Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2019/00352

 

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2019/00352

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ф ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.Э холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 74,825,693 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ф ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Э 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тус ББСБ-тай ...... тоот зээлийн гэрээ байгуулж 64,000,000 төгрөгийн зээлийг сарын 4,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцтгэлийг хангах баталгаа болгон өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 10-р хороо, Зүүннаран . тоотод б......айрлах . улсын бүртгэлийн ду......гаартай хувийн сууц зориулалттай 800м.кв талбайтай, Баянгол дүүргийн 10-р хороо, . тоотод байрлах .....17 улсы....н бүртгэлийн дугаартай хувийн сууц зориулалттай 72м.кв, Баянгол дүүргийн 10-р хороо, ...тоотод байрлах ...... улсын бүртгэлийн дугаартай дэлгүүр цайны газар зориулалттай 96м.кв, Баянгол дүүргийн 10-р хороо, ........тоотод байрлах .улсын бүртгэл........ийн дугаартай 453м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар болон дээрх сууцнуудыг ......... тоот Ипотекийн гэрээний үндсэн дээр тус тус барьцаалсан.

Т.Э нь зээлийн гэрээний 3.1.1-д заасанаар Зээл, зээлийн хүүний төлбөрийг хавсралт №1-д заасан графикийн дагуу төлөх үүрэгтэй гэж заасан ба сар бүрийн 25-ны өдөр зээл, хүүний төлбөр төлөх графиктай байсан.Гэвч зээл авсанааасаа хойш 2018.01,25-ны өдөр үндсэн зээлээс 4,367,520 төгрөг төлсөн мөн 2018.03.01-ний өдөр үндсэн зээлээс 4,207,154 төгрөг төлсөн, зээлийн хүүнд нийт 11,590,826 төгрөгийн хүү төлсөн ба 2018.06.27-ны өдрөөс хойш ямар ч төлбөр төлөөгүй. Манай компаний зүгээс Т.Э графикийн дагуу төлбөр төлөх үүрэгтэй,төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээнд заасанаар нэмэгдүүлсэн хүү тооцогдох, Монгол банкны мэдээллийн санд активын ангилал буурч бүртгэгдэхийг удаа дараа сануулж байсан боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Иймд Зээлийн гэрээний 4.2.1-т Зээлдэгч нь энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу удаа дараа төлөөгүй бол ББСБ өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж зээлийг төлүүлэхээр шаардар эрхтэй гэж заасныг үндэслэн гэрээ цуцлахыг удаа дараа сануулсан болно. Т.Э нь зээлийн хүүгийн болон үндсэн зээлийн төлөлтийн зөрүүг арилгаагүй тул 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ... тоот зээлийн гэрээг цуцалж Т.Эаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэнд 55.425.326 төгрөгийн үндсэн зээл, 14.657.092 төгрөгийн үндсэн хүү, 1.403.802 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 71.486.220 төгрөг болсон.

Т.Эаас зээлийн гэрээний үүрэгт 2018.11.06-ны өдрийн байдлаар 71.486.220 төгрөг нэхэмжилсэн. 2018.11.06-ны өдрөөс 2018.12.11-ний өдөр хүртэлх хугацааны зээлийн хүү 2.869.969 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 469.504 төгрөг нийт 3.339.473 төгрөгийг нэмэж 2018 оны 12 сарын 11-ны өдрийн байдлаар 55,425,326 төгрөгийн үндсэн зээл, 17,527,061 төгрөгийн үндсэн хүү, 1.873.306 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 74,825,693 төгрөг байна.

Манай компанийн Хаан банкны .... тоот харилцах дансанд Т.Э нь 2018.06.27 өдөр хүртэлх хугацаанд нийт 20,165,500 төгрөг хийсэн. Уг мөнгийг зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 8,574,674 төгрөг, хүүнд 11,581,682.77, нэмэгдүүлсэн хүүнд 9,143.23 төгрөг авсан. Эргэн төлөлтийн графикийн дагуу бол сард 7,018,636.07 төгрөг төлөх ёстой. Уг төлөлтийн дагуу 2018.01.25-нд төлсөн үүнээс хойш 10 сарын турш график төлөлт зөрчигдөж явсан буюу сүүлийн 5 сар огт төлөлт хийгдээгүй. Т.Э нь графикын дагуу төлсөн бол 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээл бүрэн төлөгдөж дуусах байсан. Гэвч 2018.12.11-ний өдрийн байдлаар үндсэн зээлээс 8,574,674 төгрөг төлж зээлийн үлдэгдэл 55.425.326 төгрөг байгаа учраас зээлийн гэрээний 4.2-д заасны дагуу хугацаанаас нь өмнө зээлийг төлүүлэхээр шаардаж байна.

Иймд Т.Эас зээлийн гэрээний үүрэгт нийт 74,825,693 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, Иргэний хуулийн 175-р зүйл, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Т.Этай байгуулсан зээлийн гэрээний 3.3.3, ипотекийн гэрээний 5-р зүйлийн 5.1, 5.3-т заасныг тус тус үндэслэн зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Т.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд Ф ББСБ ХХК нь надад холбогдуулан 71.486.220 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Иргэн Т.Э миний бие нь 2018оны 12 дугаар сарын 28-ны өдөр Ф ББСБ ХХК-тай зээлийн болон үл хөдлөх хөрөнгийг барьцааны гэрээ байгуулж 64.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан.

Улмаар миний бие зээлийн төлөлтийг цаг тухай бүрд нь төлдөг байсан. Гэтэл одоо эргэн төлөлтүүдийг үндсэн зээлээс бус зээлийн хүүгээс нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ф ББСБ ХХК, хариуцагч Т.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 74,825,693 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж, зээлийг цаг хугацаанд нь төлдөг байхад зээлийн төлбөрийг үндсэн зээлээс бус хүүгээс хассан нь үндэслэлгүй гэх тайлбарыг гаргажээ.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ф ББСБ ХХК, хариуцагч Т.Э нар 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр .... тоот Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээ байгуулж, хариуцагч 64,000,000 төгрөгийг, нэг сарын 4.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлжээ. Мөн өдрийн зээлийн барьцааны . тоот дөрвөн г.......эрээгээр хариуцагч нь зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн . тоотод орших у....лсын бүртгэлийн . дугаартай ....800 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн .......тоотод орших улсын бүртгэлийн . дугаартай, 96 ........м.кв талбайтай, дэлгүүр цайны газрын зориулалттай, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн . тоотод орших ......улсын бүртгэлийн .дугаартай 7.........2 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, ........тоотод орших улсын бүртгэлийн . дугаартай 153......... м.кв талбайтай, нэгж талбарын ...... дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус барьцаалжээ.

, өнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагаа 21 дүгээр зүйлийн 21.4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасан ба хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа 2017.12.18-ны өдөр 64 сая төгрөг зээлсэн гэснээс үзвэл нэхэмжлэгч зээлийг хариуцагчид олгосон гэж үзлээ.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т зааснаар зээлийн гэрээ байгуулагджээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт-ээр хариуцагч 20,165,499 төгрөг төлсөн байх ба хариуцагчийн зээлийг хугацаанд нь төлж байсан үндэслэл нотлогдохгүй, дээрх зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгтээр хариуцагч үндсэн зээлийг 2018 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс, үндсэн хүүг 06 дугаар сарын 27-ны өдрөөс, нэмэгдүүлсэн хүүг 03 дугаар сарын 28-ны өдрөөс хойш төлөөгүй нь зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний 4.2, 4.2.1-д заасны дагуу нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж зээлийг буцаан төлүүлэхээр шаардсан нь үндэслэлтэй байна.

Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлаа үндэслэл бүхий байдлаар, баримтаар нотлоогүй, энэ талаархи хүсэлтийг шүүхэд гаргаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан, төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зээл, хүүг хугацаандаа төлөөгүй гэх тайлбарыг мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар бодит байдалд нийцсэн, үнэн зөв тайлбар гаргасан гэж үзлээ.

Иймд хариуцагч Т.Эгаас зээлийн гэрээний үүрэгт 74,825,693 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ф ББСБ ХХК-д олгох үндэслэлтэй.

Зохигчийн хооронд байгуулагдсан барьцааны гэрээг үндэслэн нэхэмжлэгч, хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргаж буй нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т нийцсэн, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Хариуцагч Т.Э зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй явдал нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т заасны дагуу нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар шаардах эрхийг үүсгэх ба энэ нь барьцааны зүйлийн өмчлөгчид шууд чиглэдэг тул хариуцагч, нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хариуцах үүрэгтэй.

Хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй нь үүргийн гүйцэтгэлийг хөрөнгөөр хангах үндэслэл болж 175 175.1- зааснаар барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 10 дугаар хороо, ....... ........дугаартай 800 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, . тоотод орших улсын бүртгэлийн ..... дугаартай, 96 м.кв талбайтай, дэлгүүр цайны газрын зориулалттай, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн ........ тоотод орших улсын бүртгэлийн . дугаартай 72 .......м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, . тоотод орших улсын бүртгэлийн........ ........дугаартай 153 м.кв талбайтай, нэгж талбарын ...............дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг зээлийг төлүүлэхийг хүссэн нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

ؿ нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хариуцагчид 11 дүгээр сарын 21-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан. Хариуцагчид түүний шүүхэд мэдүүлсэн хаягаар шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д ы дагуу хүргэсэн байх боловч хариуцагч шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул эхэмжлэгчийн төлөөлөгчийн хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар зохигчийн шүүхэд гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Эаас 74,825,693 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ф ББСБ ХХК-д олгосугай.

2.    Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Т.Э шүүхийн шййдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн ......... тоотод орших улсын бүртгэлийн .......дугаартай 800 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн ....... тоотод орших улсын бүртгэлийн . дугаар........тай, 96 м.кв талбайтай, дэлгүүр цайны газрын зориулалттай, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, ........... дугаартай 72 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай, Баянгол дүүргийн .........тоотод орших улсын бүртгэлийн ...... дугаартай 153 м.кв талбайтай, нэгж талбарын .........дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг ж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шүүхийн газарт .

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 57.1, эмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 653,982 төгрөгийг , хариуцагч Т.Эгаас 653,982 трөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч Ф ББСБ ХХК-д олгосугай.

4.    120 120.2- , , 뺺, 㺺 14 болохы .

 

 

 

 

د .