Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2019/00273

 

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2019/00273

*******

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******

Хариуцагч: *******,*******,*******

Хариуцагч: *******,*******,

Хариуцагч: *******,*******,нарт холбогдох

Хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас шилжүүлсэн хашаа, байшин, газар, 25 000 000 төгрөг гаргуулах, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрчилгээ болон захирамж хүчингүй болгох, өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга Т.Алтаншагай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь хүмүүстэй нийлж Их залуу багийн 42б-10 тоот хашаа байшинг бариад зарахаар телевизээр зар сурталчилгаа өгсөн. Ингээд 2014 оны 03 дугаар сард хашаа байшин зарна, байр оролцуулж зөрүү тохирно" гэсэн зар явуулсан. Тэгэхэд гэх эмэгтэй /Г.ын том охин/ надруу залгаад хашаа байшин үзье гээд уулзахаар болсон. Тухайн үед нь өөрийн ээж , дүү Бямбасүрэн нарын хамт ирээд Их залуу багийн 42б-10 тоотод орших тоосгон байшинтай 0.7 га хашаа байшинг үзээд нь энэ хашаа байшин дээрээ 15 000 000 төгрөг өгөөд манай 4-8-22 тоот нэг өрөө орон сууцаар сольё гэж хэлсэн. Ингээд бид тохиролцож 4-8-22 тоот байрыг нь үзэхээр очоод хаалгыг нь тогштол хаалгаа онгойлгож өгөөгүй. Хэний нэр дээр байдаг юм бэ? гэхэд охин нь ээжийн нэр дээр байдаг гэсэн. Тухайн үед би таны нэр дээр үнэхээр байдаг юм уу гэхэд нь миний ах нэр дээр байдаг, би асран хамгаалагч нь ах маань нас барахдаа байраа надад өгсөн, чамд багийн тодорхойлолтоо үзүүлье гээд багийн засаг даргын тодорхойлолт үзүүлсэн. Би тэр тодорхойлолтыг нь үзээд итгэсэн. Ингээд хашаа байшин оролцуулж 50 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Би хүнд хөлслүүлчихсэн байгаа харин байрны ордер ломбарданд 6 300 000 төгрөгний барьцаанд байгаа гээд 6 300 000 төгрөг, мөн уг байраа Нарандэлгэр гэх хүнд 8 000 000 төгрөгөөр хөлсүүлсэн гээд 8 000 000 төгрөг, охин Оюунбилэгийн ХААН банкны 5094306840 тоот дансаар 9 500 000 төгрөгийг тус тус шилжүүлж үлдсэн 1 200 000 төгрөгийг бэлнээр авсан. Хүү Бямбасүрэн нь миний *******,******* 22-р баг, Яргуйт Толгод 10-20 тоот хашаа байшинг нэр дээрээ гаргуулж авсан. Түүнээс хойш би 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Оюунбилэг, Бямбасүрэн нартай уулзаж нийт 25 000 000 төгрөг болон хашаа байшин хүлээлгэн өгсөн баримт үйлдэж авсан. *******,*******ын Хүрэнбулаг багийн 4-8-22 тоотод байрлах 18 м2 нэг өрөө орон сууцыг 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авсан. Гэтэл Орхон аймгийн цагдаагийн газар намайг , Пүрэвсайхан нартай бүлэглэн хуурамч бичиг баримт үйлдсэн гэж эрүү үүсгэн шалгаж өршөөл үзүүлэх тухай хуулиар хэрэгсэхгүй болсон. Би байраа Мягмар гэдэг хүнд худалдсан. Гэтэл одоо Л.Мягмар гуай уг байрнаас албадан гаргуулах дээрээ тулаад шүүхэд би дуудагдаад байна. Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №585 дугаартай шийдвэрээр ************** Хүрэнбулаг баг 4-8-22 тоот нэг өрөө орон сууцны хууль ёсны өвлөгчөөр Г.Пүрэвсүрэнг тогтоосон байна. Миний хохиролыг барагдуул гэсэн. Би , Оюунбилэг, Бямбасүрэн нараас өөрт учирсан хохиролоо барагдуулж Мягмар гуайн байрны үнийг төлөхгүй бол одоогоор өөрт минь төлөх боломж алга байна. Иймд Г.тай хийсэн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн орон сууц худалдах худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөрт бусд тооцуулж, охин Оюунбилэгээс 25 000 000 төгрөг гаргуулах, Бямбасүрэнгийн нэр дээрх хашаа байшингийн гэрчилгээг хүчингүй болгож, шинээр надад өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн газарт даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, нэмэгдүүлэхдээ: Г.тай хийсэн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн улсын бүртгэлийн Ү-2101006174 дугаартай гэрчилгээний 0086909 ОРА дугаартай Орхон аймгийн*******ын Хүрэнбулаг багийн 4-8-22 тоот байрлах 18 м2 нэг өрөө орон сууцыг худалдах худалдан авах гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Г.ын охин Г.Оюунбилэгээс байрны зөрүү 25 000 000 төгрөгийг гаргуулах, Г.ын хүү Бямбасүрэнгээс Орхон аймгийн*******ын 22 дугаар баг Яргуйт Толгодын 10-20 тоот хашаа байшингийн Улсын бүртгэлийн Ү-2101004654 тоот дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, шинээр надад өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн газарт даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Г.ын хүү Г.Бямбасүрэнгээс гэсэн хэсэгт нэмэгдүүлж Г.Бямбасүрэн, Г. нарын өмчлөх эрхтэй, Орхон аймгийн*******ын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот хашаа байшингийн Улсын бүртгэлийн Ү-21011018205 дугаартай /өөрчилж/ өмчлөх эрхийн 00346436 тоот гэрчилгээг хүчингүй болгох, Орхон аймгийн*******ын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот хашаа байшинг Г.нь хадам эгч Нанзад овогтой Болортуяад 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр бэлэглэсэн үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Н.Болортуяагийн өмчлөх эрхийн Ү-21011018205 дугаартай, 000497583 тоот гэрчилгээг хүчингүй болгож, д өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Бүртгэлийн газарт даалгаж өгнө үү гэж нэмэгдүүлж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, /хуучнаар/ Орхон аймгийн*******ын Их залуу багийн 12б-10 тоот газрыг Боржигон овогт Гонгорын д Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/401 тоот дугаартай, 1 дүгээр хавсарлтын 63-т бүртгэгдсэн 755 м2 газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн захирамжтай, Орхон аймгийн*******ын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот хаягжилттай 754 м2 газрыг 18426429845296 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-2101013791 дугаартай газар өмчлөх эрхийн 000247378 тоот гэрчилгээг болон Боржигон овогт Гонгорын д Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/401 дугаартай 1 дүгээр хавсралтын 63-т бүртгэгдсэн 755 м2 газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн захирамжийн хэсгийг хүчингүй болгож, Орхон аймгийн*******ын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот газрын Г., Г.Оюунбилэг, Г.Бямбасүрэн нарын хооронд хийгдсэн 2014 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн газар бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Г.Оюунбилэг, Г.Бямбасүрэн нарын Г-2101013791 дугаартай газар өмчлөх эрхийн 000219627 тоот гэрчилгээг хүчингүй болгох, уг газрыг Г.хадам эгч Н.Болортуяад 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр бэлэглэсэн газар бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Г.Оюунбилэгийн хадам эгч Н.Болортуяагийн Г-2101013791 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Орхон аймгийн*******ын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот хашаа байшин газрыг эзэмших эрхтэйг тогтоож, д хашаа байшин, газрыг буцаан өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: ..:Нэхэмжлэгч Г.Болор-Эрдэнийн нэхэмжлэлтэй хариуцагч Г., Г Оюунбилэг, Б.Бямбасүрэн, Н.Болортуяа нарт холбогдох иргэний хэрэгт ******* дахь сум дундын иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын шаардлагыг тодруулж.татгалзаж байна.

1.Г.тай хийсэн 2016 оны 04 сарын 04-ний өдрийн улсын бүртгэлийн Ү-2101006174 дугаартай гэрчилгээний 0086909 ОРА дугаартай Орхон аймгийи*******ын Хүрэнбулаг багийн 4-8-22 тоот байрлах 18м 2 нэг өрөө орон сууцыг худалдах худалдан авах гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэсэн шаардлагын талуудын хэлцэл хийсэн он сар өдөр нь 2014 оны 04 сарын 04-ний өдөр болохыг тодруулж байна. 2016 гэж андуурч бичигдсэн байх тул Г.тай хийсэн 2014 оны 04 сарын 04-ний өдрийн гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна. Уг нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг ******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 30 ны өдрийн 142/ШШ2017/00155 дугаартай шүүгчийн захиармжаар шийдвэрлэж, уг хэлцлийг хүчин төгөлдөр болсон тул уг нэхэмжлэлийн шаардлагын хэсгээс шийдвэрлэсэн гэх үндэслэлээр татгалзаж байна.

Харин бусад шаардлагын хувьд дээрх маргаан бүхий Г.тай байгуулсан 2014 ны 04 сарын 04-ний өдрийн хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул уг хэлцлийн үндсэн дээр өгсөн 25.000.000 төгрөг, Орхон аймгийн Баян өндөр сумын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот хашаа, байшин, газрыг Иргэний хуулийн 56 р зүйлийн 56.5 заасны дагуу буцаан авах нэхэмжлэлийн шаардлагыг Г., Г.Оюунгэрэл, Б.Бямбасүрэн, Н.Болортуяа нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тодруулж байна.

2. Нэхэмжлэлийн шаардлагын 2-рт Г.ын охин Г.Оюунбилэгээс байрны зөрүү 25.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад Гонгор овогтой ыг хариуцагчаар нэмж татаж байна.

Орхон аймгийн Баян өндөр сумын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот хашаа байшинг Г.нь хадам эгч Нанзад овогтой Болортуяад 2016 оны 08 сарын 01-ний өдөр бэлэглэсэн үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Н.Болортуяагийн өмчлөх эрхийн Ү-21011018205 дугаартак өмчлөх эрхийн 000497583 тоот гэрчилгээг хүчингүй болгох гэх шаардлагын хэсэгт Г.Бямбасүрэнг хариуцагчаар нэмж татаж байна. Учир нь Уг маргааг бүхий бэлэглэлийн гэрээний бэлэглэгч нь Г.Г.Бямбасүрэн нар байх тул Гансүх овогтой Бямбасүрэн гэж нэмж хариуцагч татаж оролцуулж байна гэжээ.

Хариуцагч Г.шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Г.нь Болор-Эрдэнэ гэдэг хүнийг огт танихгүй. Болор-Эрдэнэ гэгч нь намайг ээж, дүүтэйгээ ирж хашаа байшин үзсэн гэж дүү бид хоёрыг гүтгэж байна. Би ээжээсээ тусдаа амьдардаг дүү маань хотод байдаг. Иймд бид ээжийн амьдралд оролцдоггүй. Мөн Болор-Эрдэнэ гэгч нь надад 25 000 000 төгрөг өгсөн гэж ор үндэсгүй гүтгээд энэ хэрэг цагдаагийн мөрдөн шалгалтаар надад огт мөнгө өгөөгүй болох нь тогтоогдсон зүйл. Энэ Болор-Эрдэнэ гэдэг хүн яагаад дүү бид хоёрыг энэ хэрэгт хамаатай болгох гэж гүтгээд байгааг ойлгохгүй байна. Харин ээж маань 2014 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр чиний данс руу 6 000 000 төгрөг орсон байгаа аваад ажил дээр авчраад өгчих гэсэн. Би аваачиж өгсөн. Түүнээс хойш миний данс руу 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 3 000 000 төгрөг 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 500 000 төгрөг орж ээж маань надаар авахуулсан. Түүнээс биш Болор-Эрдэнэ гэгчээс миний бие мөнгө авч байсан удаагүй. Харин ээж маань хотод ажиллаж байхдаа над руу утсаар яриад Арбулагийн зуслангийн газар гэсэн 4 нарийн цагаан хуудас байгаа тэрнийг гэрээс аваад газрын албан дээр очоод гэрчилгээг нь гаргуулаадах гэсэн. Би ээжийг утсаар ярьсны маргааш нь 4 нарийн цагаан хуудсыг аваад газрын албан дээр очтол Гантуяа гэдэг хүн компьютерт хийж үзээд энэ чинь шал өөр 4 хүний нэр дээр байна. Чи энэ бичгийг хаанаас авсан юм энэ тэр гээд, цагаан хуудсыг хурааж авах гэхээр нь би ээжээсээ асууя гээд ээж рүү залгасан. Тэгтэл ээж утасдаад Болор-Эрдэнэтэй ярьчихлаа чамайг 4 цагаан хуудсаа аваад гараад ир гэж байна, цагаан саарал прадотой бүдүүн бор хүүхэн байгаа гэсэн.Тэгээд гартал чи ын охин уу алив наад цагаан цаасаа өгчих би өөрөө гэрчилгээг нь гаргаад өгье гээд булаах шахам аваад явсан. Ийм л юм болсон юм. 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр дүү бид хоёртой уулзаж мөнгө болон хашаа байшин хүлээлгэн өгсөн баримт үйлдсэн гэж гүтгээд байх юм. Яаж ч бодсон ээжийг минь хэрэгт хийх гэж хуурамчаар зохион байгуулсан үйл ажиллагаа нь цагдаагийн байгууллагаар шалгагдаж үнэн зөв нь олдож шийдэгдсэн байтал хэзээ хойно дүү бид 2 хийгээгүй зүйлд баримт үйлдэж өгөхгүй нь тодорхой биздээ. Зуслангийн газрын гэрчилгээ гаргуулж өгнө гэж хоосон 4ш цаасан дээр гарын үсэг зуруулж авсан. Тэр гарын үсгийг ашигласан байж магадгүй гэж сэжиглэж байна. Ээж маань хотоос ирж тэр яриад байгаа хашаа байшинг бидний нэр дээр бичиг баримтыг өөрсдөө хөөцөлдөж байж гаргаж өгсөн. Түүнээс биш Болор-Эрдэнэ гэдэг хүнээс бид юу ч хүлээж аваагүй. Энэ бүхэн цагдаагийн мөрдөн шалгалтаар дээрх зүйлүүд үнэн гэдэг нь тогтоогдсон гэж ээж ярьж байсан. Түүнээс миний бие Болор-Эрдэнэ гэдэг хүнээс 25 000 000 төгрөг огт аваагүй гэдгээ дахин дахин хэлж байна гэжээ.

Хариуцагч Г. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: гэгч нь хэсэг хүмүүсийг ахлан барилгын бригадтай байшин барьж зардаг, байнга телевизийн зараар зар өгдөг хүн. 2014 онд би өөрийн дуу хоолойгоор утсаар ярьсан. Уг зар нь орон сууцаар солих болон янз бүрийн хэлбэрээр байшин барина, зарна гэсэн утгатай байсан. Миний охин энэ хүнтэй огт яриагүй тусдаа амьдралтай Гансүх бид хоёрын амьдралд юу болж байгааг огт мэддэггүй, оролцдог ч үгүй. надтай утсаар яриад эхлээд шинээр үүсэж байгаа яргуйт гэдэг газар хүнсний дэлгүүрийн зориулалт бүхий залгаа суух боломжтой шинэ хашаа байшинг өөрийнхөө цагаан саарал өнгөтэй Прадо 95 маркийн машинд намайг суулгаж авч очоод үзүүлсэн. Тэр байшингаа шууд байраар чинь сольё гэсэн. Би нөхрөөсөө асууж байж хариу өгье гээд салцгаасан. Маргааш нь нөхөр зөвшөөрөхгүй байна гэж Болор-Эрдэнэд хариу хэлсэн. Болор-Эрдэнэ: Тэгвэл тэрний өмнөхөн тэгш газартай, дөнгөж суурийг нь цутгаад орхисон газар дээр байшин бариад өгье гэсэн. Би түүнийг нь үзээд үгүй гэсэн. Гэтэл урд бас байшин барьж байгаа яг тийм загварын байшин бариад өгье гээд 2 айлын хуучнаар Их залуугийн 41-9, 42-10-т барьсан байшинг үзүүлсэн. Тэгээд бид ярья гээд салсан. 4-8-22 тоотыг Г.Болор- Эрдэнэ авах гээд өөрөө л улайраад салахгүй байсан. Миний бие 4-8-22 тоотын учрыг Болор-Эрдэнэд маш сайн ойлгуулсан. Тэгээд Болор-Эрдэнэ мөнгө байхад болохгүй юм байхгүй ш дээ Туул эгчээ та дуугүй л байж бай. Би өөрөө энийг чинь зохицуулчихна гэсэн. Багийн тодорхойлолтыг Болор-Эрдэнэ өөрөө би захиргааны хүнээр яриулчихсан та ороод аваад ир гээд багийн гадаа машинтайгаа очиж намайг оруулж авахуулсан. Тухайн үед нэг эмэгтэй хүний нэр хэлж авахуулж байсан, одоо санахгүй байна. Түүнээс хойш ажилтай болохоор гарч орж чадахгүй хэл авалцаагүй 2-3 хоносон. Гэтэл Болор-Эрдэнэ та чинь яачихваа би нотариат энэ тэр юмыг зохицуулчихсан хурдан Улаантолгой ороод ирье гэсэн би хичээлтэй ажил тарахаас наана боломжгүй ээ гэсэн. Тэгээд тарахаар чинь би хүрээд очье гээд намайг гэрээс авч Болор-Эрдэнэ өөрийн машинаараа Улаан толгой явсан. Улаан толгойн нотариатаар хуурамч итгэмжлэл хийлгэж авсан. Энэ бүгдийг Болор-Эрдэнэ өөрөө л хийсэн. Энэ хэрэг цагдаагийн байгууллагын мөрдөн шалгалтаар Болор-Эрдэнэ хийсэн гэсэн нь нотлох баримтаар нотлогдсон. Нотариат эмэгтэй ч хэргээ хүлээсэн байгаа /нотлох баримт бичлэг байгаа/. Энэ бүх залилангийн хэргийг Болор-Эрдэнэ өөрөө гардан биечлэн хийсэн нь цагдаагийн мөрдөн шалгалтаар тогтоосон. Уг хэргийг надад болон миний хүү охин хоёрт тохож хэрэг хийсэн мэтээр цагдаагийн нэг мөрдөн байцаагчийг хахуулдаж 184.4 гэсэн зүйл ангид хамааруулан бүх бичиг баримт шинжээчийн дүгнэлтийг хүртэл хуурамчаар гаргуулж бараг 3 хуруу зузаан хавтаст хэргийг хуурамчаар бүрдүүлж эрэн сурвалжилж байгаа гэсэн хуурамч бичиг баримт үйлдүүлж намайг барьж хорьсон, хүний эрхийг онц ноцтойгоор зөрчсөн. Энэ хэргийг би үнэн мөнийг олуулахын тулд жил тойрон шалгуулж байж үнэнийг тогтоолгосон байгаа. Бурханы авралаар хуулийн байгууллагын нэр төрийг гутааж танил тал хээл хахуульд автсан өргөсөн тангарагаа уландаа гишгэсэн хууль сахиулагч олон байгаагүйн ачаар үнэн зөвийг тогтоож өгсөн. Өргөсөн тангарагтаа үнэнч ажлаа сайн хийдэг хуульч сахиулагчдад баярлаж байгаа. Энэ Болор-Эрдэнэ гэгч нь *******т маш их танил талтай банк, газрын алба, үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн нарыг атгандаа оруулчихсан хүн юм байна лээ. Дандаа хахууль өгч бүхнийг өөрийн болгодог, өөрийн хүссэнээр шийдүүлдэг. Надаар хүртэл үл хөдлөхийн хүнд бичиг баримтын завсар их хэмжээний мөнгө хийгээд та тэр хүнд оруулаад өгчих, би хэлчихсэн байгаа. Би өөрөө орж болохгүй байна гээд өгүүлж байсан. Газрын албанд жирийн иргэд хичнээн өргөдөл өгөөд авч чаддагүй 0.7га газрыг өч төчнөөнөөр нь аваад хэврэг материалаар хэцүүхэн байшин хашаа бариад зарж ирсэн хүн юм байна лээ. Энэ мэтээр Болор-Эрдэнэ аймар их залилан хийж байгаа. Олон олон газар хууль бусаар авч хашаа байшин барьж зардагийг баримтаар нь гаргаж шалгуулахыг хүсэж байна. 4-8-22 тоот байрыг худалдан авахдаа байшинг 25 000 000 төгрөгөнд бодож дээр нь Арбулагт 4 айлын зуслангийн газрыг 12 000 000 төгрөгөнд бодож дансаар 9 500 000 төгрөг өгч үлдсэн 3 500 000 төгрөгийг нотариат үл хөдлөх зэрэгт хахууль өгсөн тэрэндээ суутгасан гэсэн. Ингээд 4-8-22 тоотыг надаас 50 000 000 төгрөгт бодож авсан. 25 000 000 төгрөгөнд бодож өгсөн байшин нь юм мэдэхгүй биднийг залилж хэврэг материалаар дутуу хагас барьж өгсөн. Яг адилхан хажуугийн 2 байшингаа 17 000 000 төгрөгөнд өгсөн байсныг бид хэзээ хойно мэдсэн. Миний охинд ямар ч мөнгө өгөөгүй. Тэр үед байрны ордер ломбарданд байгаагүй. Тэгээд ч бидний нэр дээр биш нас барсан хүний нэр дээр байгаа ордерийг ямар ч ломбард авахгүй нь ойлгомжтой. Харин надад мөнгө өгье гэхээр нь ажил дээр байна авчраад өгчих гэсэн чинь би хөдөө явах гээд яараад байна та дансаа өгчих би банкаар хийнэ гэхээр нь надад виза байхгүй. Миний иргэний үнэмлэх чамд байгаа. Охиныхоо дансыг өгчихье гээд охины дансыг өгсөн. Ийм их худал хуурмаг залилан хийдэг хүн дансаар хийх нь ойлгомжтой байсан байна лээ. Тийм байж тийм их хэмжээний мөнгийг зүгээр хүнд бичиг баримт үйлдэхгүй өгөх үү, үгүй л биз дээ тэр яриад байгаа ************** 22-р баг Яргуйт Толгод 10-20 тоот хашаа байшинг Г. миний хууль ёсны газар өмчлөлийн гэрчилгээтэй газар дээр миний зөвшөөрөлгүйгээр барьсан.

Иймд байшин барих зөвшөөрөл албан ёсоор хийгдээгүйг шалгаж өгнө үү. Мөн хашаа байшингийн кадастрын зургийг бид өөрсдөө гаргуулж байшингийн бичиг баримтыг өөрсдөө хөөдөлдөж байж авсан /баримт хавсаргав/. Тэгэхээр хуулийн дагуу бол Болор-Эрдэний ч юм биш гэдэг нь тодорхой болно. Би өөрийн эзэмшлийн эд хөрөнгийг хэний нэр дээр гаргах нь миний эрхийн асуудал. Дээрх нотолгоог Үл хөдлөх хөрөнгийн газар, газрын албанаас гаргуулж авахыг хүссэн боловч хувь хүнд гаргаж өгөхгүй ээ гэсэн. Шүүхээс хүсэлт гаргавал бид шүүхэд л гаргаж өгнө гэсэн. Тиймээс шуүхэд энэ баримтыг гаргуулж өгөхийг хүсэж байна. Арбулагийн 4 айлын зуслангийн газрыг та нарын нэр дээр гаргаж өгнө гэж хэлээд 4 ширхэг цулгуй бичгийн цаасан дээр нэр гарын үсэг зурчих би толгойг нь бичээд газрын албанд өгөөд 4 айлын газрын гэрчилгээг гаргаад өгнө гэж хэлээд хүү, охин бид нараар гарын үсэг зуруулж аваад явсан. Тэгээд 2 сар чимээгүй алга болсон. Охин 4 нарийн хуудас аваад газрын албан дээр очсон чинь газрын албаны мэргэжилтэн Гантуяа гэдэг хүн хуудсыг үзээд чи хаанаас ийм бичиг авсан юм энэ тэр гээд бичгийг нь хураагаад авчихсан гэсэн. Энэ тухай охиныг ярьтал би Болор-Эрдэнэ гэдэг хүнээс худалдаж авсан юм аа гэж хэл, гэтэл газрын албаны мэргэжилтэн энэ нэг бүдүүн бор хүүхэн өчнөөн газар авч байшин барьж зараад байгаа юм хэнтэй холбоотой яаж аваад байгааг илрүүлэх юмсан бүр даварчихсан амьтан гээд байсан гэсэн. Тэгээд би тэр дор нь Болор-Эрдэнэтэй энэ тухай ярьтал за за би өөрөө зохицуулъя одоо яваад очъё охиныгоо гараад ир гэж хэл гэсэн. Энэ 25 000 000 өгсөн гээд байгаа асуудлыг цагдаагийн мөрдөн шалгалтаар Болор-Эрдэнэ гэгч нь Оюунбилэгт огт өгөөгүй гэдэг нь нотлогдсон зүйл шүү дээ. Миний охинд 25 000 000 төгрөг өгсөн бол энэ байр чинь 75 000 000 төгрөгний үнэтэй болчихно биз дээ. Ингээд ор үндэсгүй гүтгээд байгаад гомдолтой байна. Яагаад 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн улсын бүртгэлийн 2101006174 дугаартай гэрчилгээний 0086909 дугаартай Орхон*******, Хүрэнбүлаг баг 4-8-22 тоотод байрлах 18 мкв нэг өрөө орон сууцны худалдах, худалдан авах гэрээ хэлцлийг хүчингүй болгуулах гэж. Бүх залиланг өөрөө гардан хийж өөрийн ашиг сонирхлын үүднээс бараг зүгээр шахуу тэр байрыг залилж авчихаад утга нь байр маш хурдан зарагдах учраас би энэ байрыг чинь аваад шууд зарна, дахиад байшин барих материалын мөнгө хэрэгтэй байна гээд л байсан шүү дээ. 2016 оны хавар цагдаагийн байгууллага, прокурор шалгаад Болор-Эрдэнэ энэ залилах ажлыг өөрөө хийсэн 25 000 000 төгрөг Оюунбилэгт огт өгөөгүй гэдэг нь нотлогдоод Болор-Эрдэнэ өршөөлийн хуульд хамрагдаж хэрэг хаагдсан. Гэтэл хэзээ хойно 2016 оны 9 дүгээ сарын 16-ны өдөр миний охин Оюунбилэг, хүү Бямбасүрэн нар аваагүй мөнгийг авсан гэж баримт үйлдэж өгөхгүй нь тодорхой. Тэнэг хүн үнэмшихгүй юм ярьж гүтгэх юм. Тийм баримт байгаа бол газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж хоосон цаасан дээр зуруулж авсан гарын үсгийг ашигласан байна гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Б.Бямбасүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Бямбасүрэн миний бие гэгч хүнийг огт танихгүй. гэдэг хүнээс би юу ч аваагүй. Ойрын 3 жил би *******т нэг ч удаа очоогүй. 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр би Улаанбаатар хотод байсан. Би юу ч аваагүй. Тэр Болор-Эрдэнэ гэдэг хүнийг таних ч үгүй байж баримт үйлдэж гарын үсэг яаж зурах вэ? Тэр үйлдсэн баримт гээд байгаа зүйлийг улсын шинжээч томилуулж шалгуулахыг хүсэж байна. Огт болоогүй зүйл ярьж хүнийг гүтгэж байгаад хүний эрхэнд ноцтойгоор халдаж байгаад Бямбасүрэн миний бие гомдолтой байна. Энэ яриад байгаа хэргийн талаар миний бие огт мэдэхгүй гэжээ.

Хариуцагч Н.Болортуяа шүүхэд ирүүсэн хариу тайлбартаа: Г.Болор-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын надтай холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна. Х.Оюунбат 2016 оны 08 дугаар 01-ний өдөр ************** 22-р баг Яргуйт толгодын 10-р гудамжны 20 тоот газар, 2 тал хашаа, хувийн сууцыг Г.Оюунбилэг, Б.Бямбасүрэн нарын надад бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай гаргасан шаардлагаа ямар хууль зүйн үндэслэлтэй болох нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт ямар шаардах эрх байгаа тухай хууль зүйн үндэслэлээ нэхэмжлэлдээ огт дурьдаагүй байна. Би дээрх шаардлагыг дараах байдлаар зөвшөөрөхгүй. Үүнд:1.Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ, 276 дугаар зүйлийн 276.2-т Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно, 276 дугаар зүйлийн 276.3-т Хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийнэ гэжээ. Бид нарын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээ хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ юм. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д Бэлэглэгч,түүний өвлөгч дараах тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй гэжээ. Хуулийн энэ заалтаас харахад хэн нэгэн гуравдагч этгээд бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлага гаргах эрхгүй болох нь харагдаж байна. Г.Оюунбилэг, Б.Бямбасүрэн нар надад дээрх хашаа, газар хувийн сууцыг бэлэглэхдээ ямар нэгэн болзол тавиагүй бөгөөд тэд нарын хэн алиныг нь би ноцтой гомдоогоогүй учир бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцогдох хууль зүйн үндэслэл байхгүй. Хэргийн материалтай танилцахад Г. манай хашааны газрыг Орхон аймгийн засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/401 дугаартай захирамжийн хавсралт болох 3 дугаар хуудасны 63-т хувьчилж аваад өөрийн хүү охин хоёртоо 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр өмчлөлд нь шилжүүлсэн байна. Г.ын хоёр хүүхэддээ бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр байгаа тохиолдолд надад бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцогдох хууль зүйн үндэслэл байхгүй юм. Иймд Г.Болор-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Г.Болор-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шаардлагынхаа 1-рт 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Ү-2101006174 улсын дугаартай 4-8-22 тоот 18 м2 талбай бүхий орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэжээ. Г.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй энэ хэргийн нэхэмжлэгч энэ хэргийн хариуцагч Г. нарт хариуцагдах 4-8-22 тоот нэг өрөө орон сууцыг 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр .Г. нарын хооронд хийгдсэн худалдах -худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тоцуулах тухай шаардлагатай хэргийг ******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 142/ШШ2017/00155 дугаартай шүүгчийн захирамжаар эцэслэн шийдвэрлэж дээрх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон байх тул дахин хүчин төгөлдөр бусд тооцох хууль зүйн үндэслэлгүй юм.

2-рт. Хамтран хариуцагч Г.Оюунбилэгээс байрны үнийн зөрүү гэж 25 000 000 төгрөг гаргуулахыг шаардсан шаардлагын нотлох баримт нь гэвэл 2015 оны 09 дүгээр сарын16-ны өдөр гэсэн огноотой 4-8-22 тоот байрны 50 000 000 төгрөгөнд зарж 25 000 000 төгрөг бэлэн авч 25 000 000 төгрөгөнд нь хашаа байшин авлаа гэсэн утга бүхий бичвэрийг үндэслэл болгожээ.Тухайн үед болсон үйл явдал болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас харахад нэхэмжлэгч хариуцагч Г.нарын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй маргаан бүхий 4-8-22 тоот орон сууцны худалдах-худалдан авах гэрээ нэхэмжлэгч болон хариуцагч Г. нарын хооронд хийгдсэн болох нь нотлогдож байна. Харин хариуцагч Г. өөрийн төрсөн охин Г.Оюунбилэгийн ХААН банкан дахь дансны дугаарыг өгсөнөөр түүний дансанд нийт 9 500 000 төгрөг хийсэн болох нь нотлогдсон. Иргэний хуулийн 243-р зүйл,109-р зүйлүүдэд заасанчлан энэ 2-ын хооронд ямар нэгэн гэрээ хийгдээгүй. Орон сууц худалдах-худалдан авах тухай хэлцэл нарийн зохицуулалттай байдаг бөгөөд 4-8-22 тоот орон сууцыг худалдах-худалдан авах тухай ажиллагаанд Г.огт оролцоогүй учир нэхэмжпэгч түүнд орон сууцны үнэ гэж бэлэн мөнгө өгөх үндэслэлгүй бөгөөд 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 25 000 000 төгрөг авсан гэх баримт нь Г.Оюунбилэгт мөнгө өгсөн болохыг нотолсон баримт биш учраас энэ хэргийн хариуцагч болохгүй бөгөөд түүнийг хариуцагч болохыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тийм баримт ч байхгүй.

3-рт: Нэхэмжлэгч өөрийгөө ************** 22-р баг Яргуйт Толгодын 10-р гудамж 20 тоот газар, хашаа байшингийн өмчлөгч Г.Бямбасүрэн, Г.нарын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, мөн Н.Болортуяад бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохыг тус тус шаарджээ. Ү-2101004654 гэсэн дугаартай газар байхгүй бөгөөд Ү-21011018205 гэсэн өмчлөх эрхийн гэрчилгээтэй хувийн сууц байхгүй учир гэрчилгээг хүчингүй болгож өөрийгөө өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага үндэслэлгүй. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад ************** Их залуу баг 42-р гудамж Б-ын 10 тоот 755 м2 гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Орхон аймгийн засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/401 дугаартай захирамжийн хавсралтын 3-р хуудасны 63-т Г.д хувьчлагдаж 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр Г.Оюунбилэг, Б.Бямбасүрэн нарын өмчлөлд шилжсэнээр 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өмчлөх эрхийн 000219627 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна. Дээрх газрын улсын бүртгэлийн дугаар нь Г-2101013791 дугаартай бөгөөд хувийн сууцны улсын бүртгэлийн дугаар нь Ү-2101006147 болно. 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр дээрх хашаа, газар, сууц иргэн Н.Болортуяагийн өмчлөлд шилжсэн байна. Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардах эрх бэлэглэгч буюу өв залгамжлагчид байдаг болохоос хэн нэгэн хүссэн нь шаардлага гаргаад суудаггүй юм.

4-рт: 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Орхон аймгийн засаг даргын А/401 дугаартай "Иргэдэд газар өмчлүүлэх тухай "захирамжийн Г.тай холбоотой хэсгийг хүчингүй болгох, Г., Г.Бямбасүрэн, Г.нарын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээг мөн хүчингүй болгох Г.Оюунбилэг, Н.Болортуяа нарын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулахыг шаардсан явдал нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасанчлан аймгийн засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд иргэн Г.д газар өмчлүүлсэн байхад үүнийг ямар үндэслэлээр хүчингүй болгуулах гэж шаардаад байгаа нь ойлгомжгүй тодорхой бус байна. Өөр бусдын нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг өөрийн өмч мэтээр өөрсдөд нь зарсан гэж нэхэмжлэл гаргаж, хуульд заасан журмын дагуу өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн байхад ямар үндэслэлээр дээрх шаардлагуудыг гаргаад байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь нэхэмжлэгч тухайн хөрөнгийн өмчлөгч байсан болохоо нотолсон баримтаа шүүхэд ирүүлж байж шаардах эрх нь үүснэ шүү дээ. Хэрэв бусдын газар дээр байшин барьсан юм бол тэр байшингаа үнэлүүлж байж өөрийн хэлсэн ярьсан нэхэмжилж байгаа зүйлээ нотлох юм. Эндээс харахад нэхэмжлэгч хариуцагч Б.Бямбасүрэн нарын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсэж үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах хэлцэл хийгдээгүй учир энэ хэргийн хариуцагч Б.Бямбасүрэн болохгүй юм. Иймд Г.Болор-Эрдэнийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг нар шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: Г.Болор-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат тус шүүхэд хандаж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж тодруулахдаа нийт 14 шаардлага гаргасан байх бөгөөд ИХШХШТХ-ийн 63-р зүйлд заасанчлан шүүхэд гаргаж байгаа шаардлага бүрдээ тэмдэгтийн хураамж төлөх учиртай. Үүнд: Хариуцагч Г.тай 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хийгдсэн 4-8-22 тоот нэг өрөө орон сууцыг худалдах-худалдан авах хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлага гаргасан байх ба гэрээний үнэ нь 50 000 000 төгрөг учир улсын тэмдэгтийн хураамж нь 407 950 төгрөг. Хариуцагч Г.Оюунбилэгээс 25 000 000 төгрөг гаргуулах тухай бөгөөд улсын тэмдэгтийн хураамж нь 282 950 төгрөг болж байгаа, нэхэмжлэгчийн шүүхэд төлсөн нийт /УТХ 289 250+118 700+193 100+70 200 төгрөг/ 571 250 төгрөг болж байгаа юм. Гэтэл эхний 2 шаардлагын нийт УТХ 690 900 төгрөг болж байна. Эхний 2 шаардлагынхаа улсын тэмдэгтийн хураамжийг бүрэн төлөөгүй 119 250 төгрөг дутуу төлөгджээ. Дараачийн 12 шаардлагынхаа улсын тэмдэгтийн хураамжийг огт төлөөгүй байна гэсэн үг юм. Тухайлбал Н.Болортуяа Г.нарын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хувийн сууцны үнэ 15 000 000 байгаа бөгөөд улсын тэмдэгтийн хураамж нь 232 950 төгрөг, газар 3 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн учир улсын тэмдэгтийн хураамж нь 62 950 төгрөг. ИХШХШТХ-ийн 65-р зүйлийн 65.1.11-д заасанчлан 13 шаардлагыг нь хүлээн авахаас татгалзах учиртай. Хариуцагч Г.ын нэр дээр газар хувьчилсан засаг даргын захирмжийн холбогдох заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг шаардсан шаардлага нь иргэний шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш болох нь ИХШХШТХ-ийн 13-р зүйлийн 13.4-т заасанчлан захиргааны хэргийн шүүх харъяалан шийдвэрлэх маргаан байна. Энэ мэтээр нэхэмжлэгчийн гаргаад байгаа шаардлагуудын зарим нь харъяалал зөрчсөн, зарим шаардлагуудын улсын тэмдэгтийн хураамж огт төлөгдөөгүй, зарим нэгийг нь шүүх эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авахаас татгалзах учиртай юм гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүхэд 2019 оны 02 дугаар сарын 28-нд гаргасан тайлбартаа ...Дээрх нийт 11 шаардлагаас хариуцагч Г.Оюунбилэгийн ХААН банкан дахь 5094306840 дугаартай дансанд нэхэмжлэгч эс 2014-04-02-нд орж ирсэн 6.0 сая төгрөг, 2014-04-18-нд орж ирсэн 3.0 сая төгрөг, 2014-05-27-нд орж ирсэн 500.000 төгрөг нийт 9.500.000 төгрөг төлөхийг хариуцагч Г. хүлээн зөвшөөрч байгаа. Бусад 10 шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд

1-рт 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн 25 000 000 төгрөгийг Г., Г.нараас гаргуулах,

2-рт Орхон аймгийн*******ын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот газар, хашаа, байшинг Г., Г.Оюунбилэг, Г.Бямбасүрэн, Н.Болортуяа нараас гаргуулах,

3-рт Г.д Яргуйт Толгодын 10-20 тоот газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/401 дугаартай захирамжийн хэсгийг хүчингүй болгох,

4-рт Г.ын газар өмчлөх эрхийн Г2101013791 дугаартай, 000247378 тоот гэрчилгээг хүчингүй болгох,

5-рт Орхон аймгийн*******ын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот газрыг бэлэглэхээр Г., Г.Оюунбилэг, Г.Бямбасүрэн нарын хооронд хийгдсэн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн газар бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох,

6-рт Г.Оюунбилэг, Г.Бямбасүрэн нарын Г-2101013791 дугаартай газар өмчлөх эрхийн 000219627 тоот гэрчилгээг хүчингүй болгох,

7-рт Г.Оюунбилэг, Г.Бямбасүрэн нарын өмчлөх эрхтэй Орхон аймгийн*******ын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот хашаа, байшингийн Ү-21011018205 дугаартай, өмчлөх эрхийн 00346436 тоот гэрчилгээ хүчингүй болгох,

8-рт Г.Оюунбилэг, Г.Бямбасүрэн нараас Орхон аймгийн*******ын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот хашаа байшинг Н.Болортуяад бэлэглэсэн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох,

9-рт Н.Болортуяагийн өмчлөх эрхийн Ү-21011018205 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000497583 тоот гэрчилгээг хүчингүй болгох,

10-рт Орхон аймгийн*******ын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот газрыг Н.Болортуяад бэлэглэсэн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн газар бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох,

11-рт Н.Болортуяагийн өмчлөх Г-2101013791 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох,

12-рт Орхон аймгийн*******ын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот газар, хашаа, байшинг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч Баярсайханы Оюунбилэг, Баярсайханы Бямбасүрэн гэж нэхэмжлэлдээ дурьдсан боловч Баярсайханы Оюунбилэг, Баярсайханы Бямбасүрэн нар 2014 оны 11 дүгээр сард овогоо Гансүх болгон өөрчилж байсан нь овог өөрчилсөн тухай бүртгэлээр нотлогдож байгаа, хариуцагч нарын регистерийн дугаар зөрүүгүй байх тул хариуцагч нарыг Гансүхийн Оюунбилэг, Гансүхийн Бямбасүрэн гэж тодорхойлов.

Хариуцагч Г.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүхэд ...нэхэмжлэлийн шаардлагуудаас Г. 9 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа.Бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэсэн тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч мэтгэлцэж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

2014 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр *******,*******, Хүрэнбулаг баг 4-8-22 тоот 50 000 000 төгрөгийн үнэ бүхий, Г.Даваанямын өмчлөлийн 1 өрөө орон сууцыг Г. нь Орхон аймгийн Жаргалант сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн олгосон итгэмжлэлийн дагуу тэй худалдах худалдан авах гэрээ байгуулан өмчлөх эрхийг шилжүүлсэн байна.

Нэхэмжлэгч ...Талууд орон сууцны үнийг 50 000 000 төгрөг гэж тооцон 25 000 000 төгрөгт *******,*******, Их залуу баг 12б-10 тоот /хуучнаар/ одоогийн Яргуйт баг толгодын 10-20 тоот газрыг, шинээр барьж өгөх байшинг оролцуулахаар тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч худалдах худалдан авах гэрээний дагуу 9 500 000 төгрөгийг Г.ын охин Г.Оюунбилэгийн дансаар, 8 000 000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу орон сууц хөлслөн амьдарч байсан Ц.Нарандэлгэрт Г.Оюунбилгээр дамжуулан бэлнээр, тухайн орон сууцны өмчлөх эрхийг гэрчилгээг барьцаалан зээлдүүлэх газарт байсныг чөлөөлж авахад 6 300 000 төгрөгийг бэлнээр, газрын гэрчилгээг шилжүүлэхэд төлсөн төлбөрт 150 000 төгрөгийг тус тус өгсөн, Орхон аймгийн*******ын Хүрэнбулаг багийн 4-8-22 тоот 1 өрөө орон сууцыг худалдах, худалдан авахаар Г. нарын хооронд хийгдсэн 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн худалдах, худалдан авах хэлцлийг тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 142/ШШ2017/00155 дугаартай шүүгчийн захирамжаар хүчин төгөлдөр бусд тооцсон тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн бүх зүйлээ буцаан шаардаж нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарладаг.

2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Г.Даваанямыг төлөөлж Г.ын нэхэмжлэгч тэй байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээ нь хууль зөрчсөн хэлцэл болох нь 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Орхон аймгийн Прокурорын газрын 5/113 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор нотлогдоно.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 142/ШШ2017/00155 дугаартай шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Г.ын тэй байгуулсан орон сууц худалдах худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсон тул нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нар дээрхи хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагаасаа татгалзаж, харин уг хэлцлээр шилжүүлсэн 25 000 000 төгрөг, мөн *******,*******, Их залуу баг 12б-10 тоот /хуучнаар/ одоогийн Яргуйт баг толгодын 10-20 тоот газар, хашаа, байшинг хариуцагч нараас гаргуулахаар шаардаж байгааг шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Г.ын тэй байгуулсан орон сууц худалдах худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсон тул хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн зүйлээ хариуцагчаас шаардах эрх нэхэмжлэгчид үүсч байна.

25 000 000 төгрөгийг Г.Оюунбилэг, Г. нараас гаргуулах шаардлагын тухайд: Нэхэмжлэгч шүүхэд ...Талууд орон сууцны үнийг 50 000 000 төгрөг гэж тооцон 25 000 000 төгрөгт *******,*******, Их залуу баг 12б-10 тоот /хуучнаар/ одоогийн Яргуйт баг толгодын 10-20 тоот газрыг, шинээр барьж өгөх байшинг оролцуулахаар тохиролцсон, худалдах худалдан авах гэрээний дагуу 9 500 000 төгрөгийг Г.ын охин Г.Оюунбилэгийн дансаар, 8 000 000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу орон сууц хөлслөн амьдарч байсан Ц.Нарандэлгэрт Г.Оюунбилгээр дамжуулан бэлнээр, тухайн орон сууцны өмчлөх эрхийг гэрчилгээг барьцаалан зээлдүүлэх газарт байсныг чөлөөлж авахад 6 300 000 төгрөгийг бэлнээр, газрын гэрчилгээг шилжүүлэхэд төлсөн төлбөрт 150 000 төгрөг, нийт 25 000 000 төгрөг өгсөн, Г.Оюунбилэг, Б.Бямбасүрэн нар 25 000 000 төгрөг авсан гэдгээ илэрхийлж гарын үсэг зурж өгсөн гэж тайлбарладаг.

Хариуцагч 25 000 000 төгрөг аваагүй, харин Г.Оюунбилэгийн хаан банкны дансаар 9 500 000 төгрөг авсан, үүнийг Г. төлнө гэж маргаж байгаа.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Г.ын охин Г.Оюунбилэгийн 509 430 6840 дугаарын хаан банкны данс руу 9 500 000 төгрөг шилжүүлсэн нь, мөн нэхэмжлэгч ноториат болон татварт 1 150 000 төгрөг төлсөн нь хх8 тал /ар /, хх68 баримтаар, Ц.Нарандэлгэрт 8 000 000 төгрөг төлсөн нь гэрч Ц.Нарандэлгэрийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна гэж үзэж нийт 18 650 000 төгрөгийг хариуцагч Г.Оюунбилэг / 9 500 000 /, Г. / 9 150 000 / нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч нарт шилжүүлсэн нь баримтаар нотлогдохгүй байгаа 6 350 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2158 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд ...Б.Бямбасүрэн, Г.нарын 25 000 000 төгрөг хүлээн авсан гэх баримтанд зурагдсан гарын үсэг нь харьцуулах загварт ирүүлсэн Б.Бямбасүрэн, Б.нарын гэх гарын үсэг, гар бичвэрийн загваруудтай тохирно гэж дурьдагдсан боловч гарын үсэг тохирч байгаа нь Б.Бямбасүрэн, Г.нарыг 25 000 000 төгрөг шилжүүлсэн авсныг нотлох баримт болохгүй гэж үзлээ.

*******,*******, Их залуу баг 12б-10 тоот /хуучнаар/ одоогийн Яргуйт баг толгодын 10-20 тоот газар, хашаа байшинг гаргуулах шаардлагын тухайд:

Зохигчид Орхон аймгийн*******ын Хүрэнбулаг багийн 4-8-22 тоот 1 өрөө орон сууцны үнийг 50 000 000 төгрөг гэж тооцон 25 000 000 төгрөгт *******,*******, Их залуу баг 42б-10 тоот /хуучнаар/ одоогийн Яргуйт баг толгодын 10-20 тоот газрыг, шинээр барьж өгөх хашаа, байшинг оролцуулахаар тохиролцсон болох нь Г., нарын сэжигтэн, яллагдагчаар, Г.Бямбасүрэн, Г.нарын гэрчээр, Ч.Гансүхийн хохирогчоор өгсөн мэдүүлгүүдээр нотлогдож байгаа ба 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хууль зөрчсөн хэлцлийн үндсэн дээр хийгдсэн бусад буюу 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Г., Г.Оюунбилэг, Г.Бямбасүрэн нарын хооронд хийгдсэн Орхон аймгийн*******ын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот газрыг бэлэглэх газар бэлэглэх гэрээ, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Орхон аймгийн*******ын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот газрыг Н.Болортуяад бэлэглэсэн газар бэлэглэх гэрээ, Г.Оюунбилэг, Г.Бямбасүрэн нараас Орхон аймгийн*******ын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот хашаа байшинг Н.Болортуяад бэлэглэсэн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээг тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасныг баримтлан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, дээрхи хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр олгогдсон гэрчилгээнүүдийг хүчингүй болгох үндэстэй гэж үзлээ.

*******,*******, Их залуу баг 12б-10 тоот /хуучнаар/ одоогийн Яргуйт баг толгодын 10-20 тоот газрыг Г.д өмчлүүлэхээр шийдвэрлэсэн Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/401 тоот дугаартай захирамжийн хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын талаар:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-д Иргэний эрхийг дараах аргаар хамгаална, 9.4.2-д эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх гэж заасан.

*******,*******, Их залуу баг 12б-10 тоот /хуучнаар/ одоогийн Яргуйт баг толгодын 10-20 тоот газрыг эзэмших эрх / цагаан хуудас / анх Г.Болор-Эрдэнийн нэр дээр байсан, 2014 оны 03 дугаар сараас эхлэн уг газрыг зарахаар зар явуулж байсан, зарын дагуу Г., нар Орхон аймгийн*******ын Хүрэнбулаг багийн 4-8-22 тоот 1 өрөө орон сууцыг 50 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирохдоо 25 000 000 төгрөгийг бэлнээр дээр нь *******,*******, Их залуу баг 12б-10 тоот /хуучнаар/ одоогийн Яргуйт баг толгодын 10-20 тоот газарт хашаа байшинг барьж өгөхөөр тохиролцсон, дээрхи тохиролцооны дагуу уг газрын өмчлөх эрхийн гэрчилгээг эхлээд 2014 оны 07 дугаар сард Н.ын нэр дээр гаргуулсан, дараа нь 2014 оны 11 дүгээр сард Г. газрыг өөрийн охин Г.Оюунбилэг, хүү Г.Бямбасүрэн нарт бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн, Г.Оюунбилэг, Г.Бямбасүрэн нар *******,*******, Их залуу баг 12б-10 тоот /хуучнаар/ одоогийн Яргуйт баг толгодын 10-20 тоотод байрлах хувийн сууцны өмчлөгч болсон, дээрхи хөрөнгийг өмчлөх эрхээ 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Н.Болортуяад бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн, Н.Болортуяа газрыг өмчлөх эрхийн гэрчилгээ авсан зэрэг үйл баримт болсон нь Г.Болор-Эрдэнийн мэдээллийн биржид өгч байсан зарууд, Г., Г.Оюунбилэг, , Г.Бямбасүрэн нарын Цагдаагийн газарт өгсөн мэдүүлгүүд, Улсын бүртгэлийн хэлтсийн 310 дугаартай лавлагаа, Орхон аймгийн засаг даргын А/401 тоот захирамж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, бэлэглэлийн гэрээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтаар тогтоогдсон.

2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Г.Даваанямыг төлөөлж Г.ын нэхэмжлэгч тэй байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээ нь хууль зөрчсөн хэлцэл болох нь 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Орхон аймгийн Прокурорын газрын 5/113 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор нотлогдсон.

Тиймээс Г.ыг гэмт хэргийн улмаас хууль бусаар *******,*******, Их залуу баг 12б-10 тоот /хуучнаар/ одоогийн Яргуйт баг толгодын 10-20 тоот газрыг өмчлөх эрхийг өөртөө олж авсан гэж дүгнэв.

Г., Г.Оюунбилэг, Г.Бямбасүрэн нар нь *******,*******, Их залуу баг 12б-10 тоот /хуучнаар/ одоогийн Яргуйт баг толгодын 10-20 тоот газрыг өөрсдийн өмчлөлийн газар, байшинг өөрийн хөрөнгөөр барьж бий болгосон гэсэн тайлбар гаргадаг боловч дээрхи үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг хэрхэн, яаж бий болгосон талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, харин нь тухайн хөрөнгийг зарах талаар 2014 оны 03 дугаар сараас эхлэн зар өгч байсан нь мэдээллийн биржүүдийн тодорхойлолтуудаар /хх31, 32, 33х/ нотлогдож байна.

Уг газрыг өмчлөх эрхийг Г.д олгоход төрийн байгууллагын, албан тушаалтны буруутай үйлдэл байгаагүй тул нэхэмжлэгч өөрийнх нь эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээлгэхээр ердийн шүүхэд хандсан нь хууль зөрчөөгүй гэж үзэж Г.Болор-Эрдэнийн *******,*******, Их залуу баг 12б-10 тоот /хуучнаар/ одоогийн Яргуйт баг толгодын 10-20 тоот газрыг эзэмших эрхээ Г.д шилжүүлсэнийг хүчингүйд тооцож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа татан авсан болохыг дурьдаж, нэхэмжлэгчийн Орхон аймгийн*******ын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот газар, хашаа, байшинг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.Үндэслэл нь тэрээр дээрхи хөрөнгүүдийн өмчлөх эрхийг олж авах, баталгаажуулахаар зохих байгууллагад хандах эрх нь нээлттэй байгаа болно.

Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн СД бичлэгийг хэрэгт хавсаргаж, тус шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШЗ2017/00953 дугаартай шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл хэвээр байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 671 250 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 671 250 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан хариуцагч Г.Оюунбилэгээс 9 500 000 төгрөг, хариуцагч Г.аас 9 150 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 350 000 төгрөг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан Г.Болор-Эрдэнийн *******,*******, Их залуу баг 12б-10 тоот /хуучнаар/ одоогийн Яргуйт баг толгодын 10-20 тоот газрыг эзэмших эрхээ Г.д шилжүүлсэнийг хүчингүйд тооцсугай.

3.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан хариуцагч Г., Г.Оюунбилэг, Б.Бямбасүрэн, Н.Болортуяа нараас *******,*******, Их залуу баг 12б-10 тоот /хуучнаар/ одоогийн Яргуйт баг толгодын 10-20 тоот газар, хашаа, байшинг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.

4.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-д заасныг баримтлан

-2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Г., Г.Оюунбилэг, Г.Бямбасүрэн нарын хооронд хийгдсэн Орхон аймгийн*******ын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот газрыг бэлэглэх газар бэлэглэх гэрээ,

-2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Орхон аймгийн*******ын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот газрыг Н.Болортуяад бэлэглэсэн газар бэлэглэх гэрээ,

- 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Г.Оюунбилэг, Г.Бямбасүрэн нараас Орхон аймгийн*******ын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот хашаа, байшинг Н.Болортуяад бэлэглэсэн үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож,

Г.ын газар өмчлөх эрхийн Г2101013791 дугаартай, 000247378 тоот, Г.Оюунбилэг, Г.Бямбасүрэн нарын Г-2101013791 дугаартай газар өмчлөх эрхийн 000219627 тоот, Г.Оюунбилэг, Г.Бямбасүрэн нарын өмчлөх эрхтэй Орхон аймгийн*******ын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот хашаа, байшингийн Ү-21011018205 дугаартай, өмчлөх эрхийн 00346436 тоот, Н.Болортуяагийн өмчлөх эрхийн Ү-21011018205 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000497583 тоот, Н.Болортуяагийн өмчлөх Г-2101013791 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Г.Болор-Эрдэнийг Орхон аймгийн*******ын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот газар, хашаа, байшинг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар д өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татан авсан болохыг баталсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Болор-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 671 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г., Г.Оюунбилэг, Г.Бямбасүрэн нараас 671 250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.

7. Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн СД-г хавсаргасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл тус шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШЗ2017/00953 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА