Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 130/ШШ2020/00843

 

Б аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 6 дугаар багт оршин суух, /утас, РД:/ Хын Тий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х банкны Б салбар /Б аймгийн Ө сумын 5 дугаар багт байрлах, улсын бүртгэлийн дугаар , РД:, захирал Л.Ө /-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, хариуцагч Х банкны Б салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хундыз нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Х банкны Б салбараас Т.Тгийн хадгаламжийн  тоот данснаас зөвшөөрөлгүй суутгаж авсан 21249500 төгрөгийг буцаан олгуулах,

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч Х.Тээс зээлдэгч Т.Р, Х.Т нарын 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ/10604 тоот, 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ/10510 тоот, 2019 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн ЗГ/01 тоот зээлийн гэрээнүүдийн үндсэн зээл болон хүүгийн хамт нийт 34,975,798,65 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг тус тус хүсжээ.

Нэхэмжлэгч Х.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний төрсөн дүү Хын Т, түүний эхнэр (бэр) Ты Р нар нь 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрүүдэд зуурдаар нас барсан ба 1-10 насны 4 хүүхдийг тус аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Х банктай түүний нэрээр хувийн хадгаламжийн гэрээ байгуулан  тоот хадгаламжийн данс нээлгэж мөнгө хадгалуулсан байна. Миний төрсөн дүү Х.Т, бэр Т.Р нар нь нас барсны дараа 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр миний бие бага насны Т.Тгийн нэр дээр хадгалуулсан мөнгөний хамтран эзэмшигчээр Х банктай СИФ дугаар 000000 тоот итгэмжлэлийн гэрээ байгуулсан юм. Гэтэл Х банк нь уг гэрээний хугацаа дуусаагүй байхад түүний нөгөө талаар уг гэрээнд заасан заалтыг ноцтой зөрчиж, гэрээнд заасан үүргээ биелүүлж 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр бага насны Т.Тгийн хувийн хадгаламжийн  тоот дансанд байсан 21249500 төгрөгийг бага насны охин Т.Ты асран хамгаалагч болон Т.Тгийн нэрэн дээр хадгалуулсан мөнгөний хамтран эзэмшигчээр Х банктай СИФ дугаар 000000 тоот итгэмжлэлийн гэрээ байгуулсан надад мэдэгдэлгүйгээр суутгаж авсан байсныг би сая мэдээд тус банкны удирдлага нар хандсан боловч тэд ... дээрээс ийм шийдвэр ирсэн гэж тодорхой хариу ч өгөөгүй, Т.Тгийн хувийн хадгаламжийн  тоот дансны хадгаламжийн анхны гэрээ ч надад танилцуулахгүй байгаа тул аргагүй эрхэнд шүүхэд ийнхүү хандаж байна. Хэрэв миний төрсөн дүү Х.Т, бэр Т.Р нар нь нас барахаас өмнө Х банканд төлөх зээл байсан бол зээлийн гэрээнд заасан барьцаат хөрөнгө байх ёстойгоос гадна уг гэрээг ах нь болох надад танилцуулж зээлээ барагдуулах талаар хамтран ажиллах боломж байсан байх гэж үзэж байна. Би Х банкны удирдлагад дүү Х.Т, бэр Т.Р нарын тус банктай тооцоо байгаа эсэх, хэрэв төлөх зээл байгаа юм бол зээлийн гэрээний материалыг надад танилцуулах талаар хүсэлт гаргасан боловч тэд ...хүний гэрээг хүнд үзүүлж болохгүй гэж надад үзүүлэхгүй байна. Нөгөө талаар Т.Тгийн хувийн хадгаламжийн  тоот данснаас түүний ээж Т.Р нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн 5195003750 тоот дансанд 14000000 төгрөг шилжүүлж авсан гэж байгааг би итгэхгүй байна. Иймд Х банкны Б салбараас Т.Тгийн хувийн хадгаламжийн  тоот дансанд байсан 21249500 төгрөгийг хэний ч зөвшөөрөлгүйгээр суутгаж авсан мөнгийг буцаан олгуулж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

Хариуцагч Х банкны Б аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Х банкны Б салбарын Ут тооцооны төв нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Т.Ртай Хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ-ээр 18000000 төгрөгийг 325 хоног буюу 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд ашигласан үндсэн зээл болон нийт хуримтлагдсан хүүгийн төлбөрийг зээлдэгч нь банканд нээлгэсэн  тоот хугацаат хадгаламжийн данснаас зээл буцаан төлөх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг суутгах эрхээ дээрх гэрээгээр банканд олгосон бөгөөд банк дахин бичгээр зөвшөөрөл авах шаардлагагүй гэсэн нөхцөлтэйгөөр тухайн гэрээг байгуулж, зээлийн барьцааны үүргийн гүйцэтгэлийг хангах зүйл нь зээлдэгчийн Х банк дахь Т.Ргийн өмчлөлийн хугацаат хадгаламжийн мөнгөн хөрөнгө байх бөгөөд барьцааны зүйлийг зээлийн гэрээний хугацаанд банканд хадгалуулахаар талууд харилцан тохиролцсон байна. Мөн Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2-т Зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол зээл, түүний хүүг төлөх хугацаа болмогц зээлдэгчийн болон батлан даагчийн данснаас үл маргалдах журмаар төлүүлнэ гэж, талуудын хооронд байгуулсан Хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ-ний 2.2-т Зээлдэгч буюу барьцаалуулагчийн эрх, үүрэг гээд 2.2.3-т Зээлдэгч зээлийн төлбөрийг төлөхгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд Барьцаалуулсан данснаас зээлийн төлбөрийг төлөхгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд Барьцаалуулсан данснаас зээлийн төлбөрийг төлүүлэх бөгөөд уг данс дахь мөнгө хөрөнгө нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлтэй холбогдон гарах бусад төлбөрт хүрэлцэхгүй тохиолдолд бусад данснаас зээлийн төлбөрийг барагдуулахад саад учруулахгүй байх, 2.2.4-д Зээлдэгч энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, эсхүл Банз гэрээг цуцалсан тохиолдолд барьцаа хөрөнгийг банкны шаардсанаар үл маргах журмаар банканд захиран зарцуулах эрхээ шилжүүлэх гэж зээлдэгчид үүрэг болгосон ба банк гэрээнд заасан эрхийнхээ дагуу хадгаламжид байсан мөнгийг зээлийн төлбөрт суутгаж авсан нь хууль болон гэрээг зөрчөөгүй бөгөөд тухайн хадгаламжийг Т.Р хүүхдийнхээ ирээдүйн боловсролд зориулж Х банкны өндөр хүүтэй мөнгөн хадгаламжийг сонгож хадгалуулсан болохоос Монгол Улсын Засгийн газраас 0-18 хүртэлх насны хүүхдэд сар бүр олгодог тусгай зориулалттай мөнгөн тэтгэмж биш юм. Өөрөөр хэлбэл зөвхөн тухайн хүүхдийн бие махбод, оюун санаа эрүү өсөж бойжих, эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах үйл явцад зарцуулагдах мөнгөн хөрөнгийг барьцаалж зээл аваагүй. Т.Р нь өөрийн бий болгосон мөнгөн хадгаламжийг барьцаалж зээл авах хэрэгцээ шаардлага гаргасан учраас гэрээ байгуулж зээл авсан ба Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал үүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр хэвээр байна гэж, мөн хүүхдийн 198 дугаар зүйлийн 198.1-д гэрээ тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан тул гэрээний дагуу мөнгөн хадгаламжаас зээлийг төлүүлсэн нь Х.Тий эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хохирол учруулсан, зөвшөөрөлгүй суутгал хийсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х банкны Б аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Зээлдэгч Т.Р, Х.Т нар нь Х банкны Баян- Ө салбарын харьяа Улаан байшинт тооцооны төвөөс 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ЗГ/10506 дугаар зээлийн гэрээ байгуулан 16,000,000 төгрөгийн цалингийн зээлийг 48 сарын хугацаатай, хувийн буюу ахуйн хэрэглээнд зориулан, 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ/10510 дугаар зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 16,395,367.67 төгрөг дээр нэмж 3,600,000 төгрөг нийт 19,995,367.67 төгрөгийн цалингийн зээлийг 48 сарын хугацаатай, хувийн хэрэглээнд зориулан, Х.Т 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр ЗГ/01 дугаар зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг ахуйн буюу хувийн хэрэглээний зориулалтаар тус тус зээлж авсан.

 

Зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, цалингийн орлого, Б аймаг, Ногооннуур сум, 9-р багт байрлах үл хөдлөх эд хөрөнгө, 20 толгой үхэр, 170 толгой хонь, 180 толгой ямаа зэрэг хөрөнгийг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч Т.Р, Х.Т нар нь 2019 оны 4, 5 дугаар сард нас барсан.

Иргэний хуулийн 527 дугаар зүйлийн 527.1-т Өвлөгдөх эд хөрөнгийг өвлөгч хүлээн авснаар өв залгамжлалыг гүйцэтгэсэнд тооцно мөн зүйлийн 527.3-т Өвлөгчийн хүлээн авсан эд хөрөнгийг, өв нээгдсэн өдрөөс эхлэн өвлөгчид шилжсэн гэж үзнэ, мөн хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-т заасны дагуу өв хүлээн авсан өвлөгч нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээх тул банк Т.Р. Х.Т нарын хууль ёсны өвлөгч Х.Тээс дээрх гэрээнүүдийн зээлийн төлбөрийг шаардаж байна. Иймд банк 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 1.2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээний төлбөр болох үндсэн зээлийн төлбөр 12551466 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 106906 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 0 төгрөг, нийт 12658372 төгрөг,

2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээлийн төлбөр 16327590 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 715014 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2601 төгрөг, нийт 17045205 төгрөг,

2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээлийн төлбөр 5000000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 272220 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 0, нийт 5272220 төгрөг. Нийт зээлийн төлбөрт 34975798 төгрөг гаргуулах,

2.Зээлийн төлбөрийг мөнгөн хөрөнгөөр сайн дураар барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаанд байгаа гэрийн эд хогшил, газар, үл хөдлөх хөрөнгө, үхэр, хонь, ямаа зэрэг хөрөнгөөр тус тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах.

3.Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал 403029 төгрөг төлсөн болно гэжээ.

Нэхэмжлэгч Х.Т хариуцагчийн сөрөг нэхэмжлэлдээ гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл гаргагч Х.О нь миний дүү Х.Т, бэр Т.Р нар маань амьд сэрүүн байхад Х банкнаас 2018 оны 3 дугаар сарын 02, 2018 оны 4 дүгээр сарын 13, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрүүдэд 3 удаа урьд авсан зээлээ төлж дуусаагүй байхад дахин дахин зээл өгч бүгд хүүгийн хамт 34975798 төгрөг болсон гэж сөрөг нэхэмжлэлд бичсэн байна. Зээлийн барьцаанд 370 толгой мал, гэрийн эд хогшил тавьсан гэжээ.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэл нь:

1/. миний дүү Х.Т, бэр Т.Р нар маань амьд сэрүүн байхад надтай хамт бус тустай өрх гэр учир өөр газарт амьдарч байсан,

2/. Талийгаач Х.Т, бэр Т.Р нар маань амьд сэрүүн байхад банкнаас зээл авсан тухай болон зээл авах тухай надад ярьж байгаагүй бөгөөд тэдний банкнаас авсан зээлийн би хамтран зээлдэгч биш, намайг уг зээлийн хамтран зээлдэгч гэж үзвэл энэ талаарх нотлох баримтаа сөрөг нэхэмжлэгч гаргаж өгнө биз.

 

3/.Талийгаач Х.Т, бэр Т.Р нарын үлдсэн мал эд хөрөнгийн өв залгамжлагч нь би биш, харин би талийгаач нарын эд хөрөнгийн өв залгамжлагчаар тэдний 4 хүүхэд мөн эсэхийг тогтоолгохоор танай шүүхэд нэхэмжлэлээ албан ёсоор 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гаргахад тус шүүхээс Талийгаач Х.Т, бэр Т.Р нарын нас барсан хугацаа нэг жил болоогүй байхад тэдний хүүхдүүдийг өв залгамжлагчаар тогтоохгүй гэсэн үндэслэлээр миний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах захирамж гаргаж өгсөн болно.

Миний бие Х банкнаас талийгаач нарын бүтэн өнчин үлдсэн бага насны том охин нь болох Т.Тгийн нэрэн дээр анх 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хувийн хадгаламжийн дэвтэр нээж хадгалуулсан мөнгө болох 22142753 төгрөгийг түүний ээж Т.Р асны төлөх зээлд суутгах хэлбэрээр булааж авсныг би эдгээр бүтэн өнчин хүүхдүүдийн асран хамгаалагчийн хувьд, уг хадгаламжид байгаа мөнгийг өсгөх, шаардлагатай бол бага насны охин Т.Тгийн өөрт нь зориулан захиран зарцуулах талаар хүчин төгөлдөр гэрээ байгаагийн хувьд хариуцагч Х банкны хууль бус булааж авсан уг мөнгийг бага насны Т.Тгийн хувийн хадгаламжийн дансанд оруулахыг шаардсан асуудал өөр асуудал шүү дээ!

Би талийгаач дүү, бэр нараас үлдсэн 4 хүүхдүүдийн асран хамгаалагч болохоос биш өв залгамжлагч биш гэдгийг сөрөг нэхэмжлэгч маань сайн мэдэж байгаа боловч шүүгч та бүхний толгойг эргүүлэн бидэнд үзүүлж буй сүр бадруулах арга гэж ойлгож байна.

Эрхэм шүүгчид та бүхэн хавтаст хэрэгт авагдсан баримт сэлтүүд болон бидний энэ тайлбарыг судлан үзэж Х банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Х.Т шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлтэй холбоотой гаргасан тайлбартаа: 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч Т миний бие дүүгийнхээ охин Ты Тгийн хадгаламжийн дэвтрийн хамтран эзэмшигчээр гэрээ байгуулсан ба уг гэрээ 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр. Өнөөдөр хүртэл хүчин төгөлдөр байна. Талийгаач 9 жилийн өмнө хүүхдэдээ зориулж хадгаламж нээсэн ба тэр нь өссөөр хүүгийн хамт 21 сая төгрөг болсон байхад банкныхан Т болон бусад хамаатан садан нарт нь мэдэгдэхгүй ямар нэгэн ажиллагаа хийхгүйгээр шууд зээлд татаж авсан. Би Х банканд очиж гэрээ хийх үед хадгаламжийн дэвтрийг барьцаалан зээл авсан тухай ямар нэгэн юм дурдаагүй байсан. Иймд Х банкны Б аймаг дахь салбараас 21249500 төгрөг нэхэмжилж байна.

Харин хариуцагч байгууллагын сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй, уг зээл авсан талаар надад огт мэдэгдээгүй, би талийгаач Т.Р, Х.Т нарын хууль ёсны өвлөгч биш, намайг бүтэн өнчин үлдсэн 4 хүүхдийн асран хамгаалагчаар тогтоосноос биш өвлөгчөөр тогтоогоогүй тул талийгаач нарын амьд байх үед авсан зээлийг надаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй тул хариуцагч байгууллагын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв.

Хариуцагч Х банкны Б аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүх хуралдаанд нэхэмжлэлтэй холбоотой болон сөрөг нэхэмжлэлтэй холбоотой гаргасан тайлбартаа: Т.Р Т.Тгийн 51950008090 дугаартай хадгаламжийг 2011 онд хүүхэд боловсролын ирээдүй нэртэй хадгаламж нээж уг хадгаламж нь 18 нас хүртэл хадгалуулах ёстой. Гэрээг нэг жилийн хугацаагаар сунгаад явдаг. Дээрх хадгаламжийг барьцаалан хүүхдийн ээж Т.Р 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тус хадгаламжийг барьцаалан 18 сая төгрөгийн зээл авсан. Уг зээлийг төлөөгүй тохиолдолд 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүүгийн хамт хадгаламжаас шууд суутгаж авах талаар зээлийн болон барьцааны гэрээнд буцаан төлөх нөхцөлийг тодорхой зааж өгсөн байгаа. Бид нар энэ гэрээг үндэслэл болгоод хадгаламж барьцаалсан зээлийг хугацаа дууссан өдрийн маргааш нь 21249500 төгрөгийг суутгасан байгаа. Нэхэмжлэгч Х.Т нь миний зөвшөөрөлгүйгээр данснаас суутгасан гэж нэхэмжлэл гаргаж байгаа. Нэгэнт Т.Ртай зээлийн гэрээ хийхдээ хадгаламжийн данснаас шууд суутгах тухай гэрээ хийсэн болохоор Х.Ттэй дахин гэрээ хийх шаардлагагүй байсан. Учир нь Х.Т нас барсан талийгаач нарын хүүхдүүдийн асран хамгаалагчаар тогтоогдсоны дараа 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүүхдүүдийн хүүхдийн мөнгө авдаг дансны хамтран эзэмшигчээр бүртгүүлэх хүсэлт гаргасан. Тэр үед Т.Тгийн 51950008090 дугаартай хадгаламжийн хугацаа дуусаагүй байсан. 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хадгаламжийн дансны хамтран эзэмшигчээр гэрээ байгуулах ёсгүй байсан. Шинээр ажилд орсон байсан ажилтны буруутай үйл ажиллагаанаас болоод гэрээ байгуулсан байна. Тухайн өдөр Х.Т нь гэрээ байгуулах биш хамтрагчаар бүртгүүлэх тухай хүсэлт гаргасан байсан. Хадгаламжийг анх 2011 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр нээлгэсэн ба жил бүр хугацаа нь сунгагдаад явдаг. Хадгаламжийн хугацаа 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хугацаа дуусах ёстой байсан. Бид 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хугацаа дуусангуут зээлд татсан. Гэрээний хугацаа дуусаагүй байхад 5 дугаар сарын 29-ний өдөр гэрээ байгуулах ёсгүй. 5 дугаар сарын 29-ний өдөр гэрээ байгуулбал дараа жилийн 5 дугаар сарын 29-ний өдөр гэрээний хугацаа дуусах тул, энэ гэрээ хүчин төгөлдөр бус. Т.Р анх зээл авахдаа Т.Тгийн 51950008090 дугаартай хадгаламжийн дансыг барьцаалж авсан тул бид гэрээний дагуу мөнгийг суутгаж авсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байна.

Талийгаач Т.Р, Х.Т нар нь Х банкны Б салбарын Ут, тооцооны төвөөс Т.Ргийн нэр дээр 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 16 сая төгрөгийг 48 сарын хугацаатай жилийн 16.2 хүүтэй цалингийн зээл авсан. 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Х.Ты нэр дээр өмнө авсан зээлийн үлдэгдэл дээр нэмж 3600000 төгрөгийг 48 сарын хугацаатай жилийн 20.4 хувийн хүүтэй цалингийн зээл авсан. 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Х.Ты нэр дээр 5 сая төгрөгийг 24 сарын хугацаатай жилийн 21.6 хувийн хүүтэй малчны зээлийг 370 тооны мал болон эзэмшлийн газраа барьцаалан тус тус авсан. Нийт зээлийн үлдэгдэл болох 34975798 төгрөгийг зээлдэгч талийгаач нарын өв залгамжлагч Х.Тээс нэхэмжилж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Тээс хариуцагч Х банкны Б аймаг дахь салбарт холбогдуулан тус салбараас бага насны бүтэн өнчин Ты Тгийн  тоот хадгаламжийн данснаас зөвшөөрөлгүй суутгаж авсан 21249500 төгрөгийг гаргуулахыг хүссэн тухай шаардлага гаргасныг хариуцагчаас эс зөвшөөрч зээлдэгч Т.Р, Х.Т нарын 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ/10604 тоот, 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ/10510 тоот, 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/01 тоот зээлийн гэрээнүүдийн үндсэн зээл болон хүүгийн хамт нийт 34,975,798.65 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт авагдсан 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Б аймгийн Ногооннуур сумын Засаг даргын А/130 дугаартай захирамжийн 1 дэх заалтаар Х.Т, Т.Р нар хоёулаа нас барсан тул бүтэн өнчин үлдсэн хүүхдүүд нь болох Т.Т, Т.Н, Т.А, Т.Ч нарын хууль ёсны асран хамгаалагчаар ах нь болох нэхэмжлэгч Х.Тийг тогтоож, 2 дахь заалтаар түүнд олгогдох тэтгэвэр, тэтгэмжийг зохих хуулийн дагуу олгож байхыг тосгоны нийгмийн даатгалын байцаагч, ХХҮ мэргэжилтэн нарт зөвшөөрч, 3 дахь заалтаар Гэр бүлийн тухай хуулийн 69.1.4, 69.1.5-д заасны дагуу талийгчдын эд хөрөнгийг нь хүүхдүүдийн эрх ашигт нийцүүлэн сумын Засаг даргын зөвшөөрлөөр захиран зарцуулах эрх ашигт нийцүүлэн сумын Засаг даргын зөвшөөрлөөр захиран зарцуулах эрх үүргийг асран хамгаалагчаар тогтоосон Х.Тд олгож, 4 дэх заалтаар эрх олгогдсон иргэнд талийгаач нарын эд хөрөнгийг хүлээлгэн өгч, ашиглалт, зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг тосгоны захирагч Д.Еад даалгаж, 5 дахь заалтаар асрамж, дэмжлэгтээ байгаа хүүхдүүдийн хоол хүнс, орон байраар хангах, эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нийгмийн асуудлыг нь тухай бүр шийдвэрлэн хуульд заасан үүргээ биелүүлж ажиллахыг асран хамгаалагч Х.Тд үүрэг болгосон боловч уг захирамжийг 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Б аймгийн Ногооннуур сумын Засаг даргын А/104 дугаар захирамжаар хүчингүй болгож, урьд гарсан сумын Засаг даргын Асран хамгаалагч тогтоох тухай 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/123 дугаар захирамж хүчин төгөлдөр үйлчилж байгааг дурдсан байна.

Уг захирамжийн нэг дэх заалтаар Ногооннуур сумын 9 дүгээр баг Цагааннуур тосгоны иргэн РД:00000 Хын Т, РД:00000 Т Ж овогт Ты Р нар хоёулаа нас барсан тул бүтэн өнчин үлдсэн хүүхдүүд нь болох РД:Ты Т, ... нарын хууль ёсны асран хамгаалагчаар ах нь болох РД: Х Тийг тогтоож, 2 дахь заалтаар Асран хамгаалуулж харгалзан дэмжүүлж байгаа хүнд олгогдох тэтгэвэр, тэтгэмжийг зохих хуулийн дагуу Х.Тд олгож байхыг тосгоны Нийгмийн даатгалын байцаагч болон ХХҮ-ний мэргэжилтэн нарт зөвшөөрснөөр тэрээр бүтэн өнчин үлдсэн хүүхэд болох Т.Тгийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байна.

Шүүх хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч байгууллагын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1).Нэхэмжлэгч Х.Тий хариуцагч Х банкны Б салбараас Т.Тгийн хадгаламжийн  тоот данснаас зөвшөөрөлгүй суутгаж авсан 21249500 төгрөгийг буцаан олгуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Хавтаст хэрэг авагдсан Б аймгийн Ө сумын Улсын бүртгэлийн ажилтны 2009 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр олгосон №000000 дугаартай Төрсний гэрчилгээгээр 00000 регистрийн дугаартай Хын Т, 00000 регистрийн дугаартай Т Ж овогт Ты Р нараас регистрийн дугаартай 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдөр охин Уах овогт Ты Т төрсөн болох нь тогтоогдож байгаа ба тэд охин Т.Тгийн нэр дээр 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Х банкны Б салбарт Боловсрол-Хүүхдийн Ирээдүй хадгаламжийн  тоот данс нээлгэсэн ба уг хадгаламжийн дансанд 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 20,081,223.79 (хорин сая наян нэгэн мянга хоёр зуун хорин гурван төгрөг.79 мөнгө) төгрөг байсан болох нь №0009978 дугаартай хадгаламжийн дэвтэр болон 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Хадгаламж барьцаалсан зээлийн өргөдлийн маягтаар нотлогдож байна.

 

Улмаар Т.Тгийн эх РД:00000 Т Ж овогт Ты Р 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Х банкны Б салбарын Ут, тооцооны төвөөс Хадгаламж барьцаалсан зээл болон барьцааны гэрээ-гээр 18.000.000 (арван найман сая) төгрөгийг зээлж авсан болох нь дараах байдлаар

 

1.1.1 дэх заалтаар 18.000.000 төгрөгийг шинээр авч, 1.1.2 дахь заалтаар Зээлийн хугацаа: 325 хоног. 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл байна. Зээлийг олгосон өдрөөс хугацааг тооцно. Зээлийн хугацаанд ашигласан үндсэн зээл болон нийт хуримтлагдсан хүүгийн төлбөрийг төлөх хуваарийг Хавсралт-1-ээр / Цаашид Зээл буцаан төлөх хуваарь гэх/ баталж уг хавсралтад хоног 325 хоног, огноо 2019.09.27, үндсэн зээл 18.000.000 төгрөг, зээлийн хүү 3,237,534.25 төгрөг нийт төлбөр 21,237,534.25 төгрөг байхаар,

 

1.1.3 дахь заалтаар Зээлийг зээлдэгчийн Х банк дахь 5195003750 тоот төгрөгийн дансанд шилжүүлж олгохоор,

 

1.1.4 дэх заалтаар Зээлийн жилийн хүү 20.2 (хорь аравны хоёр) хувь байна. Хүүг хуанлийн хоногоор тооцох бөгөөд нэг жил нь хуанлийн 365 хоног байна. Зээлийг олгосон өдрөөс эхлэн хүүг тооцохоор,

 

1.2.1 дахь заалтаар Зээл буцаан төлөх хугацаа: Энэхүү гэрээний Зээл буцаан төлөх хуваарь-т заасан хуваарьт өдрийн 22.00 цагаас өмнө зээлдэгч нийт авсан зээл болон түүнд ногдох хүүг бүрэн төлсөн байна. Уг хугацаанд төлбөрийг төлөөгүй бол зээлийг хугацаа хэтрүүлсэн тооцохоор,

 

1.2.2 дахь заалтаар Зээл буцаан төлөх хэлбэр: Зээлдэгч банканд нээлгэсэн  тоот хугацаат хадгаламжийн данснаас Зээл буцаан төлөх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг суутгах эрхийг энэхүү гэрээгээр банканд олгосон бөгөөд банк дахин бичгээр зөвшөөрөл авах шаардлагагүй болно. Энэ тохиолдолд Банк хугацаат хадгаламжийн хугацаа хамгийн сүүлд автоматаар сунгагдсан өдрөөс зээлийн төлбөрийг төлүүлэхээр өдөр хүртэлх хугацааны хүүг бууруулсан хүүгээр тооцож олгохоор,

 

1.2.4 дэх заалтаар Зээлийн барьцаа: Энэ гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зүйл нь зээлдэгчийн Х банкан дахь хугацаат хадгаламж дахь түүний өмчлөлийн энэхүү гэрээний Хавсралт-2-т заасан мөнгөн хөрөнгө байна. Хавсралт-2-т 0009978 дугаартай Хадгаламжийн дэвтэр, Хадгаламжийн  тоот данс, барьцаалуулж буй хадгаламжийн дүн 20,081,223.79 төгрөг, хадгаламжийн хугацаа 2019 оны 9 сарын 27-ны өдөр дуусахаар. Барьцааны зүйлийг зээлийн гэрээний банканд хадгалуулахаар талууд тус тус харилцан тохиролцож гэрээ байгуулан авсан байжээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар Х банкны Б салбараас зээл олгох гэрээгээр мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгч Т.Рд шилжүүлсэн ба зээлдэгч Т.Р гэрээнд заасан хугацаандаа зээл хүүгийн хамт төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Гэтэл РД:Ты Тгийн эцэг РД:00000 Хын Т 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр, эх РД:00000 Т Ж овогт Ты Р 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр тус тус зуурдаар нас барсан болох нь 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр олгосон №000000 дугаартай, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр олгосон №0000222447 дугаартай Нас барсны гэрчилгээгээр нотлогдож байна.

 

Хэдийгээр зээлдэгч Т.Р нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нас барсан ч гэсэн зээлдэгч Т.Ргийн амьд байх үед нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Х банкны Б салбарын Ут, тооцооны төвтэй байгуулсан Хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ-ний үйлчлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д зааснаар хүчин төгөлдөр бөгөөд уг зээлийн гэрээнд зээлдэгч Т.Р нь 18.000.000 (арван найман сая) төгрөгийг охин Т.Тгийн нэр дээрх  тоот хугацаат хадгаламжийг барьцаалж, 325 хоногоор, жилийн 20.2 хувийн хүүтэй, зээлийн хугацаа 2019.09.27, уг данснаас зээлийн төлбөрийг суутгах эрхийг банканд олгож, дахин бичгээр зөвшөөрөл авах шаардлагагүй талаарх гэх зэрэг эрхийг банканд олгож талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан байх тул зээлдэгч Т.Ргийн амьд байхдаа авсан зээлийг Т.Тгийн нэр дээрх  тоот хугацаат хадгаламжаас суутгаж авсан нь хууль зөрчөөгүй байна.

 

Харин хариуцагч Х банкны Б аймаг дахь салбараас зээлдэгч Т.Ргийн хадгаламж барьцаалж авсан зээл нь 326 хоногоор хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж түүний охин Т.Тгийн Боловсрол-Хүүхдийн Ирээдүй хадгаламжийн  тоот данснаас 2019 оны 9 дүгээр сарын 28-ний өдөр 21.249.500 төгрөгийг суутгаж зээл төлүүлсэн нь Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нас барсан бол үүрэг дуусгавар болохоор заасныг зөрсөн байна гэж шүүх үзлээ.

 

Зээлдэгч Т.Р нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нас барснаар Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүргийн харилцаа дуусгавар болсон байхад хариуцагч Х банкны Б салбараас түүний хадгаламж барьцаалж авсан үндсэн зээл 18.000.000 (арван найман сая) төгрөгөөс түүний нас барсан өдөр буюу 2019 оны 5 дугаар сарын 01-ний хүртэлх хугацааны хүүг тооцож, үндсэн зээлтэй хамт нийт 19743287 (18.000.000х20,2%/365 хоног х175+18.000.000) төгрөгийг төлүүлж суутгаж авахаас зээлд илүү 1506213 (21.249.500-19.743.28) төгрөгийг суутгаж авсан нь Иргэний хуулийн дээрх заалтыг зөрчиж хууль зүйн үндэслэлгүй болсон байна гэж дүгнэлээ.

 

Зээлдэгч Т.Р нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нас барснаар Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүргийн харилцаа дуусгавар болсон байхад хариуцагч Х банкны Б аймаг дахь салбараас түүний хадгаламж барьцаалж авсан үндсэн зээл 18.000.000 (арван найман сая) төгрөгөөс түүний нас барсан өдөр хүртэлх 175 (2018.11.06-2019.04.30) хоногт хүү тооцож, үндсэн зээлтэй хамт нийт 19743287 (18.000.000х20,2%/365 хоног х175+18.000.000) төгрөгийг Т.Тгийн нэр дээрх  тоот хугацаат хадгаламжийн данснаас суутгаж зээл төлүүлэх ёстой байтал хариуцагч байгууллагаас зээлдэгч Т.Р нас барсан 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 28-ний өдөр хүртэлх хугацааны хүүг нэмж тооцож 1506213 (21.249.500-19.743.28) төгрөгийг илүү суутгаж авсан нь Иргэний хуулийн дээрх заалтыг зөрчиж хууль зүйн үндэслэлгүй болсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Зээлдэгч талийгаач Т.Р нас барсны дараа нэхэмжлэгч Х.Т нь РД:Ты Тгийн Х банкны Б аймаг дахь салбарын  тоот данстай Боловсрол-Хүүхдийн Ирээдүй хадгаламжийн хамтран эзэмшигчээр гэрээ байгуулсан ба уг гэрээ нь зээлдэгч Т.Ргийн нас барахаас өмнө хариуцагч Х банкны Б салбартай байгуулсан гэрээний үйлчлэлд хамааралгүй болно.

 

Нэхэмжлэгч Х.Т нь асран хамгаалагч Т.Тгийн нэр дээр 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Х банкны Б салбарт Боловсрол-Хүүхдийн Ирээдүй хадгаламжийн  тоот дансанд байгаа мөнгийг авч, уг дансыг хаасан болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд түүнд Гэр бүлийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.4, 69.1.5-т заасан эрхийг Б аймгийн Ногооннуур сумын Засаг даргаас Асран хамгаалагчаар тогтоосон захирамжид олгоогүй байхад уг эрхийг эдэлж асран хамгаалагч хүүхэд Т.Тгийн хадгаламжид байгаа мөнгийг гаргаж авч хадгаламжийг хаалгасан нь хууль зөрчсөн үйлдэл болжээ.

 

Иймд хариуцагч Х банкны Б аймаг дахь салбарын талийгаач Т.Ргийн амьд байхдаа авсан зээлд илүү суутгаж авсан 1.506.213 (нэг сая таван зуун зургаан мянга хоёр зуун арван гурван) төгрөгийг Т.Тагийн Боловсрол-Хүүхдийн Ирээдүй хадгаламжийн  тоот хадгаламжийн дансанд оруулах боломжгүй байгаа тул уг мөнгийг регистрийн дугаартай Ты Тд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 19743287 (арван есөн сая долоон зуун дөчин гурван мянга хоёр зуун наян долоон) төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2) Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч Х.Тээс зээлдэгч Т.Р, Х.Т нарын 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ/10604 тоот, 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ/10510 тоот, 2019 оны 2 дугаар сарын 28-ий өдрийн ЗГ/01 тоот зээлийн гэрээнүүдийн үндсэн зээл болон хүүгийн хамт нийт 34,975,798,65 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар зээлдэгч Т.Р нь 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Х банкны Б аймаг дахь салбарын Ут, тооцооны төвтэй 10506 дугаартай зээлийн гэрээ байгуулж 16.000.000 (Арван зураан сая) төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэл зээлийн төлбөрийг төлж дуусгахаар зээл буцаан төлөх хуваарь баталж Цалингийн зээлийг барьцаалж авч хамтран зээлдэгчээр Х.Таар,

 

Зээлдэгч Х.Т нь 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Х банкны Б аймаг дахь салбарын Ут, тооцооны төвтэй 10510 дугаартай зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 16395367.67 (арван зургаан сая гурван зуун ерэн таван мянга гурван зуун жаран долоон төгрөг 67 мөнгө) дээр 3600000 (гурван сая зургаан зуун мянган) төгрөгийг нэмж нийт зээлийн хэмжээ 19995367.67 (Арван есөн сая есөн зуун ерэн таван мянга гурван зуун жаран долоон төгрөг, 67 мөнгө) төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, 2018 оны 5 дугаар сарын 02-наас 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл зээлийн төлбөрийг төлж дуусгахаар зээл буцаан төлөх хуваарь баталж Цалингийн зээлийг барьцаалж авч хамтран зээлдэгчээр Т.Р нараар тус тус гарын үсэг зуруулж эдгээр цалингийн зээлд гэрийн эд хогшлыг барьцаалсан талаар барьцааны гэрээ байгуулсан байна.

 

Мөн зээлдэгч Х.Тд 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Х банкны Б аймаг дахь салбарын Ут тооцооны төвтэй 01 дугаартай зээлийн гэрээ байгуулж 5.000.000 (таван сая) төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 22 сарын хугацаатай, 2019 оны 6 дугаар сарын 05-аас 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл зээлийн төлбөрийг төлж дуусгахаар зээл буцаан төлөх хуваарь баталж Малчин зээлийг Ногооннуур сумын 9-р багт, улсын бүртгэлийн гэрчилгээний Т дугаартай, Х.Ты нэр дээр байгаа гэх газрын гэрчилгээ, үхэр 20 толгой, хонь 170 толгой, ямаа 180 толгой тус тус барьцаалсан талаар барьцааны гэрээ байгуулж хамтран зээлдэгчээр Т.Ргаар тус тус гарын үсэг зуруулж талийгаач Т.Р, Х.Т нар нь дээрх зээлийг авсан болох нь зээлийн гэрээнүүд болон зээл буцаан төлөх хуваарь, барьцааны гэрээнүүдээр тус тус нотлогдож байна.

 

Хариуцагч байгууллагаас дээрх зээлийн гэрээгээр

 

1).Зээлдэгч Т.Р нь 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээний төлбөрт:

 

Үндсэн зээлийн төлбөр -12,551,466.79 төгрөг, Зээлийн хүүгийн төлбөр-106,906.2 төгрөг зээлийн нийт төлбөрт 12,658,372.99 төгрөг гэж,

 

2). Зээлдэгч Х.Т 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Зээлийн гэрээний төлбөрт: Үндсэн зээлийн төлбөр -16,327,590.08 төгрөг, Зээлийн хүүгийн төлбөр-715,014.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,601.14 төгрөг, зээлийн нийт төлбөрт 17,045,205.48 төгрөг гэж,

 

3).Зээлдэгч Х.Т 2019 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн Зээлийн гэрээний төлбөрт: Үндсэн зээлийн төлбөр -5,000,000 төгрөг, Зээлийн хүүгийн төлбөр -272,220.18 төгрөг зээлийн нийт төлбөрт 5,272,220,18 төгрөг гэж нийт зээлийн төлбөрт 34,975,798.65 төгрөгийг нэхэмжлэгч Х.Тээс нэхэмжилжээ.

 

Хэрэгт авагдсан 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б аймгийн Ногооннуур сумын Засаг даргын Асран хамгаалагч тогтоох тухай А/123 дугаар захирамжийн Нэг дэх заалтаар Ногооннуур сумын 9 дүгээр баг Цагааннуур тосгоны иргэн Х Т, Ты Р нар хоёулаа нас барсан тул бүтэн өнчин үлдсэн хүүхдүүд нь болох РД:Ты Т, ... нарын хууль ёсны асран хамгаалагчаар нэхэмжлэгч Х Тийг тогтоож, 2 дахь заалтаар Асран хамгаалуулж харгалзан дэмжүүлж байгаа хүнд олгогдох тэтгэвэр, тэтгэмжийг зохих хуулийн дагуу Х.Тд олгож байхыг тосгоны Нийгмийн даатгалын байцаагч болон ХХҮ-ний мэргэжилтэн нарт зөвшөөрсөн эрхийг нэхэмжлэгч Х.Тд олгосон байх тул хариуцагч Х банкны Б аймаг дахь салбараас түүнд холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй болсон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэж заажээ.

 

Гэтэл хариуцагч Х банкны Б аймаг дахь салбарт хуульд заасан эрх, үүргийг шүүхээс тайлбарлаж, хавтаст хэрэгтэй танилцуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан үүргээ биелүүлж нэхэмжлэгч Х.Тийг талийгаач Х.Т, Т.Р нарын хууль ёсны өвлөгчөөр тогтоосон эсэх болон өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдах эрхийг олгосон эсэхийг бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй ба хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Х.Т нь талийгаач нарын бүтэн өнчин үлдсэн 4 хүүхдийн асран хамгаалагчаар тогтоогдсон байжээ.

 

Нөгөөтэйгүүр зээлдэгч талийгаач Т.Ргийн хариуцагч байгууллагатай байгуулсан 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 10506 дугаар зээлийн гэрээ мөн зээлдэгч талийгаач Х.Ты 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 10510 дугаартай зээлийн гэрээгээр зээлдэгч нар Цалингаа барьцаалж зээл авсан ба уг зээлийн гэрээнд гэрийн эд хогшил барьцаалсан гэж барьцааны гэрээ давхар байгуулсан хэдий боловч ямар гэрийн эд хогшлыг барьцаалсан эсэх нь тодорхой бус мөн зээлдэгч Т.Р, Х.Т нар нь зуурдаар 2019 оны 5 дүгээр сарын 01-ний өдөр нас барсан байх тул энэхүү Цалингийн зээлийн гэрээний үүргийн харилцаа нь Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсэгт зааснаар дуусгавар болсон байна.

 

Мөн зээлдэгч талийгаач Х.Т нь хариуцагч байгууллагатай 2019 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн 01 дугаартай зээлийн гэрээгээр 5.000.000 төгрөгийн Малчны зээл авсан ба уг гэрээндээ Х.Ты Т дугаартай газар эзэмших /өмчлөх/ гэрчилгээ барьцаалсан талаар барьцааны гэрээ байгуулсан боловч уг газар эзэмших /өмчлөх/ гэрчилгээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгч чадаагүй мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэж заасан ба зээлдэгчийн Т дугаартай газар эзэмших /өмчлөх/ гэрчилгээ барьцаалсныг улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх нь тогтоогдохгүй байх тул уг барьцаа гэрээ нь мөн зүйлийн 156.3-д Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ байжээ.

 

Түүнчлэн уг гэрээндээ зээлдэгч талийгаач Х.Ты үхэр 20 толгой, хонь 170 толгой, ямаа 180 толгой малыг барьцаалсан талаар гэрээ байгуулсан хэдий боловч зээлдэгчид тухайн ондоо дээрх толгой мал байсан эсэх талаарх тухайн оны мал тооллогын баримтыг шүүхэд хариуцагч Х банкны Б аймаг дахь салбар нь гаргаж өгч нотолж чадаагүй тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах боломжгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгч Х.Тд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг шүүхээс бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох хариуцагч Х банкны Б аймаг дахь салбараас зээлдэгч талийгаач Т.Ргийн хадгаламж барьцаалж авсан зээлд илүү суутгасан 1506213 (нэг сая таван зуун зургаан мянга хоёр зуун наян долоо) төгрөгийг гаргуулан регистрийн дугаартай Ты Тд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 19743287 (арван есөн сая долоон зуун дөчин гурван мянга хоёр зуун наян долоо) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оийн нэхэмжлэгч Х.Тээс зээлдэгч талийгаач Т.Р, Х.Т нарын 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ/10604 тоот, 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ/10510 тоот, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/01 тоот зээлийн гэрээнүүдийн үндсэн зээл болон хүүгийн хамт нийт 34,975,798.65 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268664 төгрөгөөс нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох 264197 төгрөгийг мөн хариуцагч Х банкны Б аймаг дахь салбараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 403029 төгрөгөөс 332829 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 тоот данснаас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 4467 төгрөгийг нэхэмжлэгчид, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70200 төгрөгийг хариуцагчид тус олгож, хариуцагч Х банкны Б аймаг дахь салбараас улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 39049 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 454 дүгээр зүйлийн 454.1-ийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Х банкны Б аймаг дахь салбараас 1506213 (нэг сая таван зуун зургаан мянга хоёр зуун арван гурван) төгрөгийг гаргуулан регистрийн дугаартай Ты Тд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 19743287 (арван есөн сая долоон зуун дөчин гурван мянга хоёр зуун наян долоо) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оийн нэхэмжлэгч Х.Тээс зээлдэгч талийгаач Т.Р, Х.Т нарын 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ/10604 тоот, 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ/10510 тоот, 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/01 тоот зээлийн гэрээнүүдийн үндсэн зээл болон хүүгийн хамт нийт 34,975,798.65 (гучин дөрвөн сая есөн зуун далан таван мянга долоон зуун ерэн найман мянга, 65 мөнгө) төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Тий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268664 (хоёр зуун жаран найман мянга зургаан зуун жаран дөрвөн) төгрөгөөс 264197 (хоёр зуун жаран дөрвөн мянга нэг зуун ерэн долоон) төгрөгийг мөн хариуцагч Х банкны Б аймаг дахь салбараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 403029 төгрөгөөс 332829 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, мөн тус аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн илүү төлсөн 4467 (дөрвөн мянга дөрвөн зуун жаран долоон) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Тд, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн илүү төлсөн 70200 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгож, хариуцагч Х банкны Б аймаг дахь салбараас улсын тэмдэгтийн хураамжид 39049 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Тд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ