Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 130/ШШ2020/00241

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын .. дугаар баг, Х голын ... дугаар гудамжны .. тоотод оршин суух, К ахтай овогт З Аын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын .. дугаар баг, Х голын ... дугаар гудамжны .. тоотод оршин суух, Н овогт Аын Ад холбогдох иргэний хэргийг сөрөг нэхэмжлэлийн хамт хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгчид Х.Б, Х.Е, хариуцагч А.А, хариуцагчийн өмгөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Х нар оролцов.

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар К ахтай овогт З А, Н овогт Аын А нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн дундын хөрөнгөнөөс зуны байр буюу 16836673 төгрөг, 0000 **** улсын дугаартай Уаз-452 маркийн фургон машин буюу 1555000 төгрөг, нүүрс түлээний амбаар буюу 264673 төгрөг, махны амбаар буюу 1012972 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр олгосон 000422187 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийн гэрчилгээтэй Б аймгийн Ө сумын 13-р баг Ж хаягт байршилтай 0000 нэгж талбарын дугаартай 900 м.кв газар буюу 4320000 төгрөг, Монел маркийн зурагт буюу 150000 төгрөг, зурагтын кабелийн аппарат буюу 30000 төгрөг, дасгалын аппарат буюу 60000 төгрөг, хоолны жижиг ширээ буюу 15000 төгрөг, (1.0 х1.80 хэмжээтэй) хивс буюу 30000 төгрөг, хөргөгч буюу 200000 төгрөг, плитканы тавиур буюу 15000 төгрөг, угаалгын машин буюу 80000 төгрөг, цахилгаан зуух буюу 18000 төгрөг, зуух /4 ширхэг/ буюу 80000 төгрөг, тогоо 3 ширхэг /2, 3 литрийн/ буюу  120000 төгрөг, хоолны халбага 1 ш буюу 3500 төгрөг, төмөр шанага 2 ширхэг буюу 10000 төгрөг, аяга 10 ширэг буюу 35000 төгрөг, цонхны хөшиг 2 ширхэг буюу 50000 төгрөг, 5 ширхэг сандал буюу 25000 төгрөг, хөшиг тогтоогч 5 ширхэг буюу 75000 төгрөг, түмпэн 1 ширхэг буюу 5000 төгрөг, хувингууд 2 ширхэг буюу 10000 төгрөг, таваг 11 ширхэг буюу 38500 төгрөг бүгд 25046318 төгрөгийн эд хөрөнгийг нэхэмжлэгч З.Аад үлдээж;

 

хариуцагч А.Ад гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт нь байгаа диван кресло буюу 500000 төгрөг, Фрестиш маркийн хөргөгч буюу 350000 төгрөг, компьютер /нөүтбүүк/ 1 ширхэг буюу 350000 төгрөг, ширээний компьютер буюу 30000 төгрөг, принтер буюу 100000 төгрөг, цахилгаан зуух 1 ширхэг буюу 280000 төгрөг, палас 4х5 метрийн буюу 20000 төгрөг, хивс /монгол/ 2х3 метрийн хэмжээтэй буюу 40000 төгрөг, хивс /хятад/ 4х2 метрийн хэмжээтэй буюу 20000 төгрөг, индүү 1 ширхэг буюу 10000 төгрөг, жижиг хивс 2 ширхэг буюу 40000 төгрөг, номын шүүгээ буюу 65000 төгрөг, 40 литрийн битон буюу 50000 төгрөг, хөнгөн цагаан тогоо буюу 30000 төгрөг, паалантай тогоо буюу 15000 төгрөг, жигнүүртэй тогоо буюу 15000 төгрөг, хоолны халбага буюу 3000 төгрөг, мебель ширээ буюу 40000 төгрөг, зурагтын тавиур буюу 20000 төгрөг, ширдэг 2 ширхэг буюу 30000 төгрөг, цонхны хөшиг 3 ком буюу 60000 төгрөг, паалантай түмпэн буюу 10000 төгрөг, хувин буюу 10000 төгрөг, махны машин буюу 20000 төгрөг, 40 литрийн тогоо буюу 15000 төгрөг, хутга буюу 5000 төгрөг, аяга 20 ширхэг буюу 70000 төгрөг, таваг 15 ширхэг буюу 60000 төгрөг, хоолны сав буюу 15000 төгрөг, ханын цаг буюу 5000 төгрөг, компьютерийн ширээ буюу 25000 төгрөг, махны таваг буюу 10000 төгрөг, түмпэн буюу 3000 төгрөг, хувцас хатаагч буюу 8000 төгрөг, никель тогоо буюу 30000 төгрөг, хуванцар сав буюу 3000 төгрөг болон нэхэмжлэгч А.Аийн нэр дээр байгаа 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр олгосон 000660640 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй Б аймгийн Ө сумын 10 дугаар баг, Харасайд байршилтай, нэгж талбарын 031309651 дугаар 50 жилийн хугацаатай эзэмшүүлсэн 700 м.кв газар буюу 1260000 төгрөг, нийт 3675000 төгрөгийн эд хөрөнгийг өөрт нь үлдээж;

 

нэхэмжлэгч З.Ааас 2007 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр олгосон 0067878 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй Б аймгийн Ө сумын нутаг дэвсгэрт нэгж талбарын 031301616 дугаартай, 50 жилийн хугацаатай эзэмшүүлсэн 400 м.кв газар буюу 1440000 төгрөг, 2007 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр олгосон №000000 Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаартай, Б аймгийн Ө сумын 0-р багт байршилтай өвлийн сууцны зориулалттай 60 м.кв талбайтай 3 өрөө байшин буюу 16459617 төгрөг, гүний худаг 1950000 төгрөг, автомашины гараж буюу 2344644 төгрөг, нийт 22194261 төгрөгийн эд хөрөнгийг нэхэмжлэгч З.Ааас тус тус гаргуулан хариуцагч А.Ад олгож, хариуцагч А.Аийн Ах дам захад байршилтай З.Аын сэлбэгийн дэлгүүр, 11019000 төгрөгөөр үнэлэгдсэн сэлбэгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд тооцуулж, оногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч З.Аын Төрийн банкны Б салбараас 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр авсан зээл, түүний хүүгийн төлбөр 15223913 төгрөгийн тавин хувь болох 7611956 төгрөгийг А.Аээс гаргуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч З.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149746 төгрөгийг, 70200 төгрөгийг, мөн өрийг хуваах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 149746 төгрөгийг, эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад дутуу төлсөн 203639 төгрөгийг З.Ааас гаргуулан, мөн хариуцагч З.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн бүгд 299505 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч З.Аээс 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Аад олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 54 дүгээр зүйлийн 54.1.2 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шинжилгээний хөлсөнд төлсөн шүүхийн зардалд нэхэмжлэгч З.Ааас 1322927 төгрөгийг, хариуцагч А.Аээс 1322927 төгрөгийг тус тус гаргуулан Б аймгийн Шүүхийн 100020005001 дугаартай дансанд оруулсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК