Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 130/ШШ2020/01183

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Ц сумын 9 дүгээр багт оршин суудаг, утас:, РД: М Бийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Өлгий сумын 10 дугаар багт оршин суудаг, утас:, РД: Р Шд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А, хариуцагч Р.Ш, хэлмэрч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулан, хүүхдүүдээ асрамжид авч, эцгээр нь хүүхдүүдэд тэтгэлэг тогтоолгох, дундын хөрөнгө болох 34400000 төгрөгийн эд хөрөнгөнөөс өөрт нь болон хүүхдүүдэд оногдох хэсгийг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 02 дугаар сард Р.Штай гэр бүл болж, гэрлэлтээ албан ёсоор 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр бүртгүүлж 833700000 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ авсан. Р.Ш урьд нь эхнэрээсээ гэрлэлтээ цуцлуулж байсан байна. Бидний дундаас Ш.Т 2015 оны 3 дугаар сарын 30-нд, Ш.Н 2017 оны 10 дугаар сарын 02-нд, Ш.Д 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тус тус төрсөн. Хүүхдүүд нь 5-аас 1.6 ойтой бөгөөд хүүхдүүд цэцэрлэгт явж, 2 жил миний асрамжид эрүүл саруул өсөж хүмүүжиж байна. Р.Ш гэр болохоос өмнө ч хөдөлмөр хийдэггүй байсан. Надтай гэрлэсний дараа ч хөдөлмөрлөж байгаагүй. Гэр бүлдээ огт орлого оруулж тэжээж байсан бол тэр нотлох үүрэгтэй болохоор нотолгоогоо гаргаж өгнө биз. Миний бие Ц сумын бүрэн дунд сургуульд 2009 оноос эхлэн зохицуулагчаар ажилладаг бөгөөд сард 700000 төгрөгийн цалинтай. Гэрлэлт цуцлах шалтгаан үндэслэл: 1) Р.Ш нь гэрлэх үедээ архи уудаг байсан бөгөөд архи уухаа болино гэж хэлдэг болохоор би түүнд итгэснээр өдий болсон. Р.Ш архинд нэвт орсон бөгөөд архи олж уух зорилгоор өглөө гарч тэнээд явдаг ба орой нь согтуу ирдэг. Гэртээ согтуу ирсэн үедээ байнга намайг дээрэлхэн дарамталж, харааж зүхэж заналхийлэн хэл амаар доромжилдог улмаар зоддог. Хөдөө цагдаагийн төлөөлөгчид олон удаа хэлсэн бөгөөд торгож арга хэмжээ авсан гэсэн. 2) Р.Ш нь хоёр дахь хүүхдээ төрсөн үеэс эхлэн өөр эмэгтэйтэй бэлгийн болон дотно харилцаатай болсон. Одоо хүртэл энэ харилцааг Р.Ш үргэлжлүүлж байгаа, энэ байдлыг сумын иргэд мэднэ. 3) Р.Ш бид хоёр тусдаа амьдраад 2 жил болсон. 4) Цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй болсон. Р.Ш миний эцэг эх, ах дүү, төрөл садныг зодсон, харааж зүхсэн, тэндээс харилцаагаа бүрэн тасалсан. 5) Намайг 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр зодож биед маань хөнгөн гэмтэл учруулсан зэрэг олон шалтгаан үндэслэлүүд байна. Дундын хөрөнгийн талаар: 1) Бид хоёр 2016 онд байх одоогийн оршин сууж байгаа газрыг, мөн өвлийн байр хашаа саравчны хамт Ц сумын иргэн Грика хочит гэдэг тува хүнээс 8000000 төгрөгөөр авсан. Тэгээд байшин, малын хашаа, хороо, саравч, амбаар, худаг зэргийг дахин эвдэж шинээр сэргээн барьсан юм. Би энэ гэр бүлийн байшин, амбаар, хашаа, саравч, худаг зэргийг шинээр, мөн сэргээн барихад 3 удаа цалингийн зээл авсан ба амралт, жирэмсний болон цалингийн мөнгийг ч энэ бүтээн босголтод зарцуулсан. 2) Эсгий гэрийг би хадам талаас 1600000 төгрөгийг нь төлж 2018 оны зун худалдаж авсан. 3) Хадлангийн газрыг Тикейн Болатбекээс 2018 онд бид худалдаж авсан. 4) Мөн гэр бүл болсон үед Зил-130, Уаз-469 маркийн машиныг авсан. Машинуудыг Р.Ш унаж ашиглаж байна. Телевиз, хөлдөөгч, дуковка (зуух) зэргийг би авч хүүхдүүдийн хамт ашиглаж байна. Р.Ш нь намайг жирэмсэн байхад 2018 оны 11 дүгээр сард гэр орноос минь хүүхдүүдийн хамт хөөж явуулсан бөгөөд одоо Ц сумын төвд өөрийн төрхөмд эцэг эхийн хамт амьдарч байна. Хүүхдүүд надтай хамт 2 жил Р.Шаас тусдаа байгаа бөгөөд Р.Ш нь хүүхдүүдээ эргэж ирээгүй бөгөөд хааяа согтуу ирж агсам тавьж, танхайрч явдаг. Гэрлэлтээ цуцлуулахдаа би хүүхдүүдээ авна, мөн өөрийн гэр бүлийн газар, өвлийн байшин, хашаа амбаар, саравч, бусад үл хөдлөх хөрөнгийг авахыг хүсэж байна. Иймд шүүхээс хүсэх нь, Р.Штай гэрлэлтээ цуцлуулан, хүүхдүүд болох Ш.Т, Ш.Н, Ш.Д нарыг миний асрамжид үлдээж, эцэг Р.Шаар гурван хүүхдэд тэтгэлэг төлүүлэн, дундын хөрөнгө болох 34400000 төгрөгийн эд зүйлийг эсвэл үнийн дүнгийн оногдох хэсгийг олгож өгнө үү гэжээ

Хариуцагч Р.Ш шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт: Миний эхнэр болох М.Б бид хоёр гэр бүл болсноос хойш ялимгүй асуудлыг дэвэргэн хэрүүл маргаан үүсгэдэг бөгөөд бидний гэр бүлийн асуудалд түүний эцэг, эх, дүү нь оролцож Бийг миний эсрэг өдөөн турхирч, нийлэн намайг зоддогоос гадна миний эцэг эхийг мөн хэл амаар доромжилдог юм. Эцэг эх, дүү нь ийнхүү өмөөрөн биднийг муудалцуулдаг тул үүнээс болж эхнэр М.Б ялимгүй зүйлийг далимдуулж хэрүүл маргаан үүсгэн төрхөмдөө яваад өгдөг бөгөөд хамгийн сүүлд 2018 оны сүүлээр мөн хэрүүл маргаан үүсгэж хүүхдүүдийг аваад төрхөмдөө яваад өгсөн. Би гэр бүлээ хадгалж үлдэхийн тулд хүүхдүүдээ болон удаа дараа гэрт ирэхийг хүссэн ч ирэх байтугай хүүхдүүдийг маань надад уулзуулахгүй 2 жил гаран боллоо. Миний бие удаа дараа сумын цагдаа хэсгийн байцаагчид хүүхдүүдтэй уулзуулах арга хэмжээ авч өгөхийг хүссэн боловч гэр бүлийн асуудлыг шүүх шийдвэрлэн гэж миний хүсэлтийг хүлээн аваагүй. Түүний дүү догшин зан авиртай тул би хүүхдүүдээ харахыг хүссэн ч тэдний гэрт очиж чадалгүй ирсэн. Хамгийн сүүлд арга мухардан хүүхдүүдээ санан хүүхдүүдээ харахаар 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хадам аавынд очсон бөгөөд эхнэр М.Б болон эцэг эх нь дүү нь болох М.А нарт намайг хүүхдүүдтэйгээ уулзуулахгүй гэж хэрүүл маргаан үүсгэн хадам аав, хадам дүү А, М.Б нар намайг бүлэглэн зодож мөрний тус газар хутгалж гэмтэл учруулснаар хуулийн байгууллага шалган шүүхээс М.Б, М.А нарын тус бүрийг 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Би хүүхдүүдийнхээ элэг бүтэн амьдрах эрх ашгийг бодож хүлээцтэй хандаж ирсэн ч эцэс нь би гэмт хэргийн хохирогч болсон. Миний хүүхдүүд эцэг эхийн хамт саруул орчинд өсөж хүмүүжих эрх нь М.Бийн ийнхүү үйлдлээс болж бусдын гэрт хоригдон төрсөн эцэг надтай ч уулзаж чадалгүй эрх ашиг нь маш их зөрчигдөж байна. М.Б бид хоёрын харилцаанд тэдний төрхөм талын эцэг эх дүү нь оролцдогоос болж ийнхүү маргаан гарч байна. Би 3 хүүхдийн хамт элэг бүтэн амьдрах хүсэлтэй байх тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлгүй байна. Иймд шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэн тодорхой хугацаа тогтоож бидэнд эвлэрүүлэх арга хэмжээ авч өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч М.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Р.Ш бид хоёр 2013 онд гэр бүл болсон одоо 3 хүүхэдтэй. Гэрлэлтээ цуцлуулж байгаа гол шалтгаан бол нөхөр маань архи уудаг, ажил хийдэггүй, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэг, мөн гадуур өөр эмэгтэй хүнтэй явалддаг болохоор би тусдаа хүүхдүүдээ аваад явсан. Бид хоёр тусдаа амьдраад 2 жил болж байгаа. Хоёр жилийн хугацаанд намайг байнга дарамталж ирсэн. Өнгөрсөн долоо хоногт Р.Шд холбогдох зөрчлийн хэргийн шүүх хуралдаан болж шүүхээс шийтгэл авсан. 2016 онд би хөнгөн гэмтэл авч байсан. Согтуугаар хүүхдүүдээ айлгаж намайг дарамталсан тул би цагдаад өгсөн. Эцэг эхээрээ дамжуулж хэд хэдэн удаа надаас уучлалт гуйсан, өөрөө ч хэд хэдэн удаа дахиж архи уухгүй, өөр эмэгтэй хүмүүстэй холбоо барьж явалдахгүй гэж гарын баримт бичиж өгч байсан боловч хэлсэндээ хүрээгүй. Мөн энэ хүн архи ууж ирээд намайг дарамталж эцэг эхийг маань доромжилж бид хоёрын хооронд маргаан үүссэнээс болоод би хутга шийдээд Р.Шыг санамсаргүй байдлаар гэмтээж байсан. Энэ хүн архи уудгаас нь болоод би гэмт хэрэгтэн болсон. Одоо хүний амь эрсдэх л үлдлээ. Иймд би энэ хүнтэй хамт амьдарч чадахгүй тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байгаа. Гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийг өөрийн асрамжид үлдээж, эцгээр нь тэжээн тэтгүүлэх, гэр бүлийн дундын эд хөрөнгө үнэлүүлэхэд 34400000 төгрөгийн эд хөрөнгөтэй юм байна. Энэ хөрөнгөнөөс өөрт болон хүүхдүүдэд оногдох хэсгийг гаргуулахыг хүсэж байна гэв.

Хариуцагч Р.Ш шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Эхнэр М.Б бид хоёр 2014 оны 3 дугаар сард гэр бүл болсон. Бид гэр бүл болоход бид хоёрт ямар нэгэн эд хөрөнгө байгаагүй. Энхэр маань надтай суухад 8 сая төгрөгийн цалингийн зээлтэй байсан бөгөөд бид хоёр хамт амьдрах хугацаанд уг зээлийг 12 сая төгрөг болгож төлсөн. Зээлийн талаар би банкнаас баримт авах гэсэн боловч банк надад гаргаж өгөөгүй. Намайг байнга архи ууж өөрийг нь болон эцэг эхийг нь дарамталдаг гэж байна энэ бол худлаа хуулийн байгууллагад хандаж байсан эсвэл өөр ямар нэгэн нотлох баримт байвал гаргаж өгч болно. Би 3 хүүхэдтэй. Намайг ямар нэгэн ажил хийдэггүй гэж байна. Өнгөрсөн жил би хотод нэг байгууллагын жолоочоор ажиллаж байсан. Ажиллаж ирээд хүүхдүүдтэйгээ уулзах гэж гэрт нь очиход дүү болон эцэгтэйгээ нийлээд намайг зодож, хутгалж хуулийн байгууллагаар шийтгүүлсэн. Бид хоёр 4 жил хамт амьдрах хугацаандаа би хүүхдийн 20000 төгрөгийг нэг ч удаа авч байгаагүй бөгөөд өөрсдийнх нь дансанд хадгалагддаг байсан. Сая надад байшин, машин байгаа гэж хэлж байна. Би одоо хүртэл өөрөө машингүй ч гэсэн явган явж үзээгүй аавын, хүргэний гээд танил талаасаа машин зохицуулаад явдаг байсан. Хадлагийн талбайны хувьд бол аав маань 900000 төгрөгөөр худалдаж аваад надад инч болгож өгсөн. Тэр хадлангийн талбайг би Өлгийд ажилд орсон учраас хөрш Каримбек гэдэг хүнд авсан үнээрээ худалдсан. Мөн намайг зоддог, дарамт үзүүлдэг гэж байна. Энэ бол худлаа, өөрөө ч гэсэн надад гэмтэл учруулж байсан. Энэ удаа бол эхнэр маань дүү бид хоёрын чи цагдаад өгч торгуулж байсан тийм учраас өшөө авна гээд өөр өөртөө гэмтэл учруулаад намайг гүтгэж цагдаад өгсөн. Би эр хүн шиг тэрийг нь хүлээн зөвшөөрч торгуулийн ялыг авсан. Би хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө гэр бүлээ цуцлуулахгүй гээд хоёр ч удаа шүүхэд хандсан. Анхны удаа эвлэрүүлэн зуучлагчид хандахад эхнэр маань чи ажилгүй учраас эвлэрэхгүй гэсэн. Тэгээд би Улаанбаатар хотод очоод ажил хийсэн. Ажил хийгээд ирээд дахиж эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл өгсөн тэгэхэд эхнэр маань надад 6 сая төгрөг бэлэн өгвөл би чамтай эвлэрнэ гэсэн. Би 6 сая төгрөгийг юунд зарцуулах талаар асуухад надад чи тэр талаар асуух хэрэггүй би өөрөө мэдээд зарцуулна гэж хэлсэн. Тэгээд би тэр мөнгийг нь өгөөгүй тул бид эвлэрч чадаагүй. Эхнэр маань заавал гэр бүлээ цуцлуулна гэж байвал би тэр хүнийг зогсоож чадахгүй. Заавал сална гэж байвал хүүхдүүдээ би өөртөө авч асрах боломжтой. Би хүүхдүүдээ асрах чадвартай бөгөөд эцэг эх маань тусална гэж байгаа. Тэр байшингийн талаар бол 2005 онд эцэг маань газрыг нь аваад надад өөрийн гараар барьж өгсөн. Бид хоёрын амьдралд ер нь бол эхнэрийн маань эцэг, дүү хоёр их оролцдог, ээж нь болохоор өвчтэй хүн болохоор оролцоод байдаггүй. Хэрэв бид хоёр эвлэрч сайхан амьдарвал миний эцэг эх бид нарт мал хөрөнгө, байшин, машин бүгдийг нь өгөхөд бэлэн байгаа гэсэн хэрэв эвлэрч чадахгүй бол бид хоёрыг дахиж харахыг хүсэхгүй байгаа гэсэн гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгч М.Бийн нэхэмжлэлийн шаардлагын зармыг хангаж заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, нэхэмжлэгч РД:00000С  овогт Мын Б, хариуцагч РД:00000 Уах овогт Рахатын Ш нар 2014 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хууль ёсны гэр бүл болсон нь 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Б аймгийн Ц сумын Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон №8337000045 бүртгэлийн дугаартай Гэрлэлтийн гэрчилгээ-ээр;

Нэхэмжлэгч М.Б, хариуцагч Р.Ш нарын гэр бүлд 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр охин Шы Т (РД:00000) төрсөн болох нь Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр олгосон №1410/000316 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа-аар,

мөн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүү Шы Н (РД:00000) төрсөн болох нь Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр олгосон №1410/000317 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа -аар;

мөн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүү Шы Д (РД:0000) төрсөн болох нь Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр олгосон №1410/000318 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа -аар тус тус нотлогдож байна.

Ц сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 191 дугаартай тодорхойлолтод: Тус сумын 9 дүгээр багийн байнгын оршин суугч Рахат овогтой Ш нь (РД:00000) эхнэр М овогтой Б (РД:0000) нар ам бүл 5, 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор мал тоолуулаагүй, Зил-130 маркийн машин, 7 өрөө модон байшинтай, 80 уньтай эсгий гэр зэрэг хөрөнгөтэй болохыг тодорхойлов.

Хариуцагч Р.Ш нь эвлэрэх гэсэн боловч нэхэмжлэгч М.Б нь харилцан эвлэрэхээс татгалзаж Р.Ш өөр эмэгтэйтэй хамт амьдарч байгаа тул гэрлэлтээ үргэлжлүүлэх боломжгүй гэсэн үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон нь Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл-ээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч М.Б нь дүү М.Аын хамт эцэг Ш.Мын Б аймгийн Ц сумын 9 дүгээр багт байрлах гэрт 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Р.Штай үүссэн маргааны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм бураатай тооцож, 450 нэгжтэй тэнцэх 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/143 дугаартай шийтгэх тогтоолоор нотлогдож байна.

Мөн хариуцагч Р.Ш нь Б аймгийн Өлгий сумын 12 дугаар багт түрээслэн амьдарч байгаа гэрт 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн үед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр М.Бтэй хэрүүл маргаан үүсгэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм бураатай тооцож, 600 нэгжтэй тэнцэх 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/201 дугаартай шийтгэх тогтоолоор нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч М.Б, хариуцагч Р.Ш нарын шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбарт дүгнэлт хийхэд хоорондоо таарамжгүй харилцаатай, хэрүүл маргаанаас гэр бүлийн амгалан тайван байдал алдагдсан, тус тусдаа 2 жил гаруй амьдарч байгаа байдал, гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй болох нь дээрх нотлох баримтаар нотлогдож байгаа учир гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч М.Бийн (эхийн) хайр халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал болон охин Ш.Т 05 настай, хүү Ш.Н 03 настай, хүү Д 01 настай гурвуулаа бага насны хүүхдүүд ба төрсөн цагаас эхийн асрамжид өсөж байгаа байдал зэргийг тус тус харгалзан үзээд тэднийг эх М.Бийн асрамжид үлдээж, тус бүрийг эцэг Р.Шаар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч М.Б, хариуцагч Р.Ш нар нь хуваарьт эд хөрөнгийн маргаангүй гэсэн ба нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хувьд 2020 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б аймгийн Ц сумын ЗДТГ-ын Эд зүйлийн үнэлгээ тогтоох комисс-ын үнэлгээнээс үзэхэд өвлийн байшин 15000000 төгрөг, чулуун хашаа 1000000 төгрөг, эсгийн гэр /80 толгой/ 3600000 төгрөг, хадлангийн талбай 2500000 төгрөг, амбаар 700000 төгрөг, түлшний пин 300000 төгрөг, өвсний хашаа 500000 төгрөг, үхрийн саравч 200000 төгрөг, Зил-130 маркийн машин 4500000 төгрөг, Уаз-469 маркийн машин 4000000 төгрөг, Монел зурагт 500000 төгрөг, хөлдөөгч 800000 төгрөг, зуух /духов/ 800000 төгрөг нийт 34400000 төгрөгний эд хөрөнгөтэй байна.

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Ц сумын 9 дүгээр багт байрлалтай өвлийн сууцны зориулалттай 7 өрөө байшинд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ аваагүй боловч хариуцагч Р.Ш нь... байшинг миний эцэг Гирка гэдэг тува хүнээс худалдаж авч өгсөн...одоо тэр хүн байхгүй....үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ аваагүй....аав маань та нар эвтэй найртай амьдарвал ач хүүгийнхээ нэр дээр буулгаж өгнө гэж байсан гэсэн мэдүүлэг болон нэхэмжлэгч М.Бийн ...байшинг худалдаж авсны дараа миний бие цалингийн зээл аваад засаж сайжруулан амбаар, пин нэмж барьсан гэсэн мэдүүлгээр, мөн тухайн 7 өрөө өвлийн байшинд М.Б, Р.Ш нар нь хүүхдүүдийн хамт амьдарч байсан гэсэн Ц сумын 9 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолтоор тус тус нотлогдож байна.

Хариуцагч Р.Ш хадлангийн талбайгаа 900000 төгрөгөөр, мөн засаж сайжруулсан 80 уньтай эсгийн гэрээ бусдад худалдсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагч Р.Ш Зил-130 маркийн машин болон Уаз-469 маркийн машингүй бусдын өмчлөлийн тээврийн хэрэгслийг эзэмшин ашиглаж байсан гэж мэдүүлсэн ба хариуцагч Р.Шы нэр дээр машин тээврийн хэрэгсэл байхгүй болох нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б аймгийн Авто тээврийн төвийн Иргэний тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний мэдээл-ийн лавлагаагаар нотлогдож байна.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үлдсэн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хувьд талууд маргаагүй болно.

Иймд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хувьд хариуцагчийн тайлбар болон 2020 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б аймгийн Ц сумын ЗДТГ-ын Эд зүйлийн үнэлгээ тогтоох комисс-ын үнэлгээг үндэслэн Ц сумын 9 дүгээр багт байрлалтай 7 өрөө өвлийн байшин 15000000 төгрөг, чулуун хашаа 1000000 төгрөг, эсгийн гэр /80 толгой/ 3600000 төгрөг, хадлангийн талбайг 900000 төгрөг, амбаар 700000 төгрөг, түлшний пин 300000 төгрөг, өвсний хашаа 500000 төгрөг, үхрийн саравч 200000 төгрөг, Монел зурагт 500000 төгрөг, хөлдөөгч 800000 төгрөг, зуух /духов/ 800000 төгрөг нийт 24300000 төгрөгийн эд хөрөнгийг гэр бүлийн 5 (таван) гишүүнд тэнцүү хуваах нь зүйтэй байна. (Гэр бүлийн нэг гишүүнд 4860000 төгрөгийн эд хөрөнгө оногдож байгаа ба нэхэмжлэгч М.Б, Ш.Т, Ш.Н, Ш.Д нарт 19440000 төгрөгний эд хөрөнгө оногдож байна)

Харин нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн эд хөрөнгө болох Уаз-469 маркийн машин 4000000 төгрөг, Зил-130 маркийн машин 4500000 төгрөг болон хадлангийн талбайн зөрүү үнэ 1600000 төгрөг бүгд 10100000 төгрөгийн эд хөрөнгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Дээрх гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс нэхэмжлэгч М.Б, Ш.Т, Ш.Н, Ш.Д нарын авч явсан Монел зурагт 500000 төгрөг, хөлдөөгч 800000 төгрөг, зуух /духов/ 800000 төгрөг нийт 2100000 төгрөгийн эд хөрөнгийг, мөн хариуцагч Р.Шы худалдан борлуулсан хадлангийн талбайн 900000 төгрөг, 80 уньтай эсгийн гэрийн 3600000 төгрөг бүгд худалдсан эд хөрөнгийн үнэ 4500000 төгрөгийг өөр өөрт нь тус тус үлдээж;

хариуцагч Р.Шаас Б аймгийн Ц сумын 9 дүгээр багт байршилтай өвлийн сууцны зориулалттай 7 өрөө байшин 15000000 төгрөг, чулуун хашаа 1000000 төгрөг, амбаар 700000 төгрөг, түлшний пин 300000 төгрөг, өвсний хашаа 500000 төгрөг, үхрийн саравч 200000 төгрөг бүгд 17700000 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгө

гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн зөрүү үнэ бэлэн мөнгө 360000 (гурван зуун жаран мянган) төгрөгийг нэхэмжлэгч М.Бээс гаргуулан хариуцагч Р.Шд олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч М.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 500000 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагад оногдох (гэрлэлт цуцлах буюу үнэлж болохгүй нэхэмжлэлийн шаардлагад төлөх 70200 төгрөг+гурван хүүхдийн[1] нэг жилийн тэтгэмжийн мөнгө[2] тухайн бүс нутагт тогтоосон хүн амын амьжиргааны доод түвшний тавин хувиар[3] тооцоход 3661200 төгрөгт төлсөн улсын тэмдэгтийн хураамж 73529 төгрөг+гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн шаардлагад 329950 төгрөг=бүгд 473679 төгрөг) 473679 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэгчийн илүү төлсөн 26321 төгрөгийг тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгч М.Бд буцаан олгож, мөн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд оногдох (гэрлэлт цуцлах буюу үнэлж болохгүй нэхэмжлэлийн шаардлагад төлөх 70200 төгрөг+гурван хүүхдийн тэтгэмж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 73529 төгрөг+гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн шаардлагад 255150 төгрөг=бүгд 398879 төгрөг) 398879 (гурван зуун ерэн найман мянга найман зуун далан есөн) төгрөгийг хариуцагч Р.Шаас гаргуулан нэхэмжлэгч М.Бд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-ийг тус тус баримтлан нэхэмжлэгч С  овогт Мын Б, хариуцагч Уах овогт Рахатын Ш нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-г баримтлан 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Шы Т (РД:00000), 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Шы Н (РД:00000), 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү Шы Д (РД:0000) нарыг төрүүлсэн эх М.Бийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-ийг баримтлан 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Шы Т (РД:00000), 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Шы Н (РД:00000), 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү Шы Д (РД:0000) нарын тус бүрийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11 наснаас 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшний 4.Иргэний хуулийн 126-р зүйлийн 126.1, 126.2.1, 126.2.2, 126.2.4, 130-р зүйлийн 130.1, 130.3 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс нэхэмжлэгч М.Б, Ш.Т, Ш.Н, Ш.Д нарын авч явсан Монел зурагт 500000 төгрөг, хөлдөөгч 800000 төгрөг, зуух /духов/ 800000 төгрөг нийт 2100000 төгрөгийн эд хөрөнгийг, мөн хариуцагч Р.Шы худалдан борлуулсан хадлангийн талбайн 900000 төгрөг, 80 уньтай эсгийн гэрийн 3600000 төгрөг бүгд худалдсан эд хөрөнгийн үнэ 4500000 төгрөгийг өөр өөрт нь тус тус үлдээж;

хариуцагч Р.Шаас Б аймгийн Ц сумын 9 дүгээр багт байршилтай өвлийн сууцны зориулалттай 7 өрөө байшин 15000000 төгрөг, чулуун хашаа 1000000 төгрөг, амбаар 700000 төгрөг, түлшний пин 300000 төгрөг, өвсний хашаа 500000 төгрөг, үхрийн саравч 200000 төгрөг бүгд 17700000 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулан М.Б, Ш.Т, Ш.Н, Ш.Д нарт олгож;

гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн зөрүү үнэ бэлэн мөнгө 3600000 (гурван зуун жаран мянган) төгрөгийг нэхэмжлэгч М.Бээс гаргуулан хариуцагч Р.Шд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 10100000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

5.Иргэний хуулийн 127 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч М.Б, хариуцагч Р.Ш нар хуваарьт эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч М.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 500000 (таван зуун мянган) төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагад оногдох 473679 (дөрвөн зуун далан гурван мянга зургаан далан есөн) төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэгчийн илүү төлсөн 26321 (хорин зургаан мянга гурван зуун хорин нэгэн) төгрөгийг тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас нэхэмжлэгч М.Бд буцаан олгож, мөн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд оногдох 398879 (гурван зуун ерэн найман мянга найман зуун далан есөн) төгрөгийг хариуцагч Р.Шаас гаргуулан нэхэмжлэгч М.Бд олгосугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр нь бичгээр үйлдэж гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

8.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК

[1]Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар;

[2]Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар;

[3]МонголУлсын Хүнамынамьжиргааныдоодтүвшингтодорхойлохтухай хуулийн 5 дугаарзүйл, Үндэснийстатистикийнхорооныдаргын 2020оны 01 дүгээрсарын 13-ны өдрийн А/05 дугаартайтушаалаар батлагдсан.