Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 156/ШШ2020/00081

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2018/00037/И

 Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам даргалжтус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанд:

 

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын .. дүгээр баг, ............. тоот хаягт оршин суух, С О (РД: )-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын .. дугаар баг, ........... тоот хаягт оршин суух, Б Ө (РД: ),

 

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын ... дугаар баг ,.......... тоот хаягт оршин суух, П Л (РД: ) нарт холбогдох,

 

3 748 700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.О, түүний өмгөөлөгч Д.Г, хариуцагч Б.Ө, П.Л, нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

 

Нэхэмжлэгч С.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ... Би Б.Ө ХААН банкны 5935326468 тоот дансанд 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн ноолуурын урьдчилгаа 14 070 000 төгрөг шилжүүлсэн юм.

Мөн түүхий нөхөр П.Л ХААН банкны дансанд 500 000 төгрөг, бэлнээр 1 350 000 төгрөг, нийт 15 920 000 төгрөг өгч, ноолуураар болон бэлнээр 11 423 000 төгрөгийг Ө, Л нараас болон урьдчилгаа мөнгө авсан малчдаас буцаан авсан. Мөн Л хувийн 22,7кг ноолуурыг 129 000 төгрөгөөр тооцож авахад 2 928 000 төгрөг болсон. Үүнээс Ө 150 000 төгрөг өгсөн. Үлдсэн 778 000 төгрөгийг өгөөгүй.

Гэтэл Ө 1 000 000 төгрөгийг манайх аваагүй гэж гүрийж улмаар 3 дугаар сарын 27-ны өдөр Ө дансанд шилжүүлсэн 770 000 төгрөгийг та өөрөө АТМ-ээс авах мөнгөний лимит дууссан, хэтэрсэн гээд миний дансанд шилжүүлж эмнэлгээс ирж миний картыг аваад л өөрөө АТМ-ээс авсан, камер шалгуулна гэж гүтгэсэн.

Гэтэл 3 дугаар сарын 27-ны өдөр миний данснаас АТМ-ээс мөнгө гараагүй ба миний картын лимит тухайн өдөр 20 000 000 төгрөг байдаг. Тухайн өдөр маш бага мөнгө байсан...

...Иймд Б.Ө, П.Л нараас 3 719 000 төгрөгийг гаргуулж өгнө үү... (хх-ийн 1-2 тал)

 

Нэхэмжлэгч С.О нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Би 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн Ө ХААН банкны 5935326468 тоот дансанд ноолуурын урьдчилгаа мөнгө шилжүүлж ноолуур авахуулсны үлдэгдэл 3 719 000 төгрөг нэхэмжилсэн.

Өмнөх шүүх хуралдаанд Ө хэлснээр тооцоо гаргаж өөрийнхөө Хас банкны дансны хуулгаа хараагүй, нотлох баримт болгон авч очоогүй, Хас банкаар шилжүүлсэн мөнгөө нэхэмжлээгүй, зөвхөн Ө итгэсэн. (Ө нь өөрөө манайд ирж анхны нэхэмжилсэн үнийн дүнгийн тооцоог гаргаж байсан юм) Нэгэнт шилжүүлж дансанд нь орсон тул Ө ХААН банкных нь дансны хуулгаар нь нотлогдож гаргах нь тодорхой гэж итгэсэн юм.

Гэтэл шүүх хуралдаанд Ө нь өөрийнхөө дансны хуулгаа баллаж (ач холбогдол бүхий тоонууд болох С.О миний шилжүүлсэн мөнгөн дүнг) намайг болон шүүхийг хуурч, худал мэдүүлэг өгч байгаа нь зохисгүй байна.

Иймд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас нотлох баримтуудаа бүрдүүлэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

ХААН банкаар 10 000 000 төгрөг, Хас банкаар 5 600 000 төгрөг, нийт 15 600 000 төгрөг шилжүүлж, Б.Ө ХААН банкны 5935326468 тоот дансанд нь хийсэн.

Мөн П.Л бэлнээр 1 350 000 төгрөг өгсөнг авсан гэдгээ мэдүүлсээр байгаа болно. Нийт 16 950 000 төгрөгийг тэдэнд өгснөөс 11 423 000 төгрөгийг малчдаас ноолуур бэлэн мөнгөөр авсан тул үлдэгдэл 5 527 000 төгрөгөөс Л хувь ноолуурын үлдэгдэл 1 778 300 төгрөгийг хасч 3 784 700 төгрөгийг нэхэмжилж байгааг шийдвэрлэж өгнө үү...

Ноолуурын мөнгө гэж шилжүүлсэн 5 200 000 төгрөг нэхэмжлэлийн үнийн дүнд ороогүй болно.

Дэлгэрэнгүй дүнг жагсаалтад бичив... гэв. (хх-ийн 106-107 тал)

 

Хариуцагч Б.Ө, П.Л нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Нэхэмжлэгчийн ХААН банкаар 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Д.Ц 5634163152 тоот дансанд шилжүүлсэн 200.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Ө шилжүүлсэн 300 000 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй. 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр надад шилжүүлсэн гэх 300.000 төгрөг нь миний Хас банкны дансанд орж ирээгүй тул төлөхгүй.

Мөн 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Б ноолуурын үнэ шилжүүлсэн 3.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөхгүй.

О нөхөр Г ажил дээр ирж ноолуурын мөнгө гэж 5 200 000 төгрөгийг миний картыг авч АТМ-ээс буцааж авсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй.

2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр аавын ноолуурын мөнгө болох 3.000.000 төгрөгийг ноолуур гээд шилжүүлсэн гэж ярьж байна. 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр О эгч аавын ноолуурын мөнгө гээд 5.200.000 төгрөгийг над руу шилжүүлсэн юм. Тэр мөнгө нь миний дансанд орж ирээгүй (хагас сайн өдөр байсан учраас 5.000.000 төгрөгөөс дээш мөнгө явдаггүй гээд О эгч миний хажууд ярьж байсан). Аав мөнгөө авъя гээд байхаар нь би О эгчийн гэрт очсон юм. Одоо энэ мөнгө орж ирэхгүй байгаа юм чинь эгч нь 3.000.000 төгрөг хийчихье гээд бид хоёр банканд очиж хийсэн. Би мөнгөө аваад шууд аавдаа аваачиж өгсөн юм. 5.200.000 төгрөгөө О эгч миний данс руу 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр явуулахад миний дансанд 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр орж ирсэн. Гэтэл О эгчийн нөхөр Г манай ажил дээр ирээд миний картыг авч яваад АТМ-с мөнгө авсан байгаа юм. (Энэ талаар камерын бичлэгийг нотлох баримтаар авах гэсэн боловч авч чадаагүй). Авахдаа бөөн авсан юм уу, цувуулж авсан юм уу гэдгийг би сайн мэдэхгүй байна.

Миний хувьд 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Одонтуяа эгчээс 1.000.000 төгрөг л авсан. 5.200.000 төгрөгийг өөрсдөө авчихаад одоо аваагүй гээд гүрийгээд байгаад нь гомдолтой байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.

 

Шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.О нь хариуцагч Б.Ө, П.Л нараас 3.719.000 төгрөгийг гаргуулахаар анх шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг ихэсгэж 3.748.700 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн байна. (хх-ийн 106 тал)

 

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны эхний 03 сард 15.600.000 төгрөгийг хариуцагч нарт банкаар шилжүүлсэн, хариуцагч нь шилжүүлсэн мөнгийг иргэдэд ноолуур авах зорилгоор шилжүүлсэн, тухайн мөнгийг авсан иргэд нь нэхэмжлэгчид ноолуураа худалдсан, мөн бэлнээр 1.350.000 төгрөгийг хариуцагч талд өгсөн гэх үйл баримт болсон гэж шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарласан байв.

Нэхэмжлэгчийн өгсөн мөнгийг ноолуур авах зорилгоор хариуцагч нар нь бусдад түүний нэрийн өмнөөс шилжүүлж буй талуудын тохиролцоог шүүх Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан: Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэх зохицуулалтад хамаарч байна гэж дүгнэв.

Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч нарт ХААН банкаар 9.800.000 төгрөгийг, Хас банкаар 5.200.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөгийг шилжүүлж өгсөн болох нь тухайн банкуудын дипозет дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна. (хх-ийн 92-105 тал)

 

Нэхэмжлэгч нь нийт 16.950.000 төгрөгөөс ноолуурын 11.423.000 төгрөгийг хариуцагч нарт өгсөнг хасаж, Л ноолуурын үлдэгдэл 1.778.300 төгрөгийг хасч 3.748.700 төгрөгийг нэхэмжилж байна гэж шаардлагаа тодруулжээ.

Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Үндэслэл нь: Нэхэмжлэгчийн ХААН банкаар 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Д.Ц 5634163152 тоот дансанд шилжүүлсэн 200.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Ө шилжүүлсэн 300 000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр надад шилжүүлсэн гэх 300.000 төгрөг нь миний Хас банкны дансанд орж ирээгүй тул төлөхгүй.

Мөн 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Б ноолуурын үнэ шилжүүлсэн 3.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөхгүй.

О нөхөр Г ажил дээр ирж ноолуурын мөнгө гэж 5 200 000 төгрөгийг миний картыг авч АТМ-ээс буцааж авсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасныг баримтлан шүүх нэхэмжлэгчээс иргэн Д.Ц дансанд шилжүүлсэн 200.000 төгрөг, Ө шилжүүлсэн 100.000 төгрөг, Ө 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн гэх 300.000 төгрөг нь хариуцагчийн дансанд ороогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцов.

Харин хариуцагч нар нь нэхэмжлэгчийн ноолуурын үнэ нь гэж шилжүүлсэн 5.200.000 төгрөгийг нэхэмжлэгчийн нөхөр Г нь Ө картыг авч яваад буцаан авсан гэж ХААН банкны бичлэг гаргуулахаар хүсэлт гаргасанг шүүх хүлээн авч захирамж гаргасан байна. (хх-ийн 130-131 тал)

 

ХААН банкны Хэнтий салбарын захирал Б.А нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн камерын бичлэгийг гаргаж өгөх боломжгүй, 3 сараас дээш бичлэг хадгалагддаггүй гэж хариу ирүүлжээ. (хх-ийн 167 тал)

 

Нэхэмжлэгч нь ноолуурын 5 200 000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжлэхгүй гэсэн бөгөөд нэхэмжлэлийн дүнд ороогүй байв. (хх-ийн 107 тал)

 

Хариуцагч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т: ...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж заасан нотлох үүргээ биелүүлээгүй байв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч П.Л 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрүүдэд 1.350.000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж шаардлага гаргасанг хариуцагч нар нь маргаагүй хүлээн зөвшөөрсөн байв.

 

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ: 

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Ө, П.Л нараас 3.148.700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.О олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 600.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79.004 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 65.32902 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Л.ЦЭРЭНДУЛАМ