Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2019/00433

 

 

 

 

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2019/00433

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонгор гудамж, 82/2 тоот хаягт оршин байрлах ЁЦ ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд оршин байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Амармэнд, гуравдагч этгээд С.Отгоннямын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ЁЦ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Амармэнд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар 06-ны өдрийн 101/ШШ2016/06899 дүгээр захирамжаар ЁЦ ХХК, иргэн Я.Батбаяр нараас 500 сая төгрөг гаргуулж, С.Отгоннямд олгохоор шийдвэрлэсэн.

2017 оны 5 дугаар 16-ны өдрийн 17/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх, эд хөрөнгө хураах 17/02 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэгч Б.Уранбаяр нь Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо, Хонхор /13090/ гудамж 82/1 тоот хаягт байршилтай, 876 м.кв талбайтай Үйлдвэр үйлчилгээний зориулалттай үйлдвэрийн барилга Ү-2204074141, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор /13090/ гудамж 82 тоотод байрлах 3038/5133 нэгж талбар бүхий 20.000 м.кв газрын хамт битүүмжлэн, хураасан, уг тогтоолд дээрх хоёр эд хөрөнгийн талаар тодорхой туссан байдаг.

Шийдвэр гүйцэтгэх алба ажиллагаа явуулж дээрх хурааж, битүүмжилсэн ЁЦ ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгөд шинжээч томилон үнэлгээ хийлгэсэн.

Гэтэл энэхүү үнэлгээ нь Шинжээч томилох тухай 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 85 дугаар тогтоолд заасан үл хөдлөх эд хөрөнгийн дагуу явагдаагүй байна. Тухайлбал,

Шинжээч томилох тухай 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 85 дугаар тогтоолд зааснаар:

Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо, Хонхор /13090/ гудамж 82/1 тоот хаягт байршилтай, 876 м.кв талбайтай Үйлдвэр үйлчилгээний зориулалттай үйлдвэрийн барилга Ү-2204074141,

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор /13090/ гудамж 82 тоотод байрлах 3038/5133 нэгж талбар бүхий 20.000 м.кв газрын хамт үнэлгээ тогтоолгохоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилжээ.

Гэтэл Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь үнэлгээний тайлангийн Гурав дахь хэсэгт: шүүхээс 20008 м.кв талбайд байгаа бүх хөрөнгийг үнэлэх шаардлагатай гэсэн тул уг газар байрлаж байгаа бүх үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэв гэж дурдаад, Шинжээч томилох тухай 2018.03.19-ний өдрийн 85 дугаар тогтоолд заасан хоёр зүйлээс гадна уг газар дээр байгаа бүхий л эд хөрөнгө, улмаар иргэн Д.Аззаяагийн нэр дээрх өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хүртэл оруулж үнэлсэн нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9.3-т шинжээчээр томилогдсон этгээд нь шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу дүгнэлт гаргана. гэж заасныг зөрчжээ.

Тухайн хөрөнгийн үнэлгээтэй холбоотой асуудлаар хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч өмнө нь тус шүүхэд гомдол гаргасантай холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.01.25-ны өдрийн 00381 дугаар шийдвэр гарсан. Уг хэрэг хянан шийдвэрлэх ажилагаанд нэхэмжлэгч тал нь тухайн газарт байгаа обьектийг бүхэлд нь үнэлээгүй, зөвхөн 876 м.кв талбайтай үйлдвэрийн барилгыг мөн 20.000 м.кв газраас зөвхөн 10.850 м.кв газрыг үнэлсэн нь шударга бус үнэлгээ болсон гэж мэтгэлцсэн боловч Шүүх шийдвэр гаргахдаа Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны А/39 тоот захирамжаар ЁЦ ХХК-д 20000 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлэхээр олгосон тус газрыг хэсэгчлэн хуваагаагүй, тус бүрт нь эзэмших эрх олгогдоогуй байхад 10.850 м.кв газрыг 325.500.000 төгрөгөөр, 4.300 м.кв газрыг 129.000.000 төгрөгөөр тус тус үнэлснийг нийт 20.000 м.кв газрын үнийг тодорхойлсон гэж үзэхгүй, үнэ тодорхойлсон арга нь ойлгомжгүй болжээ. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-т заасны дагуу шинжээч хөрөнгийн үнэлгээг хуульд нийцүүлэн явуулаагүй гэж үнэлгээг хүчингүй болгох үндэслэлийг тодорхой дүгнэсэн байдаг.

Харин нэхэмжлэгчийн тухайн газарт байгаа обьектийг бүхэлд нь үнэлээгүй гэсэн гомдлын үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлээгүй, энэ талаар шүүхийн шийдвэрт туссан зүйл огт байхгүй байхад Хөрөнгийн үнэлгээний төв ХХК үнэлгээний тайландаа шүүхээс 20008 м.кв талбайд байгаа бүх хөрөнгийг унэлэх шаардлагатай гэсэн тул уг газар байрлаж байгаа бүх үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэв гэж шүүхийн шийдвэрт огт байхгүй асуудлыг үнэлгээний тайландаа тусгаж, шинжээч томилсон тогтоолд заагдаагүй эд хөрөнгийг нэмж үнэлсэн нь эрх зүйн үндэслэлгүй болсон байна.

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь шинжээч томилуулах тогтоолд заагдаагүй, барьцааны хөрөнгөд огт хамааралгүй эд хөрөнгүүдийг өөрсдийн дураар үнэлсэн.

Шинжээч томилох тухай 2018 оны 3 дугаар сраын 19-ний өдрийн 85 дугаар тогтоолд 876 м.кв талбайтай үйлдвэрийн барилга, 20.000 м.кв газрын үнэлгээг тогтоолгох байсан.

Гэтэл Хөрөнгийн үнэлгээний тайлангийн 2. Үнэлж буй хөрөнгийн талаарх мэдээлэл гэсэн хэсэгт 876 м.кв талбайтай үйлдвэрийн барилга, 20.000 м.кв газраас гадна дараах зүйлүүдийн үнэлгээг хууль бусаар тогтоосон байна.

Үнэлгээний тайлангийн 3 дахь хуудсанд 20008 м.кв талбайтай газарт байрлах дараах хөрөнгийг нэмж үнэлэв гэсний дараа:

1.                Үйлдвэрийн сендвичэн барилга. Нийт 960м.кв талбайтай. '

2.                Харуулын байр 12м.кв талбайтай:

3.                Харуулын байр 3x3 хэмжээтэй, 9 м.кв талбайтай, сендвичэн барилга

4.                Агуулахын байр 6x12 м хэмжээтэй блокон байр

5.                Оффиссын байр. 304,5м.кв талбайтай 2 давхар барилга

6.                Уурын зуухны барилга 8.1 м.кв талбайтай блокон барилга

7.                Түр байр 32.3 м.кв талбайтай сендвичэн барилга

8.                Граж агуулахын байр 180 м.кв талбайтай, блокон барилга

9.                400 квт чадалтай цахилгааны дэд өртөө

10.              1.9 м өндөр 353 м урт 7 м урт төмөр хаалгатай, блокон хашаа 763 м урт блокон хашаа зэргийг шинжээч томилох тогтоолд үнэлгээ хийхээр огт заагаагүй байхад үнэлгээ тогтоосон байна.

Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хийхдээ шинжээч томилсон тогтоолд заасан зүйлд хийгээгүй, хамааралгүй бусад хөрөнгийг үнэлсэн болох нь баримтаар нотлогдож байгаа тул энэхүү үнэлгээ нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14.1.2.-т шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээ хийж, дүгнэлт гаргах үүрэг хүлээнэ гэж заасантай нийцэхгүй, хууль бус, хүчингүй үнэлгээ юм.

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь Шинжээч томилох тухай 2018.03.19-ний өдрийн 85 дугаар тогтоолд заасан эд хөрөнгөд огт дурдагдаагүй хөрөнгүүдийг хамтад нь үнэлснээс гадна иргэн Д.Аззаяагийн өмчлөлийн хөрөнгийг ЁЦ ХХК-ийн хөрөнгөтэй хамтад нь үнэлсэн байна.

Тухайлбал: Хөрөнгийн үнэлгээний тайлангийн 4 дэх хуудасны дээд хэсэгт

1.                Үйлдвэрийн сендвичэн барилга. Нийт 960 м.кв талбайтай.

2.                Харуулын байр 12м.кв талбайтай

Дээр дурдсан үйлдвэрийн барилга болон манаачийн байр нь иргэн Д.Аззаяагийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө бегөөд ЁЦ ХХК-ийн өмч хөрөнгөд огт хамааралгүй, шинжээч томилох тогтоолд эдгээр хөрөнгийг үнэлэхээр заагаагүй байхад хамтад нь үнэлсэн.

Баянзурх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 6954 дүгээр захирамжаар Д.Аззаяагаас 500 сая төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр С.Отгоннямд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байдаг.

Шийдвэр гүйцэтгэх алба ажиллагаа явуулж, иргэн Д.Аззаяагийн өмчлөлийн, эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгүүдэд 2017 6 дугаар сарын 28-ны өдрийн Шинжээч томилох тухай" 197 дугаар тогтоолоор шинжээч томилон үнэлгээ хийлгэсэн. Уг тогтоолд зааснаар Баянзүрх дүүргийн 11 хороо, Хонхор/13090/ 8 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2204053926, 960 м.кв талбайтай үйлчилгээ, 12 м.кв талбайтай манаачийн байр зэрэгт үнэлгээ тогтоолгохоор Хөрөнгө эстимэйт ХХК-ийг томилсон бөгеөд, нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 20/01 тоот Хөрөнгө эстимэйт ХХК-ийн гаргасан үнэлэгээг эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 165 дугаар шийдвэрээр үнэлгээг хүчингүй болгосон ба төлбөр авагчийн гомдлоор давж заалдах шатны шүүхээр шүүхийн шийдвэр хянагдсан. одоо мөн гуравдагч этгээдийн гомдлоор хяналтын шатны шүүхэд хянуулахаар хяналтын журмаар гомдол гаргасан шатанд байгаа, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байна.

Нэгэнт анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр Хөрөнгө эстимэйт ХХК-ийн гаргасан үнэлгээ нь хүчингүй болсон, улмаар дээд шатны шүүхэд хянуулахаар гомдол гаргасан, уг үнэлгээг үнэн зөв эсэх талаар гарсан эсэхийг хяналтын шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхад Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь Д.Аззаяагийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд хууль бусаар халдаж, өөрсдийн дур зоргоор үнэлгээ хийсэн байгаа нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 5.1 ,-д шинжилгээ хийх үндэслэл нь шинжилгээ хийлгэх тухай төрийн эрх бүхий байгууллагып хүсэлт байна, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5.1-т Хөрөнгийн үнэлгээг хуульд тусгайлан заасан тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэрээр хийнэ гэж заасныг зөрчсөн үйлдэл болсон.

Эдгээр үндэслэлээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 5 дугаар сраын 25-ны өдрийн 4/9022 тоот албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-т заасны дагуу ул хөдлөх эд хөрөнгийн анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг мэдэгдсэн болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7.-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болормаа шүүхэд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/06899дугаар захирамжаар ЁЦ ХХК, Я.Батбаяр нараас 501,767,000 төгрөгийг гаргуулж С. Отгоннямд олгохоор шийдвэрлэсэн.

Дээрхи шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч ЁЦ ХХКомпаний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204074141 дугаарт бүртгэлтэй, 876 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай Баянзүрх дүүргийн 11 дүгээр Хонхор Г3090/ 82/1 тоот үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 3033/6130 нэгж талбар бүхийн 20.000 м.кв газрын хамт битүүмжилж, хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэпг зааснаар талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч ЁЦ ХХКомпаний захирал Я.Батбаяр нь 300,000,000 төгрөг төлбөр азагч С.Отгоннямын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн шинжээч томилох хүсэлт гаргасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг ярилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т дугаар зүйлд заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээний Хөрөнгийн үнэлгээний төв ХХКомпанийг томилон үнэлгээ тогтоолгосон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл 42.2-т Шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн хуульд заасан журмыг заоимтлахаар заасан бөгөөд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйл 17.4-т шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцахаар заасан

 

Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар үнэлгээтэй холбоотой асуудлыг харицахгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд С.Отгоннямын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн шүүхэд болон шүх хуралданад гаргасан тайлбартаа: ЁЦ ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэрэг тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 06899 дугаартай захирамжийн дагуу ЁЦ ХХК-иас төлбөр гаргуулж С.Отгоннямд олгохоор шийдвэрлэсэн.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гүйцэтгүүлэх хүсэлт гаргасанаас хойш өнөөдрийг хүртэл төлбөр төлөгч нь ямар ч төлбөр төлөөгүй, шүүхийн шийдвэрийг огт биелүүлэхгүй байгаагаас шалтгаалан төлбөр авагчийн эрх ашиг ноцтой зөрчигдөж төлбөрийг төлүүлж чадахгүй хохирсоор байдаг.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хийлгэсэн хөрөнгийн үнэлгээнд төлбөр авагчийн зүгээс маргадаггүй бөгөөд нэгэнт мэргэжлийн хөндлөнгийн байгууллага хөрөнгийг үнэлсэн тул үнэн зөв гэж үзэж байна. Гаргасан үнэлгээ нь ч тэр зах зээлийн бодит ханшийн түвшинд гарсан гэж үздэг. Нэхэмжлэгчийн зүгээс үнэлгээтэй холбоотой гомдол гаргасан нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, сунжруулах, биелүүлэхгүй байх санаа зорилготой байна гэж үзэхээс өөр аргагүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ЁЦ ХХК хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор гудамж 82/1 тоотод байрлах үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай барилга, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор гудамж 82 тоотод байрлах газар эзэмших эрх, бусад хөрөнгүүдийг 2,035,170,000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээн төв ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 195 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдсан гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/06899дугаар захирамжаар ЁЦ ХХК, Я.Батбаяр нараас 500,000,000 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжид 1,767,000 төгрөг, нийт 501,767,000 төгрөгийг гаргуулж С. Отгоннямд олгохоор шийдвэрлэжээ.

Тус шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Шинжээч томилох тухай 85 дугаар тогтоолоор, төлбөр төлөгчийн төлбөрт хураагдсан хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор /13090/ гудамж, 82/1 тоот хаягт байршилтай 876 м.кв талбайтай Үйлдвэр үйлчилгээний зориулалттай үйлдвэрийн барилга Ү-2204074141, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор /13090/ 82 тоот хаягт байрлах 20,000 м.кв талбайтай 3038/6133 нэгж талбарын 18664299272245 дугаартай газар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор хөндлөнгийн шинжээчээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилжээ.

Шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь төлбөрт хураагдсан эд хөрөнгийг үнэлж, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 195 дугаартай, 2,035,170,000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт гаргасан байх бөгөөд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 4/9022 дугаартай Мэдэгдэл-ийг төлбөр төлөгч ЁЦ ХХК болон Я.Батбаяр нарт хүргүүлж шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнэлгээг мэдэгдсэн байна.

Хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх ажиллагааны хүрээнд шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.9-т заасан ажиллагааг явуулах бүрэн эрхтэй бөгөөд төлбөр төлөгч, төлбөр авагч нар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй байх тул мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2-т зааснаар шийдвэр гүйцэтгэх тодорхой ажиллагаа явуулж хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон ажиллагаа нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор гудамж 82/1 тоотод байрлах үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай барилга, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор гудамж 82 тоотод байрлах газар эзэмших эрх, бусад хөрөнгүүдийг 2,035,170,000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээн төв ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 195 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ЁЦ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэргсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА