Энэ талаарх баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагчээээээээээээ дугаар хорооны буюу Гачуурт тосгоны захирагчийн үүрэг гүйцэтгэгчид холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Б тосгоны захирагч Х.Цын 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 5/05 тоот тушаалаар Д.Нийг 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс тус тосгоны Улиастайн 2 дугаар хэсгийн ахлагчаар томилон ажиллуулахаар шийдвэрлэн, мөн захирагч нь түүнтэй 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулан гэрээний хугацааг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хэмээн тохиролцжээ.

/ХХ-ийн 15-19 дүгээр тал/

 

Тус тосгоны захирагчийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/55 дугаартай Журам батлах тухай захирамжаар Хорооны хэсгийн ахлагчийн журам-ыг батлан хэсгийн ахлагчийн ажил, үүргийн хуваарийг тодорхойлсон ба хэсгийн ахлагч дүүрэг, хорооноос өгсөн тодорхой ажлуудыг гүйцэтгэх, захирагчийн ажлын алба урамшуулал олгохоор харилцан тохиролцсон байна.

/ХХ-ийн 12-14 дүгээр тал/

 

Б тосгоны захирагчийн үүрэг гүйцэтгэгчийн 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаартай Хэсгийн ахлагч нарыг чөлөөлөх тухай тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь заалт, хөлсөөр ажиллуулах гэрээг үндэслэн тус тосгоны 1 дүгээр хэсгийн ахлагч Д.Н нарын 9 хэсгийн ахлагчийг тэдэнтэй байгуулсан хөлсөөр ажиллуулах гэрээний хугацаа дууссан үндэслэлээр 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

/ХХ-ийн 20 дугаар тал/

 

Д.Н нь Б тосгоны захирагчтай 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хэсгийн ахлагчаар ажиллах хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулсан ба уг хугацаа дуусгавар болсноос хойш 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн тушаалаар гэрээний хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр Д.Нийг хэсгийн ахлагчийн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болно.

Уг гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш Д.Н нь хэсгийн ахлагчийн ажил үүргээ гүйцэтгэсээр байсан бөгөөд гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд тэрээр ажил үүргээ гүйцэтгэсээр байсан, зохих цалин авч байсан нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдлоо.

/ХХ-ийн 20, 22-23, 38-42 дугаар тал/

 

Дээр дурьдсан баримтуудаас дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Гэрээний хугацаа дуусгавар болсон байхад хэсгийн ахлагч нь ажил үүргээ гүйцэтгэсээр байсан байх тул Иргэний хуулийн 366 дугаар зүйлийн 366.1-т зааснаар гэрээг тодорхой бус хугацаагаар сунгагдсанд тооцох бөгөөд тодорхой бус хугацаагаар сунгагдсан гэрээг ажиллуулагч тал гэрээний хугацаа дууссан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлгүй.

 

Иймд Д.Нийг 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн гэрээний дагуу Б тосгоны 1 дүгээр хэсгийн ахлагчаар ажиллуулах үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхийг Б тосгоны захирагчид даалгаж, нэхэмжлэгч Д.Нийн ажилгүй байсан хугацааны цалинг тооцон гаргуулах нь зүйтэй.

 

Д.Н нь сард 288.00 төгрөгийн цалин авдаг нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, түүний 2016 оны 3 дугаар сараас 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд авч байсан цалингийн талаархи Гачуурт тосгоны захирагчийн албаны лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.

/ХХ-ийн 3-4, 22-23 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Д.Н нь 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 733.092 төгрөгийн цалин авах байсан байна.

/288.000 төгрөг /22 хоног=13.091 төгрөг /1 өдрийн цалин/

 

Иймд Д.Нийг 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн гэрээний дагуу Б тосгоны 1 дүгээр хэсгийн ахлагчаар ажиллуулах үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхийг Б тосгоны захирагчид даалгаж, Б тосгоны захирагчийн албанаас 733.092 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Нид олгох нь зүйтэй.

 

Баянзүрх дүүргийн засаг дарга Д.Пүрэвдаваагийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/43 тоот тушаалаар тус дүүргийн 20 дугаар хорооны засаг дарга Х.Цыг дүүргийн засаг даргын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс үүрэгт ажлаас нь огцруулсан ба мөн дүүргийн засаг дарга 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн Б/01 тоот тушаалаараа Д.Оыг 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс тус дүүргийн 20 дугаар хорооны засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон бөгөөд Д.О нь 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр цагдаагийн байгууллагын оролцоотой Гачуурт тосгоны захирагчийн тамгыг хүлээн авсан байна.

/ХХ-ийн 21, 30-31 дүгээр тал/

 

Б тосгоны захирагч /20 дугаар хороо/ Х.Ц нь хэсгийн ахлагч Д.Нтой 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулсан талаарх баримт хэрэгт авагдсан бөгөөд ажиллуулагч ажлаасаа чөлөөлөгдсөн үедээ хэсгийн ахлагчтай байгуулсан гэрээний хугацаагаа сунгасанд тухайн ажил, үүргийг буюу дүүрэг, хорооноос өгсөн тодорхой ажлуудыг гүйцэтгэж байсан хэсгийн ахлагчийг буруутгах үндэслэлгүй болно.

/ХХ-ийн 38-42 дугаар тал/

 

 Даатгуулагч нь 60 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй ба энэ нь түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд Д.Нийг хэсгийн ахлагчийн ажлаас чөлөөлсөн тушаалд уг үндэслэл тусгагдаагүй учир дүгнэлт өгөх шаардлагагүй.

 

Б тосгоны захирагчийн үүрэг гүйцэтгэгчийн 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаартай Хэсгийн ахлагч нарыг чөлөөлөх тухай тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь заалт, хөлсөөр ажиллуулах гэрээг үндэслэн тус тосгоны 1 дүгээр хэсгийн ахлагч Д.Н нарын 9 хэсгийн ахлагчийг хөлсөөр ажиллуулах гэрээний хугацаа дууссан үндэслэлээр 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх ч уг тушаалын эх хувь хариуцагч байгууллагад хадгалагдаагүй талаар хариуцагчийн төлөөлөгч тайлбарласан ба уг баримт хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул баримтаар үнэлээгүйг дурьдлаа.

/ХХ-ийн 2 дугаар тал/

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 366 дугаар зүйлийн 366.1-т зааснаар 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн гэрээний дагуу Д.Нийг Б тосгоны 1 дүгээр хэсгийн ахлагчаар ажиллуулах үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхийг Б тосгоны захирагчид даалгаж, Б тосгоны захирагчийн албанаас 733.092 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Нид олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлйин 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрхи нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч Б тосгоны захирагчаас 22.144 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Н.САРАНГҮН