| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2017/00512/И |
| Дугаар | 103/ШШ2018/00280 |
| Огноо | 2018-10-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 103/ШШ2018/00280
| 2018 оны 10 сарын 19 өдөр | Дугаар 10/ШШ2018/00280 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* гудамж өөрийн байранд байрлах, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод байрлах, ******* ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.26.*******18.208 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Хяналтын шатны шүүхээс 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,, хариуцагч байгууллагын төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ХХК 2011 оны 0******* дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн манай ХХК санхүүгийн хүнд байдалд орох гээд байна зээл олгож туслаач хэмээн манай ХХК дээр ирж уулзсан. Уг ХХК-ийн захирлын төрсөн дүүг таньдаг байсан учраас итгэж 2011 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 0-ны өдөр хүртэл нийт 1.26.*******18.208 төгрөгийг зээлдүүлсэн. Тус компани бусдад асар их хэмжээний өртэй байсан нь дараа нь мэдэгдэж бид тэдэнд хөрөнгө оруулалт хийх, хамтарч ажиллах санал тавьсан. Гэтэл тус компанийн захирал манай компанид өөрийн компаниа 2 тэрбум төгрөгөөр авбал ав үгүй бол өгөхгүй, хамтарч ажиллахгүй гэж тулгаж эхэлсэн. Иймд ******* ХХК-иас 1.26.*******18.208 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал гуай манай компанийн захиралтай 2011 оны 0******* дугаар сарын 26-ны өдөр өөрийн төрсөн дүү болох дамжуулан танилцаж манай компани санхүүгийн хүнд байдалд орох гээд байна зээл олгож туслаач хэмээн манай компани дээр ирж уулзсан. Хариуцагч гуайн төрсөн дүүг таньдаг байсан учраас 2011 оны 08 дугаар сарын 20-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг байгуулж 110.000 ам доллар, 100.000.000 төгрөгийн зээлийг 2 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй, зээлийн хугацаа дууссанаас үл хамааран гэрээний 2.1.2-д зааснаар зээлийн хүүг зээлээ төлж дуусах хүртэл хугацаанд төлөх нөхцөлтэйгээр зээлдүүлсэн. Гэрээний хавсралтад ******* ХХК-д 110.000 ам доллар, 100.000.000 төгрөгийг бэлнээр олголоо гэж 2 талын захирлууд гарын үсгээ зурж тамгаа дарсан байна. Барьцаанд ******* дүүргийн 07/а тоот 49.998 мкв га газар, 2*******.000 ширхэг блокоор барьсан хашаа, өндөр хүчдэлийн трансфарматор, 18х*******4 харьцаатай байшингийн гэрчилгээ, 2*******90 толгой мал зэргийг барьцаалсан барьцааны гэрээ байгуулсан. ******* ХХК нь хоёр жилийн турш ямар ч эргэн төлөлт хийгээгүй учраас бид дахин уулзаж компанийн үйл ажиллагааг нь хэвийн явуулж өр төлбөрөө авах үүднээс дахин мөнгө зээлж байсан. 201******* онд эднийх ХХК-иас тэжээл аваад мөнгөө төлөөгүй, тэдний байгууллага шүүхэд өгөх гээд байна. Хамтарч ажиллаж байгаа нь үнэн гэсэн бичиг хийгээд өгөөч гэж манай захирлыг гуйж байгаад бичиг хийлгэсэн. Энэ бичигнээс болоод манай компани шүүхэд хамтран хариуцагчаар татагдан эдний өмнөөс 42.000.000 төгрөгийн зээлийг манайх төлж барагдуулсан. 201******* оны 10 дугаар сарын 14-ний өдөр хоёр тал хамтран тооцоо нийлж 947.160.*******4******* төгрөгийг ******* ХХК манай компанид төлөхөөр баримт үйлдэж хоёр тал гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан. Манай компани ******* дүүрэгт замын ажил хийж банкны баталгаа хэрэгтэй байсан учраас ******* ХХК-ийн зээл түүний хүү болох 84.100.000 төгрөгийг төлж барагдуулсан. 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар олгосон зээл, зээлийн хүү эдний компанийн өмнөөс манай компани бусад байгууллага, хувь хүмүүст төлсөн өр зэрэгт нийт 1.44.84.924 төгрөгийн өр төлбөр үүсээд байгаа. Өмнөх шүүх хурлуудад манай компаниас огт хүүтэй мөнгө зээл авч байгаагүй гэж хэлж байсан боловч өнөөдрийн шүүх хуралдаанд сарын 2 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээл авсан гэдгээ хэллээ. Хамтарч ажиллах протокол хийгдсэн. Энэ протоколоор үйл ажиллагааг өргөтгөх орлого ашгийг хуваан эзэмших талаар нарийвчилсан гэрээг хамтран хийж болно гэж шийдвэрлэсэн. 201******* оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тооцоо нийлсэн актын талаарх хүүг яаж бодсон талаар огт мэдээгүй гэж ярьж байна. Би энэ хүнийг нягтлан мэргэжилтэй гэж сонссон нягтлан хүн тооцоо нийлсэн актыг яаж бодсон талаар маш сайн мэдээд энэ акт дээр гарын үсэг зурсан гэж бодож байгаа. Тахианы үйл ажиллагааг сэргээх талаар ярилцаж тохиролцоод аж ахуйгаа галлаад байж байя гээд *******00.000 төгрөгийг компаниас аваад явсан боловч эргээд хариу өгөхгүй таг болсон. 201******* онд замын ажил хийж байхдаа оос хонь ямаа авч байсан. Тухайн үедээ мөнгөөр авна гэж тохиролцоогүй, тусалж байна, туслалгүй яахав гээд өөрөө өгсөн болохоор хэдэн төгрөгөөр авсныг сайн санахгүй байна. Гэхдээ нэгэнт авсан нь үнэн, төлбөрөөсөө хасуулна гээд байгаа болохоор 6.660.000 төгрөгийг харилцан төлбөрт тооцоход татгалзах зүйл байхгүй гэв.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манай компанийн захирал хариуцагч байгууллагын захирал гуайд маш их итгэдэг байсан учраас бусдаас 110.000 ам доллар, 100.000.000 төгрөгийг бэлнээр зээлж аваад машиныхаа цонхоор өгч байсан удаа бий. Үүнээс хойш ******* ХХК нь таг алга болохоор нь манай захирал ******* компанийг *******т үйл ажиллагаа явуулж байна уу? шалгаад ир гээд намайг явуулсан. Энд ирээд би өөрийн нүдээр үзэхэд газар авсан, худаг гаргасан, байшингийнхаа суурийг барьсан, өндөглөгч тахиагаа аваад үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байхаар нь итгэл төрөөд захиралдаа очоод үйл ажиллагаагаа эхэлсэн байна гэж хэлсэн. Манай захирал хүнд их тусархуу хүн байдаг учраас гуай манай захирал дээр ирээд тэжээлийн мөнгө, ажилчдын цалин гэж гуйж ирэх тоолонд нь нэхсэн мөнгийг нь өгөөд явуулдаг байсан. Компани өөрт мөнгөгүй байсан ч хувь хүнээс хүүтэй мөнгө зээлж өгдөг байсан, эргүүлээд ямар ч мөнгө төлөөгүй. Сүүлдээ аргаа бараад ядахдаа бэлнээр хүнээс авч өгсөн 110.000 ам доллар, 100.000.000 төгрөгийн зээл болон хүүг нь төлөөч гэж гуйсан. банкнаас манай компани баталгаа гаргуулах болсон чинь ******* ХХК нь д их хэмжээний өртэй байсан учраас манай компаниас өрийг нь төлөхийг нь шаардсан. Манай компани баталгаа гаргуулахын тулд ******* ХХК-ийн зээл түүний хүү болох 84.100.000 төгрөгийг төлсөн.
201******* оны 10 дугаар сард тооцоо нийлэхэд манай компанид ******* ХХК 947.160.*******4******* төгрөгийг төлөх тооцоо гарсан, үүнийг зөвшөөрч гарын үсгээ зурсан. Тооцоо нийлсэн актан дээр байгаа 110.000 ам доллар, 100.000.000 төгрөгөөс бусад өгсөн мөнгөнүүд дээр хүү тооцсон нь баримт байхгүй учраас 22.887.000 төгрөгийн хүүгээс татгалзаж байна. Хариуцагч байгууллагын төлөөлөгч манай байгууллагаас шилжүүлсэн *******.77*******.*******4******* төгрөгийг өөрийнхөө зээл болон дүү зээлэнд төлүүлсэн юм. Өөрөө л хэлж шилжүүлсэн болохоос бид нар өр зээлийг нь мэдэхгүй байж шилжүүлнэ гэж байхгүй, нэгэнт компани хариуцахгүй гээд байгаа бол яахав компаниас биш өөрөөс нь дахин тусдаа нэхэмжилнэ. Мөн 20.000.000, 1*******.000.000, 1.000.000 төгрөгүүдийг авснаа хүлээн зөвшөөрөхгүй энэ мөнгөнүүд нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас үнийн дүнг хасч тооцож болно. Нийт өр төлбөр нь 2018.08 сарын байдлаар 1.44.84.924 төгрөг болсон, гэхдээ манайх шаардлагаа нэмэгдүүлээгүй, анх нэхэмжилсэн 1.26.*******18.208 төгрөгөө л нэхэмжилсэн. Одоо энэ шаардлагаасаа хүү 22.877.000 төгрөгөөс татгалзаж, хонь ямаа авсан 6.660.000 төгрөгийг төлбөрт харилцан тооцохыг зөвшөөрч байгаа, үлдэгдэл 1.*******6.981.208 төгрөгийг нэхэмжилнэ. Хамтран ажиллах талаар ярилцахад урд зээлийн төлбөрийг яаж төлж дуусгах талаар тохиролцоогүй учраас зээлийн гэрээний дагуу 110.000 ам доллар, 100.000.000 төгрөгийг хүүгийн хамт 2018.08.20-ны өдрийн байдлаар нэхэмжилсэн гэв.
Хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие нь ******* ХХК-ийг үүсгэн байгуулсан. 2010 онд ******* дүүргийн ******* дугаар хороонд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар ******* га газар эзэмших зөвшөөрөл авсан. 2011 онд 0 мянган толгой өндөглөгч тахиатай шувууны цогцолбор аж ахуй эрхлэхээр шийдэж уг авсан газартаа өөрийнхөө хөрөнгөөр бетонон суурьтай блокон хашаа, гүний худаг, худгийн байр, *******0 метрээс эрчим хүчний шугам татаж, цахилгааны дэд станц суурилуулж ашиглалтанд оруулсан. Цаашид дэгдээхэй бойжуулах, тахиа өндөглөх зориулалттай байр барих, дэгдээхэй, тоног төхөөрөмж суурилуулахад өөрийн хөрөнгө хүрэлцэхгүй болсон тул Жайка олон улсын байгууллагаас санхүүжилт хүсэж төсөл боловсруулсан. Энэ үед буюу 2011 оны 8 дугаар сарын 20-ны өдөр дүүгийнхээ сайн танил нутгийн ах ******* ХХК-ийн захирал очиж уулзаад тахианы аж ахуй байгуулах гэж байгаа мөнгө хэрэгтэй байна гэж очиж уулзсан. Манай компани нь ******* ХХК-иас 2011 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 100.000 ам доллар, 100.000.000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан. ******* ХХК-иас зээлж авсан мөнгө болон өөрт байсан мөнгөө нийлүүлээд 1*******.000 тахиа өндөглүүлэх, 0.000 толгой дэгдээхэй бойжуулах барилга барихаар барилгын суурь хийж шалыг нь цутгасан. Ингээд зээл төлөх хугацаа болсон тул захиралтай очиж уулзаад Жайка төслийн зээлээс манай компани 1 тэрбум *******00 сая төгрөгийг хүссэн ч манай байгууллагын барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байна гээд 400.000.000 төгрөгийн төсөл дэмжигдсэн байна одоо яах вэ? би Засгийн газрын үнэ тогтворжуулах төсөлд орох санаа байна гэж хэлэхэд тэр төсөл хөтөлбөртөө хамрагдахыг бод, манай мөнгө төгрөгөнд санаа зовох зүйлгүй гэж надад хэлсэн. 20******* оны дугаар сард Засгийн газрын үнэ тогтворжуулах төслийн сонгон шалгаруулалт болоод манай компани шалгарсан. Үүний дагуу ХХК-иас 1*******.000 дэгдээхэй, 4 сар идэх тэжээлийг зээлээр авч дэгдээхэйгээ бойжуулах ажилдаа орсон. 20******* оны 6 дугаар сард ******* ХХК-иас манай үйл ажиллагааг шалгахаар 4-******* хүн ирсэн. Тэр хүмүүстэй хамт цуг ирсэн захирал *******т 2 хүнд нилээд их хэмжээний мөнгө өгөөд явуулчихсан тэр ер нь юу болж байна үзээд ир гэсэн гээд ирсэн. Тэр үед төслийн санхүүжилт орж ирнэ гэсэн хүлээлттэй, 1*******.000.000 толгой дэгдээхэйгээ бойжуулаад өндөглөгч тахианыхаа байранд суулгачихсан өндөгөө тосоод эхэлчихсэн байсан тул ирсэн хүмүүст аж ахуйгаа нэг бүрчлэн тайлбарлаж танилцуулаад явуулсан. Тэгтэл 20******* оны 10 дугаар сард төслийн зээлийн санхүүжилт Засгийн газар мөнгөгүй болсон гэсэн шалтгаанаар олгогдохооргүй болсон тул манай аж ахуйн үйл ажиллагаа хүнд байдалд орсон. 20******* оны 11 сард ******* ХХК-ийн захирал очиж уулзаад учир байдлаа хэлээд танай компанийн мөнгийг өгч чадахгүй нь бусдад өр төлбөртэй, аж ахуйгаа зарчихдаг ч юм билүү? таньд хөрөнгө оруулж хамтарч ажиллах арга байна уу? гэхэд захирал танай аж ахуйтай манай ажилчид очиж танилцаад ам сайтай ирсэн, аж ахуйгаа зараад яах юм бэ? нэгэнт төслийн зээл чинь бүтэхээргүй болсон юм чинь манай компани танай компанид туслая гэж хэлээд 20******* оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хамтарч ажиллах тухай протоколыг үйлдэж, хамтарч ажиллахаар тохиролцсон. Манай компанид хэрэгцээтэй байгаа мөнгийг ******* ХХК нь гаргахаар, манай компани хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглаад олсон цэвэр ашиг, алдагдлыг *******1:49-ийн харьцаагаар эзэмшиж хариуцахаар тохиролцсон. захирал энэ онд манай компанид улсаас 6 орчим тэрбум төгрөг орж ирнэ, мөнгө орж ирэхээр танай компанийн өрийг дарна гэж хэлсэн учраас бид өдөр бүр ******* ХХК руу мөнгө төгрөг орж байна уу, тахиа хоолгүй болчихлоо гэж очдог болсон. бид нарыг өдөр бүр очоод байхаар аргаа ядаад хүнээс ******* хувиас хэтрүүлэхгүйгээр хүүтэй мөнгө зээлээрэй гэж хэлэхээр нь хүүтэй мөнгө зээлж үйл ажиллагаагаа түр аргацааж байсан. Энэ байдал 2 жил гаруй хугацааанд үргэлжилсэн сүүлдээ бидэнд мөнгө зээлэх ч хүн олдохгүй болсон. 201******* оны 10 дугаар сарын 14-ний өдөр ******* ХХК дээр очиход ******* дүүрэгт зам тавихаар болж урьдчилгаа мөнгө орж ирсэн гээд компани дээр хөл хөдөлгөөн ихтэй байсан. Бид захирлын өрөөнд ороход энэ ажлын урьдчилгаа мөнгийг авахад банкаар баталгаа гаргуулсан. Чиний болон дүүгийн чинь нэр дээр байсан зээлийг хаасан мөн ХХК руу мөнгө шилжүүлсэн өнөөдөр гэхэд л 100 гаруй сая төгрөгийн шилжүүлэг хийчихлээ, танайд өгсөн мөнгөний тооцоо юу болж байна вэ? тэрийг нэг үзэж харъя гээд санхүүгийнхээ хүнийг дуудсан. Санхүүгийн ажилтан хүснэгтэн тооцоо хийж орж ирсэн би тэр тооцоог аваад үзэхэд учиргүй их хүү тооцсон байхаар нь би гайхаад захирлаа энэ юун хүү юм бэ? гэж асуухад өө энэ яах вэ? манайх хүнээс хүүтэй мөнгө зээлээд тэрнээс танайд өгснийг санхүүгийнхэн тооцоондоо тусгасан байгаа гэж надад хэлэхээр нь би нэг бүрээр анхан шатны баримтаар нь тулгаж үзээгүй гарын үсгээ зурж тамга дарсан, үр дүн гарч эцсийн тооцоо хийхэд *******1:49 хувь дээр өөрчлөлт орох юм байна гэж бодсоноос замын дунд хөрөнгө оруулах хамтарч ажиллах гэрээнээсээ буцаж хүүтэй мөнгө нэхнэ гэж огт бодоогүй. 2017 оны ******* дугаар сарын 1-ний өдөр захирлын өрөөнд банкны зээлийн график зөрчигдөж яаж төлөх тухай ярилцаад сууж байхад банкны захирал Батнягт гаднаас орж ирээд зээлийн график хэвийн болоход 84.100.000 төгрөгийг төлвөл зөрчилгүй зээл болохоор байна гэж хэлэхэд ******* ХХК уг мөнгийг банк руу шилжүүлэхээр, манай компани хөрөнгийн баталгаа гаргахаар, зээлийн үлдэгдэл 196.000.000 төгрөгийг 2020 он дуустал графикийн дагуу ******* ХХК төлөхөөр ярилцаад гэрээ байгуулахаар болоод салцгаасан. 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр би гэрээгээ төлөвлөөд бид хоёр нотариатын газар уулзаад гэрээгээ батлуулах гээд орсон боловч миний төлөвлөсөн гэрээ, ын төлөвлөсөн гэрээ агуулгын хувьд эрс зөрүүтэй байсан учраас бид хоёр буцаад захиралтай очиж уулзахад захирал миний гэрээтэй танилцаад ын төлөвлөсөн гэрээгээр гэрээгээ хийнэ, үгүй бол тахианы аж ахуй, мужааны цехээ манай компанид өгөөд тооцоо дуусгая гэж надад хэлэхээр нь би зөвшөөрөөгүй. Нотариат дээр гэрээгээ батлуулах гээд очиход ын хийсэн гэрээ нь манай компанийг бөөн өрөнд оруулахаар гэрээ байсан учраас би гарын үсэг зураагүй. 201******* оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тооцоо нийлсэн актыг нэг бүрчлэн тооцоо нийлж үйлдээгүй. 20******* оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хамтарч ажиллах гэрээнээс хойшхи өр төлбөрийг хамтран ажиллах гэрээгээр тооцож өгөөч. ******* ХХК нь хамтарч ажиллах тухай протоколоор хүлээсэн үүргээ биелүүлэхгүй ******* ХХК-д хөрөнгийн эх үүсвэрийг удаан хугацаанд гаргаагүйгээс манай компанийн үйл ажиллагаа доголдож өр төлбөрт орж дампуурах хэмжээнд хүрсэн. ******* ХХК нь манай компанийн хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглаад, олсон цэвэр ашиг, алдагдлыг *******1:49-ийн харьцаагаар эзэмшиж хариуцахаар тохиролцсоны дагуу ******* ХХК нь оруулсан хөрөнгөнийхээ 49 хувийн эрсдлийг өөрсдөө хүлээх ёстой, эрсдэлтэй бизнест хөрөнгө оруулсан, хөрөнгө оруулсан мөнгөө манай компаниас өчнөөн хүүтэй нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 201*******.10.09-ний өдрийн *******.77*******.*******4******* төгрөгийг ******* ХХК нь аваагүй учраас болон тусад нь нэхэмжлэх хэрэгтэй. Манай ******* ХХК нь нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн мөнгөнөөс зээлийн гэрээгээр авсан 100.000 ам доллар, 100.000.000 төгрөг, хамтран ажиллахаар тохиролцож авсан 201*******.10.14 ний өдрийн 27.868.000 төгрөг, мөн өдөр шилжүүлсэн 2.000.000 төгрөг, 201*******.12.0 ны өдрийн 19.*******00.000 төгрөг, 201*******.09.18 ны өдрийн 0.000.000 төгрөг, 2016.01.21 ний өдрийн 12.19.200 төгрөг, 2017.06.0 ны өдрийн 84.100.000, 20*******.12.17 ны өдрийн 8.000.000 төгрөг, 20*******.11.12 ны өдрийн .000.000 төгрөг, 20*******.12.04 ний өдрийн 10.000.000 төгрөг, 201*******.06.0 ны өдрийн 20.000.000 төгрөг, 201*******.08.02,0 ны өдрийн 0.000.000 төгрөг, 2016.02.26 ны өдрийн *******00.000 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин 201*******.10.09 ний өдрийн *******.77*******.*******4******* төгрөг, 2016.01.22-ны өдрийн өгсөн гэх 1*******.000.000, 201*******.07.08-ны өдрийн өмгөөлөлийн хөлс 1.000.000, 2014.09.0-ны өдрийн 20.000.000 төгрөг эдгээрийг хүлээн зөвшөөрөхгүй, манай компани хариуцахгүй. Төлөх төлбөрөөс хонь ямааны 6.660.000 төгрөгийг хасаж тооцуулах хүсэлтэй байгаа, 1 эр хонь 100.000 төгрөг, толгой хонь .00.000 төгрөг, 6 эр ямаа нэг нь 80.000 төгрөг 2.880.000 төгрөг, 4 эр хонь нэг нь 120.000 төгрөг 480.000 төгрөгөөр тооцож өгсөн. Тооцоо нийлсэн актаар тооцсон хүүг зөвшөөрөхгүй, зээлдэж аваагүй, хамтран ажиллана гэж манайд өгсөн мөнгө, алдагдал хохирлыг хамтран хариуцахаар тохирсон учраас ******* ХХК манайхтай адил алдагдал хүлээх ёстой. Шүүхээс хүсэхэд манай байгууллагын хөрөнгийг битүүмжилсэн 2018 оны 07 дугаар сарын 1-ний өдрийн 9*******4 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад:
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-иас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 1.26.*******18.208 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч байгууллага нь 122.000.000 төгрөгийн хүү 22.877.000 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан болно.
Хариуцагч ******* ХХК нь 1.26.*******18.208 төгрөгийн шаардлагаас 100.000 ам доллар, 77.161.200 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч үлдэх шаардлагыг ******* ХХК нь манай компанитай хамтарч ажиллах гэрээнээсээ татгалзсан, хамтран ажиллах гэрээгээр авсан мөнгөнүүд учраас хүүнүүдийг төлөхгүй, эрсдлийг хамтран хариуцана гэсэн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
1.Зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч ******* ХХК-ийн хооронд 2011 оны 08 сарын 20-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж 110.000 ам долларыг 6 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй, зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн хугацаа дууссанаас үл хамааран хүүг сар бүр төлөхөөр, гэрээний хавсралтад 110.000 ам доллар дээр 100.000.000 төгрөгийг нэмж зээлдүүлэн эргэн төлөлтийн хуваарийг зээл тус бүр дээр 6 сараар тооцон 110.000 ам долларын 6 сарын хүүд *******.200 ам доллар, 100.000.000 төгрөгийн 6 сарын хүүд 12.000.000 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохиролцож гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээний ******* дугаар зүйлийн *******.2-т энэхүү гэрээний дагуу байгуулсан хавсралт гэрээ нь хууль зүйн хувьд ижил хүчинтэй болно гэж тусгажээ.
Зээлийн гэрээ болон хавсралт гэрээнээс харахад зээлдүүлэгч нь зээлдэгчид 110.000 ам доллар, 100.000.000 төгрөгийг зээлдүүлсэн, зээлдэгч нь тухайн мөнгийг хүлээн авсан болох нь гэрээ болон гэрээний хавсралтад талууд гарын үсгээ зурж, өөр өөрийн компанийн тамга тэмдгийг дарж баталгаажуулсан, бэлэн мөнгөний зарлагын баримтаар мөнгийг хүлээн авсан зэргээр тогтоогдож байх ба Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдүүлэгч ******* ХХК нь зээлдэгч ******* ХХК-иас зээлийн гэрээний үүргийн биелэлтээ шаардах эрхтэй байна.
Хариуцагч ******* ХХК 110.000 ам доллар биш, 100.000 ам доллар зээлдэж авсан гэж маргадаг боловч хариуцагч нь 110.000 ам долларыг тухайн өдрийн ханш 127.78 төгрөгөөр тооцон хүлээн авч, гарын үсгээ зурсан болох нь хавтаст хэргийн 22 дугаар хуудсан дахь бэлэн мөнгөний зарлагын баримт, 14-146 дугаар хуудсан дахь зээлийн гэрээ, гэрээний хавсралт зэрэг баримтаар тогтоогдож байх ба хариуцагч ******* ХХК нь 100.000.000 төгрөг зээлдэж авсан үйл баримтад маргаагүй болно.
а/ Зээлийн гэрээгээр тохиролцсон үүргийг шүүх тооцож үзэхэд:
Талуудын хооронд 2011 оны 08 сарын 20-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ болон гэрээний хавсралтад зааснаар зээлдэгч нь 110.000 ам долларын сарын хүүд 2.200 ам доллар, 6 сарын хүүд *******.200 ам доллар, 100.000.000 төгрөгийн сарын хүүд 2.000.000 төгрөг, 6 сарын хүүд 12.000.000 төгрөг төлөх үүрэгтэй байсан. Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй, үүрэг гүйцэтгэх гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн учраас гэрээний 2.2-д Зээлдэгч нь зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн хугацаа дууссанаас үл хамааран энэхүү гэрээний 2.1.2-д заасан хүүг төлнө гэж зааснаар 2011.08.20-ны өдрөөс нэхэмжлэгчийн тооцож нэхэмжилсэн өдөр болох 2018.08.20-ны өдөр хүртэлх зээлийн хүүг төлөх үүрэг үүсжээ.
100.000.000 төгрөгийн үүрэгт 2011.08.20-ноос 201*******.10.14- ний өдөр хүртэлх 49 сар 24 хоногийн хүүд 99.*******99.999 төгрөг, 201*******.10.14-нээс 2018.08.20-ны өдөр хүртэлх 4 сар 6 хоногийн хүүд 68.99.999 төгрөг нийт 167.999.998 төгрөгийн хүү төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч нь 201*******.10.14 нөөс 2018.08.20 ны өдөр хүртэлх хүүд 66.90.22******* төгрөг нэхэмжилсэн учраас үндсэн зээлд 100.000.000 төгрөг, хүүд 166.*******0.224 төгрөг нийт 266.*******0.224 төгрөгийг гаргуулах, 110.000 ам долларын үүрэгт 2011.08.20-ноос 201*******.10.14-ний өдөр хүртэлх 49 сар 24 хоногийн хүүд 109.**************0 ам доллар, 201*******.10.14- нээс 2018.08.20-ны өдөр хүртэлх 4 сар 6 хоногийн хүүд 7*******.240 ам доллар, үндсэн зээл 110.000 ам доллар, хүү 109.**************0 ам долларыг Монгол банкны 201******* оны 10 сарын ханшаар тооцож / 199.******* / 47.69.992 төгрөг, 201*******.10.14 нээс хойшхи хүү 7*******.240 ам долларыг 2018.08.сарын ханшаар тооцон /24*******8.64/ 184.988.07 төгрөг нийт 622.628.06******* төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэв. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэжээ. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 6 сарын хугацаа дууссан, төлбөр гүйцэтгэх хугацаа дууссанаас хойш мөнгөний ханш өссөн байх тул 201*******.10.14-ний өдрөөс хойшхи төлбөрийг 2018.08 сарын мөнгөний ханшаар тооцсон болно.
Нэхэмжлэгч байгууллага нь 201*******.10.14-ний өдөр хийсэн тооцоо нийлсэн баримтаар нэхэмжилсэн 110.000 ам доллар, 100.000.000 төгрөгөөс бусад нийт 122.000.000 төгрөгийн хүү болох 22.877.000 төгрөгөөс татгалзсан учраас ******* ХХК-иас ******* ХХК-д зээлүүлсэн мөнгө хүүгийн хамтаар гэх баримтыг шүүхээс талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу гэрээний үүргийг тооцоход харгалзан үзээгүйг дурдав.
Хариуцагч ******* ХХК нь 20******* оны 11 сарын 20-ны өдөр хамтран ажиллах протокол байгуулагдсанаар зээлийн гэрээний хүү зогсох ёстой, хамтран ажиллах хөрөнгө оруулалт руу шилжүүлэхээр тохиролцсон гэж шүүх хуралдаан дээр тайлбарласан бөгөөд хамтран ажиллах протоколд зээлийн болон барьцааны гэрээний талаар, үүргийг харилцан тооцож дуусгавар болгох, хамтран ажиллах, хөрөнгө оруулалтад шилжүүлэх талаар тохиролцсон гэх үйл баримт баримтаар тогтоогдоогүй, хариуцагч нь өөрийн тайлбар татгалзлаа нотолж чадахгүй байх тул зээлийн гэрээний үүргийг 20*******.11.20-ны өдрөөр дуусгавар болгох, энэ өдрөөс хойш хүү тооцохгүй байх үндэслэлгүй гэж шүүх үзсэн болно.
б/ Барьцааны гэрээний талаар:
Талууд 2011 оны 08 сарын 22-ны өдрийн Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон тухайн өдрөө 1 дугаартай барьцааны гэрээг байгуулжээ. /ХХ-ийн 140-142-р тал/ Тус гэрээгээр барьцаалуулагч нь барьцаанд ******* дүүргийн дугаар хороо 07а тоот 49998 м кв га газар, 2*******000 ширхэг блокоор барьсан хашаа, өндөр хүчдэлийн трансформатор, 18х*******4 хэмжээтэй сендвичин байшингийн гэрээ, 2*******90 толгой мал тус тус барьцаалсан байна. Нэхэмжлэгч байгууллага нь барьцааны гэрээний дагуу тухайн эд хөрөнгүүдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар битүүмжлүүлэх хүсэлтийг 2018.07.17-ны өдөр шүүхэд гаргасан бөгөөд шүүх 2018.07.1-ний өдрийн 10/ШЗ2018/009*******4 дугаартай захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Хариуцагч нь 2018.07.1-ний өдрийн 10/ШЗ2018/009*******4 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах хүсэлтийг шүүх хуралдаан дээр гаргасан.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 1.26.*******18.208 төгрөгийг гаргуулах шаардлагыг гаргахдаа үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргаагүй бөгөөд тухайн гэрээ нь Иргэний хуулийн 1*******6 дугаар зүйлийн 1*******6.2-д заасан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээндзаана гэсэн шаардлагыг хангаагүй учраас 1*******6.-д Энэ хуулийн 1*******6.1, 1*******6.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ байна. Иймд хариуцагчийн хүсэлтийг хүлээн авч 2018.07.1-ний өдрийн 10/ШЗ2018/009*******4 дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
1. Хамтран ажиллах гэрээний талаар:
******* ХХК болон ******* ХХК-ууд нь 20******* оны 11 сарын 20-ны өдөр Хамтран ажиллах тухай протокол нэртэй баримт үйлдэн, хоёр компанийн захирал гарын үсгээ зурж, хуулийн этгээдийн тамга тэмдэг дарж баталгаажуулсан байна. Протоколоор ******* ХХК-ийн тахианы аж ахуйд хэрэгцээтэй байгаа хөрөнгийн эх үүсвэрийг ******* ХХК гаргах, тахианы аж ахуйн үйл ажиллагааг үр ашигтай хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглаж олсон цэвэр ашгийг, мөн алдагдлыг *******1:49-ийн харьцаагаар эзэмшиж хариуцахаар, цаашид аж ахуйн үйл ажиллагааг өргөтгөх, ашиг орлогыг хуваан эзэмших талаар нарийвчилсан гэрээг хамтран хийж болохоор тохиролцжээ.
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2.-т зааснаар хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болдог байна. ******* ХХК-ийн тахианы аж ахуйд хэрэгцээтэй байгаа хөрөнгийн эх үүсвэрийг ******* ХХК гаргах, тахианы аж ахуйн үйл ажиллагааг үр ашигтай байлгах зорилгоор хамтран ажиллахаар харилцан тохиролцсон зохигчдын хэлцэл хамтран ажиллах гэрээний шинжийг агуулсан байна.
Талуудын хооронд амаар байгуулагдсан энгийн хэлбэрийн гэрээнд удирдлагын бүтэц, эрх, үүрэг, ашиг алдагдлыг хуваарилах, гэрээг дуусгавар болгох үндэслэл, дундын эд хөрөнгийг хэрхэн хуваарилах зэрэг асуудал бүрэн хэмжээгээр тусгагдах боломжгүй, дээрх асуудлын талаар талууд тодорхой тохиролцоо хийгээгүй байх нь хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй гэж үзэх, үгүйсгэх үндэслэл болохгүй юм.
Хамтран ажиллах тухай протокол болон ******* ХХК-иас 2014.10.04-ний өдөр ХХК-д явуулсан Манай компани нь ******* ХХК-тай хамтран ажилладаг бөгөөд тус компанийн худалдан авсан 0 тонн өндөглөгч тахианы тэжээлийн үнэ 2.4 сая төгрөгийн төлбөрийг 10 дугаар сард багтааж барагдуулах болно гэсэн албан бичиг зэргээр талуудын хамтран ажиллах хүсэл зориг илэрхийлэгдсэн байна гэж дүгнэлээ.
20******* оны 11 сарын 20-ны өдөр талуудын хооронд Хамтран ажиллах тухай протокол үйлдэгдсэнээс хойш ******* ХХК-д болон түүний бусдад төлөх өрөнд 20*******.12.04-ний өдөр 10.000.000 төгрөг, 201*******.08.0-ны өдөр 0.000.000 төгрөг, 201*******.10.14-ний өдөр *******9.868.000 төгрөг, 201*******.12.0-ны өдөр 19.*******00.000 төгрөг, 201*******.09.18-ны өдөр 0.000.000 төгрөг, 2016.01.21-ний өдөр 12.19.200 төгрөг, 2017.06.0-ны өдөр 84.100.000 төгрөг нийт 24*******.661.200 төгрөгийг данснаас данс хооронд, 20*******.11.12-ны өдөр .000.000 төгрөг, 20*******.12.17-ны өдөр 8.000.000 төгрөг, 201*******.06.0-ны өдөр 20.000.000 төгрөг, 2016.02.26-ны өдөр *******00.000 төгрөг нийт 1.*******00.000 төгрөгийг бэлнээр тус тус өгсөн болох нь банкны 2017.10.18-ны өдрийн депозит дансны харилцагчийн монгол хуулга, банкны 2017.10.1-ний өдрийн дансны хуулга, банкны төлбөрийн баримт, ******* ХХК-ийн 2011.08.26, 2011.08.*******, 20*******.11.12, 20*******.12.04, 20*******.12.27, 201*******.06.0, 201*******.08.0, 2016.02.26-ны өдрүүдийн бэлэн мөнгөний зарлагын баримтууд, банкны 20*******.12.04-ний өдрийн орлогын мэдүүлэг, банкны 201*******.07.1-ний өдрийн орлогын мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа ба нийт 277.161.200 төгрөгийг хамтран ажиллах гэрээний дагуу авсан гэдгээ хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй .
Хариуцагч ******* ХХК нь хамтран ажиллах протоколоор олсон цэвэр ашгийг, мөн алдагдлыг *******1:49-ийн харьцаагаар эзэмшиж хариуцахаар тохиролцсон учраас манай компанийн алдагдал, хохирлыг ******* ХХК хамтран хариуцах үүрэгтэй гэж тайлбарладаг.
Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11-д хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна гэж заасан боловч ******* ХХК-иас хамтран ажиллах протоколын дагуу зохих хэмжээний хөрөнгө оруулсаны улмаас ******* ХХК ямар хэмжээний алдагдал хүлээсэн эсэх нь тодорхой бус, алдагдал хүлээсэн, хохирол учирсан гэх тайлбараа баримтаар нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагчийн тайлбарыг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй юм.
2. Хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шаардлагын тухайд:
201*******.10.09-ний өдөр дансаар ын зээл хаах 7.849.002.78 төгрөг, зээл хаах 4*******.926.*******42.71 төгрөг гэсэн утгатайгаар шилжүүлсэн *******.77*******.*******4******* төгрөгийг хариуцагч ******* ХХК-д шилжүүлсэн гэсэн баримтгүй, 2016.01.22-ны өдөр ҮБ ХХК-д шилжүүлэхээр гэсэн утгатайгаар өгсөн гэх 1*******.000.000 төгрөгийг ******* ХХК хүлээн авсан гэх баримт хэрэгт авагдаагүй, 2014.09.0-ны өдөр өгсөн гэх 20.000.000 төгрөг нь хариуцагчид хүлээлгэн өгсөн гэх баримтгүй, өмгөөлөгч өмгөөлөлийн хөлс зардал гэх 1.000.000 төгрөгийг өмгөөлөлийн гэрээ байхгүй, өмгөөлөлийн хөлсөнд шилжүүлсэн гэх баримтгүй, зээлийн гэрээний шаардлагаас нэхэмжлэгчийн татгалзсан 22.877.000 төгрөгийн шаардлагыг хасаж тооцон 4*******.*******7.174 төгрөгийг нотлох баримтгүй гэх үндэслэлүүдээр нийт *******7.48.719 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Хэрэгт авагдсан бичгийн баримтууд, шүүх хуралдаанд өгсөн талуудын тайлбараар хариуцагч ******* ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 889.*******1.289 төгрөг, хамтран ажиллах гэрээний үүрэгт 277.161.200 нийт 1.166.*******2.489 төлөх үүрэгтэй байх ба Иргэний хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-д Хооронд нь тооцож дуусгавар болгох шаардлагуудын хэмжээ харилцан адилгүй байвал бага хэмжээний шаардлагыг бүрэн хэмжээгээр тооцох бөгөөд их хэмжээний шаардлагын нөгөө шаардлагаар нөхөгдөөгүй хэсэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэгч талд өгсөн 7 толгой хонь, 6 толгой ямааны үнэ 6.660.000 төгрөгийг төлвөл зохих төлбөрөөс хасуулах хүсэлтийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрснийг харгалзан хасаж тооцон 1.1*******9.62.489 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид төлсөн 6.790.*******41 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 1.1*******9.62.489 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж *******.9*******6.112 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282., 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч ******* ХХК-иас 1.1*******9.62.489 / нэг тэрбум, нэг зуун тавин есөн сая, зургаан зуун гучин хоёр мянга, дөрвөн зуун наян есөн/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, *******7.48.719 /нэг зуун гучин долоон сая, гурван зуун дөчин найман мянга, долоон зуун арван есөн/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч ******* ХХК нь 122.000.000 төгрөгийн зээлийн хүү 22.877.000 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.
.******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 1-ний өдрийн 10/ШЗ2018/009*******4 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
4. Шүүхийн шийдвэрийн хувийг Шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Нансалмаад даалгасугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.790.*******41 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас *******.9*******6.112 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ