Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 148/шш2022/00193

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ариунзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Сэлбэ хотхон  97-3 байр 25 тоотод оршин суух, эрэгтэй, ******* овогт *******ын ******* /РД:*******/

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 1б хэсэг цэргийн хотхон, 6 гудамж 219 тоотод оршин суух, эмэгтэй,******* овогт *******ын ******* /РД:*******/ нарын нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дүгээр баг, Ганзам 5 дугаар хэсэг, 58-31 тоотод оршин суух, эмэгтэй, одоо *******

            Нэхэмжлэлийн шаардлага 52,500,000 төгрөг гаргуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч А.*******, Г.******* нар *******-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

нь өөрийн хамаатны эгч болон ээр дамжуулан түүний ажилладаг Энсонголия холдинг ХХК-д оффис менежер ажилтай ажилд орсон. Энсонголия холдинг ХХК-ийн гүйцэтгэх захирал нь компанийн хөрөнгө оруулалт орж ирээгүй санхүүгийн хувьд бэрхшээлтэй байна. Удахгүй мөнгө орж ирнэ хэмээн нэхэмжлэгч А.******* Г.******* нарт итгүүлж гурван тээврийн хэрэгсэл авто ломбардад барьцаалуулсан байсан. Хариуцагч нь 2015 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн ажилтан А.*******той хийх тооцооны тухай тэмдэглэлд зааснаар нийт 52,500,000 төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 15-аас 2015 оны 08 дугаар сарын 15-ны дотор бүрэн барагдуулж дууссан байхаар тохиролцсон байна. Гэтэл тохиролцсон хугацаандаа төлбөрийг барагдуулаагүй сураггүй алга болсон учир хариуцагч ийг залилан мэхэлсэн гэж үзэн цагдаад гомдол гаргаж өгсөн. Хэргийг хянасан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 736 дугаартай прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Уг тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурорт гомдол гаргасан боловч 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 5/237 тоот эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсэн. Ингээд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шүүгчийн захирамж гаргасан. Захирамжийг хүлээж аваад Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хаяг тодорхой болсон тул нэхэмжлэлээ татан авсан. Иймд Энсонголия холдинг ХХК-ийн гүйцэтгэх захирал ээс ажилтан А.*******той хийх тооцооны тухай тэмдэглэлд заасны дагуу 52,500,000 төгрөг буюу багасгасан үнийн дүнгээр 48,520,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа 3 авто машин зарсан талаар дэлгэрэнгүй бичсэн байна. 99-18 УНИ улсын дугаартай авто машиныг 10,000,000 төгрөгөөр зарж, 13-99 УНН улсын дугаартай авто машиныг 10,000,000 төгрөгөөр зарж, 92-12 УНЧ улсын дугаартай авто машиныг 20,000,000 төгрөгөөр авто ломбардад тавьсан гэдгийг тус тус хүлээн зөвшөөрсөн байна. Үүнээс гадна сөрөг нэхэмжлэл буюу А.*******той хийх кемпийн тооцоо гэх хэсэгт: Сөрөг нэхэмжлэл гэдгийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д тодорхой заасан байдаг. Гэтэл хариуцагчийн гаргасан зүйл нь сөрөг нэхэмжлэл биш тайлбар гэж үзэж байна. Тайлбар дээр нийт 16 ширхэг эд хөрөнгийн жагсаалт гаргасан байна. Энэ 16 ширхэг эд хөрөнгийн жагсаалт нь ямар үндэслэлтэй гарч ирсэн, хэзээ худалдаж авсан, компанийн блансад яаж бүртгэгдсэн талаар нотлох баримт байдаггүй. Хэрвээ компанийн эд хөрөнгө мөн бол компанийн өмчид бүртгэгдээд анхан шатны бүрдүүлбэрээр нотлогдох ёстой. Хоёрдугаарт: А.*******ыг ачиж явсан гэх талаар бичсэн байсан. А.******* хэзээ энэ гэрийг ачиж явсан талаар тодорхой он, сар тавьсан зүйл байхгүй. Харин тооцооны тухай тэмдэглэл буюу хавтаст хэргийн 4 дүгээр хуудсанд авагдсан баримт дээр энэ гэрийн талаар дурдсан. Төлбөр тооцооны үлдэгдэл шийдвэрлэх тухай тэмдэглэлийн 2-т 99-18 УНИ улсын дугаартай Л-200 маркийн авто машины тооцоог 2015 оны 05 дугаар сарын 30-ны дотор иж бүрдэл монгол гэрийг авч хэрэглэсэн, орны хамт буцаан өгөх гэж заасан байна. Энэ гэр 7,500,000 төгрөгийн оронд нь хэрэглэж байсан гэр юм. Нэхэмжлэгч нар тайлбарлахдаа Дорноговь аймгийн Айраг суманд энэ гэр байсан ба тухайн үед ажилчдын цалин өгөлгүй зугтаад явсан учраас кемпэд ажиллаж байсан ажилчид тухайн кемпний эд хөрөнгийг зарж болохыг нь аваад явсан ба үлдэгдэл эд хөрөнгө нь нэхэмжлэгчид хадгалагдаж байгаа талаар хэлсэн. Нарангэрэл хэрвээ энэ гэрний талаар шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан бол Г.*******, А.******* нарыг гэрчээр дуудаж авчирах, тухайн гэрийг авчраад нэхэмжлэгч гэрийг нь эздэд хүлээлгэн өгөх боломж байсан. А.******* нь энэ гэрийг шууд ачиж авч явсан гэх баримт харагдахгүй байна. Бусад эд хөрөнгийн талаар нотолсон баримт байхгүй. Хэрвээ нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1-д зааснаар татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй байсан. Гэтэл А.*******, Г.******* нараас Хаан банкны дансаар мөнгө шилжүүлж авсан баримтуудыг өгсөн байна. А.*******, Г.******* нараас мөнгө шилжүүлж авсан баримт нь энэ хэрэг ямар ач холбогдолтой гэдэг талаар дурьдаагүй байна. Иймд хариуцагчийн гаргасан тайлбар нотлох баримтгүй, хууль зүйн шаардлага хангаагүй тул энэ тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна гэв. 1,020,000 төгрөгийн хүүг Г.******* өөрөө төлсөн. Энэ баримт нь хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд авагдсан байсан гэв.

Хариуцагч ******* хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг дараах үндэслэл шалтгаанаар зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд: Нэхэмжлэлд хавсаргасан баримт нь тооцооны тэмдэглэл болохоос тооцоо нийлсэн акт болон төлбөр тооцоотой холбоотой гэрээ баримтууд биш. Тэмдэглэл үйлдсэнээс хойш тооцоотой холбоотой бусад олон процессууд өнгөрсөн. Үүнд нэхэмжлэд дурдсан тэмдэглэлд үнийн дүн нь багтсан 10 гаруй орчим жил ашигласан хуучин ороо кемп дээр байсан гэр, турк зуух, сандал, сав суулга, ширээ гэхчилэн бүх эд хогшлын хамт А.******* 2015 оны 9 дүгээр сард бүрэн авсан. Орноос бусад эд хогшлийг 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 02 дугаар сард авсан шинэ гэдгийг тэнд ажиллаж байсан бүх ажиллагсад нотолно. Авсан эд хөрөнгийн зургаа аваад нягтлан Х.Уранчимэгтэй тооцоо нийлээрэй гэсэн үүрэг даалгаварыг А.******* одоог хүртэл биелүүлээгүй. Нэг үгээр хэлбэл өөрсдийн эд хөрөнгөө зах зээлийн дээд ханшаар үнэлсэн атал өөрсдийн хүлээн авсан эд хөрөнгө, түүний үнэлгээний талаар огт дурдаагүй явдалд харамсаж байна. Тухайлбал, тэмдэглэлд дурдсан гэрийн үнэ гэхэд надаас нэг бүрийг нь 3,300,000 төгрөгөөр тооцож авах Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр бий. Ломбардсан гэх мөнгө нь хувааж хэрэглсэн буюу түүнээс А.******* цалингаа бүрэн тооцож авсан буюу А.*******той хийх цалингийн ямар ч тооцоогүй болно.

Ээж Г.******* нь санхүүгийн анхан шатны баримтан дээр тулгуурлаж тооцоо нийлж сураагүй дадалтай ба өөрийн бодлоороо дам харилцаагаа надтай шууд харилцсан мэтээр ааш авир гаргадгийг цохон тэмдэглэмээр байна. А.*******ын ээж Г.*******тэй ямар ч тохиролцоо үг хэл байгаагүй болно. Надаас ирж цалин нэхэж орилж чарлан биед халдахад нь тантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэдгийг тов тодорхой удаа дараа хэлж байсан. Хүмүүсийн хувийн бодлоор өр үүсдэггүй буюу өөрсдийнх хэрэглэж байсан машины ломбард болон хувь лизингийн хугацаа тулсан асуудалд үндэслэлгүй үнээр авлагатай мэт нэр зүүх, орчуулгын явцад олж мэдсэн бизнесийг өөрсдийн мэт ойлгож ярих зэрэг нь ёс зүйгүй, явуургүй арга авир гэдгийг эцэст нь тэмдэглэмээр байна. Иймд хөөн хэлэлцэх хугацаа түр зогссоныг нотлох баримт нэхэмжлэлд хавсаргаагүй буюу нотлоогүй байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75,2,1 дэх хэсгийг үндэслэн хэрэгсэхгүй болгож өгөхийг үүгээр хүсэж байна гэжээ.

Надад холбогдуулан гаргасан А.*******, Г.******* нарын нэхэмжлэл нь 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Ажилтан А.*******той хийх тооцооны тухай тэмдэглэл-ийг үндэслэх тул тэмдэглэлийн зүйл тус бүрээр дэлгэрэнгүй тайлбарыг холбогдох нотлох баримтыг үндэслэн гаргах нь зүйтэй байна. Үүнд:

Нэгдүгээрт: Тэмдэглэлийн 1 дүгээр зүйлд дурдсан А.*******той хийх цалингийн тооцоогоор компани 3.020.000 төгрөгний цалингийн авлагатай...

Хоёрдугаарт: Тэмдэглэлийн 2 ба 3 дугаар зүйлд дурдсан А.*******ын марк Х болон пикал автомашинууд нь хоорондоо холбоотой. 

Уурхай дээр ажиллах машин механизмыг Багануур АЗЗА-аас түрээслэх гэрээний асуудал яригдаж байх үеэр А.******* ломбарданд тавиад мөнгийг нь хэрэглээд буцаан авч чадахгүй байгаа гэх өөрийн пикал машиныг худалдах санал гаргасан юм. 2004 онд үйлдвэрлэгдээд 2010 онд Монголд орж ирсэн...4 жил гаруй явсан өөрийн Марк Х маркийн 1399-УНН улсын дугаартай авто машиныг 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 5,000,000 төгрөгөөр Тайгын булаг авто ХХК-ийн ломбарданд тавьж уг мөнгөөрөө 9918-УНИ улсын дугаартай L-200 пикал маркийн авто машинаа ломбарднаас 4 сарын хуримтлагдсан хүү, алдангийг хамт чөлөөлсөн. Ломбарднаас ...авсных нь дараа үзэхэд машин 2013 онд Монголд орж ирээд 1 жил гаруй болсноос гадна явах эд анги хөнгөн зэврэлттэй, гадна тоормос нь барихгүй, зүүн талын тольгүй, зуны дугуйтай, тос тосолгоогүй зэрэг ил харагдах  элэгдэлтэй байсан юм. Барих жолооч нь бүрэн бус техникийг хүлээн авахаас татгалзсан тул эрсдэлтэй гэж үзээд Багануур АЗЗА-ийн гэрээн дээр пикал гэж нэмэхээр болсон.

Авахгүй, ашиглахгүй гэж үзсэн 9918-УНИ улсын дугаартай пикалыг худалдах зар тавиад 2014 оны 12 дугаар сарын 5-нд буцааж УБТ гранд авто ломбардад 5,000,000 төгрөгөөр тавиад 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 10,000,000 төгрөгөөр зарсан. 2014 оны 12 дугаар сарын 4-нд 5,000,000 төгрөгөөр ломбардсан. 1399-УНН улсын дугаартай Марк-Х-ыг 2015 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 10,000,000 мөн зарсан.

 Пикал болон Марк-Х машинуудыг худалдсан нийт 20,000,000 төгрөгнөөс ломбардын хүү, алданги, гражийн төлбөр, хадгалалтын хөлс, гэрээ байгуулахтай холбоотой шимтгэл хураамж, нотариатаар гэрчлүүлэх зэрэг ломбардын үйлчилгээтэй холбоотой нийт зардлуудыг суутгаснаас гарсан зөрүүнээс нийт 4,000,000 төгрөгийг би авч компанийн хэрэгцээнд хэрэглэсэн буюу кемпид хэрэглэх аж ахуйн туслах материалууд Нарантуулаас худалдан авсан. Оффис түрээслэгчээс одоог хүртэл авч чадаагүй байгаа баримтууд дунд эд хогшил, туслах материалууд худалдан авсан баримтууд эх хувиар байгаа юм. Энэ хэсгийн тайлбар, тооцоог дараах баримтууд нотолно.

9918 УНИ улсын дугаартай автомашины түүхчилсэн лавлагаа, 1399-УНН улсын дугаартай автомашины түүхчилсэн лавлагаа, 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн А.*******ын Тайгын булаг авто ХХК-тай байгуулсан авто машин худалдах, худалдан авах гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн А.*******ын УБТ ХХК-тай байгуулсан 324 дугаар зээлийн гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А.*******ын иргэн Б.Батпүрэвтэй байгуулсан Авто машин худалдах, худалдан авах гэрээ, А.*******оос хүлээн авсан бэлэн мөнгөний шилжүүлгүүд, 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн А.*******оос ийн ХААН банкны дансанд шилжүүлсэн 2,000,000 төгрөгний гүйлгээний хуулбар, 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А.*******оос ийн ХААН банкны дансанд шилжүүлсэн 1,000,000 төгрөгний гүйлгээний хуулбар, 2015 оны 01 дүгээр сарын 1-ний өдрийн А.*******оос ийн ХААН банкны дансанд шилжүүлсэн 1,000,000 төгрөгний гүйлгээний хуулбар,

             Гуравдугаарт: Тэмдэглэлийн 4 дүгээр зүйлд дурдагдсан үйл явц нь А.*******ын ээж Г.*******ийн машины ченжээс зээлээр авч унаж байсан 9212-УНЧ улсын дугаартай 2011 онд Монголд орж ирээд 3 жил унасан машиныг ломбарданд 20,000,000 төгрөгөөр тавьж, 20,000,000 төгрөгнөөс А.******* ээж Г.*******тээ 10,000,000 төгрөгийг нь машины тооцоо гэж газар дээр өгсөн байдаг. Ээж Г.******* нь 5,000,000 төгрөгийг нь машины ченжид 9212 УНЧ улсын дугаартай авто машины сүүлийн үлдэгдэл тооцоо болгон өгч, 5,000,000 төгрөгийг нь машины ченжид 8114-УБҮ улсын дугаартай авто машины урьдчилгаа төлбөр болгон тус тус тооцсон байдаг юм.

9212 УНЧ улсын дугаартай автомашиныг ломбарднаас чөлөөлсний дараа өөрийн эзэмшилд авах, 8114-УБҮ улсын дугаартай авто машины үлдэгдэл 30,000,000 төгрөгийг нь мөн ээж Г.*******т төлөх нөхцлөөр машин солилцох гэрээ хийсэн тухай А.******* утсаар там тум хэлэхэд учрыг нь сайн ойлгоогүй. Тэр үед би Ховд, Баян-Өлгий аймагт ажлаар явж байсан юм. Ямартаа ч төлсөн мөнгөө банкаар хийж баталгаажуулаарай, очиж байгаад тухтай ярья гэсэн.

  Ирээд нөхцөл байдлыг тодруулахад надад хэтэрхий хохиролтой хийгдсэн хэлцэл байсан ба энэ хэлцлийн нөхцлийг А.******* урьдчилан танилцуулаагүй. Бүх зүйл болсоны хойно л утсаар мэдэгдсэн. Утсаар мэдэгдэх үед машин солилцох бүх үйл явц хэдийн явагдчихсан байсан. Энэ 20,000,000 төгрөгнөөс 7,450,000 төгрөгний үлдэгдлийг би А.*******оос авч хэрэглэсэн. Энэ хэсгийн тайлбар, тооцоог дараах баримтууд нотолно.

9212-УНЧ улсын дугаартай автомашины түүхчилсэн лавлагаа,  8114-УБҮ улсын дугаартай авто машины түүхчилсэн лавлагаа, иргэн гаас А.*******той байгуулсан 2015 оны 01 дүгээр сарын 28-ны зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ, иргэн , Г.******* нарын байгуулсан 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн Авто машин зээлээр худалдах, худалдан авах гэрээ, иргэн Г.*******ийн ХААН банкны...дугаартай дансанд 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр А.******* 5,000,000 төгрөг баримтын хуулбар, Эйртранс компанийн санхүүгийн тодорхойлолт, А.*******оос хүлээн авсан бэлэн мөнгөний шилжүүлгүүд:

2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн А.*******оос ийн ХААН банкны дансанд шилжүүлэсэн 1,000,000 төгрөгний гүйлгээний хуулбар, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А.*******оос  ийн ХААН банкны дансанд шилжүүлэсэн 1,000,000 төгрөгний гүйлгээний хуулбар, 2015 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн А.*******оос ийн ХААН банкны дансанд шилжүүлсэн 1,500,000 төгрөгний гүйлгээний хуулбар, 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А.*******оос ийн ХААН банкны дансанд шилжүүлэсэн 1,650,000 төгрөгний гүйлгээний хуулбар, 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А.*******оос ийн ХААН банкны дансанд шилжүүлсэн 1,000,000 төгрөгний гүйлгээний хуулбар, 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А.*******оос ийн ХААН банкны дансанд шилжүүлэсэн 500,000 төгрөгний гүйлгээний хуулбар, 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн А.*******оос ийн ХААН банкны дансанд шилжүүлэсэн 500,000 төгрөгний гүйлгээний хуулбар, 2015 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн А.*******оос ийн ХААН банкны дансанд шилжүүлсэн 300,000 төгрөгний гүйлгээний хуулбар.

Тусгай тэмдэглэл: Геологийн тайлангийн үр дүн батлагдвал шилжих нөхцөлтэй 1,000,000 ам долларын урьдчилгааны талаар А.******* ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэний хувиар компанийн худалдан авалтын төлөвлөгөөтэй уялдуулан ээжийнхээ санхүүгийн асуудалд туслах зорилгоор хийсэн хэлцэл гэдэг талаас нь эхэндээ хувь хүн талаасаа ойлгож байсан боловч эцэстээ үйлдлээрэй няцаагдаж байна. Ээж нь хүүтэйгээ хардахаас эхлээд олон сэдвээр хэл амаар доромжилсны сацуу нэг тохиолдолд нь толгой руу ширээн дээр байсан чулуун мэлхий шидэж тархинд хүнд гэмтэл учруулж 6 сар орчим гэрээр эмчлүүлсэн. Зарчмын хувьд би ээжтэй нь яриа хэлцэл хийж байсан удаагүй учраас уулзах шалтаг шалтгаан үгүй билээ. Хүний олон хүнээ барина гэдэг шиг тэгсэн биздээ гэж хувийн бодлоо тулгаж, авиргүй эх захгүй загнаж байсан нь дэндүү ёс зүйгүй. Ийм байдалтай танхайрч их хэмжээгээр дөвөргөөн үүсгэн олны анхаарал татах замаар Монголд орж ирээд 1 жилээс дээш явсан авто машинуудаа үндэслэлгүй өндөр үнээр үнэлсэн тэмдэглэл үйлдүүлсэн ба мөн шалсаар байгаад цалин гэртээ авчраагүй гэж эхнэр нь 500,000 төгрөг, ээж нь 500,000 төгрөг тус тус авсан болно.

           ...А.******* хуульч мэргэжилтэй хувиар нэхэмжлэл гаргах хугацаагаа миний хувийн нөхцөл байдалд тохируулан кемпийн эд зүйлсийг нэхэмжлэх миний сөрөг нэхэмжлэл гаргах эрхийн хугацааг дуусгах байдлаар тодруулжээ гэж ойлгогдож байна. Энэ тайлбартай танилцаад авсан эд хөрөнгөө хүлээхгүй байвал Цагдаагийн байгууллагаар кемпийг бүхэлд нь ачиж явсныг нь мөн уг кемпийг Хархоринд байршуулан жуулчны бааз ажиллуулж байсныг нь тус тус тогтоолгохоос өөр арга замгүй юм байна гэж үзэж байна. Энэ хэсгийн тайлбар, тооцоог дараах баримтууд нотолно. Иргэн Г.*******ийн ХААН банкны ...дугаартай дансанд 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг төлсөн баримтын хуулбар, А.*******ын эхнэр н.Оюунсүрэнгийн ХААН банкны...дугаартай дансанд 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 500,000 төгрөг төлсөн баримтын хуулбар

Нэгтгэсэн тооцоо: Нэхэмжлэгч тал Марк-Х болон пикал машинаа тухайн онд зарагдсан үнэ болох 10,000,000 төгрөгөөр тус тус тооцон 20,000,000 төгрөг гэжээ. Үүн дээрээ Хайлюкс машиныхаа 35,000,000 төгрөгийг нэмээд 55,000,000 төгрөг гээд тэмдэглэл дэх цалингийн авлага 3,200,000 төгрөгийг хасаад 52,500,000 төгрөг гэж нэхэмжлэлийн дүнгээ гаргажээ.

Энэ дүнгээс ломбардны 20,000,000 төгрөгнөөс газар дээр нь авсан 10,000,000 төгрөг болон анх өөрсдөө тавиад авч чадахгүй байсан пикапыг сулласан ломбардны 4,500,000 төгрөг, Г.*******, н.Оюунсүрэн нарын авсан нийт 1,000,000 төгрөгийг тус тус хасаад өөрсдийнх нь тогтоосон үнэлгээгээр нийт тооцооны үлдэгдэл 37,000,000 төгрөг гарах учиртай. 37,000,000 төгрөгний үлдэгдэлдээ компанийн санхүүгийн тайлан балансад бүртгэлтэй 53,800,000 төгрөгний үнэлгээтэй эд зүйлсийг авч явснаар эдгээр хүмүүс компани болон надад 16,800,000 төгрөгний өглөг үүссэн юм. Компанийн санхүүгийн тайлангийн бүртгэл тооцоо Нягтлан бодох бүртгэлийн хуулийг журамлан хөтлөгдөх ба 11,300,000 төгрөгний зээлд нийт 53,800,000 төгрөгний эд хөрөнгө шилжүүлсэн бүртгэл хөтлөлт шүүхийн энэ шийдвэрийг үндэслэн бичигдэх учиртай болоод байгаа юм гэжээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Ажилтан А.*******той хийх тооцооны тухай тэмдэглэл гэх гэрээний хуулбар, 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Тайгын булаг авто ХХК, А.******* нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээний хуулбар, 13-99 УНН улсын дугаартай Тоёота Марк икс маркийн автомашины гэрчилгээний хуулбар, 0102172 дугаартай Тайгын булаг авто ХХК-ийн барьцаат зээлийн гэрээний хуулбар, кассын орлогын ордерийн хуулбар, 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 561 дугаартай Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 81-14 УБҮ улсын дугаартай Тоёота Хайлюкс маткийн автомашины гэрчилгээний хуулбар, Улаанбаатар хотын банкны баримтын хуулбар, 2015 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А.*******, нарын хооронд хийгдсэн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 5/237 дугаартай хариу мэдэгдэх хуудасны хуулбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШЗ2018/09809 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШЗ2018/20845 дугаартай нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн хуулбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2019/07857 дугаартай нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар,

Хариуцагчаас *******-ийн улсын бүртгэлийн лавлагааны хуулбар, 2014 оны 12 сарын 04-ний өдрийн автомашин худалдах худалдан авах гэрээний хуулбар, 2014 оны 12 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар, 2014 оны 12 сарын 31-ний өдрийн автомашин худалдах, худалдан авах гэээний хуулбар, ийн Хаан банкны дансны 2,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 1,000,000 төгрөгийн хуулганы хуулбар, 2015 оны 01 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар, 2015 оны 01 сарын 28-ны өдрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний хуулбар, 5,000,000 төгрөгийн хаан банкны баримтын хуулбар, Хаан банкны дансны хуулганы хуулбар, Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 470 дугаартай зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар,

Шүүх хариуцагч талын хүсэлтээр автотээврийн үндэсний төвөөс 9918УНИ улсын дугаартай автомашины лавлагаа, 9212УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, 8594БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагааг гаргуулсан байна.

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч А.*******, Г.******* нарын нэхэмжлэлээс 17,920,000 төгрөгийг хангаж, 30,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нар нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 52,500,000 төгрөг гаргуулахаар шаардаж байсан боловч нэхэмжлэлийн шаардлагаа 48,520,000 төгрөг болгон багасгасан тул энэ үнийн дүнгийн хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Ажилтан А.*******той хийх тооцооны тухай тэмдэглэл-д зааснаар 13-19 УНН улсын дугаартай автомашины үнэ 5,000,000 төгрөг, хүүнд төлсөн 1,020,000 төгрөг, 99-18 УНИ улсын дугаартай автомашины үнэ 7,500,000 төгрөг, 92-12 УНЧ улсын дугаартай автомашины үнэ 35,000,000 төгрөг нийт 48,520,000 төгрөг гаргуулна гэж,

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 1. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн нэхэмжлэгч тал Марк-Х болон пикап машинаа тухайн онд зарагдсан үнэ болох 10,000,000 төгрөгөөр тус тус тооцон 20,000,000 төгрөг гэжээ. Үүн дээрээ Хайлюкс машиныхаа 35,000,000 төгрөгийг нэмээд 55,000,000 төгрөг гээд тэмдэглэл дэх цалингийн авлага 3,200,000 төгрөгийг хасаад 52,500,000 төгрөг гэж нэхэмжлэлийн дүнгээ гаргажээ. Энэ дүнгээс ломбардны 20,000,000 төгрөгнөөс газар дээр нь авсан 10,000,000 төгрөг болон анх өөрсдөө тавиад авч чадахгүй байсан пикапыг сулласан ломбардны 4,500,000 төгрөг, Г.*******, н.Оюунсүрэн нарын авсан нийт 1,000,000 төгрөгийг тус тус хасаад өөрсдийнх нь тогтоосон үнэлгээгээр нийт тооцооны үлдэгдэл 37,000,000 төгрөг гарах учиртай. 37,000,000 төгрөгний үлдэгдэлдээ компанийн санхүүгийн тайлан балансад бүртгэлтэй 53,800,000 төгрөгний үнэлгээтэй эд зүйлсийг авч явснаар эдгээр хүмүүс компани болон надад 16,800,000 төгрөгний өглөг үүссэн гэж маргажээ.

Нэхэмжлэгч нар болон хариуцагчаас 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ажилтан А.*******той хийх тооцооны тухай тэмдэглэл-ийг хийсэн талаар маргахгүй харин уг тэмдэглэлийг нэхэмжлэгч талаас тооцоо нийлэх гэрээ байгуулсан, хариуцагчаас тооцооны тэмдэглэл гэж маргаж байна.

Нэхэмжлэгч А.*******, хариуцагч *******-иуд нь хөдөлмөрийн гэрээний харилцаатай байх үедээ А.******* нь өөрийн нэр дээр болон ээж *******ийн нэр дээр бүртгэлтэй байсан тээврийн хэрэгслийг *******-д ашиглуулах, ломбарданд барьцаалж мөнгө авч өгөх зэргээр хэд хэдэн удаа эрх зүйн харилцаанд оролцож, эдгээр харилцаануудаа нэгтгэж тооцоо нийлж тэмдэглэл үйлдсэн болох нь талуудын тайлбар, Ажилтан А.*******той хийх тооцооны тухай тэмдэглэл-ээр нотлогдож байна.

Уг тэмдэглэлийг Г.*******, *******-ийн захирал Ц.Наранчимэг нар хийсэн байх боловч нэхэмжлэгч А.******* түүнтэй ашиг сонирхол нэг, эрх зүйн харилцаанд оролцсон гэрээний нэг тал болохыг зохигч аль аль нь маргаагүй байхаас гадна Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалгаална гэж хуульчилсны дагуу А.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагаас дүгнэхэд уг хэлцлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүссэн, мөн хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д заасан тооцоо нийлэх гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ.

Талуудын хооронд байгуулсан тооцоо нийлэх гэрээгээр

1. 2015 оны 06 дугаар сарын 05-ны дотор 10,000,000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор 20,000,000 төгрөгийг тус тус худалдагч д бэлнээр төлсөн байх,

2. 9918 УНИ улсын дугаартай L200 маркын автомашины тооцоонд 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор иж бүрдэл монгол гэрийг авч хэрэглэсэн орны хамт буцаан өгөх,

3. А.*******ын марк Х маркийн 1319 УНН улсын дугаартай автомашины тооцоог 2015 оны 07 дугаар сарын 10-ны дотор дуусгахаар тохиролцжээ.

Тооцоо нийлэх гэрээний талууд урьдын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг харилцан тооцоо нийлэх замаар хааж тооцоо нийлэх гэрээ байгуулдаг тул нэхэмжлэгч нь дээрх гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч А.*******, Г.*******, хариуцагч ******* нар нь 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тооцоо нийлэх гэрээ байгуулсан тул энэ хугацаанаас өмнөх мөнгө өгсөн, авсан талаарх шаардлага, татгалзал нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл талууд талууд харилцан тохиролцож тооцоо нийлсэн байх тул тооцоо нийлсэнээс хойш хугацааны төлбөр тооцооноос гэрээний үүргийг хангасан гэж үзэх юм.

Харин хариуцагч компанийн тайлан балансад бүртгэлтэй байсан 53,800,000 төгрөгийн үнэ бүхий 7 ширхэг монгол гэр болон бусад эд зүйлийг нэхэмжлэгч нар авсан гэх тайлбарыг нэхэмжлэгч талаас нь ажилчдынхаа цалинг өгч чадаагүй учраас тэнд үлдээсэн гэр буюу мөнгө болохоор эд зүйлийг нь ажилчид нь аваад явсан. ийн эд зүйлийг хийх газар байхгүй байсан тул Г.******* нь өөрийн сувиллын агуулахад хураасан байгаа. Хүн хэрэглэхийн аргагүй болсон зүйлүүд одоо ч тэнд байгаа гэх тайлбарлаж байх боловч кемпэд байсан гэр буюу мөнгө болохоор эд зүйлийг ажилчид нь аваад явсан гэх тайлбараа нэхэмжлэгч талаас баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно гэж заажээ.

Хариуцагчаас 7 ширхэг монгол гэрийг бусдаас худалдан авч Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт барьж байсан талаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 470 дугаар шийдвэрээр нэг бүр нь 3,300,000 төгрөгийн үнэ бүхий монгол гэрийг бусдаас худалдан авч барьж байсан талаар үйл баримт тогтоогдож байх тул хариуцагчийн тайлбарт дурсанаар 7 ширхэг монгол гэрийг нэхэмжлэгч нар авч явсан байна гэж дүгнэн үүргийг харилцан тооцож 7*3,300,000=23,100,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн гэрээний 5. Төлбөр тооцооны үлдэгдлийг шийдвэрлэх тухай протокол хэсгийн 2-д 9918 УНИ улсын дугаартай L200 маркийн автомашины тооцоонд 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор иж бүрдэл монгол гэрийг авч хэрэглсэн орны хамт буцаан өгөхөөөр тохиролцсон байна. Нэхэмжлэгчээс дээрх монгол гэрийг орны хамт хариуцагчид буцаан өгөөгүй байх тул 7,500,000 төгрөгийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хөөн хэлэлцэх хугацааны талаар:

Талуудын хооронд 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тооцоо нийлэх гэрээ байгуулагдсан байна.

Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан. Нэхэмжлэгч нар нь Цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргасныг 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй талаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 5/237 тоот албан бичгээр хариу мэдэгдсэн байна. Мөн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 182/Ш32018/09809 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжиндаа хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлийг заасан байх бөгөөд энэ хооронд гарсан хугацааг хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэн, шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацааг шинээр эхлэн тоологдсон гэж үзлээ. Мөн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 101/Ш32018/20845 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татагалзах тухай захирамжиндаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэх үндэслэл, мөн дүүргийн иргэнйи хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 101/Ш32019/07857 дугаартай Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжинд *******-ийн гүйцэтгэх захирал ийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хаяг нь тодорхой болсон гэх үндэслэлээр нэхэмжлэлээ татан авсан үндэслэлүүдийг зааж  гарсан болно. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдааны товыг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр товлож хариуцагчид мөн өдөр мэдэгдэж, гарын үсэг зуруулсан боловч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хийсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1.Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1, 466 дугаар зүйлийн 466.1-д заасныг баримтлан *******-иас 17,920,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.*******, Г.******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

  2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 420,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 247,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

3. .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ