Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 339

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд, 37.1 дүгээр зүйлийн 2-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Д.Э-ыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдлийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгон бусдад  576.282.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       
  2. Монгол Улсын /2015 оны / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар Д.Э-ыг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.                           
  3. Монгол Улсын /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар Д.Э-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял дээр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 332 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 13 /арван гурван/ жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 /найм/ жил 9 /есөн/ сар 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн Д.Э-ын биечлэн эдлэх ялыг 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.                                      
  4. Монгол Улсын / 2015 оны / Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Д.Э-д оногдуулсан 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.                                                                                                                       
  5. Монгол Улсын /2015 оны / Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Э-ын 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 594 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.        
  6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хуурцаг /Си Ди/, 1 ширхэг флаш зэргийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.                                            
  7. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Д.Э-аас  хохирогч М.Одсүрэнд 70.000.000 /далан сая/ төгрөг, хохирогч Ч.Базардагийд 53.132.000 /тавин гурван сая зуун гучин хоёр мянга/ төгрөг, хохирогч Ч.Очирбатад 50.500.000 /тавин сая таван зуун мянга/ төгрөг, хохирогч Л.Энхтуулд 44.000.000 /дөчин дөрвөн сая/ төгрөг, хохирогч Г.Батсайханд 135.750.000 /зуун гучин таван сая долоон зуун тавин мянга/ төгрөг, хохирогч Д.Нэргүйд 56.000.000 /тавин зургаан сая/ төгрөг, хохирогч Д.Батцэцэгт 27.700.000 /хорин долоон сая долоон зуун мянга/ төгрөг, хохирогч Г.Болортуяад 60.500.000 /жаран сая таван зуун мянга/ төгрөг, С.Өлзийсайханд 20.000.000 /хорин сая/ төгрөг, Г.Баярсайханд 36.000.000 /гучин зургаан сая/ төгрөг, А.Билгүүнд 26.000.000 /хорин зургаан сая/ төгрөг тус тус гаргуулан олгосугай.                                                                                                                         
  8. Хохирогч, иргэний хариуцагч нар орон сууц өмчлөх, эзэмших эрхийн талаарх маргаанаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.                                    
  9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Д.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх хорих ялыг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.
  10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч,  иргэний хариуцагч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                                                                                                                      
  11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.     

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ү.ТҮМЭНЖАРГАЛ

                           ШҮҮГЧИД                                         С.ОЮУНЧИМЭГ

                                                                                      З.БОЛДБААТАР