Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 156/ШШ2019/00059

 

 

 

 

 

 

 

 

        2019 оны 01 сарын 30 өдөр

         Дугаар 156/ШШ2019/00059

            Хэнтий аймаг

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                      156/2018/00275/И

 

 Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн хуралдаанд:

 

            Хариуцагч: .................... газарт нутаглах, Н.Б  (РД:......................)-д холбогдох, 

 

Нэхэмжлэгч: ................ тоотод оршин суух,  Х.Э (РД:.................),

 

Нэхэмжлэгч: ...................тоотод оршин суух,  Н.Н (РД:....................),

 

Нэхэмжлэгч: ............................. тоотод оршин суух, Гэндэн овогт Хамниганы Болортунгалаг (РД:.............),

 

Нэхэмжлэгч:...................тоотод оршин суух,  Н. Б(РД:................) нарын нэхэмжлэлтэй,

 

“өв залгамжлалаар ногдох хэсгийг гаргуулж, өв хүлээн авсан зээлийн өрийг төлүүлэх” тухай иргэний хэргийг шүүх 2018 ны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсныг шүүгч Э.А-аас 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Э, нэхэмжлэгч Н.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, нэхэмжлэгч Х.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, насанд хүрээгүй Н.Н-ийн хууль ёсны төлөөлөгч Х.Э, хариуцагч Н.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн өмгөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

 

Нэхэмжлэгч Х.Э, Н.Б, Н.Н, Х.Б нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

Ш.Н, Х.Э, Х.Б, Н.Б, Н.Н нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс бидэнд ногдох хөрөнгийг тогтоолгох, Х.Э, Х.Б, Н.Б, Н.Ннарт ногдох 200 адуу, 285 үхэр, 490 ямаа, 304 хонь буюу нийт 1279 тооны малыг Н.Б-аас гаргуулах Х.Э, Н.Б, Н.Н нарт Ш.Н-ийн хөрөнгөөс өв залгамжлалаар ногдох хэсгийг тогтоолгох, Н.Б-д зээлийн өрийг төлөх үүргийг ногдуулах.

Х.Э би Ш.Н-тай 1999 онд гэр бүл болж, том охин Х.Б, бага охин Н.Б, Н.Н нарын хамт ам бүл тавуулаа амьдарч ирсэн. Бид 1999-2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл амьдрах хугацаанд ............... тоот 2 өрөө байр, ..............байр, ... ..-..улсын дугаартай TOYOTA ESTIMA маркийн авто машин, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын .....гэдэг газарт саравч, хашаа барьж нутаглан 250 адуу, 356 үхэр, 380 хонь, 613 ямаа, 12 тэмээ буюу нийт 1611 толгой малыг өсгөж Иргэний хуулийн 126 дугаар зүйлд заасны дагуу гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө бий болгон амьдарч байна.

Миний нөхөр, бидний аав Ш.Н нь 2017 онд элэгний хорт хавдраар өвчилж, өвчний улмаас 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нас барсан.

Н.Б нь бидний аав Ш.Н-ийн өмнөх эхнэрээс төрсөн охин бөгөөд 2015 оноос хойш бидэнтэй огт холбоогүй байсан. Талийгаачийн өв хөрөнгөөс хуулийн дагуу ногдох хэсгээ өвлөх нь зүй юм. Миний хувьд хөрөнгө өгөхгүй гэсэн зүйл яриагүй бөгөөд намайг оршуулгын ажлаа өнгөрөөж, 49 хоног нь гүйцээгүй байхад мал болон гэрийг эзэмшиж хөдөө амьдрах аргагүй байдалд хүргээд байна.

1. Буяны ажил буюу оршуулга өнгөрөөгүй байхад Н.Б нь (талийгаачийн төрсөн ганц охин гэх нэрийдлээр) нийт хөрөнгийн 70 хувийг эзэмших ёстой гэж бүх мал, хөдөө байдаг 2 гэр, өвөлжөө, хаваржааг булаан өөрийн мэдэлд оруулан эзэмдэн бидний амжиргааны эх үүсвэр мал аж ахуйг булаан авснаас зээл, бусдад өгөх өглөгөө өгч чадахгүй нөхцөл байдалтай байна.

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т заасны дагуу гэр бүлийн гишүүд Ш.Н, Х.Э, Х.Б, Н.Б, Н.Н нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс бидэнд ногдох хөрөнгийг тогтоож, 200 адуу, 285 үхэр, 490 ямаа, 304 хонь, буюу нийт 1279 тооны малыг Н.Б-аас гаргуулж өгнө үү.

2. Талийгаач нас барахдаа гэрээслэл үлдээгүй бөгөөд Х.Э, Н.Б, Н.Н бид Хэнтий аймгийн ...... нотариат Д.О-төв хүлээн авах хүсэлтээ гаргасан.

Талийгаач Ш.Н-д гэр бүлийн дундаа хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ................тоот 2 өрөө байрны 20 хувь буюу 8 644 360 төгрөг, ...................тоот 2 өрөө байрны 20 хувь буюу 18 228 000 төгрөг, ... ..-.. улсын дугаартай TOYOTA ESTIMA маркийн авто машины 20 хувь буюу 1 000 000 төгрөг, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын .............. гэдэг газарт байрлах саравч, хашааны 20 хувь буюу 400 000 төгрөг, 50 адуу, 71 үхэр, 76 хонь, 122 ямаа, 12 тэмээ буюу нийт 319 толгой мал ногдоно. Эдэлж хэрэглэж байсан эд зүйлсээс охин Х.Э, Н.Б, Н.Нбид Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-т зааснаар өвлөх эрхтэй тул Ш.Н-ийн хөрөнгөөс өв залгамжлалаар ногдох хэсгийг тогтоож өгнө үү.

3. Талийгаач нөхөр Ш.Н-ийн маань эдэлж хэрэглэж байсан соёлын үнэт өв болох эртний хаш чулуун гаанс, мөнгөн тоноглолтой хэт хутгыг охин Н.Б нь соёлын өвд бүртгүүлж улсын сан хөмрөгт хадгалуулж хамгаалуулна гэж өөрийнхөө эзэмшилд авсан нь үнэн болно. Бидний амьдрах хугацаанд бий болсон 65 930 000 төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн өр үүссэн. Энэхүү өрөөс өв хүлээж авч буй Н.Б-д 32 965 000 төгрөгийн зээлийн өрийг төлөх үүргийг ногдуулж өгнө үү” гэжээ. (хх-ийн 1-2 тал)

 

Хариуцагч Н.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж буй Х.Э, Н.Б, Н.Н, Х.Б нарын нэхэмжлэлтэй Н.Б надад холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад зарим хэсгийг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.

Үүнд: Миний бие Н.Б нь 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд, Ш.Н-ийн ганц охин болон төрсөн. Одоо 28 настай, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг.

Миний эцэг Ш.Н  нь 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүнд өвчний учир улмаас нас барсан. Би 1998 онд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 10 жилийн 1 дүгээр сургуульд элсэн орсон. 1999 онд миний нагац өвөө нас барж, нагац эмээ хөгжлийн бэрхшээлтэй буюу хараагүй байсан тул ээж, бид 2 эмээгээ асрах үүднээс Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум руу явсан юм. Түүнээс хойш аав маань дараагийн эхнэр болох Х.Э-ай амьдарсан тул ээж бид хоёр буцаж ирээгүй юм.

1. Нэхэмжлэгч Х.Э-ийн тухайд:

Миний бие өнгөрсөн хугацаанд хааяа аав, эмээ дээрээ ирж уулздаг байсан ба намайг ирэхэд аав маань гэртээ ганцаараа Баян-Овоо сумандаа малчинтайгаа малаа маллаж, эхнэр Х.Э нь аймгийн төв дээр тус тусдаа амьдардаг байсан. Энэ талаар аавын малыг маллаж байсан одоо ч маллаж байгаа аавын төрсөн эгч Ш.Н-ийн төрсөн хүү Н.Г ах, айл саахалт хүмүүс, нутгийн ард олон бүгд мэддэг юм байна.

Гэтэл эхнэр Х.Энь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ малаа маллаж чадахгүй байдалд хүрээд байгаа талаар дурьдсан нь худал бөгөөд намайг ирэхэд малчин ах Н.Г мал маллаж, Х.Э аймгийн төв дээр байрандаа амьдарч байсан.

Хэдий тийм ч гэсэн Х.Энь хуульд заасны дагуу өв залгамжлагчаар тогтоогдож өвлөгдөх эд хөрөнгө буюу 2001 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлснээс хойш бий болсон хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг шаардах нь зүйтэй юм.

Түүнээс өмнө бий болсон эд хөрөнгө нь талийгаач аавын маань хуваарьт эд хөрөнгө бөгөөд ээж бид хоёрт ч тухайн үед улсаас хувьчилж өгсөн мал сүрэг байсан. Үүнийг 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тоологдсон талийгаач аав Ш.Н-ийн нэр дээр тооллогын бүртгэлд тусгагдсан мал сүргийг хасаж тооцох нь зүйтэй гэж байна.

Намайг 2018 оны 02 дугаар сарын эхээр ирэхэд хотонд ойролцоогоор хонь, ямаа нийлээд 1000 орчим байсан. Х.Э нь намайг байхгүй хойгуур 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн орчим ирээд бүх бог малыг туугаад өөрийн ах н.Б-ын хотонд аваачсан байсан. Ингээд би 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр очиж авахад хонь 223 толгой, ямаа 530 толгой, нийт 753 хонь, ямааг тоолж хүлээж авсан. Х.Э-ийн тууж явсан хонь, ямаанаас 227 орчим тооны бог мал байхгүй, тэрээр өөр айлд аваачиж өгсөн сураг сонссон энэ асуудлыг Х.Энь өөрөө хариуцах ёстой. Үхэр тодорхойгүй, тоолоогүй, адуу тодорхойгүй, тоолоогүй, тэмээ Баян-Овоо сумын малчин н.Дгуайнд байдаг гэсэн. 3 тооны тэмээ байгаа гэж надад хэлсэн. Үүнээс хойш 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр аавын төрсөн ах Ш.А нь хаанаас гэдэг нь тодорхойгүй хүүгийн хамт нилээд хэдэн тооны адуу тууж ирээд 42 толгой адууг миний адуу, би авах ёстой, манай бурхны адуу гэж хэлээд туугаад аваад явсан.

Мөн адуу харж байсан гэх малчин залуу н.Ж нь яг хэдэн тооны адуу байсныг нь хэлэхгүй, тэгсэн хэрнээ 1 азарга адуу буюу хэдэн тооны толгой адуу гэдэг нь тодорхойгүй, алга болсон олдохгүй байна гэж хэлсэн.

Ингээд малын тоо толгой одоогийн байдлаар тодорхойгүй, нэхэмжлэгч нарын хүсэлтэд дурьдсан тэмээ- 12, адуу-250, үхэр-356, хонь-380, ямаа-613, бүгд 1611 тооны мал сүрэг нь манай хотонд байхгүй, хэрэв Х.Э нь эдгээр тооны мал сүрэг хаана байгааг мэдэж байгаа бол өөрөө эх сурвалжийг нь зааж өгөх ёстой бүх мал сүргийг бүртгэж, тогтоосны  дараа уг асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Мөн аавын минь гал голомт болсон 4 ханатай гэр, 5 ханатай гэрт би гэр бүлийн хамт амьдарч байна. Иймд Х.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагаас ипотекийн зээлээр худалдан авсан гэх орон сууцны төлбөрөөс Н.Б надад 32.965.000 төгрөгийн зээлийн өрийг төлөх үүргийг ногдуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би уг зээлийг аваагүй, уг орон сууцыг ямар нэгэн байдлаар эзэмшиж ашиглаагүй гэдгийг дурьдах нь зүйтэй.                                                                 

2.Нэхэмжлэгч Н.Б-ийн тухайд:

Иргэн Н.Б нь Х.Э-ийн охин бөгөөд 1994 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн байна. Х.Э-г аавтай минь гэрлэлтээ батлуулах үед тэрээр 7 орчим настай хүүхэд байсан бөгөөд анхнаасаа хөдөө мал маллаж амьдарч байгаагүй, аймгийн төв дээр сургуульд сурч амьдарч байгаад Улаанбаатар хотод их сургуульд сурсан. Н.Б нь хэзээ, хэрхэн ямар журмаар, өөрийн овгийг Ш.Нболгосон талаар мэдэхгүй байна. Мөн Н.Б нь талийгаач Ш.Н-ийн гэр бүлийн гишүүн биш, түүнд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө ногдох гэсэн ойлголт байхгүй бөгөөд хууль ёсны өв залгамжлагч биш тул шаардах эрхгүй гэж  үзэж байгаа тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3.Нэхэмжлэгч Х.Б-ийн тухайд:

 Иргэн Х.Бнь Х.Э-ийн охин бөгөөд 1989 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн. Х.Э-г аавтай минь гэрлэлтээ батлуулах үед тэрээр 12 настай хүүхэд байсан.  Одоо 29 настай байна. Иргэн  Х.Б нь хүүхэд байхаасаа хөдөө мал маллаж байгаагүй, аймгийн төв дээр сургуульд сурч амьдардаг байсан. Х.Б талийгаач Ш.Н-ийн гэр бүлийн гишүүн биш түүнтэй хамт амьдарч байгаагүй, үрчилж аваагүй тул түүнд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө ногдох гэсэн ойлголт байхгүй. Хууль ёсны өв залгамжлагч биш тул шаардах эрхгүй гэж үзэж байгаа тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4.Нэхэмжлэгч Н.Н-ийн тухайд: Иргэн Номин нь Х.Э-ийн охин Х.Б-ийн төрсөн охин бөгөөд 2007 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн байна. 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ...-ны Хэнтий салбар болон Ш.Н, Х.Э, О.Н нарын хооронд байгуулагдсан “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-нд О.Н гэснээс харахад Н.Номин мөн хэзээ, хэрхэн ямар журмаар, өөрийн овгийг Ш.Н болгосон талаар мэдэхгүй, тодорхойгүй байх тул түүнтэй холбоотой баримтуудыг эрх бүхий байгууллагаас нь гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн Н.Н нь Ш.Н-ийн гэр бүлийн гишүүн биш, түүнд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө ногдох гэсэн ойлголт байхгүй бөгөөд талийгаач Ш.Н-ийн хууль ёсны өв залгамжлагч биш тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эцэст нь нэхэмжлэгч Н.Б, Х.Б, Н.Н нарыг талийгаач аавын маань гэр бүлийн гишүүд биш, хамтран амьдарч байгаагүй гэдгийг талийгаач аавын минь төрсөн ах, дүү, нар болон нутгийн ард иргэдээс олж мэдсэн ба тэдгээртэй холбоотой баримтуудыг шалгаж тогтоон харгалзаж үзэх нь зүйтэй болов уу гэжээ. (хх-ийн 48-50 тал)

 

Нэхэмжлэгч Х.Эшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1. Талийгаач Ш.Н бид хоёр 30 жил хамт амьдарсан хууль ёсны гэр бүл юм. 2017 оны малын  А дансны тооллогоор гэр бүлийн дундын хөрөнгө 1611 малыг анх  тоолуулж байсан. Ингээд 1611 толгой малаас гэр бүлийн 1 хүнд оногдох адуу 50,  үхэр 71, хонь 76, ямаа 222 гэж тооцоолж анх нэхэмжлэлээ гаргасан. Шүүхийн шийдвэрээр нийт малаа 448.510.000 төгрөгөөр үнэлүүлсэн. Энэ үнэлгээг гэр бүлийн дундын гишүүнд хуваахаар нэг гишүүнд оногдох нь 89.702.000 төгрөгийн үнэлгээний мал гарсан. Гэр бүлийн 4 хүнд буюу Х.Э, Х.Б, Н.Б Н.Н нарт нийт үнэлгээгээр  358,808,000 төгрөгийн мал, малын тоогоор 1279 толгой мал бидэнд  оногдох ёстой гэж үзэж байна. Байрны хувьд ......... тоот байрыг 2013 онд  43.218.000 төгрөгөөр худалдаж авсан. Үүнийг  гэр бүлийн гишүүний 5 хүнд хуваахаар нэг хүнд 8.644.360 төгрөг ногдоно.......... тоотыг  2016 онд банкны зээлээр  буюу 91.140.000 төгрөгөөр  худалдаж авсан (58.8м2 байр байгаа). Үүнийгээ гэр бүлийн гишүүний 5 хүнд  хуваахаар 1 хүнд 18.228.000 гарч байгаа. 5 ханатай гэрийн хувьд 1.800.000 төгрөгөөр үнэлүүлсэн. Гэр бүлийн дундын өмчлөлийнх худалдаж аваад 2 жил болж байна. Гэр бүлийн дундын  гишүүний  5 хүнд хуваахаар 1 хүнд  360.000 төгрөг оногдоно. Хашаа саравчийн хувьд албан ёсоор үнэлүүлээгүй ч гэсэн гэр бүлийн дундын гишүүний 5 хүнд хуваахаар  нэг хүнд 400.000 төгрөг оногдоно. Машинаа би өөрөө  5 саяар үнэлсэн.  Үүнийгээ 5-д хуваахаар 1 хүнд оногдох нь 1.000.000  төгрөг болж байна. Энэ бүхнийг гэр бүлийн дундын өмчлөлийн  хөрөнгө гэж үзэж байна.

2. Хуваарьт хөрөнгө буюу өвийн тухай асуудал яригдаж байгаа. Анх бид гэр бүл болоход 4 ханатай гэр байсан. Энэ гэрээ би 1.500.000 төгрөгөөр үнэлсэн. Хуваарьт хөрөнгө  гэдэгт талийгаач Ш.Н-ийн хөрөнгө болох  4 ханатай гэр, гаанс, хэт хутга, мөнгөн хазаар, мөнгөн аяга, мөнгөн бүс зэрэг хөрөнгө орно.

1999 онд  бид хоёрыг суухад 385 толгой мал тоолуулж байсан боловч 2000 онд зуд болоод хамаг мал нь байхгүй болсон. 2001 онд бие нь муудаад, эмнэлгийн хяналтанд байсан учраас малын хойноос явах ямарч боломжгүй. Аймагт 3 жил байсан. 2003 оноос эхлэн хэдэн мал бөөгнүүлж, тэр хугацаанд мал мах авч, байж хэдэн толгой малтай болсон. 1999 оны 385 толгой мал гэж яриад байна. Энэ мал  2000 оны зуднаар байхгүй болсон. 2003 оноос 323 толгой мал тоолуулж  гэр бүлийн  дундын өмч үүсч эхэлсэн. А дансны малын тооллогын бүх  хуулгуудыг нотлох баримтаар хэрэгт хавсаргасан байгаа гэв.

 

            Нэхэмжлэгч Х.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний төлөөлүүлэгч Х.Бнэхэмжлэгч Х.Э-ийн төрсөн охин нь юм. Ээж Х.Э-ийн гэр бүлд багаасаа өссөн. Насанд хүрээд 2006-2010 он хүртэл хөдөө мал дээр мал аж ахуйг гардан эрхэлж хүч хөдөлмөрөө зориулж ирсэн. Тийм учраас энэ гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох эд хөрөнгөө авах эрхтэй гэж үзэж байна. Харин өв залгамжлалын хөрөнгөөс авахгүй.

Х.Б-ийн хувьд 1989 онд 10 настай, ухаан орсон хүүхэд байсан. Тодорхой хэмжээгээр Ш.Н болон Х.Э-ийн гэр бүлд өөрийнхөө хүч хөдөлмөрөө зарцуулсан гэж үзэж байна. Сургуульд байхдаа амралтаараа мал аж ахуйгаа эрхлэхэд байнга гар бие оролцож байсан гэдгийг анхааруулж хэлье гэв.

 

Хариуцагч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1989 онд Хэнтий аймагт Ш.Н-ийн ганц охин  болон төрсөн. Төрсөн цагаасаа хойш хөдөө амьдарч өссөн. Арван жилээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын  1 дүгээр сургуулийг төгссөн. Тэр хооронд манай аав ээж хоёр гэр бүлийн ямар нэгэн маргаанаас болж салаагүй. 1999 онд өвөө маань  нас барж, эмээ маань (хараагүй хүн байсан учраас)  харгалзах хүнгүй болоод ээж бид хоёр Дэлгэрхаан суманд очиж амьдарсан. Тэрнээс манай аав, ээж  салахдаа хэрүүл маргаан, эд хөрөнгийн зөрчилгүйгээр салсан. Хуваарьт эд хөрөнгө гэж яриад байна. Баян-Овоо суманд намайг 3,4 настай байхад хувьчлал явагдаад, тухайн үед манайх хувьчлалаар мал авсан. Аав ээж хоёрыг анх суухад манай аав  адуутай үхэртэй, малтай анхнаасаа өөрийн гэсэн эд  хөрөнгөтэй хүн байсан. Хуваарьт эд хөрөнгийн хувьд би Ш.Н-ийн ганц охин болж Хэнтий аймагт төрсөн нь үнэн. Би хэн нэгэн хүний эд хөрөнгөөс авах гээд байгаа зүйл байхгүй. Хэргийг үнэн зөв шүүж өгөөч гэж хүсч байна. Тэр их, бага хувьчлалаас үүдэлтэй 1611 тооны толгой мал явж байгаа гэж бодож байна.

Гаанс, хэт хутга, зэрэг нь манай ээжтэй суухаас өмнө байсан эд хөрөнгийг би  хуваарьт эд хөрөнгө гэж үзэж байгаа. Байрнуудын хувьд хашаа байшин сүүлд үүссэн эд хөрөнгийг 1/5 гээд хувааж байна. Энэ бол байж болж магадгүй. Гэхдээ 1999 оноос өмнөх мал тооллогын бичиг байгаа. Манай аавын хуваарьт хөрөнгө гэж үзэх ёстой. Тэр бол миний хөрөнгө. Би анх аав ээж хоёрыг  салсан үгүйг мэдэхгүй ирсэн чинь баахан хүүхдүүд байж байсан. Би дагавар хүүхдүүд гэж үзэж байна. Одоо ингээд бүх хөрөнгийг хуваана, ногдох хувиа авна гэж яриад байна. Надад их ойлгомжгүй зүйлүүд гарч ирж байна. Би эд хөрөнгө, малаа 3 хуваана гэж бодож байгаа. Харин зээлийн өрийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х.Э, Н.Б, Н.Н, Х.Б нар нь хариуцагч Н.Б-аас хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг тогтоолгох, өвлүүлэгчийн 1 279 толгой малыг гаргуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө ................ тоотын 2 өрөө орон сууцын 20 хувь, .......... 2 өрөө орон сууцын 20 хувь, “toyoto” маркийн автомашины 20 хувь, хашаа саравчийн 20 хувийг тус тус гаргуулах, чулуун гаанс, хэт хутга, мөнгөн бүс, хөөрөг, мөнгөн хазаар, мөнгөн аяга зэрэг эд зүйлсээс өв залгамжлалаар ногдох хэсгийг тогтоолгох, орон сууцны зээлийн 65 930 000 төгрөгийн төлбөрөөс өв хүлээн авч буй Н.Б-д 32 965 000 төгрөгийн өрийг төлөх үүргийг ногдуулж өгөхийг хүсч шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Нэхэмжлэгч тал нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох хамтран өмчлөх дундын хөрөнгө “toyoto” маркийн автомашины 20 хувь, хашаа саравчны 20 хувийг гаргуулах, гаанс, хэт хутга, хөөрөг, мөнгөн бүс, мөнгөн аяга зэрэг эд зүйлсээс өв залгамжлалаар ногдох хэсгийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна. (хх-ийн 74 тал)

Хариуцагч Н.Б нь Ш.Н-ийн ганц охин бөгөөд 1989 онд төрсөн, аав ганцаараа Баян-Овоо суманд малчинтайгаа малаа малладаг байсан. Эхнэр Х.Э нь аймгийн төвд амьдардаг. Нэхэмжлэгч Н.Б, Х.Б нар нь өвлүүлэгчийн хүүхэд биш, Н.Н нь Х.Б-ийн охин юм. Өвлүүлэгчийн гэр бүлийн гишүүн биш, тул гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө ногдох ёсгүй. Хууль ёсны өв залгамжлагч биш юм.

Х.Э нь намайг байхгүй үед буюу 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ах н.Б-ынд малаа туугаад очсон байсан. Тэр малаас 227 тооны бог мал дутсан. Мөн ах Ш.Ань 42 толгой адуу авсан. Манайд 1611 тооны мал байхгүй, ипотекийн зээлээр худалдаж авсан орон сууцны төлбөрийн 32 965 500 төгрөгийн зээлийн өрийг төлөх үүргийг ногдуулах тухай болон нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, өвлүүлэгчийн эд хөрөнгө, малыг гурав хуваана гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

1. Нэхэмжлэгч нар нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д: гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн...гэжээ.

Нэхэмжлэгч Х.Э, талийгаач Ш.Н-тай 1999 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэр бүл болсон болох нь түүний шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, нас барсны гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.4-т зааснаар гэр бүлийн гишүүн нас барснаар өв нээгдсэн бол гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Харин Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4-т зааснаар нэхэмжлэгч Н.Б, Х.Б нар нь ... гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бий болоход оруулсан хөдөлмөрийн оролцоог шүүхэд нотолж чадаагүй, өөрөөр хэлбэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага ... түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд шүүх нэхэмжлэгч Н.Б, Х.Б нарт гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг тогтоох үндэслэлгүй байгаа гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Х.Э нь охин Н.Н, нөхөр Ш.Н нарын хамт ............... тоотод амьдардаг байсан болох нь тус багийн Засаг дарга Ө.Ө-ийн тодорхойлолт, түүний шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэр бүлийн дундын хамтран өмчлөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг тогтоолгох үндэслэлтэй гэж үзэв.

Талийгаач Ш.Н нь 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нас барсан байна (хх-ийн 10, 7 тал).

Өвлүүлэгч нь 2000, 2001, 2002, 2003 оны “Адансандаа малгүй байжээ. (хх-ийн 77, 78, 79, 81 тал).

Иймд гэр бүл болсноос хойших малыг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнд тооцов.

Нэхэмжлэгч Х.Э нь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг арилжааны бүх банканд мөнгөн хадгаламжгүй болох нь ХААН банк, Хас банк, Төрийн банк, Капитал банк, Голомт банк, Капитрон банк, Худалдаа хөгжлийн банк, Тээвэр хөгжлийн банк, Монгол банк, Улаанбаатар хотын банк, Богд банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Кредит банк, Ариг банк, Чингис хаан банкуудын шүүхэд ирүүлсэн тодорхойлолтууд (хх-ийн 153, 156, 158, 161 тал, хх-ийн 49-71 тал) тогтоогдсон тул хамтран өмчлөх эд хөрөнгийг хуваах шаардлагагүйд тооцлоо.

Ш.Н нь 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор тэмээ-12, адуу-250, үхэр-380, ямаа-613, нийт 1611 толгой мал тоолуулсан болох нь Хэнтий аймгийн ........сумын Засаг дарга Ц.И-ын тодорхойлолт, (хх-ийн 192 тал), мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2017 оны тооллогын баримт (хх-ийн 11-13 тал) зэрэг баримтаар нотлогддог юм.

Хамтран өмчлөх эд хөрөнгө 1611 толгой мал буюу 451 810 000 төгрөгөөр тогтоов.

Малын үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэв. (хх-ийн 131-133 тал).

Нэхэмжлэгч тал нь ................тоотын 2 өрөө орон сууц, ........... байрны 2 өрөө орон сууцын хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5-т заасан нэхэмжлэлийн үнэ буюу 2 байрандаа үнэлгээ тогтоолгоогүй байна гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д: Энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч тал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагынхаа “TOYOTA ESTIMA” маркийн автомашин, хашаа, саравч, гаанс, хэт хутга, хөөрөг, мөнгөн бүс, мөнгөн аяга зэрэг эд хөрөнгүүдийг дундын өмчлөлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна. (хх-ийн 74 тал).

 

2. Хариуцагч Н.Б нь өв нээгдэхээс өмнө өвлүүлэгчийн 1611 толгой малыг эзэмдэн авсан тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч нарт ногдох хувийг түүнээс гаргуулахаар шийдэв.

 

3. Өвлүүлэгч Ш.Н нь эхнэр Х.Э, насанд хүрээгүй, үрчлэн авсан охин Н.Н нарын хамт амьдарч байсан бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нас барсан болох нь нас барсны гэрчилгээ, багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.

 Иймд Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар өвлүүлэгч нас барсан өдрөөс өв нээгджээ.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д: Өвлүүлэгч нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж заасан байна.

Иймд нэхэмжлэгч Х.Э, үрчлэн авсан охин Н.Н (насанд хүрээгүй) нарыг өвлүүлэгч Ш.Н-ийн өвийг хүлээн авсанд тооцов.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан: нас барагчийн төрсөн охин, хариуцагч Н.Б, нэхэмжлэгч Н.Б, Х.Б нар нь хууль ёсны өвлөгч бөгөөд өвлүүлэгчийн 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор бүртгэгдсэн 1611 толгой малыг адил хэмжээгээр өвлөх эрхтэй байна.

Хууль ёсны өвлөгч болох Н.Б, Х.Б нар нь 1611 толгой малыг эзэмдэн авсан, эсхүл эрх бүхий этгээдэд өвлөх эрхийн гэрчилгээ авахаар хандаж байсан нь хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй буюу өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлага ... түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т: Энэ хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2-т заасан хугацаанд буюу өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж заасан тул хууль ёсны өвлөгч Н.Б, Х.Б нар нь өвлүүлэгчийн 1611 толгой малыг өвлөхөөс татгалзсанд тооцов.

Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1-д зааснаар өвлүүлэгч Ш.Н-ийн 1611 толгой малыг 60 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 451 810 000 төгрөгөөр үнэлэгдсэн байна. (хх-ийн 131-133 тал).

Иймд өвлөгч Х.Э, Н.Б, Н.Н нарт адил тэгш 3 хувааж 1 хүнд 150 603 333 төгрөг буюу малыг олгохоор тогтов.

Хариуцагч Н.Б-д өвлүүлэгчийн 1611 толгой малыг тус шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 00757 дугаартай шүүгчийн захирамжаар битүүмжилж, хариуцуулсан байна. (хх-ийн 31-32 тал).

Хариуцагч нь тухайн малаас нэхэмжлэгч Х.Э-ийн ах Б-д 227 тооны бог малыг, өвлүүлэгчийн ах Ш.А 42 тооны адууг тус тус туугаад явсан гэж тайлбар өгсөн боловч нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, хэрэгт энэ талаарх нотлох баримт байхгүй байна. (хх-ийн 47-50 тал).

Нэхэмжлэгч тал хариуцагчаас ноолуурын үнэ гаргуулахаар шаардсан боловч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгээгүй тул шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэв.

 

4. Нэхэмжлэгч Х.Э, өвлүүлэгч Ш.Н нар нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Төрийн банктай ипотекийн зээлийн гэрээ байгуулж 67 000 000 төгрөгийг зээлсэн болох нь орон сууцны ипотекийн гэрээний хуулбар, (хх-ийн 14-16 тал) зээл эргэн төлөлтийн хуваарь, (хх-ийн 18-19 тал), .....ны .............захирал Б.Ю-ийн тодорхойлолт (хх-ийн 20 тал) зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-т: Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ, мөн хуулийн 535 дугаар зүйлийн 535.2-т: хэд хэдэн өвлөгч байвал тэдгээр нь энэ хуулийн 535 дугаар 535.1-д заасан үүргийг тус тусын өвлөсөн эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээнэ гэж заажээ.

Хариуцагч Н.Б, нэхэмжлэгч Х.Э, Н.Н нарт өвлүүлэгчийн ............-аас зээлсэн 65 930 000 төгрөгийг 3 хувааж нэг хүнд 21 976 666 төгрөг ногдож байна.

Иймд хариуцагч Н.Б-аас 21 976 666 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч талд олгохоор тогтов.

 

5. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т зааснаар өмгөөлөгч С.Ц, Д.Т, Г.Б нартай өмгөөллийн гэрээ байгуулсан байна.

Өмгөөлөгч Д.Т-ыг өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцуулахаас татгалзаж байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлжээ. (хх-ийн 73  тал)

Шүүх түүний өмгөөлөгч С.Ц-д хэргийн материалыг танилцуулж хурлын товыг мэдэгдэж гарын үсэг зуруулсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдэв. (хх-ийн 20, 36 тал)

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Б нь шүүх хуралдаанд машин, хашаа, саравч, 2 өрөө орон сууц зэрэг эд хөрөнгөд үнэлгээ хийлгүүлэх хүсэлт гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан байна.

Шүүх хуралдааны үед гаргасан хүсэлт нь хүндэтгэн үзэх шалтгаангүй тул хэрэгсэхгүй болгов.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ: 

 

1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1, 528.3-т заасныг баримтлан Х.Э, Н-н Номин, Н.Бг нарыг өвлүүлэгч Ш.Н-д оногдох хэсгийн хууль ёсны өвлөгч, 1611 малыг хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоож бусад хууль ёсны өвлөгч болох Н.Б, Х.Бг нарыг өвлүүлэгчид оногдох хэсгийг өвлөхөөс татгалзсанд тооцсугай.

 

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 126 дугаар зүйлийн 126.1, 532 дугаар зүйлийн 532.1-д зааснаар хариуцагч Н.Б-с нэхэмжлэгч Х.Э-д 150 603 333 төгрөг буюу малыг, нэхэмжлэгч Н.Н-д 150 603 333 төгрөг буюу малыг тус тус гаргуулж, хариуцагч Н.Б-д ногдох 150 603 333 төгрөг буюу малыг өөрт нь олгосугай.

 

3. Иргэний хуулийн 535 дугаар 535.1, 535.2-т заасныг баримтлан хариуцагч Н.Б-аас 21 976 666 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Э Н.Ннарт олгосугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр, хариуцагчаас 35 100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Э, Н.Н нарт олгосугай.

 

5. Хоёр өрөө, хоёр орон сууцыг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулах нэхэмжлэгч нарын нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, 65 дугаар 65.1.11-д заасан шаардлага хангаагүй тул дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

      

6. Шүүхийн шийдвэр хүчинтэй болтол тус шүүхийн 2018 оны 04 дугаар сарын 05-ны өдрийн 757 дугаартай, эд хөрөнгө битүүмжилсэн захирамжийг хэвээр байлгасугай.     

       

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.ЦЭРЭНДУЛАМ