Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 208/МА2022/00017

 

 

                            “**************-Уул” ХХК-ын нэхэмжлэлтэй

                      иргэний хэргийн тухай

 

 

                                                                      Хэргийн индекс: 148/2020/00342/И/Н

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 192 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч “******* *******” ХХКомпани

Хариуцагч “******* *******” *******т нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 364.285714 төгрөг, Бугант тосгоны төвийн шугам холбоход гаргасан  зардал 46.288.396 төгрөг, ******* аймгийн Бугант тосгоны төсөвт байгууллагуудын санхүүжүүлсэн 394.942.192 төгрөг, ажиллаж аж ахуйн нэгжүүдээс 55.432.563 төгрөг нийт 450.374.755 төгрөг,  Ерөө сумын Бугант тосгоны халаалтын төвийг тоног төхөөрөмжийн хамт  “******* *******” ХХК-д  хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах “тухай үндсэн нэхэмжлэлтэй

 “******* ******* ХХКомпаниас  *******ы төлбөрт шилжүүлсэн 285.000.000 төгрөг гаргуулах”  тухай сөрөг нэхэмжлэл бүхий  шаардлага бүхий нэгтгэсэн хэрэг .

Хэргийг  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч,  шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

Нэхэмжлэгч “**************” ХХК нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэг: Энэхүү нэхэмжлэлийг гаргагч “**************” ХХК нь ******* аймгийн Ерөө сумын Бугант тосгоны ******* хангамжийг хариуцаж ажилладаг ба 2016-2018 онуудад манай үзүүлсэн үйлчилгээний *******ы алдагдлын Улсын төсвөөс олгосон татаасны хэмжээгээр хариуцагч “*******-*******” ОНӨААТҮГ үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. ...Улсын төсвөөс ******* аймгийн Ерөө сумын Бугант тосгоны ******* хангамжийг хариуцдаг “**************" ХХК-д 2016 онд олгосон *******ы алдагдлын татаасны үлдэгдэл 50.000.000 төгрөг, 2017 онд олгосон *******ы алдагдлын татаас 200.000.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны *******ы алдагдлын 114.285.713 төгрөг, нийт 364.285.713 төгрөгөөр “*******-*******” ОНӨААТҮГ үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул үүнийг “******* *******" ОНӨААТҮГ-аас гаргуулах.

Хоёр. Манай компани ******* аймаг Ерөө сумын Бугант тосгоны ******* хангамжийг хариуцан байгууллага, албан газруудыг *******аар хангах үйл ажиллагаа явуулж байсан. 2017 онд Бугант тосгоны ерөнхий боловсролын сургуулийг төвийн *******ы шугамд холбох ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд 100 диаметр хос шугам 300 метрийг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн нийт 46,288,396 төгрөгийн зардал гаргасан билээ. Уг шугамыг Бугант тосгоны захирагчийн албанд актаар 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээлгэн өгч, тус шугамын зардалд орсон 46,288,396 төгрөгийг сум орон нутгийн удирдлагуудад шийдэж өгнө үү гэж уламжилсан боловч өнөөдрийг хүртэл дээрх зардлыг манайд төлөөгүй гаргуулах,

2018 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 09 тоот дугаартай ******* аймгийн Эрчим Хүчний Зохицуулах зөвлөлийн Тогтоолын дагуу 2018 оны 09 дүгээр сарын 19-ны өдрөөс эхлэн Ерөө сумын Бугант тосгоны Халаалтын төвийн ******* хангамжийн үйл ажиллагаа “******* *******” ОНӨААТҮГазар  хариуцан ажиллаж байгаа. Тус *******ы төвийг манай компани өөрийн 100 хувийн хөрөнгөөр  барьж байгуулсан.  Нэтэл ямар нэгэн гэрээ хэлцэл, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр 2018 оны 10 сарын 01-ний өдрөөс эхлэн ашиглаж үндэслэлгүйгээр хөрөгөжин олсон орлого 450.374.755 төгрөгийг хөрөнгийн өмч ************** ХХК олгох,  хууль зүйн үндэслэлгүйгээр булаан авч ашиглаж байгаа  халаалтын төвийн барилга байгууламж тоног төхөөрөмжийг  шинэчлэн хүлээлгэн өгөхиыг “******* *******” ОНӨААТҮГазарт даалгуулж өгнө гэсэн нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ванчигмаа нь анхан шатны шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “...Нэхэмжлэгч ************** ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүгдийг хүлээн зөвшөөрөхгүй нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь:

1.Монгол Улсын Эрчим хүчний яамнаас *******- ******* *******ы алдагдлын татаас мөнгийг олгодог. Манай байгууллага нь Эрчим хүчний яам, Сангийн яамуудад техник эдийн засгийн үзүүлэлт, санхүүгийн тайлангаа тогтмол өгч *******ы алдагдлын татаасны санхүүжилт авдаг.

...2.Нэхэмжлэгч "******* ******* ХХК нь манай байгууллагаас 46.288.396 төгрөгийг нэхэмжлэхдээ: “...2017 онд ******* аймгийн Ерөө сумын Бугант тосгоны Ерөнхий боловсролын сургуулийг төвийн *******ы шугамд холбох ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд 100 диаметр хос шугам 300 метрийг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн нийт 46.288.396 төгрөгийн зардал гаргасан гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь:Манай “*******-*******” ОНӨААТҮГ нь 2017 онд Ерөө сумын Бугант тосгоны халаалтын үйл ажиллагааг хариуцдаггүй байсан болно.

Харин. Ашиглалтыг манай *******-*******" ОНӨААТҮГ нь хариуцаж эхэлсэн юм. Мөн тус тогтоолын дагуу ******* аймгийн Ерөө сумын Бугант тосгоны Дулааны төвийн халаалтын зуухны тоног төхөөрөмж, барилга байгууламж хүлээлцсэн актад шугам хоолойг манай байгууллагад хариуцуулж өгөөгүй, манай байгууллагын данс бүртгэлд ч байдаггүй. Иймд манай байгууллага ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү..” гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлээ:  нэхэмжлэгч “*******” ХХК-ны  *******ы үйл ажиллагааг дэмжлэг үзүүлэх зорилгоор 20015-2017 онуудад авлага үүсгэн  нийт 285.000.000 төгрөгийг шилжүүлсэн.  Тус компани нь  Эрчим хүчний яаманд техник эдийн засгийн  үзүүлэлт, санхүүгийн тайлангаа өгдөггүй учраас  Засгийн газрын тогтоолд нэр нь  байдаггүй тул яамнаас татаас олгодоггүй.

Иймд манай байгууллагаас авлага үүсгэн шилжүүлсэн 285.000.000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Манай байгууллага улсын төсвөөс өгдөг татаасыг хариуцагчаас цаг тухайд нь шилжүүлээгүй тул санхүүгийн хүнд байдалд орсон.  Гэтэл тухайн хүнд байдалд орсон байдлыг ашиглан улсын төсвөөс өгдөг татаасыг хэл амгүй ашиглах зорилгоор манай халаалтын төвийг төрийн нэр барин зохион байгуулж  тусгай зөвшөөрлийг цуцалж, Бугант тосгоны ******* хангамжийн үйл ажиллагаа, ашиглалтыг шилжүүлж авсан атлаа  барилга байгууламж тоног төхөөрөмжүүдийг хүлээн авсан актад гарын үсэг зурахгүйгээр  хүлээн авч өнөөдрийг хүрч байна. Манай байгууллага үүнээс болж өөрийн өмчлөлийн хөрөнгөө  захиран зарцуулах эрхийг  зөрчин хууль бусаар өмчийг ашиглан ашиг олж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн атлаа  үндэслэлгүйгээр авлага үүсгэн нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 192 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1, 496 дугаар зүйлийн 496.2 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ХХК-ийн ******* энерго орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт холбогдуулан Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 364,285,714 төгрөг, ******* аймгийн Бугант тосгоны Ерөнхий боловсролын сургуулийг төвийн *******ы шугамд холбосон зардал 46,288,396 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.368.771 төгрөгийг төсвийн орлогд хэвээр үлдээсүгэй....” гэж,  тус тус зааж зохигчид түүний өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтүүдийг нэг бүрчлэн хангаж шийдвэрлэн /шүүх хуралдааны тэмдэглэлд ч тодорхой тусгалаа олсон/ 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 1958 дугаар захирамж гарган, уг захирамжаа 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2 тоот албан бичгээрээ ******* аймгийн Засаг дарга, *******-******* ОНӨААТҮГ, Сангийн яам, Эрчим хүчний яамдад тус бүрт нь явуулсан атлаа тэрхүү захирамжийн заалт бүрэн биелээгүй байхад шууд шүүх хуралдаан хийж шийдвэр гаргаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ.” гэсэн заалтыг захирамжаар үүрэг хүлээсэн этгээдүүд үл ойшоосон хууль бус үйлдлийг өөгшүүлж, шүүгч, шүүхийн нэр хүндийг унагасан үйлдэл болсон гэж үзэж байна.

Анхан шатны шүүх “...баримтаар....албан бичгийг шүүхэд ирүүлсэн боловч уг баримтаар тогтоогдохгүй, нэхэмжлэгч өөрийн шаардлагаа нотолж чадаагүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.” гэж дүгнэснээс гадна “хавтаст хэргийн 22-25 дугаар талд авагдсан” төрийн байгууллагуудын албан болон эрх зүйн бичиг баримтуудад “татаасны санхүүжилт”-ын талаар ямар нэгэн яриа хөөрөө яваад байгааг хүлээн зөвшөөрсөн боловч “...мөнгөн дүнг заагаагүй, хичнээн төгрөгийн татаас олгогдох эсэх нь тодорхойгүй, эргэлзээтэй байх тул...” нотлох баримтаар үнэлээгүй болохоо дурдсан нь хэрэг маргааныг шийдвэрлэхдээ бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хичнээн хүйтэн хөндий хандаж байгааг харуулж байна.

Нэхэмжлэгч өөрийн шаардлагаа “нотлох” баримт гаргуулахаар хүсэлт гаргаж, түүнийг нь хангаж шийдвэрлэсэн захирамжид нь дурдсан “мөнгөн дүнг заасан, хичнээн төгрөгийн татаас олгогдох эсэхийг тодруулах”-аар нотлох баримтыг зохих этгээд гаргаж өгөөгүй байхад, тэр тусмаа хэрэгт авагдсан баримт болох Засгийн газрын тогтоолуудын хавсралтад хүртэл “******* аймгийн *******ы станцууд” гэсэн нэр томьёо явж байгаа бөгөөд “энэ татаасны 500 сая төгрөгийн алдагдлыг манайх ингээд хүлээсэн учраас энэ мөнгө зөвхөн манай мөнгө юм.” гэдгээ нотолсон баримтыг хариуцагч гаргаж өгч чадахгүй байхад шүүх юуг үндэслэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн зохицуулалтыг харгалзан үзээгүйг ойлгохгүй байна.

Наад зах нь ******* аймгийн Засаг дарга л гэхэд захирамжид заасан “*******-*******” ОНӨААТҮГ, “**************” ХХК гэсэн 2 этгээдийн талаарх лавлагааг биш зөвхөн “*******-*******” ОНӨААТҮГ-ын талаар л товч дурдаж, “**************” ХХК-ийг ор тас орхигдуулсныг эргэн сануулж захирамжийн биелэлтийг хангуулсан бол өөрийнх нь дурдаад байгаа “мөнгөн дүнтэй, хичнээн төгрөгийн татаас олгогдох эсэх” нь тодорчихоор байхад бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашигт ийм хайхрамжгүй хандсанд гомдолтой байна.

 Мөн “******* энерго” ОНӨААТҮГ нь юуны тулд нэхэмжлэгчид мөнгө төлж байснаа аймгийн удирдлагуудын “гуйлт”-аар хийсэн мэт тайлбарласан атлаа энэ талаар баримтаа өгөөгүй, харин хэн ч хэзээ ч хийчхэж болох “авлагын бүртгэл” гэсэн хэдхэн баримт л өгсөн байхад үүнийг  шүүх тодруулаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэг шаардлагыг огт шийдвэрлэхгүй орхигдуулсан байх тул  ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 563 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг дахин анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “**************” ХХК-ийн гаргасан нэхэмжлэл болон давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

1-рт Засгийн газраас олгож байгаа төрийн мөнгө. Төрийн мөнгийг компани нэхэмжилж байгаа тохиолдолд нэхэмжлэлийн субъект маань “******* *******” ОНӨААТҮГ байж чадахгүй юм. Засгийн газраас *******ы алдагдлын тухай тогтоол гарч уг тогтоолдоо тухайн хуулийн этгээдийн нэрийг зааж өгсөн байдаг.  “**************” ХХК манай компанид өгөх мөнгийг “******* энерго” ОНӨААТҮГ авсан гэж үзэх гэж байгаа бол Засгийн газарт гомдол гаргах байсан.

 Мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэний хуулийн 3 дугаар дэд бүлэгт заахдаа үндэслэлгүй хөрөнгөжих гэх ойлголтыг дэлгэрэнгүй зааж өгсөн. Эрчим хүчний яамнаас  “**************” ХХК-д *******ы татаас өгье гэсэн бол нэрийг нь тогтоолдоо заах ёстой.  Үүнийг нотлох баримтаар гаргаж өгсөн.  Татаасны мөнгийг хэрхэн хуваарилах нь аймгийн засаг дарга шийдэх асуудал биш.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд ач холбогдох бүхий нотлох баримтыг анхаарч үзэх ёстой. 2018 онд “**************” ХХК *******ы шугам холбосон мөнгө нэхэмжилсэн. “******* энерго” ОНӨААТҮГазар нь  2018 онд Бугант тосгоны ******* хангамжийг аваагүй байсан. Цаг хугацааны хувьд ийм учиртай тул хариуцагч гэдэг зүйлээр хамааралгүй юм. Төрөөс мөнгө өгч байгаа тохиолдолд заавал баримт, тайлан, тооцоо, хүсэлт байх ёстой. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. “**************” ХХК энэ мөнгийг авах ёстой гэж үзвэл засгийн газарт гомдол гаргах ёстой байсныг дахин хэлье гэв.

 

                                              ҮНДЭСЛЭХ НЬ:

 

“**************” ХХК- нь “******* энерго” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт холбогдох Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 364.285.714 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа  2018 оны 10 сарын 01-ны өдрөөс эхлэн хариуцагч нь Бугант тосгоны үйл ажиллагааг хариуцан ажиллаж аж ахуйн нэгжүүдээс 55.432.563 төгрөг ******* аймгийн Бугант тосгоны төсөвт байгууллагуудын санхүүжүүлсэн 394.942.192 төгрөг, нийт 450.374.755 төгрөгийг авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, ******* аймгийн Ерөө сумын Бугант тосгон дахь Халаалтын төвийн ******* хангамжийн барилга, байгууламж, тоног төхөөрөмжүүдийг шинэчлэн засварлуулж,  хариуцагчаас буцаан гаргуулахыг даалгах гэж  нэмэгдүүлсэн байна.

 Мөн нэхэмжлэгч “**************” ХХК нь ******* аймгийн Бугант тосгоны Захирагчийн албанд холбогдуулан тус тосгоны сургуулийн халаалтын шугам шинэчилсэн засварын зардал 46,288,396 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байх ба  тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Бугант тосгоны Захирагчийн албыг хариуцагч “******* энерго” азраас солих тухай хүсэлт гаргаж улмаар тухайн хэргээ хариуцагч нь нэг гэсэн үндэслэлээр хамтран шийдвэрлүүлэх хүсэлт гаргаснаар шүүх хүсэлтийг хангаж шүүгчийн захирамжаар  хэргийг нэгтгэн хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.   

Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчид урьд онуудад авлага үүсгэн 285.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлж байсан гэсэн үндэслэлээр гаргуулахаар сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.

Хариуцагч ******* ******* ******* нь нэхэмжлэлийн  шаардлагыг  хүлээн зөвшөөрөхгүй, шаардлага нь хуулийн үндэслэлгүй гэж маргасан байна.

 Анхан шатны шүүхээс үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба тухайн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа давж заалдах гомдол гаргасан байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь давж заалдах гомдлын үндэслэлээ шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шаардлага тус бүрт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг орхигдуулж шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй гэжээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхээс хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт хийгээгүй,    нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг орхигдуулж шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож  хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг орхигдуулсан тухайд:

Нэхэмжлэгч “**************” ХХК нь 2021 оны 06 сарын 02-ны өдөр  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа  2018 оны 10 сарын 01-ны өдрөөс эхлэн хариуцагч нь Бугант тосгоны үйл ажиллагааг хариуцан ажиллахдаа ******* аймгийн Бугант тосгоны төсөвт байгууллагуудын халаалтын хөлс 394.942.192 төгрөг,  аж ахуйн нэгжүүдийн халаалтын хөлс 55.432.563 төгрөг нийт 450.374.755 төгрөгийг авч  үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул гаргуулах, ******* аймгийн Ерөө сумын Бугант тосгон дахь Халаалтын төвийн ******* хангамжийн барилга, байгууламж, тоног төхөөрөмжүүдийг шинэчлэн засварлуулах, тухайн хөрөнгийг хариуцагчаас буцаан гаргуулахыг даалгах гэсэн   шаардлагуудыг  нэмж гаргасан байхад шүүх үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх 450.374.755 төгрөг гаргуулах тухай шаардлагад нь огт дүгнэлт хийгээгүй,  энэхүү шаардлагыг нь  хэрхэн шийдвэрлэсэн  нь шүүхийн шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт дурьдагдаагүй орхигдуулсан байна.

 

2.Нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй талаар:

- Хэргийн зохигчдоос  нэхэмжлэл гаргахдаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэн аль нь нэхэмжлэлийн шаардлага болон татгалзал түүнийг нотлох үүднээс  нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар  шүүх зохигчдын хүсэлтээр зарим нотлох баримтуудыг  бүрдүүлсэн байна.

Гэтэл шүүхээс тухайн баримтуудыг хэрхэн яаж үнэлсэн нь тодорхойгүй тусгаагүй атлаа хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл шүүх ямар нотлох  баримтыг  хэрхэн үнэлсэн талаар огт дүгнэлт хийгээгүй байгаа нь  шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт  зааснаар хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой  талаас нь үнэлнэ гэснийг тус тус зөрчсөн  гэж үзнэ.

 

3. Хэргийн үйл баримт болон талуудын хооронд үүссэн маргаанд  эрх зүйн дүгнэлт хийгээгүй талаар :

Хэргийн оролцогчдын зүгээс шүүхэд гаргаж өгсөн, мөн тэдгээрийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нийт нотлох баримтуудыг шинжлэн судалж үзсэний эцэст талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүсч, хэн ямар үүргээ хэрхэн биелүүлсэн, эсхүл биелүүлээгүй, маргаан  ямар асуудлаар, хэрхэн үүссэн талаар тодорхой ойлгомжтой төсөөлөл бий болсон тохиолдолд шүүх маргааныг тасалж, шийдвэр гаргах боломжтой болно.

Гэтэл анхан шатны шүүхээс хэргийн үйл баримт болон хэргийн нөхцөл байдлын тодруулаагүй,зохигчдын хооронд эрх зүйн ямар маргаан үүссэн талаар дүгнэлт хийлгүйгээр зөвхөн нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй гэсэн агуулгаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болжээ.

 Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул  давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт зохих дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 192 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлөх тэмдэгтийн хураамж төлөх хугацааг ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2022 оны 04 сарын 26-ны өдрийн 999 дугаартай захирамжаар  давж заалдах шатны шүүхээс Магадлал гарах хүртэл хугацаагаар  хойшлуулсан болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

                                       

 

 

                            ДАРГАЛАГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ 

                                 ШҮҮГЧИД                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                                          Г.ДАВААРЕНЧИН