Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 130/ШШ2020/00264

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, шүүгчид К.Бүлдирген, Х.Мейрамбек нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын 00 дугаар  багт оршин суух, Ш овогт Шгийн З,

Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын 00 дугаар  багт оршин суух, Ш овогт Д Г

Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын 00 дугаар  багт оршин суух, Ш овогт Зын Д,

Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын 00 дугаар  багт оршин суух, Ш овогт Зын Н нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, Х банкны Б салбарт холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.З, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, иргэдийн төлөөлөгч Х.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол нийт 54.360.000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Ш.З, Д.Г, З.Д, З.Н нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ш.З нь 2003 онд тус аймаг дахь Х банкны салбарт кассын нярав, теллерээр ажиллаж байхдаа ажлын хариуцлага алдаж 5,7 сая төгрөгийн өр төлбөртэй болсон юм. Түүний улмаас хуулийн байгууллагаар шалгагдаж улмаар 2005 оны 2-р сарын 28-ний өдөр шүүхээр таслагдан Монгол улсын Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар ял авч, уг ялыг биечлэн эдлэн гарсан юм. Түүнээс хойш нэлээд хугацаа өнгөрсөн боловч уг төлбөрийг бүрэн барагдуулж амжаагүй юм. Учир нь түүнээс гадна хэд хэдэн хүмүүст шүүхээр тогтоогдсон их хэмжээний өртэй болсон ба тэд нарыг хэсэгчлэн төлөх замаар өдий хүрэв. Харин энэ хугацаанд Х банканд төлөх өр төлбөрийг сайн дураараа барагдуулах зорилгоор тус банкны үе үеийн захирлууд болон бусад холбогдох албан тушаалтнуудад удаа дараа хүсэлт тавьсан боловч биелэлээ үл олов.

Хэрэг төвөгт холбогдсоноос хойш хэдэн жил ажилгүй байж ажилтай болов. Уг завшааныг ашиглаж миний нэр дээр цалингийн зээл гаргаж түүгээр барагдуулж авах эсвэл эхнэрийн нэр дээр цалингийн зээл гаргаж түүгээр төлүүлэх замаар тооцоогоо дуусгахыг хүссэн. Би буруутан байж болно, эхнэр маань ямарч буруугүй. Учир нь эхнэр маань надтай хамт тус банканд нэг ч цаг, нэг ч минут, нэг ч секунд ажиллаагүй нөгөө талаар энэ бол зээл биш төлбөр. Хэрвээ зээл байж хамтран зээлдэгч юмуу батлан даагчаар оролцсон бол тэднийх зүйн хэрэг байв. Иймээс эхнэрт зээлийн үйл ажиллагааны журмын дагуу хамтран зээлдэгчгүйгээр зээл гаргаж уг төлбөрийг төлүүлж авч болох байсан. Дээрх аргаар төлбөрийг барагдуулж авах нөхцөл боломж байсаар байтал түүний оронд бидний амьдралыг хууль бусаар сүйтгэж үгүй хийхийг урьтал болгов.

Түүний нотолгоо нь дээр дурдсан Монгол Улсын хуулиудыг ноцтой зөрчиж зээлийн мэдээллийн санд "Муу" зээлээр ангилан оруулсан явдал юм. Энэ хугацаанд хүүхдүүд өсөж ерөнхий боловсролын сургуулийг төгсөж, дотоодын их, дээд сургуулиудад суралцахаар хуваарь авч эхлэв. Эхнэр бид хоёр хүүхдүүдээ хүний дайтай сургаж эрдэм боловсролтой болгохыг эрмэлзсээр эхнэрийн ажлын газрын дарга болон сумын төрийн сангийн эрхлэгч нарт хандсанаар тэр хумүүсийн буянаар цор ганцаараа Т банкнаас наас цалингийн зээл авч түүгээр сургасаар байв. Гэтэл Х банк нь дээрх бусармаг аргыг хууль бусаар хэрэглэснээс болж бидний зам бүрэн хаагдаж түүний уршгаар хүүхдүүдийн маань ирээдүйн хувь заяа булингартаж эхлэв. Өөрийн гэсэн мал хөрөнгөгүй зээлээс зээлийн хооронд амьдардаг бидний амьдрал бүрэн харанхуйлав. Аргагүйн эрхэнд том хүү Улаанбаатар хот дахь С их сургуулийн нягтлан бодогчийн 4-р курсээ, бага хүүг Шинжлэн уХ, технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн инженерийн 3-р курсийг орхиход хүрэв. Ингээд 2 хүү маань төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжилгүй, өөрийн эрхгүй миний араас хэрэгтэн болж хувирав. Үе тэнгийнхнээсээ хоцорч дээрх байдалд хүрсэн хоёр хүү маань сэтгэл санааны асар их дарамтад өртөв. Үүний нотолгоо нь бага хүү маань бусдын дэмжлэгээр 2017 оны 03-р сард Дорноговь аймгийн Далангийн уурхайд үйл ажиллагаагаа явуулдаг "Ш" ХХК-д электрон пүүний оператораар ажилд орж мэргэжилдээ ойр уг ажлыг үр бүтээлтэй хийж байгаад 2018 оны 06-р сард орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдөв. Ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө тус компанийн удирдлагууд дипломоо бүтээх тал дээр хүүд маань санал тавьсан ба уг ажил бүтвэл уулын инженерээр авахаар байсан боловч дипломтой болох ажил үлгэр төдий болов. Хэрвээ Х банк хүүгийн маань эрх ашигт хууль бусаар халдаагүй бол мэргэжлийн дипломтой болох байсан бөгөөд түүнээс хойш сард 1.500.000 төгрөгийн цалин авч нийт 18 сар х 1.500.000=27.000.000 төгрөгийн бодит орлого олох байв.

 

Мөн том хүү маань тус сумын "Ф" сүмийн хамба ламын удирддаг иргэдийн амьжиргааг сайжруулах "Ш" санг 2017 онд байгуулав. Шинээр үүд хаалгаа нээж буй уг байгууллагад орохоор болж уг сангийн тэргүүн ч ажилд авахаар шийдвэрлэсэн билээ. Харамсалтай нь дээд шатнаас тавьж буй ажлын байрны шалгуурыг хангаагүй учир мөн бүтсэнгүй. Ингээд Х банкны хууль бусаар учруулсан гайг дахин амсав. Дипломтой байсан бол тухайн үед 2017 оны 09-р сараас 2018 оны 12-р сар хүртэл цалингийн доод хэмжээгээр тооцоход 240000 х 16 сар=3.840.000 төгрөг, 2019 оны 01-р сараас 11-р сар хүртэл 320000 х 11 сар=3.520.000 төгрөг, нийт 3.840.000+3.520.000=7.360.000 төгрөгийн бодит орлого олох байв.

 

1.Ингээд аймгийн Х банкны хууль бус үйл ажиллагаанаас болж хувь хүний нууц маань алдагдаж түүний уршгаар хоёр хүүгийн маань сурч боловсрох эрх нь ноцтой зөрчигдөж өнөөгийн байдлаар 34.360.000 төгрөгийн эдийн засгийн бодит хохирол амссан бол ирээдүйн сайн сайхны төлөө хүчин зүтгэж эрдэм боловсролтой болохын төлөө суралцаж байгаад өөрийн бус өрөөлийн гайгаас болж нутаг буцаж буй хоёр үрийн минь сэтгэл санаа яаж гутарсныг төсөөлөхийн аргагүй юм. Нөгөө талаар тэдний найз нөхөд нь сургалтын төлбөрөө төлж чадалгүй сургуулиас гарсан гэж хэлсэн нь ямар эмгэнэлтэй гэж санана. Ингээд хууль ёсны ашиг сонирхол нь алдагдаж нэр төр, алдар хүнд, сэтгэл санаа, оюуны асар их хэмжээний гэм хорын хохирол амссан. Үүнийг мөнгөөр илэрхийлбэл 2 х 5000000=10 сая төгрөг байна.

 

2.Нөхрийнхөө өмнөөс уг өр төлбөрийг төлж, Х банкыг хохиролгүй болгохыг шинэ сэтгэлээрээ зүтгэж буй эхнэрийн цайлган цагаан сэтгэлийг хөхүүлэн дэмжиж, аль аль талд ашигтайгаар шийдвэрлэхийн оронд бие сэтгэлийг харлуулж, улсад гучин хэдэн жил зүтгэж ажиллахдаа өөрийн хөдөлмөрийн хөлсийг Монгол Улсын бүх иргэдийн нэгэн адил зээлээр ч авч чадахгүй байдалд хүргэж, хууль ёсны ашиг сонирхолд бүдүүлгээр халдсан. Ямар ч гэм зэмгүй байж хууль бусаар ялгаварлан гадуурхалд өртөж хамт олон, бусад газарт нэр төр, алдар хүндээ алдаж сэтгэл санааны асар их хэмжээний дарамтад өртөхөөс гадна хоёр үрийнхээ бие сэтгэлээр асар ихээр хохирч буйг сэтгэл зүрхээрээ мэдэрч шаналж яваа ээжийн бие сэтгэлд учирсан гэм хорын хохирол 5.000.000 төгрөгөөр үнэлэгдэхээр байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 16.14-д "Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно", Монгол Улсын Эрүүгийн хуулийн 8-р зүйлийн 8.2-т "Гэм буруутай этгээд үйлдсэн гэмт хэрэгт зөвхөн өөрөө эрүүгийн хариуцлага хүлээнэ гэсэн хуулийн зарчим алдагдаж гэр бүлээрээ хэрэгтэн болсон.

 

3.Уг өр төлбөрийг сайн дураараа барагдуулахаар хүчин зүтгэж буй байдлыг үл хүндэтгэж гэр бүлийнхээ амьдралыг бусниулж үнэ цэнэгүй болгосныг зүрх сэтгэлээрээ мэдэрч он удаан жил шаналсан миний нэр төр, алдар хүнд , сэтгэл санаанд учирсан гэм хорын хохирол 5.000.000 төгрөгөөр үнэлэгдэхээр байна. Нийт 54.360.000 төгрөгийн гэм хорын хохирол учирсан байна.

 

Уг хууль бус үйл ажиллагааг Монгол Улсын Зээлийн мэдээллийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.2-т "Зээлдэгч, мэдээлэл нийлүүлэгч төрийн байгууллага, зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд нь зээлийн мэдээллийг санаатайгаар буруу ташаа нийлүүлэх, бүрдүүлэх , мэдээлэхийг хориглоно", мөн хуулийн 20-р зүйлийн 20.2.4-т "Зээлдэгчийн нууцад хамаарах энэ хуулийн 6-р зүйлд зааснаас бусад мэдээллийг бусдад задруулахгүй байх ", Монгол Улсын Хувь хүний нууцын тухай хуулийн 2-р зүйлд "Хувь хүний нууц гэж Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн нууцлах бөгөөд задруулбал тухайн хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ", мөн хуулийн 4-р зүйлийн 4.1.4-т "Гэр бүлийн нууц" гэж "Гэр бүлийн нууцыг бусдад задруулбал тухайн хувь хүн, түүний гэр бүлийн гишүүдийн нэр төр, алдар хүнд, ашиг сонирхолд харшлах мэдээллийг хэлнэ" мөн хуулийн 5-р зүйлийн 5.1-д "Хувь хүн нууцаа өөрөө хамгаална", 5.4-т "Хувь хүний нууцыг хуулийн дагуу болон итгэмжлэлээр олж мэдсэн этгээд бусдад задруулахыг хориглоно", Монгол банк болон Х банк хооронд байгуулсан Дугаар 1245, 0611\342 тоот хамтын ажиллагааны гэрээний 3.16-д "Хувь хүний нууцын тухай хууль тогтоомжийг сахин биелүүлэх " мөн 4.5-д "Энэ гэрээг зөрчсөний улмаас бусдад учирсан аливаа хохирлыг тухайн зөрчлийг гаргасан тал бүрэн хариуцана гэсэн зарчмууд алдагдаж олон удаагийн давтан үйлдлээр санаатай үйлдэгдсэн болохыг Х банкны хууль бус үйл ажиллагааг таслан зогсоосон шат шатны шүүхийн шийдвэрүүд болон аймгийн Прокурорын газрын удирдлаган дор явагдсан Монгол банкны Б аймаг дахь салбарын улсын байцаагчийн зөрчил шалгасан тэмдэглэл гэх мэтээс олж мэдэж болох юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 16.14-т "Монгол Улсын хууль,... д заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уг эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй, Иргэний хуулийн 21-р зүйлийн 21.4-т "Хуулиар тогтоосон хувийн нууцад хамааралтай мэдээг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр тарааснаас гэм хор учирсан гэж үзвэл иргэн уг гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй, мөн хуулийн 230-р зүйлийн 230.1-д "Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй", 3ээлийн мэдээллийн тухай хуулийн 21-р зүйлийн 21.1.3-т заасан "Санаатайгаар мэдээлэл өгсний улмаас хэрэглэгчид хохирол учирсан бол хохирлыг барагдуулахыг шаардах эрхтэй" гэсэн хуулиар олгосон бүрэн эрхийнхээ дагуу дээрх хохирлыг удаа дараа шаардсан боловч үл тоомсорлосоор байгаагаас гадна уг асуудалд ямар ч холбогдолгүй шийдэгдсэн асуудлыг хариу болгон хургүүлэв.

 

Иймд дээрх шүүх болон эрх бүхий байгууллагын шийдвэрийг ашиглан ашиг хонжоо хайж байгаа зүйл огтхон ч байхгүй бөгөөд хохирч байгаа талаар шат шатны шүүхэд ба шүүхээс өмнө банканд гаргаж байсан хүсэлт болгон дээр дурдаж байсан болно. Иймээс дээрх гэм хорын хохирлыг хуулийн дагуу шийдвэрлэж, хууль зөрчигч болох Х банкаар төлүүлж өгнө үү.

 

А.Гэм хорын бодит хохирол: 1.Дипломгүйн улмаас З.Дэд учирсан бодит хохирол 7.360.000 төгрөг, 2. Дипломгүйн улмаас З.Нэд учирсан бодит хохирол-27.000.000 төгрөг, бүгд-34.360.000=7.360.000+27.000.000

 

Б.Эдийн бус гэм хорын хохирол ( Нэр төр, алдар хүнд, сэтгэл санаа, оюуны хохирол )

1. Ш.Зд учирсан гэм хорын хохирол 5.000.000 төгрөг

2. Д.Гд учирсан гэм хорын хохирол-5.000.000 төгрөг

3. З.Дэд учирсан гэм хорын хохирол-5.000.000 төгрөг

4. З.Нэд учирсан гэм хорын хохирол-5.000.000 төгрөг, бүгд-20.000.000 төгрөг, нийт 34.360.000+20.000.000=54.360.000 төгрөг гэжээ.

Хариуцагч Х банкны Б салбар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ш.Зын нэхэмжлэлтэй Х банк ХХК-ийн Б салбарт холбогдох гэм хорын хохиролд 54,360,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй тул дараах тайлбарыг хүргүүлж байна.

Гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэлийг гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирол, үйлдэл ба хохирлын хоорондын шалтгаант холбоо, гэм хор учруулагчийн гэм буруу, хариуцлага хүлээлгэх үндсэн нөхцөл, шалтгаан бүрдсэн байх ёстой. Ш.З нь Х банкны Б салбарт ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглан кассын бэлэн мөнгө хувьдаа завшиж хохирол учруулсан ба тухайн төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй учраас зээлийн мэдээллийн санд муу зээлийн ангилалд орж дахин зээл авах боломжгүй болсон.

Өөрийнхөө буруутай үйлдлээс болж зээл авах боломжоо алдсан байдлаа үр хүүхдүүдийнхээ сурч боловсрох, хөдөлмөрлөх үндсэн эрхүүдийг Х банк зөрчсөн мэтээр, мөн сэтгэл санааны хохирол учруулсан гэж ямар ч үндэслэлгүй нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдөн улмаар гэм хорын хохирол бодитоор учирсан байх, хариуцлага хүлээлгэхэд гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байхыг шаарддаг. Гэтэл дипломгүйн улмаас З.Н, З.Д нарт учирсан хохирол, нэр төр, алдар хүнд, сэтгэл санааны хохирол гэж нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, банкны үйл ажиллагаанд хамааралгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.З шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие 1993 оноос 2003 он хүртэл Х банкны Б салбарын Б тооцооны төвд болон аймгийн салбарт манаач, кассын нярав, аж ахуйн ахлах нярав, теллерээр ажиллаж байсан. Улмаар 2003 онд тодорхой шалтгааны улмаас ажлаас халагдсан. Би хэд хэдэн хүмүүсийн тэтгэврийн мөнгөтэй холбоотой асуудалд холбогдож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээсэн. Би Х банканд төлөх 5.700.000 төгрөгийн хохирол төлөх төлбөртэй байсан ч өнөөдрийг хүртэл уг мөнгийг төлж чадаагүй байгаа. Учир нь, уг төлбөрөөс өөр хэд хэдэн этгээдэд төлөх 30 гаруй сая төгрөгийн хохирол төлөх төлбөртэй байсан. Уг мөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан хуваарийн дагуу төлж байгаа. Би тухайн үед залуу, хүүхдүүд минь бага байсан. Хүүхдүүд маань эхнээсээ дунд, ахлах, дээд сургуульд сурч эхэлсэн. Би хүүхдүүддээ бага наснаас нь зовлон үзүүлсэн болохоос жаргааж үзээгүй. Хүүхдүүд минь миний хийсэн алдааг битгий давтаасай, эрдэм мэдлэг эзэмшиж, сураасай гэсэн эрмэлзэлтэй байсан. Би хүүхдүүдээ хүний дайтай сургаж, хүмүүжүүлэх зорилготой байсан. Миний нэр дээр цалингийн зээл гарах боломжгүй. Өр зээлээс болж мал хөрөнгө, эд хөрөнгөөсөө салсан. Юу ч үгүй болсон. Эхнэр маань Б сумын Хүүхдийн цэцэрлэгт багшаар ажилладаг байсан. Бид эхнэрийн нэр дээр цалингийн зээл аваад сургаж байсан. 2015 оны 09 дүгээр сард зээл авахаар очиход миний нэр дээр байсан өр авлагыг зээл гэж зээлийн мэдээллийн санд оруулсан байсан. Зээл болон өр гэдэг нь тусдаа ойлголт. Уг асуудлаас болоод миний эхнэр зээл авах гэж байсан боломж бүрэн хаагдсан. Би эхнэрийн цалингийн зээл авч хүүхдүүдээ сургаж байсан гэдэг нь зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Зээлийн мэдээллийн санд хууль бусаар муу зээлдэгч гэж бүртгэгдсэн гэж үзэж байна.

Би 5.700.000 төгрөгийг төлөхөөс зайлсхийж байсан асуудал байхгүй. Би нийт 23 удаа хандаж байсан. Би 5.700.000 төгрөгийг төлж өгнө, надад цалингийн зээл олгооч гэж хандаж байсан. Би буруутай гэдгээ анхнаасаа эхэлж 2003 оноос эхэлж цагдаагийн байгууллага, Прокурорын байгууллага, шүүхийн шатанд хүлээж байсан. Харин миний эхнэр хүүхдүүд үүнд ямар ч буруугүй. Миний эхнэрийн нэр дээр цалингийн зээл олгож 5.700.000 төгрөгийг төлүүлж аваач гэж хэлж байсан. 2008 оны 11 дүгээр сарын 14-нөөс эхэлж миний эхнэрийн зээл авах боломжийг хууль бусаар хааж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хясан боогдуулж, хуулиас давсан эрх мэдлээ ашиглаж, хавчин гадуурхаж эхэлсэн. Нотлох баримтаар гаргаж өгсөн зээлийн мэдээллийн сангийн зээлдэгчийн талаарх мэдээллийн 13-т 2018.11.14-ний өдөр өгсөн /олгосон/ зээл 0, 2013 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр төлсөн зээл 0 гэж бичсэн байна. Мэдээлэл болгонд 0 гэж бичсэн байна. Эхнэр зээл авахаар хандахад эдийн засагч тохирч зээл олгохоор болдог байсан. Миний эхнэр улсад 21 жил ажилласан. Эхнэр минь бусад ажилчдын адил эрхээ эдлэх ёстой гэх үүднээс хандсан. Бид зээл авахаар очих үед З өртэй, тийм болохоор зээл олгохгүй гэж хэлдэг болсон.

Миний ууган хүүхэд С дээд сургуульд, том нь Шинжлэн уХ, технологийн их сургуульд суралцаж байсан. Бид Ха хандахаа мэдэхгүй байж байгаад эхнэрийнхээ ажлын дарга, эрхлэгч нарт хандсан. Төрийн сантай хамтарч Т банкнаас тай хамтарч ганц эхнэр Д.Гы цалинг Т банкнаас аар дамжуулж олгохоор болсон. Улмаар Т банкнаас наас одоо хүртэл цалингаа авдаг. Эхнэр Т банкнаас наас цалингийн зээл авч хүүхдүүдээ сургаж байсан. Гэтэл зээлийн мэдээллийн санд муу зээлдэгч орсноор зээл авах эрх бүрэн хаагдаж, ямар ч зээл авч чадаагүй тул шүүхэд хандсан.

Би 3 оюутан сургадаг байсан. Би яахаа мэдэхгүй охиноо сургаж авъя гээд хоёр хүүгээ сургуулиас гаргаж авсан. Миний 2 хүү уг асуудлын гайгаас болж сургуулиас завсардсан. З.Н хүү маань сургуулиасаа гарсны дараа гэртээ байгаагүй, Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг Ш компанид электрон пүүний оператораар ажилд орсон ба 2 жил ажилласан. Туршилтын хугацаа дууссан тул үндсэн ажилтан болж ажиллаж байсан. Тухайн компанийн шөнийн ээлж цомхотголд орсон тул ажлаасаа халагдсан. Тухайн байгууллагын дарга нар миний хүү З.Нийг дуудан та дипломоо бүтээгээрэй, би таныг тус байгууллагын охин компанид уулын инженерээр ажиллуулах боломжтой гэж хэлсэн байна. Тухайн үед эхнэрийн нэр төр, эрх ашигт халдаж, зээл олгох асуудалд саад хийгээгүй байсан бол 2 хүү минь ямар нэгэн аргаар сургуулиа төгсөх боломжтой байсан.

 

З.Дийн тухай гэвэл 7.360.000 төгрөгийн бодит хохирол нь дипломоо авч чадаагүйгээс болж учирсан хохирол байгаа. Өөрөөр хэлбэл Ф сүмийн хамба лам Бахытбек сан байгуулагдах үед надад танай том хүүг нягтлан бодогчоор ажилд авъя гэх санал тавьж байсан. Би ууган хүүхдээ нягтлан бодогчоор ажилд оруулахаар болоод өргөдөл оруулахад дээд шатны байгууллага мэргэжлийн дипломгүй тул ажилд авахгүй гэж татгалзсан. Уг хохирол сургалтын төлбөр биш. Уг хохирол нь ууган хүүхэд минь сургуулиа төгссөн байсан бол дээрх байгууллагад ажиллах нөхцөл бүрдэх ёстой байсан. 2017 оны 09 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сар хүртэл цалингийн доод хэмжээ 240000 төгрөг байсан. 16 сарын цалин 3.840.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэл цалингийн доод хэмжээ 320,000 төгрөгөөр 3.520.000 төгрөг, нийт 7.360.000 төгрөгийн бодит хохирол учирсан тул нэхэмжилсэн. З.Н Ш ХХК-д электрон пүүний оператораар ажиллаж байгаад 2018 оны 06 дугаар сард ажлаасаа чөлөөлөгдсөн. Хэрэв тухайн үед дипломтой байсан бол тухайн компанид үргэлжлүүлэн ажиллаад явах боломжтой байсан бөгөөд 18 сарын цалинг 1.500.000 төгрөгөөр үржүүлэх 27 сая төгрөгийн цалин авах ёстой байсан.

 

Мөн Д.Г өнөөдрийг хүртэл ялгаварлан гадуурхалд өртөж, хамт олны дунд нэр төр, алдар хүндээ алдаж, хүүхдүүдээ сургуульд сургаж чадаагүйгээс гадна өнөө хүртэл ганцаараа Т банкнаас наас цалингаа авдаг. Д.Гтай хамт ажилладаг 30 гаруй хүн Х банкнаас цалин, зээл авдаг. Өөрийн бус өрөөлийн гайгаас болж сэтгэл санааны хохирол амссан тул нэхэмжлэгч тус бүр 5 сая төгрөгийн сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн. Миний хувьд нэр төрөө алдсан, ард түмний дунд хэрэггүй хог шаарын эхнэр мэт ханддаг болсон. Эхнэрийн байгууллага болон ард иргэд иймэрхүү байдалтай харьцдаг байсан. Сэтгэл санаанд учирсан тэр их хэмжээний дарамтыг харгалзан үзсэн. Х банкны хууль бус үйлдлийн улмаас хохирол учирсан. Сэтгэл санаанд учирсан хохирлыг ойролцоогоор 5 сая төгрөг гэж үнэлсэн. Хоёр хүү минь сургуульдаа сурч чадаагүйгээс сургуулиас хөөгдсөн бол өөр хэрэг. Хоёр хүү минь сурч байгаад эцэг эх нь төлбөрийн чадваргүйгээс сургуулиасаа гарах арай дэндүү юм. Миний эхнэрийн цалингийн зээл авах нөхцөлийг хаасан байдаг. Үүнийг Монгол банк тогтоож өгсөн. Би үүнтэй холбоотой хохирол барагдуулж өгөх талаар Прокурорын байгууллагад өргөдөл гаргаж байсан. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заагаагүй учир хохирол тогтоох боломжгүй тул шүүхэд хандахыг зөвлөсөн. Хохирсон боловч хохирлыг тогтоох боломжгүй гэсэн тул шүүхэд хандсан гэв.

 

Хариуцагч Х банкны банкны Б салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа дипломгүйн улмаас З.Н, З.Д нарт учирсан бодит хохирол нийтдээ 34.360.000 төгрөг нэхэмжлэх тухай гэх нэгдүгээр шаардлага гаргасан. Гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь хариуцагчийн, хор хохирол учруулагчийн хууль бус үйлдэл, хохирол ба хохирлын хооронд шалтгаант холбоотой, гэм хор учруулагчийн хариуцлага хүлээлгэх үндэслэл нөхцөл шалтгаан бүрдсэн байх ёстой гэж үздэг. Нэхэмжлэгч Ш.З нь Х банканд 2014 он хүртэл ажилласан. Энэ хугацаанд бусдын тэтгэвэр, тэтгэмжийн дэвтрийг итгэлийг нь эвдэж, өөртөө авч тэтгэврийг авч өгнө гэж амалж Х банканд 5775652 төгрөг, бусдад 25 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан. Тэрээр өөрийнхөө албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж Х банканд хохирол учруулсан болох нь шийтгэх тогтоолд тодорхой дурдсан. Өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлагын хувьд авч үзэхэд өөрийн буруутай үйлдлийн улмаас зээл авах боломжоо алдсан. Түүнээс Х банкны буруутай үйлдэл байхгүй. Программд Ш.Зыг зээлийн мэдээллийн санд муу ангилалттай гэж оруулсан байна. 2015 онд тухайн мэдээлэл гэнэт ороод ирсэн. Нэхэмжлэгч 2014 онд банканд хохирол учруулсан. Банк 2016 онд зээлийн мэдээллийн санд тухайн төлбөрийг авлага гэх төрлөөр Монгол банканд нийлүүлсэн байдаг. 2006 оноос 2015 он хүртэл зээлийн мэдээллийн санд нэхэмжлэгчийн нэр дээр муу зээл гэх мэдээллээр ямар нэгэн зээл байхгүй. Зээлийн мэдээллийн тухай хууль 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан. Хууль батлагдсанаас хойш бүртгэсэн гэх 2015 оны хоорондох хугацаанд ямар нэгэн байдлаар зээлийн мэдээллийн санд түүх муу ангилал байдлаар бүртгэгдээгүй.

 

2015 онд Монгол банкны программд шинэчлэл хийгдсэн. Энэ үед Х банкнаас мэдээлэл нийлүүлэхдээ Ш.Зын төлбөрийг зээл биш авлага гэх хэлбэртэй нийлүүлсэн. Энэ нь Улсын дээд шүүхийн тогтоолд тодорхой дурдсан. Монгол банк тухайн үед программын шинэчлэл хийгдсэн тул байсан дансны дугаараар нь бүртгэсэн, гэхдээ зээлийн мэдээллийн санд энэ мэдээлэл авлага болон төлбөр аль аль хэлбэрээр харагдаж байсан тул уг мэдээллийг программ шинэчлэгдсэн байсан тул зээл хэлбэрээр бүртгэсэн гэж тайлбарласан. Гэхдээ зээлийн ангилал нь муу гэж байгаа боловч төрөл гэх хэсэгт авлага гэж оруулсан байгаа. Авлага төлөгдөж дуусаагүй гэх мэдээлэл асуулгатай холбоотой асуудлаар нэхэмжлэгч тухайн үед шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг 3 шатны шүүх хянаад Зээлийн мэдээллийн тухай хуулийг зөрчсөн байна гэж үзсэн. Гэхдээ нэхэмжлэгчийг анх Х банканд төлбөр үүсгээд авлага бий болгосон тухайн үед Зээлийн мэдээллийн тухай хууль батлагдаагүй байсан. Банкны зүгээс Нягтлан бодох бүртгэлийн журмын дагуу программаар тухайн мэдээллийг нийлүүлдэг байсан. Монгол банк тухайн үед программд өөрчлөлт оруулахдаа арилжааны банкнаас тодруулга аваад бүртгэх ёстой байсан ч ийм ажиллагаа хийлгүй зээл хэлбэрээр бүртгэсэн. Үүнээс үүдэж нэхэмжлэгч энэ бол Х банкны санаатай үйлдэл, ямар ч банкнаас зээл авах боломжгүй байдалд оруулж, миний эрх ашгийг хөндлөө гэж байна. Үүнийг Х банк 2006 онд зохих журмын дагуу бүртгэх ёстой байсан.

 

Нэхэмжлэгч хоёр оюутан хүүхдээ сургаж чадаагүй гэж нэхэмжлэл гаргаж байна. Энэ нь Х банкны буруутай үйл ажиллагаанаас болсон гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно гэж заасан. Энэ бол хүний үндсэн эрх. Мөн Үндсэн хуульд Монгол Улсын иргэний журамт үүргийг тодорхойлж өгсөн. Монгол улсын иргэн хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах журамт үүрэгтэй. Ш.З өөрийн буруутай үйл ажиллагаанаас тухайн үед авлага хэлбэрээр бүртгэсэн байдлыг нь банкны буруутай үйл ажиллагаа гэж, мөн өөрийнхөө буруутай үйл ажиллагаанаас болж үр хүүхдээ сурган хүмүүжүүлээгүй асуудалд Х банкыг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Үр хүүхдээ сурган хүмүүжүүлэхдээ банкнаас зээл авч байж сургах талаар Үндсэн хуульд заасан зохицуулалт байхгүй. Иргэн хүн журамт үүргээ биелүүлээд хүүхдүүдээ сургах эсэх, хүүхдүүд нь тухайн мэргэжлээ эзэмших, суралцаж байхдаа өөр сургуульд сурах, сургуулиасаа яагаад гарсан зэрэг шалтгааныг тодруулах боломжгүй. Нэхэмжлэгч банкнаас зээл авч байж сурах нь Үндсэн хуульд заасан эрх, магадгүй бусад хуульд заасан эрх мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Диплом авах эсэх нь тухайн хувь хүн буюу З.Д, З.Нэд хамааралтай асуудал. Түүнээс Х банк болон Ш.З нарын хооронд үүссэн асуудал өр авлагатай холбоотой асуудал болохоос Х банк Ш.Зын үр хүүхдүүдтэй ямар нэгэн байдлаар сургалтын гэрээ, ажил гүйцэтгэх, хамтран ажиллах гэрээ байгуулсан асуудал байхгүй.

 

Дараа нь нэр төр, алдар хүнд, сэтгэл санаанд учирсан хохирлыг нэхэмжлэгч нэхэмжилж байна. Сэтгэл санааны хохирол нь яаж үүссэн, түүнийг хэрхэн тодорхойлж байгаа юм бэ. Монгол улсын хэмжээнд сэтгэл санааны хохирлыг тооцох, тогтоох талаар журамласан зохицуулалт байхгүй. Сэтгэл санааны хохирлыг тооцох боломжгүй. Тооцоо байхгүй тул нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэж байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй гэж заасан. Дээрх заалтаас харахад хохирогч зөрчигдсөн эрхээ сэргээх буюу зөрчигдөхөөс өмнөх байдалд эгүүлэн оруулахад шаардагдах зардал буюу зөрчигдсөний улмаас алдсан орлогыг тодорхойлсон байна. Х банк эдгээр нэр бүхий иргэдийн олох ёстой байсан орлогыг алдагдуулсан асуудал байхгүй. Мөн Ш.З болон түүний эхнэр, хүүхдүүдийн эрхийг зөрчсөн асуудал байхгүй. Х банк Ш.Зын эрх ашгийг хөндөж, хязгаарласан, хясан боогдуулсан ажиллагаа явуулаагүй гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.З, Д.Г, З.Д, З.Н нар нь хохирол болох 54360000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн байна.

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийнхээ үндэслэлээ Х банкны Б салбар нь Зээлийн мэдээллийн тухай хуулийг зөрчиж Ш.З миний 2003 онд Х банканд кассын нярав, теллерээр ажиллаж байхдаа ажлын хариуцлага алдсаны улмаас бий болсон төлбөр 5.7 сая төгрөгийг муу зээлээр ангилан зээлийн мэдээллийн санд бүртгэж, Зээлийн мэдээллийн тухай хуулийг зөрчсөний улмаас зээл авах боломжгүйд хүрч хүүхдүүд болох З.Н, З.Д нарын сурч боловсрох, хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөж, олох байсан орлогыг алдагдуулсан, мөн Х банкны Б салбарын хууль зөрчсан ажиллагааны улмаас сэтгэл санааны хохирол учирсан гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ш.З нь 2006 оны 000 дугаар  сарын 10-ны өдөр Х банкнаас зээлээр мөнгө авсан гэх мэдээллийг Зээлийн мэдээллийн сангаас хасуулахыг Монгол банкны болон Х банкны Б аймаг дахь салбарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 212/МА2017/00061 дугаартай магадлалаар нэхэмжлэгч Ш.Зын 2004 оны Х банканд төлөх төлбөрийг Анх олгосон зээлийн хэмжээ:5775657, зээл олгосон огноо: 2006/03/10, Зээл төлөгдөх огноо: 2007/03/10, Валютын нэр: МNT, Зээлийн үлдэгдэл: 5775657, Зээлийн ангилал: Муу, Зээл олгосон банк: Х, Төрөл: Авлага, Олгосон байгууллага:0000050000, Төлөв: Төлөгдөж дуусаагүй гэсэн мэдээлэл оруулсан нь Зээлийн мэдээллийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчсөн, мөн тухайн мэдээллийг оруулахдаа Зээлийн мэдээллийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зээлдэгчийн зөвшөөрлийг заавал авсан байх гэж заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, зээлийн мэдээллийн сангаас Ш ахтай овгийн Шгийн Зд холбогдох РД: 0000, Анх олголсон зээлийн хэмжээ: 5775657, зээл олгосон огноо: 2006/03/10, Зээл төлөгдөх огноо: 2007/03/10, Валютын нэр: МNT, Зээлийн үлдэгдэл: 5775657, Зээлийн ангилал: Муу, Зээл олгосон банк: Х, Төрөл: Авлага, Олгосон байгууллага:0000050000, Төлөв: Төлөгдөж дуусаагүй гэсэн мэдээллийг хасуулахыг Х банкны Б салбарт үүрэг болгож шийдвэрлэсэн байх ба энэхүү магадлал нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Ш.Зын Монгол банкны зээлийн мэдээллийн сан дахь буруу мэдээллийг залруулсан байна.

 

Шүүхийн шийдвэр гарсны дараа Ш.З нь Х банкны зээлийн мэдээллийн журам зөрчсөний улмаас хохирол учирсан талаар Б аймгийн Прокурорын газарт гомдол гаргасан бөгөөд Б аймийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 000 дугаар  сарын 05-ны өдрийн 5/01 дугаартай Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай тогтоолоор тухайн мэдээллийг харьяаллын дагуу Монгол банкны Б аймаг дахь салбарт шилжүүлсэн ба Монгол банкны салбарын хянан шалгах, улсын байцаагчаас Ш.Зын Х банк Зээлийн мэдээллийн тухай хууль зөрчсөн тул Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага тооцох, төлбөрийг зээлийн мэдээллийн санд оруулахдаа зээл авсан болгож санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн асуудлыг шалган тогтоож хариуцлага ногдуулах, өр авлагыг хууль бусаар зээлийн мэдээллийн санд оруулснаас болж учирсан хохирлыг арилгуулах гэх гомдол мэдээлэлд зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалгах ажиллагааг явуулж, 2018 оны 05 дугаар сарын 08-ний өдрийн 0050271 дугаартай Шийтгэлийн хуудсаар Х банкны Б салбарын гаргасан Зээлийн мэдээллийн тухай хууль зөрчсөн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.31 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 25000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох шийтгэл оногдуулж, оногдуулсан шийтгэлийн 25.000.000 төгрөгийг төрийн сангийн 900000605 тоот дансанд 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор сайн дураараа биелүүлэхийг даалгаж шийдвэрлэжээ.

Дээрх байдлаас үзэхэд Х банкны Б салбар нь Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийг зөрчсөн нь тогтоогдож байгаа боловч нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн хохирол болох 54.360.000 төгрөг нь Х банкны Б салбарын тухайн буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой учирсан хохирол гэж үзэх боломжгүй байна.

 

Тухайлбал, Ш.Зын хүүхдүүд болох З.Д нь С их сургуулийг 4-р курсээс, З.Н Шинжлэх уХ технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн инженерийн сургуулийг 3-р курсээс эхлэн суралцаж чадаагүй гэж тайлбарласан ба С их сургуулийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02/94 дугаартай тодорхойлолтоор З овогтой Д нь 2015-2016 оны хичээлийн жилд Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр IV курст суралцаж байгаад төлбөрийн шалтгаанаар жилийн чөлөө авсан болохыг тодорхойлсон, Шинжлэх уХ, технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн тодорхойлолтод С.00000оюутны кодтой З овогтой Н нь Ш-ийн Г-д Геофизик мэрэжлээр 2012-2014 онуудад суралцаж байсан бөгөөд 2015 оноос одоог хүртэл сураггүй төлөвт байна гэж тодорхойлсон байх бөгөөд тухайн тодорхойлолтууд нь Х банкны Б салбар нь Зээлийн мэдээллийн тухай хууль зөрчсөний улмаас З.Н, З.Д нарын сурч боловсрох эрх нь зөрчигдсөн, мэргэжил эзэмших боломжоо алдсаныг шууд нотлох баримт биш болно.

 

Мөн нэхэмжлэгч талаас З.Н нь Ш ХХК-д электрон пүүний оператороор ажиллаж байгаад орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдсөн ба ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө компанийн удирдлагууд дипломоо бүтээсэн тохиолдолд инженерээр ажиллуулах талаар санал тавьсан, Х банк эрх ашигт халдаагүй байсан бол мэргэжлийн дипломтой болох байсан, сард 1.500.000 төгрөгийн цалин авч 18 сарын хугацаанд 27.000.000 төгрөгийн бодит орлого олох байсан, З.Д нь иргэдийн амьжиргааг дэмжих Х санд ажилд орж орлого олох байсан гэж үзэж 2016 оны 09 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сар хүртэл цалингийн доод хэмжээгээр тооцож 240000 х 16 сар = 3.840.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сараас 11-р сар хүртэл 320000 х 11 сар = 3.520.000, нийт 7.360.000 төгрөгийн бодит орлого олох байсан гэж тайлбарлаж байгаа боловч тэднийг мэргэжлийн дипломтой болоход нь Х банкны зүгээс саад хийсэн үйлдэл, эс үйлдэл нь нотлох баримтаар тогтоогдоогүй, орлого олоход нь ямар нэгэн хязгаарлалт бий болгосон гэх үндэслэлгүй, Х банк болон З.Н, З.Д нарын хооронд ямар нэгэн эрх үүрэг үүсээгүй, Х банкны Б салбар нь Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийг зөрчсөн нь З.Н, З.Д нарын ажлаас чөлөөлөгдсөн, ажилд томилогдох боломжоо алдахад нөлөөлсөн байдалд ямар нэгэн үндэслэлээр шалтгаант холбоогүй байгаа тул энэхүү шаардлага нь үндэслэлгүй байна.

 

Ажилтныг ажилд авах, чөлөөлөх нь ажил олгогчийн эрх хэмжээний асуудал тул Х банкны Б салбар нь З.Н, З.Д нарын хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэх боломжгүй болно.

Нэхэмжлэгч З.Н, З.Д нарын алдагдсан орлого болон болсон үйл явдал хоёр нь хоорондоо нөхцөлдөхгүй байгаа тул нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн бодит хохирол болон олох байсан орлогыг хариуцагч Х банкны Б салбар нь төлөх үүрэг үүсэхгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нараас нэр төр алдар хүнд, сэтгэл санааны хохиролд хүн тус бүрт 5.000.000 төгрөг, нийт 20.000.000 төгрөгийг Х банкны Б салбараас гаргуулж өгөхийг хүсжээ.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж заажээ.

 

Хариуцагч Х банкны Б салбар нь нэхэмжлэгч Ш.З, Д.Г, З.Д, З.Н нарын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан талаар нотлох баримтгүй, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээхгүй гэж үзлээ.

Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй боловч Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан тул нэхэмжлэгч Ш.З, Д.Г, З.Д, З.Н нарын сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөгийг Х банкны Б салбараас гаргуулах эрх зүйн үндэслэл байхгүй болно. Иймд нэхэмжлэгч нарын Х банкны Б салбараас хохирол нийт 54.360.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан Х банкны Б салбараас хохирол нийт 54.360.000 /тавин дөрвөн сая гурван зуун жаран мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Шийн З, Д Г, Зын Д, Зын Н нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 429750 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК

 

ШҮҮГЧИД К.БҮЛДИРГЕН

 

Х.МЕЙРАМБЕК