Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2018/00954

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2018/00954

Улаанбаатар хот

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Х ХХК //-д холбогдох

 

зуучлалын гэрээнээс татгалзаж, учирсан хохирол гэж явуулсан үйл ажиллагааны зардалд 101,646,964 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Ч, хариуцагчийн төлөөлөгч Т.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ажил гүйцэтгэх гэрээний төлбөр болон зардал 101,646,964 (нэг зуун нэг сая зургаан зуун дөчин зургаан мянга есөн зуун жаран дөрөв)-н төгрөг гаргуулах. Манай компани нь үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын үйл ажиллагааг эрхлэн явуулдаг бөгөөд 2014 оноос Хуурмагнай ХХК-ийн хэрэгжүүлж буй 2 давхар үйлчилгээний төвтэй, 37 автомашины зогсоол бүхий 166 айлын орон сууцны барилга барих төслийн зар сурталчилгаа, борлуулалтыг хариуцан ажиллахаар харилцан тохиролцож, 2016 оны 9 дүгээр cap хүртэл үүргээ зохих ёсоор гүйцэтгэсээр ирсэн. Бидний ажил барилга баригдаж эхлэхээс эхэлсэн. Бидний зүгээс тухайн орон сууц болон оффисын талбайг худалдан борлуулах талаарх бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байсан бөгөөд явуулж байсан үйл ажиллагааны талаар тухай бүрт захиалагч талд мэдэгдэж байсан. Захиалагчийн зүгээс бидний ажлын үр дүнг үнэлж орон сууцны цогцолбортоо манай компанийн нэрийг өгч Баяжих цогцолбор хэмээн нэрлэсэн байдаг. Нэхэмжпэгч талаас орон сууцыг борлуулах зорилгоор хэд хэдэн телевиз, зар мэдээ сонинд байнга зар өгч, барилга, орон сууцны экспод оролцох, хүүхдийн гар зургийн уралдаан зохион байгуулах, олон нийтэд танигдсан жүжигчдийн тоглолтыг ивээн тэтгэж, тухайн орон сууцыг сурталчлуулах зэргээр Баяжих цогцолбор-ын орон сууц, оффисийг борлуулах тал дээр онц их ач холбогдол өгч ихээхэн хэмжээний зардал гаргасан байдаг. Анх тохиролцсоны дагуу орон сууцны борлуулалтын 1 хувиар /тухайн үеийн зах зээлийн хамгийн бага ханш/ тооцож манай компанид зуучлалын хөлс төлөх, гаргасан зардлыг ХХХК хариуцан төлөхөөр харилцан тохиролцсон ба 2014 оны 07 сарын 30-ны өдөр урьдчилгаа болгож 20,000,000 (хорин сая) төгрөг шилжүүлснээс өөр төлбөр өнөөдрийг хүртэл шилжүүлээгүй. Tyc орон сууцны цогцолборын барилга угсралтын ажил дуусч 2016 оны 01 сарын 28-ны өдөр улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авч, бүрэн ашиглалтад орсон ба бидний зүгээс цогцолборын борлуулалтыг сайжруулах үүднээс зар сурталчилгааны ажпаа эрчимжүүлсэн боловч хариуцагч компанийн тавьж байсан төлбөрийн нөхцөл, байрны м.кв-ын үнэ банкны зээлд хамрагдахгүй зэрэг нөхцөл байдлаас шалтгаалж анх тооцоолж байснаар зарагдаагүй. Хариуцагчийн зүгээс дээрх орон сууц зарагдахгүй байгаа явдал нь өөрсдийн буруутай бодлого, үйл ажиллагаанаас хамаарч байгааг анзааралгүй биднээс шалтгаалсан гэж үзэж 2016 оны 09 сараас эхлэн орон сууц, оффисийн борлуулалтыг өөрсдөө хариуцахаар болсон. Бидний хувьд борлуулалтын ажлыг 2017 оны 11 сард дуусгавар болгож гаргасан зардал, холбогдох баримт бичиг, эд зүйл, сурталчилгааны материал зэргийг Х ХХК-н албан ёсны төлөөлөгчид хүлээлгэн өгсөн. Ийнхүү гэрээ дуусгавар болгосонтой холбоотой гаргасан зардлыг Х ХХК-тай тохиролцохоор холбогдсон боловч ямар нэг байдлаар төлбөр төлөх арга хэмжээ авалгүй биднийг хохироосоор байна. Манай компанийн хувьд дээрх зардлуудыг бусдаас зээлж санхүүжүүлж байсан ба 2014 оноос хойш гэрээг дуусгавар болох хүртэл нийт 121,646,964 төгрөгийг зардал гаргасан. Дээр дурдсанчлан Х ХХК нь 2014 оны 07 сарын 30-ны өдөр гэрээний урьдчилгаанд 20.000.000 төгрөг төлснөөс өөр төлбөр төлөөгүй ба дээрх төлбөрийг зуучлалын ажлын зардлаас хасаж тооцон 101,646,964 (нэг зуун нэг сая зургаан зуун дөчин зургаан мянга есөн зуун жаран дөрөв)-н төгрөгийн зардал гаргаж хохирсон байна. Иймд хариуцагч ХХХК-иас зуучлал, борлуулалт, зар сурталчилгааны ажилд гаргасан зардал болох 101,646,964 (нэг зуун нэг сая зургаан зуун дөчин зургаан мянга есөн зуун жаран дөрөв)-н төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Ч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зуучлалын гэрээний дагуу 101,646,964 төгрөг гаргуулна. Нэхэмжлэгч нь үл хөдөлх эд хөрөнгийн зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг. Хариуцагчийн төслийн зар сурталчилгааг хийхээр тохирсон. Барилга баригдаж эхэлмэгц бид ажлаа эхэлсэн. Гүйцэтгэсэн ажлынхаа талаар тухай бүр мэдэгдэж байсан. Улмаар хариуцагч нь манай ажлыг үнэлээд Баяжих цогцолбор гэж нэрлэж байсан. Хэвлэл мэдээллээр сурталчилж, сурталчилгааны бүхий л ажлыг хийсэн. Зуучлалын хөлсийг борлуулалтын 1 хувиар тооцоод, мөн гарсан зардалыг төлөхөөр тохирсон. Урьдчилгаа гэж 20 саяыг төлөөд дахиж мөнгө төлөөгүй. Төсөл дуусаж барилгыг улсын комисст өгсөн бөгөөд бид ажлаа идэвхижүүлсэн. Хариуцагч нь хэт өндөр үнэ хэлсэн, мөн банкны зээлд хамаарагдахгүй байсан тул борлуулалт муу байсан. Улмаар гэрээг дуусгавар болгосон бөгөөд гарсан зардалаа нэхэмжилж байгаа. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 410-т заасан зуучлалын гэрээ байгаа. Иргэний хуулийн 227.1, 227.3-т зааснаар гарсан зардалаа нэхэмжилж байгаа. Гарсан зардалаасаа 20 саяыг хасаж нэхэмжилсэн.

 

Компаний тухай хуулиар толгой компани нь хувьцааг эзэмшсэн байхыг ойлгоно. Нэхэмжлэгч нь 3 хувьцаа эзэмшигчтэй бусад компаний охин компани биш. Гэрээ байгуулаагүй гэдэг боловч зар сурталчилгааны ажил хийгдээд явсан байдаг. Хэрэв тохиролцоо байгаагүй бол ийм ажил хийгдэхгүй. Талууд тохиролцсон тул 20 саяын урьдчилгаа өгсөн байдаг. Хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар нь тохиролцсон бөгөөд эхний ажил чанарын шаардлага хангаагүй тул гэрээг байгуулаагүй гэдэг. Барилгын захиалагч нь хариуцагч юм. Хариуцагч нь барилгаа зараад ашиг олж байгаа. Гэтэл барилгын гүйцэтгэгч нь манай копманитай гэрээ хийх ямар нэг шаардлага байхгүй гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Л.Д нь шүүхэд гаргасан тайлбартаа: Хуур магнай ХХК нь барилгын салбарт хөрөнгө оруулан Улаанбаатар хот, БЗД-ийн 16-р хороо, 16-р хороолол, Улаанхуаран гудамжид Баяжих цогцолбор хэмээх 166 айлын орон сууцны төслийг бусад компанитай хамтран хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү барилгын борлуулалтын ажлыг Б ХХК-аар хийлгэхээр ярилцаж тус компанид 20 сая төгрөг шилжүүлж байсан. Гэтэл эхний ээлжийн ажлууд нь чанарын шаардлага хангаагүй тул хамтран ажиллах боломжгүй гэж үзэн гэрээ байгуулаагүй юм. Анх тохиролцож байхад борлуулсан барилгын 1 хувийн үнийн дүнгээр ажлын хөлсийг төлөх талаар ярилцаж байсан хэдий ч гэрээ байгуулж ажиллах компани биш байна гэж үзэн гэрээ байгуулаагүй. Энэ компани бидний барилгаас орон сууц нэгийг ч борлуулаагүй тул Б ХХК-ний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Т.Ц нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Бид нэхэмжлэгчтэй ямар нэг гэрээ байгуулаагүй. Төслийн гүйцэтгэгч нь Цахим гал ХХК юм. Цахим галын охин компани нь Б ХХК юм. Манай зар сурталчилгааны ажлыг хийгээд 101 сая төгрөгний зардал гаргасан гэж байна. Бид зуучлалын үйлчилгээ авах талаар гэрээ байгуулаагүй. Анхнаасаа энэ гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Төлөөлөгч Дашравданг ярьж байна. Би өөрийн тайлбарыг зөв гэж дэмжиж байгаа. Иймд Дашравдангийн тайлбар хамааралгүй. Хэрэгт байгаа нэхэмжлэгчийн лавлагаанд Ганцог нь үүсгэн байгуулагч байгаа. Ганцог нь хариуцагчийн хөрөнгө оруулагч Равиг анх мэдсэн. Улмаар Цахим гал болон Б гэдэг компанийг хамаатнууд дээрээ шилжүүлээд Хуур магнайгийн үүсгэн байгуулагчаар Равиг бүртгүүлсэн. Улмаар эрүүгийн хэрэгт Ганцог нь шалгагдаж байгаа. Ганцог нь цахим галыг үүсгэн байгуулсан ба хариуцагчаас мөнгө авч ажил гүйцэтгэсэн байдаг. Ганцог нь залилангийн шинжтэй үйлдэл хийсэн. Бид гэрээ байгуулаагүй. Баримт нь нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3, 4, 8, 14, 16 заасантай нийцэхгүй байна. Гэтэл нэхэмжлэгч нь ийм үйл ажиллагаа явуулсан юм бол санхүүгийн тайлангаар нотлогдох ёстой байсан. Иймд тайлан байхгүй байгаа тул зохиомлоор мөнгө нэхэж байна гэж үзэж байна. 20 сая нь Цахим галын тооцоонд ороод тооцогдсон гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.С нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх нэхэмжлэл гаргахдаа ажил гүйцэтгэх гэрээ гэдэг. Өнөөдөр зуучлалын гэрээний дагуу гэж байгаа. Хэрэгт байгаа баримтаар зуучлалын гэрээ юм уу, ажил гүйцэтгэх гэрээний дагуу юу гэдэг нь ойлгомжгүй. 20 сая нь компаний санхүүгийн түүхийг сайжруулах зорилготой гэж хэлээд шилжүүлүүлсэн байдаг. Баяжих цогцолбор нь 2014 оны 6 сараас баригдаж эхэлсэн байдаг. 2016 оны 1 сард ашиглалтад орсон. Хэрэв зуучлалын гэрээ гэж үзвэл үр дүн байх ёстой. Гуравдагчид этгээдэд борлуулаад зуучлалын хөлс шаардах ёстой. Ийм зүйл байхгүй. Анх шүүхэд өгөхөд хуучин гүйцэтгэх захирал байсан Ганцог нь өөрөө гардаж аваад хуралдаа ирээгүй байдаг. Хөрөнгө оруулагчид мэдэгдээгүй, санаатайгаар хариуцагчийг хохироох үйлдэл болсон. Ажил гүйцэтгэх гэсэн боловч одоо зуучлалын гэрээ гэж байна. Худалдах худалдан авах гэрээнд зуучилсан гэж ойлгож байна. Гэтэл хэлцэл хийх этгээдтэй холбож Иргэний хуулийн 243 гэрээ байгуулагдаад зуучлалын хөлс нэхэх ёстой. Мөн зуучлах онцгой эрхийн гэрээ байсан гэдэг нь бас ойлгомжгүй. Нэхэмжлэгч нь бүрэн эрхийг авсан гэдэг.

Хэрэгт нэг ч худалдах худалдах авах гэрээ байхгүй. Мөн бичгээр хийсэн гэрээ байхгүй. Бүрэн эрх авсан гэвэл зуучлах онцгой эрхийн гэрээ болно. Иргэний хуулийн 227.1, 227.3-д зааснаар үндэслэлээ тайлбарласан. 227.3 нь бол зуучлуулсан гэх манай талын эрх юм. Зуучлалын гэрээ байгуулагдсан гэж үзвэл үр дүн байхгүй. Баримт нь орлогын баримт байгаа боловч зарлагын баримт байхгүй. Энэ талаар санхүүгийн тайланд тусгасан талаар баримт байхгүй. Тодорхойлолтууд нь дандаа хувийн компанийх бөгөөд ямар үг үсэгтэй сурталчилгаа явуулсан нь тодорхойгүй байдаг. Зуучлалын гэрээ байгуулаагүй. Гэвч үр дүн гараагүй. Үр дүнд хүргэхийн төлөө үйл ажиллагаа явуулсан бол үр дүн байхгүй. Зуучлалын гэрээгээр олгосон эрхийн дагуу гэдэг гэтэл хариуцагчаас ямар нэг зөвшөөрөл болон эрх олгоогүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б ХХК нь зуучлалын гэрээнээс татгалзаж, учирсан хохирол гэж явуулсан үйл ажиллагааны зардалд 101,646,964 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Х ХХК нь бид нэхэмжлэгчтэй иргэний эрх зүйн харилцаанд ороогүй, гэрээ байгуулаагүй, тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Ганцог нь өөрийн үүсгэн байгуулсан компани буюу нэхэмжлэгч Б ХХК-иар зуучлалын ажил буюу зар сурталчилгааны ажлыг хийлгэсэн бөгөөд энэ талаар компаний хөрөнгө оруулагч бөгөөд үүсгэн байгуулагчид мэдэгдэлгүй дур мэдэн үйл ажиллагаа явуулсан байсан. Зуучлалын гэрээ байгуулаагүй, мөн зуучлалаас ямар нэг үр дүн буюу борлуулалт хийгдээгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагчийн захиалан бариулсан Баяжих цогцолбор нэртэй орон сууцны хотхоны сурталчилгааны ажлыг нэхэмжлэгч тал гүйцэтгэсэн эсэх талаар зохигчид маргаагүй бөгөөд хариуцагч нь ажлын урьчилгаа төлбөрт 20,000,000 төгрөг төлсөн болох нь хэргийн 1 дүгээр хавтас 21 дүгээр тал байх нэхэмжлэгч Б ХХК-ний Хас банк дахь дансны хуулгаар тогтоогдож байна. Баяжих цогцолбор нэртэй орон сууцны хотхон нь хариуцагчийн өмчлөлийн буюу өөрөөр хэлбэл хариуцагчийн захиалгаар бариулсан хотхон болох талаар зохигчид маргахгүй байна. Уг хотхоны сурталчилгааны ажлыг нэхэмжлэгч гүйцэтгэсэн болох нь хэрэгт байгаа гэрэл зураг, холбогдох байгууллагуудаас ирүүлсэн тодорхойлолт /хэргийн 2 дугаар хавтас 9-15 дугаар тал/, сурталчилгааны материал, шүүхээс үзлэг хийсэн баримт /хэргийн 2 дугаар хавтас 53-216 дугаар тал/, нэхэмжлэгчийн бусадтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ /хэргийн 1 дүгээр хавтас 22, 28, 33, 34 дүгээр тал/ зэргээр тогтоогдож байна.

 

Иймд зохигчдын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй. Уг харилцааг нэхэмжлэгч зуучлалын гэрээний харилцаа гэж тодорхойлсон боловч хэрэгт байгаа дээрх баримт, талуудын тайлбараар нэхэмжлэгч нь хариуцагчийн бариулсан орон сууцыг худалдан авагч нарт сурталчилах үйл ажиллагаа явуулсан байна. Эдгээрээс дүгнэвэл зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь иргэний эрх зүйн харилцаа үүсэх үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Ганцог нь дур мэдэн, компаний үүсгэн байгуулагчид мэдэгдэлгүйгээр өөрийн үүсгэн байгуулсан компаниар дээрх ажлыг гүйцэтгүүлсэн тул төлбөр төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргасан. Компаний тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.8-д зааснаар компаний гүйцэтгэх захирал нь компаний өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах бөгөөд компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлж, бусадтай гэрээ, хэлцэл байгуулах эрхтэй. Иймд хариуцагчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний үүргээс чөлөөлөгдөхгүй.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн гэх ажлын төлбөрийг бусдад төлсөн талаарх баримтуудын зарим хэсэг нь Баяжих цогцолбор орон сууцны хотхоны сурталчилгаанд зориулагдсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Тодруулбал хэргийн 1 дүгээр хавтас 26 дугаар талд байгаа үзэсгэлэн яармаг худалдаанд оролцож, 1,300,000 төгрөг төлсөн гэх баримт нь нэхэмжлэгчид хамааралгүй, өөрөөр хэлбэл оролцогч нь Цахим гал ХХК байна. Хэргийн 1 дүгээр хавтас 24-166 дугаар талд байгаа төлбөр төлсөн баримтуудаас Ширэвгэр ХХК, ПроФото дизайн ХХК, Тэнхлэг зууч ХХК, Дабль эм эс ХХК зэрэгт төлсөн төлбөрүүд нь хэдийгээр нэхэмжлэгч Б ХХК-иас төлөгдсөн байх боловч маргаж буй Баяжих цогцолбор орон сууцны хотхоны зар сурталчилгаанд зориулагдсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Түүнчлэн зарим баримтаар хэнд төлбөр төлсөн нь тодорхойгүй байна. Мөн хэргийн 1 дүгээр хавтас 22 дугаар талд байгаа ажил гүйцэтгэх гэрээгээр Д.Гантулгад 1,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч баримтаар 900,000 төгрөг төлсөн, 25 дугаар талд байгаа төлбөр төлсөн 2,160,000 төгрөг болон 3,080,000 төгрөний баримт нь зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсэхээс өмнө төлөгдсөн байна.

 

Харин нэхэмжлэгч нь Баяжих цогцолбор орон сууцны хотхоны зар сурталгааны ажилд зориулан Д.Гантулга, О.Баатархүү, Э.Батзаяа нартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажилласан болох нь хэргийн 1 дүгээр хавтас 22, 28, 33, 34 дүгээр тал байгаа ажил гүйцэтгэх гэрээний хуулбараар тогтоогдсон. Үүнээс гадна нэхэмжлэгч нь Баяжих цогцолбор орон сууцны хотхоны зар сурталчилгаа материал болон зар сурталчилгааг бусдаар гүйцэтгүүлсэн болох нь хэргийн 2 дугаар хавтас 9-15 дугаар талд байгаа Шуурхай зар центр, Сити дизайн ХХК, Евросейфти интернэшнл ХХК, Хөх монгол принтинг ХХК, Монгол ньюс ХХК, Зар сурталчилгаа сонин ХМХ, Алсын гэрэл ХХК /ТМ телевиз/-ний тодорхойлолтоор тус тус тогтоогдсон.

 

Иймд хэргийн 1 дүгээр хавтас 24-166 дугаар талд байгаа баримтуудаас зохигчдын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу Баяжих цогцолбор орон сууцны хотхоны зар сурталчилгааны ажилд нэхэмжлэгч Б ХХК-ний бусдад төлсөн төлбөрийг түүрвэрлэвэл:

1.    Хэргийн 1 дүгээр хавтас 24 дүгээр тал Д.Гантулгад 500,000 төгрөг

2.    Хэргийн 1 дүгээр хавтас 24 дүгээр тал Д.Гантулгад 400,000 төгрөг

3.    Хэргийн 1 дүгээр хавтас 25 дугаар тал О.Баатархүүд 3,535,000 төгрөг

4.    Хэргийн 1 дүгээр хавтас 29 дугаар тал О.Баатархүүд 950,000 төгрөг

5.    Хэргийн 1 дүгээр хавтас 31 дүгээр тал Евросейфти интернэшнл ХХК-д 500,000 төгрөг

6.    Хэргийн 1 дүгээр хавтас 32 дугаар тал О.Баатархүүд 500,000 төгрөг

7.    Хэргийн 1 дүгээр хавтас 36 дугаар тал Хөх монгол принтинг ХХК-д 250,000 төгрөг

8.    Хэргийн 1 дүгээр хавтас 39 дүгээр тал Хөх монгол принтинг ХХК-д 470,000 төгрөг

9.    Хэргийн 1 дүгээр хавтас 40 дүгээр тал Сити дизайн ХХК-д 105,300 төгрөг

10. Хэргийн 1 дүгээр хавтас 45 дугаар тал Мишээл экспо ХХК-д 300,000 төгрөг

11. Хэргийн 1 дүгээр хавтас 48 дугаар тал Баяжих цогцолбороос 260,000 төгрөг

12. Хэргийн 1 дүгээр хавтас 50 дугаар тал Баяжих цогцолбороос үзэсгэлэнгийн төлбөрт 1,180,000 төгрөг

13. Хэргийн 1 дүгээр хавтас 51 дүгээр тал Баяжих цогцолбороос 450,000 төгрөг

14. Хэргийн 1 дүгээр хавтас 53 дугаар тал Баяжих цогцолбор-маркетинг, түлхүүрийн оосрын төлбөрт 120,000 төгрөг

15. Хэргийн 1 дүгээр хавтас 56 дугаар тал Зар сурталчилгаа сонин ХХК-д 396,100 төгрөг

16. Хэргийн 1 дүгээр хавтас 58 дугаар тал Зар сурталчилгаа сонин ХХК-д 369,500 төгрөг

17. Хэргийн 1 дүгээр хавтас 60 дугаар тал Зар сурталчилгаа сонин ХХК-д 466,900 төгрөг

18. Хэргийн 1 дүгээр хавтас 63 дугаар тал Зар сурталчилгаа сонин ХХК-д 417,700 төгрөг

19. Хэргийн 1 дүгээр хавтас 63 дугаар тал Зар сурталчилгаа сонин ХХК-д 495,500 төгрөг

20. Хэргийн 1 дүгээр хавтас 65 дугаар тал Зар сурталчилгаа сонин ХХК-д 367,500 төгрөг

21. Хэргийн 1 дүгээр хавтас 65 дугаар тал Зар сурталчилгаа сонин ХХК-д 359,700 төгрөг

22. Хэргийн 1 дүгээр хавтас 68 дугаар тал Зар сурталчилгаа сонин ХХК-д 326,000 төгрөг

23. Хэргийн 1 дүгээр хавтас 68 дугаар тал Зар сурталчилгаа сонин ХХК-д 415,000 төгрөг

24. Хэргийн 1 дүгээр хавтас 70 дугаар тал Зар сурталчилгаа сонин ХХК-д 456,500 төгрөг

25. Хэргийн 1 дүгээр хавтас 73 дугаар тал Зар сурталчилгаа сонин ХХК-д 503,200 төгрөг

26. Хэргийн 1 дүгээр хавтас 73 дугаар тал Зар сурталчилгаа сонин ХХК-д 413,600 төгрөг

27. Хэргийн 1 дүгээр хавтас 75 дугаар тал Зар сурталчилгаа сонин ХХК-д 330,100 төгрөг

28. Хэргийн 1 дүгээр хавтас 77 дугаар тал Зар сурталчилгаа сонин ХХК-д 430,400 төгрөг

29. Хэргийн 1 дүгээр хавтас 77 дугаар тал Зар сурталчилгаа сонин ХХК-д 402,600 төгрөг

30. Хэргийн 1 дүгээр хавтас 79 дүгээр тал Зар сурталчилгаа сонин ХХК-д 363,500 төгрөг

31. Хэргийн 1 дүгээр хавтас 79 дүгээр тал Зар сурталчилгаа сонин ХХК-д 407,700 төгрөг

32. Хэргийн 1 дүгээр хавтас 80 дугаар тал Зар сурталчилгаа сонин ХХК-д 238,900 төгрөг

33. Хэргийн 1 дүгээр хавтас 81 дүгээр тал Зар сурталчилгаа сонин ХХК-д 250,600 төгрөг

34. Хэргийн 1 дүгээр хавтас 82 дугаар тал Зар сурталчилгаа сонин ХХК-д 236,100 төгрөг

35. Хэргийн 1 дүгээр хавтас 83 дугаар тал Зар сурталчилгаа сонин ХХК-д 269,300 төгрөг

36. Хэргийн 1 дүгээр хавтас 84 дүгээр тал Зар сурталчилгаа сонин ХХК-д 259,000 төгрөг

37. Хэргийн 1 дүгээр хавтас 85 дугаар тал Зар сурталчилгаа сонин ХХК-д 287,700 төгрөг

38. Хэргийн 1 дүгээр хавтас 85 дугаар тал Зар сурталчилгаа сонин ХХК-д 595,800 төгрөг

39. Хэргийн 1 дүгээр хавтас 88 дугаар тал Монгол ньюс ХХК-д 438,200 төгрөг

40. Хэргийн 1 дүгээр хавтас 88 дугаар тал Монгол ньюс ХХК-д 586,000 төгрөг

41. Хэргийн 1 дүгээр хавтас 90 дүгээр тал Монгол ньюс ХХК-д 640,100 төгрөг

42. Хэргийн 1 дүгээр хавтас 90 дүгээр тал Монгол ньюс ХХК-д 512,000 төгрөг

43. Хэргийн 1 дүгээр хавтас 92 дугаар тал Монгол ньюс ХХК-д 477,400 төгрөг

44. Хэргийн 1 дүгээр хавтас 92 дугаар тал Монгол ньюс ХХК-д 500,000 төгрөг

45. Хэргийн 1 дүгээр хавтас 95 дугаар тал Монгол ньюс ХХК-д 500,000 төгрөг

46. Хэргийн 1 дүгээр хавтас 96 дугаар тал Монгол ньюс ХХК-д 258,500 төгрөг

47. Хэргийн 1 дүгээр хавтас 98 дугаар тал Монгол ньюс ХХК-д 450,000 төгрөг

48. Хэргийн 1 дүгээр хавтас 98 дугаар тал Монгол ньюс ХХК-д 416,000 төгрөг

49. Хэргийн 1 дүгээр хавтас 100 дугаар тал Монгол ньюс ХХК-д 400,000 төгрөг

50. Хэргийн 1 дүгээр хавтас 100 дугаар тал Монгол ньюс ХХК-д 366,000 төгрөг

51. Хэргийн 1 дүгээр хавтас 102 дугаар тал Монгол ньюс ХХК-д 193,000 төгрөг

52. Хэргийн 1 дүгээр хавтас 102 дугаар тал Монгол ньюс ХХК-д 324,400 төгрөг

53. Хэргийн 1 дүгээр хавтас 104 дүгээр тал Монгол ньюс ХХК-д 350,000 төгрөг

54. Хэргийн 1 дүгээр хавтас 104 дүгээр тал Монгол ньюс ХХК-д 319,500 төгрөг

55. Хэргийн 1 дүгээр хавтас 106 дугаар тал Монгол ньюс ХХК-д 400,000 төгрөг

56. Хэргийн 1 дүгээр хавтас 106 дугаар тал Монгол ньюс ХХК-д 280,900 төгрөг

57. Хэргийн 1 дүгээр хавтас 107 дугаар тал Монгол ньюс ХХК-д 322,610 төгрөг

58. Хэргийн 1 дүгээр хавтас 109 дүгээр тал Монгол ньюс ХХК-д 176,000 төгрөг

59. Хэргийн 1 дүгээр хавтас 109 дүгээр тал Монгол ньюс ХХК-д 600,000 төгрөг

60. Хэргийн 1 дүгээр хавтас 109 дүгээр тал Монгол ньюс ХХК-д 58,300 төгрөг

61. Хэргийн 1 дүгээр хавтас 137 дугаар тал ТМ ТВ-д 440,000 төгрөг

62. Хэргийн 1 дүгээр хавтас 140 дугаар тал ТМ ТВ-д 880,000 төгрөг тус тус төлсөн байна.

 

Харин бусад баримтын хувьд нэхэмжлэгч хэнд юуны төлбөр төлсөн нь тодорхойгүй, Баяжих цогцолбор орон сууцны хотхоны зар сурталчилгаанд зориулсан төлбөр гэж үзэх боломжгүй байх тул хасаж тооцсон нь зүйтэй.

 

Үүнээс тооцвол нэхэмжлэгч нь дээрх 62 удаагийн үйлдлээр Баяжих цогцолборын зар сурталчилгаанд зориулж бусдад нийт 28,468,710 төгрөг төлсөн байна.

 

Нэхэмжлэгч нь урьдчилгаанд төлсөн 20,000,000 төгрөгийг хасаж тооцно гэж тайлбарласан тул үлдэх 8,468,710 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Х ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 8,468,710 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 93,178,254 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 666,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 150,449 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД