Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 148/ШШ2022/00029

 

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 148/ШШ2022/00029

Сэлэнгэ аймаг

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Улаанбаатар, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, нарны үйлдвэрийн төвийн бүс, Энгельс гудамж 6-182 тоотод оршин суух овогт /РД: /, итгэмжлэгдсэн төлөөлөгч Өвөрхангай аймгийн Хархорин 8 дугаар баг, Орхонд оршин суух ******* овогт ******* *******, /РД: *******/

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, Буур хээр, 2 дугаар хэсэг гудамж 203 тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД: *******/,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, Буур хээр, 1 дүгээр хэсэг гудамж 035 тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД: /,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, Буур хээр, 2 дугаар хэсэг гудамж 213 тоотод оршин суух ******* овогт ******* /РД: / нарт холбогдох

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр, алданги нийт 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

М.******* нарын М.од холбогдуулан гаргасан Тээврийн хэрэгсэлд засвар хийсэн зардал, хохирол нийт 36,230,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* /онлайнаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч /онлайнаар/, хариуцагч М.*******, хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

М.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үлдэгдэл төлбөр 200,000 /хоёр зуун мянга/ төгрөг,түүний алданги 29,800,000 /хорин есөн сая найман зуун мянга/ төгрөг нийт 30,000,000 /гучин сая/ төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн үндэслэл: М. миний бие өөрийн өмчлөлийн 31-52 УНИ улсын дугаартай HINO FS3FKBS 0 маркийн, 27-30 УНГ улсын дугаартай HINO PROFIA 0 маркийн, 26-50 УНИ улсын дугаартай HINO FS3FKBSD 0 маркийн ачааны зориулалттай автомашинуудыг М.*******, М.*******, М. нартай худалдахаар харилцан тохиролцож, 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр автомашинуудыг М.*******, М.******* нарт хүлээлгэн өгсөн. Автомашинуудын нийт үнийн дүнг 80,000,000 /наян сая/ төгрөгөөр тохиролцож урьдчилгаа төлбөр болох 20,000, 000 /хорин сая/ төгрөгөөс 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 9,500,000 төгрөгийг, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 4,500,000 төгрөгийг, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 6,000,000 төгрөгийг миний ХААН банк дахь 5174071443 тоот дансанд шилжүүлсэн.

2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр автомашин Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулахдаа урьдчилгаа төлбөр 20,000,000 /хорин сая/ төгрөгийг нийт үнийн дүнгээс хасаж, машин тус бүрийн үлдэгдэл төлбөрийг 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр тус тус тооцон төлбөрийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төлөх, заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон.

Гэтэл худалдан авагч М.*******, М., М.******* нар нь заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй мөн автомашинуудыг хууль бус аргаар өөрсдийн нэр дээр шилжүүлж авсан байдаг. Төлбөрийг удаа дараа шаардсаны дагуу

1.2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөг

2.2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 9,600,000 төгрөг

3.2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 9,600,000 төгрөг

4.2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 9,200,000 төгрөг

5.2019 оны 06 дугаар сарын 19-ний 1,000,000 төгрөг

6.2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 8,000,000 төгрөг

7.2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 14,200,000 төгрөг

8.2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 7,200.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд одоо автомашины үлдэгдэл төлбөрөөс 200,000 төлөгдөөгүй байгаа болно.

Иймд 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үлдэгдэл төлбөр 200,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс төлбөр төлөх хүртэлх хугацаа /2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх/ алдангид 29,800,000 /хорин есөн сая найман зуун мянга/ төгрөг нийт 30,000,000 /гучин сая/ төгрөгийг М.*******, М., М.******* нараас хувь тэнцүүлэн хуваан гаргуулж өгнө үү гэжээ.

М.*******, М., М.******* нараас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ / 1-р хх 65-66 /

...Мягмардорж овогтой нь бидэнд 60 сая /жаран сая/ төгрөгөөр 3 тээврийн хэрэгсэл зарсан. Тухайн үед бичгээр гэрээ хийгээгүй биднээс бодит байдлыг нууж эвдэрсэн машинаа зарсан. Тус тээврийн хэрэгслийг М.оос авч Төв аймгийн Заамар сумаас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум руу ирэх замдаа эвдэрсэн. Энэ байдлыг тухайн цаг үед бидний зүгээс М.од мэдэгдэж тээврийн хэрэгслээ буцаан өгч мөнгөө авъя гэхэд Та нар наад машинаа засаад авчихаа хугацааг нь хойшлуулна гэж тохиролцсон. Гэтэл М. биднийг гүтгэж Цагдаагийн байгууллагаар шалгуулан гэрээний үүрэг зөрчин алданги нэхэж байна. Тиймээс бид тухайн үед Төв аймгийн Заамар сумаас ирэх замдаа эвдэрсэн гурван машинд өөрсдийн зүгээс гаргасан тээврийн хэрэгслийн засвар, үйлчилгээний зардлыг М.оос нэхэмжилж байна....Мягмардорж овогтой оос авсан гурван Хино маркийн тээврийн хэрэгсэлд засвар хийсэн зардал, хохирол нийт 36,230,000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлийн хариуцагч М.оос гаргуулж өгнө үү...гэх.

М.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүх хуралдаанд /онлайн/ гаргасан тайлбартаа; ...Нэхэмжлэгч М.ын зүгээс өөрийн эзэмшлийн 3 тооны ачааны зориулалтай авто машиныг М., М.*******, М.******* нартай 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээлгэн өгсөн. Автомашины нийт үнийн дүнг 80,000,000 төгрөг гэж үнэлсэн. Үүнээс урьдчилгаа 20,000,000 төгрөг төлсөн. Үүнээс хойш 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 9,500,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр 4,500,000 төгрөг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 6,000,000 төгрөгийг тус тус 51740751443 тоот данс руу шилжүүлсэн байна. 2018 оны 10 дугаар сарын 19-ны өдөр авто машин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа урьдчилгаа төлбөр 20,000,000 төгрөг төлж, төлбөрийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төлж дуусгах. Хэрвээ заасан хугацаанд төлөөгүй бол хуульд заасан журмын дагуу 0.5 хувийн алданги тооцно гэж гэрээ байгуулсан. М.*******, М. нар нь заасан хугацаанд төлбөрөө төлж дуусгаагүй авто машиныг хууль бусаар гаргаж, өөрийн нэр дээр шилжүүлсэн. Энэ хүмүүсээс төлбөрөө төлөхийг удаа дараа шаардахад 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 9,600,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 9,200,000 төгрөг 2019 оны 06 дугаар сарын 19-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 074 дугаар сарын 05-ны өдөр 8,000,000 төгрөг 2019 оны 10 дугаар сарын 112-ны өдөр 14,200,000 төгрөг 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 7,200,000 төгрөг төлсөн байна. Ингээд үндсэн төлбөрөөс 200,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр гэрээний үлдэгдэл 200,000 төгрөг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс төлбөр төлөх хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл алданги 29,700,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч нараас / 1-р хх 39 тал / шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа ...М.*******, М., М.******* бид нарт М. дахин шүүхэд 30,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэл гаргасныг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

М. нь анх бидэнд эвдрэл гэмтэлтэй машиныг зүгээр гэж хэлээд зарсан, бид наад машин чинь эвдэрсэн наймаагаа буцаах хүсэлт тавихад та нар засаж сэлбээд авчхаад зохицуулаад ажил төрлөө эхэлж бай, төлбөр төлөх хугацааг нь сунгаж өгнө гэж ярьсан, улмаар удалгүй би гадагшаа явах болсон. Тэгээд ямар ч байсан энэ гэрээг хийчих, ямар нэгэн асуудал болохгүй гэж хэлээд гэрээг сүүлд нь нөхөж хуурч хийсэн атлаа биднийг машин залилсан гэж цагдааг өгч цагдаагийн байгууллагаар шалгуулсан. Энэ нөхцөл байдлаас болж бид энэ хүнд цагдаагийн байгууллага дээр асуудал шалгагдаж байхад 80,000,000 төгрөг өгөөд төлбөр тооцоо дууслаа гээд бичиг цаасаа хийлгэж авах гэтэл удахгүй, очно. Сэлэнгэд очих боломжгүй байна гэж удаасаар байгаад ирээгүй. Бид нар бүх мөнгийг нь дансанд нь хийсний дараа дахиад мөнгө нэхээд эхэлсэн, энэ нэхэмжилж байгаа 30,000,000 төгрөгийг төлөхгүй, тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бид бусдын адил амьдрах гэж хөдөө орон нутагт гэр орноосоо хол хөдөлмөрлөж байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргачхаад өөрсдөө шүүх хуралдаанд ирдэггүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар бодит нөхцөл байдлыг ойлгохгүй биднийг чирэгдүүлж, энэ хөл хорионы хүнд хэцүү цагт шүүхээр дахин дахин дуудуулж байгаад харамсаж байгаагаа илэрхийлж байна. Бидний зүгээс ямар нэгэн гэрээний үүрэг зөрчиж бусдад хохирол учруулсан зүйл огт байхгүй гэдгийг үүгээр илэрхийлж байна...гэх.

Хариуцагч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Бид нар М.оос нийт 3 авто машин авсан. Ингэхдээ нэг машин тус бүрийн үнэ 20,000,000 төгрөгөөр болдож авсан. Тэгээд энэ 3 машинаас эвдрэл их гарсан. Нэг машины тахир гол хугарсан. Ирээд засварт орсон. Энэ талаар М.бат-Орших тухай үед ирээд манай ахтай уулзаад машин эвдрэлтэй байна буцаагаад ав гэж хэлсэн. Тэгэхэд М. тийм зүйл байхгүй ах аа, машинаа засаад ажил төрөлдөө гараад мөнгө төгрөг болно биз дээ гэж ярьсан. Тэгээд одоо болохоор өөр зүйл яриад байна. Өөрөө ч бид нартай уулздаггүй. Өчигдөрхөн утсаар залгахад утас нь болохгүй байсан. Гэрээ сүүлд хийгдсэн. Машинд эвдрэл гарахад 2-3 удаа ирсэн. Өөрөө энэ талаар мэдэж байсан. Тэгээд намар М. ирээд гадагшаа явах гээд байна хэдүүлээ гэрээ хийе гээд бид нар гэрээ хийсэн. Тухайн үед бид нарыг залилан хийсэн гэж яриад байсан. Бид нар тухайн үедээ ярилцаж тохироод гэрээ байгуулсан. Тухайн үедээ машин тэрэг ажилд гараагүй. Бидний зүгээс төлбөр 80,000,000 төгрөг өгсөн. Сүүлдээ цагдаагаар айлган сүрдүүлээд 20,000,000 төгрөг нэмж өгсөн. Бид нараас одоо ямар үндэслэлгүй мөнгө нэхээд байна. Бид нарын зүгээс жаргал, зовлонгоо яриад байх хэцүү байна. Бид нар нэхээд байгаа мөнгөнөөс 10,000,000 төгрөгийг шууд гаргаад өгөх боломжгүй байна. Иймд бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

М.******* нараас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд холбогдуулан М.ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа ... Нэхэмжлэгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тайлбараа хэрэгт өгсөн байгаа...гэв.

Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд бичгээр гаргасан тайлбартаа /1-р хх -125 тал / ...Тус шүүхэд М.ын нэхэмжлэлтэй, М.*******, М.******* нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нарын зүгээс гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй ба, шүүх хуралдаан итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, өмгөөлөгч нар дэлгэрэнгүй тайлбар гаргах болно...гэх.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс үндсэн нэхэмжлэлдээ шүүхэд бичгээр өгсөн тайлбартаа /1-р хх-231 тал/ ...Тус шүүхэд М.ын нэхэмжлэлтэй М.******* нарт холбогдох 2018 оны 11 сарын 19-ний өдрийн Зээлээр худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 200,000 төгрөг, алданги 29,800,000 төгрөг нийт 30,000,000 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэрэг хянагдаж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын дүнг дараах байдлаар дэлгэрүүлж байна.

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 200,000 төгрөг ба нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу 29,500,000 төгрөг буюу нийт шаардлагын хэмжээ 29,700,000 төгрөг болгов. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.******* миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 30,000,000 төгрөгөөс 300,000 төгрөгийг татгалзаж байгаа болно.

Жич: алдангийн шаардлагын хэмжээг хэрхэн тооцсон задаргааг хавсаргасан бөгөөд нэхэмжлэгчээс хариуцагч нартай 15,000,000 төгрөгийн үнийн дүнд эвлэрэх боломжтой...гэх.

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагч нарын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, хариуцагч нарын шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд зохигч түүний төлөөлөгч нарын өгсөн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч М. нь хариуцагч М.*******, М.*******, М. нараас гурван ачааны авто машиныг зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөл зохих 80,000,000 төгрөгийн үнийн үлдэгдэл төлбөр 200,000 төгрөг, 60,000,000 төгрөгийн төлбөрийг төлөх хугацаа хэтрүүлсний алданги 29,800,000 төгрөг, /1-р хавтаст хэргийн 1-2, 231 дүгээр тал/, нийт 30,000,000 төгрөг гаргуулахаар шаардсанаас, нэхэмжлэгч 300,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, үлдэх 29,700,000 төгрөг гаргуулахаар, мөн хариуцагч М.*******, М.*******, М. нар нь М.оос дээрх автомашинуудын эвдрэл гэмтэлд засвар үйлчилгээ хийсний зардалд нийт 36,230,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Хэргийн 5-13 дугаар талд авагдсан талуудын хооронд 2018 оны 11 сарын 19-ний өдөр автомашин зээлээр худалдах, худалдан авах бичгээр хийсэн гэрээнүүд болон зохигч түүний төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, бусад баримтуудаас үзэхэд:

Гэрээний худалдан авагч тал болох М.*******, М.*******, М. нараас гурван ачааны автомашины урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөгийг худалдагч тал болох М.д 2018.09.13-наас 2018.09.26-ны хооронд төлсөн ба улмаар дээрх 3 гэрээ тус бүрийн 2.1-д ... гурван ачааны автомашин тус бүрийг 20,000,000 төгрөгөөр үнэлж, төлбөрийг 2018.04.01-ний өдөр төлөхөөр тохиролцсоны дагуу худалдан авагч нар нь 2019.02.04-нөөс 2019.11.14-ний өдөр хүртэл 59,800,000 төгрөг, урьдчилгаатайгаа нийт 79,800,000 төгрөг төлж, үнийн үлдэгдэл 200,000 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 1-7, 20-21, 129-132 /дансны хуулга/, 135-155 /дансны хуулга/, 164-167 /дансны хуулга/, 231 дэх талд авагдсан нэхэмжлэлийн дэлгэрэнгүй тайлбар зэрэг баримтуудаар нотлогдож, талуудын хороонд дээрх гэрээ байгуулагдсан эсэх, түүний хүчин төгөлдөр эсэх, автомашин тус бүрийн үнэ болон нийт 80,000,000 төгрөгийн төлбөрөөс 79,800,000 төгрөг төлөгдөж, одоо үлдэгдэл төлбөр 200,000 төгрөг төлөх эсэх дээр талууд маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч нь дээрх машинуудын урьдчилгаа төлбөрөөс бусад үнийн үлдэгдэл төлбөр болох 59,200,000 төгрөгийн төлбөрийг гэрээний 2.1-д заасан 2018.04.01-нд төлөх хугацааг 2019.05.12-ноос 2019.11.14-нийг буюу төлбөр төлж дуусах хүртэл, үлдэгдэл төлбөр 200,000 төгрөгийг 2019.11.14-нөөс тус тус хугацаа хэтрүүлсний алдангид нийт 29,800,000 төгрөг, бүгд 30,000,000 төгрөг гаргуулахаас нэхэмжлэгч нь 300,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, үлдэх 29,700,000 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хуваан гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч гаргасан / 1 дүгээр хавтаст хэргийн 39 тал / тайлбартаа ... бидний зүгээ ямар нэгэн гэрээний үүрэг зөрчиж, бусдад хохирол учруулсан зүйл байхгүй ... хэмээн маргаж байна.

Талуудын хооронд бичгээр байгуулсан дээрх 3 гэрээ тус бүрийн /1 дүгээр хавтаст хэргийн 5-12/ 2.1-д зааснаар ... машин нэг бүрийн үнийг 20,000,000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар, мөн уг төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд өдрийн 0,5 хувиар алданги тооцож төлөхөөр тохиролцсон байна. Мөн гэрээний 2.2-т автомашиныг 2018.11.19-ний дотор хүлээлгэн өгөхөөр тохиролцсоны дагуу нэхэмжлэгч нь автомашины урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөг авснаар 2018.09.13-ний өдөр худалдан авагч талд машиныг хүлээлгэн өгсөн нь талууд эд хөрөнгийн үнийг бүрэн төлөхөөс өмнө автомашиныг шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдсон ба үүнд талууд маргаагүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох гурван автомашины үнийн үлдэгдэл 200,000 төгрөг дээр талууд маргаагүй, гагцхүү уг төлбөрийг /60 сая төгрөг/ төлөх гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүйн хариуцлага буюу хугацаа хэтрүүлсний алданги /1-р хавтаст хэргийн 231 тал /-д тооцсон нийт 29,800,000 төгрөгөөс 300,000 төгрөгөөс нэхэмжлэгч татгалзаж, алдангид 29,500,000 төгрөг, үлдэгдэл төлбөр 200,000 төгрөг, нийт 29,700,000 төгрөг / 1 дүгээр хавтаст хэргийн 232 дугаар талын алдангийн тооцооны хүснэгт / гэж тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4, 232.6-д тус тус зааснаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль буюу гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх бөгөөд ... анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, ... хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр нөгөө талдаа алданги төлөхөөр тус тус зохицуулсан ба мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д ... шүүх алдангийн хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан түүнийг багасгаж болохоор заасны дагуу нэхэмжлэгч нь 59 сая төгрөгийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцон / хх 232 тал/ 29 500 000 төгрөгийн алданги нэхэмжилсэн боловч худалдан авагч нараас 3 авто машины үнэд урьдчилгаатайгаа нийт 79,800,000 төгрөгийг зохих хэмжээгээр төлж, одоо 200,000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн, мөн худалдан авсан авто машинуудад эвдрэл гэмтэл гарсны улмаас тухайн үед тээвэр хийх боломжгүй нөхцөл байдал үүсэж байсан зэргийг харгалзан үзэж нэхэмжилсэн 29,500,000 төгрөгийн алдангийн 60 хувь буюу 17,700,000 төгрөг, үнийн үлдэгдэл 200 000 төгрөг, нийт 17 900 000 төгрөгийг дээрх гурван хариуцагчаас тэнцүү хуваан гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийт 30,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,100,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болговол зохино.

Мөн хариуцагч нар нь энэхүү алдангийг төлөхгүй хэмээн тайлбарлаж буй хэдий ч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-д зааснаар ... нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолсон баримт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг няцааж чадаагүй гэж үзнэ.

2. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан хариуцагч нараас гаргасан /1-р хавтаст хэргийн 65-66/ сөрөг нэхэмжлэлдээ ... М.оос дээрх гурван автомашины эвдрэл гэмтэлд хийсэн засвар, үйлчилгээний зардалд нийт 36,230,000 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд зохигчийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд өгсөн тайлбарууд, 1 дүгээр хавтаст хэргийн 65-86 дугаар талд сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан гаргасан машины эвдрэл гэмтлийг засварлахад гарсан зардлын баримтууд, Түмний хишиг компаний захирлын тодорхойлолт, хэргийн 189-190 дүгээр талд авагдсан гэрч мэдүүлэг зэргээр дээрх автомашинууд нь худалдагчаас худалдан авагч талд шилжих үед буюу 2018 оны 08 сарын сүүлээр, 9 сарын 20-ноос хойших хугацаанд автомашины мотор дуугарсан, тахир гол хугарсан, тос масло гоожсон зэрэг эвдрэл үүссэн байсны улмаас уг гол эд ангиудыг шинээр сольж, засварласан талаар гэрч Б.Эрхэмбаярын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар ... худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах, солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэхийг... шаардах эрхтэй бөгөөд мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар ... худалдагч тухайн эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч нь 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй байна. Зохигчийн нэхэмжлэл, тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэргийн нөхцөл байдлаас үзэхэд; худалдагч нь тухайн эд хөрөнгөд баталгаат хугацаа тогтоосон эсэх нь тодорхой бус боловч мөн хуулийн 254.7-д зааснаар эд хөрөнгийн баталгаат хугацааг худалдан авагчид эрсдэл шилжсэн үеэс эхлэн тоолох бөгөөд баталгаат хугацааны дотор гол доголдлыг /машины мотор дуугарсан, тахир гол хугарсан/ илрүүлсэн гэж үзэх буюу худалдан авагчид эрсдэл шилжих үед уг доголдол байсан гэж үзэхээр байна.

Иймд хариуцагч нарын дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 1 дүгээр хавтаст хэргийн 68-86 дугаар талд авагдсан тэдний нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон Түмний хишиг компанийн тодорхойлолт, машины эвдрэл гэмтэл болох мотор, тахир голыг сольж, засварлах, тос масло солиход гарсан гэх нийт 36,230,000 төгрөгийн зардлын заримыг буюу 2018.09.20-ноос 2019.04.20-ныг хүртэл хугацаанд уг машины гол эд ангийг засварлахад гарсан зардал болох хэргийн 72, 86 дахь талд авагдсан мотор, тахир гол, шүүр, гар, их биений укладш зэрэг гол эд ангийг сольж, засахад гарсан нийт / 7,500,000+3,575,000 / 11,075,000 төгрөгийн зардлыг Д.оос гаргуулж, хариуцагч нарт тэнцүү хуваан олгох, үлдэх 25,155,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүлээн зөвшөөрөхгүй хэмээн тайлбарлаж маргаж байгаа боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-д зааснаар ... нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолсон баримт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг няцааж чадаагүй гэж үзнэ.

Дээрхээс үзэхэд; Талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан ... эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд мөн хуулийн 263 дугаар үйлийн 263.1, 263.2-т зааснаар талууд гэрээг бичгээр байгуулж, машины үнэ, төлбөрийн хэмжээ зэргийг харилцан тохиролцсон гэж үзэхээс гадна, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4, 232.6-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч нараас анз шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар ...хариуцагч буюу худалдан авагч нар нь тухайн худалдан авсан эд хөрөнгө болох автомашины гол эд ангийн доголдлын талаар маргаж байгаа бөгөөд энэхүү доголдлыг илрүүлж засварлахад гарсан зардлыг нэхэмжлэгчээс төлүүлэхээр шаардах эрхтэй байна. Мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар ...худалдан авагч нь өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн бол 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй байхаар тус тус зохицуулжээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангагдсан хэсэг болох 17,900,000 төгрөгт тохирох тэмдэгтийн хураамж 247,450 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хуваан гаргуулж нэхэмжлэгчид олгох,

Хариуцагч нараас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 339,100 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэсэг болох 11,075,000 төгрөгт тохирох тэмдэгтийн хураамж 192,150 төгрөгийг нэхэмжлэгч М.оос гаргуулан М.*******, М.*******, М. нарт тэнцүү хуваан олговол зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4, 232.6, 232.8, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт тус тус зааснаар М.*******, М.*******, М. нараас 17,900,000 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж М.од олгож, үлдэх 12,100,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт тус тус зааснаар М.оос 11,075,000 төгрөг гаргуулан М.*******, М.*******, М. нарт тэнцүү хуваан олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 25,155,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар М.оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******, М.*******, М. нараас 17,900,000 төгрөгийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 247,450 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хуваан гаргуулж нэхэмжлэгчид олгох, хариуцагч нараас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 339,100 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 11,075,000 төгрөгийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 192,150 төгрөгийг нэхэмжлэгч М.оос гаргуулан М.*******, М.*******, М. нарт тэнцүү хуваан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Хариуцагч нь энэхүү шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН