Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 130/ШШ2020/01034

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Өлгий сумын 0 дугаар багт үйл ажиллагаа явуулах, М ХК-ийн Б Э ХХК /захирал Н.К/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Өлгий сумын 0 дугаар багт оршин суух, С Рд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ш.А, хариуцагч С.Р, түүний өмгөөлөгч С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: С.Раас дутаасан эмийн үнэ болох 1218285 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: М ХК-ийн Б Э ХХК-иас 2019 оны 10 дугаар сарын цалингаас үндэслэлгүй суутгаж авсан 454131 төгрөг мөн 2019 оны 12 дугаар сарын цалин болон тухайн жилийн амралтын мөнгөний хамт нийт 1329675 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч М ХК-ийн Б Э ХХК-ны захирал Н.К шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б Э ХХК-ний салбар эмийн сан болох 2 дугаар эмийн сангийн эрхлэгчээр С.Р нь ажиллаж байсан. Тус эмийн санд 2019 оны 12-р сарын 29-ний өдөр жилийн эцсийн тооллого хийхэд дутаасан эмийн дүн 6281485,66 төгрөгөөс С.Рд төлбөр болгосон 3428903,16 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, тус эмийн санд ажилладаг 3 хүн хамтын тооцоогоор ажилладаг тул 3 хүнд тэнцүү хувааж тооцоход нэг хүнд 2093829 төгрөг ногдож байгаа болно. Уг мөнгөнөөс С.Ры 2019 оны 12-р сарын цалин 529558 төгрөг, амралтын мөнгө болох 345986 төгрөгийг суутган тооцож одоо 1218285 төгрөгийг С.Раас нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч С.Р шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С. Р тус компанид 2019 оны эцэс хүртэл ажилласан. Энэ үед гурван ээлжээр гурван эмийн санч Ж салбарт ажиллаж байсан. Мөн жилийн эцэст би ажлаас өөрийн хүсэлтээр захиралд хэлээд гарсан юм. Намайг ажлаас гараад явсны дараа 2 дугаар сараас эхэлж баахан төлбөр гарсан чи энийг төлөх ёстой гэж өр авлагын тайлан гэгч ор үндэсгүй бичиг гаргаж намайг гарын үсэг зуруулах гэж удаа дараа дарамталсан. Би ажиллаж байх хугацаанд тийм дутагдал гаргаагүй. 3 эмийн санч хамтын тооцоотой ажилладаг байсан. Ямар нэг дутагдал зөрчил гарвал хамтдаа хариуцах ёстой . 2019 оны 10-р сарын сүүлчээр Улаанбаатар хотоос М ХК-ний захирал М гэдэг санхүүгийн мэргэжилтэн хоёр хүн ирж шалгалт хийж бүх зүйлийг шалган дутагдлын акт бичиж, тухайн үед бид гурваар төлүүлж барагдуулсан. 2019 оны 7 дугаар сарын эхэнд манай салбарыг тус компани нягтлан Ш.А өөрийнх нь хувийн байшингийн залгаа өрөөнд нүүлгэн оруулсан байсан.

 

Тэр үед стандартын шаардлага хангахгүй орчинд эмийн сан ажиллуулсан гэж мэргэжлийн хяналтын албанаас хаачихсан. 10 дугаар сар хүртэл эмийн сан ажиллаагүй. 10 дугаар сарын эхээр дахиад ажиллуулсан. 3 сар гаруй хугацаанд Ш.Аийн хувийн байшингийн нэг өрөөнд тус салбарын эм байсан. Бидэнд тоолж хүлээлгэж өгөөгүй. Тэр хугацаанд шалгалтаар дутагдсан 1200000 төгрөгийн эмийг нягтлан бодогч Ш.А өөрөө хариуцах ёстой гэж би бодож байна. Гэтэл тиймэрхүү зөрчил дутагдал гаргаж биднийг дарамталж төлүүлж байсан. Бид гурав хамтдаа 1200000 төгрөгийг төлсөн. Би 454131 төгрөгийг цалингаас суутгуулан төлсөн. Түүнийг энэ өр авлагын тайлан гэгч юманд төлөөгүй мэтээр харуулсан байна. Ийм ор үндэслэлгүй төлбөрийг би хэрхэвч зөвшөөрөхгүй. Тооцоогоо хамтдаа сууж яг ямар юманд зөрүү гараад байгааг тооцоолж нягталж үзье гэхээр тус компанийн нягтлан бодогч элдэв шалтаг яриад татгалзаж тооцоо нийлүүлэхгүй байгаа. Бид сар болгоны эцэст л өөрсдөө тооллогоо хийж санхүүд өгдөг. 11, 12 сарын эцэст бид тооллого хийсэн. Дутагдал гараагүй. 10-р сарын 26-нд төвөөс ирсэн шалгалтаар бүх зөрчил дутагдлыг арилгуулсан байгаа. 10-р сарын 26-наас 12 сарыг дустал миний борлуулсан эмийн тооцоог товч шүүхэд гаргаж өгвөл 2019 оны 11-р сард борлуулсан эмийн үнэ 1928130 төгрөг ба түүнээс бэлнээр 1534100 төгрөг, картаар 585280 төгрөг бүгд 2119380 төгрөг илүү төлсөн 191250 төгрөг, 12-р сард борлуулсан эмийн дүн 1719820 төгрөг үүнээс бэлнээр 908000 төгрөг, картаар 656360 төгрөг бүгд 1564360 төгрөг, тус сард дутуу 155460 төгрөг байна. Түүнээс 2019 оны 11-р сард илүү төлсөн мөнгөнөөс хасаж тооцоход 35790(191250-155460) төгрөг байна.. 2019 оны 11-р сарын 14-нд, 12-р сарын 16-нд ,28-нд тооллого хийсэн гэж бичсэн байна. Ямар ч тооллого хийгээгүй. Иймэрхүү маягаар ямар ч нотолгоо, үндэслэлгүй хүн гүтгэж байна. Би энэ бүх дарамт хавчлагаас болж ажлаас өөрийн хүсэлтээр гарсан юм. Миний бие өөрөө тухайн тооцоог 11 болон 12 дугаар сарын баримттай тулгалт хийж үзэхэд ямар ч дутагдал гараагүй байсан. Тэгээд 11 сарын хувьд нягтлан бодогч Ш.А бид хоёр хамт тооцоо хийхэд ямар ч дутагдал гараагүй байсан. Дараа нь 12 дугаар сарын тооцоог хамт хийе гэхэд Ш.А өөрөө хамт тооцоо хийхгүй гээд татгалзсан.Шинжээчийн дүгнэлтийн хувьд бол би шүүхэд нийт 21 ширхэг баримт өгсөн. Тэрнээс шинжээч яагаад бэлэн мөнгө тушаасан 11 баримтыг л бичсэнийг би ойлгохгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр гаргасан дутаасан гэх 777900 төгрөгийг тус компани суутгаж авсан миний 12 сарын цалин болох 600000 төгрөг, амралтын мөнгө болох 345000 төгрөг нийт 945000 төгрөгөөс хасаж тооцож өгөхийг хүсье гэв.

Нэхэмжлэгч М ХК-ийн Б Э ХХКны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: Хариуцагч С.Р манай эмийн сангийн 2 дугаар салбарт эрхлэгчээр ажилласан. 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр жилийн эцсийн тооллогоор дутагдал гарсан. Уг салбарт 2 жор баригчтай хамт С.Р ажилладаг байсан. Дутагдал гаргасан тул тайлан гаргаж өгөөд өөрт нь танилцуулсан. Уг тайлантай танилцаад өөрсдөө уг тайланг зөвшөөрсөн байдаг ба С.Р 3428900 төгрөгийг төлж өгөхөөр болсон. Бид анх шүүхэд 3428900 төгрөг нэхэмжилсэн. Дараа нь хамтын тооцоогоор үйл ажиллагаагаа явуулдаг болохоор гарсан дутагдал болох 6 сая төгрөгийг гуравт хуваагаад нэхэмжилсэн дүнгээ багасгасан. Одоо 1218285 төгрөг нэхэмжилж байгаа. Тухайн тооллогын дутагдал гарсан үед актад гарын үсэг зуралгүй ажлаа хаячаад явсан. Үүний дараа тухайн салбарын хүмүүстээ би хамт тооллого хийсэн. Нэгэнт мөнгөний дутагдал гаргасан тул тэрийгээ төлөх ёстой гэж үзэж нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч С.Р нэхэмжлэгч М ХК-ийн Б Э ХХК нд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: С.Р би 2017 онд Улаанбаатар хотод Ангаахын Шинжлэх ухааны Их сургуулийг Эм зүйч мэргэжлээр төгссөн. Би Баян - Өлгий Э ХХКомпани захирал Н.Ктэй тохироод тус компани Ж эмийн санд эрхлэгчээр 2019 оны 01 дүгээр сараас эхлэн орж ажилласан.

Би 2019 оны 12 дугаар сарын эцсээр ажлаас чөлөөлөгдсөн. Тухайн байгууллагад 1 жилийн хугацаанд ажиллаж байсан. Н.Кийн тус компани нь эм барааг бэлэн болон зээлээр Улаанбаатар хот дахь Монгол э ХХКомпаниас нийлүүлдэг гэж дуулсан. Хамт ажилладаг Д.Ж, Б.К бид тус Б Э ХХК- ийн эзэн захирал Н.Кийн мэдэлд Ж эмийн санд гэрээгээр хөдөлмөрлөж цалингаа авдаг байсан. Манай аймагт Н.Кийн Э компанид 2019 оны 10 дугаар сард Улаанбаатар хотоос тус компанид эм бараа нийлүүлдэг гэх М ХХКомпаний дарга, мөн нягтлан бодогч М гэдэг хүмүүс ирсэн. Тэд компьютероор тооллого хийсэн гэсэн. Бидэнд та нар мөнгө дутаасан байна. Бүх тушаасан мөнгөний дүн 1.700.000 орчим төгрөг болсон гэсэн ба Энэ мөнгийг уг Ж эмийн санд ажилладаг Д.Ж, Б.К бид гурваар тэнцүү хувааж төлүүлэхээр шийдвэр гаргаад явсан гэх ба компаниас дээрх төлбөр гэгч 454131 төгрөгийг шууд цалингаас маань татаж авч суутгасан. Энэ мэтээр миний авдаг 600000 төгрөгийн цалинг сар бүр төлбөрт авч байсан.Тодруулбал 2019 оны 12 дугаар сарын цалин 600000 төгрөг 2019 оны жилийн эцсийн амралтын мөнгө 345.900 төгрөгийг миний зөвшөөрөлгүйгээр суутгаж авсан.

Тэгээд төлбөрийн асуудлаас болж ойлголцохгүй болоод би 2020 оны 01 дүгээр сарын 01 ний өдрөөс тасалбар болгон ажлаас гарсан. Надаас бүгд 1.329.675 төгрөгийг суутгаж авсан. Энэ мэтээр хамт ажиллаж байсан. Д.Ж, Б.К нараас ч гэсэн тус бүр 1,0 сая орчим төгрөгийг цалингаас нь суутгаж авсан байна. Би өөрөө Н.К захиралд хэд хэдэн удаа очоод Утга учиргүй ямар ч үндэслэлгүйгээр төлбөр гэдэг нэрээр суутгаж авсан 1.329.675 төгрөгийг минь буцааж өг гэж шаардахад тэр Би мэдэхгүй та нарын төлбөр тооцоо, дутагдсан өр ширийг Улаанбаатар хотоос М компани компьютероор тоолж тооцсон тул түүгээр заргалд гэж хэлсэн бөгөөд бид хаана ямар нэхэмжлэл өгөхөө учраа ололгүй явж байхад Б Э ХХКомпани захирал Н.К нь өөрөө тус шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Би тайлбар болгож нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хариугаа өгсөн байгаа. Б Э ХХКомпани нь яаж тоолж яаж дутагдуулсныг маань тодорхой үндэслэлтэйгээр нотлон тогтоогүй байж ажилчин миний хөдөлмөрийн хөлс болох нийт 1329676 төгрөгийг өр төлбөр гэх нэрээр далимдуулж суутгаж авсны нь гомдож байна. Нэгэнт энэ хэргийн маргааныг тус шүүхийн харьяаллаар шийдвэрлэхээр хүлээн авсан байх тул танай шүүхэд дээрх Б Э ХХКомпаниас надаас үндэслэлгүйгээр цалингаас суутгаж авсан 1329675 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж сөрөг нэхэмжлэл гаргаж байна.Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан маргааны гомдол гаргах хугацааны талаар дурдахад Би Н.К захирлаас маргаад байгаа тооллогын асуудлыг Улаанбаатар хот дахь М ХХКомпанитай ярьж шийдвэрлэж өгөхийг хүссэн.Энэ хүсэлтийг би 2020 оны 01 дүгээр сарын амралтын мөнгө болох 345986 төгрөгийг авахаар 2020 оны 02 дугаар сарын 16-ны үед захирал Н.Ктей очиж уулзахад хэлж өргөдөл өгсөн тэр үед Н.К захирал нь надад чиний 2020 оны 01 дүгээр сарын амралтын мөнгийг төлбөрт чинь суутгаж авсан гэж хэлсэн. Энэ байдал нь гомдол гарах хугацаа хэтрээгүй нотолж байна.Н.К захирлын өглөг авлагын дэлгэрэнгүй тайланд 2020 оны 02-р сарын 18-нд хяналтын тооллогод 345906 төгрөгийг хассан нь бичигдсэн байна.

Иймд Баян - Өлгий Э ХХКомпаниас надаас төлбөр гэж үндэслэлгүйгээр цалингаас минь суутгаж авсан нийт 1.329.675 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ

Нэхэмжлэгч М ХК-ийн Б Э ХХК-ны захирал Н.К хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа: С.Р нь төлбөрийн асуудлаас болж ойлголцохгүй болоод ажлаас гарсан гэсэн утгагүй тайлбар гаргасан байна. С.Р нь эмийн сангийн эрхлэгч ба 2 жор баригчтай нийт 3 хүний бүрэлдэхүүнтэй салбар "Ж" эмийн санг хариуцан ажилласан. Гэтэл ажиллаж эхлээд хоорондоо их маргаан гаргаж, хамтран ажиллахад их хүндрэл үүсгэж байсан ба бид олон ч удаа хуралдаж ажлын зөвлөгөө өгч эвлэрүүлэн ажиллуулж байсан. Мөн тооллого болгонд тогтмол дутагдал гаргадаг, зээлээр тараадаг, дутагдлыг засах талаас ажилладаггүй, хайхрамжгүй ханддаг, борлуулсан эм барааны мөнгийг хугацаанд тушаадаггүй хувьдаа ашиглаж зөрчил гарган ажилладаг. С.Р нь жилийн эцсийн тооллого хийсний дараа дураараа ажлаа орхин гарч гарах тухай ямар ч хүсэлт өгөөгүй мэдэгдээгүй тооллогын тооцоог хийж дуусгалгүй гараад явсан. Иргэнийхээ үүргийн дагуу мэдэгдээд, тооллого тооцоог бодуулж, гарах тушаал гаргуулан, хөрөнгийн тооцоог хийж дуусгаж гарах ёстой. С.Р нь их хэмжээний хөрөнгө дутааж зөрчил гарган явж байгаа нь ойлгох хэрэгтэй юм. С.Ры нэхэмжлээд байгаа 1329675 төгрөг нь нэхэмжлэх ямар ч үндэслэлгүй байгаа. Үүнд:

1. 2019.10-р сард төв компани гүйцэтгэх захиралтай 4 хүний хүн шалгалтаар ирж тооллого хийж дутагдал гарсан тул акт тогтоож хүн бүрд танилцуулж дутагдал 454131 төгрөгийг С.Ры цалингаас шууд суутгал хийгдсэн.

2. 2019.12.29-ний өдөр жилийн эцсийн тооллогоор 3428903 төгрөгийн эм бараа дутсан тул 12-р сарын цалин 529558 төгрөг амралтын 345986 төгрөгийг суутган тооцсон болно.

Манай ажилчдын цалин сар бүр төв компани М ХК-ийн Б Э ХХК-наас бодогдон ирдэг ба төлбөрийг төвөөс шууд суутган тооцдог. Нэгэнт эмийн үнийг дутаасан тул С.Р нь хүлээн зөвшөөрөх ба төлөхгүй гэж хариуцлагаас зайлах эрхгүй юм. Иймд С.Ры 1329675 төгрөгийг манай компаниас нэхэмжлэх нь ямар ч үндэслэлгүй гэдгийг мэдэгдэж байна гэжээ.

Хариуцагч С.Р шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: Надаас нийт суутгаж авсан 1329675 төгрөгийг нэхэмжилж байгаа. Үүнээс 10 дугаар сарын 26-ны өдөр актаар тогтоосон 454131 төгрөгийг хасаж тооцоход 875544 (1329675-454131) төгрөг үлдэж байгаа. Уг мөнгө миний 12 дугаар сарын цалин болон амралтын мөнгө байсан. Миний бие 875544 төгрөгөөс шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 777900 төгрөгийг хасаад зөрүү мөнгө болох 97644 төгрөгийг тус компаниас гаргуулж өгөхийг хүсэж байна. Би 2020 оны 02 дугаар сард тус компанийн захиралтай очоод суутгуулсан мөнгөө авъя гэж очсон. Тэрний дараа дахиад хэд хэдэн удаа очоод уулзсан. Миний цалингийн зөрүү мөнгийг гаргаж өгөхийг хүсэж байна. Яагаад ийм их зөрүү мөнгө гарсан талаар мөн хамт тооцоо хийе гэж очиход Н.К захирал надад ямар нэгэн хариу тайлбар хэлээгүй, би мэдэхгүй нягтлан бодогч мэднэ гэж хэлсэн. Би нягтал бодогчтой очоод уулзахад хамт тооцоо хийхгүй байсан гэв.

Нэхэмжлэгч М ХК-ийн Б Э ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А шүүх хуралдаанд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа: 2020 оны 12 дугаар сарын эцсээр тооллого хийхэд гарсан тооцоог хүлээн зөвшөөрөхгүй ажлаа хайчхаад явсан тул 12 дугаар сарын цалин 529558 төгрөг, амралтын мөнгө 345986 төгрөгийг дутаасан барааны төлбөрт суутгаж авсан. Тухайн үед нэхэмжлэл гаргаж авах боломжтой байсан, хугацаандаа нэхэмжлэл гаргаагүй бөгөөд нэгэнт дутагдал гаргасан нь үнэн болохоор сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М ХК-ийн Б Э ХХК нь хариуцагч С.Раас дутаасан эмийн үнэ болох 1218285 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч М ХК-ийн Б Э ХХК-иас 2019 оны 10 дугаар сарын цалингаас үндэслэлгүй суутгаж авсан 454131 төгрөг мөн 2019 оны 12 дугаар сарын цалин болон тухайн жилийн амралтын мөнгөний хамт нийт 1329675 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, маргажээ.

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэг.Үндсэн нэхэмжлэлийн талаар

1.1 Нэхэмжлэгч М ХК-ийн Б Э ХХК-ний захирлын 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Шинээр нэгдсэн салбар эмийн сангийн ажилчдыг томилох тухай 12 дугаар тушаалын[1] 01 дэх заалтаар салбар эмийн санг ажиллуулах 3 хүний орон тоогоор баталж, 2 дахь заалтаар 2-р эмийн сангийн эрхлэгчээр эм зүйч мэргэжилтэй С овогтой Рыг ... тус тус томилж, 3 дахь заалтаар эмийн сангийн эрхлэгч С.Рыг 650000 төгрөг, ...-өөр тус тус цалинжуулахыг нягтлан Ш.Ад үүрэг болгож, улмаар ажил олгогчоос ажилтан С.Ртай 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ[2] байгуулсан байх бөгөөд тэрээр 2019 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл тус 2-р эмийн сангийн эрхлэгчээр ажиллаж, ажлаас өөрөө гарсан /хаяж явсан/ болох талуудын шүүхэд гаргасан[3] болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдлоо.

1.2 Хавтаст хэрэгт эмийн сангийн эрхлэгчийн ажил байдлын тодорхойлолт аваагдаагүй байгаа хэдий боловч хэрэгт цугларсан эмийн борлуулалтын дэвтрийн хуулбар буюу дэвтэр /хх-ийн118-45/, нэхэмжлэгч байгууллагын депозит дансны хуулга /хх-ийн 48-53,59-62/, нэхэмжлэгчээс мөнгө тушааж байсан ХААН банкны орлогын баримтууд,талуудын тайлбар зэргээс үзэхэд хариуцагч С.Р нь нэхэмжлэгч М ХК-ийн Б Э ХХК-ний компанийн 2 дугаар эмийн сангийн эрхлэгчийн чиг үүргийн хэрэгжүүлэхийг зэрэгцээ эм зүйчийн чиг үүргийг хэрэгжүүлж байсан байна гэж шүүх дүгнэлээ.

1.3 Нэхэмжлэгч байгууллагаас 2 дугаар эмийн санд 2019 оны 12-р сарын 29-ний өдөр жилийн эцсийн тооллого хийхэд дутаасан эмийн дүн 6281485,66 төгрөгөөс С.Рд төлбөр болгосон 3428903,16 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, тус эмийн санд ажилладаг 3 хүн хамтын тооцоогоор ажилладаг тул 3 хүнд тэнцүү хувааж тооцоход нэг хүнд 2093829 төгрөг ногдож байгаа гэж өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, /хх-ийн 2,34 / өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан /хх-ийн 54/,илүүдэл дутагдлын тайлан /хх-ийн 63-89/, салбар эмийн сангийн бүтэн жилийн тооллого /хх-ийн 90-107/ зэрэг бичгийн нотлох баримтыг ирүүлсэн боловч ажил олгогчоос ажилтан С.Рд эм зүйчийн ажлын чиг үүргээр 2019 оны 01 дүгээр сард хэдэн төгрөгийн эмийг хүлээлгэж өгснөөс 2019 оны жилийн эцэст хэдэн төгрөгийн эм борлогдож, хэдэн төгрөгийн эм үлдсэн талаарх бичгийн нотлох баримтгүй тул хариуцагч С.Р нь 2093829 төгрөгийн эмийн үнэ дутаасан байна гэж дүгнэх боломжгүй болно.

1.4 Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбараас үзэхэд талуудын хооронд үүссэн дээрх маргаан нь ажилтны хөдөлмөрлөх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан буюу эд хөрөнгийн хариуцлагатай холбоотой хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан байна гэж дүгнэлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 132.2 дэх хэсэгт Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд ... эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх, хохирлын хэмжээг учирсан шууд хохирлоор тодорхойлохоор заасан байх ба мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж заажээ.

Гэтэл талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 7.4 дэх хэсэгт өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас байгууллагад хохирол учруулсан ажилтан, албан тушаалтанд бусад төрийн шийтгэл оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 132,133, 135 дугаар зүйлд заасан журмын дагуу эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ гэж гэрээндээ тухайлан заасан мөн гэрээний 3.2.8.-д ажил олгогч нь ... тухайн ажилтны үйл ажиллаагаатай нь холбогдуулан ажлын багаж хэрэгсэл зэрэг эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх эрхтэй гэж тус тус заасан ба үүнээс дүгнэхэд талуудын хооронд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байгаа ба эм зүйчийн ажлын багаж хэрэгсэл нь тухайн борлуулж байгаа эм нь гэж үзэж болохоор байна. Иймд ажил олгогч М ХК-ийн Б Э ХХК-ний компани нь ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.-т Ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, ..., хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй гэж заасан ажилтны үүргийг хариуцагч С.Р нь хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх явцад үнэнчээр хөдөлмөрлөх хуульд заасан болон Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ тус тус зөрчиж Б Э ХХК-ний салбар 2-р эмийн сангийн эрхлэгчээр ажиллахдаа 2019 оны 10 дугаар сарын 27-ноос 2019 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл эмийн борлуулалтын дүнгээс 777900 төгрөгийн эмийн үнэ дутаж өр төлбөр гаргасан болох нь хэрэгт авагдсан эмийн борлуулалтын дэвтэр /хх-ийн118-45/, 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 219-220/, шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар /хх-ийн165-169/, нэхэмжлэгч Б Э ХХК-ний депозит дансны дэлгэрэнгүй хулгууд[4] болон хариуцагчийн шүүх хуралдаанд шинжээчийн дүгнэлтээр гарсан мөнгийг сөрөг нэхэмжлэлээс хасаж тооцож өгөхийг хүссэн тухай тайлбараар нотлогдон тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 440385 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ.

Хоёр: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд

2.1. Хариуцагч С.Раас шүүх хуралдаанд: ...миний бие нэхэмжлэгч байгууллагаас нийт суутгаж авсан гэж 1329675 төгрөгийг нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргасан ба үүнээс 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр актаар тогтоосон 454131 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 18-ний өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 777900 төгрөгийн өр төлбөрийг тус тус хасаж үлдсэн 97644 (1329675-777900-454131) төгрөгийг нэхэмжлэгч байгууллагаас төлүүлэхийг хүсжээ.

Иргэн зөрчигдсөн эрхээ шүүхэд хандаж хамгаалуулах эрхийг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хэдий ч энэ эрхээ хэрэгжүүлэх хугацааг Иргэний хуулиар болон хөдөлмөрлөх эрхтэй холбоотой харилцааг тухайлан зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуульд тодорхой хязгаарлалт хийсэн нь тус хуулийн 129 дүгээр зүйлд заасан бөгөөд хариуцагч С.Р нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөсөн байна.

Учир нь, хариуцагч С.Р нь нэхэмжлэгч М ХК-ийн Б Э ХХК-ний 2 дугаар эмийн сангийн эрхлэгчээр 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж, ажлаас өөрөө гарсан /хайж явсан/ болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбар / хх-ийн11-12,1551-152,156 /-аар нотлогдож байгаа бөгөөд түүнээс хойш 5 сар 21 хоногийн дараа нэхэмжлэгч байгууллагаас 2019 оны 10 дугаар сарын цалингаас үндэслэлгүй суутгаж авсан 454131 төгрөг мөн 2019 оны 12 дугаар сарын цалин болон тухайн жилийн амралтын мөнгөний хамт нийт 1329675 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасныг зөрчсөн байна.

2.2. Тодуулбал хариуцагч С.Р нь 2019 оны 10 дугаар сард үндэслэлгүй суутгаж авсан гэж 454143 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагаас нэхэмжилж байгаа боловч уг мөнгө нь 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос М ХК-иас ирсэн тооллогоор дутаасан мөнгө байх ба тухайн үед хариуцагч өөрөө зөвшөөрч төлж барагдуулсан болох нь түүний шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар /хх-ийн 11/-аар нотлогдож байгаа мөн С.Раас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:.... Би өөрөө Н.К захиралд хэд хэдэн удаа очоод Утга учиргүй ямар ч үндэслэлгүйгээр төлбөр гэдэг нэрээр суутгаж авсан 1.329.675 төгрөгийг минь буцааж өг гэж шаардахад тэр Би мэдэхгүй та нарын төлбөр тооцоо, дутагдсан өр ширийг Улаанбаатар хотоос М компани компьютероор тоолж тооцсон тул түүгээр заргалд гэж хэлсэн бөгөөд бид хаана ямар нэхэмжлэл өгөхөө учраа ойлолгүй явж байхад Б Э ХХКомпани Захирал Н.К нь өөрөө тус шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. ... Би Н.К захирлаас маргаад байгаа тооллогын асуудлыг Улаанбаатар хот дахь М ХХКомпанитай ярьж шийдвэрлэж өгөхийг хүссэн. Энэ хүсэлтийг би 2020 оны 01 дүгээр сарын амралтын мөнгө болох 345986 төгрөгийг авахаар 2020 оны 02 дугаар сарын 16-ны үед захирал Н.Ктей очиж уулзахад хэлж өргөдөл өгсөн... гэсэн ба тэрээр хаана ямар нэхэмжлэл өгөхөө учраа ойлохгүй явж байгаа асуудал Иргэний хуулийн 3-р зүйлийн 3.7-д Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зааснаар хуулийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд түүгээр тооцоход 3 сар 5 хоногийн дараа нэхэмжлэл гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрүүлсэн байх тул хариуцагч С.Ры нэхэмжлэгч М ХК-ийн Б Э ХХК-иас нэхэмжилсэн 2019 оны 10 дугаар сарын цалингаас үндэслэлгүй суутгаж 454131 төгрөг мөн 2019 оны 12 дугаар сарын цалин болон тухайн жилийн амралтын мөнгөний хамт нийт 1329675 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох хариуцагч С.Раас дутаасан эмийн үнэд 777900 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 440385 төгрөг, хариуцагч С.Ры нэхэмжлэгч байгууллагаас 2019 оны 10 дугаар сарын цалингаас үндэслэлгүй суутгаж 454131 төгрөг мөн 2019 оны 12 дугаар сарын цалин болон тухайн жилийн амралтын мөнгийн хамт нийт 1329675 төгрөг гаргуулахыг хүссэн тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55804 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36225 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээ болох 777900 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 23220 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 55 дугаар зүйлийн 55.1, 128 дугаар зүйлийн 128.1.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч С.Раас дутаасан эмийн үнэд 777900 төгрөг гаргуулан М ХК-ний Б Э ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 440385 төгрөг мөн хариуцагч С.Ры нэхэмжлэгч М ХК-ний Б Э ХХК-иас 2019 оны 10 дугаар сарын цалингаас үндэслэлгүй суутгаж авсан 454131 төгрөг мөн 2019 оны 12 дугаар сарын цалин болон тухайн жилийн амралтын мөнгөний хамт нийт 1329675 төгрөг гаргуулахыг хүссэн тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55804 төгрөг мөн хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36225 төгрөгийг тус тус орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Раас улсын тэмдэгтийн хураамжид 23220 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай..

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ