Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 148/ШШ2022/00192

 

 

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 148/ШШ2022/00192

Сэлэнгэ аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Шинэ дэлхий цамхаг 705 хаягт байршилтай ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 4 дүгээр багт байрлах ******* холбогдох,

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 364.285.714 төгрөг, *******г төвийн дулааны шугамд холбосон зардал 46.288.396 төгрөг гаргуулах үндсэн шаардлагатай

2018 оны 10 сарын 01-нээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Улсын төсөв болон аж ахуй нэгжүүдээс дулааны төлбөрт авсан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны төсөвт байгууллагын санхүүжүүлсэн 394.942.192 төгрөг, аж ахуй нэгжүүдээс 55.432.563 төгрөг нийт 450.374.755 төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагтай

285.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй нэгтгэсэн иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэг: Энэхүү нэхэмжлэлийг гаргагч ******* ХХК нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны дулаан хангамжийг хариуцаж ажилладаг ба 2016-2018 онуудад манай үзүүлсэн үйлчилгээний дулааны алдагдлын Улсын төсвөөс олгосон татаасны хэмжээгээр хариуцагч Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Учир нь:

1. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ТӨВ, СУУРИН ГАЗРЫН 2015-2016 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ ЗАРИМ АРГА XЭМЖЭЭНИЙ ТУХАЙ 293 дугаар тогтоолын 2 дугаарт "Энэ тогтоолын хавсралтад заасан эрчим хүчний үйлдвэр, компаниудад 2016 онд олгох шаардлагатай байгаа эрчим хүчний алдагдлын татаасны санхүүжилтийн тооцоог хянаж, Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд тусган санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд *******, Сангийн сайд ******* нарт даалгасугай гээд, дурдсан хавсралтын 5-д Сэлэнгэ аймгийн дулааны станцууд Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ 500.0 сая төгрөг" гэж,

2. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ТӨВ, СУУРИН ГАЗРЫН 2016-2017 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ 338 дугаар тогтоолын 2-т Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан эрчим хүчний үйлдвэр, компаниудад олгох шаардлагатай эрчим хүчний алдагдлын татаасны тооцоог хянаж, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд тусгуулан санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд *******, Эрчим хүчний сайд ******* нарт даалгасугай гээд, дурдсан 1 дүгээр хавсралтын 5-д Сэлэнгэ аймгийн дулааны станцууд ("Сэлэнгэ-Энерго" ОНӨААТҮГ) 500.0 сая төгрөг гэж,

3. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ТӨВ, СУУРИН ГАЗРЫН 2017 ОНЫ ӨВЛИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ 338 дугаар тогтоолын 6-д 6.1 энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан эрчим хүчний үйлдвэр компаниудад 2018 онд шаардагдах татаасны тооцоог хянаж, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгуулан санхүүжүүлэх гээд, уул 1 дүгээр хавсралтын Дулааны станцын алдагдлын татаас" хэсгийн 5-д Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ /Сэлэнгэ аймгийн дулааны станцууд/ 500.0 сая төгрөг гэж, тус тус зааж байсны дагуу Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай Монгол Улсын хуулиудад дээрх 3 оны дулааны алдагдлын татаас 500.0 сая төгрөгөөр төсөвлөгдсөн бөгөөд Монгол Улсын Сангийн сайдын жил жилийн Төсвийн хуваарь батлах тухай тушаалуудаар уг эрчим хүч, дулааны алдагдлын татаасыг Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ-ын дансаар дамжуулан олгохоор шилжүүлсэн байдаг юм.

Гэтэл Сэлэнгэ-Энерго" ОНӨААТҮГазар нь Сэлэнгэ аймгийн дулааны станцууд-ын нэг болох Сэлэнгэ аймаг, Ерөө сумын Бугант тосгоны дулаан хангамжийг хариуцан ажилладаг *******" ХХК-д хуваарилагдсан 200.000.000 төгрөгөөс:

1. 2016 оны татаасын үлдэгдэл болох 50.000.000 төгрөгийг,

2. 2017 онд Сэлэнгэ аймгийн дулааны станцуудад олгосон 500.000.000 төгрөгөөс ******* ХХК-д олгогдох 200.000.000 төгрөгийг бүхлээр нь,

3. 2017 онд Сэлэнгэ аймгийн дулааны станцуудад олгосон 500.000.000 төгрөгөөс ******* ХХК-д олгогдох 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны 114.285.713 төгрөгийг тус тус хувийн байгууллагад мөнгө шилжүүлэх боломжгүй гэсэн шалтгаар шилжүүлэхгүйгээр өөрийн компанийнхаа хэрэгцээндээ зарцуулж үндэслэлгүйгээр хөрөнгөжиж манай компанийг хохироосоор байна.

Хариуцагчийн энэ хууль бус хөрөнгөжилт буюу 2016 оны дулааны алдагдлын татаасын үлдэгдлийн асуудлаар 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын өрөөнд хуралдаан хийж 2016 оны татаасны үлдэгдлийг олгохоор шийдвэрлэсэн боловч байдал хэвээр үргэлжилсээр байгаа нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст хандахад 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 7/37 тоот албан бичиг, 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 7/223 тоот албан бичиг, 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 7/66 тоот албан бичиг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5/1448 тоот албан бичиг, Эрчим хүчний яамны 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн в/4263 тоот албан бичиг, Эрчим хүчний яамны 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн а/1038 тоот албан бичиг, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1/76 тоот албан бичгүүдээс харагдаж Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ-ын энэ хууль бус хөрөнгөжсөн үйл ажиллагаанаас болж манай компани 2017 онд сар бүр алдагдалтай ажилласан бөгөөд татвар, нийгмийн даатгалын өр хуримтлагдаж хүнд байдалд ороод байна.

Иймд Улсын төсвөөс Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны дулаан хангамжийг хариуцдаг *******" ХХК-д 2016 онд олгосон дулааны алдагдлын татаасны үлдэгдэл 50.000.000 төгрөг, 2017 онд олгосон дулааны алдагдлын татаас 200.000.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны дулааны алдагдлын 114.285.713 төгрөг, нийт 364.285.713 төгрөгөөр Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул үүнийг Сэлэнгэ Энерго" ОНӨААТҮГ-аас гаргуулах.

Хоёр. Манай компани Сэлэнгэ аймаг Ерөө сумын Бугант тосгоны дулаан хангамжийг хариуцан байгууллага, албан газруудыг дулаанаар хангах үйл ажиллагаа явуулж байсан. 2017 онд Бугант тосгоны ерөнхий боловсролын сургуулийг төвийн дулааны шугамд холбох ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд 100 диаметр хос шугам 300 метрийг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн нийт 46,288,396 төгрөгийн зардал гаргасан билээ. Уг шугамыг Бугант тосгоны захирагчийн албанд актаар 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээлгэн өгч, тус шугамын зардалд орсон 46,288,396 төгрөгийг сум орон нутгийн удирдлагуудад шийдэж өгнө үү гэж уламжилсан боловч өнөөдрийг хүртэл дээрх зардлыг манайд төлөөгүй байна.

Иймд Сэлэнгэ аймаг Ерөө сумын Бугант тосгонд 2018 онд "*******" ХХК-ийн хөрөнгөөр Ерөнхий боловсролын сургуулийг төвийн дулааны шугамд /100 диаметр хос шугам 300 метр/ холбосон зардал 46,288,396 төгрөгийг мөн азраас гаргуулж өгнө үү!... гэжээ.

Нэхэмжлэгч Бүрэн дулаан ХХК нь нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

... нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгон дахь "*******" ХХК-ийн өмч болох/өөрнйн 100% хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан/ халаалтын товийн шинэ барилга, байгууламж, тоног төхөөрөмжийг ямар нэгэн гэрээ хэлцэл эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр 2018 оны 10-р сарын 01-нээс эхлэн өнөөдрийг хүртэл ашиглан үндэслэлгүйгээр хөрөнгөжин олсон орлого 450.374.755/Дөрвөн зуун гавин сая гурван зуун далан дөрвөн мянга долоон зуун тавин таван/ төгрөгийг өмчийн эзэн болох "******* ХХК-д олгуулах, мөн хууль зүйн үндэслэлгүйгээр булаан авч ашиглаж байгаа халаалгын төвийн барилга, байгууламж, шинэ тоног төхөөрөмжүүдийг шинэчлэн хүлээлгэн өгөхийг Сэлэнгэ энерго" ОНӨАА'ТҮГ-т даалгуулах тухай

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл

Энэхүү нэхэмжлэлийг гаргагч ******* ХХК нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны дулаан хангамжийг хариуцаж ажилладаг байсан билээ.

азар нь Улсын төсвөөс манай компанид хуваарилсан татаасын 2016 оны үлдэгдэл 50.000.000 төгрөг, 2017 оны татаасын 200.000.000 төгрөг, 2018 оны 01-р сарын 01-нээс 04-р сарьш 30-ны өдөр хүртэлх хугацааны дулааны алдагдлын 114.285.713 төгрөг, нийт 364.285.713 төгрөгийг тус тус өөрийнх нь дансаар дамжиж ирсэн давуу байдлыг ашиглан манай компанид шилжүүлэхээс зайлсхийснээс манай байгууллага 2016-2018 онуудад сар бүр алдагдалтай ажилласан бөгөөд татвар, нийгмийн даатгалын өр хуримтлагдаж хүнд байдалд ороод байсан аргагүй байдлыг ашиглан аймаг, орон нутгийн тухайн үеийн удирдлагуудтай үгсэн манай халаалтын барилга, байгууламж, тоног төхөөрөмжийг тухайн үеийн бодит үнэлгээгээр худалдан авах үйл ажиллагаа зохион байгуулж манайхаас Сэлэнгэ аймгийн засаг дарга, эрчим хүчний зохицуулах зөвлөлд санал өгүүлж, Сэлэнгэ аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2018 оны 09 сарын 19-ний дугаар 09 тогтоолоор *******" ХХК-ний тусгай зөвшөөрлийг цуцлуулж, манай Бугант тосгоны халаалтын дулаан хангамжийн үйл ажиллагаа, ашиглалтыг шилжуүлж эрхтэй болчхоод тус зөвлөлийн 2018 оны 09 сарын 20-ны өдрийн 168/18 тоот албан бичгийн дагуу дулааны эрчим хүчний барилга, байгууламж, зуух, тоног төхөөрөмжүүд"-ийг хамтарсан ажлын хэсэг гаргаж хүлээж авчхаач хүлээлцэх акт дээр гарын үсэг зурахгүй, аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлд гүйцэтгэлийг танилцуулж, хүлээн авсан эд хөрөнгийн худалдан авах үнийн саналаа эрх бүхий этгээдэд хүргүүлж төсөвт тусгуулахгүй өнөөдрийг хүрч 2018 оны 10-р сарын 01-нээс эхлэн ******* ХХК-ийн өмч хөрөнгийг гэрээ хэлцэл хууль, шүүхийн шийдвэргүйгээр ашиглаж байгаа нь манай өөрийн өмчөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах Иргэний хуульд заасан эрхийг зөрчиж, шүүхийн шийдвэргүйгээр хэний ч өмчийг хураан авч болохгүй гэсэн Үндсэн хуулийн зарчмыг ноцтой гажуудуулсан хэрэг бөгөөд өмчийг маань хууль бусаар ашиглан ашиг, орлого олж үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна.

Иймд 2018 оны 10 сарын 01- нээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Улсын төсөв болон аж ахуйн нэгжүүдээс дулааны төлбөрт авсан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны төсөвт байгууллагуудын санхүүжүүлсэн 394.942.192 төгрөг, аж ахуйн нэгжүүдээс '5.432.563 төгрөг, нийт 450.374.755/Дөрвөн зуун тавин сая гурван зуун далан дөрвөн мянга долоон зуун тавин таван/ төгрөгийг Сэлэнгэ энерго" ОНОААТҮГазраас гаргуулан ******* ХХК-д олгуулах, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгон дахь манай компаний халаалгын товийн дулаан хангамжийн шинэ барилга, байгууламж, тоног төхөөрөмжүүдийг ******* ХХК-д хүлээлгэн өгөхийг Сэлэнгэ энерго" ОНӨААТҮГ-т даалгаж өгнө үү! гэсэн шаардлагыг өмнөх нэхэмжлэлийн шаардлага дээрээ нэмж гаргаж байна... гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ Энерго ОНӨААТҮГ нь шүүхэд өгсөн тайлбартаа:

...Нэхэмжлэгч ******* ХХК нь 364.285.714 төгрөгийг манай байгууллагаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь: 1. Монгол Улсын Эрчим хүчний яамнаас Сэлэнгэ- Энерго ОНӨААТҮГ дулааны алдагдлын татаас мөнгийг олгодог. Манай байгууллага нь Эрчим хүчний яам, Сангийн яамуудад техник эдийн засгийн үзүүлэлт, санхүүгийн тайлангаа тогтмол өгч дулааны алдагдлын татаасны санхүүжилт авдаг.

Монгол Улсын Засгийн газрын Төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах зарим арга хэмжээний тухай тогтоолуудын хавсралтад Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ нь дулааны алдагдлын татаасны санхүүжилтэд багтан хуваарилагдсан байдаг.

Хэрвээ ******* ХХК нь эрчим хүчний яаманд тайлангаа өгдөг бол тус яамнаас татаасыг ******* ХХК-д өөрт нь олгох байсан бөгөөд манай байгууллага татаас олгох үндэслэлгүй юм.

Урд өмнө нь ******* ХХК нь үйл ажиллагаа хүнд байна гэж хүсэлт тавьсны дагуу манай байгууллагаас авлага үүсгэж мөнгө шилжүүлж байсан. Одоо манай байгууллага нь Бүрэн дулаан ХХК-аас авлагатай байгаа.

2. Нэхэмжлэгч "Бүрэн дулаан ХХК нь манай байгууллагаас 46.288.396 төгрөгийг нэхэмжлэхдээ:

... 2017 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны Ерөнхий боловсролын сургуулийг төвийн дулааны шугамд холбох ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд 100 диаметр хос шугам 300 метрийг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн нийт 46.288.396 төгрөгийн зардал гаргасан гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

Учир нь: Манай Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ нь 2017 онд Ерөө сумын Бугант тосгоны халаалтын үйл ажиллагааг хариуцдаггүй байсан болно.

Харин 2018 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 09 тоот дугаартай Сэлэнгэ аймгийн Эрчим Хүчний Зохицуулах зөвлөлийн Тогтоолын дагуу 2018 оны 09 дүгээр сарын 19-ны өдрөөс эхлэн Ерөө сумын Бугант тосгоны Халаалтын төвийн дулаан хангамжийн үйл ажиллагаа, ашиглалтыг манай Сэлэнгэ-Энерго" ОНӨААТҮГ нь хариуцаж эхэлсэн юм.

Мөн тус тогтоолын дагуу Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны Дулааны төвийн халаалтын зуухны тоног төхөөрөмж, барилга байгууламж хүлээлцсэн актад шугам хоолойг манай байгууллагад хариуцуулж өгөөгүй, манай байгууллагын данс бүртгэлд ч байдаггүй.

Иймд манай байгууллага Бүрэн дулаан ХХК-ийн нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү! гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГазар нь 2021 оны 06 сарын 02-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

... Манай Сэлэнгэ Энерго ОНӨААТҮГ-т Монгол улсын эрчим хүчний яамнаас дулааны алдагдлын татаас санхүүжилт авдаг юм. Манай байгуулпага Эрчим хүчний яам, Сангийн яаманд техник эдийн засгийн үзүүлэлт болон санхүүгийн тайланг тогтмол өгдөг бөгөөд манай байгууллагад дулааны алдагдлын санхүүжилтийг Засгийн газрын тогтоолд заасны дагуу олгодог.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газарт жил бүр аймгийн хэмжээнд сумдын бэлтгэл ажлыг хангах талаар хурал болдог билээ. Тус хурлаар манай Сэлэнгэ Энерго ОНӨААТҮГ-т Эрчим хүчний яамнаас олгосон дулааны алдагдлын татаас санхүүжилтээс Ерөө сумын Бугант тосгоны халаалтын төвийн үйл ажиллагааг дэмжих, өвөлжилтийн бэлтгэлд туслах зорилгоор үйл ажиллагааг нь хариуцан ажилладаг Бүрэн дулаан ХХК-д 2015, 2016, 2017 онуудад авлага үүсгэж нийт 285.000.000 төгрөгийг шилжүүлсэн юм.

Манай байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд Аудитын байгууллагаас шалгалт хийсэн бөгөөд тус шалгалтаар Засгийн газрын тогтоолын дагуу Эрчим хүчний' яамнаас "Сэлэнгэ Энерго"ОНӨААТҮГ-т дулааны алдагдлын татаас гэж төрөөс олгосон мөнгийг хувийн компани болох Бүрэн дулаан ХХК-д өвөлжилтийн бэлтгэлд зорилгоор гэсэн үндэслэлээр их хэмжээний мөнгө авлага үүсгэж шилжүүлснийг буруутган зөрчил гэж үзэж анхааруулсан болно.

Мөн Бүрэн дулаан ХХК нь Эрчим хүчний яаманд техник эдийн засгийн үзүүлэлт, санхүүгийн тайлангаа өгдөггүй учраас 3асгийн газрын тогтоолд Бүрэн дулаан" ХХК-ны нэр байдаггүй бөгөөд дулааны алдагдлын татаас мөнгө Бүрэн дулаан" ХХК-д олгодоггүй юм.

Гэтэл Бүрэн дулаан ХХК нь манай байгууллагаас дулааны алдагдлын татаас мөнгө 364.285.714 төгрөг гэж үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж шүүхэд хандсан байна.

Энэ үндэслэлгүй нэхэмжлэлээс дүгнэлт хийхэд Бүрэн дулаан ХХК нь:

Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын өвөлжилтийн бэлтгэлийн тухай хурлаас шийдвэрлэсэн, "Бүрэн дулаан" ХХК-ны халаалтын үйл ажиллагаанд нь туслах зорилгоор манай байгууллагаас авлага үүсгэн шилжүүлсэн 285.000.000 төгрөгийг буцааж өгөхгүй гэсэн байдал харагдаж байгаа тул Бүрэн дулаан ХХК-аас 285,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү! ... гэжээ.

Нэхэмжлэгч Бүрэн дулаан ХХК-нь сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргсан хариу тайлбартаа:

... "Сэлэнгэ энерго орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын сөрөг нэхэмжлэл гаргасныг хүлээн зевшөөрөхгүй байна.

"Сэлэнгэ энерго" ОНӨААТҮГазар нь 2016-2018 онуудад Улсын төсвөөс манай компанид хуваарилсан татаасын 2016 оны үлдэгдэл 50.000.000 төгрөг, 2017 оны татаасын 200.000.000 төгрөг, 2018 оны 114.285.713 төгрөг нийт 364.285.713 төгрөгийг өөрийнх нь аар дамжиж орж ирсэн давуу байдлыг ашиглан манай компанид шилжүүлэхээс хийснээс манай байгууллага дээрх онуудад сар бүр алдагдалтай ажиллаж санхүүгийн хүнд байдалд орсон юм.

Гэтэл хариуцагч нь хүнд байдалд ороод байсан манай аргагүй байдлыг ашиглан улсын төсвөөс олгогддог татаасыг хэл амгүй авч ашиглах зорилгоор манай халаалтын барилга, байгууламж, тоног төхөөрөмжийг өөртөө авах ажиллагааг төрийн нэр барин зохион байгуулж манай тусгай зөвшөөрлийг цуцлуулж, Бугант тосгоны халаалтын дулаан хангамжийн үйл ажиллагаа ашиглалтыг шилжүүлж авсан атлаа "...дулааны эрчим хүчний барилга, байгууламж, зуух, тоног төхөөрөмжүүд"-ийг хүлээж авсан акт, баримт дээр гарын зурахгүй, хүлээн авсан эд хөрөнгийг худалдан авахгүй өнөөдрийг хүрч бидний өөрийн өмчөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зорчиж, өмчийг маань хууль бусаар ашиглан ашиг, орлого олж үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байгаа атлаа улсын төсвийн хуваарилалтаар манай олгогдох ёстой мөнгийг хагас дутуу олгосноо өнөөдөр ямар нэгэн тооцоо нийлсэн акт, талуудын хүсэл зоригийн илэрхийллийг илтгэсэн эрх зүйн баримт бичиггүйгээр дан ганцаараа дур мэдэн Авлага үүсгэсэн" гэх үндэслэлээр буцаан нэхэж байгаа нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй юм.

Хариуцагч Сэлэнгэ-энерго орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа:

Манай Сэлэнгэ Энерго" ОНӨААТҮГ нь шүүхэд нэхэмжлэл гаргасан *******" ХХК-ны дулааны алдагдлын татаас хөрөнгө 364.285.714 төгрөгийг төлөх үндэслэлгүй мөн Бүрэн дулаан" ХХК нь нэхэмжлэл гаргах үндэслэлгүй гэдэг нь шүүгчийн захирамжийн дагуу шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудаас тодорхой харагдаж байна.

Монгол улсын Эрчим хүчний яамнаас ирүүлсэн 2021 оны 04-р сарын 29-ны өдрийн В/1468 дугаартай Тайлбар, тодруулга хүргүүлэх тухаи албан бичигт заахдаа: "Бүрэн дулаан ХХК нь Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөл эзэмшигч биш, аймаг орон нутгийн зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг компани тул улсын төсвөөс татаас олгох боломжгүй, Сангийн сайдын холбогдох тушаалын хавсралт хэсэгт "Сэлэнгэ аймгийн дулааны станцууд" гэж заасанд Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн эзэмшигч буюу улсын төсвөөс татаас олгож буй станцууд хамаарах тул өдгөө зөвхөн Сэлэнгэ Энерго" ОНӨААТҮГ хамаарч байна гэж заасан байна.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2021 оны 03-р сарын 09-ны өдрийн 01/214 дугаартай "Хариу хүргүүлэх тухай" албан бичигт заахдаа: Бүрэн дулаан" ХХК нь 2018 оноос өөрийн хүсэлтээр үйл ажиллагаагаа зогсоосон.

Иймд дулаан хангамжийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх үүднээс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Ерөө сумын Бугант тосгоны халаалтын төвийн үйл ажиллагааг ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий "Сэлэнгэ Энерго" ОНӨААТҮГ-т шилжүүлсэн. Дулаан алдагдлын татаас нь аймгийн төсөвт сууж олгогддоггүй бөгөөд 2015 оноос эхлэн Эрчим хүчний сайдын багцад багтаан баталдаг болсон тул дулаан алдагдлын татаасын зардлын асуудалд аймгийн оролцоо байхгүй болно. гэж заасан байна.

Энэ баримт бичгүүдээс дүгнэхэд Бүрэн дулаан" ХХК нь улсын төсвөөс дулааны алдагдлын татаасын мөнгийг авах үндэслэлгүй байна. Иймд 2016 оноос 2018 оны дулааны алдагдлын татаасыг нэхэмжлэх үндэслэлгүй юм.

Манай Сэлэнгэ Энерго" ОНӨААТҮГ-нь шүүхэд урьд өмнө нь өгсөн тайлбартаа:

Улсын төсвөөс дулааны алдагдлын татаас санхүүжилт авдаг байгууллага нь санхүүгийн тайлан мэдээ, техник эдийн засгийн үзүүлэлт, албан хүсэлт, бусад холбогдох баримт.. зэрэг олон бичиг баримтуудыг бүрдүүлж өгдөг тухай бичсэн билээ. Манай байгууллага санхүүгийн тайлан мэдээ болон бусад холбогдох бүх бичиг баримтуудыг дээд шатны байгууллагуудад хүргүүлдэг. Харин ******* ХХК-нь тайлан мэдээ өгдөггүй байсан байна.

Мөн *******" ХХК-нь Бугант тосгон дахь халаалтын төвийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Сэлэнгэ Энерго"ОНӨААТҮГ-нь ашиглаж байгаа тул үндэслэлгүйгээр хөрөнгөжиж олсон орлого 450.374 755 төгрөгийг нэхэмжилж байна хэмээн нэхэмжлэл гаргасан нь огт үндэслэлгүй юм. Энэ нь зохих байгууллагуудаас ирсэн албан бичгүүд болон бусад нотлох баримтуудаас тодорхой харагдаж байна.

Иймд ******* ХХК-ны зүгээс шүүхэд гаргасан хоёр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Манай байгууллагын зүгээс шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж, шийдвэрлэж өгнө үү... гэх

Шүүх хэрэг авагдсан нотлох баримтууд болох:

- Нэхэмжлэгч талаас гаргасан: Компанийн Улсын бүртгэлийн горчилгээ, дүрэм, Улсын бүртгэлийн лавлагаа, Бүрэн дулаан ХХК-ний тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 052/2016/,0053/2016, 054/2016, аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ дугаар 000325276, иргэний хууийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, /2018 оны 8 сарын 08-ний өдөр, эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү. торийн сангийн хэлтсийн даргын 2015.02.27-ны өдрийн 7/37 тоот албан бичиг,Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын 2016.08.08-ны өдрийн 7/223 тоот албан бичиг,Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийи хэлтсийн даргын 2017.03.28-ны өдрийн 7/66 тоот албан бичиг, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхуү. төрийн сангийн хэлтсийн даргын хурлын тэмдэглэл, Эрчим хүчний зохицуулах хорооны 2017.12.20-ны өдрийн 5/1448 тоот апбан бичиг, Эрчим хүчний яамны 2017.12.26-ны өдрийн в/4263 тоот албан бичиг, Эрчим хүчний яамны 2018.03.27-ны өдрийн в/1038 тоот албан бичиг, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017.01.30-ны өдрийн 1/76 тоот албан бичиг,******* ХХК-ийн 2017.10.20-ны өдрийн 17/368 тоот апбан бичиг, ******* ХХК-ийн 2017.12.04-ны өдрийн 17/373 тоот албан бичиг,******* ХХК-ийн 2017.12.11-ний өдрийн 17/376тоот албан бичиг, ******* ХХК-ийн 2018.05.15-ний өдрийн 18/399 тоот апбан бичиг, ******* ХХК-ийн 2018.05.23-ний өдрийн 18/400 тоот апбан бичиг, ******* ХХК-ийн 2018.05.23-ний одрийн 18/401 тоот албан бичиг,Сэлэнгэ аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2018 оны 9 сарын 19-ны өдрийн 09 тоот тогтоол, Сэлэнгэ аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2018 оны 09 сарын 20-ны өдрийн 168/18 дугаартай албан бичиг, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны Дулааны төвийн халаалтын зуухны тоног төхөөрөмж, барига байгууламж хүлээлцсэн акт,Ерөө сумын Бугант тосгоны халаалтын орлого-/2018 оны 10 сарын 01-ний өдрөөс 2021 оны 4 сарын 30/,

- Хариуцагч талаас гаргасан: Сэлэнгэ аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2018 оны 9 сарын 19-ны өдрийн 09 тоот тогтоол, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны Дулааны төвийн халаалтын зуухны тоног төхөөрөмж, барига байгууламж хүлээлцсэн акт,сэлэнгэ аймгийн ерөө сумын Бугант тосгоны дулааны төвийн шинэ хуучин барилгын зураг, сэлэнгэ энерго орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2018 оны 6 сарын 12-ны 166 тоот албан бичиг, улааны эрчим хүчээр хангах аж ахуй нэгжийн гэрээ, Хан хэнтийн тусгай хамгаалттай газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 11 сарын 07-ны өдрийн 170 тоот албан бичиг, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан 2016/01/01-2016/12/31, 2017/01/01-2017/12/31,

- нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн

-Эрчим хүчний яам 2020 оны 9 сарын 11-ний в/2897 тоот албан бичиг, Сангийн сайдын 2016 оны 10 сарын 12-ны өдрийн 349 тоот төсвийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай албан бичиг, сангийн сайдын 2016 оны 10 сарын 12-ны 343 дугаартай тушаалын 4 дүгээр хавсралт, төлбөрийн хүснэгт 2016-2018 он, Сэлэнгэ энерго орон нутгийн өмчит аж ахуйт тооцоот үйлдвэрийн газрын 2017 оны 5 сарын 09-ны өдрийн 143 тоот албан бичиг, сэлэнгэ энерго 116,162 тоот албан бичгийн хавсралт,эрчим хүчний зохицуулах хороо 2015 оны 5 сарын 17-ны өдрийн 4/320 тоот албан бичиг, ЭХЗХ-ны 4/320 тоот албан бичгийн хасралт-1,2,3, Сэлэнгэ-энерго орон нутгийн өмчит аж ахуйт тооцоот үйлдвэрийн газрын 2015 оны 02 сарын 11-ний өдрийн 30 тоот албан бичиг, Сэлэнгэ- энерго орон нутгийн өмчит аж ахуйт тооцоот үйлдвэрийн газрын 2017 оны 08 сарын 03-ны өдрийн 219 тоот албан бичиг, Сэлэнгэ Энерго ОНӨААТҮГазрын 2017 оны 7 сарын 05-ны өдрийн 206 тоот албан бичиг , Сэлэнгэ энерго ОНӨААТҮГазрын тенхик эдийн засгийн үзүүлэлт 2017 оны 7 сар, азрын 2017 оны 8 сарын 03-ны өдрийн 220 тоот албан бичиг, Сэлэнгэ энерго ОНӨААТҮГазрын 2016 оны 12 сарын 13-ны өдрийн 344 тоот албан бичииг, Сэлэнгэ энерго ОНӨААТҮГазрын 2017 оны 02 сарын 15-ны өдрийн 41 тоот албан бичиг, Сэлэнгээнерго ОНӨААТҮГазрын 2016 оны 11 сарын 14-ний өдрийн 319 тоот албан бичиг, Сэлэнгэ энерго ОНӨААТҮГазрын 2017 оны 8 сарын 15-ны өдрийн 235 тоот албан бичиг, Сэлэнгэ энерго ОНӨААТҮГазрын 2015 оны 5 сарын 15-ны өдрийн 116 тоот албан бичиг, Сэлэнгэ энерго ОНӨААТҮГазрын ТЭЗҮ-үүдийн 2014,2015 оны гүйцэтгэл, 2014-2015 оны ХБГ, 2015-2016 оны санал , азрын 2015 оны 6 сарын 18-ны өдрийн 173 тоот албан бичиг, азрын 2017 оны 5 сарын 09-ны өдрийн 144 тоот албан бичиг, Сэлэнгэ энерго ОНӨААТҮГазрын 2017 оны 6 сарын 13-ны өдрийн 184 тоот албан бичиг, Сэлэнгэ энерго ОНӨААТҮГазрын 2017 оны 6 сарын техник эдийн засгийн үзүүлэлт, Сэлэнгэ энерго ОНӨААТҮГазрын 2016 оны 2 сарын 04-ний өдрийн 41 тоот албан бичиг, Сэлэнгэ энерго ОНӨААТҮГазрын 2016 оны 6 сарын 09-ний өдрийн 189 тоот албан бичиг, Сэлэнгэ энерго ОНӨААТҮГазрын 2016 оны 09 сарын 22-ны өдрийн 284 тоот албан бичиг, Сэлэнгэ энерго ОНӨААТҮГазрын 2016 оны 8 сарын 02-ны өдрийн 233 тоот албан бичиг, Сэлэнгэ энерго ОНӨААТҮГазрын 2017 оны 5 сарын 16-ны өдрийн 151 тоот албан бичиг, Сэлэнгэ энерго ОНӨААТҮГазрын ТЭЗҮ-үүдийн 2016 оны гүйцэтгэл, 2017 оны ХБГ, 2018-2020 оны санал, Сэлэнгэ энерго ОНӨААТҮГазрын нит зардлын 2016 оны гүйцэтгэл, 2017 оны ХБГ, 2018-2020 оны санал, Сэлэнгэ Энерго ОНӨААТҮГазрын 2016 оны 4 сарын 20-ны өдрийн 142 тоот албан бичиг, 2016 оны 4 сарын техник эдийн засгийн үзүүлэлт, Сэлэнгэ Энерго ОНӨААТҮГазрын 2017 оны 12 сарын 01-ний өдрийн 254 тоот албан бичиг, Улсын төсвөөс 2018 онд олгогдох эрчим хүчний алдагдал татаас хөрөнгийн санхүүжилтийг авах хуваарь, Сэлэнгэ Энерго ОНӨААТҮГазрын 2016 оны 5 сарын 10-ны өдрийн 162 тоот албан бичиг, түүний хаьсралт-1, 2,3, Сэлэнгэ Энерго ОНӨААТҮГазрын дүрэм,улсын бүртгэлийн гэрчилгээ, Сэлэнгэ аймгийн засаг даргын 2000 оны 5 сарын 16-ны өдрийн 153 тоот захирамж, Сэлэнгэ аймгийн засаг даргын 2000 оны 6 сарын 06-ны өдрийн 128 тоот захирамж,Сэлэнгэ аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2000 оны 7 сарын 21-ний өдрийн 60 тоот тогтоол, Сэлэнгэ аймгийн эрчим хүчний зохицуулх зөвлөл 2021 оны 03 сарын 09-ний өдрийн 09 тоот албан бичиг, Бүрэн дулаан ХХК-ний 2016 оны 10 сарын 24-ний өдрийн 16/263 тоот албан бичиг, Бүрэн дулаан ХХК-ний 2017 оны 07 ссарын 17-ны өдрийн 17/035 тоот албан бичиг, Бүрэн дулаан ХХК-ий 2018 оны 5 сарын 15-ны өдрийн 18/399 тоот албан бичиг, Сэлэнгэ аймаг Ерөө сумын Бугант тосгоны захирагчийн албаны 2017 оны 9 сарын 27-ны өдрийн 965 тоот албан бичиг, Сэлэнгэ аймаг Ерөө сумын Бугант тосгоны захирагчийн албаны 2017 оны 9 сарын 01-ний өдрийн 874 тоот албан бичиг, сэлэнгэ аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2018 оны 9 сарын 20-ны өдрийн 168/18 тоот албан бичиг, Сэлэнгэ аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2018 оны 9 сарын 19-ний өдрийн 09 тоот тогтоол,Сэлэнгэ аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн2018 оны 9 сарын 19-ний өдрийн 09 тоот тогтоол, Сэлэнгэ аймаг Ерөө сумын Бугант тосгоны захирагчийн албаны 2021 он 03 сарын 09-ний өдрийн 80 тоот албан бичиг,Сэлэнгэ аймгийн засаг даргын 2021 оны 03 сарын 09-ний өдрийн 01/214 тоот албан бичиг,Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газрын 2017 оны 03- сарын 28-ны өдрийн 7/66 тоот албан бичиг, 2016 оны 12 сарын 01-ны өдрын 16/01 дугаартай хурлын тэмдэглэл, Сангийн яам 2021 оны 03 сарын 11-ний өдрийн 6-1/989 тоот албан бичиг, аймгийн засаг даргын төмгын газрын төрийн санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын 2021 оны 03 сарын 09-ны өдрийн тодорхойлолт, эрчим хүчний яамны 2021 оны 4 сарын 29-ний өдрийн в/1468 тоот албан бичиг, зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

******* ХХК-ний Сэлэнгэ-Энерго орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт холбогдуулан Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 364,285,714 төгрөг, *******г төвийн дулааны шугамд холбосон зардал 46,288,396 төгрөг гаргуулах, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгон дахь манай компаний халаалтын төвийн дулаан хангамжийн шинэ барилга, байгууламж, тоног төхөөрөмжүүдийг ******* ХХК-д хүлээлгэн өгөхийг Сэлэнгэ энерго" ОНӨААТҮГ-т даалгахыг тус тус хүссэн иргэний хэргийн шүүх хуралдааныг 2022 оны 3 сарын 04-ний өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товолсон боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан ба түүний хүсэлтийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж, 2022 оны 03 сарын 09-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлосон байна.

Шүүх хуралдааны товыг түүний ажлын газрын хаягаар буюу өмгөөлөгчдийн холбооны [email protected] И-мэйл хаягаар 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүргүүлсэн байх ба 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 10-ний өдрүүдэд шүүгчийн туслах нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн 99115667 дугаарын утсаар холбогдох гэсэн боловч холбогдох боломжгүй байсан талаар тэмдэглэл үйлдэж хэрэгт хавсаргасан байна.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байна гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй ба тэрээр хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй төдийгүй шүүх хуралдааны товыг лавлах үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 77.6-д зааснаар түүний ажлын газрын хаягаар мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн байна.

Мөн ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасан журмын дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзвэл:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Сэлэнгэ-Энерго орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 364.285.714 төгрөг, *******г төвийн дулааны шугамд холбосон зардал 46.288.396 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлсэн байна.

Үүнд: 2018 оны 10 дугаар сарын 01-нээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Улсын төсөв болон аж ахуйн нэгжүүдээс дулааны төлбөрт авсан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны төсөвт байгууллагуудын санхүүжүүлсэн 394.942.192 төгрөг, аж ахуйн нэгжүүдээс '5.432.563 төгрөг, нийт 450.374.755 /Дөрвөн зуун тавин сая гурван зуун далан дөрвөн мянга долоон зуун тавин таван/ төгрөгийг Сэлэнгэ энерго" ОНОААТҮГазраас гаргуулан ******* ХХК-д олгуулах, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгон дахь манай компаний халаалгын төвийн дулаан хангамжийн шинэ барилга, байгууламж, тоног төхөөрөмжүүдийг ******* ХХК-д хүлээлгэн өгөхийг Сэлэнгэ энерго" ОНӨААТҮГ-т даалгаж өгнө үү ... гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ-Энерго орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 285.000.000 төгрөгийг ******* ХХК-наас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх хэрэгт авагдсан ******* ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:

Нэг.2016-2018 онуудад ******* ХХК-ны үзүүлсэн үйлчилгээний дулааны алдагдлын Улсын төсвөөс олгосон татаасны хэмжээгээр хариуцагч Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГазар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 364.285.714 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй байхаар зохицуулсан.

Хэдийгээр нэхэмжлэгч ...азар нь Улсын төсвөөс манай компанид хуваарилсан татаасын 2016 оны үлдэгдэл 50.000.000 төгрөг, 2017 оны татаасын 200.000.000 төгрөг, 2018 оны 01-р сарын 01-нээс 04-р сарьш 30-ны өдөр хүртэлх хугацааны дулааны алдагдлын 114.285.713 төгрөг, нийт 364.285.713 төгрөгийг тус тус өөрийнх нь дансаар дамжиж ирсэн давуу байдлыг ашиглан манай компанид шилжүүлэхээс зайлсхийснээс манай байгууллага 2016-2018 онуудад сар бүр алдагдалтай ажилласан бөгөөд татвар, нийгмийн даатгалын өр хуримтлагдаж хүнд байдалд ороод байсан аргагүй байдлыг ашиглан аймаг, орон нутгийн тухайн үеийн удирдлагуудтай үгсэн манай халаалтын барилга, байгууламж, тоног төхөөрөмжийг тухайн үеийн бодит үнэлгээгээр худалдан авах үйл ажиллагаа зохион байгуулж манайхаас Сэлэнгэ аймгийн засаг дарга, эрчим хүчний зохицуулах зөвлөлд санал өгүүлж, Сэлэнгэ аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний дугаар 09 тогтоолоор *******" ХХК-ний тусгай зөвшөөрлийг цуцлуулж, манай Бугант тосгоны халаалтын дулаан хангамжийн үйл ажиллагаа, ашиглалтыг шилжүүлж эрхтэй болчхоод тус зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 168/18 тоот албан бичгийн дагуу дулааны эрчим хүчний барилга, байгууламж, зуух, тоног төхөөрөмжүүд"-ийг хамтарсан ажлын хэсэг гаргаж хүлээж авчхаад хүлээлцэх акт дээр гарын үсэг зурахгүй, аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлд гүйцэтгэлийг танилцуулж, хүлээн авсан эд хөрөнгийн худалдан авах үнийн саналаа эрх бүхий этгээдэд хүргүүлж төсөвт тусгуулахгүй өнөөдрийг хүрч 2018 оны 10-р сарын 01-нээс эхлэн ******* ХХК-ийн өмч хөрөнгийг гэрээ хэлцэл хууль, шүүхийн шийдвэргүйгээр ашиглаж байгаа нь манай өөрийн өмчөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах Иргэний хуульд заасан эрхийг зөрчиж, шүүхийн шийдвэргүйгээр хэний ч өмчийг хураан авч болохгүй гэсэн Үндсэн хуулийн зарчмыг ноцтой гажуудуулсан хэрэг бөгөөд өмчийг маань хууль бусаар ашиглан ашиг, орлого олж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн ... гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар дээрх үйл баримт тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг зохигч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заасны дагуу баримтаар ******* ХХК-ны улсын бүртгэлийн гэрчилгээ, компаний дүрэм, салбарын гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, нэгж талбарын 170411236 дугаар бүхий 000325276 дугаартай аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, ******* ХХК-ны Сэлэнгэ аймаг, Ерөө сум дахь салбарын эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Сэлэнгэ аймгийн засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 7/37 дугаартай албан бичиг, Сэлэнгэ аймгийн засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 7/223 дугаартай албан бичиг, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 7/66 дугаартай албан бичиг, Эрчим хүчний зохицуулах хороо 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5/1448 дугаартай албан бичиг, Эрчим хүчний зохицуулах хороо 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн в/4263 дугаартай албан бичиг, ******* ХХК-ний 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 17/368 дугаартай албан бичиг, Бүрэн дулаан ХХК-ны 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 17/373 дугаартай албан бичиг, ******* ХХК-ний 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 17/376 дугаартай албан бичиг, ******* ХХК-ний 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 18/399 дугаартай албан бичиг, ******* ХХК-ний 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 18/400 дугаартай албан бичиг, ******* ХХК-ний 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 18/401 дугаартай албан бичгийг шүүхэд ирүүлсэн боловч уг баримтаар СэлэнгэЭнерго үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Хоёр. Сэлэнгэ аймаг Ерөө сумын Бугант тосгонд 2018 онд "*******" ХХК-ийн хөрөнгөөр Ерөнхий боловсролын сургуулийг төвийн дулааны шугамд /100 диаметр хос шугам 300 метр/ холбосон зардал 46.288.396 төгрөгийг Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГазраас гаргуулах шаардлагын тухайд:

Хариуцагч Сэлэнгэ Энерго ОНӨААТҮГ нь 2017 онд Ерөө сумын Бугант тосгоны халаалтын үйл ажиллагааг хариуцдаггүй байсан. Харин 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 09 тоот дугаартай Сэлэнгэ аймгийн Эрчим Хүчний Зохицуулах зөвлөлийн тогтоолын дагуу 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн Ерөө сумын Бугант тосгоны Халаалтын төвийн дулаан хангамжийн үйл ажиллагаа, ашиглалтыг манай Сэлэнгэ Энерго" ОНӨААТҮГ нь хариуцаж эхэлсэн. Мөн тус тогтоолын дагуу Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны Дулааны төвийн халаалтын зуухны тоног төхөөрөмж, барилга байгууламж хүлээлцсэн актад шугам хоолойг манай байгууллагад хариуцуулж өгөөгүй, манай байгууллагын данс бүртгэлд ч байдаггүй. Иймд манай байгууллага ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хариуцахгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч энэхүү нэхэмжлэлийн үндэслэлээ ... Манай компани Сэлэнгэ аймаг Ерөө сумын Бугант тосгоны дулаан хангамжийг хариуцан байгууллага, албан газруудыг дулаанаар хангах үйл ажиллагаа явуулж байсан. 2017 онд Бугант тосгоны ерөнхий боловсролын сургуулийг төвийн дулааны шугамд холбох ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд 100 диаметр хос шугам 300 метрийг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн нийт 46,288,396 төгрөгийн зардал гаргасан билээ. Уг шугамыг Бугант тосгоны захирагчийн албанд актаар 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээлгэн өгч, тус шугамын зардалд орсон 46.288.396 төгрөгийг сум орон нутгийн удирдлагуудад шийдэж өгнө үү гэж уламжилсан боловч өнөөдрийг хүртэл дээрх зардлыг манайд төлөөгүй байна. Иймд Сэлэнгэ аймаг Ерөө сумын Бугант тосгонд 2017 онд "*******" ХХК-ийн хөрөнгөөр Ерөнхий боловсролын сургуулийг төвийн дулааны шугамд /100 диаметр хос шугам 300 метр/ холбосон зардал 46.288.396 төгрөгийг мөн Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГазраас гаргуулж гэж тайлбарласан ба энэ тайлбараа баримтаар нотолж чадаагүй байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 493 дугаар зүйлд үндэслэлгүй хөрөнгөжсөн этгээдээс буцаан шаардах шаардлагад хамаарах зүйлсийг тусгасан ба энэ зүйлийн 493.5-д эд хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг бүрмөсөн өөрийн болгосон гэж бодсоны улмаас түүнтэй холбоотой зардал гаргасан бол зардал, хохирлоо нөхөн төлүүлж, уг зүйлийг буцааж өгөх үүрэгтэй .

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг эд хөрөнгийг буцаан шаардах эрхтэй байхаар зохицуулсан.

Гэтэл нэхэмжлэлд дурьдагдсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байхаас гадна хэрэгт авагдсан 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 16/263 тоот албан бичиг... манай компанид олгосон дулаан үйлдвэрлэх түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхлэх 054/2016,053/2016,052/2016 дугаар бүхий Сэлэнгэ аймгийн ерөө сумын Бугант тосгоны халаалтын төвийг хариуцан ажиллуулах тусгай зөвшөөрлийг цуцалж өгнө үү гэх агуулга бүхий, Бүрэн дулаан ХХК-ний дулааны алдагдалын татаасын асуудалтай холбоотой 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 16/01 дугаартай хурлын тэмдэглэл,/тэмдэглэлийн агуулга..../ Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газрын Бүрэн дулаан ХХК-нд дулааны алдагдалын татаасын талаар хүргүүлсэн .... гэх агуулга бүхий 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 7/66 тоот албан бичиг, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны захирагчийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ... Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК Бүрэн дулаан ХК-ний хоородох цахилгаан эрчим хүчний төлбөр өр авлагын асуудлаас болж амбулатори больниц, 19-р цэцэрлэг, хүүхэд хөгжлийн төв Төрийн болон ХААН банкны салбар, Ерөнхий боловсролын сургууль, худалдаа үйлчилгээний 5 цэгүүдийн цэвэр бохир ус дулаан хангамж, 2017 оны 2,3,4,5,7,8 дугаар саруудад удаа дараа таслалт хийгдэж тэдгээрт ажиллаж амьдарч үйлчлүүлж буй иргэд хүүхдүүдийн /эрүүл мэнд /эрх ашиг удаа дараа зөрчигдөн иргэдийн гомдол байнга гарч байна. Бүрэн дулаан ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 46 тоот өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах тухай захирамжийн биелэлтийг хангаж ажлаагүй, цэвэр бохир усны асуудлаас болж 19 дүгээр цэцэрлэгийн дунд А бүлэг, бэлтгэлийн А бүлгийн нийт 65 хүүхэд цэцэрлэгтээ явах боломжгүй болсон. Иймд цаашид ******* ХХК-тай хамтарч ажиллах боломжгүй байгааг анхаарч холбогдох байгууллагуудад хандаж яаралтай шийдвэрлэж өгнө үү... гэх агуулга бүхий Асуудал шийдвэрлүүлэх тухай албан бичиг, Сэлэнгэ аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 09 дугаартай, тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгох тухай тогтоол, Сэлэнгэ аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ныөдрийн 168/18 тоот албан бичиг, Ерөө сумын Бугант тосгоны захирагчийн албаны Сэлэнгэ аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлд хүргүүлсэн ... Бүрэн дулаан ХХК- нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны захирагчийн 2017 оны 08 дугаар сарын 2-ны өдрийн 46 тоот өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах захирамжийн биелэлтийг хангаж ажиллаагүй. Өнөөдрийн байдлаар халаах зуух бэлэн биш нүүрсний нөөц бэлтгэгдээгүй байгаагаас тосгоны 1,2,3,4,5-р байруудын 180 өрх, захирагчийн алба, эрүүл мэндийн төв, төрийн болон хаан банкны салбар, ерөнхий боловсролын сургууль, худалдаа үйлчилгээний 5 цэг, тэдгээрт ажиллагсад хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байгаа юм. Иймд тухайн байгууллагатай хариуцлага тооцон яаралтай арга хэмжээ авч өгнө үү... гэх агуулга бүхий 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 965 дугаартай албан бичиг, Сэлэнгэ аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 09 дугаартай ... агуулга бүхий тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгох тухай тогтоол, Сэлэнгэ аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн ...Аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 09 дүгээр тоггоолоор ******* ХХК-ийн Ерөө сумын Бугант тосгон дахь дулааны тусгай зөвшөөрөлийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрөл эзэмшигч -т шилжүүлсэн тул тус байгууллагуудаас хамтарсан ажлын хэсэг гарган дулааны эрчим хүчний барилга, байгууламж, зуух, тоног төхөөрөмжүүдийг хүлээлцэх ажлыг яаралтай зохион байгуулан ажиллаж гүйцэтгэлийг аймгийн Зохицуулах зөвлөлд 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дотор ирүүлнэ үү.... гэх агуулга бүхий 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 168/18 дугаартай албан бичиг зэрэг баримтууд нь нэхэмжлэгчийн .... азар нь Улсын төсвөөс манай компанид хуваарилсан татаасын 2016 оны үлдэгдэл 50.000.000 төгрөг, 2017 оны татаасын 200.000.000 төгрөг, 2018 оны 01-р сарын 01-нээс 04-р сарьн 30-ны өдөр хүртэлх хугацааны дулааны алдагдлын 114.285.713 төгрөг, нийт 364.285.713 төгрөгийг тус тус өөрийнх нь дансаар дамжиж ирсэн давуу байдлыг ашиглан манай компанид шилжүүлэхээс зайлсхийснээс манай байгууллага 2016-2018 онуудад сар бүр алдагдалтай ажилласан бөгөөд татвар, нийгмийн даатгалын өр хуримтлагдаж хүнд байдалд ороод байсан аргагүй байдлыг ашиглан аймаг, орон нутгийн тухайн үеийн удирдлагуудтай үгсэн манай халаалтын барилга, байгууламж, тоног төхөөрөмжийг тухайн үеийн бодит үнэлгээгээр худалдан авах үйл ажиллагаа зохион байгуулж манайхаас Сэлэнгэ аймгийн засаг дарга, эрчим хүчний зохицуулах зөвлөлд санал өгүүлж, Сэлэнгэ аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний дугаар 09 тогтоолоор *******" ХХК-ний тусгай зөвшөөрлийг цуцлуулж, манай Бугант тосгоны халаалтын дулаан хангамжийн үйл ажиллагаа, ашиглалтыг шилжүүлж эрхтэй болчхоод тус зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 168/18 тоот албан бичгийн дагуу дулааны эрчим хүчний барилга, байгууламж, зуух, тоног төхөөрөмжүүд"-ийг хамтарсан ажлын хэсэг гаргаж хүлээж авчхаач хүлээлцэх акт дээр гарын үсэг зурахгүй, Аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлд гүйцэтгэлийг танилцуулж, хүлээн авсан эд хөрөнгийн худалдан авах үнийн саналаа эрх бүхий этгээдэд хүргүүлж төсөвт тусгуулахгүй өнөөдрийг хүрч 2018 оны 10-р сарын 01-нээс эхлэн ******* ХХК-ийн өмч хөрөнгийг гэрээ хэлцэл хууль, шүүхийн шийдвэргүйгээр ашиглаж байгаа нь манай өөрийн өмчөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах Иргэний хуульд заасан эрхийг зөрчиж байна ... гэх тайлбарыг үгүйсгэж байна.

Иймд Сэлэнгэ аймаг Ерөө сумын Бугант тосгоны Ерөнхий боловсролын сургуулийг төвийн дулааны шугамд /100 диаметр хос шугам 300 метр/ холбоход зарцуулсан 46.288.396 төгрөгийн зардлыг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гурав. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

******* ХХК нь сөрөг нэхэмжлэлийн татгалзаж буй үндэслэлээ "Сэлэнгэ энерго" ОНӨААТҮГазар нь 2016-2018 онуудад Улсын төсвөөс манай компанид хуваарилсан татаасын 2016 оны үлдэгдэл 50.000.000 төгрөг, 2017 оны татаасын 200.000.000 төгрөг, 2018 оны 114.285.713 төгрөг нийт 364.285.713 төгрөгийг өөрийнх нь дансаар дамжиж орж ирсэн давуу байдлыг ашиглан манай компанид шилжүүлэхээр хийснээс манай байгууллага дээрх онуудад сар бүр алдагдалтай ажиллаж санхүүгийн хүнд байдалд орсон манай аргагүй байдлыг ашиглан улсын төсвөөс олгогддог татаасыг хэл амгүй авч ашиглах зорилгоор манай халаалтын барилга, байгууламж, тоног төхөөрөмжийг өөртөө авах ажиллагааг төрийн нэр барин зохион байгуулж манай тусгай зөвшөөрлийг цуцлуулж, Бугант тосгоны халаалтын дулаан хангамжийн үйл ажиллагаа ашиглалтыг шилжүүлж авсан атлаа "...дулааны эрчим хүчний барилга, байгууламж, зуух, тоног төхөөрөмжүүд"-ийг хүлээж авсан акт, баримт дээр гарын үсэг зурахгүй, хүлээн авсан эд хөрөнгийг худалдан авахгүй өнөөдрийг хүрч бидний өөрийн өмчөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зорчиж, өмчийг маань хууль бусаар ашиглан ашиг, орлого олж үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, улсын төсвийн хуваарилалтаар манайд олгогдох ёстой мөнгийг хагас дутуу олгосноо өнөөдөр ямар нэгэн тооцоо нийлсэн акт, талуудын хүсэл зоригийн илэрхийллийг илтгэсэн эрх зүйн баримт бичиггүйгээр дан ганцаараа дур мэдэн Авлага үүсгэсэн" гэх үндэслэлээр буцаан нэхэж байгаа нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж тайлбарласан байна.

Сэлэнгэ Энерго ОНӨААТҮГ-т Монгол улсын эрчим хүчний яамнаас дулааны алдагдлын татаас санхүүжилт авдаг юм. Манай байгуулпага Эрчим хүчний яам, Сангийн яаманд техник эдийн засгийн үзүүлэлт болон санхүүгийн тайланг тогтмол өгдөг бөгөөд манай байгууллагад дулааны алдагдлын санхүүжилтийг Засгийн газрын тогтоолд заасны дагуу олгодог бөгөөд Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газарт жил бүр аймгийн хэмжээнд сумдын бэлтгэл ажлыг хангах талаар хурал болдог. Тус хурлаар Сэлэнгэ Энерго ОНӨААТҮГ-т Эрчим хүчний яамнаас олгосон дулааны алдагдлын татаас санхүүжилтээс Ерөө сумын Бугант тосгоны халаалтын төвийн үйл ажиллагааг дэмжих, өвөлжилтийн бэлтгэлд туслах зорилгоор үйл ажиллагааг нь хариуцан ажилладаг Бүрэн дулаан ХХК-д 2015, 2016, 2017 онуудад авлага үүсгэж нийт 285.000.000 төгрөгийг шилжүүлсэн

Гэтэл манай байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд Аудитын байгууллагаас шалгалт хийсэн бөгөөд тус шалгалтаар Засгийн газрын тогтоолын дагуу Эрчим хүчний' яамнаас "Сэлэнгэ Энерго"ОНӨААТҮГ-т дулааны алдагдлын татаас гэж төрөөс олгосон мөнгийг хувийн компани болох Бүрэн дулаан ХХК-д өвөлжилтийн бэлтгэл гэх зорилгоор гэсэн үндэслэлээр их хэмжээний мөнгө авлага үүсгэж шилжүүлснийг буруутган зөрчил гэж үзсэн.

Мөн Бүрэн дулаан ХХК нь Эрчим хүчний яаманд техник эдийн засгийн үзүүлэлт, санхүүгийн тайлангаа өгдөггүй учраас 3асгийн газрын тогтоолд Бүрэн дулаан" ХХК-ны нэр байдаггүй бөгөөд дулааны алдагдлын татаас мөнгө Бүрэн дулаан" ХХК-д олгодоггүй.

Харин Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын өвөлжилтийн бэлтгэлийн тухай хурлаас шийдвэрлэсэн, "Бүрэн дулаан" ХХК-ны халаалтын үйл ажиллагаанд нь туслах зорилгоор манай байгууллагаас авлага үүсгэн шилжүүлсэн 285.000.000 төгрөгийг буцааж өгөхгүй гэсэн байдал харагдаж байгаа тул Бүрэн дулаан ХХК-аас 285,000,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлаж, сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа Сэлэнгэ аймгийн аудитын газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2017/45-СТА-ХАК санал дүгнэлтийг шүүхэд гаргаж өгсөн хэдий ч уг баримт нэхэмжлэлийг нотлохгүй байна.

Өөрөөр хэлбэл Бүрэн дулаан ХХК нь 285.000.000 төгрөгийг Сэлэнгэ энерго орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт төлөх үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй гэж үзэв.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ванчигмаа шүүх хуралдаанд оролцохгүй өмгөөлөгчөө оролцуулна гэсэн тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1, 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ХХК-ний Сэлэнгэ энерго орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт холбогдуулан Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 364.285.714 төгрөг, *******г төвийн дулааны шугамд холбосон зардал 46,288,396 төгрөг гаргуулах, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгон дахь манай компаний халаалгын төвийн дулаан хангамжийн шинэ барилга, байгууламж, тоног төхөөрөмжүүдийг ******* ХХК-д хүлээлгэн өгөхийг Сэлэнгэ энерго" ОНӨААТҮГ-т даалгах, ******* ХХК наас 285,000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.368.771 төгрөг, хариуцагчийн 1.582.950 төгрөгийг тус тус төсвийн орлогд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ