Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2018/01988

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2018/01988

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Т.У 

 

Хариуцагч:  О ХХК 

 

Хариуцагч:  М ХХК 

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд:Ж. Э 

 

хариуцагч О ХХК-тэй 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, улмаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийснээс учирсан хохирол гэж хариуцагч ОХХК-иас автобусны төлбөрт төлсөн 29,600,000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 2,500,000 төгрөг, автобусны үнэлгээ гаргуулсан зардалд 500,000 төгрөг, нийт 32,600,000 төгрөг, хариуцагч М ХХК-иас автобусны төлбөрт төлсөн 400,000 төгрөг, даатгалын зардал 239,219 төгрөг, итгэмжлэл хийлгэсэн зардал 23,600 төгрөг, автобусыг худалдан авахад авсан 30,000,000 төгрөгний зээлийн хүүнд төлсөн 33,659,844 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 2,500,000 төгрөг, автобусыг хадгалуулсан зардалд 8,250,000 төгрөг, нийт 45,072,663 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэл, гуравдагч этгээдийн хариуцагч М ХХК-д холбогдох автобус хадгалагдаж байгаа авто гаражийг албадан чөлөөлөх, хадгалалтын гэрээний үүрэгт нийт 9,000,000 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, А.Д, хариуцагч нарын төлөөлөгч Ц.П, хариуцагч нарын өмгөөлөгч Ш.О, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ү.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.У-ийн нэхэмжлэлтэй М ХХК, О ХХК-нд холбогдох иргэний хэргийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан ба магадлалд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулахыг дурьдсан. Нэхэмжлэгч миний зүгээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулж байсан хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээс мэдүүлэг авсаны дараа нэхэмжлэлийн шаардлагыг зайлшгүй өөрчлөх шинэ нөхцөл байдал бий болсон тул шүүхэд гаргаж байсан нэхэмжлэлийн шаардлагуудыг дараах байдлаар өөрчилж оайна. Үүнд:

Нэхэмжлэлийн шаардлага: 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож автобусны үнэ 30 000 000 төгрөгийг хариуцагч О ХХК-иас гаргуулах. Мөн хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсан хариуцагч нараас өөрт учирсан хохиролд 47 672 663 төгрөг гаргуулах.

 

Нэхэмжлэлийн үндэслэл: М ХХК-ийн захирал Ц.П нь 2015 оны 8 дугаар сараас эхлэн өөрийн компанийн том оврын автобусыг 30 сая төгрөгт худалдах зарыг бусдаар дамжуулан тавьсан байсан ба манай нөхөр тэдний автобусыг үзээд хэтэрхий үнэтэй байна гээд сонирхохоо больсон байхад Ц.Пийн хүү П.Чингүнжавын найз Бадрал гэгч нь 2015 оны 9 сараас эхлэн нөхрийн утас руу дахин, дахин утасдаж манай автобусыг та 30 сая төгрөгөөр худалдаж авбал таныг жуулчин тээвэрлэх ажлаар хангая, их ашигтай гэдэг байсан. 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нөхөр бид хоёр Бадралын ярьж байгаа нь үнэн эсэхийг нягтлахын тулд Ц.Пийн ажил дээр нь очиж уулзсан ба бид Ц.Пид эхлээд манайх 2006 оны том оврын автобустай юм, танай компанийн жуулчдыг өөрсдийн эзэмшлийн том оврын автобусаараа тээвэрлэж хамтран ажиллах тухайгаа хэлэхэд Ц.П нь зөвхөн өөрийнх нь М компанийн эзэмшлийн том оврын автобусыг 30 сая төгрөгт худалдаж авсан тохиолдолд нөхрийг маань жуулчин тээвэрлэх ажилд жолоочоор авч хамтран ажиллах боломжтой гэдэг санал тавьж бидний саналыг хүлээн аваагүй. Нөхөр бид хоёр ярилцаад түүний саналыг хүлээн зөвшөөрч, хамтран ажиллахын тулд би М компанийн автобусыг 30 000 000 төгрөгийн зээлээр худалдаж авах, Ц.П нь намайг тус компанийн автобусыг худалдан авсны дараа манай нөхрийг жолоочоор ажилд авч, нэг сард 4,5-6,5 сая төгрөгийн орлого олох боломжтой аялалд 4-өөс доошгүй удаа ОХУ болон БНХАУ-д жуулчин тээвэрлүүлэх ажлаар хангах үүрэг хүлээсэн. Харин бид хамтарч ажилласны үр дүнд олох цэвэр ашгаасаа автобус худалдаж авах зорилгоор Прогресскапитал ББСБ ХХК-иас зээлэх 30 000 000 төгрөгийн зээлийг 2 жилийн хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Хэлэлцээр хийх явцад Ц.П нь бүх асуудлыг М ХХК-ийн нэрийн өмнөөс ярьж байсан ба 2015 оны 10 сарын 15-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулж, гарын үсэг зурах болоход автобусны эзэмшигч нь М ХХК биш ОХХК байсан. Гүйцэтгэх захирлаас нь учрыг нь лавлахад энэ 2 компанийн үүсгэн байгуулагч нь Ц.П, О ХХК бол М ХХК-ийн охин компани учир бид ямар нэгэн асуудал гаргахгүй, та санаа зоволтгүй гэсэн. Ийнхүү ОХХК-тай гэрээ байгуулахаар болоод 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ-нд би гарын үсэг зурж, автобусны үнэ 30 000 000 төгрөгийг бэлнээр төлсөн. Уг гэрээнд худалдагч тал болох ОХХК-ийг төлөөлж, тус компанийн үүсгэн байгуулагч Ц.П гарын үсгээ зурсан гэж ойлгож байсан. Талуудын хооронд 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хамтран ажиллах гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан байсан бөгөөд М ХХК амаар байгуулагдсан Хамтран ажиллах гэрээгээр бидний өмнө хүлээсэн үүргээ удаа, дараа зөрчиж автобусаа худалдахдаа анх ингэж хамтран ажиллана гэж ярьж, амлаж байсан бүх зүйл нь биелэгдэх боломжгүй нь тодорхой болсон тул би Иргэний хуульд заасны дагуу Хамтран ажиллах болон худалдах худалдан авах гэрээнүүдээс татгалзах саналыг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс Ц.Пид тавьж байсан ба 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч компаниудын захирал Ц.П нь гэрээнүүдээс татгалзах миний саналыг хүлээн зөвшөөрч, худалдах худалдан авах гэрээний дагуу надаас авсан 30.000.000 төгрөгийг надад 2016 оны 1 дүгээр сарын 10-наас 15-ны хооронд буцаан төлнө гэсэн амлалтын бичгийг, харин би мөнгөө авсаны дараа автобусыг буцааж өгөх бичгийг энэ өдрөөр огноолон бичиж Ц.Пид өгсөн атал Ц.П нь энэ үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй ба намайг 2015 оны 12 сарын 18-ны өдрөөс эхлэн автобусаа буцааж авахыг шаардахад аваагүй учраас Хадгалалтын гэрээний дагуу сар бүр хадгалалтын зардлыг би төлж надад бодит хохирол учирсан. Түүнчлэн 30 сая төгрөгийг өгнө гэсэн хугацаандаа өгөөгүй учраас би өнөөдрийг хүртэл 30 сая төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 33 659 844 төгрөгийн хүүг ББСБ-д төлж байна. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О ХХК-ийн Гүйцэтгэх захирал, М ХХК-ийн менежер албан тушаалтай П.Чингүнжав гэгчээс шүүхэд гэрчээр дуудаж мэдүүлэг авахад Ц.П бидний хооронд 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдаж байсан Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ-нд О ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд болох үүсгэн байгуулагч болон Гүйцэтгэх захирлын хэн нэгний гарын үсэг зурагдаагүй, харин үл таних этгээд уг гэрээнд гарын үсэг зурсан үйл баримт Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын гарын үсгийн шинжилгээ хийсэн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2198 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, энэхүү хэлцлийн үндсэн дээр өгсөн авснаа буцаан шаардан авах мөн өөрт учирсан хохиролыг шаардах хууль ёсны эрх надад байгаа гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Т.У нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжинэ. Шаардлагаа 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өөрчилсөн. Би автобус жолоодох эрх байхгүй. Манай нөхөр автобус жолоодож хот хооронд явдаг. Хараацай жигүүр компанид ажиллахаа болиод Тэнгэр трейвэлд ажилд орох гэж байхад Монгол аялал жуучлалын захирлын хүү нь маргаж буй автобусыг 30 саяаар зарна гэснээр очиж үзсэн. Автобус нь гайгүй байсан боловч насжилт ихтэй, өндөр үнэтэй байсан. Иймд авахаа больсон. Гэтэл дахин утсаар яриад автобусыг авчихаач ажлаар хангана. Олон улсад жуулчин тээвэрлэнэ гэсэн. Ингээд ажлаар хангана гэсэн тул Мын зурагтаар гарч байсан сурталчилгааг танилцаад дахин автобусыг үзсэн. Бидэнд үнэхээр ашигтай гэж танилцуулсан. Улмаар захирал Птой уулзсан. Аялалын маршрут болон бусад зүйлсийг танилцуулсан. Автобусыг авбал ажлаар хангана. Манжуур болон дотоодод явуулна гэсэн. Энэ үед бид автобустай тул манай автобусаар хамтарч ажиллая гэсэн. Манай автобусаар хамтрахгүй гэсэн тул би танай автобусыг зээлээр аваад хамтран ажиллая гэхэд өөрсдөө мэд гэсэн. Улмаар ББСБ уруу цуг байж байгаад ярьсан. Зээл олгох боломжтой гэсэн. Хариуцагч нь нөхөр нь ажилгүй зээл авсан гэдэг. Гэтэл бид өөрсдөө автобустай байсан. Ингээд зээл судлагдаад 30 саяын зээл батлагдсан. Хариуцагчийн төлөөлөгч нь мөнгөө хурдан авчирч өгвөл ажилд явуулна гэсэн. Улмаар 2015.10.15-нд ажил тарж байхад 29 600 000 төгрөг аваад очсон. Гүйцэтгэх захирал нь байсан ба хамтран ажиллах гэрээг маргааш хийнэ гээд 2 гэрээний төсөл өгсөн. Намайг гэрээний төслөө маргааш бэлдээд ир гэсэн. Ингээд мөнгөө тушаах гэтэл Огээд өөр компани гарч ирсэн. Мөн энэ нь Пийн үүсгэн байгуулсан компани бөгөөд Монгол аялалын охин компани гэсэн. Би бэлэн мөнгө өгсөн тул баримт авья гэхэд худалдах худалдан авах гэрээ байгуулаад цааш нь авч яваад гарын үсэг зуруулж ирсэн. Би Пийг гарын үсэг зурлаа гэж ойлгосон боловч шинжээчийн дүгнэлт гарсанаар өөр хүн зурсан байсан. Би Монгол аялалын автобусыг авлаа гэж ойлгож байхад намайг хуурсан байсан. Анхнаасаа өндөр орлоготой гэж танилцуулсан тул зээлийн гэрээний эргэн төлөлтийг хүртэл түүнд уялдуулсан. Надтай гэрээ хийнэ нөхөр Галбадрахтай гэрээ хийхгүй гэж байсан. Улмаар гурвалсан гэрээ хийх болоход анх тохиролцсон байдлаасаа буцаж эхэлсэн. Зээл авсаныг П мэдэж байсан. Гэтэл бидэндтэй 250 000 төгрөгөөр цалинжих гэрээ хийсэн боловч ажил өгөхгүй, бусадтай 180-200 мянган төгрөгөөр гэрээ хийгээд явуулдаг байсан. Анхнаасаа төлөх мөнгөнөөсөө татвар авахгүй гэсэн боловч өндөр татвар авч байсан. Автобусны үнэнд Очир эрдэний орноос 29 600 000 төгрөг хүлээж авсан тул нэхэж байгаа юм. Харин 400 000 төгрөгийг М авсан тул Монгол аялалаас нэхнэ. Ингээд автобусны үнэ нь 30 000 000 төгрөг болно. Улмаар мөнгөө төлсөнөөс хойш 16-ны өдөр нь миний нэр дээр автобус шилжсэн. Улмаар нөхөр бид хоёрыг итгэмжлэл хийлгэ гэснээр 23 600 төгрөгөөр итгэмжлэл, орчуулга хийлгэсэн. Мөн 2 удаа даатгал төлсөн. 239 219 төгрөгний баримт хэрэгт байгаа. Дараа нь автотээврийн үндэсний төв дээр аваачаад жуулчин тээвэрлэх тул 21-нд буцаагаад Монгол аялалын нэр дээр шилжүүлсэн. Энэ нь иргэн хүнд зарж болдоггүйг мэдсээр байж хуурсан байдаг. Улмаар анх 10.23-нд Улаан үүд явсан. Анхны гэрээгээ огт байгуулаагүй. 11 сарын сүүлээс эхлээд л тусгай зөвшөөрөлгүй болох нь мэдэгдэж эхэлсэн. Манжуур хүртэл монгол дугаартай автобусыг зогсоогоод хураах болсон. Ингээд маргаан үүсэж эхэлсэн. Окомпаниас 29 600 000 төгрөг автобусны төлбөрт, өмгөөлөгчийн зардалд 2 500 000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн төлбөрт 500 000 төгрөг, нийт 32 600 000 төгрөг нэхэмжилж байгаа. Харин М компаниас автобусны төлбөрт 400 000 төгрөг, даатгалд төлсөн 239 219 төгрөг, итгэмжлэл хийлгэсэн төлбөр 23 600 төгрөг, 30 саяын зээлийн хүүнд төлсөн 33 659 844 төгрөг, өмгөөөлөгчийн зардалд 2 500 000 төгрөг, хадгалалтын гэрээний дагуу төлсөн төлбөрт 8 250 000 төгрөг, нийт 45 072 663 төгрөг нэхэмжилнэ. 15-д автобусаа аваад 16-с хадгалалтын гэрээ байгуулж хадгалуулсан. Гэрээн дээр анхнаасаа П гарын зураагүй байсан. Надаар зээл авахуулаад миний мөнгийг ашигласан. Би 30 саяыг төлсөн. Автобус Монгол аялал компаний нэр дээр байгаа. Монгол улс нь жуулчин тээвэрлэх гэрээггүй байхад хууль бусаар явуулж орлого олсон байдаг. Итгэл төрүүлж намайг хууран мэхэлсэн. Зээл нь өндөр хүүтэй байсан тул би төлж чадахаа больсон. Зээлийн хүү нь бодогдоод байсан тул эвлэрэх асуудлууд ярьж байсан. ББСБ-д би ажиллаж эхэлсэн. Би цалин авахгүйгээр ажиллаад зээлээ суутгуулан төлдөг байсан бөгөөд мөн бас машинаа хүртэл алдсан. ББСБ-д би хууль зүйн туслалцаа үзүүлж төлбөрөө төлж байгаа. Одоо хүртэл дуусаагүй байгаа. Хамтарч ажиллаж байсан талаар маргахгүй байх. Энэ талаар баримтаа гаргаж өгсөн байдаг. Тээвэр хийсэн мөнгийг би биш Галбадрах л авсан. Анхнаасаа намайг хуурсан байсан тул эхлээд гэрээнээс татгалзаж байсан. Улмаар харилцан энэ талаар ярьж байсан. Миний нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэхгүй, хамааралгүй зүйл ярьж байна. Бас 13 сая төгрөг олсон мэтээр ярьж байна. Гэтэл энд шатахууны үнэ ороод Монгол аялалын жуулчинг зөөсөн. Ашгийг Монгол аялал авсан. Бидний явсан жолоочийн ажлын хөлсийг татвар аваад л өгдөг. Нийт 7 удаа л аялалд явсан. Тусгай зөвшөөрлийг нь асуухад хүртэл буудлын захиалгын хуудас өгч хуурч байсан. Даатгалд зориулж надад мөнгө өгсөн гэдэг боловч энэ талаар баримтгүй. Автобус авах хүсэл зориг анхнаасаа байгаагүй. Жуулчинд явж, ашиг олох зорилгоор л авсан. Гэтэл хууртсан. Манайх автобустай боловч манай автобусаар явуулахгүй гэсэн. Очир эрдэнээс автобус авч байна гэдгээ сүүлд мэдсэн. Зогсоо зайгүй өдрийн 250 000 төгрөгөөр ажилд явуулна гэсэн боловч өөр жолоочоор ажил хийлгээд байсан. Анхнаасаа хөрөнгө оруулалт авах зорилготойгоор намайг хуурсан. Гуйж байж цөөхөн удаа аялалд явсан. Хамтарч ажиллана гэдэг үүднээс л автобусыг нь авсан. Явсан аялалд нь хүртэл хүндрэлтэй байсан. Гомдол гаргаснаар Манжуур явсан боловч тусгай зөвшөөрөлгүй байсан тул баригдсан. Баатар нь манай хүү бөгөөд хамтран зээлдэгч шаардлагатай болсон тул зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зураагүй гэдгийг 2018 оны 1 сар хүртэл мэдээгүй. Ингээд л намайг хуурсан. Гэрээнд нэр бичсэн Чингүнжав нь компаний үйл ажиллагаанд оролцдоггүй. Гэтэл өнөөдөр худлаа хэлж байна. Тусгай зөвшөөрлийг тухайн үед аваагүй байсан нь улсын бүртгэлийн гэрчилгээнд үйл ажиллагаа нэмүүлэх хүсэлтээр тогтоогдоно. Гэтэл худалдах худалдан авах гэрээний үед зорчигч тээвэр хийх эрхгүй байсан гэв.

 

Гуравдагч этгээд Ж.Э шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: Бие даасан шаардлага гаргагч Ж.Э би Чингэлтй дүүргийн 10-р хороо, Дэнжийн 42-623 тоот хаягт байрлах өөрийн эзэмшил газартаа гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьж, ашиглалтанд оруулаад байхад Т.У нь М ХХК-ийн эзэмшлийн техникийн гэрчилгээтэй,  улсын дугаартай, цагаан өнгийн, том оврын автобусыг манай гараажид хадгалуулж гэрээ байгуулсан. Гэрээнд зааснаар 2015 оны 10 дугаар сараас төлбөрийг төлж байснаа 2016 оноос автобус М компанийн эзэмшлийн автобус тул би зогсоолын төлбөрийг төлөх ёсгүй, тэгээд ч би төлбөрийн боломжгүй болсон тул гэрээгээ цуцалъя гэхэд нь би зөвшөөрсөн. М ХХК-ийн захирал Ц.Пид өөрийнхөө автобусыг авч манай зогсоолыг яаралтай чөлөөлж өгөхийг шаардахад би наад автобусыг чинь худалдсан, буцааж авахгүй гэсэн. Ц.Пид хэрвээ автобусаа авахгүй бол бусад автомашиныг зогсоолд тавиулдаг үнээр тооцож, хоног тутам төлбөр авахыг сануулсан. Автобусны өмчлөгчийн хувьд ямар ч хариу өгөөгүйгээс гадна нэг ч төгрөгийн төлбөр хийлгүй өнөөдрийг хүрч, намайг маш их хохироож байна. Иймд 1-рт: Иргэний хуулийн 106-р зүйлийн 106.2-т: Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй." гэж заасны дагуу М ХХК-д М ХХК-ийн эзэмшлийн техникийн гэрчилгээтэй, 58-96 УНБ улсын дугаартай, цагаан өнгийн, том оврын автобусыг Ж.Эгийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 42-623 тоот хаягт байрлах гаражаас авч зогсоолыг чөлөөлж өгөхийг даалгуулах, 2-рт: Автобусыг хадгалсны төлбөрт 2 машины зай эзэлж байгааг харгалзан 1 өдийн 20 000 төгрөгөөр тооцож, 15 сар буюу 450 хоногийн 9 000 000 төгрөгийг төлбөр гаргуулах тухай бие даасан шаардлага гаргаж байна. Надад тээврийн хэрэгслийн гэрчилгээ, түлхүүрүүд эх хувиараа байгаа болно гэжээ.

 

Нэхэмжлэгч Т.У нь гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Миний нэхэмжлэлтэй О ХХК болон М ХХК-нд холбогдох иргэний хэрэгт маргаан бүхий тээврийн хэрэгслийг 2015 оны 10 дугаар сараас эхлэн өөрийн өмчлөлийн зогсоолд өнөөдрийг хүртэл хадгалж буй гуравдагч этгээд Ж.Эгийн тус шүүхэд М ХХК-нд холбогдуулан зогсоол чөлөөлүүлэх, зогсоолын төлбөрт 9 000 000 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагатай танилцаад дэмжсэн тайлбарыг хүргүүлж байна.

1.            Хариуцагч болох М ХХК нь нэхэмжлэгч надад 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Жуулчин тээвэрлэж нэг сард 4-6 сая төгрөгийн цэвэр ашиг олдог гэх М ХХК-ийн эзэмшлийн том оврын автобусыг тухайн үеийн зах зээлийн ханшаас илүү үнээр буюу 30 сая төгрөгөөр худалдаж авбал ОХУ-ын Эрхүү, Улаан-Үүд, Итгэлт Хамба, БНХАУ-ын Манжуур хотод 3 жилийн хугацаанд Жуулчин тээвэрлэхээр хамтран ажиллая гэдэг санал тавьсаныг би хүлээн зөвшөөрч уг автобусыг худалдан авч байсан.

2.            Би М ХХК-ийн эзэмшлийн автобусыг худалдаж авч байна гэж анх ойлгоод 2015 оны 10 дугаар сарын 15-ны орой ажил тарж байхад бэлнээр 30 сая төгрөгийг Ц.Пийн хүү Гүйцэтгэх захирал П.Чингүүний зөвлөснөөр нягтлан бодогчид тушаасан ба тухайн үед Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ-г байгуулахад маргаж буй автобусны эзэмшигч нь О ХХК гэсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээ үзүүлсэн. Үүнийгээ Гүйцэтгэх захирал П.Чингүүн, Энхбаатар нар нь О ХХК бол манай М ХХК-ийн охин компани, захирал хүмүүстэй уулзаж байгаа тул та уулзах боломжгүй, маргааш Хамтран ажиллах гэрээг байгуулж үзэглэнэ гэж тайлбарласан.

3.            Үүнээс хойш би хамтран ажиллаж Жуулчин тээвэрлэхээр худалдаж авсан автобусыг өнөөдөр шүүхэд бие даасан шаардлага гаргаад байгаа иргэн Ж.Этай харилцан тохирч түүний өмчлөлийн зогсоолд хадгалуулахаар Хадгалалтын гэрээ байгуулсан.

4.            Би хадгалалтын хөлсийг гэрээнд заасны дагуу төлж байтал хариуцагч бидний хооронд аялалд явж ирэх бүрт маргаан үүсч гэрээгээр хүлээсэн үүргээ Ц.П нь удаа, дараа биелүүлээгүй, намайг хууран мэхэлж автобусаа зарсан гэдгээ хүлээн зөвшөөрч бид Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах болон жуулчин тээвэрлэхээр тохирсон аман гэрээнүүдийг цуцалж О ХХК 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр надаас бэлнээр авсан 30 сая төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны дотор өгье гэсэн, харин би мөнгөө өгмөгц автобусыг бүрэн бүтэн М ХХК-нд хүлээлгэн өгөх талаараа бие биеэндээ баримт бичиж харилцан солилцож үлдээсэн.

Гэтэл 2015 оны 12 дугаар сарын 18-нд манай нөхөр Ц.Птой уулзахдаа: Та сард 5-6 сая төгрөг олдог гэсэн атлаа бидний ББСБ-аас өндөр хүүтэй зээлсэн мөнгийг сар хүлээлгэж байгаад өгнө гэж юу яриад байгаа юм гэж маргаснаас болж Ц.П нь бидний мөнгийг огт өгөхгүй, та нар шүүхээр явж мөнгөө олж аваарай гэснээс хойш би түүнийг автобусаа аваач ээ, ажлын чинь гадаа хүргээд өгөх үү?, автобусаа өөрсдийн хадгалалт хамгаалалтанд ав, хадгалалтын төлбөрийг танайх төлнө шүү гэж удаа, дараа шаардсан боловч авахгүй гэдэг тайлбарыг өгч ирсэн. Маргаж буй автобусны хадгалалтын төлбөрийг эхлээд би төлж надад хохирол учирч байсан бол дараа нь зогсоолын өмчлөгч хадгалалтын төлбөрийг авч чадахгүй, Ц.П нь түүний зогсоолыг чөлөөлж өгөхгүй хохироож байгаа нь үнэн учир гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хууль зүйн үндэслэлтэй шаардлага гэж дэмжиж байна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Баялагмаа нь нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлагад гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Уийн зүгээс 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбогдуулан уг хэргийг шийдвэрлэхэд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй талаар дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчтай байгуулсан "Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, өөрт учирсан хохирлыг барагдуулах болгон нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна. Уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд өгсөн, авснаа буцаах эрх зүйн дагавар үүсч болзошгүй бөгөөд уг маргааны зүйл болох 58-96 УНБ улсын бүртгэлийн дугаартай том оврын автобус нь Ж.Эгийн "авто угаалгын болон зогсоолын газар хадгалагдаж байна. 2015 оны 10 дугаар сараас өнөөдрийг хүртэл уг автомашин нь Ж.Эгийн эзэмшлийн газарт хадгалагдаж, зогсоолын төлбөр нь 2016 оноос хойш төлөгдөөгүй. Гуравдагч этгээд өөрийн үйл ажиллагаагаа хэвийн явуулж, ашиг орлого олох боломж нь хязгаарлагдаж ирсэн. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тухайн хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэхтэй холбоотойгоор маргааны зүйлийг өөрийн эзэмшил газартаа байлгаж, эд хөрөнгө эзэмшигчийн хүлээх ёстой үүргийн нэг болох гадны аюулаас хамгаалж, хадгалж байгаа гуравдагч этгээд Ж.Эгийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөхөөр байна. Тодруулбал, нэхэмжлэгч хариуцагч талын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр эсэхийг тогтоох асуудлыг шийдвэрлэхэд гуравдагч этгээдээс анх нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулагдсан Тээврийн хэрэгсэл хадгалах гэрээ хуулийн хүчин төгөлдөр байдлаа хадгалж чадах эсэх, М" ХХК нь анхнаасаа зогсоолын төлбөрийг төлөх үүрэгтэй этгээд байсан эсэхийг тогтоосноор сүүлийн 2 жил хагасын хугацаанд автобусны зогсоолын төлбөрийг төлөхгүй, уг автобусыг авахгүй байгаагийн улмаас зөрчигдөж буй Ж.Эгийн эрхийг сэргээж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжийг бүрдүүлэх нөхцөл бий болно. Иймд "Маргааны зүйлийг шилжүүлсэн хэлцэл хүчин төгөлдөр эсэх, үүнээс гарах эрх зүйн дагавар-ыг тогтоохтой холбогдуулан гуравдагч этгээд автобусыг хадгалж байгаагийн улмаас гарсан зардлыг М ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Монгол аялал жуучлал ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани Татвар болон Нийгмийн даатгалд өргүй явж байгаад 2016 оны 01 сарын 01-ны өдрөөс эхлэн өрийн дүн хуримтлагдаж зөвхөн татварын өрийн дүн 2018 оны 06 сарын 04-ны өдрийн байдлаар 13,172,485.0 төгрөг, НДШимтгэлийн өрийн дүн 2018 оны 06 сарын 01-ны өдрөөр 25,144,101.36 төгрөг болтлоо өссөн байна. Бид үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд дараахь газруудаас зээл авч зөвхөн түрээсийн зардал, ажиллагсадын цалингийн зардал, зар сурталчилгааны зардал, аялалтай холбоотой бүх зардалдаа зарцуулаад Татвар, НДШимтгэлээ төлж чадахгүй хуримтлуулаад байна. Үүнд:

1.         "Глобал Девелопмент" ББСБ-аас сарын 5,5%-ийн хүүтэй 20,000,000.0 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлж зээлийн хүүнд нийт 6,600,000.0 төгрөгийг төлсөн

2.         "Үлэмж Их Оргил" ХХК-аас сарын 6,0%-ийн хүүтэй 12 000 000.0 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлж зээлийн хүүнд нийт 4,320,000.0 төгрөгийг төлсөн

3.         "Хайрхан Капитал" ББСБ-аас сарын 4,5%-ийн хүүтэй 20 000 000.0 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлж зээлийн хүүнд нийт 4,320,000.0 төгрөгийг төлсөн

4.         Капитрон банкнаас 2017 оны 04 сарын 14-ны өдөр сарын 5,5%-ийн хүүтэй 55 000 000.0 төгрөгийн зээлийг 2019 он хүртэл аваад одоогийн байдлаар зээл, зээлийн хүүнд нийт 30,064,312.98 төгрөг төлөгдөөд явж байна.

5.         "АСА Кредит" ББСБ-аас 2018 оны 04 сарын 24-ны өдөр 30,000,000.0 төгрөгийг сарын 4%-н хүүтэй зээлээд 2018-05-18-нд 960,000.0-г зөвхөн хүүнд төлөөд явж байна.

Одоогийн байдлаар компанийн нийт өрийн дүнг хамтран ажилладаг байгууллагуудаар жагсаавал:

       Татвар-13,172,485.0

       НДаатгал-25Д44,101.36

       Алтан плаза-9,839,500.0

       Мон Аэр Тур ХХК-17,406,700.0

       UBSТелевиз-56,011,000.0

       "АСА Кредит" ББСБ-д 30,000,000.0

       Капитрон банк-д-42,000,000.0

       "Хангай" Аялал Жуулчлалын бааз-д-8,300,880.0

         Өдрийн сонин-1,808,000.0

         Бээжин аяллын буудлын төлбөр-7,560,000.0

      Дотоодын Жуулчны баазуудад-865,000.0 гэх мэтээр одоогийн тооцоогоор нийт өрийн дүн 212,107,666.36 төгрөг хүрээд байна. 500,000.0-аас доошхи өр төлбөрүүдийг тооцсонгүй үлдээлээ гэжээ.

 

Хариуцагч О ХХК болон М ХХК нарын төлөөлөгч Ц.П нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол аялал нь худалдах худалдан авах гэрээний дагуу машин зарсан. Бид зар тавьсан. Автобус авья гэж ирээд манай хүүхдүүдтэй уулзсан байсан. Бид аваач гэж огт хэлээгүй. Харин нэхэмжлэгч нь автобусыг чинь авна гэж түр хүлээгээч гэж байсан. Бид автобусыг актаар хүлээлгэж өгсөн. Үүний дараа аялалд явах болсон. Нэхэмжлэгч нь нөхрөөрөө аялалд явуулах гээд худалдаж авсан. Автотээврийн үндэсний төв нь жуулчин тээвэрлэхэд эрх бүхий байгууллага тээвэрлэх ёстой гэсэн тул Монгол аялал уруу эргүүлж шилжүүлсэн. Улмаар ажил үүрэг гүйцэтгэсэн. 13 292 000 төгрөгний ашиг олсон байдаг. Даатгалын мөнгөгүй гээд надаас мөнгө авч байсан. Улаан үүдийн тээвэр ашиггүй байна гээд Манжуур уруу явсан. Манжуур уруу заримдаа явуулдаггүй, заримдаа болдог байсан. Бид хууран мэхэлж зараагүй. Харин эсэргээрээ биднийг айлган сүрдүүлж, 17 хүнийг хээр орхин ирж байсан. Машин авсан тул юугаар яаж авах нь манайд хамаагүй. Нэхэмжлэгчийн өөрийнх хийсэн гэрээнд зааснаар зээлээ биднээр төлүүлэхээр байсан тул уг гэрээ хийгдээгүй. Хуульч хүн дандаа худлаа хэлээд манай компанийг хохироож байна. Хуульч хүн худлаа яриад байгаад гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Гэрээн дээр манай хүү гарын үсэг зурсан. Гэрээнд дээр гүйцэтгэх захирал зурах эрхтэй. Манай хүү компаний гүйцэтгэх захирал бөгөөд надтай яриад, бид хамтарч зарах болсон. Бид залилаагүй. Мөнгийг кассаар авсан. Бид хүн залилдаггүй. Одоо хүртэл татвараа төлөөд үйл ажиллагаа явуулдаг. 13 сая төгрөгийг худлаа тайлбарлалаа. Намайг удаа дараа гүжирдэж байна. Ашиг олоогүй биш олсон. 17 хүнийг хээр буулгана гээд байхаар нь аргагүйн эрхэнд мөнгийг нь өгнө гэж амалж байсан. Гэтэл өвөл 12 сард 17 хүнийг хээр буулгаад хаясан байсан. Улмаар замд явж байсан автобусыг гуйж нэмж мөнгө төлөөд авчируулж байсан. Улмаар бид тэдгээр аялагчдын аялалын мөнгийг нь буцааж өгсөн гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмаа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагчаас автобус худалдаж авах, хариуцагч нь ажлаар хангахаар тохиролцсон байдаг. 2015.10.15-нд гэрээ бичгээр хийгдсэн. Иргэний хуулийн 43-д зааснаар талаад хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурах ёстой. Гэтэл худалдагч тал нь зураагүй байгаа нь тогтоогдлоо. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. П зураагүй. П итгэмжлэл олгосон гэсэн боловч нотлох баримт судлах үед итгэмжлэл алга. Энэ нь шүүхэд худал мэдүүлсэн байна. П ерөнхий захирал, Чингүнжав гүйцэтгэх захирал гэсэн боловч хэрэгт байгаа гэрчилгээ, дүрэм, лавлагаагаар Чинггүнжав нь шууд итгэмжлэлгүйгээр төлөөлөхгүй байна. Төлөөлүүлбэл итгэмжлэл байхгүй ёстой. Компаний тухай хуулийн 17.10-т зааснаар бүртгүүлэх ёстой. Иймд Чингүнжав нь гүйцэтгэх захирал биш. Иргэний хуулийн 42.2-т бичгээр хийх хэлцэл нь хүчин төгөлөдөр болох нөхцөлийг заасан. Улмаар Иргэний хуулийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймд 56.6-д зааснаар хохирлыг нөхөн төлөх ёстой гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Даваабилэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн үйл баримтаар нотлох баримтаар зохигчид анх хамтран ажиллахаар тохиролцсон боловч худалдах худалдан авах гэрээ хийчихсэн. Иймд Иргэний хуулийн 58, 59-д зааснаар хүчин төгөлөдөр бусад тооцуулах хэлцэл гэж үзнэ. Хамтран ажиллаад ашиг олох зорилготой байсан боловч хуурагдаж гэрээ байгуулсан байна. Улмаар Монгол аялалыг өндөр эргэлттэй, өндөр ашигтай гэж ноцтой төөрөгдөж хийсэн хэлцэл хийсэн. Хамтран ажиллана гэж ойлгоод хэлцэл хийхдээ худалдах худалдан авах хэлцэл хийсэн байдаг. Анх хэлцэл хийх үед өндөр ашиг, өндөр ажил, олон эргэлт гэх мэтрээ хуурч хийсэн. Тусгай зөвшөөрлийг хүртэл хуурсан. 2004 оны автобусыг жуулчин тээвэрлэх боломжтой гэж хуурсан. 10 сарын 16-нд эрх шилжсэн боловч буцаагаад шилжүүлээд авсан байна. Энэ нь гэрээ бодитойгоор хэрэгжээгүй. Зээлийн гэрээнд Баатар нь батлан даагч гэж байгаа ба зээлийн эргэн төлөлт дээр Баатарын гарын үсэг байхгүй. Зөвшөөрөл олгосон этгээд гэдэг нь компаний хувьд яригдах ёстой. Иймд компаний тухай хуулиар ярина гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Баялагмаа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд Эрдэнэцэцэгтэй нэхэмжлэгтэй нь гаражид тээврийн хэрэгсэл хадгалах гэрээ байгуулсан. Энд Монгол аялалын эзэмшилтэй автобус хадгалахаар тохиролцсон. Төлбөрийг тодорхой хуваариар өвөл 600 000 төгрөг, зун 300 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Дулаан зогсоолын үйлчлигээтэй. Нэг өмчлөгчтэй гараж юм. Энэ нь зогсоолоос гадна угаалга хийдэг. Улмаар төлбөрөө төлөхгүй 2016 оны 10 сараас хойш болсон тул гэрээгээ дуусгавар болгосон. Учир нь Монгол аялалын автобус гэсэн. Ингээд Монгол аялалд хандсан. Зай эзлээд байгаа тул автобусаа ав гэсэн. Гэтэл Монгол аялалаас төлбөр төлөхөөс татгалзсан. Улмаар Монгол аялалыг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан боловч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Учир нь өөр хэрэг шийдэгдэж байна гэсэн. Нэхэмжлэгчтэй 2016, 2017 оны төлбөрийг төлөөч гэж ярьсанаар 2015.10.16-2017.4.1 өдөр хүртэл нийт 8 250 000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн байгаа. Монгол аялал төлөөгүй. 2017.4.1 өдрөөс гэрээ дуусгавар болсон тул төлбөрийг эзэмшигчээс шаардахаар тохиролцсон. Ингээд 15 сар буюу 450 хоног 2017.4.1-2018.6.4 хүртэл тооцно. Нэхэмжлэлийн шаардлага болох автобус нь гуравдагч этгээдийн эзэмшилд байгаа тул хадгалах болоод байна. Энэ зайлшгүй гарах зардал тул эзэмшигч Монгол аялалаас 9 саяыг нэхэмжилж байгаа. Объектыг мөн чөлөөлөх шаардлага гаргасан. Монгол аялалд даалгана. Зохигчид нэг нь хуурсан, нэг нь гэрээний үүрэг дууссан гээд байна. Гэтэл маргаан болсон автобус нь гуравдагчийн гаражид хадгалагдаад байж байна. 2015 оноос хойш хадгалагдаад байна. 2 зүйл тодорхой болсон. 2015.10.21-с Уээс Монгол аялалын өмчлөлд очсон тул Монгол аялалд хандсан байна. Хариуцагч нь гэрээ байгуулсан хүнээсээ ав гэж байна. Гаражид байгаа гэдэгт маргаангүй. Өмчлөгч нь Монгол аялал гэдэг нь нотлогдсон. Иргэний хуулийн 88-р гаражид байгаа хадгалалт хийсэн тул ашигласан этгээдээс шаардаж байгаа. Нэхэмжлэгч болон гуравдагч нарын хоорондын гэрээ цуцлагдсан. Учир нь бүх холбогдох зүйлийг өгөөд Монгол аялалын юм гээд тэд авна гэсэн тул гэрээг цуцалсан. Шүүхээр маргаан явж байх хооронд шаардаж байж 2017.4.1 хүртэл төлбөр авсан. Үлдэх төлбөрөө гаргуулахаар шаардсан. Автобус нь Монгол аялалын нэр дээр байгаа тул албадан чөлөөлүүлэх шаардлага гаргасан. Өмчлөгчийн эрх ашиг гаражид байснаар хөндөгдөж байгаа. Сүхбаатар дүүргийн шүүх нэхэмжлэл шийдээгүй өөр хэрэг байна гээд хэрэг хэрэгсэхгүй болгосон гэв.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч Ш.Оюумаа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Худалдах худалдан авах хэлцэл хийгдсэн. Хэнээс юу нэхээд байгааг хэлэхгүй байна. Хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож гэж нэхэмжлэлд бичсэн байдаг. Хэнээс гаргуулахаа ялгаагүй. Нэхэмжлэгч нь өөрөө амаар ялгаж хэлсэн. Иргэний хуулийн 43-д зааснаар амаар хийх хэлцэлийн тухай байгаа. Хүсэл зоригоо илэрхийлж хийснээр хүчин төгөлдөр гэж үзнэ. Иргэний хуулийн 42-г бас анхаарах ёстой. Худалдах худалдан авах гэрээ нь шаардлага хангасан хэлцэл. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Гуравдагчийн хувьд анхнаасаа автобусыг би авсан мөнгө өгсөн гэдгээ хэлээд байдаг. Авсанаас хойш ашиг олоогүй гэж байна. Авсанаас хойш яах нь өмчлөгчийн асуудал. Гэтэл өнөөдөр Монгол аялалын нэр дээр байгаа тул зээлийн хүү авна гээд байна. Зээлийн гэрээний оролцогч нь нэхэмжлэгч өөрөө байгаа. Монгол аялалд байгаа боловч биет байдлаар шилжсэн. Тээврийн хэрэгсэл гуравдагчид байна гэж байна. Гаражид байлгах гэрээгээ нэхэмжлэгчтэй хийсэн байдаг. Монгол аялал нь гуравдагчтай яаж холбогдсон нь тодорхойгүй. Иймд гуравдагчийн Монгол аялалд холбогдох шаардлага үндэслэлгүй. Хүсэл зорилгоо илэрхийлээд авсан гэж нэхэмжлэгч өөрөө хэлсэн. Монгол аялалын нэр уруу шилжүүлэх нь зөвхөн аялалд явах зорилгооор хийсэн гэдгээ хэлдэг гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.У нь 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг дуусгавар болгож цуцалсантай холбогдуулан автобусны үнэнд 30,000,000 төгрөгийг хариуцагч ОХХК болон М ХХК нараас гаргуулах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Улмаар 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тус тус нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлсэн байна. Үүний дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа бүхэлд нь өөрчилсөн. Энд хариуцагч ОХХК-тэй 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, улмаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийснээс учирсан хохирол гэж хариуцагч ОХХК-иас автобусны төлбөрт төлсөн 29,600,000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 2,500,000 төгрөг, автобусны үнэлгээ гаргуулсан зардалд 500,000 төгрөг, нийт 32,600,000 төгрөг, хариуцагч М ХХК-иас автобусны төлбөрт төлсөн 400,000 төгрөг, даатгалын зардал 239,219 төгрөг, итгэмжлэл хийлгэсэн зардал 23,600 төгрөг, автобусыг худалдан авахад авсан 30,000,000 төгрөгний зээлийн хүүнд төлсөн 33,659,844 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 2,500,000 төгрөг, автобусыг хадгалуулсан зардалд 8,250,000 төгрөг, нийт 45,072,663 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Гуравдагч этгээд Ж.Э нь хариуцагч М ХХК-д холбогдуулан автобус хадгалагдаж байгаа авто гаражийг албадан чөлөөлөх, хадгалалтын гэрээний үүрэгт нийт 9,000,000 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлага гаргажээ.

 

Хариуцагч ОХХК болон М ХХК нар нь тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг хуульд заасан журмын дагуу байгуулж, гэрээний үүрэг биелэгдэж, дуусгавар болсон, уг гэрээг хуурч мэхлэх замаар байгуулаагүй, харилцан хүсэл зоригоо илэрхийлсэн, хамтран ажиллах зорилгоор худалдаагүй, өмчлөх эрх шилжсэн, хадгалалтын гэрээнд хамааралгүй гэж нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 14 цаг 00 минутад эхлүүлсэн. Улмаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хариуцагч нарын төлөөлөгч Ц.Пийн эрүүл мэнд гэнэт муудсаны улмаас хуралдааныг түр завсарлуулсан. Гэвч хариуцагч нарын төлөөлөгчийн биеийн байдал улам хүндэрч, ухаан алдаж, таталт өгсөний улмаас түргэн тусламжийн үйлчилгээ авч харьяа дүүргийн эмнэлэгт хүргэгдсэн. Энэ үед хариуцагч нарын төлөөлөгч нь шүүх хуралдаан цааш үргэлжлэхэд өөрийн биеэр оролцох санал гаргасан бөгөөд шүүх хуралдааны бусад оролцогчид мөн адил санал гаргаснаар хуралдааныг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 08 цаг 30 минутад үргэлжлүүлэхээр тогтсон. Улмаар энэ өдөр хариуцагч нарын төлөөлөгч нь өөрийн өмгөөлөгчөөр дамжуулан өмнөх тайлбараа дэмжиж, өөрийн эзгүйд хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан, мөн шүүх хуралдааны бусад оролцогчид шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргаснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Т.У болон хариуцагч ОХХК нар нь 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах тухай гэрээ байгуулсан байна. /хэргийн 1 дүгээр хавтас 3 дугаар тал, 3 дугаар хавтас 114 дүгээр тал/ Гэрээний 1-д зааснаар гэрээний зүйл нь 2004 онд үйлдвэрлэгдсэн, 58-96УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байна. Гэрээний 2-т зааснаар гэрээний үнэ нь 30,000,000 төгрөг бөгөөд гэрээ байгуулсан өдөр төлөхөөр тохиролцсон байна. Улмаар нэхэмжлэгч нь гэрээний төлбөр болгож хариуцагч ОХХК-д 29,600,000 төгрөг төлсөн болох нь хэргийн 1 дүгээр хавтас 39 дүгээр талд байгаа орлогын ордероор тогтоогдож байна. Үүний дараа 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрээний зүйл нь нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн болох нь хэргийн 1 дүгээр хавтас 5 дугаар талын ард байгаа тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь дээрх худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан болох нь түүний шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон. Харин худалдагч буюу энэ хэргийн хариуцагч ОХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус гэж маргаж байна. Энэхүү гэрээнд худалдагч гэж гарын үсэг зураад Ц.П гэж гарын үсгийн тайллыг бичсэн байна. Гэвч Ц.П гэсэн гарын үсгийн тайллыг хариуцагч нарын төлөөлөгчийн хүү гэх П.Чингүнжав бичиж, харин гарын үсгийг Ц.П, П.Чингүнжав нарын хэн аль нь зураагүй болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2198 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. /хэргийн 3 дугаар хавтас 180 дугаар тал/ Уг гэрээнд хариуцагч ОХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Ц.П гарын үсэг зураагүй, хэн гарын үсэг зурсан нь тогтоогдохгүй байх боловч эрх бүхий этгээд болох Ц.П нь зөвшөөрч өөрийн нэр болон гарын үсгийг зуруулсан болох нь хариуцагч нарын төлөөлөгч Ц.Пийн би автобусыг худалдах талаар зөвшөөрсөн, Т.Утэй автобусыг худалдах талаар уулзсан гэх, нэхэмжлэгч Т.Уийн захирал Ц.Птой уулзсан гэх, хариуцагч нарын өмгөөлөгчийн хэлцэл хийх, төлөөлж гарын үсэг зурахыг зөвшөөрсөн гэх тайлбараар тус тус тогтоогдож байна. Иймд хэдийгээр гэрээнд эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй боловч уг хэлцэлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг зөвшөөрч байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар энэхүү гэрээг /хэлцэл/ хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь гарын үсэг зураагүй нь бичгэн хэлбэрээр хийх хэлцэлд тавигдах шаардлага буюу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж тайлбарласан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээг бичгэн хэлбэрээр хийх талаар хуульд заагаагүй байна. Харин амаар болон бичгээр хийж болох хэлцэлийг бичгээр хийснээр бичгээр хийх хэлцэлд тавигдах шаардлага буюу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан шаардлага тавигдахгүй юм. Маргаж буй автобусыг худалдах худалдан авах талаар нэхэмжлэгч, хариуцагч ОХХК нар харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын төлөөлөгч нарын тайлбар, нэхэмжлэгч талаас асуулгасан гэрч Л.Галбадрахын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд Ингээд 10 сарын 13-ны өдөр эхнэрээ дагуулаад Энхбаатар, Бадрал нартай очиж уулзсан. Тэгэхэд манай хүн У та нарын амлалтыг П захирал чинь мэдэж байгаа юу гэхэд манай захиралтай очиж уулз ямар ч асуудал байхгүй гэхээр нь Монгол аялал жуучлал ХХК-ний захирал Птой очиж уулзсан. Ингээд Энхбаатар, Бадрал нарын тавьсан саналыг Пид хэлтэл энэ асуудалгүй. Та нар зээлээ авчих гэсэн гэх тайлбараар тус тус тогтоогдож байна. Улмаар гэрээний дагуу төлбөр төлөгдсөн, гэрээний зүйлийн өмчлөл шилжсэн, Иргэний хуулийн 43.1.1-д зааснаар гэрээний гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон байх тул нэхэмжлэгч болон хариуцагч ОХХК нарын хооронд хэлцэл хийгдсэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь анхнаасаа хамтран ажиллахаар тохиролцсон, ажлаар хангана гэж хуурч мэхэлсэн гэж тайлбарласан. Гэвч маргаж буй 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн худалдах худалдан авах гэрээнд хамтран ажиллах, ажлаар хангах талаар тусгагдаагүй бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн тайлбарыг нотлоогүй. Энд гэрч Л.Галбадрах нь хамтран ажиллах, ажлаар хангах талаар тохиролцсон гэсэн утга бүхий мэдүүлэг өгсөн байх боловч гэрчийн мэдүүлэг нь бусад баримтаар тогтоогдоогүй, хариуцагч тал үүнийг үгүйсгэсэн болохыг дурдах нь зүйтэй. Мөн нэхэмжлэгч нь 2004 оны автобусыг хуурч худалдсан, 2004 онд үйлдвэрлэгдсэн болохыг мэдээгүй гэж тайлбарласан. Гэвч нэхэмжлэгчийн энэхүү тайлбар нь гэрээнд 2004 онд үйлдвэрлэсэн гэж тусгасан, гэрч Л.Галбадрахын 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр зар дээр 2004 оны автобус зарна гэсэн байсан гэх мэдүүлэг, нэхэмжлэгчээс 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Л.Галбадрахад олгосон итгэмжлэлд 2004 онд үйлдвэрлэгдсэн хот хооронд явах зориулалттай автобусыг гэж бичигдсэнээр үгүйсгэгдэж байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд гэрээний агуулгыг өөрсдөө чөлөөтэй тодорхойлдог. Иймд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар хууран мэхлэх замаар хийсэн хэлцэл гэж үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хариуцагч М ХХК нь их ашиг олдог, олон үйлчлүүлэгчтэй, тусгай зөвшөөрөлтэй тул хамтран ажиллаж их ашиг олно гэж ноцтой төөрөгдөж худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж тайлбарласан. Гэвч хариуцагч ОХХК-тай байгуулж буй хэлцэлд хариуцагч М ХХК-ний үйл ажиллагаа болон түүнтэй хамтран ажиллах эсэх асуудал нь хамааралгүй юм. Тодруулбал нь энэхүү асуудал нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т хамаарахгүй бөгөөд ноцтой төөрөгдлын улмаас хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хамтран ажиллах хэлцэлийн талаар яригдаж байсан боловч худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж тайлбарласан. Гэвч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний агуулгыг гэрээний талууд тодорхойлох бөгөөд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх тул Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Нэхэмжлэгч нь хэргийн 1 дүгээр хавтас 7 дугаар талд байгаа гараар бичсэн баримтыг үндэслэж хариуцагч нарын төлөөлөгч нь 30,000,000 төгрөгийг буцаан төлөхийг зөвшөөрсөн гэж тайлбарласан. Харин хариуцагч нарын төлөөлөгч нь аялалд явуулсан үйлчлүүлэгчийг өвлийн улиралд гадаа орхино гэж сүрдүүлсэний улмаас арга буюу уг бичгийг бичсэн гэж маргасан. Иймд уг баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй гэж үзсэнийг тэмдэглэж байна.

 

Эдгээрээс нэхэмжлэгч болон хариуцагч ОХХК нарын хооронд байгуулагдсан хэлцэл нь хүчин төгөлдөр байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар гэрээгээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгөх үндэслэлгүй байна. Иймд хариуцагч ОХХК-иас гэрээний төлбөрт төлсөн 29,600,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага үндэслэлгүй байна.

 

Хариуцагч М ХХК-д холбогдох маргаж буй худалдах худалдан авах гэрээний дагуу төлсөн гэх 400,000 төгрөгийг гаргуулах шаардлагын хувьд: Дээрх үндэслэлээр төлсөн гэх төлбөрийг буцаан шаардах эрхгүй. Мөн нэхэмжлэгч нь энэхүү 400,000 төгрөгийг төлсөн байдлаа хэргийн 1 дүгээр хавтас 163 дугаар талд байгаа 2015 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн зарлагын ордерт 300,000 төгрөг, 166 дугаар талд байгаа 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн зарлагын ордерт 200,000 тус тус хасаж тооцсоноор нотлогдоно гэж тайлбарлаж байна. Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчийн өгсөн гэх 13,000,000 төгрөгийг би аваагүй, жолооч Л.Галбадрах авсан гэж тайлбарласан. Иймд Л.Галбадрахын ажлын хөлснөөс суутгасан хэсгийг нэхэмжлэгч Т.У худалдах худалдан авах гэрээний дагуу төлсөн төлбөр гэж үзэх боломжгүй.

 

Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч болон ОХХК нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох, улмаар төлбөр төлсөн 29,600,000 төгрөгийг хариуцагч ОХХК-иас, 400,000 төгрөгийг хариуцагч М ХХК-иас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 03 дугаар сарын 21-ны өдөр өмгөөлөгч Т.Мөнхтуяатай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, нийт 5,000,000 төгрөгний төлбөр төлсөн байна. /хэргийн 1 дүгээр хавтас 131-134 дүгээр тал/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч нь хууль зүйн туслалцаа авах эсэх нь түүний өөрийн хүсэл зоригоос шалтгаалдаг. Ийнхүү өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байдал нь хариуцагчид хамааралгүй. Тодруулбал нэхэмжлэгч өөрийн эрхийг хэрэгжүүлсэн байна. Иймд хариуцагч ОХХК болон М ХХК нараас тус бүр 2,500,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч маргаж буй автобусыг тухайн үеийн зах зээлийн үнээс өндөр үнээр авсан гэх өөрийн тайлбарыг нотлох зорилгоор шүүхэд хүсэлт гаргаж шинжээч томилуулсан болох нь хэргийн 2 дугаар хавтас 163-164 дүгээр талд байгаа нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлт, хэргийн 3 дугаар хавтас 180-186 дугаар талд байгаа Мөнх эстимэйт ХХК болон нэхэмжлэгч Т.У нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан 17/09 дугаар хөрөнгө үнэлгээний ажлын гэрээ, тус шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 14110 дугаар захирамжаар тогтоогдож байна. Улмаар шинжээчийн ажлын хөлсөнд 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 250,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 250,000 төгрөг, нийт 500,000 төгрөг төлсөн болох нь хэргийн 3 дугаар хавтас 231 дүгээр талд байгаа нэхэмжлэгчийн Хаан банк дахь дансны хуулгаар тогтоогдож байна. Ийнхүү шинжээч томилуулж, үнэлгээг гаргуулсан нь хариуцагчтай ямар нэг шалтгаант холбоогүй юм. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; гэж заасан. Иймд үнэлгээний зардалд хариуцагч ОХХК-иас 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэргийн 1 дүгээр хавтас 48-49 дүгээр талд байгаа баримтаар хариуцагч М ХХК болон иргэн Л.Галбадрах нар нь Монгол даатгал ХХК-тай даатгалын гэрээ байгуулсан байна. Улмаар жолоочийн заавал даатгал гэсэн утгаар Л.Галбадрах нь 51,150 төгрөг, нэхэмжлэгч Т.У нь 148,824 төгрөг, хариуцагч М ХХК нь 39,245 төгрөг тус тус төлсөн байна. /хэргийн 1 дүгээр хавтас 46-47 дугаар тал/ Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар даатгалын гэрээгээр даатгагч болон даатгуулагч нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсдэг. Мөн Жолоочийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д .тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд заавал хамрагдах, 4.1.3-т жолоочийн даатгалд даатгуулаагүй жолооч замын хөдөлгөөнд оролцохгүй байх гэж тус тус заасан. Иймд даатгалд даатгуулсан нь хариуцагч нарт хамааралгүй бөгөөд нэхэмжлэгч нь хуульд заасан үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Иймд хариуцагч М ХХК-д холбогдох даатгалын төлбөрт 239,219 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Т.У нь 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Монгол болон Орос хэл дээр иргэн Л.Галбадрахад итгэмжлэл олгосон байна. /хэргийн 1 дүгээр хавтас 5 дугаар тал/ Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өмчлөгч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй. Ийнхүү нэхэмжлэгч Т.У нь өөрийн өмчлөлийн автобусыг бусдад ашиглуулахаар итгэмжлэл олгосон нь хариуцагчид хамааралгүй юм. Иймд хариуцагч М ХХК-д холбогдох итгэмжлэл хийлгэсэн зардалд 23,600 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Т.У болон Б.Баатар нар нь Прогресскапитал ББСБ ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 14-ны өдөр 30,000,000 төгрөгний зээлийн гэрээ байгуулсан байна. Гэрээний 2.7-д зааснаар зээлийн зориулалт нь автобус авах гэсэн байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Б.Баатар нь зээлдэгч биш, харин хүү нь тул батлан даагч гэж тайлбарласан. Гэвч уг зээлийн гэрээний талуудад Б.Баатар гэж байгаа бөгөөд гэрээний 2 дугаар тал хамтран зээлдэгч /батлан даагч/ Б.Батбаяр гэсэн байгааг дурдах нь зүйтэй. Энэ хэрэгт маргаж буй худалдах худалдан авах гэрээний 2-т төлбөрийг гэрээ байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төлөх, 1-т гэрээний зүйлийн гэрчилгээг худалдан авагч буюу энэ хэргийг нэхэмжлэгчид шилжүүлэх талаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл төлбөрийг зээлээр төлөх, уг зээл нь хариуцагчид хамааралтай байх талаар гэрээнд заагаагүй. Эндээс нэхэмжлэгч нь маргаж буй худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлэхээр зээл авсан байдал нь түүний өөрийн хүсэл зоригоос хамаарсан гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч Т.У, иргэн Б.Баатар нарын зээлийн хүүг хариуцагч М ХХК төлөх үндэслэлгүй юм. Түүнчлэн хариуцагч М ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн зээлийн гэрээний оролцогч биш бөгөөд уг гэрээний дагуу Прогресскапитал ББСБ ХХК болон М ХХК нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Мөн нэхэмжлэгч нь энэхүү шаардлагын үнийн дүнг нийт төлөх зээлийн хүүгээр тодорхойлсон бөгөөд зарим хэсэг нь төлөгдөөгүй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэргийн 3 дугаар хавтас 199 дүгээр талд байгаа зээлийн эргэн төлөлтийн хуваариар тогтоогдсон. Иймд хариуцагч М ХХК-д холбогдох зээлийн хүүгийн төлбөрт 33,659,844 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар ашиг олох зорилгоор өөрийн өмчлөлийн маргаж буй автобусыг хариуцагч М ХХК-ний нэр дээр шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хэргийн 1 дүгээр хавтас 6 дугаар талд байгаа 2015 оны 10 дугаар сарын 21-ны өдөр олгосон тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. Ийнхүү шилжүүлэх үндэслэл нь уг автобусаар хариуцагч М ХХК-ний жуулчин /үйлчлүүлэгч/-д үйлчлэх буюу зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэх зорилготой байсан байна. Уг асуудлын талаар зохигч хэн аль маргаагүй. Иймд нэхэмжлэгч болон хариуцагч М ХХК-ний хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Гэвч ийнхүү хамтран ажиллах гэрээний харилцаа үүсэх үед нэхэмжлэгч болон хариуцагч ОХХК нарын хооронд байгуулагдсан худалдах худалан авах гэрээ биелэгдэн, дуусгавар болсон болохыг дурдах нь зүйтэй. Эндээс маргаж буй 5896УНБ улсын дугаартай автобусын өмчлөх эрхийн гэрчилгээний өмчлөгчийн нэр шилжсэн нь хэлбэрийн шинжтэй байна. Тодруулбал зөвхөн зорчигч тээврийн үйлчилгээг өөрийн өмчлөлийн автобусаар гүйцэтгэх зорилгоор уг үйлчилгээг үзүүлэх эрх бүхий этгээд болох М ХХК-ний өмчлөлд шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч болон М ХХК нарын хооронд эд хөрөнгөний өмчлөх эрх шилжих үндэслэл болох иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй. Иймд уг автобусны өмчлөгчийг нэхэмжлэгч Т.У хэвээр байгаа гэж үзэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гуравдагч этгээд Ж.Этай хадгалалтын гэрээ байгуулсан байна. /хэргийн 1 дүгээр хавтас 71-72 дугаар тал/ Улмаар гэрээний төлбөрт 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 3,150,000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 1,800,000 төгрөг /хэргийн 3 дугаар хавтас 48 дугаар тал, 1 дүгээр хавтас 75 дугара тал/, 2016 оны 10 дугаар сарын 04-ны өдөр 3,300,000 төгрөг /хэргийн 2 дугаар хавтас 127 дугаар тал/ төлсөн болох нь баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч буюу автобусны өмчлөгч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдын хадгалалтад байлгасан, улмаар хадгалалтын гэрээний харилцаа үүсгэсэн нь хариуцагч М ХХК-д хамааралгүй гэж үзлээ. Харин нэхэмжлэгч нь уг автобусны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг шаардах эрхтэйг дурдах нь зүйтэй. Иймд хадгалалтын гэрээний төлбөрт 8,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна.

 

Үүнээс гадна нэхэмжлэгч болон хариуцагч Очир эрдэний орон ХХК нарын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгчид Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасан хохирол шаардах эрх үүсээгүй.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хувьд дээрх үндэслэлээр бодит байдалд автобусны өмчлөгч нь нэхэмжлэгч Т.У байна. Хадгалалтын гэрээг нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар байгуулж, эд хөрөнгийг хүлээлцсэн байна. /хэргийн 1 дүгээр хавтас 73-74 дүгээр тал, 1 дүгээр хавтас 248 дугаар тал, 3 дугаар хавтас 49-50 дугаар тал,/ Өөрөөр хэлбэл хариуцагч М ХХК болон гуравдагч этгээд нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байна. Түүнчлэн автобусны гэрчилгээ болон түлхүүр нь хариуцагч М ХХК-д байхгүй тул албадан чөлөөлөх шаардлагыг биелүүлэх боломжгүй юм. Эдгээр үндэслэлээр хариуцагч М ХХК-д холбогдох автобус хадгалагдаж байгаа авто гаражийг албадан чөлөөлөх, хадгалалтын гэрээний үүрэгт нийт 9,000,000 төгрөг гаргуулах тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин гуравдагч этгээд нь зохих этгээдэд холбогдуулах дахин нэхэмжлэл гаргах, эсхүл эрх бүхий этгээдэд хандаж өөрийн эрхийг хамгаалуулахаар хүсэлт гаргахад энэ шийдвэр саад болохгүй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 56.6, 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ОХХК-д холбогдох автобусны төлбөрт төлсөн 29,600,000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 2,500,000 төгрөг, автобусны үнэлгээ гаргуулсан зардалд 500,000 төгрөг, нийт 32,600,000 төгрөг, хариуцагч М ХХК-д холбогдох автобусны төлбөрт төлсөн 400,000 төгрөг, даатгалын зардал 239,219 төгрөг, итгэмжлэл хийлгэсэн зардал 23,600 төгрөг, автобусыг худалдан авахад авсан 30,000,000 төгрөгний зээлийн хүүнд төлсөн 33,659,844 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 2,500,000 төгрөг, автобусыг хадгалуулсан зардалд 8,250,000 төгрөг, нийт 45,072,663 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Уийн нэхэмжлэл, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 422 дугаар зүйлийн 422.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч М ХХК-д холбогдох автобус хадгалагдаж байгаа авто гаражийг албадан чөлөөлөх, хадгалалтын гэрээний үүрэгт нийт 9,000,000 төгрөг гаргуулах тухай гуравдагч этгээд Ж.Эгийн бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 649,276 төгрөг, гуравдагч этгээдийн 159,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн татварын хэлтэсийн 2609006167 тоот данснаас 103,013 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид 102,963 төгрөг, гуравдагч этгээдэд 50 төгрөгийг тус тус буцаан олгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД