Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 376

 

Д.Э-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, хохирогч А.Б-, түүний өмгөөлөгч К.Бауиржан, хохирогч Б.Б, Д.Н, Г.Б, хохирогч нарын өмгөөлөгч Э.Ганхөлөг, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис, Д.Намсрайжав, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 339 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 525 дугаар магадлалтай, Д.Э-д холбогдох 2014250000497 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Г.Б, А.Б, Д.Б, Ч.Б, Г.Б, Г.Б, М.О, Д.Н, Л.Э, хохирогч нарын өмгөөлөгч Э.Ганхөлөг, Т.Булган, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Намсрайжав нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1977 онд төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, геофизикч мэргэжилтэй, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн  332 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 13 жил хорих ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Сартуул овогт Д-ийн Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан “Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Э-ыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдлийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгон бусдад 576,282,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар 10 жил хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жил 9 сар 1 хоног хорих ялаас 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 12 жил хорих ялаар тогтоож, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.  

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолоор Д.Э-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 13 жилийн хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан ялын хэмжээнд нийцүүлэн хасч, Д.Э-ын эдлэх хорих ялын хэмжээг 5 жил 7 сар 9 хоногийн хорих ял болгон шинэчлэн тогтоосугай...” гэсэн нэмэлт заалтыг,

тогтоох хэсэгт “...Д.Э-ын үйлдсэн гэмт хэргийг Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй...” гэсэн нэмэлт заалтыг тус тус оруулж,

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Д.Э-ыг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын 576,282,000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж,

2 дахь заалтыг “...2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар Д.Э-ыг 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэж,

3 дахь заалтыг “...2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 2.4-т зааснаар Д.Э-д Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 7 сар 9 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жилийн хорих ялыг нэмж нэгтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Э-ын эдлэх хорих ялын нийт хэмжээг 12 жилийн хугацаагаар тогтоосугай..." гэж,

5 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар Д.Э-ын 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 594 хоногийг, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас биечлэн эдэлсэн 4 жил 2 сар 29 хоногийн хорих ялыг Д.Э-ын эдлэх ялд тус тус оруулан тооцсугай...” гэж ,

8 дахь заалтыг “...Хохирогч, иргэний хариуцагч нар орон сууц өмчлөх, эзэмших эрхийн талаарх маргаан болон гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай...” гэж тус тус өөрчилж, шүүгдэгч Д.Э-ын өмгөөлөгч Ж.Ганболд, хохирогч А.Б-ий өмгөөлөгч К.Бауиржан, хохирогч нарын өмгөөлөгч Э.Ганхөлөг, хохирогч Л.Э, Д.Н, Д.Б, Г.Б, Ч.Б, М.О, Г.Б, Г.Б нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Г.Б гаргасан гомдолдоо “...Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан О.Т-, Н.Х- нарын асуудлыг шийдвэрлэлгүй тэдгээрийн иргэний хариуцагчаар татагдсан үндэслэлд ямар ч дүгнэлт өгөлгүй орхигдуулсан гэж үзэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл анхан болон давж заалдах шатны шүүхээс иргэний хариуцагч О.Т-, Н.Х- нарын зүгээс Д.Э-д “Ө.Б.Х” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах "Юу би таун" хотхоны 37, 38 дугаар байрнаас 11 ширхэг байрны түлхүүрийг ямар ч гэрээ хэлцэл хийлгүйгээр өгч, иргэдийг хууран мэхлэх бүх нөхцөл бололцоог бүрдүүлсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлэг, мөн О.Т, Н.Х, Д.Э нар нь хоорондоо тооцоо хийж байсан болох нь тэдгээрийн мэдүүлгээр нотлогдож байхад шүүх энэ нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлтийг хийлгүй, зөвхөн шүүгдэгч Д.Э-аас бүх хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Д.Э-ын хувьд хохирогч нараас авсан мөнгөнөөс тодорхой хэсгийг буюу 300,000,000 төгрөгийг Н.Х, О.Т-д өгсөн гэсэн мэдүүлгийг өгч байсан бол иргэний хариуцагч Н.Х нь түрээсийн төлбөрт 45,000,000 төгрөг төвлөрсөн гэж байснаа сүүлд 33,000,000 төгрөг авсан хэмээн тайлбарлаж байснаа О.Т-гийн 33,300,000 төгрөг авсан талаар мэдүүлдэг. Эдгээр хүмүүсийн хувьд хоорондоо мөнгө өгч, авч байсан нь тодорхой бөгөөд гагцхүү хохирогч нараас авсан мөнгөнөөс хэдийг нь иргэний хариуцагч нар авсан гэдэг дээр харилцан өөр зүйл ярьсаар өнөөдрийг хүрч байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” заасан ба хохирогчдын зүгээс О.Т, Н.Х нарыг энэ хэргийн улмаас учирсан хохирлын тодорхой хэсгийг хариуцах ёстой гэж үздэг. Учир нь Д.Э-ын байрыг хуулийн дагуу худалдан авч байна гэсэн ойлголтыг төрүүлэх бүх нөхцөл бололцоог энэ хоёр хүн бүрдүүлсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ “ ... хохирогч, иргэний хариуцагч нар нь орон сууцны эзэмшил, өмчлөлийн талаарх маргаан болон гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй" хэмээн дүгнэсэн байдаг бөгөөд иргэний хариуцагч болон хохирогч нарын хооронд тухайн байрны өмчлөл, эзэмшилтэй холбоотой үүссэн маргааныг гэм буруугийн асуудалтай хамтад нь шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна.

Хохирогч нарын зүгээс тухайн байр хэний өмчлөлд байсан, хэн нь иргэний хариуцагч байх ёстой байсан гэдэг талаар шүүхэд хандаж урьдчилан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтийг гаргасан боловч шүүх хүлээж аваагүй болно. Хэрэгт гэрчээр асуугдсан “Ө.Б.Х” ХХК-ийн захирал Н.Т нь “... уг байр нь манай компаний өмчлөлийнх, түр хугацаанд түрээслүүлэх зорилгоор О.Т-гийн нэр дээр шилжүүлсэн" гэж, О.Т нь түрээсийн төлбөр гэж Д.Э-аас авсан мөнгийг “Ө.Б.Х” ХХК-д шилжүүлж байсан тухай мэдүүлсэн боловч мөрдөн байцаалтын шатанд энэхүү нөхцөл байдал буюу тухайн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах "Юу Би таун" хотхоны 37, 38 дугаартай байрнаас 11 ширхэг байр нь хэний өмчлөлийнх болох, түрээсийн төлбөр гэж “Ө.Б.Х” ХХК нь О.Т-гөөр дамжуулан мөнгө авч байсан зэргийг шалгаж тогтоогоогүй болно. Шүүх иргэний хариуцагчийг зөв тодорхойлсон эсэх, иргэний хариуцагч нар хохирогч нарт учирсан хохирлыг хариуцах ёстой эсэхийг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалж дүгнээгүй гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд хохирогч А.Б гаргасан гомдолдоо “Анхан болон давж заалдах шатны шүүх Д.Э-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнийг гэм буруутайд тооцож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдлийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгон бусдад 579,282,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж, 12 жилийн хорих ял оногдуулсан. Мөн А.Б- надад учруулсан 26,000,000 төгрөгийн хохирлыг Д.Э-аас гаргуулахаар болсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь нэр бүхий 11 хохирогчид учирсан 579,282,000 төгрөгийн хохирлыг зөвхөн Д.Э-аар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан О.Т, Г.Х нар нь “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн“ мөн гэж ойлгож байгаа. Гэтэл О.Т- нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талд байрлах “Юу Би таун” хотхоны 37, 38 дугаар байран дахь 11 орон сууцны жинхэнэ, хууль ёсны өмчлөгч биш байтал “Ө.Б.Х” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж, хохирогчдод учруулсан хохирлыг хариуцуулаагүй нь мөн шударга ёс, хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Уг байрнуудын жинхэнэ өмчлөгч хэн болох нь тодорхойгүй. Тухайлбал “Ө.Б.Х” ХХК-ийн захирал Н.Т-гийн албан бичигт О.Т-г дээрх орон сууцнуудын өмчлөгч гэчихээд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ О.Т-гөөр дамжуулан зөвхөн түрээслүүлэх зорилгоор түүний нэр дээр гэрчилгээг гаргуулсан гэж мэдүүлсэн. Мөн Л.Эрдэнэбатын мэдүүлэгт дурдсанаар О.Т- нь тухайн байрны өмчлөгч ч биш, түрээслүүлэгч ч биш, зөвхөн “Ө.Б.Х” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч гэсэн байдаг.

Мөрдөн байцаалтын явцад иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээдийг татаагүй байхад хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэж, энэ гэмт хэргээс болж хохирогчдод учирсан хохирлыг төлбөрийн чадваргүй шүүгдэгч Д.Э-аар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хэргийг тал бүрээс нь, бүрэн бодитой хянаагүй гэж үзэхэд хүргэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалд хохирлыг иргэний хариуцагч нараас гаргуулахаар өөрчлөлт оруулах, эсвэл хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд хохирогч Д.Б гаргасан гомдолдоо “Анхан болон давж заалдах шатны шүүх Д.Э-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнийг гэм буруутайд тооцож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдлийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгон бусдад 579,282,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж, 12 жилийн хорих ял оногдуулсан. Мөн Д.Б- надад учруулсан 27,700,000 төгрөгийн хохирлыг Д.Э-аас гаргуулахаар болсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь нэр бүхий 11 хохирогчид учирсан 579,282,000 төгрөгийн хохирлыг зөвхөн Д.Э-аар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан О.Т, Г.Х нар нь “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн“ мөн гэж ойлгож байгаа. Гэтэл О.Т нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талд байрлах “Юу Би таун” хотхоны 37, 38 дугаар байран дахь 11 орон сууцны жинхэнэ, хууль ёсны өмчлөгч биш байтал “Ө.Б.Х” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж, хохирогчдод учруулсан хохирлыг хариуцуулаагүй нь мөн шударга ёс, хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Уг байрнуудын жинхэнэ өмчлөгч хэн болох нь тодорхойгүй. Тухайлбал “Ө.Б.Х” ХХК-ийн захирал Н.Т-гийн албан бичигт О.Т-г дээрх орон сууцнуудын өмчлөгч гэчихээд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ О.Т-гөөр дамжуулан зөвхөн түрээслүүлэх зорилгоор түүний нэр дээр гэрчилгээг гаргуулсан гэж мэдүүлсэн байхад “Ө.Б.Х” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаагүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд хохирогч Ч.Б гаргасан гомдолдоо “Анхан болон давж заалдах шатны шүүх Д.Э-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнийг гэм буруутайд тооцож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдлийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгон бусдад 579,282,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж, 12 жилийн хорих ял оногдуулсан. Мөн Ч.Б- надад учруулсан 53,132,000 төгрөгийн хохирлыг Д.Э-аас гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь нэр бүхий 11 хохирогчид учирсан 579,282,000 төгрөгийн хохирлыг зөвхөн Д.Э-аар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан О.Т, Н.Х нар нь “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн“ мөн гэж ойлгож байгаа. Гэтэл О.Т нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талд байрлах “Юу Би таун” хотхоны 37, 38 дугаар байран дахь 11 орон сууцны жинхэнэ, хууль ёсны өмчлөгч биш байтал “Ө.Б.Х” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж, хохирогчдод учруулсан хохирлыг хариуцуулаагүй нь мөн шударга ёс, хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Уг байрнуудын жинхэнэ өмчлөгч хэн болох нь тодорхойгүй. Тухайлбал “Ө.Б.Х” ХХК-ийн захирал Н.Т-гийн албан бичигт О.Т-г дээрх орон сууцнуудын өмчлөгч гэчихээд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ О.Т-гөөр дамжуулан зөвхөн түрээслүүлэх зорилгоор түүний нэр дээр гэрчилгээг гаргуулсан гэдэг. Мөн Л.Эрдэнэбатын мэдүүлэгт дурдсанаар О.Т- нь тухайн байрны өмчлөгч ч биш, түрээслүүлэгч ч биш, зөвхөн “Ө.Б.Х” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч гэсэн байдаг. Мөрдөн байцаалтын явцад иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээдийг татаагүй байхад хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэж, энэ гэмт хэргээс болж хохирогчдод учирсан хохирлыг төлбөрийн чадваргүй шүүгдэгч Д.Э-аар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хэргийг тал бүрээс нь, бүрэн бодитой хянаагүй гэж үзэхэд хүргэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалд “...хохирлыг иргэний хариуцагч нараас гаргуулахаар өөрчлөх, эсвэл хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд хохирогч Г.Б- гаргасан гомдолдоо “Анхан болон давж заалдах шатны шүүх Д.Э-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнийг гэм буруутайд тооцож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдлийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгон бусдад 579,282,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж, 12 жилийн хорих ял оногдуулсан. Мөн Г.Б- надад учруулсан 60,500,000 төгрөгийн хохирлыг Д.Э-аас гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь нэр бүхий 11 хохирогчид учирсан 579,282,000 төгрөгийн хохирлыг зөвхөн Д.Э-аар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан О.Т-, Н.Х- нар нь “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн“ мөн гэж ойлгож байгаа. Гэтэл О.Т- нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талд байрлах “Юу Би таун” хотхоны 37, 38 дугаар байран дахь 11 орон сууцны жинхэнэ, хууль ёсны өмчлөгч биш байтал “Ө.Б.Х” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж, хохирогчдод учруулсан хохирлыг хариуцуулаагүй нь мөн шударга ёс, хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Уг байрнуудын жинхэнэ өмчлөгч хэн болох нь тодорхойгүй. Тухайлбал “Ө.Б.Х” ХХК-ийн захирал Н.Т-гийн албан бичигт О.Т-г дээрх орон сууцнуудын өмчлөгч гэчихээд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ О.Т-гөөр дамжуулан зөвхөн түрээслүүлэх зорилгоор түүний нэр дээр гэрчилгээг гаргуулсан гэдэг. Мөн Л.Эрдэнэбатын мэдүүлэгт дурдсанаар О.Т- нь тухайн байрны өмчлөгч ч биш, түрээслүүлэгч ч биш, зөвхөн “Ө.Б.Х” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч гэсэн байдаг. Мөрдөн байцаалтын явцад иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээдийг татаагүй байхад хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэж, энэ гэмт хэргээс болж хохирогчдод учирсан хохирлыг төлбөрийн чадваргүй шүүгдэгч Д.Э-аар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хэргийг тал бүрээс нь, бүрэн бодитой хянаагүй гэж үзэхэд хүргэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалд “...хохирлыг иргэний хариуцагч нараас гаргуулахаар өөрчлөх, эсвэл хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд хохирогч Г.Б- гаргасан гомдолдоо “Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан О.Т-, Н.Х- нарын асуудлыг шийдвэрлэлгүй тэдгээрийн иргэний хариуцагчаар татагдсан үндэслэлд ямар ч дүгнэлт өгөлгүй орхигдуулсан гэж үзэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл анхан болон давж заалдах шатны шүүхээс иргэний хариуцагч О.Т-, Н.Х- нарын зүгээс Д.Э-д “Ө.Б.Х” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах "Юу Би таун" хотхоны 37, 38 дугаар байрнаас 11 ширхэг байрны түлхүүрийг ямар ч гэрээ хэлцэл хийлгүйгээр өгч, иргэдийг хууран мэхлэх бүх нөхцөл бололцоог бүрдүүлсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлэг, мөн О.Т-, Н.Х-, Д.Э- нар нь хоорондоо тооцоо хийж байсан болох нь тэдгээрийн мэдүүлгээр нотлогдож байхад шүүх энэ нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлтийг хийлгүй, зөвхөн шүүгдэгч Д.Э-аас бүх хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Д.Э-ын хувьд хохирогч нараас авсан мөнгөнөөс тодорхой хэсгийг буюу 300,000,000 төгрөгийг Н.Х-, О.Т-д өгсөн гэсэн мэдүүлгийг өгч байсан бол иргэний хариуцагч Н.Х- нь түрээсийн төлбөрт 45,000,000 төгрөг төвлөрсөн гэж байснаа сүүлд 33,000,000 төгрөг авсан хэмээн тайлбарлаж байснаа О.Т-гийн 33,300,000 төгрөг авсан талаар мэдүүлдэг. Эдгээр хүмүүсийн хувьд хоорондоо мөнгө өгч, авч байсан нь тодорхой бөгөөд гагцхүү хохирогч нараас авсан мөнгөнөөс хэдийг нь иргэний хариуцагч нар авсан гэдэг дээр харилцан өөр зүйл ярьсаар өнөөдрийг хүрч байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” заасан ба хохирогчдын зүгээс О.Т-, Н.Х- нарыг энэ хэргийн улмаас учирсан хохирлын тодорхой хэсгийг хариуцах ёстой гэж үздэг. Учир нь Д.Э-ын байрыг хуулийн дагуу худалдан авч байна гэсэн ойлголтыг төрүүлэх бүх нөхцөл бололцоог энэ хоёр хүн бүрдүүлсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ “ ... хохирогч, иргэний хариуцагч нар нь орон сууцны эзэмшил, өмчлөлийн талаарх маргаан болон гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй" хэмээн дүгнэсэн байдаг бөгөөд иргэний хариуцагч болон хохирогч нарын хооронд тухайн байрны өмчлөл, эзэмшилтэй холбоотой үүссэн маргааныг гэм буруугийн асуудалтай хамтад нь шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна.

Хохирогч нарын зүгээс тухайн байр хэний өмчлөлд байсан, хэн нь иргэний хариуцагч байх ёстой байсан гэдэг талаар шүүхэд хандаж урьдчилан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтийг гаргасан боловч шүүх хүлээж аваагүй болно. Хэрэгт гэрчээр асуугдсан “Өндөрбуянт холдинг” ХХК-ийн захирал Н.Т- нь “... уг байр нь манай компанийн өмчлөлийнх, түр хугацаанд түрээслүүлэх зорилгоор О.Т-гийн нэр дээр шилжүүлсэн" гэж, О.Т- нь түрээсийн төлбөр гэж Д.Э-аас авсан мөнгийг “Ө.Б.Х” ХХК-д шилжүүлж байсан тухай мэдүүлсэн боловч мөрдөн байцаалтын шатанд энэхүү нөхцөл байдал буюу тухайн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах "Юу Би таун" хотхоны 37, 38 дугаартай байрнаас 11 ширхэг байр нь хэний өмчлөлийнх болох, түрээсийн төлбөр гэж “Ө.Б.Х” ХХК нь О.Т-гөөр дамжуулан мөнгө авч байсан зэргийг шалгаж тогтоогоогүй болно. Шүүх иргэний хариуцагчийг зөв тодорхойлсон эсэх, иргэний хариуцагч нар хохирогч нарт учирсан хохирлыг хариуцах ёстой эсэхийг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалж дүгнээгүй гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд хохирогч М.О- гаргасан гомдолдоо “Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан О.Т-, Н.Х- нарын асуудлыг шийдвэрлэлгүй тэдгээрийн иргэний хариуцагчаар татагдсан үндэслэлд ямар ч дүгнэлт өгөлгүй орхигдуулсан гэж үзэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл анхан болон давж заалдах шатны шүүхээс иргэний хариуцагч О.Т-, Н.Х- нарын зүгээс Д.Э-д “Ө.Б.Х” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах "Юу Би таун" хотхоны 37, 38 дугаар байрнаас 11 ширхэг байрны түлхүүрийг ямар ч гэрээ хэлцэл хийлгүйгээр өгч, иргэдийг хууран мэхлэх бүх нөхцөл бололцоог бүрдүүлсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлэг, мөн О.Т-, Н.Х-, Д.Э- нар нь хоорондоо тооцоо хийж байсан болох нь тэдгээрийн мэдүүлгээр нотлогдож байхад шүүх энэ нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлтийг хийлгүй, зөвхөн шүүгдэгч Д.Э-аас бүх хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Д.Э-ын хувьд хохирогч нараас авсан мөнгөнөөс тодорхой хэсгийг буюу 300,000,000 төгрөгийг Н.Х-, О.Т-д өгсөн гэсэн мэдүүлгийг өгч байсан бол иргэний хариуцагч Н.Х- нь түрээсийн төлбөрт 45,000,000 төгрөг төвлөрсөн гэж байснаа сүүлд 33,000,000 төгрөг авсан хэмээн тайлбарлаж байснаа О.Т-гийн 33,300,000 төгрөг авсан талаар мэдүүлдэг. Эдгээр хүмүүсийн хувьд хоорондоо мөнгө өгч, авч байсан нь тодорхой бөгөөд гагцхүү хохирогч нараас авсан мөнгөнөөс хэдийг нь иргэний хариуцагч нар авсан гэдэг дээр харилцан өөр зүйл ярьсаар өнөөдрийг хүрч байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” заасан ба хохирогчдын зүгээс О.Т-, Н.Х- нарыг энэ хэргийн улмаас учирсан хохирлын тодорхой хэсгийг хариуцах ёстой гэж үздэг. Учир нь Д.Э-ын байрыг хуулийн дагуу худалдан авч байна гэсэн ойлголтыг төрүүлэх бүх нөхцөл бололцоог энэ хоёр хүн бүрдүүлсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ “ ... хохирогч, иргэний хариуцагч нар нь орон сууцны эзэмшил, өмчлөлийн талаарх маргаан болон гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй" хэмээн дүгнэсэн байдаг бөгөөд иргэний хариуцагч болон хохирогч нарын хооронд тухайн байрны өмчлөл, эзэмшилтэй холбоотой үүссэн маргааныг гэм буруугийн асуудалтай хамтад нь шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна.

Хохирогч нарын зүгээс тухайн байр хэний өмчлөлд байсан, хэн нь иргэний хариуцагч байх ёстой байсан гэдэг талаар шүүхэд хандаж урьдчилан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтийг гаргасан боловч шүүх хүлээж аваагүй болно. Хэрэгт гэрчээр асуугдсан “Ө.Б.Х” ХХК-ийн захирал Н.Т- нь “... уг байр нь манай компанийн өмчлөлийнх, түр хугацаанд түрээслүүлэх зорилгоор О.Т-гийн нэр дээр шилжүүлсэн" гэж, О.Т- нь түрээсийн төлбөр гэж Д.Э-аас авсан мөнгийг “Ө.Б.Х” ХХК-д шилжүүлж байсан тухай мэдүүлсэн боловч мөрдөн байцаалтын шатанд энэхүү нөхцөл байдал буюу тухайн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах "Юу Би таун" хотхоны 37, 38 дугаартай байрнаас 11 ширхэг байр нь хэний өмчлөлийнх болох, түрээсийн төлбөр гэж “Ө.Б.Х” ХХК нь О.Т-гөөр дамжуулан мөнгө авч байсан зэргийг шалгаж тогтоогоогүй болно. Шүүх иргэний хариуцагчийг зөв тодорхойлсон эсэх, иргэний хариуцагч нар хохирогч нарт учирсан хохирлыг хариуцах ёстой эсэхийг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалж дүгнээгүй гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд хохирогч Д.Н-, Л.Э- нар хамтран гаргасан гомдолдоо “Анхан болон давж заалдах шатны шүүх Д.Э-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнийг гэм буруутайд тооцож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдлийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгон бусдад 579,282,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж, 12 жилийн хорих ял оногдуулсан. Мөн Л.Э-д учруулсан 44,000,000 төгрөгийн хохирлыг Д.Э-аас гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь нэр бүхий 11 хохирогчид учирсан 579,282,000 төгрөгийн хохирлыг зөвхөн Д.Э-аар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан О.Т-, Н.Х- нар нь “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн“ мөн гэж ойлгож байгаа. Гэтэл О.Т- нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талд байрлах “Юу Би таун” хотхоны 37, 38 дугаар байран дахь 11 орон сууцны жинхэнэ, хууль ёсны өмчлөгч биш байтал “Ө.Б.Х” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж, хохирогчдод учруулсан хохирлыг хариуцуулаагүй нь мөн шударга ёс, хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Уг байрнуудын жинхэнэ өмчлөгч хэн болох нь тодорхойгүй. Тухайлбал “Ө.Б.Х” ХХК-ийн захирал Н.Т-гийн албан бичигт О.Т-г дээрх орон сууцнуудын өмчлөгч гэчихээд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ О.Т-гөөр дамжуулан зөвхөн түрээслүүлэх зорилгоор түүний нэр дээр гэрчилгээг гаргуулсан гэдэг. Мөн Л.Эрдэнэбатын мэдүүлэгт дурдсанаар О.Т- нь тухайн байрны өмчлөгч ч биш, түрээслүүлэгч ч биш, зөвхөн “Ө.Б.Х” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч гэсэн байдаг. Мөрдөн байцаалтын явцад иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээдийг татаагүй байхад хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэж, энэ гэмт хэргээс болж хохирогчдод учирсан хохирлыг төлбөрийн чадваргүй шүүгдэгч Д.Э-аар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хэргийг тал бүрээс нь, бүрэн бодитой хянаагүй гэж үзэхэд хүргэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалд “...хохирлыг иргэний хариуцагч нараас гаргуулахаар өөрчлөх, эсвэл хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд хохирогч нарын өмгөөлөгч Т.Булган гаргасан гомдолдоо “Анхан болон давж заалдах шатны шүүх Д.Э-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнийг гэм буруутайд тооцож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдлийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгон бусдад 579,282,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ял оногдуулж, Л.Э-д учруулсан 44,000,000 төгрөгийн хохирол, Д.Н-д учруулсан 56,000,000 төгрөгийг Д.Э-аас гаргуулахаар шийдвэрлэсэн. Нэр бүхий 11 хохирогчид учирсан 579,282,000 төгрөгийн хохирлыг зөвхөн Д.Э-аар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан О.Т-, Н.Х- нар нь “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн” мөн гэж ойлгож байгаа.

Гэтэл О.Т- нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талд байрлах “Юу Би таун” хотхоны 37, 38 дугаар байран дахь 11 орон сууцны жинхэнэ, хууль ёсны өмчлөгч биш байтал “Ө.Б.Х” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж, хохирогчдод учруулсан хохирлыг хариуцуулаагүй нь мөн шударга ёс, хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Уг байрнуудын жинхэнэ өмчлөгч хэн болох нь тодорхойгүй. Тухайлбал “Ө.Б.Х” ХХК-ийн захирал Н.Т-гийн албан бичигт О.Т-г дээрх орон сууцнуудын өмчлөгч гэчихээд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ О.Т-гөөр дамжуулан зөвхөн түрээслүүлэх зорилгоор түүний нэр дээр гэрчилгээг гаргуулсан гэдэг. Мөн Л.Эрдэнэбатын мэдүүлэгт дурдсанаар О.Т- нь тухайн байрны өмчлөгч ч биш, түрээслүүлэгч ч биш, зөвхөн “Ө.Б.Х” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч гэсэн байдаг.

Хэргийн 1 дүгээр хавтасны 53-т Шуурхай зар сонинд 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 9999-5140, 9916-1275 дугаартайгаар 2-3 өрөө байр хөлслүүлнэ гэсэн зар тавьсан тухай бичиг байдаг. 2 дугаар хавтасны 223 дахь хуудаст “Ө.Б.Х” ХХК-ийг төлөөлж О.Т- болон “Раннерс” ХХК-ийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ 2014 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан гэх боловч гэрээний эхний хуудаст компанийг төлөөлсөн нэртэй, гэрээний 3 дугаар хуудаст иргэд хооронд байгуулсан мэт харагдана. Энэ нь компанийн төлөөлөгч нар байгуулсан гэх албан ёсны тамга тэмдэг, төлөөллийн эрх олгосон баримт бичиггүй нотлох баримт юм. Хэрэв 2013 оноос эхлэн тухайн орон сууцнуудыг хөлсөлж байсан бол уг хөлсөлсөн орон сууцны орон сууц хөлслөх гэрээг хэн байгуулах эрхтэй байсан, төлбөрийг ямар аж ахуйн нэгж, иргэн авсан талаар шалгах шаардлагатай байсан. 2014 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх Орон сууц хөлсөлсний төлбөрийн орлогыг О.Т- нь “Өндөр буянт” ХХК-д төлсөн гэж мэдүүлсээр байтал “Өндөр буянт” ХХК-ийн санхүүгийн тайланд түүнийг тайлагнасан эсэхииг шалгаж, тус компанийг иргэний хариуцагчаар нэмж татах шаардлагатай байсан гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын явцад иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээдийг татаагүй байхад хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэж, энэ гэмт хэргээс болж хохирогчдод учирсан хохирлыг төлбөрийн чадваргүй шүүгдэгч Д.Э-аар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь энэ хэргийг тал бүрээс нь, бүрэн бодитой хянаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 8.6 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн гэж үзэж байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд хохирогч нарын өмгөөлөгч Э.Ганхөлөг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан О.Т-, Н.Х- нарын асуудлыг шийдвэрлэлгүй тэдгээрийн иргэний хариуцагчаар татагдсан үндэслэлд ямар ч дүгнэлт өгөлгүй орхигдуулсан гэж үзэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл анхан болон давж заалдах шатны шүүхээс иргэний хариуцагч О.Т-, Н.Х- нарын зүгээс Д.Э-д “Ө.Б.Х” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах "Юу Би таун" хотхоны 37, 38 дугаар байрнаас 11 ширхэг байрны түлхүүрийг ямар ч гэрээ хэлцэл хийлгүйгээр өгч, иргэдийг хууран мэхлэх бүх нөхцөл бололцоог бүрдүүлсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлэг, мөн О.Т-, Н.Х-, Д.Э- нар нь хоорондоо тооцоо хийж байсан болох нь тэдгээрийн мэдүүлгээр нотлогдож байхад шүүх энэ нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлтийг хийлгүй, зөвхөн шүүгдэгч Д.Э-аас бүх хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Д.Э-ын хувьд хохирогч нараас авсан мөнгөнөөс тодорхой хэсгийг буюу 300,000,000 төгрөгийг Н.Х-, О.Т-д өгсөн гэсэн мэдүүлгийг өгч байсан бол иргэний хариуцагч Н.Х- нь түрээсийн төлбөрт 45,000,000 төгрөг төвлөрсөн гэж байснаа сүүлд 33,000,000 төгрөг авсан хэмээн тайлбарлаж байснаа О.Т-гийн 33,300,000 төгрөг авсан талаар мэдүүлдэг. Эдгээр хүмүүсийн хувьд хоорондоо мөнгө өгч, авч байсан нь тодорхой бөгөөд гагцхүү хохирогч нараас авсан мөнгөнөөс хэдийг нь иргэний хариуцагч нар авсан гэдэг дээр харилцан өөр зүйл ярьсаар өнөөдрийг хүрч байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” заасан ба хохирогчдын зүгээс О.Т-, Н.Х- нарыг энэ хэргийн улмаас учирсан хохирлын тодорхой хэсгийг хариуцах ёстой гэж үздэг. Учир нь Д.Э-ын байрыг хуулийн дагуу худалдан авч байна гэсэн ойлголтыг төрүүлэх бүх нөхцөл бололцоог энэ хоёр хүн бүрдүүлсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ “ ... хохирогч, иргэний хариуцагч нар нь орон сууцны эзэмшил, өмчлөлийн талаарх маргаан болон гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй" хэмээн дүгнэсэн байдаг бөгөөд иргэний хариуцагч болон хохирогч нарын хооронд тухайн байрны өмчлөл, эзэмшилтэй холбоотой үүссэн маргааныг гэм буруугийн асуудалтай хамтад нь шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна.

Хохирогч нарын зүгээс тухайн байр хэний өмчлөлд байсан, хэн нь иргэний хариуцагч байх ёстой байсан гэдэг талаар шүүхэд хандаж урьдчилан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтийг гаргасан боловч шүүх хүлээж аваагүй болно. Хэрэгт гэрчээр асуугдсан “Ө.Б.Х” ХХК-ийн захирал Н.Т- нь “... уг байр нь манай компанийн өмчлөлийнх, түр хугацаанд түрээслүүлэх зорилгоор О.Т-гийн нэр дээр шилжүүлсэн" гэж, О.Т- нь түрээсийн төлбөр гэж Д.Э-аас авсан мөнгийг “Ө.Б.Х” ХХК-д шилжүүлж байсан тухай мэдүүлсэн боловч мөрдөн байцаалтын шатанд энэхүү нөхцөл байдал буюу тухайн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах "Юу Би таун" хотхоны 37, 38 дугаартай байрнаас 11 ширхэг байр нь хэний өмчлөлийнх болох, түрээсийн төлбөр гэж “Ө.Б.Х” ХХК нь О.Т-гөөр дамжуулан мөнгө авч байсан зэргийг шалгаж тогтоогоогүй болно. Шүүх иргэний хариуцагчийг зөв тодорхойлсон эсэх, иргэний хариуцагч нар хохирогч нарт учирсан хохирлыг хариуцах ёстой эсэхийг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалж дүгнээгүй гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Намсрайжав гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Д.Э- нь бусдын онц их хэмжээний эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэгт холбогдсон юм. Тэрээр 2007 онд үйлдсэн залилангийн хэрэгтээ Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 332 дугаартай шийтгэх тогтоолоор 13 жилийн хорих ялаар шийтгүүлж, түүнийгээ эдэлж байх хугацаанд шүүхийн энэхүү тогтоолыг гарахаас өмнө буюу 2012-2013 онд түүний үйлдсэн бас нэгэн залилангийн гэмт хэрэг илэрснээр одоогийн энэхүү ял шийтгэлийн асуудал шүүхээр хэлэлцэгдэж байна. Хэрэв түүний хэрэг тухайн үедээ илэрсэн бол 2014 оныхоо нэг л шийтгэх тогтоолоор шийтгүүлэх байсан боловч хэрэг нь шийтгэх тогтоол гарсны дараа илэрснээс дахин ял шийтгэлийн асуудлыг хэлэлцэж, ялыг нэгтгэх асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг асуудал гарч ирсэн. Д.Э-д 2014 онд ял оногдуулсан болон одоо ял оногдуулж байгаа бүх хэрэг 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үйлдэгдсэн боловч сүүлчийн хэргийг нь шүүх мөн хуулийг хүчин төгөлдөр болсноос хойш шийдвэрлэж байгаа тул түүний ялыг 2002, 2015 оны Эрүүгийн хуулийн алинаар нэгтгэх вэ гэдэг нь гол асуудал хэмээн үзэж байна.

Өмнөх 2002 оны Эрүүгийн хуулийн  57 дугаар зүйлийн 57.1 57.3 дахь хэсэгт заасан журмаар ялыг нэмж нэгтгэдэг байсан. Гэтэл 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар хөнгөн ялыг хүндэд нь багтаах болон хамгийн хүнд ялтай зүйлийн ялын дээд хэмжээний дотор бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэх тухай ойлголт бүрмөсөн байхгүй болж, ялыг зөвхөн нэмэх журмаар нэгтгэх, нэмж нэгтгэсэн ялын дээд хэмжээг тухайн зүйлд заасан ялын дээд хэмжээний дотор бус тухайн бүлэгт заасан ялын дээд хэмжээний дотор байхаар зохицуулсан нь шүүгдэгч Д.Э-ын эрх зүйн байдлыг илт дордуулж байна. Гэтэл давж заалдах шатны шүүх Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Д.Э-д шинээр оногдуулсан ялыг түүнд дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялтай нэгтгэсэн өөрчлөлтийг анхан шүүхийн шийтгэх тогтоолд оруулахдаа 2015 оны Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйл болон 6.8 дугаар зүйлийг баримталсан нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хууль буруу хэрэглэсэн алдаа гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "... гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй”  гэж заасныг давж заалдах шатны шүүх зөрчсөн. Мөн давж заалдах шатны шүүх Д.Э-ын ялыг нэгтгэхдээ хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнээр бус хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг баримталсан нь буруу болсон гэж үзэж байна.

Шүүгдэгч Д.Э-ын үйлдсэн хэрэг болон түүний гэм буруутай эсэх асуудлаар огтхон ч маргах зүйлгүй боловч Д.Э-ыг ял эдлэх хугацаанд ард нь үлдсэн, ямар ч буруугүй 3 балчир хүүхэд нь эхийн хайр халамжаас хол, хагас өнчин байдалд өсөж байгаад туйлын харамсаж байгаа юм. Мөн Д.Э- залилангийн хэргийн хорих ялын дээд хэмжээ 15 жил байхад 2014 онд 13 жилийн хорих ял аваад. энэ тогтоолыг гарахаас өмнө 2012-2013 онуудад үйлдсэн хэрэгтээ 3 жилийн дараа буюу 2017 онд 12 жилийн ял авч байгаа нь арай л хүндэдсэн гэж үзэ байна. Өөрөөр хэлбэл 2014 онд 13 жилийн хорих ялаар шийтгүүлснийхээ дараа дахин гэмт хэрэг үйлдээгүй атлаа 2017 онд дахин 12 жилийн хорих ял авлаа. Иймд Д.Э-ын ялыг нэмж нэгтгэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсгийг баримтлахаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж  өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч К.Бауиржан хэлсэн саналдаа “Ө.Б.Х” ХХК-ийн  асуудлыг бүрэн дүүрэн шалгаагүй. О.Т- нь Д.Э-аас түрээсийн төлбөр авч “Ө.Б.Х” ХХК-д шилжүүлж байсан тухай мэдүүлсэн. Өмгөөлөгч нарын зүгээс уг мөнгийг түрээсийн төлбөр эсхүл худалдах, худалдан авах гэрээний аль нь болохыг шалгаж тогтоолгохоор удаа дараа хүсэлт гаргасан. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд уг ажиллагааг хийхгүй байсаар байгаад хэргийг шийдвэрлэсэн. “Ө.Б.Х” ХХК болон Д.Э- хоорондоо холбоотой ажиллаж байж магадгүй юм. Иймд иргэний хариуцагчийг шалгаж тогтоох шаардлагатай гэж үзэж байна” гэв.

Мөн хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис хэлсэн саналдаа “Д.Намсрайжав өмгөөлөгчтэй санал нэг байна. 2015 оны Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчиж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан төрөл хэмжээний ял оногдуулсан.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг хуульд заасан ялын доод хэмжээнд нь дүйцүүлж байж нэмж нэгтгэх байсан. Дээрх  үйл баримтыг зөвтгөн шийдвэрлэж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд ахлах прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Энэ хэрэгт 2014 онд эрүүгийн хэрэг үүсгэж, 4 жил гаруй хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Э-ын гэм бурууг хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтыг үндэслэн түүнийг гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолоор Д.Э-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 13 жилийн хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан ялын хэмжээнд нийцүүлэн хасч, Д.Э-ын эдлэх хорих ялын хэмжээг 5 жил 7 сар 9 хоногийн хорих ял болгон шинэчлэн тогтоож, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар өөрчлөн зүйлчилж, хорих ялуудыг нэмж нэгтгэн 12 жил хорих ялаар тогтоохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь  үндэслэл бүхий болжээ. Шүүх  хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар орон сууцны өмчлөх, эзэмших эрхтэй холбоотой маргаанаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг хоёр шатны шүүх шийдвэртээ тусгасан. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Г.Б-, А.Б-, Д.Б-, Ч.Б-, Г.Б-, Г.Б-, М.О-, Д.Н-, Л.Э-, хохирогч нарын өмгөөлөгч Э.Ганхөлөг, Т.Булган, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Намсрайжав нарын гаргасан гомдлыг үндэслэн Д.Э-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Д.Э нь 2012 оны 10 дугаар сараас 2013 оны 11 дүгээр сарын хооронд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талд байрлах “Юу Би таун” хотхоны 37, 38 дугаар байрнаас 11 ширхэг орон сууцыг түрээслэн авч, улмаар өөрийгөө уг байрнуудыг захиран зарцуулах эрхтэй гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, байрны өмчлөгч болгоно гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Г.Б-аас 135,750,000 төгрөг, Л.Э-аас 40,700,000 төгрөг, Ч.Б-гаас 53,132,000 төгрөг, Г.Б-гаас 60,500,000 төгрөг, М.О-гээс 70,000,000 төгрөг, Д.Б-ээс 27,700,000 төгрөг, Д.Н-гээс 56,000,000 төгрөг, Ч.Очирбатаас 50,500,000 төгрөг, С.Өлзийсайханаас 20,000,000 төгрөг, Г.Б-аас 36,000,000 төгрөг, А.Б-ээс 26,000,000 төгрөгийг залилан авч, бусдад нийт 576,282,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Э-ын гэм бурууг хянан хэлэлцэхдээ хэргийн үйл баримтыг үндэслэн “бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдлийг “байнга” үйлдэж амьдралын эх үүсвэр болгож бусдад 576,282,000 төгрөгийн хохирол учруулсан” гэж илтэд үндэслэлгүй дүгнэснийг давж заалдах шатны шүүх зөвтгөн өөрчилж,, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн шийдвэрлэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулжээ.

Хохирогч нараас гаргасан гомдлын агуулга нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах "Юу Би таун" хотхоны 37, 38 дугаар байрыг өмчилж эзэмшиж байсан О.Т-, Н.Х- нар нь 11 ширхэг байрны түлхүүрийг Д.Э-д өгч түүнд өөрийгөө өмчлөгч гэж хохирогч нарт ойлгуулах боломжийг бүрдүүлсэн, Д.Э- нь хохирогч нараас залилан авсан мөнгөн хөрөнгөө О.Т-, Н.Х- нарт шилжүүлж байсан бөгөөд эдгээр үйлдлийнх нь төлөө тухайн хэрэгт иргэний хариуцагчаар татсан атал шүүх дүгнэлт хийгээгүй, тэдгээрээс төлбөр гаргуулаагүй гэжээ.

Иргэний эрх зүйн хүрээнд хийсэн хэлцлийн дагуу байр түрээслэгчид байрыг түлхүүрийн хамт хүлээлгэн өгч түрээсийн хөрөнгийг ашиглах боломж олгосон, мөн түрээсийн төлбөрийг хүлээн авсан О.Т-, Н.Х- нарын үйл ажиллагаанд эрүүгийн болон иргэний эрх зүйн хариуцлага хүлээлгэх гэм буруу тогтоогдохгүй байна.

Орон сууц болон түүний түлхүүрийг эзэмшүүлэх нь өмчлөх эрхийг нотолсон асуудал биш тул хохирогчдыг төөрөгдүүлсэн үйлдэл гэж үзэх боломжгүйгээс гадна нэг бүрийн бус төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө болох мөнгөн хөрөнгийг түрээсийн төлбөрт Д.Э- төлсөн байдлыг хохирогчийн хууль бусаар бусдад шилжсэн эд хөрөнгө гэж үзэж буцаан татах, хураан авах хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, хохирогч Г.Б-, А.Б-, Д.Б-, Ч.Б-, Г.Б-, Г.Б-, М.О-, Д.Н-, Л.Э-, хохирогч нарын өмгөөлөгч Э.Ганхөлөг, Т.Булган, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Намсрайжав нарын гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 339 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 525 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хохирогч Г.Б-, А.Б-, Д.Б-, Ч.Б-, Г.Б-, Г.Б-, М.О-, Д.Н-, Л.Э-, хохирогч нарын өмгөөлөгч Э.Ганхөлөг, Т.Булган, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Намсрайжав нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                       

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН