Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2018/02055

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2018/02055

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Намянжүгийн гудамж, Их тойруу-155 тоот, Хос худалдааны төвийн байр, 3 давхарт байрлах ******* ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар: / болон

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамж, 12 дугаар байр, 11 тоот хаягт оршин суух, Батууд овогт Дондогмаагийн Майдар /регистрийн дугаар /,

 

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамж, 12 дугаар байр, 11 тоот хаягт оршин суух, Баатад овогт Майдарын******* /регистрийн дугаар: / нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 5 дугаар хэсэг гудамж, 79-2169 тоот хаягт оршин суух, Боржигин овогт Ганбатын*******/регистрийн дугаар: /-д холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 3,620,000 төгрөг, алдангид 1,810,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжилахад зарцуулсан 70,200 төгрөг, нийт 5,500,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Номин-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ, хариуцагч*******, хариуцагчийн өмгөөлөгч Г.Тэгшжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК болон*******, М.Орхон нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Номин-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ******* ХХК нь*******тэй ажлын байр түрээслэх 281 дугаартай гэрээг 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2 жилийн хугацаатай байгуулсан.

Түрээсийн нэг сарын төлбөр 1,200,000 төгрөг бөгөөд түрээслэгч******* нь түрээсийн гэрээг 2015 оны 10 дугаар сарын сүүлээр цуцалж, түрээсийн байрнаас гарсан. Түрээсийн төлбөрийн үлдэгдэл нийт 3,620,000 төгрөг болно. Үүнээс гэрээний 1.8 дахь хэсэгт зааснаар алданги тооцоход 1,810,000 төгрөг болно.

Иймд*******ээс түрээсийн төлбөрийн үлдэгдэл 3,620,000 төгрөг алданги 1,810,000 төгрөг, эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нийт 5,500,200 төгрөг, үүнээс барьцаанд үлдээсэн 1,200,000 төгрөгийг хасч, 4,300,200 төгрөг гаргуулна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч******* нь түрээсийн төлбөрийн зарим асуудлыг би Майдар захиралтай тохиролцсон гэж ярьдаг.

Г.Туяацэцэгтэй байгуулсан түрээсийн гэрээг ******* ХХК байгуулсан байдаг. Түрээсийн зүйл нь иргэн*******, түүний хүү иргэн М.Орхон нарын өмчлөлд байдаг. Тэд ******* ХХК-д уг эд хөрөнгөө түрээслүүлэх эрх олгосон байдаг.

******* ХХК нь 1 хувьцаа эзэмшигчтэй хуулийн этгээд бөгөөд тэр нь хувьцаа эзэмшигч******* юм.

Хариуцагч******* нь маргааныг ******* ХХК-иас зайлуулж, иргэн*******т холбогдуулах гэсэн нь ийнхүү үндэслэлгүй юм гэв.

 

Хариуцагч******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хос худалдааны төвтэй түрээсийн гэрээг байгуулсан боловч сүүлд түрээслүүлэгч нь ******* ХХК юм байна гэдгийг ойлгосон.

Ийнхүү ******* ХХК-ийн Хос худалдааны төвийн хоёр давхарт байрлах олон үндэстний хоолны газарт 12 дугаар павилоныг 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түрээслэсэн.

2015 оны Улсын баяр наадмаас хойш өөрийн нагац эгч Т.Чанцалдуламд өөрийн павилоноо үлдээсэн боловч 2 сар ажиллуулах гэж үзээд ашиггүй байна гээд би гэрээгээ 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр цуцалсан.

Нэхэмжлэгчийн агуулахад тоног төхөөрөмжөө хийсэн. Улмаар 2015 оны 10 дугаар сарын сүүлээр тоног төхөөрөмжөө авах үед үлдэгдэл төлбөрөө нэхээгүй, Би******* захиралтай ойлголцсон гэж бодсон. Би 4,300,200 төгрөгөөс 1,200,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Тэгшжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан шаардлага хангаагүй Түрээсийн гэрээний үүрэг шаардаж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК болон*******, М.Орхон нар нь хариуцагч*******т холбогдуулан, түрээсийн гэрээний үүрэг болон хариуцагчийг эрэн сурвалжилахад зарцуулсан зардал 70,200 төгрөг, нийт 4,300,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь түрээсийн гэрээ байгуулах үед ******* ХХК-тай гэрээ байгуулж байна гэж мэдээгүй, Хос худалдааны төвтэй гэрээ байгуулсан, түрээсийн барьцаа 1,200,000 төгрөгийг суутган тооцож, 1,200,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлнө, нэхэмжлэлийн бусад хэсгийг зөвшөөрөхгүй, хариуцагчийн өмгөөлөгч нь түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан шаардлага хангаагүй гэж талууд маргаж байна.

Хариуцагч******* нь 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Намянжүгийн гудамж Их тойруу 155 тоот хаягт байрлах Хос худалдааны төвийн 2 дугаар давхрын 12 дугаар павилоныг түрээслэх тухай гэрээ байгуулж, сарын төлбөрийг 1,200,000 төгрөгөөр тохиролцжээ. Гэрээнд, түрээслүүлэгч талыг Хос худалдааны төв гэсэн байх боловч ийм нэртэй хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлгүй болох нь Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн төв архивын газрын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн тодорхойлолтоор тогтоогдсон, дээрх хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө нь иргэн*******, М.Орхон нарын өмч, ******* ХХК-ийн үүсгэн байгуулагч нь******* бөгөөд түрээслэх, эзэмших, ашиглах эрхийг ******* ХХК-д олгосон болох нь хэрэгт авагдсан 000590255 дугаартай гэрчилгээ, 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн зөвшөөрөл зэргээр тогтоогдож байна.

Дээр дурдсанаар Хос худалдааны төв түрээслүүлэгч талыг төлөөлж Түрээсийн гэрээ байгуулагдсан байх боловч хариуцагч талаас гаргаснаар хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2 ширхэг бэлэн мөнгөний орлогоын баримтад ******* ХХК гэж тэмдэг дарагдсан, ******* ХХК нь Хос худалдааны төвийн объектын өмчлөгчийн үүсгэн байгуулсан хуулийн этгээд байх тул түрээслүүлэгчийг ******* ХХК гэж үзнэ.

Иймд гэрээний талуудаар ******* ХХК,******* нарыг тодорхойлж ойлгох нь зүйтэй.

Талууд Ажлын байр түрээслэх гэрээ-г байгуулсан боловч энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. гэж заасан шаардлагыг хангаагүй тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан Түрээсийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэх бөгөөд мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д зааснаар талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтаар тайлбарлах, үүргийг гүйцэтгүүлэх боломжтой.

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар хариуцагч нь тухайн павилоныг өөрийн эзэмшил, ашиглалтад байлгасан хугацааны төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.4.-т зааснаар хариуцагч нь тухайн павилоныг өөрийн буруугаас ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй.

Хариуцагч нь тухайн павилонд үйл ажиллагаа явулаахаа болисноор талууд павилоныг хүлээлцээгүй, 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ цуцлах санал өгч, 2015 оны 9 дүгээр сарын 20-нд байрыг чөлөөлсөн гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж нотлоогүй тул гэрээний хугацааг 2015 оны 9 дүгээр сард дуусан гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь 2015 оны 7 дугаар сарын төлбөрийн үлдэгдэлд 420,000 төгрөг, 2015 оны 8, 9 дүгээр саруудын төлбөр 2,400,000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч дээр дурдсанаар гэрээ нь 9 дүгээр сард дуусгавар болсон байсан гэж үзэх үндэслэлтэй тул 2015 оны 7, 8 дугаар сарын төлбөр 1,620,000 төгрөгийг /420,000+1,200,000=1,620,000/ шаардах эрхтэй.

Талууд гэрээ байгуулахдаа, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамжд 0,5 хувийн алданги төлөх талаар Гэрээний 1.8-д тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т заасантай нийцэх тул хариуцагч нь дээр дурдсан 1,620,000 төгрөгийг мөн хуулийн 232.4-т заасан хэмжээгээр буюу 810,000 төгрөгийн алдангийн хамт төлөх үүрэгтэй.

Мөн нэхэмжлэгч нь гэрээний үүрэгтэй холбоотой эрх зүйн маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхээр хариуцагч*******ийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, түүний хаягийг эрэн сурвалжилж тогтоосон тухай Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 123-5/692 дугаар албан бичиг хэрэгт авагдсан, эрэн сурвалжилсан эсэх талаар хариуцагч маргаагүй тул нэхэмжлэгчийг эрх зүйн маргаан шийдвэрлүүлэхтэй холбоотойгоор 70,200 төгрөгийн зардал гаргасан гэж үзэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн зүйлийн 227.3-д зааснаар, үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөнөөс тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй.

Дээр дурдсан үндэслэлүүдээр, Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар эд хөрөнгө хөлсөлсний үүрэгт 2,430,000 төгрөг, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус зааснаар эрх зүйн маргаан шийдвэрлүүлэхтэй холбоотойгоор гаргасан нэмэлт зардал 70,200 төгрөг, нийт 2,500,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан, хариуцагч*******ээс 2,500,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83,753 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 47 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 дугаар данснаас буцаан гаргуулж, хариуцагч*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 54,953.2 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА