Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 156/ШШ2019/00359

 

 

 

 

 

 

 

 

      2019 оны 06 сарын 27 өдөр

         Дугаар 156/ШШ2019/00359

            Хэнтий аймаг

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2018/00275/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: ...............тоотод оршин суух,  Х.Э /РД:............./,

Нэхэмжлэгч: ................ тоотод оршин суух,  Н.Н  /РД:................/,

Нэхэмжлэгч: ................. тоотод оршин суух, Х.Б /РД:/,

Нэхэмжлэгч:.................тоотод оршин суух,  Н.Б /РД:........../ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...............газарт нутаглах, Н.Б (РД:..........)-д холбогдох, 

Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг тогтоолгох, хууль бус өмчлөлөөс мал гаргуулах, өв залгамжлалаар ногдох хэсгийг гаргуулж, өв хүлээн авсан зээлийн өрийг төлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

хариуцагч Н.Бын нэхэмжлэгч Х.Эд холбогдуулан гаргасан хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг тогтоолгох, өв залгамжлалаар өөрт ногдох хэсгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд:

            нэхэмжлэгч, мөн нэхэмжлэгч Х.Б, Н.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, насанд хүрээгүй Н.Нгийн хууль ёсны төлөөлөгч Х.Э,

            нэхэмжлэгч Х.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э,

            нэхэмжлэгч талын өмгөөлөгч Ч.Эрдэнэчулуун, О.Баясгалан,

            хариуцагч Н.Б, өмгөөлөгч Ж.Э, Г.Гантуяа,

            гэрч Д.Д, Ш.А,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ж.Мөнхчимэг нар оролцов.

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар, тэдгээрийн төлөөлөгчид нэгдмэл байдлаар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа: Х.Э би Ш.Нтай 1999 онд гэр бүл болж, том охин Х.Б, бага охин Н.Б, Н.Н нарын хамт ам бүл тавуулаа амьдарч ирсэн. Бид 1999-2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл амьдрах хугацаанд ...............тоот 2 өрөө байр, 3 дугаар баг, ............. тоот 2 өрөө байр, ХЭҮ ..-.. улсын дугаартай TOYOTA ESTIMA маркийн авто машин, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Цагаан-Овооны Эрүү гэдэг газарт саравч, хашаа барьж нутаглан 250 адуу, 356 үхэр, 380 хонь, 613 ямаа, 12 тэмээ буюу нийт 1611 толгой малыг өсгөж Иргэний хуулийн 126 дугаар зүйлд заасны дагуу гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө бий болгон амьдарч байна.

Миний нөхөр, бидний аав Ш.Н нь 2017 онд элэгний хорт хавдраар өвчилж, өвчний улмаас 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нас барсан.

Н.Б нь бидний аав Ш.Нгийн өмнөх эхнэрээс төрсөн охин бөгөөд 2015 оноос хойш бидэнтэй огт холбоогүй байсан. Талийгаачийн өв хөрөнгөөс хуулийн дагуу ногдох хэсгээ өвлөх нь зүй юм. Миний хувьд хөрөнгө өгөхгүй гэсэн зүйл яриагүй бөгөөд намайг оршуулгын ажлаа өнгөрөөж, 49 хоног нь гүйцээгүй байхад мал болон гэрийг эзэмшиж хөдөө амьдрах аргагүй байдалд хүргээд байна.

Буяны ажил буюу оршуулга өнгөрөөгүй байхад Н.Б нь (талийгаачийн төрсөн ганц охин гэх нэрийдлээр) нийт хөрөнгийн 70 хувийг эзэмших ёстой гэж бүх мал, хөдөө байдаг 2 гэр, өвөлжөө, хаваржааг булаан өөрийн мэдэлд оруулан эзэмдэн бидний амжиргааны эх үүсвэр мал аж ахуйг булаан авснаас зээл, бусдад өгөх өглөгөө өгч чадахгүй нөхцөл байдалтай байна.

Ш.Н, Х.Э, Х.Б, Н.Б, Н.Н нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх Хэрлэн сум 4 дүгээр баг ................ тоот хаягт байрлах 2 өрөө байр, Х.............................хаягт байрлах 2 өрөө байр, ХЭҮ .... улсын дугаартай эстима машин, ХЭА .....улсын дугаартай пажеро машин, 5 ханатай гэр, 1611 толгой мал, Баян-Овоо сум, Цагаан овооны эрүү гэх газар байх саравч, Баян-Овоо сум Цагаан овооны эрүү гэх газар байх хашаа, 2018 оны ноолуур, 2018 оны төл 391 толгой мал, 2019 оны ноолуур зэрэг дундын эд хөрөнгөөс гишүүдэд ногдох хөрөнгийг тогтоолгох, Х.Э, Х.Б, Н.Б, Н.Н нарт ногдох гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох мал, 2018 оны төл малыг Н.Бын хууль бус өмчлөлөөс гаргуулан авах, Төрийн банктай байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 62/03 тоот орон сууцны ипотекийн зээлийн гэрээний үүргээс өв залгамжлагч Н.Бд 3 296 500 төгрөгийн зээлийн өрийг төлөх үүргийг ногдуулах, Хэрлэн сум 4 дүгээр баг .............. тоот хаягт байрлах 2 өрөө байр, ........... тоот хаягт байрлах 2 өрөө байр, ХЭҮ .... улсын дугаартай эстима машин, ХЭА4996 улсын дугаартай пажеро машин, 5 ханатай гэр, 1611 толгой мал, Баян-Овоо сум, Цагаан овооны эрүү гэх газар байх саравч, Баян-Овоо сум Цагаан овооны эрүү гэх газар байх хашаа, 2018 оны ноолуур, 2018 оны төл 391 толгой мал, 2019 оны ноолуур зэрэг дундаа хамтран өмчлөх хөрөнгөөс Ш.Нд ногдох хувь, 4 ханатай гэр, хэт хутга, гаанс, мөнгөн аяга, мөнгөн бүс, мөнгөн хазаар зэрэг Ш.Нгийн хуваарьт зэргээс тус тус өв залгамжлалаар ногдох хэсгээ тогтоолгох шаардлага гаргаж байна.

          Б нь Х.Эгийн том охин нь бөгөөд Н, Э нартай нэг гэр бүлийн гишүүн болон хамт амьдарсан. Мөн хүүхэд ахуй цагаасаа эхлээд энэ гэр бүлийн бүх хөрөнгийг бий болгоход өөрийнхөө хэмжээнд гар бие оролцсон  гэж  үзэж дундын өмчлөлийг тогтоолгохоор шүүхэд хандсан. Аийн авч явсан 44 тооны адууг малын тооноос хасахад татгалзахгүй гэв.

 

Хариуцагч шүүхэд болон  шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:  Миний бие Н.Б нь 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд, Ш.Нгийн ганц охин болон төрсөн.

Миний эцэг Ш.Н нь 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүнд өвчний улмаас нас барсан. Би 1998 онд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 10 жилийн 1 дүгээр сургуульд элсэн орсон. 1999 онд миний нагац өвөө нас барж, нагац эмээ хөгжлийн бэрхшээлтэй буюу хараагүй байсан тул ээж, бид 2 эмээгээ асрах үүднээс Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум руу явсан юм. Түүнээс хойш аав маань дараагийн эхнэр болох Х.Этай амьдарсан тул ээж бид хоёр буцаж ирээгүй юм.

Х.Э нь хуульд заасны дагуу өв залгамжлагчаар тогтоогдож өвлөгдөх эд хөрөнгө буюу 2001 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлснээс хойш бий болсон хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг шаардах нь зүйтэй юм.

Түүнээс өмнө бий болсон эд хөрөнгө нь талийгаач аавын маань хуваарьт эд хөрөнгө бөгөөд ээж бид хоёрт ч тухайн үед улсаас хувьчилж өгсөн мал сүрэг байсан. Үүнийг 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тоологдсон талийгаач аав Ш.Нгийн нэр дээр тооллогын бүртгэлд тусгагдсан мал сүргийг хасаж тооцох нь зүйтэй гэж байна.

Намайг 2018 оны 02 дугаар сарын эхээр ирэхэд хотонд ойролцоогоор хонь, ямаа нийлээд 1000 орчим байсан. Х.Э нь намайг байхгүй хойгуур 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн орчим ирээд бүх бог малыг туугаад өөрийн ах н.Бын хотонд аваачсан байсан. Ингээд би 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр очиж авахад хонь 223 толгой, ямаа 530 толгой, нийт 753 хонь, ямааг тоолж хүлээж авсан. Х.Эгийн тууж явсан хонь, ямаанаас 227 орчим тооны бог мал байхгүй, тэрээр өөр айлд аваачиж өгсөн сураг сонссон энэ асуудлыг Х.Э нь өөрөө хариуцах ёстой. Үхэр тодорхойгүй, тоолоогүй, адуу тодорхойгүй, тоолоогүй, тэмээ Баян-Овоо сумын малчин н.Д гуайнд байдаг гэсэн. 3 тооны тэмээ байгаа гэж надад хэлсэн. Үүнээс хойш 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр аавын төрсөн ах Ш.А нь хаанаас гэдэг нь тодорхойгүй хүүгийн хамт нилээд хэдэн тооны адуу тууж ирээд 44 толгой адууг миний адуу, би авах ёстой, манай бурхны адуу гэж хэлээд туугаад аваад явсан.

 Ингээд малын тоо толгой одоогийн байдлаар тодорхойгүй, нэхэмжлэгч нарын хүсэлтэд дурьдсан тэмээ- 12, адуу-250, үхэр-356, хонь-380, ямаа-613, бүгд 1611 тооны мал сүрэг нь манай хотонд байхгүй, хэрэв Х.Энтуяа нь эдгээр тооны мал сүрэг хаана байгааг мэдэж байгаа бол өөрөө эх сурвалжийг нь зааж өгөх ёстой бүх мал сүргийг бүртгэж, тогтоосны  дараа уг асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Ипотекийн зээлээр худалдан авсан гэх орон сууцны төлбөрөөс Н.Б надад зээлийн өрийг төлөх үүргийг ногдуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би уг зээлийг аваагүй, уг орон сууцыг ямар нэгэн байдлаар эзэмшиж ашиглаагүй гэдгийг дурьдах нь зүйтэй.                                                                 

Н.Б нь хэзээ, хэрхэн ямар журмаар, өөрийн овгийг Ш.Н болгосон талаар мэдэхгүй байна. Мөн Н.Б нь талийгаач Ш.Нгийн гэр бүлийн гишүүн биш, түүнд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө ногдох гэсэн ойлголт байхгүй бөгөөд хууль ёсны өв залгамжлагч биш тул шаардах эрхгүй

Х.Б нь Х.Эгийн охин бөгөөд 1989 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн. Х.Эг аавтай минь гэрлэлтээ батлуулах үед тэрээр 12 настай хүүхэд байсан.  Иргэн  Х.Б нь хүүхэд байхаасаа хөдөө мал маллаж байгаагүй, аймгийн төв дээр сургуульд сурч амьдардаг байсан. Х.Б талийгаач Ш.Нгийн гэр бүлийн гишүүн биш түүнтэй хамт амьдарч байгаагүй, үрчилж аваагүй тул түүнд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө ногдох гэсэн ойлголт байхгүй. Хууль ёсны өв залгамжлагч биш тул шаардах эрхгүй.

Н.Н нь Х.Эгийн охин Х.Бийн төрсөн охин. Нг манай аавыг өвчтэй байхад нь үрчлүүлсэн байсан. Энэ үрчлэлт бол хууль зөрчсөн. Гэхдээ өв хуваахад одоогийн байдлаар Нг оролцуулахад татгалзахгүй байгаа.

Б миний бие иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-т зааснаар Нгийн төрсөн хууль ёсны ганц охин нь болохоор энэ хөрөнгийг өвлөх эрхтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс 1611 толгой мал нэхээд байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан ирээд малыг маань тоолоод явсан. Тэгэхэд 1460 тооны мал байсан.

Х.Эгийн нэр дээр байгаа Тоёота Эстима маркийн ..-.. ХЭҮ улсын дугаартай суудлын автомашин, Хэнтий аймаг Хэрлэн сумын 4 дүгээр баг А-27-24 тоот хаягт байрлах 16м2 талбай бүхий орон сууц, Хэнтий аймаг Хэрлэн сумын 6 дугаар баг Цогт-Өндөр Ё хороолол 14 дүгээр гудамж 18 тоот хаягт байрлах 700м2  талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг Х.Э, Ш.Н нарын гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болохыг тогтоолгох,

- Хэнтий аймаг, Хэрлэн сум 4 дүгээр баг, ............ тоот хаягт байрлах 16м2 орон сууц, Хэнтий аймаг Хэрлэн сум 6 дугаар баг ...........тоот хаягт байрлах 700м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Хэнтий аймаг Хэрлэн сум 3 дугаар баг ............. тоот хаягт байрлах 2 өрөө байр,  Хэрлэн сум 4 дүгээр баг .............. тоот хаягт байрлах 2 өрөө байр зэргээс өөрт ногдох өв 40 030 500 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

2019 онд 75 кг ноолуурыг кг-ийг нь 110 000 төгрөгөөр өгсөн. 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр малыг би өөрийн эзэмшилд авсан, тэгэхдээ тоолж аваагүй, харин СD дээр бичиж баримтжуулсан. А нь 40 орчим тооны адуу Э ав гэсэн гээд аваад явсан. Шийдвэр гүйцэтгэлээс битүүмжилсэн 1460 тооны малыг хуваах ёстой гэж үзэж байна. Энэ малаас Дээс аваад мал тоолоход оруулаад буцааж өгсөн 150 хонийг хасана. Хөөрөг, гаанс надад байгаа гэв.

 

   Гэрч Д.Д шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны намар 150 тооны хонийг өсгөг гэж Ш.Н, Х.Э хоёрт өгөөд дараа жил нь буцааж авсан гэв.

 

   Гэрч Ш.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 онд ажил явдлын үеэр Ш.Нгийн адуунаас 44 тооны адууг Эг хэлэхээр авсан, одоо нас, хүйсийг хэлэх боломжгүй, мэдэхгүй гэв.

 

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                                                                               ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхэд талууд дараах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргажээ.

1. Нэхэмжлэгч Х.Э, Х.Б, Н.Б, Н.Н нарын нэхэмжлэлийн шаардлага

- Ш.Н, Х.Э, Х.Б, Н.Б, Н.Н нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх Хэрлэн сум 4 дүгээр баг .............. тоот хаягт байрлах 2 өрөө байр, Хэрлэн сум 3 дугаар баг ........... тоот хаягт байрлах 2 өрөө байр, ХЭҮ........... улсын дугаартай эстима машин, ............... улсын дугаартай пажеро машин, 5 ханатай гэр, 1611 толгой мал, Баян-Овоо сум, Цагаан овооны эрүү гэх газар байх саравч, Баян-Овоо сум Цагаан овооны эрүү гэх газар байх хашаа, 2018 оны ноолуур, 2018 оны төл 391 толгой мал, 2019 оны ноолуур зэрэг дундын эд хөрөнгөөс гишүүдэд ногдох хөрөнгийг тогтоолгох,

 - Х.Э, Х.Б, Н.Б, Н.Н нарт ногдох гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох мал, 2018 оны төл малыг Н.Бын хууль бус өмчлөлөөс гаргуулан авах,

- Төрийн банктай байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ........... тоот орон сууцны ипотекийн зээлийн гэрээний үүргээс өв залгамжлагч Н.Бд 3 296 500 төгрөгийн зээлийн өрийг төлөх үүргийг ногдуулах,

2. Нэхэмжлэгч Х.Э, Н.Б, Н.Н нарын нэхэмжлэлийн шаардлага

- Хэрлэн сум 4 дүгээр баг .............. тоот хаягт байрлах 2 өрөө байр, Хэрлэн сум 3 дугаар баг . тоот хаягт байрлах 2 өрөө байр, ................6 улсын дугаартай эстима машин, ........... улсын дугаартай пажеро машин, 5 ханатай гэр, 1611 толгой мал, Баян-Овоо сум, Цагаан овооны эрүү гэх газар байх саравч, Баян-Овоо сум Цагаан овооны эрүү гэх газар байх хашаа, 2018 оны ноолуур, 2018 оны төл 391 толгой мал, 2019 оны ноолуур зэрэг дундаа хамтран өмчлөх хөрөнгөөс Ш.Нд ногдох хувь,

4 ханатай гэр, хэт хутга, гаанс, мөнгөн аяга, мөнгөн бүс, мөнгөн хазаар зэрэг Ш.Нгийн хуваарьт зэргээс тус тус өв залгамжлалаар ногдох хэсгээ тогтоолгох,

3. Хариуцагч Н.Бын сөрөг нэхэмжлэлийн шаардлага 

- Х.Эгийн нэр дээр байгаа Тоёота Эстима маркийн ..-.. ХЭҮ улсын дугаартай суудлын автомашин, Хэнтий аймаг Хэрлэн сумын 4 дүгээр баг ........ тоот хаягт байрлах 16м2 талбай бүхий орон сууц, Хэнтий аймаг Хэрлэн сумын 6 дугаар баг ............... тоот хаягт байрлах 700м2  талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг Х.Э, Ш.Н нарын гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болохыг тогтоолгох,

- Хэнтий аймаг, Хэрлэн сум .............тоот хаягт байрлах 16м2 орон сууц, Хэнтий аймаг Хэрлэн сум 6 дугаар баг Ц..............байрлах 700м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Хэнтий аймаг Хэрлэн сум 3 дугаар баг ............. тоот хаягт байрлах 2 өрөө байр,  Хэрлэн сум 4 дүгээр баг .............. тоот хаягт байрлах 2 өрөө байр зэргээс өөрт ногдох өв 40 030 500 төгрөгийг гаргуулах.

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Маргааны онцлогт тохируулан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг зохих дарааллын дагуу шийдвэрлэж, зарим тохиолдолд хамтатгасан дүгнэлт өгсөн болно.

Мөн маргаж буй хөрөнгийн үнэлгээг нэхэмжлэгч тал тодорхойлсон бөгөөд үүнтэй хариуцагч маргаагүй учир нэхэмжлэгчийн тодорхойлсон үнээр хөрөнгийн үнэлгээг тогтоох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт иргэний хэрэг хянан шийдвэрлэх зарчимд нийцэж байна. Нөгөө талаасаа хэргийн оролцогчийн эрх, үүрэгтэй бүрэн танилцаад хариуцагч маргаагүй, энэ талаар тусгайлан хүсэлт гаргаагүй байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, цаашлаад Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт зааснаар маргааны зүйлд үнэлгээг шүүхийн зүгээс тогтоолгох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх болон диспозитив зарчмыг аль алийг зөрчихөөс гадна мэтгэлцээний тэнцвэртэй байдлыг алдагдуулна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Х.Э, Х.Б, Н.Б, Н.Н нарын гаргасан  Ш.Н, Х.Э, Х.Б, Н.Б, Н.Н нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүдэд ногдох хөрөнгийг тогтоолгох шаардлагын тухайд.

Ш.Н, Х.Э нар нь 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, ийнхүү гэрлэлтээ батлуулах үед Х.Эгийн охин болох 1989 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн Х.Б 12 настай, 1994 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн Н.Б 7 настай байсан учир Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т  “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгоно гэсний дагуу Ш.Н, Х.Э нарын гэр бүлийн гишүүн болсон байна.

Ш.Н нь 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нас барсан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Баянмөнх багийн засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 09, 03 дугаар сарын 14-ний өдрийн 26 тоот албан бичиг, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Ш.Нгийн ам бүлийн талаарх тодорхойлолт зэргээр Ш.Нг нас барах үед түүний гэр бүлийн гишүүд нь Х.Э, Н.Н нар байсан, харин Х.Б, Н.Б нар нь гэр бүлийн гишүүнээс гарсан, нэг ам бүлд бүртгэлгүй байсан нь тогтоогдож байна.

Н.Нгийн хувьд 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Ш.Н, Х.Э нарт үрчлэгдсэн үеэс эхлэн хамт амьдарч байсан баримт хэрэгт авагдсан.

Иймд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүдэд ногдох хөрөнгийг Ш.Н, Х.Э, Н.Н нарт хамруулан тогтоож, энэ талаар гаргасан нэхэмжлэгч Х.Б, Н.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж зохицуулсан тул дараах хөрөнгийг Ш.Н, Х.Э, Н.Н нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцож байна. Үүнд:

Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн жагсаалт

Хөрөнгийн үнэлгээ

1

Хэрлэн сум 4 дүгээр баг .............. тоот хаягт байрлах 2 өрөө байр

43218000

2

Хэрлэн сум 3 дугаар баг ............т хаягт байрлах 2 өрөө байр

91140000

3

ХЭҮ......... улсын дугаартай эстима машин

5000000

4

ХЭА........ улсын дугаартай пажеро машин

5000000

5

5 ханатай гэр

1800000

6

1567 толгой мал

415510000

7

Баян-Овоо сум Цагаан овооны эрүү гэх газар байх хашаа,

1000000

8

Баян-Овоо сум, Цагаан овооны эрүү гэх газар байх саравч

1000000

9

2018 оны ноолуурын үнэ

14420000

10

2018 оны төл 391 толгой мал

56950000

11

2019 оны ноолуур

8250000

 

Нийт

643288000 төгрөг

 

Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцсон малын тоо хэмжээ, үнэлгээ:

Малын нэр төрөл

хүйс

Тоо

Нэг бүрийн үнэлгээ

Нийт үнэлгээ

1

Хээлтүүлэгч адуу

эр

6

700000

4200000

2

Хээлтүүлэгч үхэр

эр

3

1150000

3450000

3

Хээлтүүлэгч хонь

эр

2

140000

280000

4

Хээлтүүлэгч ямаа

эр

2

140000

240000

5

5-с дээш настай тэмээ

эр

9

800000

7200000

эм

3

800000

2400000

6

5-с дээш настай адуу

эр

21

750000

15750000

эм

53

650000

34450000

7

4 настай адуу

эр

20

700000

14000000

эм

10

600000

6000000

8

3 настай адуу

эр

6

500000

3000000

эм

7

500000

3500000

9

2 настай адуу

эр

21

500000

10500000

эм

30

500000

15000000

10

2017 оны төл /адуу/

эр

17

400000

6800000

эм

15

400000

6000000

11

4 настай үхэр

эр

66

950000

62700000

эм

83

800000

66400000

12

3 настай үхэр

эр

37

700000

25900000

эм

22

600000

13200000

13

2 настай үхэр

эр

40

500000

20000000

эм

38

400000

15200000

14

2017 оны төл /үхэр/

эр

32

350000

11200000

эм

35

300000

10500000

15

3 настай хонь

эр

50

85000

4250000

эм

150

80000

12000000

16

2 настай хонь

эр

12

70000

840000

 

 

эм

21

70000

1470000

17

2017 оны төл /хонь/

эр

71

50000

3550000

эм

74

50000

3700000

18

3 настай ямаа

эр

105

60000

6300000

эм

193

60000

11580000

19

2 настай ямаа

эр

70

50000

3500000

эм

73

50000

3650000

20

2017 оны төл /ямаа/

эр

80

40000

3200000

эм

90

40000

3600000

Нийт

1567

-

415510000 төгрөг

 

Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцсон төл малын тоо хэмжээ, үнэлгээ

Малын нэр төрөл

хүйс

Тоо

Нэг бүрийн үнэлгээ

Нийт үнэлгээ

1

2018 оны унага

 

32

400000

12800000

2

2018 оны тугал

эр

50

350000

17500000

эм

52

300000

15600000

3

2018 оны хурга

 

77

50000

3850000

4

2018 оны ишиг

 

180

40000

7200000

Нийт

391

-

56950000 төгрөг

 

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.4-т гэр бүлийн гишүүн нас барснаар өв нээгдсэн бол гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлно, 130 дугаар зүйлийн 130.3-т Маргаан гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоохоор заасан хүрээнд Ш.Н, Х.Э, Н.Н нар нь нийт 643 288 000 төгрөгийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх болохыг тогтоож, гэр бүлийн гишүүн бүрт 214 429 333 төгрөгийн эд хөрөнгийг хуваарилж байна. 

Энэ хэсэгт талуудын маргаж буй байр суурьт өгч буй дүгнэлт:

- ХЭА......... улсын дугаартай пажеро машиныг 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Ш.Нгаас Н.Бын нөхөр Б.Тэгшбуянд худалдсан гэрээ авагдсан байгаа боловч тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч өөрчлөгдсөн, худалдан авагчийн зүгээс төлбөр хийсэн баримт байхгүй, харин ХЭА........... улсын дугаартай пажеро машины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар Ш.Н нь эзэмшигч хэвээр байгаа баримт авагдсан тул уг тээврийн хэрэгслийг дундын эд хөрөнгөд тооцсон.

- Ш.Н нь 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор 1611 тооны буюу тэмээ 12, адуу 250, үхэр 380, ямаа 613 гэсэн малтай байсан болох нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ......... тоот албан бичиг, Хэрлэн сумын Баянмөнх багаас хийсэн Ш.Нгийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2017 оны тооллогын баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч нь 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас малыг тоолж битүүмжлэхэд 1460 толгой мал тоолсон, энэ хүрээнд тухайн малын тоо хэмжээ гаргах ёстой гэж мэтгэлцсэн боловч Н.Б нь 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Ш.Н, Х.Э, Н.Н нарын малыг эзэмдэж авсан, эзэмдэн авахдаа тоолж баримтжуулаагүй, Н.Б малыг авснаас хойш 51 хоногийн дараа хөрөнгө битүүмжлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн зэрэг нөхцөл байдал байгаа учраас 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар Ш.Н, Х.Э, Н.Н нарын өмчлөлд 1611 тооны мал байсан гэж үзэх нь зүйтэй.

   Харин гэрч Ш.А 44 тооны адууг дээрх малаас авсан гэж мэдүүлэг өгсөн, нэхэмжлэгч тал нь дээрх тооны адууг малын тооноос хасахад татгалзах зүйлгүй гэдгээ тайлбарласан, үүнтэй хариуцагч маргаагүй. Талууд 44 тооны адууг малын тооноос хасахад нэгдмэл байр сууриас хандсан боловч одоо нас, хүйсийг тогтоох боломжгүй байгаа учраас шүүхээр шийдвэрлүүлэх болохоо илэрхийлсэн. Энэ хүрээнд 2017 онд тоологдсон 5-аас дээш насны 65 тооны адуунаас 44 тооны адууг хасахад 21 тооны адуу, 1611 тооны малаас 44 тооны адууг хасахад 1567 тооны мал болов.

   Гэрч Д.Дээс Ш.Н, Х.Э нар нь 2016 оны намар 150 тооны хонь аваад тодорхой хугацааны дараа буцааж өгсөн байгаа нь дурдагдаж буй этгээдүүдийн хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа, мөн тухайн малын 2017 ондоо буцааж өгсөн гэж байгаа тул 2017 оны жилийн эцсийн тооллогоор тоологдсон малын тооноос хасах үндэслэлгүй, нөгөө талдаа хариуцагч Н.Б 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хэдий хэмжээний малыг өөрийн эзэмшилд авсан нь тодорхойгүй зэргийг харгалзан нийт малын тооноос 150 тооны хонийг хасахгүй гэж үзлээ.

Мөн 2018 оны төл малын тоо хэмжээ, үнэлгээ дээр маргаан гараагүй.

2017 онд тоологдсон, одоо дундын хөрөнгөд хувааж буй 1567 тооны малын үнэлгээ дээр маргаан гараагүй, үнийг тодорхойлсон нэхэмжлэгчийн байр суурь нь хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гаргасан 60 тоот үнэлгээтэй нийцсэн байгаа болохыг дурдаж байна.

- Нэхэмжлэгч нь 2018 оны ноолуурын үнэ 19 136 000 төгрөг, 2019 оны ноолуурын үнэ 33 306 000 төгрөг болсон гэж байгаа боловч уг байр суурь баримтаар нотлогдоогүй, холбогдуулж өгсөн Монголын арьс ширний холбооны төлөөлөгч Ш.А, Д.Т нарын тодорхойлолт уг үйл баримтыг нотлохгүй. Харин хариуцагч Н.Б нь шүүх хуралдааны явцад 2019 онд 75 кг ноолуурыг 1  килограммыг нь 110 000 төгрөг худалдан борлуулсан гэж тайлбарласан /75*110 000=8 250 000/, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчид тайлбар өгөхдөө 2018 оны ноолуур 14 420 000 төгрөг болсон гэж тайлбар өгсөн учир хариуцагчийн маргахгүй байгаа хэмжээгээр ноолуурын үнийг тогтоов.

Ингэснээр 2018 оны ноолуурын үнэлгээ 19 136 000 төгрөгөөс 14 420 000 төгрөгийг хасч тооцоход 4 716 000 төгрөг, 2019 оны ноолуурын үнэлгээ 33 306 000 төгрөгөөс 8 250 000 төгрөгийг хасч тооцоход 25 056 000 төгрөгийн зөрүү үүсснийг хэрэгсэхгүй болгож байна.

Ш.Н нь 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нас барсан байгаа боловч одоо шүүхээр гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг тодорхойлж байгаа учир Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.3 дахь хэсэгт зааснаар дундын хөрөнгөд хувааж буй 1 567 тооны малын төрөлх шинж чанарын дагуу бий болсон үр шим болох ноолуурын үнийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд оруулах нь зүйтэй, энэ нь мөн нэхэмжлэлийн шаардлагад хамаарсан.

 

Нэхэмжлэгч Х.Э, Х.Б, Н.Б, Н.Н нарын өөрсдөд ногдох гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох мал болон төл малыг Н.Бын хууль бус өмчлөлөөс гаргуулан авах шаардлагын тухайд.

Нэхэмжлэгч Х.Б, Н.Б нар нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотой маргаанд хамаарахгүй болохыг, мөн маргаанд хамаарч буй малыг Ш.Н, Х.Э, Н.Н нар хамтран өмчлөх дүгнэлтийг урьд өгсөн.

Н.Б нь 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Ш.Н, Х.Э, Н.Н нарын малыг эзэмдэж авсан гэх үйл баримт талуудын маргаагүй байдлаар тогтоогдсон.

Ш.Н нас барснаар өв залгамжлалын эрх үүсэж байгаа боловч энэ нь Ш.Нгийн охин Н.Бд тухайн маргааны зүйл болж буй малыг шууд эзэмшилдээ авах эрхийг үүсгэхгүй.

Нэхэмжлэгч Х.Э, Н.Н нар нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасан хамтран өмчлөгчийн хувьд, 4 дүгээр зүйлийн 4.1, 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.4, 528 дугаар зүйлийн 528.1-д заасан зохицуулалтын агуулгаар хамтран амьдарч байсан өв залгамжлагчийн хувьд Ш.Нг нас барсны дараа тэдгээрийн өмчлөлд байсан мал, бусад хөрөнгийг өөрийн захиран зарцуулах өмчлөлд бүрэн авах, хамгаалах эрхтэй байжээ. Гэтэл өв нээгдээгүй, энэ талаар хуульд зааснаар ажиллагаа явагдаагүй байхад Н.Б нь  маргааны зүйл болж буй малыг эзэмдэн авсан нь Ш.Нгийн гэр бүлийн гишүүд болон Х.Э, Н.Н нарын эрхийг зөрчсөн байна.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт зааснаар өмчлөх эрхийг зөрчсөн Н.Бын үйлдлийг таслан зогсоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс Х.Э, Н.Н нар шаардах эрхтэй.

Иймд Ш.Н, Х.Э, Н.Н нар нь дундаа хамтран өмчилж буй  643 288 000 төгрөгийн эд хөрөнгөд хамаарч буй 415 510 000 төгрөгийн үнэлгээ бүхий 1567 тооны малыг Н.Баас гаргуулан Х.Э, Н.Н нарт олгож, зөрчигдсөн эрхийг сэргээх нь зүйтэй.

Мөн хариуцагчийн хууль бус эзэмшилд байх явцад Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.3 дахь хэсэгт зааснаар дундын хөрөнгө болох малын төрөлх шинж чанарын дагуу бий болсон үр шим болох төл 391 тооны төл малыг нэхэмжлэгч Х.Э, Н.Н нарт олгохоор шийдвэрлэв. Ийнхүү 2018 оны бүх төл малыг Х.Э, Н.Н нарт олгож байгаа боловч төл малаас Ш.Нгийн өвийг цаашид хуваарилах болно.

Уг иргэний хэрэгт өв залгамжлалын маргааныг шийдвэрлэх хүрээнд малыг дахин хуваарилах учир Н.Баас гаргуулан Х.Э, Н.Н нарт олгож буй 415 510 000 төгрөгийн үнэлгээ бүхий 1567 тооны мал, 56 950 000 төгрөгийн үнэлгээ бүхий 2018 оны 391 тооны төл малыг нас, хүйс, төрлөөр ангилах шаардлага одоогоор байхгүй /цаашид өвийн маргааныг шийдвэрлэхэд дахин авч үзнэ/, ингэж шийдвэрлэсэн нь энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас халихгүй.

 

Хариуцагчийн гаргасан Х.Э, Ш.Н нарын гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

Үндсэн нэхэмжлэлийн хүрээнд Х.Эгийн нэр дээр байгаа Тоёота Эстима маркийн ..-.. ХЭҮ улсын дугаартай суудлын автомашиныг Ш.Н, Х.Э, Н.Н нарын дундаа хамтран өмчлөх хөрөнгөд тооцсон,

мөн Хэнтий аймаг Хэрлэн сумын 4 дүгээр баг А-27-24 тоот хаягт байрлах 16м2 талбай бүхий орон сууцыг 2001 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Ш.Нтай гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэхээс өмнө Д.Г-оос Х.Э нь бэлэглэлийн журмаар авсан, Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1/475 тоот албан бичгээр уг орон сууц нь Х.Э, Х.Б нарын хамтын өмчид бүртгэгдсэн тул Ш.Нд хамаарах хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцохгүй байх нь зүйтэй гэж үзэн тус тус шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Харин нэхэмжлэгч тал Хэнтий аймаг Хэрлэн сумын 6 дугаар баг ............ байрлах 700м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Х.Эгийн хуваарьт хөрөнгө, Монгол улсын иргэнд нэг удаа үнэгүй газар өмчлүүлэх хүрээнд авсан гэж маргасан боловч газар өмчлөх эрхийн гэрчилгээг 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр олгосон, түүнчлэн уг газрыг Х.Эд Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хүрээнд өмчлүүлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй учир Ш.Н, Х.Э, Н.Н нарын дундаа хамтран өмчлөх хөрөнгөд тооцож байна.

Хариуцагч нь газрыг 9 000 000 төгрөг үнэлсэнтэй маргаагүй учир дээрх газрын гэр бүлийн 3 гишүүний нэг бүрт ногдох хувийг 3 000 000 төгрөгөөр үнэлж, үүнээс  Ш.Н, Х.Э нарт ногдох хувьд тус бүр 3 000 000 төгрөг хуваарилж байна. Н.Нд ногдох хувийг хуваарилуулах талаар үндсэн болон сөрөг нэхэмжлэл гараагүй учир энэ удаад хуваарилахгүй үлдээв.

 

Нэхэмжлэгч Х.Э, Н.Б, Н.Н нарын гаргасан үндсэн нэхэмжлэлийн, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн өв залгамжлалаар ногдох хэсэг гаргуулах шаардлагын тухайд.

Хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэлийн шаардлага, талуудын мэтгэлцээний байр сууриар Ш.Нгийн өв залгамжлуулах хөрөнгийн хэмжээг дараах байдлаар тодорхойлж байна.

- Нэхэмжлэгч Х.Э, Х.Б, Н.Б, Н.Н нарын гаргасан  Ш.Н, Х.Э, Х.Б, Н.Б, Н.Н нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүдэд ногдох хөрөнгийг тогтоолгох шаардлагын хүрээнд Ш.Н, Х.Э, Н.Н нар нь нийт 643 288 000 төгрөгийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх болохыг тогтоосон бөгөөд үүнээс гэр бүлийн гишүүн бүрт 214 429 333 төгрөг хуваарилсан тул дээрх хөрөнгөөс Ш.Нд ногдох 214 429 333 төгрөгийн эд хөрөнгө,

- Х.Э, Ш.Н нарын гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Хэнтий аймаг Хэрлэн сумын ............. тоот хаягт байрлах 700м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраас хуваарилсан Ш.Нд ногдох 6 000 000 төгрөг,

- Нэхэмжлэгч, хариуцагчийн талуудын Ш.Нгийн хуваарьт хөрөнгө гэдэг дээр хэн аль нь маргаагүй. Хуваарьт хөрөнгийн үнэлгээг нэхэмжлэгч тал тодорхойлсон, үнэлгээтэй хариуцагч маргаагүй, үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргаагүй учир үндэслэх хэсгийн эхэнд дурдсан зарчмын хүрээнд хуваарьт хөрөнгийн үнэлгээний талаарх нэхэмжлэгч талын байр суурийг хүлээж авав.

 

Ш.Нгийн хуваарьт хөрөнгийн жагсаалт

Үнэлгээ

1

4 ханатай гэр

1500000

2

Эртний мөнгөн тоноглолтой хэт хутга

50000000

3

Эртний хаш чулуун мөнгөн тоноглолтой гаанс

100000000

4

Мөнгөн аяга /жижиг/

300000

5

Мөнгөн бүс /сүүлийн үеийнх/

650000

6

Мөнгөн хазаар /сүүлийн үеийнх/

1300000

 

Нийт

153750000 төгрөг

 

Нийт Ш.Нгийн өв хөрөнгө 374 179 333 төгрөг /214 429 333 +6 000 000+153 750 000/ болж байна.

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх нь хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй байдаг тул Ш.Нгийн өвлөгчөөр эхнэр Х.Э, охин Н.Б, Н.Б, Н.Н нарыг тогтоож байна.

Хариуцагч Н.Б нь нас барагчийн охин гэдэгтэй нэхэмжлэгч маргаагүй,

мөн Ш.Нг Н.Бийн эцэг болохыг Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан журмын хүрээнд захиргааны аргаар 2001 оны 12 дугаар сарын 07-ны өдөр эцэг, эхийн өргөдлийг үндэслэн тогтоосон болох нь, Н.Нг 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Ш.Н, Х.Э нар үрчлэн авсан, уг үрчлэлт одоо хүчинтэй болох нь Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1/515 тоот албан бичгээр ирүүлсэн эцэг тогтоосон лавлагаа, үрчилсний бүртгэлийн лавлагаа,төрсний бүртгэлийн лавлагаа, 1 дүгээр хавтаст хэргийн 177-190-р талд авагдсан баримтуудаар тус тус тогтоогдсон болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Ш.Н нь 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нас барсан, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2-т заасан хугацаанд зохигч өв хүлээн авахаас татгалзсан баримтгүй, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн шүүхэд өв авахаар маргасан, өв авахаар эрх бүхий этгээдэд хандаж байсан өргөдөл хэрэгт авагдсан байгаа учир өв нээгдсэн гэж үзэн хууль ёсны өвлөгчдөд Ш.Нгийн 374 179 333 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг хуваан олгохоор тогтоов. 

Ингэснээр Х.Э, Н.Б, Н.Б, Н.Н нар нь тус бүр 93 544 833 төгрөгийн хөрөнгийг өвлөх эрхтэй болж байна.

Өвлөх хөрөнгийн хуваарилалт дээр талууд маргаж байгаа учир Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн зөвшөөрөлцөж, хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч бүрт оногдвол зохих хэмжээгээр хуваарилах бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ гэсний хүрээнд Ш.Нг нас барсны дараа Х.Э, Н.Н нар нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасан хамтран өмчлөгчийн хувьд, 4 дүгээр зүйлийн 4.1, 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.4, 528 дугаар зүйлийн 528.1-д заасан зохицуулалтын агуулгаар хамтран амьдарч байсан өв залгамжлагчийн хувьд Ш.Нг нас барсны дараа тэдгээрийн өмчлөлд байсан мал, бусад хөрөнгийг өөрийн захиран зарцуулах өмчлөлд бүрэн авах, хамгаалах эрхтэй байсан тул энэ шийдвэрт зохих үнэлгээний хамт урд дурдагдсан Ш.Нгийн хуваарьт болон хамтран өмчлөх хөрөнгийг нэхэмжлэгч талд бүхэлд нь хуваарилж, харин Н.Бд ногдох өвийг 93 544 833 төгрөгийг мөнгөн хэлбэрээр нэхэмжлэгч талаас гаргуулан олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч талд олгож буй хөрөнгөд 2018, 2019 оны ноолуур мөн хамрагдсан болно.

Энэ хүрээнд ХЭА...... улсын дугаартай пажеро машин,  5 ханатай гэр, 4 ханатай гэр, Баян-Овоо сум Цагаан овооны эрүү гэх газар байх хашаа болон саравч, 2018 болон 2019 оны ноолуур, эртний мөнгөн тоноглолтой хэт хутга, эртний хаш чулуун мөнгөн тоноглолтой гаанс зэргийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож байна. Энэхүү гаргуулж буй эд хөрөнгө нь эзэмшилд нь байгаа эсэх дээр хариуцагч маргаагүй.

Хамтран өмчлөх дундын хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхэд 415 510 000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 567 тооны мал, 56 950 000 төгрөгийн үнэлгээ бүхий 2018 оны 391 тооны төл малыг хариуцагч Н.Баас гаргуулан нэхэмжлэгч Х.Э, Н.Н нарт олгосон байгаа.

Хэрлэн сум 4 дүгээр баг .............. тоот хаягт байрлах 2 өрөө байр, Хэрлэн сум 3 дугаар баг ............. тоот хаягт байрлах 2 өрөө байр, ХЭҮ.......... улсын дугаартай эстима машин, мөнгөн аяга /жижиг/, мөнгөн бүс /сүүлийн үеийнх/, мөнгөн хазаар /сүүлийн үеийнх/ одоо нэхэмжлэгч талын эзэмшил, өмчлөлд байгаа учир эмзэмшил, өмчлөлийг хэвээр үлдээв.

Урьд хамтран өмчлөх дундын хөрөнгөд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул сөрөг нэхэмжлэлийн Хэнтий аймаг Хэрлэн сумын 4 дүгээр баг ............ тоот хаягт байрлах 16м2 талбай бүхий орон сууцнаас өв авахыг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэгч Х.Э, Х.Б, Н.Б, Н.Н нарын  Төрийн банктай байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 62/03 тоот орон сууцны ипотекийн зээлийн гэрээний үүргээс өв залгамжлагч Н.Бд 3 296 500 төгрөгийн зээлийн өрийг төлөх үүргийг ногдуулах шаардлагын тухайд.

Ш.Н, Х.Э нар Төрийн банктай байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 62/03 тоот орон сууцны ипотекийн 67 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан байгаа боловч шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад гэрээ цуцлагдаагүй, маргаантай үүрэг байхгүй, мөн Ш.Нгийн одоо хариуцах зээл ямар хэмжээтэй болох нь баримтаар нотлогдоогүй учир Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д зааснаар өвлөх хөрөнгийн хэмжээнд ногдох үүрэг тодорхойгүй үндэслэлээр энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлэх ажиллагааг хийсэн бөгөөд мөн хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх арга журмыг зарим онцлог ажиллагаанд дараах байдлаар тайлбарлаж байна:

- 415 510 000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 567 тооны мал, 56 950 000 төгрөгийн үнэлгээ бүхий 2018 оны 391 тооны төл малыг биет байдлаар, биет байдлаар дутсан тохиолдолд шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан үнэлгээг баримталсан мөнгөн хэлбэрээр хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөх,

- Хариуцагчаас шийдвэрт дурдагдсан бүх эд хөрөнгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоход тухайн эд хөрөнгийг биет байдлаар, биет байдлаар байхгүй тохиолдолд шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан үнэлгээг баримталсан мөнгөн хэлбэрээр үнэлгээгээр гаргуулна /үүнд ноолуур мөн хамаарна/.

 

Тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа нэхэмжлэгчийн төлөх хэмжээг хариуцагчаас бодитоор гаргуулсан хөрөнгийн үнэд ногдох дээр эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд ногдох тэмдэгтийн хураамжийг нэмж тооцоод дутуу төлөгдсөн тэмдэгтийн хураамжийг нэмж гаргахаар тогтоов. Хариуцагчийн төлсөн тэмдэгтийн хураамжийг сөрөг нэхэмжлэлд заасан үнийн дүнд ногдохоос дутуу төлсөн дээр эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд ногдох тэмдэгтийн хураамжийг нэмж тооцоод дутуу төлөгдсөн тэмдэгтийн хураамжийг нэмж гаргуулав. Харин хариуцагчид хуваарилсан хөрөнгөд ногдох хураамж нь төлсөн, төлүүлж буй хураамжаас давж буй боловч энэ талаар сөрөг нэхэмжлэл гараагүй, үндсэн маргааны хүрээнд хамаарсан тул нэмж хураамж гаргах шаардлагагүй байна.  Тэмдэгтийн хураамжийн бусад хуваарилалтыг үндсэн болон сөрөг нэхэмжлэл хангагдсан байдлыг харгалзан хуульд зааснаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.4, 129.6, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан Ш.Н, Х.Э, Н.Н нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг 643 288 000 төгрөгөөр тогтоож, үүнээс гэр бүлийн гишүүн болох Ш.Н, Х.Э, Н.Н нарт тус бүрт нь 214 429 333 төгрөгийн хөрөнгийг хуваарилж,

нэхэмжлэгч Х.Б, Н.Б нарын дундын эд хөрөнгийн өөрт ногдох хэсгийг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 88 дугаар зүйлийн 88.3 дахь хэсэгт зааснаар 415 510 000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 567 тооны мал, 56 950 000 төгрөгийн үнэлгээ бүхий 2018 оны 391 тооны төл малыг хариуцагч Н.Баас гаргуулан нэхэмжлэгч Х.Э, Н.Н нарт олгосугай.

 

3. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.4, 129.6, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Ш.Н, Х.Э нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг 6 000 000 төгрөгөөр тогтоож,

сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Тоёота Эстима маркийн ..-.. ХЭҮ улсын дугаартай суудлын автомашин, Хэнтий аймаг Хэрлэн сумын 4 дүгээр баг А-27-24 тоот хаягт байрлах 16м2 талбай бүхий орон сууцыг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.6, 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.Э, Н.Б, Н.Н нарын өмчлөлд Хэрлэн сум 4 дүгээр баг .............. тоот хаягт байрлах 2 өрөө байр, Хэрлэн сум 3 дугаар баг ............ тоот хаягт байрлах 2 өрөө байр, Хэнтий аймаг Хэрлэн сумын 6 дугаар баг ................ тоот хаягт байрлах 700м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, ХЭҮ.......... улсын дугаартай эстима машин, мөнгөн аяга /жижиг/, мөнгөн бүс /сүүлийн үеийнх/, мөнгөн хазаар /сүүлийн үеийнх/ зэргийг хэвээр үлдээж,

хариуцагч Н.Баас    ХЭА............ улсын дугаартай пажеро машин,  5 ханатай гэр, 4 ханатай гэр, Баян-Овоо сум Цагаан овооны эрүү гэх газар байх хашаа болон саравч, 2018 болон 2019 оны ноолуур, эртний мөнгөн тоноглолтой хэт хутга, эртний хаш чулуун мөнгөн тоноглолтой гаанс зэргийг гаргуулан нэхэмжлэгч Х.Э, Н.Б, Н.Н нарт олгож,

нэхэмжлэгч нараас 93 544 833 төгрөг гаргуулан хариуцагч Н.Бд олгож,

сөрөг нэхэмжлэлийн Хэнтий аймаг Хэрлэн сумын....... . хаягт байрлах 16м2 талбай бүхий орон сууцнаас өв авахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Баас зээлийн гэрээний үүрэг 3 296 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч талын тэмдэгтийн хураамжид төлсөн 816 610 төгрөг, хариуцагчийн төлсөн 358 102 төгрөгийг тус тус орон нутгийн төсөвт хэвээр үлдээж,

нэхэмжлэгч талаас 2 591 822 төгрөг, хариуцагчаас 71 573 төгрөг гаргуулан орон нутгийн төсөвт олгож,

нэхэмжлэгч талаас 302 922 төгрөг гаргуулан хариуцагчид, хариуцагчаас 3 321 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч талд тус тус олгосугай. 

 

7. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан тус шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 757 дугаар захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэх болохыг дурдсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөлөөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Т.БАДРАХ