Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 130/ШШ2020/00120

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Д сумын .. дүгээр багт оршин суух, Ж Т овогт Д-ын Зын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын .. дүгээр сургууль /захирал Х.Х/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б, хариуцагч байгууллагын өмгөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын дүгээр сургуулийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/35 дугаартай Нягтлан бодогч Д.Зын хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн Ө сумын Ерөнхий Боловсролын дүгээр сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэгч Д.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.З нь Б аймгийн Ж.Ан нэрэмжит ерөнхий боловсролын ** дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 59 дүгээр тушаалаар тус сургуулийн нягтлан бодогчийн ажилд томилогдсон. Намайг үүрэгт ажлаа гүйцэтгэж байхад хэрэг бүртгэлтийн 19130031 дугаартай хэрэгт 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 17 цаг 50 минутад сэжигтнээр шүүхийн зөвшөөрлөөр баривчилж Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ЦХШЗ/63 дугаартай захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Мөн шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2019/ЦХШЗ/69 дугаартай захирамжаар яллагдагчаар цагдан хорих хугацааг 1 дэх удаа сунгасан тул энэ шийдвэрийг эс зөвшөөрч миний өмгөөлөгч Х.Бахыт, С.Т нар тус шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж Ерөнхий шүүгч гомдлыг хүлээн авч хангаснаар 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр цагдан хорих байрнаас суллагдсан. Хорих байрнаас суллагдаж гэрт ирэхэд ар гэрийн хүмүүс намайг ажлаас чөлөөлсөн сургуулийн захирлын тушаалыг үзүүлсэн.Намайг цагдан хорих байранд байх хугацаанд сургуулийн удирдлагын зүгээс надтай огт уулзаагүй, ажлаас чөлөөлсөн тушаалын хувийг гардуулж өгөөгүй.Ар гэрийн хүмүүсийн тайлбарласнаар 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тушаалын хувийг гэрт хүргэж өгсөн байна. Намайг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн гэрээний дүгээр зүйлийн .2.3-ийн хүндэтгэн үзэх шалтгаангүй 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан гэсэн заалтыг үндэслэл болгосон байна. Би хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслаагүй. Намайг эрх бүхий байгууллагаас гэмт хэрэгт холбогдуулан шалгаж баривчилж дараа нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.Би үүнээс болж ажилд очиж чадаагүй. Энэ нь надаас шалтгаалсан зүйл биш. Одоогоор миний холбогдон шалгагдсан хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1-д зааснаар Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Ийм байхад намайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль бус байна.

 

Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын ** дүгээр сургуулийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн "Нягтлан бодогч Д.Зын хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлөх тухай" Б/35 дугаартай тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын дүгээр сургуулийн нягтлан бодогчийн ажилд эргүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.З шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие Д овогтой З нь Ж.Ан нэрэмжит Ерөнхий боловсролын ** дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 59 дүгээр тушаалаар тус сургуулийн нягтлан бодогчийн ажилд томилогдсон. Намайг үүрэгт ажлаа гүйцэтгэж байхад хэрэг бүртгэлийн 19130031 дугаартай хэрэгт 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 17 цаг 50 минутад сэжигтнээр шүүхийн зөвшөөрлөөр баривчилж Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 3.63 дугаартай захирамжаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Мөн шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 69 дүгээр захирамжаар яллагдагчаар цагдан хорих хугацааг нэг удаа сунгасан тул энэ шийдвэрийг эс зөвшөөрч миний өмгөөлөгч болох Х.Б, С.Т нар тус шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж, гомдлыг ерөнхий шүүгч гомдлын хүлээн авч хангаснаар 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр цагдан хорих байрнаас суллагдсан. Хорих байрнаас суллагдаад гэрт ирэхэд ар гэрийн хүмүүс надад ажлаас чөлөөлсөн тухай сургуулийн захирлын тушаалыг үзүүлсэн. Намайг цагдан хорих байранд байх хугацаанд сургуулийн удирдлагын зүгээс надтай огт уулзаагүй ажлаас чөлөөлсөн тушаалын нэг хувийг нь гардуулж өгөөгүй, ар гэрийн хүмүүсийн хэлснээр 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн тушаалын нэг хувийг гэрт хүргэж өгсөн байна. Намайг ажлаас чөлөөлөхдөө хөдөлмөрийг гэрээний дүгээр зүйлийн .3-ын хүндэтгэн үзэх шалтгаангүй 3 ба түүнээс өдөр ажил тасалсан гэсэн заалтыг үндэслэн тушаал гаргасан байна. Би хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил таслаагүй намайг эрх бүхий байгууллагаас гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, баривчилж дараа нь цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Би үүнээс болж ажилдаа очиж чадаагүй. Энэ нь надаас шалтгаалсан зүйл биш одоогоор миний холбогдсон хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1-т "Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно" гэж заасан. Ийм байхад намайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль бус байна. Иймд миний гаргасан гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэж урьд нь эрхэлж байсан нягтлан бодогчийн ажилд маань эгүүлэн томилж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын дүгээр сургуулийн захирал Х.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Зын нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

 

1. Д.З нь хөдөлмөрийн давтан зөрчил гаргасан бөгөөд хөдөлмөрийн гэрээнд заасан хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Хөдөлмөрийн гэрээнд заасан гэрээг цуцлах тухай зөрчлийг удаа дараа гаргасан байсан тул аргагүйн эрхэнд түүнтэй байгуулсан гэрээг цуцалж өөр хүнийг ажилд томилсон юм.

 

2. Д.З нь шүүгчийн захирамжаар баривчлагдсан учраас хүндэтгэн үзэх шалтгаантай гэжээ. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч шүүхийн шийдвэрээр баривчлагдсан явдлыг хүндэтгэн үзэх нөхцөл байдалд тооцохгүй.

 

3. Мөн Д.З нь өөрийгөө цагдан хоригдож байхад нь сургуулийн удирдлагаас ирж уулзаагүй гэжээ. Д.З нь сургуультай байгуулсан гэрээний дагуу ажлын цагтаа, ажлын байранд байх үүрэгтэй. Түүний утас нь холбогдохгүй байсан учраас түүнийг цагдан хорих байрнаас хайх үүргийг сургуулийн удирдлага хүлээхгүй. Д.З нь сүүлийн үед байнгын ажил тасалдаг болсон бөгөөд урьд нь хэд хэдэн удаа баривчлагдаж байсан. Үүнээс болж манай сургуулийн нэр хунд унаж байгаа болно. Үүнээс гадна сургуулийн нягтлан бодогч нь холбогдох газруудад тооцоогоо хугацаандаа хийдэггүй, багш, ажилчдын цалин хөлсийг хожимдуулж, олгохгүй байх асуудлууд удаа дараа гардаг байсан. Д.Зт хэд хэдэн удаа боломж олгож, түүний ар гэрийн байдлыг нь харгалзан үзэж ажиллуулсаар байсан боловч тэр нь ноцтой зөрчлийг дахин дахин гаргах болсон. Сүүлд нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан учраас түүний хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Ж шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие Б овогтой Ж нь Ө сумын Ерөнхий боловсролын -р сургуульд нягтлан бодогчоор ажилладаг. Д.З нь тус шүүхэд хандаж миний ажиллаж байгаа нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ. Түүний нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангавал миний эрх ашиг зөрчигдөх учраас намайг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Ж шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Бий Ж нь Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын дүгээр сургуульд нягтлан бодогчоор 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажиллаж байна. Мөн байгууллагад урьд нь түр хугацаагаар нярвын ажлыг хийж байсан бөгөөд цаашид орон тоо гарвал ажиллахаа илэрхийлж өргөдлөө гаргасан билээ. Тус сургуулийн нягтлан бодогч З нь архи ууж, эхнэрээ зодож, олон хоногоор ажил тасалсан тул ажлаас чөлөөлж байгаагаа хэлж намайг ажилд дуудсан юм. Тус байгууллагад захирлын тушаалаар нягтлангаар ажилд орж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан юм. Одоогийн байдлаар хэвийн ажиллаж байгаа ба ажлаас ямар нэгэн дутагдал гаргаагүй болно. Ө сумын 13 дугаар багт, нөхөр, 2 хүүхдийн хамт оршин суудаг. Нөхөр маань ажилгүй, зөвхөн миний цалингаар амьдарч байна. Иймд З нь олон хоногоор хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, сахилгын зөрчлүүдийг удаа дараа гаргасан байх тул түүний нэхэмжлэлийг хуулийн дагуу хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.З нь Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын дүгээр сургуулийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/35 дугаартай Нягтлан бодогч Д.Зын хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн Ө сумын Ерөнхий Боловсролын ... дүгээр сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

 

Нэхэмжлэгч Д.З нь ажил олгогч Б аймгийн Ө сумын Ерөнхий Боловсролын дүгээр сургуулийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/35 дугаартай Нягтлан бодогч Д.Зын хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасныг хариуцагч Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын дүгээр сургуулийн захирал эс зөвшөөрч, шүүхэд гаргасан тайлбартаа ... Д.З нь хөдөлмөрийн давтан зөрчил гаргасан бөгөөд хөдөлмөрийн гэрээнд заасан, хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Д.З нь шүүгчийн захирамжаар баривчлагдсан учраас хүндэтгэн үзэх шалтгаантай гэжээ. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж шүүхийн шийдвэрээр баривчлагдсан явдлыг хүндэтгэн үзэх нөхцөл байдалд тооцохгүй. Д.З нь сургуультай байгуулсан гэрээний дагуу ажлын цагтаа, ажлын байранд байх үүрэгтэй. Түүний утас нь холбогдохгүй байсан, түүнийг цагдан хорих байрнаас хайх үүргийг сургуулийн удирдлага хүлээхгүй. Д.З нь сүүлийн үед байнгын ажил тасалдаг болсон бөгөөд урьд нь хэд хэдэн удаа баривчлагдаж байсан. Үүнээс болж манай сургуулийн нэр хүнд унаж байгаа. Сургуулийн нягтлан бодогч нь холбогдох газруудад тооцоогоо хугацаандаа хийдэггүй, багш, ажилчдын цалин хөлсийг хожимдуулж олгохгүй байх асуудлууд удаа дараа гардаг байсан. Д.Зт хэд хэдэн удаа боломж олгож, түүний ар гэрийн байдлыг нь харгалзан үзэж ажиллуулсаар байсан боловч тэр нь ноцтой зөрчлийг дахин дахин гаргах болсон. Сүүлд нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан учраас түүний хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ... тус сургуулийн нягтлан бодогчоор 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажиллаж байна. Урьд нь түр хугацаагаар нярвын ажлыг хийж байсан бөгөөд цаашид орон тоо гарвал ажиллахаа илэрхийлж өргөдөл гаргасан билээ. Тус сургуулийн нягтлан бодогч Д.З нь архи ууж, эхнэрээ зодож, олон хоногоор ажил тасалсан тул ажлаас чөлөөлж байгаагаа хэлж намайг ажилд дуудсан юм. Тус байгууллагад захирлын тушаалаар нягтлангаар ажилд орж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа ба ямар нэгэн дутагдал гараагүй. Д.З нь олон хоногоор хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, сахилгын зөрчлүүдийг удаа дараа гаргасан байх тул түүний нэхэмжлэлийг хуулийн дагуу хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэж тус тус зохигчид маргасан болно.

 

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Б аймгийн Ө сумын Ерөнхий Боловсролын дүгээр сургуулийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/35 дугаартай Нягтлан бодогч Д.Зын хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 0 дүгээр зүйлийн 0.1, 0.1. дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний дүгээр зүйлийн .2.3-ийн хүндэтгэн үзэх шалтгаангүй 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан гэсэн заалтыг тус тус үндэслэн сургуулийн нягтлан бодогч Д.Зыг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалж үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 0 дүгээр зүйлийн 0.1.-т Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заажээ.

 

Сахилгын шийтгэлийг тухайн албан хаагчийг харьяалсан нэгжийн удирдлагын саналыг үндэслэн түүнийг ажилд томилсон албан тушаалтны шийдвэрээр ногдуулна гэснийг үндэслэн Б аймгийн Ө сумын Ерөнхий Боловсролын дүгээр сургуулийн захирал буюу ажил олгогч ажилтан Д.Зт сахилгын шийтгэл ногдуулсан байна.

 

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан ажил олгогч ажилтан Д.Зтай 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаартай харилцан тохиролцож байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд уг хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж болох тохиолдлуудыг нэг бүрчлэн тусгасан байна.

 

Ажил олгогч ажилтан Д.Зтай байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаартай хөдөлмөрийн гэрээний дөрөв дүгээр зүйлд гэрээг цуцлах зөрчлүүдийн талаар заасан бөгөөд уг хөдөлмөрийн гэрээний .2.3-т ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан ... үндэслэлээр зөрчил гаргасан бол гэрээг цуцална гэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2019/ЦХШЗ/61 дугаартай Сэжигтнийг баривчлах тухай шүүгчийн захирамжаар ... Ө сумын 12 дугаар багийн иргэн Ж.Өийг 2019 оны 10 дугаар сарын 0-ний өдрийн 17 цагийн үед гэртээ байхад нөхөр нь болох Д.З гаднаас согтуу орж ирж хоол хийсэнгүй гэх хэрүүл маргаан үүсгэн улмаар хүү З.Дыг дагнаж, охин З.Шг Ж.Ө рүү авч шидсэний улмаас З.Шгийн толгойн арын хэсэг нь Ж.Өийн зүүн талын хацарны тус газарт хүрч, Ж.Өийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Ө сумын 12 дугаар багт оршин суух Ж овогтой Өийг Д овогтой З нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож гэмтэл учруулсан гэж сэжигтэн Дын Зыг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 17 цаг 50 минутаас эхлэн 2019 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн 17 цаг 50 минут хүртэл сэжигтнээр баривчилсан байна.

 

Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 25-ний өдрийн 2019/ЦХШЗ/63 дугаартай Яллагдагч Д.Зт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжаар Д овогтой Зт 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 1 /нэг/ сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

 

Б аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2019/ЦХШЗ/72 дугаартай Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжаар яллагдагч Д.З эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын хилээр гаргахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай прокурорын саналыг хүлээн авч, яллагдагч Ж Т овогт Дын Зт /0000/ 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

 

Нэхэмжлэгч Д.З нь архидан согтуурсан үед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулж, эхнэрээ зодож гэмтэл учруулсан гэх үндэслэлээр шүүхээс 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 1 /нэг/ сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болох нь хэрэгт авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжаар нотлогдох ба энэ нь нэхэмжлэгч Д.Зын өөрийн буруутай үйл ажиллагаанаас болсон тул өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар ажил тасалсан байна гэж үзэх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.З нь ... би хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслаагүй, намайг эрх бүхий байгууллагаас гэмт хэрэгт холбогдуулан шалгаж баривчилж дараа нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан, би үүнээс болж ажилд очиж чадаагүй, энэ нь надаас шалтгаалсан зүйл биш гэж тайлбарлаж байгаа боловч Д.З нь бүх нийтээр буюу тухайн нутаг дэвсгэрт дагаж мөрдүүлэхээр тогтоосон захиргааны журмыг зөрчсөн нь тогтоогдож арга хэмжээ авагдсаныг хүндэтгэн үзэх шалтгаанаар ажил тасалсан гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн энэхүү тайлбар үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Монгол улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 28-д ... хүндэтгэн үзэх шалтгаан гэж хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар ... хэмээн тайлбарлажээ.

 

Ажил олгогч ажилтан Д.Зтай харилцан тохиролцож хугацаатай байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний .2.3-т Хөдөлмөрийн тухай хуулийн 0 дүгээр зүйлийн 0.1. дэх хэсэгт ... ноцтой зөрчил ... гэж дараах зөрчлийг ойлгоно, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан бол хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6, 21.7-д тус тус зааснаар талууд гэрээндээ гол нөхцөлөөс гадна бусад нөхцөлийг тохирч, ноцтой зөрчлүүдийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн зааж талууд энэхүү хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болсон байна.

 

Хариуцагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын дүгээр бүрэн дунд сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн ажилчдын 10 дугаар сарын ирцийн бүртгэлд Д.З нь 10 дугаар сарын 22, 23, 2, 25, 28, 29-ний өдрүүдэд тасалсан гэж бүртгэсэн бүртгэлээр ажилтан Д.З нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан болох нь нотлогдож байна.

 

Мөн хариуцагчийн гаргаж өгсөн Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын дүгээр сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн ажилчдын 12 дугаар сарын ирцийн бүртгэлд мөн л ажилтан Д.З нь ажил тасалсан гэж бүртгэсэн байна.

 

Аж ахуйн нэгж, байгууллагын ажилчин албан хаагчдын ажлын цаг ашиглалтад байнгын хяналт тавих, үйлдвэрлэлд зарцуулсан хөдөлмөр, цалин хөлсний хэмжээг зөв тодорхойлох, хөдөлмөрийн сахилга бат, ажлын цаг ашиглалтыг сайжруулах зорилгоор ажлын цаг ашиглалтын бүртгэлийг хөтөлнө гэжээ.

 

Мөн хавтаст хэрэгт авагдсан Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 232 дугаартай Д.Зт шийтгэл оногдуулах тухай шийтгэвэрээр нэхэмжлэгч Д.З нь 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдөрт шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулж Зөрчлийн тухай хуулийн 5. дүгээр зүйлийн дэх хэсгийн .1, .2 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан буюу Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний хүсэл зоригийнх эсрэг тодорхой үйлдэл хийсэн зөрчлүүдийг гаргасан нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 5. дүгээр дэх хэсгийн .1, .2-т зааснаар 10 /арван/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулж, 20 /хорин/ цагийн албадан сургалтад хамааруулахаар шийдвэрлэсэн байна.

 

Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/05 дугаартай Д.Зт хөдөлмөрийн сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаалаар нэхэмжлэгч Д.Зт үндсэн цалинг гурван сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж байсан байна.

 

Хариуцагчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн Б аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 223 дугаартай Б аймгийн Ж.Ан нэрэмжит Ерөнхий боловсролын дүгээр бүрэн дунд сургуулийн захирал Х.Х танаа гэх мэдэгдэл, Б аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын 2018 оны 07 дугаар сарын 2-ний өдрийн 5-03/520 дугаартай Ө сумын Ерөнхий Боловсролын дүгээр бүрэн дунд сургуулийн захирал Х.Х танаа гэх албан бичиг, мөн Б аймгийн Ө сумын Засаг даргын тамгын газрын Санхүүгийн албаны даргын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 3/106 дугаартай Ө сумын -р ахлах сургуулийн захирал Х.Х танаа гэх албан бичиг, 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн нябо Д.Зын ажлын өрөөний хаалгыг эвдсэн тухай тэмдэглэл, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн багш Б.Зийн өргөдөл, 2019 оны 12 дугаар сарын 2-ний өдрийн багш С.Бийн өргөдөл, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн багш М.Аийн өргөдлийг тус сургуулийн захиралд гаргаж /хүргүүлж/ байсан ба дээрх албан бичиг болон өргөдлөөр ажилтан Д.Зын ажил байдлын талаар гомдол гаргасан нь, ажлын хариуцлага алдсан талаарх дурдаж байсан байна.

 

Мөн ажил олгогчоос ажилтан Д.Зт 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 108 дугаартай Хариуцлага тооцох тухай тушаалаар, мөн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 17 дугаартай Сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаалаар тус тус сануулах арга хэмжээ авч байсан байна.

 

Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн Б аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2019/ЦХШЗ/69 дугаартай Яллагдагчаар цагдан хорих хугацааг 1 дэх удаа сунгах тухай шүүгчийн захирамжаар яллагдагч Д.Зт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс үргэлжлүүлэн 1 сарын хугацаагаар сунгаж байсан байна.

 

Мөн Б аймгийн Прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 5/01, 5/02 дугаартай прокурорын тогтоолоор тус тус яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгож байсан байна. Дээрх нэхэмжлэгчийн гаргаж өгсөн Б аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2019/ЦХШЗ/69 дугаартай Яллагдагчаар цагдан хорих хугацааг 1 дэх удаа сунгах тухай шүүгчийн захирамж, Б аймгийн Прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 5/01, 5/02 дугаартай прокурорын тогтоолуудаар нэхэмжлэгч Д.З нь согтуурсан үед гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнийг шалгаж, цагдан хорьж байсан нь, мөн зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон эрх бүхий байгууллагаас гарсан эрхийн актууд байна.

 

Ажил олгогчийн ажилтан Д.Зыг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан, улмаар ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас чөлөөлсөн үндэслэлд тохирсон, хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх тул Б аймгийн Ө сумын Ерөнхий Боловсролын дүгээр сургуулийн захирлын 2019 оны 10 сарын 25-ний өдрийн Б/35 дугаартай Нягтлан бодогч Д.Зын хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Д.Зын Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын дүгээр сургуулийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/35 дугаартай Нягтлан бодогч Д.Зын хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын дүгээр сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Зын Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын дүгээр сургуулийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/35 дугаартай Нягтлан бодогч Д.Зын хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын дүгээр сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119. дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 1 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН