Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2021/02951

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2021/02951

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч-  Т ХХК -ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Б байрлах О ХХК -нд холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 6.041.052.309,01 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.З, хариуцагч О ХХК-ийн захирал Д.Ч, түүний өмгөөлөгч О.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ш.Б, Ч.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О ХХК нь банктай 2017-05-11-ний өдөр 12/17/80 тоот зээлийн болон 12/17/81 тоот барьцааны гэрээ байгуулан, 1.500.000.000 /нэг тэрбум таван зуун сая/ төгрөгийг жилийн 26,4 хувийн, сарын 2,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Дээрх зээлийг хувиарын дагуу төлж байсан боловч 2017-9-12-ны өдөр О ХХК нь эргэлтийн хөрөнгийн нэмэлт зээл олгож өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу банкны зүгээс зээлдэгчийн хүсэлтийг хүлээн авч, 2017-9-15-ны өдөр 12/17-150 тоот зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулан эргэлтийн хөрөнгийн 1.900.000.000 /нэг тэрбум есөн зуун сая/ төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 26,4 хувийн хүүтэй олгож зээлдэгчийн хүсэлтийг хангасан. Зээлдэгч О ХХК нь банктай 2017-5-11-ний өдөр байгуулсан 12/17/80 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2017-5-11-ний өдөр 12/17/81 тоот барьцааны гэрээ, 2017-9-15-ны өдөр байгуулсан 12/17-150 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2017-9-15-ны өдөр 12/17-151 тоот барьцааны гэрээ, 2017-9-15-ны өдөр байгуулсан 12/17/-150 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах зорилгоор 2017-9-15-ны өдөр 12/17/-153 тоот фидуцийн гэрээнүүдийг тус тус байгуулсан. О ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар

1. 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 12/17/81 тоот барьцааны гэрээнд - Баянгол дүүрэг, 7-р хороо, 4-р хороолол, 30-р байрны 52 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү- дугаартай 40 м.кв талбайтай орон сууц, - Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Нарны зам гудамж, 401-р байрны 10 тоотод байрлах, улсын бүртгэлийн 2 дугаартай, 99,65 м.кв талбайтай орон сууц, - Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо, толгойт Москвагийн гудамж 48а-р байрны 1254 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2201035779 дугаартай 20,4 м.кв талбайтай орон сууц, - Баянгол дүүрэг, 1-р хороо, Алтай хотхон энгельс гудамж 29-р байрны 141 тоотод байрлах, улсын бүртгэлийн бүртгэлийн Ү-2 дугаартай 89,9 м.кв талбайтай орон сууц, - Баянгол дүүрэг, 20-р хороо, үйлдвэрийн баруун бүс, Москва гудамж 51/4-р байрны 21 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2дугаартай, 80,89 м.кв талбайтай орон сууц, - Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ар зайсан гудамж 94-р байрны 101 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү2 дугаартай, 312 м.кв талбайтай орон сууц, - Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Нархат хотхон, Махатма гандигийн гудамж, 59-р байрны 40 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2206017268 дугаартай, 69,9 м.кв талбайтай орон сууц, - 18 м.кв талбайтай авто зогсоол, - Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Нарны зам 405-р байрны 51 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2204021950 дугаартай, 121,38 м.кв талбайтай орон сууц, - 405-р байрны зоорийн давхарын 209 тоотод байрлах, 18 м.кв талбайтай, авто зогсоол, - Баянзүрх дүүрэг, 25-р хороо, Нарны зам гудамж 103/1-р байрны 78 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2204054272 дугаартай, 91,41 м.кв талбайтай орон сууц, - 2017-5-08-ны өдөр Чингисийн хар алт ХХК-тай байгуулсан хөрс хуулалтын ажил АГГ-02/17 дугаартай гэрээний орлого,

2. 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 12/17-151 тоот барьцааны гэрээнд - Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Нарны зам гудамж, 115 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204016730 дугаартай, 921 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, - Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Нарны зам гудамж, 115-102 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү- 2204077099 дугаартай, 61 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүрэг, 25-р хороонд байрлах, 640 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, - О ХХК-н зээлээр БНХАУ-с худалдан авах гэж буй 20 ширхэг ачааны авто машин,

3. 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 12/17/-153 тоот фидуцийн гэрээнд - Хово ачааны машин,  улсын дугаартай, LZZJLMND3AB023695 арлын дугаартай, - Тоёота ланд круйзер-80 маркийн, 63-79 УББ улсын дугаартай, HDJ810051607 арлын дугаартай, - LIU Gong ZL 50C маркийн ачигч, 47-43 УБ улсын дугаартай, ZL50CNL1115124 арлын дугаартай, - Mazda Bongo бага оврын ачааны машин, 25-67 УНН улсын дугаартай үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан.

Банк гэрээний дагуу зээлдэгч О ХХК-ийн Тин дахь 1 тоот харилцах дансанд 2017-05-12-ны өдөр 1.500.000.000 төгрөг, 2019-9-18-ны өдөр 1.900.000.000 төгрөг, нийт 3.400.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Хариуцагч О ХХК нь 2017-5-11-ний өдрийн хөрөнгө оруулалтын зээл авснаас хойш үндсэн зээлд 101.419.187,94 төгрөг, хүүд 269.063.013,69 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 882.410,95 төгрөг, нийт 371.364.612,58 төгрөг, 2017-09-15-ны өдрийн 12/17-150 тоот эргэлтийн хөрөнгийн зээл авснаас хойш үндсэн хүүнээс 170.406.575,34 төгрөгийг тус тус төлсөн ба зээлдэгч нь эргэн төлөлтийн хувиараа зөрчсан тул банкны зүгээс биечлэн уулзаж, удаа дараа мэдэгдэл хүргүүлсэнг боловч үр дүнд хүрээгүй.

Иймд О ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2017-5-11-ний өдрийн 12/17/80 тоот зээлийн гэрээний үндсэн төлбөр 1.398.580.812,06 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1.105.784.762,07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 145.231.211,64 төгрөг, нийт 2.649.596.785,77 төгрөг,

2017-9-15-ны өдрийн 12/17-150 тоот зээлийн гэрээний үндсэн төлбөр 1.900.000.000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1.459.449.863,07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 32.005.660,17 төгрөг, нийт 3.391.455.523,24 төгрөг төлөгдөөгүй байгаа тул 2017-9-15-ны өдрийг гэрээг цуцалж, дээрх хоёр зээлийн гэрээний үүрэгт нийт 6.041.052.309,01 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Энэ зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах хүсэлттэй байна гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2017-05-11-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 1.500.000.000 төгрөгийг, 2017-9-15-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 1.900.000.000 төгрөгийн зээлийг авсан. Эдгээр зээлийг авах болсон шалтгаан нь Дорноговь аймагт байрлах Алагтолгой нүүрсний уурхайд нүүрс олборлож ажиллахтай холбоотой техник худалдан авах, үйл ажиллагаанд зарцуулах зорилгоор зээл авсан. Энэхүү зээлийг Тны хяналтанд дор зарцуулсан. 2018 оны 2-р сар хүртэл зээлийн гэрээний үүргийг график дагуу гүйцэтгэж 671 сая төгрөг төлсөн байдаг. Ингээд ажил үүргээ гүйцэтгээд явж байтал экспортын нүүрс тээвэрт гацаа үүсэж, БНХАУ-с хүрэн нүүрс хүлээн авах газаргүй болсноор бидний ажил зогсож, Чингисийн алт компаниас төлбөрөө авахад доголдол үүсэж эхэлснээр Тинд төлөх зээлийн төлбөрт доголдол үүссэн тул энэ талаар Тинд хандаж, албан бичгээр хүсэлт илгээж, зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлт гаргасан.

Мөн 2019 онд Тинд барьцаанд байгаа Баянгол дүүрэг, 20-р хороо, үйлдвэрийн баруун бүс, Москва гудамж 51/4-р байрны 21 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2дугаартай, 80,89 м.кв талбайтай орон сууц, Баянзүрх дүүрэг, 25-р хороо, Нарны зам гудамж 103/1-р байрны 78 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2204054272 дугаартай, 91,41 м.кв талбайтай орон сууцнуудыг худалдан борлуулж, зээлийн дүнгээс хасах хүсэлтийг мөн гаргасан. Учир нь эдгээр орон сууц нь ипотекийн зээлд хамрагдах боломжтой байсан. Гэтэл Т нь удаа дараа гаргасан хүсэлтийг шийдэж өгөөгүй, албан бичгийн хариуг бичгээр өгөөгүй байдаг. Ингээд 2019 оны 3-р сард зээлийн гэрээг цуцалсан талаар мэдэгдэл ирсэн, тэр үед би хөдөө байсан тул вайбар сүлжээгээр явуулчих гэж хэлсэн. Үүнээс хойш би зээлийн гэрээ цуцлагдсан гэж ойлгож байсан. Гэтэл бидний төлсөн төлбөрийг 2019 оны 6 сард үндсэн зээлээс хассан байдаг. Компани зээлээ төлөхийг зөвшөөрч байгаа. Гэвч бид хөндлөнгийн байгууллагад хүсэлт гаргаж зээлийн гэрээний дагуу төлсөн төлбөр болон төлөөгүй дүнгийн талаар дүгнэлт гаргуулахад 4,3 тэрбум төгрөгийг төлөхөөр дүгнэлт гарсан тул уг дүнгийн төлбөрийг зөвшөөрч байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын дүнгээс 4.371.781,01 төгрөгийн хэсгийг зөвшөөрч байгаа. Учир нь 2019-3-18-ны өдрийг хүртэлх хугацааны хоёр зээлийн үндсэн болон хүү нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр байгаа. Зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь 2019-3-18-ны өдрийн мэдэгдэлд нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан талаар мэдэгдсэн тул Иргэний хуулийн 204-т заасан шаардлагыг хангасан гэж үзэж байгаа. Нэгэнт зээлийн гэрээ цуцалсан байхад түүнээс хойших үүргийг нэмж шаардах эрх байхгүй гэж үзэж байна. Тиймээс гэрээний хугацаа дууссанаас хойших хүү болон нэмэгдүүлсэн хүүг банк шаардахгүй гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т, О ХХК нарын хооронд үүссэн зээлийн гэрээний барьцаанд Э, Б нар өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалж оролцсон. 2017-5-5-ны өдрийн итгэмжлэлээр Э, Ш.Б нар өөрийн өмчлөлийн орон сууцыг зээлийн барьцаанд тавих эрхийг О ХХК-ийн захирал Ч-д олгосон. Барьцааны гэрээний 5, 6 дугаарт эдгээр хөрөнгүүд тусгагдсан байгаа. Мөн итгэмжлэлээр энэ хөрөнгүүдийг барьцаанд тавьсан. Эдгээр зээлийн гэрээний ялгаатай тал нь 2017-5-11-ний өдрийн гэрээнд О ХХК-ийн захирал Д.Читгэмжллээр, 2017-5-19-ний зээлийн гэрээнд гуравдагч этгээд болох Э өөрийн биеэр оролцсон байгаа. О ХХК-ийн захирал Д.Чад олгосон итгэмжлэл болон гэрээний хувьд маргах зүйл байхгүй.

Нэхэмжлэгчийн зүгээс энхсайханыг хариуцагчаар татаагүй байхад нэхэмжлэлийн шаардлага нь барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах шаардлага гаргасан тул барьцаа хөрөнгийн өмчлөгч нарыг уг хэрэгт хариуцагчаар оролцуулах байсан. Энэхүү зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын хувьд үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нар нь хариуцагчаар оролцох байсан. Гэтэл эдгээр этгээдүүд гуравдагч этгээдийн хувиар оролцож байгаа тул Б, Э нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэсэн тайлбар гаргаж байна. Би тусгайлан шаардлага гаргаагүй гэдгийг хэлмээр байна. Барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулах шаардлагад эдгээр хоёр иргэн хамааралгүй болно гэх тайлбар гаргаж байна гэв.

Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагчаар О ХХК, иргэн Д.Чнарыг тодорхойлон татаж, тэдгээрт холбогдуулан

2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 12/17/80 тоот зээлийн гэрээний үндсэн төлбөрт 1.398.580.812,06 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1.105.784.762,07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 145.231.211,64 төгрөг, нийт 2.649.596.785,77 төгрөг,

2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 12/17-150 тоот зээлийн гэрээний үндсэн төлбөрт 1.900.000.000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1.459.449.863,07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 32.005.660,17 төгрөг, нийт 3.391.455.523,24 төгрөг буюу дээрх хоёр зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 6.041.052.309,01 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /1-р хх-1-4, 177-178/.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр барьцаа хөрөнгийн өмчлөгч Д.Б, Т.О, Д.Х, Э, Ш.Бэ, А.О,Б нарыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татсан /1-р хх-185-187/ бөгөөд гуравдагч этгээд Д.Х, Д.Б, Т.О /1-р хх-243-245/,Б А.Отгонтөгс /2-р хх-25, 26/ нараас байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах тухай хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд энэхүү эрхийг шүүх албадан хэрэгжүүлэх боломжгүй.

 

 

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Д.Ч-аас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй /2-р хх-38/.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн талаарх шаардлагын тухайд

 

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч О ХХК-тай 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 12/17/80 тоот зээлийн гэрээ байгуулж, 1.500.000.000 /нэг тэрбум таван зуун сая/ төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2,2 хувийн, жилийн 26,4 хувийн хүүтэй /1-р хх-12-14/,

2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 12/17-150 тоот зээлийн гэрээ байгуулж, 1.900.000.000 /нэг тэрбум есөн зуун сая/ төгрөгийг 60 сарын хугацаатай, сарын 2,2 хувийн, жилийн 26,4 хувийн хүүтэй /1-р хх-66-68/ тус тус зээлдүүлсэн байна.

 

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаанд

1. Д.Бы өмчлөлийн Баянгол дүүрэг, 7-р хороо, 4-р хороолол, 30-р байрны 52 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205009889 дугаартай 40 м.кв талбайтай орон сууц /1-р хх-22, 31/,

2. Д.Чтын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Нарны зам гудамж, 401-р байрны 10 тоотод байрлах, улсын бүртгэлийн 2 дугаартай, 99,65 м.кв талбайтай орон сууц /1-р хх-23, 32/,

3. Т.Оын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо, толгойт Москвагийн гудамж 48а-р байрны 1254 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2201035779 дугаартай 20,4 м.кв талбайтай орон сууц /1-р хх-24,33/,

4. Д.Хгийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 1-р хороо, Алтай хотхон энгельс гудамж 29-р байрны 141 тоотод байрлах, улсын бүртгэлийн бүртгэлийн Ү-2 дугаартай 89,9 м.кв талбайтай орон сууц /1-р хх-25, 34/,

5. Эы өмчлөлийн Баянгол дүүрэг, 20-р хороо, үйлдвэрийн баруун бүс, Москва гудамж 51/4-р байрны 21 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2дугаартай, 80,89 м.кв талбайтай орон сууц /1-р хх-26, 35/,

6. Ш.Буийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ар зайсан гудамж 94-р байрны 101 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү2 дугаартай, 312 м.кв талбайтай орон сууц /1-р хх-27, 36/,

7. А.Оийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Нархат хотхон, Махатма гандигийн гудамж, 59-р байрны 40 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2206017268 дугаартай, 69,9 м.кв талбайтай орон сууц, 15 тоотод байрлах, 18 м.кв талбайтай авто зогсоол /1-р хх-28, 37/,

8.Б, Э.Болдмаа нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Нарны зам 405-р байрны 51 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2204021950 дугаартай, 121,38 м.кв талбайтай орон сууц, 209 тоотод байрлах, 18 м.кв талбайтай, авто зогсоол /1-р хх-30, 39/,

9. Т.Оын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25-р хороо, Нарны зам гудамж 103/1-р байрны 78 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2204054272 дугаартай, 91,41 м.кв талбайтай орон сууц /1-р хх-29, 38/,

10. О ХХК-ийн Чингисийн хар алт ХХК-тай 2017-5-08-ны өдөр байгуулсан хөрс хуулалтын ажил гүйцэтгэх АГГ-02/17 дугаартай гэрээний орлого /1-р хх-49-53/,

11. Эы өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Нарны зам гудамж, 115 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204016730 дугаартай, 927 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө /1-р хх-74, 77/,

12. Эы өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Нарны зам гудамж, 115-102 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204077099 дугаартай, 61 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө /1-р хх-75, 78/,

13. Эы эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 25-р хороонд байрлах, 640 м.кв талбайтай, нэгж талбарын 136003/0061, 18644310649086 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй газар /1-р хх-76, 79/,

14. О ХХК-н зээлээр БНХАУ-с худалдан авах гэж буй 20 ширхэг ачааны авто машин,

15. Хово ачааны машин, 90-21 УНЗ улсын дугаартай, LZZJLMND3AB023695 арлын дугаартай, Т ХХК-ийн өмчлөлд 2017-09-18-нд бүртгэгдсэн /1-р хх-84/,

16. Тоёота ланд круйзер-80 маркийн, 63-79 УББ улсын дугаартай, HDJ810051607 арлын дугаартай, Т ХХК-ийн өмчлөлд 2017-09-18-нд бүртгэгдсэн автомашин /1-р хх-85/,

17. LIU Gong ZL 50C маркийн ачигч, 47-43 УБ улсын дугаартай, ZL50CNL1115124 арлын дугаартай, Т ХХК-ийн өмчлөлд 2017-09-18-нд бүртгэгдсэн /1-р хх-84/,

18. Mazda Bongo бага оврын ачааны машин, 25-67 УНН улсын дугаартай, SKF2M201304 арлын дугаартай, Т ХХК-ийн өмчлөлд 2017-09-18-нд бүртгэгдсэн /1-р хх-85/ үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан байх бөгөөд дээрх барьцааны гэрээг хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн байна /1-р хх-19, 72/.

 

Түүнчлэн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д газар эзэмших эрхээ энэ хуульд заасан журмын дагуу барьцаалах эрхтэй гэж, мөн 35.3.6-д энэ хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх гэж, 38 дугаар зүйлийн 38.5-д газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ гэж тус тус зааснаар иргэн Эы эзэмшлийн газар эзэмших эрхийг барьцаалах тухай гэрээг Нийслэлийн газрын албанд бүртгүүлсэн байна /1-р хх-72/.

 

Зохигчид дээрх хоёр зээлийн гэрээний мөнгөн хөрөнгө болох 3.400.000.000 төгрөгийг хүлээн авсан болон зээлийн, барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар тус тус маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Талуудын байгуулсан дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Мөн 2017-05-11-ний өдрийн зээлийн гэрээгээр зээлдэгчид 1.500.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай буюу эхний 6 сарын хугацаанд зөвхөн хүү төлж, үндсэн төлбөр төлөхөөс түр чөлөөлөгдсөн байх бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зээл, зээлийн хүүнд сар бүрийн 15-нд зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан дүнгээр төлөлт хийж 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төлж дуусгахаар /1-р хх-14/,

2017-09-15-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдэгчид 1.900.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай буюу эхний 1 жилийн хугацаанд зөвхөн хүү төлж, үндсэн төлбөр төлөхөөс түр чөлөөлөгдсөн байх бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зээл, зээлийн хүүнд сар бүрийн 20-нд зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан дүнгээр төлөлт хийж 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төлж дуусахаар /1-р хх-68/ гэрээний талууд тохирчээ.

 

Гэтэл хариуцагч О ХХК нь 2017 оны 05-р сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 101.419.187,94 төгрөг, үндсэн хүүд 269.063.013,69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 882.410,95 төгрөг, нийт 371.364.612,58 төгрөгийг, 2017 оны 09-р сарын 15-ны өдрийн зээлийн гэрэээний үүрэгт үндсэн хүүд 170.406.575,34 төгрөгийг тус тус төлснөөр гэрээгээр хүлэээсэн үүргээ зөрчсөн гэж үзэхээр байна /1-р хх-18, 70/.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Т ХХК-иас зээлдэгч О ХХК-д 2019-2-28, 2019-03-18, 2021-01-27-ны өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг биелүүлэхийг шаардаж /1-р хх-138, 139, 140/, талууд 2020-01-14-нд, 2021-01-27-нд тус тус зээлийн үлдэгдлийн тулган баталгаажуулалт хийгдсэн /1-р хх-63, 141-142/, зээлдэгчээс нэхэмжлэгчид хүсэлт гаргасан /1-р хх-161, 162, 163, 164/, нэхэмжлэгч 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээг цуцалсан тухайгаа бичгээр мэдэгдсэн байна /1-р хх-139-140/.

 

Хариуцагч О ХХК нь Дорноговь аймагт байрлах Алагтолгой нүүрсний уурхайд нүүрс олборлож ажиллахтай холбогдуулан техник худалдан авах, үйл ажиллагаанд зарцуулах зорилгоор зээл авсан боловч экспортын нүүрс тээвэрт гацаа үүсэж, БНХАУ-с хүрэн нүүрс хүлээн авах газаргүй болсноор ажил зогсож, Чингисийн алт компаниас төлбөрөө авахад доголдол үүссэнээр Тинд төлөх зээлийн төлбөрт доголдол үүссэн, банк 2019-3-18-ны өдөр нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан тул гэрээ цуцалснаас хойш бодогдсон хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэж татгалзсан.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан. Тодруулбал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд үүргээ тогтоосон хугацаанд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд үүргээ аливаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар гэрээг байгуулах нь талуудын эрх боловч нэгэнт байгуулагдсан гэрээнээс татгалзах, цуцлах тохиолдолд нөгөө талын хүсэл зоригийг харгалзах журамтай.

 

Тиймээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж, хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно гэж, мөн 221.3-д гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцлаж болно гэж тус тус заасан.

 

Хариуцагч тал гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан талаар маргаагүй боловч гэрээг цуцалсан 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс хойш бодогдсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргасан. Банк, эрхий бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Т ХХК нь дээрх хоёр зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэгч зээлдэгчид зээлийн 3.400.000.000 төгрөгийг шилжүүлсэн зээлдэгч нь зээлийг хүүгийн хамт гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу буцаан төлөх үүргийг хүлээсэн байхаас гадна эргэн төлөлтийн хуваарь зөрчиж, хугацаандаа зээлийг төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй зээлийн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээгээр тохиролцсон байна /1-р хх-12, 66/. 

 

Түүнчлэн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

 

Мөн нэхэмжлэгчийн хариуцагч О ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний 6.3-т банк гэрээг цуцалсан тохиолдолд зээдлэгчээс зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал, төлбөрийг нэн даруй төлөхийг шаардах эрхтэй. Энэхүү гэрээний 6.2-т заасан нөхцөлийг үндэслэн банк нэг талын санаачилгааг гэрээг цуцалсан тохиолдолд түүнээс үүдэн гарах үр дагавар, хохирлыг банк хариуцахгүй гэж,

гэрээний 2.2.4-т гэрээнд заасан зээлийн хугацаа дууссан нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж тохирсон байх тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах эрхтэй бөгөөд хариуцагч О ХХК-тай 2017-5-11, 2017-09-15-ны өдрүүдэд байгуулагдсан зээлийн гэрээг нэг талын санаачилгаар 2019-03-18-ны өдөр цуцалснаар зээлдэгч зээлийн гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийг хуваарийг зөрчсөн байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй.

 

Харин зээлийн гэрээний үүргээс зээлийн гэрээний хугацаанд болон хугацаа дуусгавар болсноос хойш төлөлт хийсэн дүнгийн талаар талууд маргаагүй бөгөөд дээрх хоёр зээлийн гэрээний хүүгийн төлбөрийн үүргээс хариуцагч О ХХК-ийг багасгаж, чөлөөлөх үндэслэл хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх бөгөөд зээлийн гэрээний хугацаанд төлөгдвөл зохих хүү нь гэрээний үндсэн үүрэг бөгөөд хэтэрсэн хугацааны хүү нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтрүүлснээс үүсэх нэмэлт үүрэг буюу гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэр юм.

 

Тиймээс хариуцагч О ХХК нь 2017 оны 5-р сарын 11-ний өдрийн 12/17/80 тоот зээлийн гэрээний үндсэн төлбөрт 1.398.580.812,06 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1.105.784.762,07 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 12/17-150 тоот зээлийн гэрээний үндсэн төлбөрт 1.900.000.000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1.459.449.863,07 төгрөгийг тус тус төлөх үндэслэлтэй.

 

Харин нэмэгдүүлсэн хүүний хувьд гэрээний 2.1.5-д нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүгийн 20 хувь байна. Үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг тооцно гэж заасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэснийг зөрчсөн байна.

 

Түүнчлэн зээлдэгч О ХХК нь гэрээг цуцалсан 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс хойш 2019-6-24-ний өдөр төлсөн 50.000.000 төгрөгийг зээлдэгч 12/17/80 тоот зээлийн гэрээний үндсэн төлбөрөөс хассан байх тул нэхэмжлэл гаргах 2021-03-09-ний өдрөөр нэмэгдүүлсэн хүүг тооцсон нь зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтэрч байх тул 2017-05-11-ний өдрийн зээлийн гэрээний зээлдүүлэгчийн үндсэн хүү нь 33.632.877 төгрөг байх тул нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүүд 6.726.575,4 төгрөгийг, 2017-09-15-ны өдрийн зээлийн гэрээний зээлдүүлэгчийн үндсэн хүү нь 41.227.397 төгрөг байх тул нэмэгдүүлсэн хүүд 8.245.479,4 төгрөгийг тус тус шаардах эрхтэй байна.

 

Иймд зээлдэгч О ХХК-иас 2017 оны 5-р сарын 11-ний өдрийн 12/17/80 тоот зээлийн гэрээний үндсэн төлбөрт 1.398.580.812,06 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1.105.784.762,07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлөбрт 6.726.575,4 төгрөг, нийт 2.511.092.149,5 төгрөг,

2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 12/17-150 тоот зээлийн гэрээний үндсэн төлбөрт 1.900.000.000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1.459.449.863,07 төгрөг, 8.245.479,4 төгрөг, нийт 3.367.695.342,4 төгрөг,

дээрх хоёр зээлийн гэрээний үүрэгт нийт 5.878.787.492 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд 

 

Хариуцагч О ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч нь барьцааны 12/17/-81, 12/17-151 дугаартай гэрээг 2017-05-11, 2017-9-15-ны өдрүүдэд барьцаалуулагчийг төлөөлж О ХХК-ийн захирал Д.Чулуунбат, газар эзэмшигч Э нартай байгуулсан /1-р хх-19-21, 72-73/ байх бөгөөд дээрх барьцааны гэрээний болох хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан.

 

Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 3-т зээлийн барьцаалсан эд хөрөнгө нь хуулиар хориглоогүй бөгөөд иргэн, хуулийн этгээдийн өөрийн хөрөнгөөр баригдсан орон сууц, үл хөдлөх эд хөрөнгө, түргэн борлогдох бараа материал, үнэт эдлэл, үнэт цаас болон зээлдүүлэгчээс хүлээн зөвшөөрсөн бусад хөрөнгө байж болно. Зээлийн барьцаанд бариулах үл хөдлөх эд хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байна гэж,

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т ...үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэнэ гэж тус тус зохицуулснаар зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэнээр хүчин төгөлдөр болохоор хуульчилсан байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2017-5-11-ний өдрийн 12/17-81 тоот барьцааны гэрээг 2017-5-12-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн /1-р хх-19 арын нүүр/, 2017-09-15-ны өдрийн 12/17-151 тоот барьцааны гэрээг 2017-9-15-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн /1-р хх-72/ байх бөгөөд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын хооронд байгуулсан барьцааны гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгүүд нь зээлийн гэрээгээр үүрэг хүлээгээгүй, уг хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй оролцсон гуравдагч этгээдүүдийн өмчлөлийн үл хөдлөх болон эзэмшлийн эд хөрөнгүүд байх бөгөөд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д зааснаар барьцаалуулагч нь гуравдагч этгээд байж болно гэсэнтэй нийцэж байна.

 

Тиймээс дээрх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүчин төгөлдөр барьцааны гэрээ байгуулсан, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж,

175 дугаар зүйлийн 175.1-д хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан.

 

Харин Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д газар эзэмших эрхээ энэ хуульд заасан журмын дагуу барьцаалах эрхтэй гэж, мөн 35.3.6-д энэ хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх гэж, түүнчлэн 38 дугаар зүйлийн 38.5-д газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ гэж тус тус заасны дагуу иргэн Эы эзэмшлийн 640 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг барьцаалах тухай гэрээг Нийслэлийн газрын албанд бүртгүүлсэн хүчин төгөлдөр байна /1-р хх-72/.

 

Иймд зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгчээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардсан тул

1. Д.Бы өмчлөлийн Баянгол дүүрэг, 7-р хороо, 4-р хороолол, 30-р байрны 52 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205009889 дугаартай 40 м.кв талбайтай орон сууц /1-р хх-22, 31/,

2. Д.Чын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Нарны зам гудамж, 401-р байрны 10 тоотод байрлах, улсын бүртгэлийн 2 дугаартай, 99,65 м.кв талбайтай орон сууц /1-р хх-23, 32/,

3. Т.Оын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо, толгойт Москвагийн гудамж 48а-р байрны 1254 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2201035779 дугаартай 20,4 м.кв талбайтай орон сууц /1-р хх-24,33/,

4. Д.Хгийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 1-р хороо, Алтай хотхон энгельс гудамж 29-р байрны 141 тоотод байрлах, улсын бүртгэлийн бүртгэлийн Ү-2 дугаартай 89,9 м.кв талбайтай орон сууц /1-р хх-25, 34/,

5. Эы өмчлөлийн Баянгол дүүрэг, 20-р хороо, үйлдвэрийн баруун бүс, Москва гудамж 51/4-р байрны 21 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2дугаартай, 80,89 м.кв талбайтай орон сууц /1-р хх-26, 35/,

6. Ш.Бнийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ар зайсан гудамж 94-р байрны 101 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү2 дугаартай, 312 м.кв талбайтай орон сууц /1-р хх-27, 36/,

7. А.Оийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Нархат хотхон, Махатма гандигийн гудамж, 59-р байрны 40 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2206017268 дугаартай, 69,9 м.кв талбайтай орон сууц, 15 тоотод байрлах, 18 м.кв талбайтай авто зогсоол /1-р хх-28, 37/,

8.Б, Э.Болдмаа нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Нарны зам 405-р байрны 51 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2204021950 дугаартай, 121,38 м.кв талбайтай орон сууц, 209 тоотод байрлах, 18 м.кв талбайтай, авто зогсоол /1-р хх-30, 39/,

9. Т.Оын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25-р хороо, Нарны зам гудамж 103/1-р байрны 78 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2204054272 дугаартай, 91,41 м.кв талбайтай орон сууц /1-р хх-29, 38/,

10. О ХХК-ийн Чингисийн хар алт ХХК-тай 2017-5-08-ны өдөр байгуулсан хөрс хуулалтын ажил гүйцэтгэх АГГ-02/17 дугаартай гэрээний орлого /1-р хх-49-53/,

11. Эы өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Нарны зам гудамж, 115 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204016730 дугаартай, 927 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө /1-р хх-74, 77/,

12. Эы өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Нарны зам гудамж, 115-102 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204077099 дугаартай, 61 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө /1-р хх-75, 78/,

13. Эы эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 25-р хороонд байрлах, 640 м.кв талбайтай, нэгж талбарын 136003/0061, 18644310649086 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй газар /1-р хх-76, 79/,

14. О ХХК-н зээлээр БНХАУ-с худалдан авах гэж буй 20 ширхэг ачааны авто машин,

15. Хово ачааны машин, 90-21 УНЗ улсын дугаартай, LZZJLMND3AB023695 арлын дугаартай, Т ХХК-ийн өмчлөлд 2017-09-18-нд бүртгэгдсэн /1-р хх-84/,

16. Тоёота ланд круйзер-80 маркийн, 63-79 УББ улсын дугаартай, HDJ810051607 арлын дугаартай, Т ХХК-ийн өмчлөлд 2017-09-18-нд бүртгэгдсэн автомашин /1-р хх-85/,

17. LIU Gong ZL 50C маркийн ачигч, 47-43 УБ улсын дугаартай, ZL50CNL1115124 арлын дугаартай, Т ХХК-ийн өмчлөлд 2017-09-18-нд бүртгэгдсэн /1-р хх-84/,

18. Mazda Bongo бага оврын ачааны машин, 25-67 УНН улсын дугаартай, SKF2M201304 арлын дугаартай, Т ХХК-ийн өмчлөлд 2017-09-18-нд бүртгэгдсэн /1-р хх-85/ барьцааны хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Учир нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй тул хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ...татгалзлын үндэс болж буй байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй оролцоно.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас 2017 оны 5-р сарын 11-ний өдрийн 12/17/80 тоот зээлийн гэрээний үндсэн төлбөрт 1.398.580.812,06 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1.105.784.762,07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлөбрт 6.726.575,4 төгрөг, нийт 2.511.092.149,5 төгрөг,

2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 12/17-150 тоот зээлийн гэрээний үндсэн төлбөрт 1.900.000.000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1.459.449.863,07 төгрөг, 8.245.479,4 төгрөг, нийт 3.367.695.342,4 төгрөг,

дээрх хоёр зээлийн гэрээний үүрэгт нийт 5.878.787.492 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 162.264.816,4 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан хоёр баримтаар төлсөн 30.433.412 /70.200+30.363.212/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хангагдсан шаардлагад ногдох хураамжид 29.622.087 /70.200+29.551.887/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 22 дугаар зүйлийн 22.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч О ХХК-иас 2017 оны 5-р сарын 11-ний өдрийн 12/17/80 тоот, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 12/17-150 тоот зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт, нийт 5.878.787.492 /таван тэрбум найман зуун далан найман сая долоон зуун наян долоон мянга дөрвөн зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 162.264.816,4 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан

- Д.Бы өмчлөлийн Баянгол дүүрэг, 7-р хороо, 4-р хороолол, 30-р байрны 52 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205009889 дугаартай 40 м.кв талбайтай орон сууц,

- Д.Чулуунбатын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Нарны зам гудамж, 401-р байрны 10 тоотод байрлах, улсын бүртгэлийн 2 дугаартай, 99,65 м.кв талбайтай орон сууц,

- Т.Оын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо, толгойт Москвагийн гудамж 48а-р байрны 1254 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2201035779 дугаартай 20,4 м.кв талбайтай орон сууц,

- Д.Хгийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 1-р хороо, Алтай хотхон энгельс гудамж 29-р байрны 141 тоотод байрлах, улсын бүртгэлийн бүртгэлийн Ү-2 дугаартай 89,9 м.кв талбайтай орон сууц,

- Эы өмчлөлийн Баянгол дүүрэг, 20-р хороо, үйлдвэрийн баруун бүс, Москва гудамж 51/4-р байрны 21 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2дугаартай, 80,89 м.кв талбайтай орон сууц,

- Ш.Булга-Эрдэнийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ар зайсан гудамж 94-р байрны 101 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү2 дугаартай, 312 м.кв талбайтай орон сууц,

- А.Отгонтөгсийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Нархат хотхон, Махатма гандигийн гудамж, 59-р байрны 40 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2206017268 дугаартай, 69,9 м.кв талбайтай орон сууц, 15 тоотод байрлах, 18 м.кв талбайтай авто зогсоол,

-Б, Э.Болдмаа нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Нарны зам 405-р байрны 51 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2204021950 дугаартай, 121,38 м.кв талбайтай орон сууц, 209 тоотод байрлах, 18 м.кв талбайтай, авто зогсоол,

- Т.Оын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25-р хороо, Нарны зам гудамж 103/1-р байрны 78 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2204054272 дугаартай, 91,41 м.кв талбайтай орон сууц,

- О ХХК-ийн Чингисийн хар алт ХХК-тай 2017-5-08-ны өдөр байгуулсан хөрс хуулалтын ажил гүйцэтгэх АГГ-02/17 дугаартай гэрээний орлого,

- Эы өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Нарны зам гудамж, 115 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204016730 дугаартай, 927 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

- Эы өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Нарны зам гудамж, 115-102 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204077099 дугаартай, 61 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

- О ХХК-н зээлээр БНХАУ-с худалдан авах гэж буй 20 ширхэг ачааны авто машин,

- Хово ачааны машин, 90-21 УНЗ улсын дугаартай, LZZJLMND3AB023695 арлын дугаартай, Т ХХК-ийн өмчлөлд 2017-09-18-нд бүртгэгдсэн,

- Тоёота ланд круйзер-80 маркийн, 63-79 УББ улсын дугаартай, HDJ810051607 арлын дугаартай, Т ХХК-ийн өмчлөлд 2017-09-18-нд бүртгэгдсэн автомашин,

- LIU Gong ZL 50C маркийн ачигч, 47-43 УБ улсын дугаартай, ZL50CNL1115124 арлын дугаартай, Т ХХК-ийн өмчлөлд 2017-09-18-нд бүртгэгдсэн,

- Mazda Bongo бага оврын ачааны машин, 25-67 УНН улсын дугаартай, SKF2M201304 арлын дугаартай, Т ХХК-ийн өмчлөлд 2017-09-18-нд бүртгэгдсэн үл хөдлөх, хөдлөх хөрөнгө болон Эы эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 25-р хороонд байрлах, 640 м.кв талбайтай, нэгж талбарын 136003/0061, 18644310649086 дугаартай, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Д.Чулуунбатаас татгалзсан болохыг дурдсугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 30.433.412 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О ХХК-иас 29.622.087 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-нд олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ