Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 525

 

 

 

 

 

 

                                                                                                

                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

Д.Э-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Мөнгөнсүх,

хохирогч Л.Э-, Ч.Б-, Г.Б-, Д.Б-, А.Б-,

хохирогч А.Б-ий өмгөөлөгч К.Бауиржан,

хохирогч Г.Б-, Ч.Б-, Г.Б-, Г.Б- нарын өмгөөлөгч Э.Ганхөлөг,

шүүгдэгч Д.Э-, түүний өмгөөлөгч Д.Намсрайжав, Б.Тэнгис,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Түмэнжаргал даргалж, шүүгч З.Болдбаатар, шүүгч С.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 11ий өдрийн 339 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Э-ын өмгөөлөгч Ж.Ганболд, хохирогч А.Б-ий өмгөөлөгч К.Бауиржан, хохирогч нарын өмгөөлөгч Э.Ганхөлөг, хохирогч Л.Э-, Д.Н-, Д.Б-, Г.Б-, Ч.Б-, М.О-, Г.Б-, Г.Б- нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Э-д холбогдох эрүүгийн 2014250000497 дугаартай хэргийг Улсын Дээд шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 136 дугаар тогтоолын дагуу 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Д.Э, 19хх оны хх дугаар сарын хх-нд төрсөн, хх настай, эмэгтэй, дээд боловсролтой, гео физикч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт хх тоотод оршин суух бүртгэлтэй, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 20хх оны хх дугаар сарын хх-ны өдрийн хх дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн хөрөнгө хурааж, 13 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

Д.Э- нь 2012 оны 10 дугаар сараас 2013 оны 11 дүгээр сарын хооронд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талд байрлах “Юу Би” таун хотхоны 37, 38 дугаар байрнаас 11 ширхэг байрыг түрээслэн авч, улмаар өөрийгөө уг байрнуудыг захиран зарцуулах эрхтэй гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан дээрх байрнуудыг худалдсан үйлдлийг байнга хийж амьдралын эх үүсвэрээ болгосны улмаас иргэн Г.Б-д 135,750,000 төгрөг, Л.Э-д 40,700,000 төгрөг, Ч.Б-д 53,132,000 төгрөг, Г.Б-д 60,500,000 төгрөг, М.О-д 70,000,000 төгрөг, Д.Б-т 27,700,000 төгрөг, Д.Н-д 56,000,000 төгрөг, Ч.О-ад 50,500,000 төгрөг, С.Ө-д 20,000,000 төгрөг, Г.Б-д 36,000,000 төгрөг, А.Б-д 26,000,000 төгрөгийн буюу бусдад нийт 576,282,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Д.Э-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Э-ыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдлийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгон бусдад  576,282,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар Д.Э-ыг 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Э-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ял дээр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 жил 9 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялаас 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн Д.Э-ын биечлэн эдлэх ялыг 12 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Э-д оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Э-ын 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 594 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хуурцаг /Си Ди/, 1 ширхэг флаш зэргийг хэрэгт хавсарган үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Э-аас хохирогч М.О-д 70,000,000 төгрөг, хохирогч Ч.Б-д 53,132,000 төгрөг, хохирогч Ч.О-ад 50,500,000 төгрөг, хохирогч Л.Э-д 44,000,000 төгрөг, хохирогч Г.Б-д 135,750,000 төгрөг, хохирогч Д.Н-д 56,000,000 төгрөг, хохирогч Д.Б-т 27,700,000 төгрөг, хохирогч Г.Б-д 60,500,000 төгрөг, С.Ө-д 20,000,000 төгрөг, Г.Б-д 36,000,000 төгрөг, А.Б-д 26,000,000 төгрөг тус тус гаргуулан олгож, хохирогч, иргэний хариуцагч нар орон сууц өмчлөх, эзэмших эрхийн талаарх маргаанаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Д.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх хорих ялыг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Э-ын өмгөөлөгч Ж.Ганболд давж заалдах гомдолдоо: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүхээс шүүгдэгч Д.Э-ыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдлийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгон бусдад 576,282,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хорих ялыг оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нийт 12 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл шүүгдэгч Д.Э- нь 2012 оны 10 дугаар сараас 2013 оны 11 дүгээр сарын хооронд “Юу Би” таун хотхоны 37, 38 дугаар байрнаас 11 ширхэг байрыг түрээслэн авч улмаар өөрийгөө уг байрыг захиран зарцуулах эрхтэй гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан дээрх байрнуудыг худалдсан үйлдлийг байнга хийж амьдралыг үүсвэрээ болгосны улмаас бусдад ноцтой, их хэмжээний буюу 576,282,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эдийн засгийн ач холбогдол бүхий эд хөрөнгийн эрхэнд хохирол учирсныг ойлгоно” гэж тайлбарласан. Тэгвэл шүүгдэгч тухайн эд хөрөнгийн эрхэнд байнга халдсанаараа амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх учир нь дутагдалтай юм. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болсон гэдэг нь бусдаас залилж авсан хөрөнгөөрөө ахуйн хэрэглээндээ зарцуулахаар байнга үйлдэхийг ойлгохоор байгаа юм. Шүүгдэгч Д.Э- бусдаас залилсан эд хөрөнгөөрөө ахуй хэрэглээндээ зарцуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Харин шүүгдэгч нь амьдралын эх үүсвэр болгох бус бусдыг амьдралын эх үүсвэрээс салгаж байгаа үйлдэл тул нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх нь үндэслэлтэй байх тул Эрүүгийн  хэрэг хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  39.9 дүгээр  зүйлийн  1.3-д зааснаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.

 

Хохирогч Д.Н- давж заалдах гомдолдоо: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 339 дүгээр шийтгэх тогтоолоор Д.Э-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнийг гэм буруутайд тооцож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдлийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгон бусдад 579,282,000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн 12 жилийн хорих ял оноосон. Мөн Д.Н-д учруулсан 56 сая төгрөгийн хохирлыг Д.Э-аас гаргуулахаар болсныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Учир нь нэр бүхий 11 хохирогчид учирсан 579,282,000 төгрөгийн хохирлыг зөвхөн Д.Э-аар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийг зөрчиж байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан О.Төгсөө. Г.Хүрэлсүх нар нь “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн” мөн гэж ойлгож байгаа. Гэтэл О.Төгсөө нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талд байрлах “Юу Би” таун хотхоны 37, 38 дугаар байран дахь 11 орон сууцны жинхэнэ, хууль ёсны өмчлөгч биш байтал “Өндөр буянт холдинг” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж, хохирогчдод учруулсан хохирлыг хариуцуулаагүй нь мөн шударга ёс, хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Уг байрнуудын жинхэнэ өмчлөгч хэн болох нь тодорхойгүй. Тухайлбал “Өндөр буянт холдинг” ХХК-ийн захирал Н.Төмөрхүүгийн албан бичигт О.Төгсөөг дээрх орон сууцнуудын өмчлөгч гэчихээд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ О.Төгсөөгөөр дамжуулан зөвхөн түрээслүүлэх зорилгоор О.Төгсөөгийн нэр дээр гэрчилгээг гаргуулсан гэдэг. Мөн Л.Эрдэнэбатын мэдүүлэгт дурдсанаар О.Төгсөө нь тухайн байрны өмчлөгч ч биш, түрээслүүлэгч ч биш, зөвхөн “Өндөр буянт холдинг” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч гэсэн байдаг. Мөрдөн байцаалтын явцад иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээдийг татаагүй байхад хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэж, энэ гэмт хэргээс болж хохирогчдод учирсан хохирлыг төлбөрийн чадваргүй шүүгдэгч Д.Э-аар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь энэ хэргийг тал бүрээс нь, бүрэн бодитой хянаагүй гэж үзэж байгаа тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 339 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын хохирлыг иргэний хариуцагч нараас гаргуулахаар өөрчлөх, эсвэл хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.

Хохирогч М.О- давж заалдах гомдолдоо: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 339 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх Д.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд түүнийг гэм буруутайд тооцож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдлийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгон бусдад 579,282,000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ялыг оногдуулж, Д.Э-аас М.О- надад учруулсан 70,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан О.Төгсөө, Н.Хүрэлсүх нарын асуудлыг шийдвэрлэлгүй тэдгээрийн иргэний хариуцагчаар татагдсан үндэслэлд ямар ч дүгнэлт өгөлгүй орхигдуулсан гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, иргэний хариуцагч О.Төгсөө, Н.Хүрэлсүх нарын зүгээс Д.Э-д “Өндөр буянт холдинг” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Юу Би таун” хотхоны 37, 38 дугаартай байрнаас 11 ширхэг байрны түлхүүрийг ямар ч гэрээ хэлцэл хийлгүйгээр өгч /тухайн байрны бүх өрөөний болон гадна хаалганы түлхүүрийг ажлын түлхүүрийн хамт/, иргэдийг хууран мэхлэх бүх нөхцөл бололцоог бүрдүүлсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлэг, мөн О.Төгсөө, Н.Хүрэлсүх, Д.Э- нар нь хоорондоо тооцоо хийж байсан болох нь тэдгээрийн мэдүүлгээр нотлогдож байхад шүүх энэ нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлтийг хийлгүй, дан ганц шүүгдэгч Д.Э-аас бүх хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Д.Э-ын хувьд хохирогч нараас авсан мөнгөнөөс тодорхой хэсгийг буюу 300.0 сая төгрөгийг Н.Хүрэлсүх, О.Төгсөөд өгсөн гэсэн мэдүүлгийг өгч байсан бол иргэний хариуцагч Н.Хүрэлсүх нь түрээсийн төлбөрт 45.0 сая төгрөг төвлөрсөн гэж байснаа сүүлд 33.0 сая төгрөг авсан хэмээн тайлбарласан, О.Төгсөөгийн 33.3 сая төгрөг авсан талаар мэдүүлдэг. Эндээс эдгээр хүмүүсийн хувьд хоорондоо мөнгө өгч авч байсан нь тодорхой болох бөгөөд гагцхүү хохирогч нараас авсан мөнгөнөөс хэдий хэмжээг нь иргэний хариуцагч нар авсан гэдэг дээр харилцан өөр зүйл ярьсаар өнөөдрийг хүрч байгаа болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” заасан ба хохирогчдын зүгээс О.Төгсөө, Н.Хүрэлсүх нарыг энэ хэргийн улмаас учирсан хохирлын тодорхой хэсгийг хариуцах ёстой гэж үздэг бөгөөд учир нь Д.Э-ын байрыг хуулийн дагуу худалдан авч байна гэсэн ойлголтыг төрүүлэх бүх нөхцөл бололцоог энэ 2 хүн бүрдүүлсэн гэж үздэг.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлээд гаргасан тогтоолдоо “...хохирогч, иргэний хариуцагч нар нь орон сууцны эзэмшил, өмчлөлийн талаарх маргаанаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй” хэмээн дүгнэсэн байдаг бөгөөд иргэний хариуцагч болон хохирогч нарын хооронд тухайн байрны өмчлөл, эзэмшилтэй холбоотой үүссэн маргааныг гэм буруугийн асуудалтай хамтад нь шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна. Хохирогч нарын зүгээс тухайн байр хэний өмчлөлд байсан, хэн нь иргэний хариуцагч байх ёстой байсан гэдэг талаар шүүхэд хандаж урьдчилан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтийг гаргасан бөгөөд учир нь хэрэгт гэрчээр асуугдсан “Өндөр буянт холдинг” ХХК-ийн захирал Н.Төмөрхүү нь “...уг байр нь манай компанийн өмчлөлийнх, түр хугацаанд түрээслүүлэх зорилгоор О.Төгсөөгийн нэр дээр шилжүүлсэн” түхай мэдүүлгийг өгсөн, мөн О.Төгсөө нь түрээсийн төлбөр гэж Д.Э-аас авсан мөнгийг “Өндөр буянт холдинг” ХХК-д шилжүүлж байсан тухай мэдүүлсэн байдаг боловч мөрдөн байцаалтын шатанд энэхүү нөхцөл байдал буюу тухайн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Юу Би таун” хотхоны 37, 38 дугаартай байрнаас 11 ширхэг байр нь хэний өмчлөлийнх болох, түрээсийн төлбөр гэж “Өндөр буянт холдинг” ХХК нь О.Төгсөөгөөр дамжуулан мөнгө авч байсан эсэхийг тогтоогоогүй болно. Улмаар шүүх хохирогч тэдгээрийн өмгөөлөгчдөөс гаргасан урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтийг хүлээн аваагүй болно. Энэ бүгдийг дурдах болсон шалгаан нь шүүх иргэний хариуцагчийг зөв тодорхойлсон эсэх, иргэний хариуцагч нар хохирогч нарт учирсан хохирлын хичнээн хэмжээг хариуцах ёстой байсан /45.0 сая, 33.0 сая, 300.0 сая төгрөг эсхүл байрны өмчлөх эрхийг шилжүүлэх/ эсэх асуудлыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаагүй, дүгнээгүй гэж үзэж байгаатай холбоотой юм. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 339 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны журмаар хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү...” гэжээ.

 

Хохирогч Г.Б- давж заалдах гомдолдоо: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 339 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Д.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд түүнийг гэм буруутайд тооцож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдлийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгон бусдад 579,282,000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ялыг оногдуулж, Д.Э-аас надад учруулсан 36,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан О.Төгсөө, Н.Хүрэлсүх нарын асуудлыг шийдвэрлэлгүй тэдгээрийн иргэний хариуцагчаар татагдсан үндэслэлд ямар ч дүгнэлт өгөлгүй орхигдуулсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, иргэний хариуцагч О.Төгсөө, Н.Хүрэлсүх нарын зүгээс Д.Э-д “Өндөр буянт холдинг” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Юу Би таун” хотхоны 37, 38 дугаартай байрнаас 11 ширхэг байрны түлхүүрийг ямар ч гэрээ хэлцэл хийлгүйгээр өгч /тухайн байрны бүх өрөөний болон гадна хаалганы түлхүүрийг ажлын түлхүүрийн хамт/, иргэдийг хууран мэхлэх бүх нөхцөл бололцоог бүрдүүлсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлэг, мөн О.Төгсөө, Н.Хүрэлсүх, Д.Э- нар нь хоорондоо тооцоо хийж байсан болох нь тэдгээрийн мэдүүлгээр нотлогдож байхад шүүх энэ нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлтийг хийлгүй, дан ганц шүүгдэгч Д.Э-аас бүх хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Д.Э-ын хувьд хохирогч нараас авсан мөнгөнөөс тодорхой хэсгийг буюу 300.0 сая төгрөгийг Н.Хүрэлсүх, О.Төгсөөд өгсөн гэсэн мэдүүлгийг өгч байсан бол иргэний хариуцагч Н.Хүрэлсүх нь түрээсийн төлбөрт 45.0 сая төгрөг төвлөрсөн гэж байснаа сүүлд 33.0 сая төгрөг авсан хэмээн тайлбарласан, О.Төгсөөгийн 33.3 сая төгрөг авсан талаар мэдүүлдэг. Эндээс эдгээр хүмүүсийн хувьд хоорондоо мөнгө өгч авч байсан нь тодорхой болох бөгөөд гагцхүү хохирогч нараас авсан мөнгөнөөс хэдий хэмжээг нь иргэний хариуцагч нар авсан гэдэг дээр харилцан өөр зүйл ярьсаар өнөөдрийг хүрч байгаа болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” заасан ба хохирогчдын зүгээс О.Төгсөө, Н.Хүрэлсүх нарыг энэ хэргийн улмаас учирсан хохирлын тодорхой хэсгийг хариуцах ёстой гэж үздэг бөгөөд учир нь Д.Э-ын байрыг хуулийн дагуу худалдан авч байна гэсэн ойлголтыг төрүүлэх бүх нөхцөл бололцоог энэ 2 хүн бүрдүүлсэн гэж үздэг.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлээд гаргасан тогтоолдоо “...хохирогч, иргэний хариуцагч нар нь орон сууцны эзэмшил, өмчлөлийн талаарх маргаанаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй” хэмээн дүгнэсэн байдаг бөгөөд иргэний хариуцагч болон хохирогч нарын хооронд тухайн байрны өмчлөл, эзэмшилтэй холбоотой үүссэн маргааныг гэм буруугийн асуудалтай хамтад нь шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна. Хохирогч нарын зүгээс тухайн байр хэний өмчлөлд байсан, хэн нь иргэний хариуцагч байх ёстой байсан гэдэг талаар шүүхэд хандаж урьдчилан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтийг гаргасан бөгөөд учир нь хэрэгт гэрчээр асуугдсан “Өндөр буянт холдинг” ХХК-ийн захирал Н.Төмөрхүү нь “...уг байр нь манай компанийн өмчлөлийнх, түр хугацаанд түрээслүүлэх зорилгоор О.Төгсөөгийн нэр дээр шилжүүлсэн” тухай мэдүүлгийг өгсөн, мөн О.Төгсөө нь түрээсийн төлбөр гэж Д.Э-аас авсан мөнгийг “Өндөр буянт холдинг” ХХК-д шилжүүлж байсан тухай мэдүүлсэн байдаг боловч мөрдөн байцаалтын шатанд энэхүү нөхцөл байдал буюу тухайн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Юу Би таун” хотхоны 37, 38 дугаартай байрнаас 11 ширхэг байр нь хэний өмчлөлийнх болох, түрээсийн төлбөр гэж “Өндөр буянт холдинг” ХХК нь О.Төгсөөгөөр дамжуулан мөнгө авч байсан эсэхийг тогтоогоогүй болно. Улмаар шүүх хохирогч тэдгээрийн өмгөөлөгчдөөс гаргасан урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтийг хүлээн аваагүй болно. Энэ бүгдийг дурдах болсон шалгаан нь шүүх иргэний хариуцагчийг зөв тодорхойлсон эсэх, иргэний хариуцагч нар хохирогч нарт учирсан хохирлын хичнээн хэмжээг хариуцах ёстой байсан /45.0 сая, 33.0 сая, 300.0 сая төгрөг эсхүл байрны өмчлөх эрхийг шилжүүлэх/ эсэх асуудлыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаагүй, дүгнээгүй гэж үзэж байгаатай холбоотой юм. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 339 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны журмаар хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү...” гэжээ.

 

Хохирогч Г.Б- давж заалдах гомдолдоо: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 339 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Д.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд түүнийг гэм буруутайд тооцож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдлийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгон бусдад 579,282,000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ялыг оногдуулж, Д.Э-аас Г.Б- надад учруулсан 135,750,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан О.Төгсөө, Н.Хүрэлсүх нарын асуудлыг шийдвэрлэлгүй тэдгээрийн иргэний хариуцагчаар татагдсан үндэслэлд ямар ч дүгнэлт өгөлгүй орхигдуулсан гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, иргэний хариуцагч О.Төгсөө, Н.Хүрэлсүх нарын зүгээс Д.Э-д “Өндөр буянт холдинг” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Юу Би таун” хотхоны 37, 38 дугаартай байрнаас 11 ширхэг байрны түлхүүрийг ямар ч гэрээ хэлцэл хийлгүйгээр өгч /тухайн байрны бүх өрөөний болон гадна хаалганы түлхүүрийг ажлын түлхүүрийн хамт/, иргэдийг хууран мэхлэх бүх нөхцөл бололцоог бүрдүүлсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлэг, мөн О.Төгсөө, Н.Хүрэлсүх, Д.Э- нар нь хоорондоо тооцоо хийж байсан болох нь тэдгээрийн мэдүүлгээр нотлогдож байхад шүүх энэ нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлтийг хийлгүй, дан ганц шүүгдэгч Д.Э-аас бүх хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Д.Э-ын хувьд хохирогч нараас авсан мөнгөнөөс тодорхой хэсгийг буюу 300.0 сая төгрөгийг Н.Хүрэлсүх, О.Төгсөөд өгсөн гэсэн мэдүүлгийг өгч байсан бол иргэний хариуцагч Н.Хүрэлсүх нь түрээсийн төлбөрт 45.0 сая төгрөг төвлөрсөн гэж байснаа сүүлд 33.0 сая төгрөг авсан хэмээн тайлбарласан, О.Төгсөөгийн 33.3 сая төгрөг авсан талаар мэдүүлдэг. Эндээс эдгээр хүмүүсийн хувьд хоорондоо мөнгө өгч авч байсан нь тодорхой болох бөгөөд гагцхүү хохирогч нараас авсан мөнгөнөөс хэдий хэмжээг нь иргэний хариуцагч нар авсан гэдэг дээр харилцан өөр зүйл ярьсаар өнөөдрийг хүрч байгаа болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” заасан ба хохирогчдын зүгээс О.Төгсөө, Н.Хүрэлсүх нарыг энэ хэргийн улмаас учирсан хохирлын тодорхой хэсгийг хариуцах ёстой гэж үздэг бөгөөд учир нь Д.Э-ын байрыг хуулийн дагуу худалдан авч байна гэсэн ойлголтыг төрүүлэх бүх нөхцөл бололцоог энэ 2 хүн бүрдүүлсэн гэж үздэг. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлээд гаргасан тогтоолдоо “...хохирогч, иргэний хариуцагч нар нь орон сууцны эзэмшил, өмчлөлийн талаарх маргаанаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй” хэмээн дүгнэсэн байдаг бөгөөд иргэний хариуцагч болон хохирогч нарын хооронд тухайн байрны өмчлөл, эзэмшилтэй холбоотой үүссэн маргааныг гэм буруугийн асуудалтай хамтад нь шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна.

Хохирогч нарын зүгээс тухайн байр хэний өмчлөлд байсан, хэн нь иргэний хариуцагч байх ёстой байсан гэдэг талаар шүүхэд хандаж урьдчилан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтийг гаргасан бөгөөд учир нь хэрэгт гэрчээр асуугдсан “Өндөр буянт холдинг” ХХК-ийн захирал Н.Төмөрхүү нь “...уг байр нь манай компанийн өмчлөлийнх, түр хугацаанд түрээслүүлэх зорилгоор О.Төгсөөгийн нэр дээр шилжүүлсэн” түхай мэдүүлгийг өгсөн, мөн О.Төгсөө нь түрээсийн төлбөр гэж Д.Э-аас авсан мөнгийг “Өндөр буянт холдинг” ХХК-д шилжүүлж байсан тухай мэдүүлсэн байдаг боловч мөрдөн байцаалтын шатанд энэхүү нөхцөл байдал буюу тухайн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Юу Би таун” хотхоны 37, 38 дугаартай байрнаас 11 ширхэг байр нь хэний өмчлөлийнх болох, түрээсийн төлбөр гэж “Өндөр буянт холдинг” ХХК нь О.Төгсөөгөөр дамжуулан мөнгө авч байсан эсэхийг тогтоогоогүй болно. Улмаар шүүх хохирогч тэдгээрийн өмгөөлөгчдөөс гаргасан урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтийг хүлээн аваагүй болно. Энэ бүгдийг дурдах болсон шалгаан нь шүүх иргэний хариуцагчийг зөв тодорхойлсон эсэх, иргэний хариуцагч нар хохирогч нарт учирсан хохирлын хичнээн хэмжээг хариуцах ёстой байсан /45.0 сая, 33.0 сая, 300.0 сая төгрөг эсхүл байрны өмчлөх эрхийг шилжүүлэх/ эсэх асуудлыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаагүй, дүгнээгүй гэж үзэж байгаатай холбоотой юм. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 339 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны журмаар хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү...” гэжээ.

 

Хохирогч А.Б-ий өмгөөлөгч К.Бауиржан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Д.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд түүнийг гэм буруутайд тооцож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдлийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгон бусдад 579,282,000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ялыг оногдуулж, Д.Э-аас А.Б-ий хохирол гэж 26,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан О.Төгсөө, Н.Хүрэлсүх нарын асуудлыг шийдвэрлэлгүй тэдгээрийн иргэний хариуцагчаар татагдсан үндэслэлд ямар ч дүгнэлт өгөлгүй орхигдуулсан гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, иргэний хариуцагч О.Төгсөө, Н.Хүрэлсүх нарын зүгээс Д.Э-д “Өндөр буянт холдинг” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Юу Би” таун хотхоны 37, 38 дугаартай байрнаас 11 ширхэг байрны түлхүүрийг ямар ч гэрээ хэлцэл хийлгүйгээр өгч /тухайн байрны бүх өрөөний болон гадна хаалганы түлхүүрийг ажлын түлхүүрийн хамт/, иргэдийг хууран мэхлэх бүх нөхцөл бололцоог бүрдүүлсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлэг, мөн О.Төгсөө, Н.Хүрэлсүх, Д.Э- нар нь хоорондоо тооцоо хийж байсан болох нь тэдгээрийн мэдүүлгээр нотлогдож байхад шүүх энэ нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлтийг хийлгүй, дан ганц шүүгдэгч Д.Э-аас бүх хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн болно. Д.Э-ын хувьд хохирогч нараас авсан мөнгөнөөс тодорхой хэсгийг буюу 300,0 сая төгрөгийг Н.Хүрэлсүх, О.Төгсөөд өгсөн гэсэн мэдүүлгийг өгч байсан бол иргэний хариуцагч Н.Хүрэлсүх нь түрээсийн төлбөрт 45,0 сая төгрөг төвлөрсөн гэж байснаа сүүлд 33,0 сая төгрөг авсан хэмээн тайлбарласан, О.Төгсөөгийн 33,3 сая төгрөг авсан талаар мэдүүлдэг. Эндээс эдгээр хүмүүсийн хувьд хоорондоо мөнгө өгч авч байсан нь тодорхой болох бөгөөд гагцхүү хохирогч нараас авсан мөнгөнөөс хэдий хэмжээг нь иргэний хариуцагч нар авсан гэдэг дээр харилцан өөр зүйл ярьсаар өнөөдрийг хүрч байгаа болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж  болно” заасан ба хохирогчдын зүгээс О.Төгсөө, Н.Хүрэлсүх нарыг энэ хэргийн улмаас учирсан хохирлын тодорхой хэсгийг хариуцах ёстой гэж үздэг бөгөөд учир нь Д.Э-ын байрыг хуулийн дагуу худалдан авч байна гэсэн ойлголтыг төрүүлэх бүх нөхцөл бололцоог энэ 2 хүн бүрдүүлсэн гэж үздэг.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлээд гаргасан тогтоолдоо “...хохирогч, иргэний хариуцагч нар нь орон сууцны эзэмшил, өмчлөлийн талаарх маргаанаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй” хэмээн дүгнэсэн байдаг бөгөөд иргэний хариуцагч болон хохирогч нарын хооронд тухайн байрны өмчлөл, эзэмшилтэй холбоотой үүссэн маргааныг гэм буруугийн асуудалтай хамтад нь шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна. Хохирогч нарын зүгээс тухайн байр хэний өмчлөлд байсан, хэн нь иргэний хариуцагч байх ёстой байсан гэдэг талаар шүүхэд хандаж урьдчилан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтийг гаргасан бөгөөд учир нь хэрэгт гэрчээр асуугдсан “Өндөр буянт холдинг” ХХК-ийн захирал Н.Төмөрхүү нь “...уг байр нь манай компанийн өмчлөлийнх, түр хугацаанд түрээслүүлэх зорилгоор О.Төгсөөгийн нэр дээр шилжүүлсэн” тухай мэдүүлгийг өгсөн, мөн О.Төгсөө нь түрээсийн төлбөр гэж Д.Э-аас авсан мөнгийг “Өндөр буянт холдинг” ХХК-д шилжүүлж байсан тухай мэдүүлсэн байдаг боловч мөрдөн байцаалтын шатанд энэхүү нөхцөл байдал буюу тухайн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Юу Би таун” хотхоны 37, 38 дугаартай байрнаас 11 ширхэг байр нь хэний өмчлөлийнх болох, түрээсийн төлбөр гэж “Өндөр буянт холдинг” ХХК нь О.Төгсөөгөөр дамжуулан мөнгө авч байсан эсэхийг тогтоогоогүй болно. Улмаар шүүх хохирогч тэдгээрийн өмгөөлөгчдөөс гаргасан урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтийг хүлээн аваагүй болно. Энэ бүгдийг дурдах болсон  шалгаан нь шүүх иргэний хариуцагчийг зөв тодорхойлсон эсэх, иргэний хариуцагч нар хохирогч нарт учирсан хохирлын хичнээн хэмжээг хариуцах ёстой байсан. /45,0 сая, 33,0 сая, 300,0 сая төгрөг эсхүл байрны өмчлөх эрхийг шилжүүлэх/ эсэх асуудлыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаагүй, дүгнээгүй гэж үзэж байгаатай холбоотой юм. Иймд дээр нөхцөл байдлыг харгалзан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 339 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны журмаар хэргийг дахин хэлэлцүүлэх боломжоор хангаж өгнө үү...” гэв.

 

Хохирогч нарын өмгөөлөгч Э.Ганхөлөг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг хүлээн аваад эс зөвшөөрөн дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Д.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд түүнийг гэм буруутайд тооцож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдлийг байнга үйлдэж, амьдралын эх үусвэрээ болгон бусдад 579,282,000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ялыг оногдуулж, Д.Э-аас Ч.О-ад учруулсан 50,500,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан О.Төгсөө, Н.Хүрэлсүх нарын асуудлыг шийдвэрлэлгүй тэдгээрийн иргэний хариуцагчаар татагдсан үндэслэлд ямар ч дүгнэлт өгөлгүй орхигдуулсан гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, иргэний хариуцагч О.Төгсөө, Н.Хүрэлсүх нарын зүгээс Д.Э-д “Өндөр буянт холдинг” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Юу Би таун” хотхоны 37, 38 дугаартай байрнаас 11 ширхэг байрны түлхүүрийг ямар ч гэрээ хэлцэл хийлгүйгээр өгч /тухайн байрны бүх өрөөний болон гадна хаалганы түлхүүрийг ажлын түлхүүрийн хамт/, иргэдийг хууран мэхлэх бүх нөхцөл бололцоог бүрдүүлсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлэг, мөн О.Төгсөө, Н.Хүрэлсүх, Д.Э- нар нь хоорондоо тооцоо хийж байсан болох нь тэдгээрийн мэдүүлгээр нотлогдож байхад шүүх энэ нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлтийг хийлгүй, дан ганц шүүгдэгч Д.Э-аас бүх хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Д.Э-ын хувьд хохирогч нараас авсан мөнгөнөөс тодорхой хэсгийг буюу 300,0 сая төгрөгийг Н.Хүрэлсүх, О.Төгсөөд өгсөн гэсэн мэдүүлгийг өгч байсан бол иргэний хариуцагч Н.Хүрэлсүх нь түрээсийн төлбөрт 45,0 сая төгрөг төвлөрсөн гэж байснаа сүүлд 33,0 сая төгрөг авсан хэмээн тайлбарласан, О.Төгсөөгийн 33,3 сая төгрөг авсан талаар мэдүүлдэг. Эндээс эдгээр хүмүүсийн хувьд хоорондоо мөнгө өгч авч байсан нь тодорхой болох бөгөөд гагцхүү хохирогч нараас авсан мөнгөнөөс хэдий хэмжээг нь иргэний хариуцагч нар авсан гэдэг дээр харилцан өөр зүйл ярьсаар өнөөдрийг хүрч байгаа болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно...” заасан ба хохирогчдын зүгээс О.Төгсөө, Н.Хүрэлсүх нарыг энэ хэргийн  улмаас учирсан хохирлын тодорхой хэсгийг хариуцах ёстой гэж үздэг бөгөөд учир нь Д.Э-ын байрыг хуулийн дагуу худалдан авч байна гэсэн ойлголтыг төрүүлэх бүх нөхцөл бололцоог энэ 2 хүн бүрдүүлсэн гэж үздэг.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлээд гаргасан тогтоолдоо “...хохирогч, иргэний хариуцагч нар нь орон сууцны эзэмшил, өмчлөлийн талаарх маргаанаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй” хэмээн дүгнэсэн байдаг бөгөөд иргэний хариуцагч болон хохирогч нарын хооронд тухайн байрны өмчлөл, эзэмшилтэй холбоотой үүссэн маргааныг гэм буруугийн асуудалтай хамтад нь  шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна.

Хохирогч нарын зүгээс тухайн байр хэний өмчлөлд байсан, хэн нь иргэний хариуцагч байх ёстой байсан гэдэг талаар шүүхэд хандаж урьдчилан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтийг гаргасан бөгөөд учир нь хэрэгт гэрчээр асуугдсан “Өндөр буянт холдинг” ХХК-ийн захирал Н.Төмөрхүү нь “...уг байр нь манай компанийн өмчлөлийнх, түр хугацаанд түрээслүүлэх зорилгоор О.Төгсөөгийн нэр дээр шилжүүлсэн” тухай мэдүүлгийг өгсөн, мөн О.Төгсөө нь түрээсийн төлбөр гэж Д.Э-аас авсан мөнгийг “Өндөр буянт холдинг” ХХК-д шилжүүлж байсан тухай мэдүүлсэн байдаг боловч мөрдөн байцаалтын шатанд энэхүү нөхцөл байдал буюу тухайн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Юу Би таун” хотхоны 37, 38 дугаартай байрнаас 11 ширхэг байр нь хэний өмчлөлийнх болох, түрээсийн төлбөр гэж “Өндөр буянт холдинг” ХХК нь О.Төгсөөгөөр дамжуулан мөнгө авч байсан эсэхийг тогтоогоогүй болно. Улмаар шүүх хохирогч тэдгээрийн өмгөөлөгчдөөс гаргасан урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтийг хүлээн аваагүй болно. Энэ бүгдийг дурдах болсон шалгаан нь шүүх иргэний хариуцагчийг зөв тодорхойлсон эсэх, иргэний хариуцагч нар хохирогч нарт учирсан хохирлын хичнээн хэмжээг хариуцах ёстой байсан /45.0 сая, 33.0 сая, 300.0 сая төгрөг эсхүл байрны өмчлөх эрхийг шилжүүлэх/ эсэх асуудлыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаагүй, дүгнээгүй гэж үзэж байгаатай холбоотой юм. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 339 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны журмаар хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү...” гэв.

 

Хохирогч Л.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 339 дүгээр шийтгэх тогтоолоор Д.Э-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнийг гэм буруутайд тооцож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдлийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгон бусдад 579,282,000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн 12 жилийн хорих ял оноосон. Мөн Л.Э-д учруулсан 44 сая төгрөгийн хохирлыг Д.Э-аас гаргуулахаар болсныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Учир нь, нэр бүхий 11 хохирогчид учирсан 579,282,000 төгрөгийн хохирлыг зөвхөн Д.Э-аар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийг зөрчиж байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт Иргэний хариуцагчаар татагдсан О.Төгсөө, Г.Хүрэлсүх нар нь “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн” мөн гэж ойлгож байгаа. Гэтэл О.Төгсөө нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талд байрлах “Юу Би” таун хотхоны 37, 38 дугаар байран дахь 11 орон сууцны жинхэнэ, хууль ёсны өмчлөгч биш байтал “Өндөр буянт холдинг” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж, хохирогчдод учруулсан хохирлыг хариуцуулаагүй нь мөн шударга ёс, хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Уг байрнуудын жинхэнэ өмчлөгч хэн болох нь тодорхойгүй. Тухайлбал “Өндөр буянт холдинг” ХХК-ийн захирал Н.Төмөрхүүгийн албан бичигт О.Төгсөөг дээрх орон сууцнуудын өмчлөгч гэчихээд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ О.Төгсөөгөөр дамжуулан зөвхөн түрээслүүлэх зорилгоор О.Төгсөөгийн нэр дээр гэрчилгээг гаргуулсан гэдэг. Мөн Л.Эрдэнэбатын мэдүүлэгт дурдсанаар О.Төгсөө нь тухайн байрны өмчлөгч ч биш, түрээслүүлэгч ч биш, зөвхөн “Өндөр буянт холдинг” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч гэсэн байдаг. Мөрдөн байцаалтын явцад Иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээдийг татаагүй байхад хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэж, энэ гэмт хэргээс болж хохирогчдод учирсан хохирлыг төлбөрийн чадваргүй шүүгдэгч Д.Э-аар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь энэ хэргийг тал бүрээс нь, бүрэн бодитой хянаагүй гэж үзэж байгаа тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 339 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын хохирлыг иргэний хариуцагч нараас гаргуулахаар өөрчлөх, эсвэл хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

 

Хохирогч Ч.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 339 дүгээр шийтгэх тогтоолоор Д.Э-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнийг гэм буруутайд тооцож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдлийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгон бусдад 579,282,000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн 12 жилийн хорих ял оноосон. Мөн Ч.Б- надад учруулсан 53,132,000 төгрөгийн хохирлыг Д.Э-аас гаргуулахаар болсныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Учир нь нэр бүхий 11 хохирогчид учирсан 579,282,000 төгрөгийн хохирлыг зөвхөн Д.Э-аар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийг зөрчиж байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан О.Төгсөө, Г.Хүрэлсүх нар нь “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн” мөн гэж ойлгож байгаа. Гэтэл О.Төгсөө нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талд байрлах “Юу Би” таун хотхоны 37, 38 дугаар байран дахь 11 орон сууцны жинхэнэ, хууль ёсны өмчлөгч биш байтал “Өндөр буянт холдинг” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж, хохирогчдод учруулсан хохирлыг хариуцуулаагүй нь мөн шударга ёс, хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Уг байрнуудын жинхэнэ өмчлөгч хэн болох нь тодорхойгүй. Тухайлбал “Өндөр буянт холдинг” ХХК-ийн захирал Н.Төмөрхүүгийн албан бичигт О.Төгсөөг дээрх орон сууцнуудын өмчлөгч гэчихээд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ О.Төгсөөгөөр дамжуулан зөвхөн түрээслүүлэх зорилгоор О.Төгсөөгийн нэр дээр гэрчилгээг гаргуулсан гэдэг. Мөн Л.Эрдэнэбатын мэдүүлэгт дурдсанаар О.Төгсөө нь тухайн байрны өмчлөгч ч биш, түрээслүүлэгч ч биш, зөвхөн “Өндөр буянт холдинг” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч гэсэн байдаг. Мөрдөн байцаалтын явцад иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээдийг татаагүй байхад хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэж, энэ гэмт хэргээс болж хохирогчдод учирсан хохирлыг төлбөрийн чадваргүй шүүгдэгч Д.Э-аар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь энэ хэргийг тал бүрээс нь, бүрэн бодитой хянаагүй гэж үзэж байгаа тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 339 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын хохирлыг иргэний хариуцагч нараас гаргуулахаар өөрчлөх, эсвэл хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

 

Хохирогч Г.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 339 дүгээр шийтгэх тогтоолоор Д.Э-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнийг гэм буруутайд тооцож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдлийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгон бусдад 579,282,000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн 12 жилийн хорих ял оноосон. Мөн Г.Б-д надад учруулсан 60,500,000 төгрөгийн хохирлыг Д.Э-аас гаргуулахаар болсныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Учир нь нэр бүхий 11 хохирогчид учирсан 579,282,000 төгрөгийн хохирлыг зөвхөн Д.Э-аар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийг зөрчиж байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан О.Төгсөө, Г.Хүрэлсүх нар нь “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн” мөн гэж ойлгож байгаа. Гэтэл О.Төгсөө нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талд байрлах “Юу Би” таун хотхоны 37, 38 дугаар байран дахь 11 орон сууцны жинхэнэ, хууль ёсны өмчлөгч биш байтал “Өндөр буянт холдинг” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж, хохирогчдод учруулсан хохирлыг хариуцуулаагүй нь мөн шударга ёс, хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Уг байрнуудын жинхэнэ өмчлөгч хэн болох нь тодорхойгүй. Тухайлбал “Өндөр буянт холдинг” ХХК-ийн захирал Н.Төмөрхүүгийн албан бичигт О.Төгсөөг дээрх орон сууцнуудын өмчлөгч гэчихээд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ О.Төгсөөгөөр дамжуулан зөвхөн түрээслүүлэх зорилгоор О.Төгсөөгийн нэр дээр гэрчилгээг гаргуулсан гэдэг. Мөн Л.Эрдэнэбатын мэдүүлэгт дурдсанаар О.Төгсөө нь тухайн байрны өмчлөгч ч биш, түрээслүүлэгч ч биш, зөвхөн “Өндөр буянт холдинг” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч гэсэн байдаг. Мөрдөн байцаалтын явцад иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээдийг татаагүй байхад хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэж, энэ гэмт хэргээс болж хохирогчдод учирсан хохирлыг төлбөрийн чадваргүй шүүгдэгч Д.Э-аар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь энэ хэргийг тал бүрээс нь, бүрэн бодитой хянаагүй гэж үзэж байгаа тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 339 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын хохирлыг иргэний хариуцагч нараас гаргуулахаар өөрчлөх, эсвэл хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

 

Хохирогч Д.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Миний бодлоор О.Төгсөөө нь анхны шүүх хурал дээр “Өндөр буянт холдинг” ХХК-ийн төлөөлөн удирдагч гэснээ байрны эзэмшигч биш гэж байсан. 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Д.Э-ыг баригдсаныг мэдээд 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн газар очиж шалгуулахад 98 тоот байрны Батсайхан, 153 тоот байрны Болортуяа, 88 тоот байрны Батцэцэг нар шалгуулахад “Өндөр буянт холдинг” ХХК-ийн нэр дээр байсан. Одоо хавтаст хэрэгт О.Төгсөөгийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ 2013 оны 10 дугаар сарын 28-нд гарсан байгаа нь бидний итгэх итгэлгүй болгож байна. Хүрэлсүх нь 2013 оны 9 дүгээр сараас эхлэн эхний байраа түрээслэсэн гэж байгаа боловч 1, 2 дугаар сард авсан гэж байгаа мөртлөө 2014 оны 2 дугаар сар хүртэл нэг айл руу түрээс гэж орж ирээгүй. Энэ хүний хариуцлагагүй байдлаас болж олон айл хохирсонд гомдолтой байна...” гэв.

 

Хохирогч А.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Иргэний журмаар ямар үндэслэлээр нэхэмжлэх нь ойлгомжгүй байна...” гэв.

 

Шүүгдэгч Д.Э-ын өмгөөлөгч Д.Намсрайжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх Д.Э-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэж хэргийг шийдвэрлэхдээ хууль буцаан хэрэглэх заалтыг буруу хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг хэрэглээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэргийг 2012, 2013 онд үйлдэх үед байгаагүй хуулийн заалтаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн. Залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэсэн шинж 2002 оны Эрүүгийн хуульд байгаагүй. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн үед ял оногдуулах зүйлийг журамлах байсан боловч журамлаагүй шийдвэрлэсэн. Өмгөөлөгч Ж.Ганболдын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хэргийн зүйлчлэлийг зөвтгөж өгнө үү. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж өгнө үү. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийг харахаар ял хүндрүүлсэн зүйл байдаг. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт ялыг нэгтгэхдээ тогтоол гарахаас өмнө үйлдэгдсэн хэрэг илэрвэл мөн энэ зүйл хэсгийг журамлан шийдвэрлэнэ гэсэн асуудал байгаа. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт өмнө эдэлсэн ялыг оруулж тооцох тухай заалт байдаг. Гэтэл 2015 оны Эрүүгийн хуульд өмнө эдэлсэн ялыг оруулж тооцох тухай заалт байхгүй. Заавал заримыг буюу бүгдийг нэмэх байдлаар шийдвэрлэх заалт байгаа. Тэгэхээр ял шийтгэлийн байдлыг хүндрүүлсэн заалт байна. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан учраас тухайн тохиолдолд хэрэглэх боломжгүй гэж бодож байна. Д.Э-ын ял шийтгэлийн асуудлыг өмнөх шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдсэн хэргийн ялыг нэгтгэх тухай асуудлыг шийдвэрлэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэгтгэж, түүний өмнө эдэлсэн ялыг тооцон шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Д.Э-ын өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнэсэн нь өөрөө хууль хэрэглээний хувьд ноцтой зөрчил болсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг хэрэглэхгүйгээр хуучин Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэсэн байсан хуулийг шууд хэрэглэж, үлдэгдэл ялыг нэмж нэгтгэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан ялын дээд хэмжээгээр шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан байгаа. Шүүгдэгчид ял оногдуулж, хөнгөрүүлэх буюу хүндрүүлэх нь хохирогч нарын эрх зүйн байдлыг яаж дээрдэх асуудал нь тодорхойгүй. 4,000,000 төгрөг нь утасны хохирол, хавтаст хэрэгт 700,000 төгрөгөөр тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хохирол, хор уршгийн тооцоог шүүх нэг мөр шийдвэрлэж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасныг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн зарчмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зөвтгөж, түүнд тохирсон ял шийтгэлийг оногдуулж өгнө үү...” гэв.

 

Прокурор Н.Мөнгөнсүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Д.Э-ын залилсан үйлдэл мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар байнга, амьдралын эх үүсвэр болгосон зүйл хэсэг нь 5-12 жилийн хорих ялтай. Эрх зүйн байдал нь хүндэрч байна гэж үзсэн. Яагаад амьдралын эх үүсвэрээ болгосон гэж үзсэн гэхээр Д.Э- нь тодорхой албан тушаал эрхэлдэггүй, орлого байхгүй. Урьд залилангийн гэмт хэрэгт холбогдсон. Хохирогч нараас авсан эд зүйлээ амьдралдаа хэрэглэж байсан талаар мөрдөн байцаалт, анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлдэг. Энэ үүднээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчилсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан зүйл хэсэг нь өөрөө хэд хэдэн гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулахаар байгаа. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйл нь хэд, хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах асуудал байгаа. Нэгэнт Д.Э-ыг 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 332 дугаартай шийтгэх тогтоол нь 3 шатны шүүхээр шийдвэрлэгдээд, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоод шүүгдэгч ялаа эдэлж байгаа. Нэгэнт шийтгэх тогтоол хэрэгжсэн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэх нь зүйтэй гэж үзсэн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж оногдуулах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй” гэж заасан. Тэгэхээр хорих ял нь 6 сараас 20 жилийн хугацаатай учраас нэмж нэгтгэхэд асуудал байхгүй. Хэрвээ шүүх бүрэлдэхүүн эрх зүйн байдал нь хүндэрч байна гэж үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар ял шийтгэл оногдуулаад, өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 8 жил, 9 сар, 1 хоногийн ялыг нэмж нэгтгэж ял шийтгэл оногдуулах бүрэн боломжтой. Гэхдээ 2015 оны Эрүүгийн хуульд 12 жил, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг нь 15 жилийн хорих ялтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгэхээр ялын дээд хэмжээ нь 20 жил байгаа. Гэхдээ эрх зүйн байдлыг дордуулахгүй гэдэг үүднээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 15 жилээс хэтрүүлэхгүйгээр нэмж нэгтгэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Д.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Д.Э- нь 2012 оны 10 дугаар сараас 2013 оны 11 дүгээр сарын хооронд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талд байрлах “Юу Би” таун хотхоны 37, 38 дугаар байрнаас 11 ширхэг байрыг түрээслэн авч, улмаар өөрийгөө уг байрнуудыг захиран зарцуулах эрхтэй гэж бусдыг төөрөгдөлд оруулан Ч.Б-, Г.Б-, Г.Б-, М.О-, Л.Э-, Д.Н-, Ч.О-, С.Ө-, Г.Б-, Д.Б-, А.Б- нарыг өөрийн түрээслэсэн 11 орон сууцандаа тус тус өмчлөгч болгоно гэж оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгож, иргэн Г.Б-аас 135,750,000 төгрөг, Л.Э-аас 40,700,000 төгрөг, Ч.Б-гаас 53,132,000 төгрөг, Г.Б-гаас 60,500,000 төгрөг, М.О-гээс 70,000,000 төгрөг, Д.Б-ээс 27,700,000 төгрөг, Д.Н-гээс 56,000,000 төгрөг, Ч.О-аас 50,500,000 төгрөг, С.Ө-аас 20,000,000 төгрөг, Г.Б-аас 36,000,000 төгрөг, А.Б-ээс 26,000,000 төгрөгийг авч бусдын нийт 576,282,000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн нь:

хохирогч М.О-гийн ”...Энхжаргал гэх эмэгтэй өөрийгөө Сувдаа байна гэж хэлээд UB тауны 38 дугаар байрны ...9 давхарт байр байгаа, би түлхүүрийг нь авчруулъя гээд гарч яваад удалгүй багц түлхүүр авч орж ирээд хамт 9 давхарт байр үзүүлсэн. 50 сая төгрөг гэрээ хийлгүй өгсөн. Өгсөн мөнгөө баталгаажуулах санаатай нотариатаар орьё гэхээр булзайруулаад байсан. ...70 сая төгрөг өгсөн. Нэг ч төгрөг буцааж аваагүй байгаа...” /1-р хх-ийн 98-99 тал, 2-р хх-ийн 216 тал/,

хохирогч Ч.Б-гийн “...Энхжаргал өөрийгөө Мэргэжлийн хяналтын газарт ахлах байцаагч хийдэг, надад UB таунд м.кв-ыг нь 750,000 төгрөгөөр байр авах боломж байна гэхээр нь ...нийлээд 53,132,0000 төгрөг авчихсан байсан...” /1-р хх-ийн 100-101 тал, 2-р хх-ийн 217 тал/,

хохирогч Ч.О-ын “...манай мэргэжлийн хяналтынхныг байнга авилгатай тэмцэх газраас шалгана, тийм учраас та нар надад итгэхгүй бол Батсайхантай гэрээ хийчих гэхээр нь итгэсэн. 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр эхнэр бид хоёр байрандаа нүүж орсон. ...Энхжаргалд 50,500,000 төгрөг өгсөн...” /1-р хх-ийн 102-103 тал, 2-р хх-ийн 213 тал/,

хохирогч Л.Э-ын “...Энхжаргал бид нарт эгч нь Мэргэжлийн хяналтад ажилладаг учраас хамаагүй гар хөлийн үсэг зурж, гэрээ хийж болохгүй, итгэхгүй бол та нар Батсайхантай гэрээ хийчих надтай гэрээ хийснээс ялгаагүй гэсэн. ...Хамгийн анх түлхүүр авахдаа Энхжаргалд бэлнээр 30 сая төгрөг өгсөн.  ...4 сая төгрөгийн утас өгсөн...” /1-р хх-ийн 104-105, 2-р хх-ийн 211 тал/,

хохирогч Л.Э-ын Д.Э-д өгсөн 4 ширхэг гар утсыг 3,250,000 төгрөгөөр үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээ /5-р хх-ийн 114 тал/ ,

яллагдагч Д.Э-ын “...гар утаснуудаа нийтэд нь 4 сая төгрөгөнд тооцож байрны мөнгөнөөс хасна гэсэн үнийг хүлээн зөвшөөрч байна...” /2-р хх-ийн 3-4 тал/,

хохирогч Г.Б-ы “...Энхжаргал анх өөрийгөө танилцуулахдаа мэргэжлийн хяналтын байцаагч, “Өндөр буянт” ХХК-иас 4 ширхэг байрыг анхны үнээр нь авч байгаа юм гэж байсан. ...гэрээ хийж баталгаажуулъя гэсэн боловч эгч нь ёстой завгүй байгаа учир дараа больё гэж хойшлуулсаар байгаад хугацаа аваад байсан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар өндөр албан тушаал хашдаг хүн учир гэрээ хийгээд гарын үсэг зурчихвал та нар хэл ам хийгээд намайг ажилгүй болгочихож магад гэх зэргээр аргалаад байсан. ...135,750,000 төгрөг өгсөн...” /1-р хх-ийн 106-107 тал, 2-р хх-ийн 182-183, 218 тал/,

хохирогч Д.Н-н “...Энхжаргал гэх эмэгтэй орж ирээд байраа үзэх үү гэхээр нь дагаж очиж үзээд таалагдаад байхаар нь урьдчилгаа 30 сая төгрөг өгсөн. Тэгээд нотариатаар баталгаажуулахгүй юм уу гэхэд Мэргэжлийн хяналтын газарт ажилладаг, төрийн албан хаагч учраас гар хөлийн үсэг зурж болохгүй, та нар шаардлагатай бол Батсайхантай л гэрээ хий, би яагаад байрнууд хямдхан зараад байна гэвэл дандаа таньдаг хүмүүстэй ямар нэгэн нотариат хийлгүй хямд зарж байгаа учир хямдхан өгч байгаа юм гэсэн. ...хүнээсээ хүүтэй мөнгө зээлсэн. 56,000,000 төгрөг өгсөн...” /1-р хх-ийн 108-109, 2-р хх-ийн 210 тал/,

хохирогч Д.Б-ийн “...55 сая төгрөгийн Энхжаргалд өгөөд нотариат орьё гэхэд орой болчихсон байна, Мөн би Мэргэжлийн хяналтын газар ажилладаг учир гэрээ хийхгүй гэсэн. ...27,700,000 төгрөг өгсөн...”  /1-р хх-ийн 110-111, 2-р хх-ийн 214 тал/,

хохирогч Г.Б-гийн “...би мэргэжлийн хяналтад ажилладаг учир гэрээ хийхгүй гэсэн. ...нийт 60,500,000 төгрөг өгсөн...” /1-р хх-ийн 112-113, 2-р хх-ийн 215 тал/,

 хохирогч С.Ө-ы “...Батсайханы хэлсэн данс руу мөнгийг шилжүүлсэн бөгөөд 20,000,000 төгрөг өгсөн...”  /1-р хх-ийн 164-165 тал/,

хохирогч А.Б-ий “...Энхжаргал гэгч эмэгтэй байр үзүүлчихээд явчихсан. ...26,000,000 төгрөг өгсөн...” /2-р хх-ийн 184-185 тал/,

гэрч Н.Төмөрхүүгийн “...Төгсөөгийн нэр дээр шилжүүлж түрээслэх гэж байсан байрыг дундаас нь өөр хүн янз бүрийн зүйл хийсэн байна...” /1-р хх-ийн 214 тал/,

гэрч Т.Лут-Очирын “...Дэлгэр улаан булаг ХХК-тай манайх үл хөдлөх хөрөнгө зарж борлуулж өгөхөөр гэрээ хийсэн. Бид зараа тавиад байруудыг зарж эхэлсэн. UB таун хотхоны байрууд байсан. Зарын дагуу Энхжаргал гэх эмэгтэй ирсэн. Ирэхдээ нэг 50 гаруй насны эмэгтэйтэй /Базардагий байсан/ хамт ирсэн Энхжаргал “...би зарын дагуу ирлээ, манай хамаатан гадаадаас ирж байгаа. Би 4 байр авах гэсэн юм” гэж хэлсэн байраа ч үзэлгүй 4 байр худалдах худалдан авах гэрээ хийсэн. ...Тэгээд 100 хувь бэлэн төлж авна гээд алга болчихсон...” /4-р хх-ийн 231 тал/,

иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Н.Хүрэлсүхийн “...Манай үеэл ах Төгсөө хэдэн орон сууц түрээслэх хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би зөвшөөрч Шуурхай зар сонинд зар өгсөн. Төгсөөгөөс 19 байр хүлээж авсан бөгөөд ...2013 оны 9 сард Жаргал гэж 40 орчим насны эмэгтэй орж ирээд өөрийгөө мэргэжлийн хяналтын газар ажилладаг гэж танилцуулсан. ...Эхлээд 2 ширхэг 2 өрөө байр 800 доллараар түрээслэсэн. ...Эгч нь мэргэжлийн хяналтын газар ажилладаг учир гэрээ байгуулж болохгүй хоёр дүүгийнхээ нэрээр гэрээ хийе гээд Батсайхан, Нямсүрэн гэсэн 2 хүний нотариатаар батлуулсан паспортыг өгсөн. Энэ хоёр хүнээ явуул гэж хэлтэл явуулахгүй байсан. ...энэ маягаар над дээр ирж нийт 11 ширхэг байрны түлхүүр авсан... /1-р хх-ийн 116, 249, 2-р хх-ийн 188, 3-р хх-ийн 161 тал/ нарын мэдүүлгүүд, 

Г.Хүрэлсүхээс хэрэгт гаргаж өгсөн “...Д.Э-аас  байрны түрээсийн төлбөрт 33,300,000  төгрөгийг авсан...” баримт /1-р хх-ийн 227 тал/,

“...Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талд 2-3 өрөө байр хөлслүүлнэ...” гэх 2013 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн “Шуурхай зар” сонины хуулбар /1-р хх-ийн 52 тал/, “Шуурхай зар” сонингийн газрын тодорхойлолт /1-р хх-ийн 53 тал/,

Д.Э-ын дээрх 11 хохирогчид худалдсан гэх 37 дугаар байрны 2 тоот /Ч.Б- амьдарч байгаа/, 15 тоот /Ч.О- амьдарч байгаа/, 51 тоот /Л.Э- амьдарч байгаа/, 71 тоот /С.Ө- амьдарч байгаа/, 9 тоот /А.Б- амьдарч байгаа/, 81 тоот /Г.Б- амьдарч байгаа/, 88 тоот / Д.Б- амьдарч байгаа/, 98 тоот /Г.Б- амьдарч байгаа/, 120 тоот /М.О- амьдарч байгаа/, 153 тоот /Г.Б- амьдарч байгаа/, 154 тоот /Д.Н- амьдарч байгаа/ 11 тооны орон сууцны өмчлөгч нь Отгоны Төгсөөгийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй болохыг нотолж буй  Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд /1-р хх-ийн 228-238 тал/,

Г.Б- 55 сая төгрөгийг өгч байгааг бэхжүүлсэн СиДи-ний бичлэг, уг Си Ди-нд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 219 тал/,

“...Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сайн ноён Хан Намнансүрэнгийн гудамжны 37 дугаар байрны 2, 9, 15, 51, 71, 81, 88, 98, 120, 153, 154 тоот орон сууцнуудын анхны бөгөөд одоогийн өмчлөгчөөр О.Төгсөө /ХКЩ79092410/ бүртгэлтэй байна...” гэсэн Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 1/1027 дугаар албан бичиг, хавсралт /3-р хх-ийн 245-250, 4-р хх-ийн 1-32 тал/,

улсын бүртгэлийн хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /4-р хх-ийн 199-202 тал/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “...байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон...” гэсэн хүндрүүлэх шинжийг тус хуульд шинээр зааж өгсөн бөгөөд Д.Э-ын дээрх гэмт хэргийг үйлдсэн цаг хугацаа нь 2015 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлээс өмнө буюу 2012 оны 10 дугаар сараас 2013 оны 12 дугаар сар хүртэлх үйлдэл байх тул анхан шатны шүүх Д.Э-ын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүний эрх зүйн байдлыг хүндрүүлж гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд давж заалдах шатны шүүх Д.Э-ын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн ял оногдуулсан өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулахаар шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүх Д.Э-аас гаргуулж хохирогч нарт олгох хохирлын хэмжээг зөв тооцсон байх ба хэрэгт байгаа нотлох баримтаас үзэхэд энэ эрүүгийн хэрэгтэй хамтатган хохирогч нарт оршин сууж байгаа орон сууцыг өмчлүүлэх эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэх бололцоогүй байх тул энэ талаарх маргаанаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэхээр заасан шийтгэх тогтоол үндэслэлтэй, зөв байна.

 

Харин Д.Э-ын хохирогч нарт хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар болох гэм хорын хохирлоо нэхэмжлэх эрхийг нь шийтгэх тогтоолд заалгүй орхигдуулсан байгааг давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолд нэмж заах нь зүйтэй.

 

Д.Э- нь энэ гэмт хэрэгт ял шийтгүүлэхээс өмнө Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хорих ялаар шийтгүүлсэн ба 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ял хөнгөрсөн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж зааснаар Д.Э-ын 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, Д.Э-ын ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасах хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд энэ талаарх нэмэлт заалтыг шийтгэх тогтоолд оруулав.

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэх ...-ээр шийдвэрлэж болно...” гэж зааснаар Д.Э-ын 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр сүүлийн энэхүү хянагдаж буй 2017 оны 10 дугаар сарын 11ий өдрийн 339 дүгээр шийтгэх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар нэмж нэгтгэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэсэн нийт хэмжээ нь тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй...” гэж заасан заалтад нийцүүлэн Д.Э-ын биечлэн эдлэх хорих ялыг Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан хорих ялын дээд хэмжээ болох 12 жилийн хугацаагаар тогтоох нь Д.Э-ын эрх зүйн байдлыг дордуулахгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 339 дугаар шийтгэх тогтоолын:

 

            1.1. Тогтоох хэсэгт “...Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолоор Д.Э-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 13 жилийн хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан ялын хэмжээнд нийцүүлэн хасч, Д.Э-ын эдлэх хорих ялын хэмжээг 5 жил 7 сар 9 хоногийн хорих ял болгон шинэчлэн тогтоосугай...” гэсэн нэмэлт заалтыг,

 

            Тогтоох хэсэгт “...Д.Э-ын үйлдсэн гэмт хэргийг Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй...” гэсэн нэмэлт заалтыг тус тус оруулсугай.

 

            1.2. Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Дашзэвэгийн Энхжаргалыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдлийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгон бусдад 576,282,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэснийг “...Дашзэвэгийн Энхжаргалыг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын 576,282,000 /таван зуун далан зургаан сая хоёр зуун наян хоёр мянга/ төгрөгийг залилан авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж,

            Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар Дашзэвэгийн Энхжаргалыг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэснийг “...2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Д.Э-ыг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэж,

 

            Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “...Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Э-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял дээр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 332 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 13 /арван гурван/ жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 /найм/ жил 9 /есөн/ сар 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн Д.Э-ын биечлэн эдлэх ялыг 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай...” гэснийг “...2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Д.Э-д Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 7 сар 9 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жилийн хорих ялыг нэмж нэгтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Э-ын эдлэх хорих ялын нийт хэмжээг 12 жил /арван хоёр жил/-ийн хугацаагаар тогтоосугай...” гэж,

           

            Тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Э-ын 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 594 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай...“ гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар Д.Э-ын 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 594 хоног /таван зуун ерэн дөрөв хоног/-ийг, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас биечлэн эдэлсэн 4 жил 2 сар 29 хоног /дөрвөн жил хоёр сар хорин дөрөв хоног/-ийн хорих ялыг Д.Э-ын эдлэх ялд тус тус оруулан тооцсугай...” гэж ,

 

Тогтоох хэсгийн 8 дахь заалтыг “...Хохирогч, иргэний хариуцагч нар орон сууц өмчлөх, эзэмших эрхийн талаарх маргаанаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай...” гэснийг “...Хохирогч, иргэний хариуцагч нар орон сууц өмчлөх, эзэмших эрхийн талаарх маргаан болон гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай...” гэж тус тус өөрчилсүгэй.

             

            2. Шүүгдэгч Д.Э-ын өмгөөлөгч Ж.Ганболд, хохирогч А.Б-ий өмгөөлөгч К.Бауиржан, хохирогч нарын өмгөөлөгч Э.Ганхөлөг, хохирогч Л.Э-, Д.Н-, Д.Б-, Г.Б-, Ч.Б-, М.О-, Г.Б-, Г.Б- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                               

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                                                                    Д.ОЧМАНДАХ