Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2018/00989

 

 

 

 

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2018/00989

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:М ББСБ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Тд холбогдох

 

Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийг төлөөлж О.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баянжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн захирал О.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 192 дугаар шийдвэрээр Д.Т нь манай банк бус санхүүгийн байгууллагад 64,083,000 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэсэн. Ингээд Д.Т нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамж гаргуулсан боловч 4 дүгээр сард шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад захирамж, гүйцэтгэх хуудсаа аваачиж өгч, ажиллагааг эхлүүлсэн. Ингээд байрны үнэлгээтэй холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргаж, удааширсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 2017 оны 9 дүгээр сард Д.Т нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг,  тоот орон сууцыг манай банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр шилжүүлэн өгч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Ийнхүү орон сууц манай өмчлөлд шилжсэн боловч Д.Т нь одоог хүртэл гэр бүлийн хамт амьдарсаар байна.

Иймд Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 202 дугаар байрны 41 тоот орон сууцнаас Д.Тыг албадан гаргаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.уулын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т гаргасан тайлбартаа:

... Тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь дээрх маргаан бүхий байрны хууль ёсны өмчлөгч нь Д.Т гэж үзэж байна. Тиймээс хууль ёсны өмчлөгч нь өөрийн өмчлөлийн зүйлээ суллаж өгөх хууль зүйн зохицуулалт байхгүй гэж үзэж байна.

... Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ББСБ ХХК ь хариуцагч Д.Тд холбогдуулан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 202 дугаар байрны 41 тоот орон сууцыг Д.Тын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2016/0192 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Д.Таас 64,083,000 төгрөг гаргуулж, М ББСБ-д олгож, ... Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Д.Т төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг,  тоотод орших 40 мкв талбайтай, улсын бүртгэлийн  дугаартай, 3 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж зааснаар Д.Т нь дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул М ББСБ ХХК нь шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хандаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Ийнхүү шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсаны үндсэн дээр хариуцагч Д.Тын барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, тоотод орших 40 мкв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай, 3 өрөө орон сууцыг М ББСБ ХХК-ийн өмчлөлд 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр шилжүүлэн,  дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна.

 

Хариуцагч Д.Т болон түүний гэр бүлийн гишүүд нь дээрх орон сууцанд одоог хүртэл амьдарч байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх гэж зааснаар өмчлөх эрх үүссэн байна.

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өмчлөгч М ББСБ ХХК нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй юм.

 

89 89.1- տ , .Туул нь хууль ёсны өмчлөгч бөгөөд өөрийн өмчлөлийн зүйлээ суллаж өгөх хууль зүйн зохицуулалт байхгүй гэж тайлбарладаг боловч үүнийгээ нотлоогүй, орон хууль ёсоор .Туулын .

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

106 106.1- Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2- Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй 㺺 .

 

Баянзүрх дүүрэг, тоотод орших 40 мкв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай, 3 өрөө орон сууцыг Д.Т / /-ы , М ББСБ ХХК-д .

 

ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т 2018 3 21-ий 2018 3 07- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмаар мэдэгдсэн бөгөөд , мөн 100 100.3, 100.4- , талыг .

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. 106 106.1- Баянзүрх дүүрэг, тоотод орших 40 мкв талбайтай, улсын бүртгэлийн  дугаартай, 3 өрөө орон сууцыг Д.Т / /-ы , М ББСБ ХХК-д .

 

2. 56 56.1, 7 7.1.2- ийн 70,200 , Д.Таас 70,200 , М ББСБ ХХК-д .

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ