Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2021/03468

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: .......................................... байрлах, С ХХК /РД:................./-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: ......................................... тоот хаягт байрлах, Ч ХХК /РД:......../,

 

Хариуцагч: ................................ тоот хаягт байрлах, Г ХХК /РД:........................./-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: .............................. төгрөг гаргуулах, .....УБ улсын дугаартай ........................... маркийн экскаватороор үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М,

Хариуцагч Ч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т,

Хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Л нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С ХХК нь Ашигт матмалын ашиглалтын .................... ............................ дугаар тусгай зөвшөөрлийг 2045 он хүртэл хугацаагаар эзэмших байсан ба эдгээр тусгай зөвшөөрлүүдийн дагуу У аймгийн И сумын нутагт Б нүүрсний уурхайг нээн ажиллуулж байсан билээ. Дээрх ашигт малтмалын тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд олборлолтын үйл ажиллагааг өөр компаниар гүйцэтгүүлэх хэрэгцээ шаардлага тулгарсан. Ингээд уурхайн олборлолтын ажлыг гүйцэтгүүлэхээр 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Ч ХХК-тай Б нүүрсний ордод олборлолтын ажил үйлчилгээ үзүүлэх нэртэй гэрээг байгуулж, 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр .............................. төгрөгийг урьдчилгаа төлбөрт төлсөн боловч Ч ХХК нь олборлолтын ажил огт хийгээгүй. Харин Ч ХХК-ийн захирал Н.П, Г ХХК-ийн захирал Ч.А нар бид олборлолтын ажлыг хамтарч хийх хүсэлтэй байна. Ч ХХК-ийн урьдчилгаанд авсан .............................. тогрөгийн үүргийн гүйцэтгэлд Г ХХК нь хөрөнгөө барьцаалж үүргийн гүйцэтгэлийг хангуулъя, ажил гүйцэтгэх гэрээгээ шинэчлэн байгуулъя гэсний дагуу 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Ч ХХК-тай байгуулсан урьд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг Г ХХК-ийг оролцуулан 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шинэчлэн байгуулсан болно. Улмаар уг ажил гүйцэтгэх гэрээтэй хамтад нь буюу 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн барьцааны гэрээгээр Г ХХК-ийн ...... УНН улсын дугаартай .... өөрөө буулгагч, тус компанийн захирал Ч.А .............. улсын дугаартай ......... экскаватор, Ц.А ..... УБ улсын дугаартай С маркийн экскватор, .......... оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Барьцааны гэрээгээр Г  ХХК-ийн 2 ширхэг өөрөө буулгагчийг тус тус урьдчилгаанд шилжүүлсэн .............................. төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус барьцаалсан болно. Гэвч Г ХХК, Ч ХХК-иуд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу ямар нэгэн ажил гүйцэтгээгүй, нэгэнт үр дүн гарахгүй нь тодорхой болсон тул Иргэний хуулийн 355.1, 355.2 дугаар зүйлийн дагуу ажил гүйцэтгэх гэрээг цуцлах, гэрээний үүргээ гүйцэтгэхээр урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн .............................. төгрөгийг буцаан шаардах эрхтэй болно.Иймд Ч ХХК, Г ХХК-иудаас .............................. төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгө буюу .....УБ улсын дугаартай С маркийн экскватороор үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С ХХК-иас Ч ХХК, Г ХХК-д холбогдуулж .............................. төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагатай нэхэмжлэл гаргасан. С ХХК ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 2045 он хүртэл хугацаанд эзэмших эрхтэй. У аймгийн И сумын нутаг дэвсгэрт Б нүүрсний уурхайд нийлүүлж байсан. Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн олборлолтын үйл ажиллагааг гүйцэтгэгч компаниудаар гүйцэтгүүлэх шаардлага тулгарч, анх Ч ХХК-тай 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Бнүүрсний уурхайд олборлолтын ажил гүйцэтгүүлэх нэртэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тухайн үед Ч ХХК-ийн захирлаар н.П гэх хүн ажиллаж байсан. Ч ХХК-ийн хувьд манайх хөрөнгө муутай, менежмент хийгээд, тухайн ажлыг гүйцэтгэж эхлэхийн тулд машин, техник хэрэгслүүдээ зөөх, кемп ажилтнууд гээд урт хугацаанд хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байсан. Энэ агуулгаар кемп бариад эхний мөнгийг танай тал хариуцаад, олборлолтын ажил эхлээд явахаар С ХХК-д Ч ХХК өглөг өгөх үүрэг үүснэ. Ирээдүйд авлагатай болох учир .............................. төгрөгийг гаргаад өгвөл ажлаа эхлэх боломжтой гэснээр хавтаст хэрэгт авагдсан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Тухайн үед ашигт малтмалын талбай буюу уурхайн талбай хэсгийг сум орон нутгийн тусгай хэрэгцээнд авах яриа яригдаж, олон нийтийн хэрэгсэл, нутгийн иргэдээс уурхай ажиллуулахгүй гэх тэмцэл гаргаж байсан. Гэхдээ энэ нь ажил гүйцэтгэх гэрээ хэрэгжээгүй үндсэн шалтгаан биш. Ч ХХК-тай 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан боловч ажил гүйцэтгээгүй. Бодит байдал дээр техник хэрэгсэл, хүн хүч байхгүй компани болж таарсан. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ярилцахад Ч ХХК-иас Г ХХК гээд тоног төхөөрөмжтэй компани байна. Энэ компанитай хамтраад олборлолтын ажил хийе гээд санал тавиад, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээний гурван талт гэрээ байгуулсан. Гэрээний 3.7, 3.8 дахь хэсэгт гүйцэтгэгч нь тээврийн зардал 214,900,000 төгрөг, барилга байгууламжийн 185,100,000 төгрөгийг шилжүүлж авсан гэдгийг дурдаад, гүйцэтгэгчийн хийсэн ажлаас суутган тооцно, энэхүү төлбөрийн барьцаанд энэ гэрээний хавсралт 5-д дурдсан гэрээгээр зохицуулагдана гээд .............................. төгрөг үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаагаар хангагдсан. Барьцааны гэрээг Г ХХК-ийн захирал н.А , охин компани болох Г мине ХХК-ийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг барьцаалаад .............................. төгрөгийг хариуцаж байна гээд гэрээ байгуулсан. Гэвч .......... оны хавар хүртэл ажил уурхай дээр гүйцэтгэх боломжгүй цаг үеийн нөхцөл байдал гарсан. Тэр үед Ч ХХК-иас тоног төхөөрөмж татсан зүйл байхгүй. Гэрээний нэг тал гэх агуулгаар Г ХХК сул зогсолтын олборлолтын ажил хойшилсон ч гэсэн энэ компаниудад өөр ажил хийлгэх боломж бүрдүүлээд, уурхай руу явсан зам, хөрс хуулалтын ажил хийлгэхээр гэрээг байгуулаад ажиллуулж байсан. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн гэрээгээр нүүрс олборлолтын ажил хийгээгүй. Энэ хүртэл хугацаанд манай тусгай зөвшөөрөл хүчинтэй, ажиллах боломжтой байсан. .......... оны 08 дугаар сарын 01-ний өдөр 3 дахь ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, хавтаст хэрэгт байгаа. Уг гэрээ нь Г ХХК ийн захирал н.А Ч ХХК-тай бүтэхгүй, ажил хийх боломжгүй байна гээд манай охин компани Г мине ХХК-иар ажил гүйцэтгэх гэрээгээ шинэчилж хийе гээд .......... оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу 1 жил олборлолтын ажил хийсэн. Энэ талаарх баримтууд хавтаст хэрэгт авагдсан. .............................. төгрөгөө нэгэнт үнэ тохирсны дагуу Г  ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлснөөс суутгуулах талаар санал гаргахад, н.А захирал нь Г мине ХХК-иар байгаа гээд маргаан үүсгээд, шүүхэд хандаад манай компаниас ажлын хөлсөө авсан. 2 хариуцагч татсан шалтгаан нь Ч ХХК-тай байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Г ХХК ажил гүйцэтгэх гэрээний 1 тал болсон. Иргэний хуулийн 242 дугаар зүйлд зааснаар ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгч тал болоод .............................. төгрөгийг ажил хийхгүй бол буцааж төлөх баталгаа болгож барьцаа хөрөнгөө тавьсан. Хөрөнгө оруулалт татахын тулд Г мине ХХК-ийг оруулах санал гаргаж, гэрээний үүргийг өөр компани болгуулчхаад .............................. төгрөгийн асуудлыг орхисон учир Г ХХК-ийг хамтран хариуцагчаар татсан. Манай компанийн хувьд .............................. төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Ч ХХК-ийн данс руу .............................. төгрөгийг шилжүүлсэн. Хавтаст хэрэгт авагдсан ажил гүйцэтгэх гэрээнүүд тодорхой хэмжээнд Г мине ХХК-иар хэрэгжсэн. Өмнө нь байгуулсан гэрээнүүд шинэчлэгдээд явж байсан. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн гэрээгээр үүргээ биелүүлээгүй тул татгалзсанд тооцогдсон. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 355.2-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээг цуцлах, гэрээний үүрэг гүйцэтгээгүй урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн .............................. төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Ч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: С ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж дараах байдлаар биелүүлж ажилласан. Тухайлбал уурхайн бүсэд ... хүний кемп байгуулах, тоног төхөөрөмж тээвэрлэх зорилгоор урьдчилгаа болгон авсан .............................. төгрөгөөр гэр кемпийн тоног төхөөрөмж болон дагалдах хэрэгслийг бэлтгэн зөөвөрлөх ажиллагааг гүйцэтгэх үед орон нутагт бослого гарч тодорхойгүй хугацаагаар хойшилсон. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нэмэлт гэрээ хийж .......... оны 01 дүгээр сарын 05-наас эхлэн кемп байгуулан үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд .......... оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаад Б уурхайн үйл ажиллагаа манай компаниас шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас зогссон. Цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул Г ХХК нь нүүрс тээврийн зам барихаар үлдсэн тул кемп болон кемпийн тоног төхөөрөмжийг Г ХХК-д хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний дагуу урьдчилгаа болгон авсан мөнгийг гэрээний дагуу ажлыг гүйцэтгэхэд зарцуулсан бөгөөд гарсан зардлыг хүснэгтээр харуулж, холбогдолтой баримтуудыг гарган өгөх болно. Уг гарсан зардалтай холбоотой тайлбарыг 2020 оны 09 дүгээр сарын 24-ний .... албан тоотоор нэхэмжлэгч байгууллагад хүргүүлж байсан. Мөн нэхэмжлэгч уг асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаад хаагдсан болно. Энэ талаар холбогдох баримтуудыг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс гаргуулан авах хүсэлтэй байна. Манай компани гэрээний урьдчилгаа төлбөрийн хэмжээнд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн, түүнчлэн ажил зогсох болсон шалтгаан нь нэхэмжлэгч байгууллага болон орон нутгийн иргэдийн хооронд үүссэн зөрчил, тэмцлээс шалтгаалсан болно. Иймд С ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 3 компанийн хооронд олборлолтын ажил гүйцэтгэх гуравласан гэрээ байгуулагдсан. Энэ гэрээний урьдчилгаа төлбөр .............................. төгрөгийг С ХХК түүний хамаарал бүхий компани болох Х ХХК-иас шилжүүлсэн байдаг. Ямар зориулалттай мөнгө байсан бэ гэхээр .............................. төгрөг 2 зориулалттай. Нэгдүгээрт, гүйцэтгэгчийн уурхайн тоног төхөөрөмжийн анхны тээвэр, зөөврийн зардал 214,900,000 төгрөг, анх байгуулагдсан гэрээний 3.6-д зааснаар гүйцэтгэгчийн уурхайн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн анхны тээвэр, зөөврийн зардал болох 214,900,000 төгрөгийг захиалагч тал хариуцахаар байгаа. Үлдэгдэл 185,100,000 төгрөг нь гүйцэтгэгчийн байрлах түр кемп, барилга байгууламж, анхны хөрөнгө оруулалтын зориулалттай. Нийт 24 сарын хугацаанд ажиллах элэгдлийн зардлыг хариуцагч тал хариуцах бөгөөд гүйцэтгэгчид буцаан шилжүүлнэ гэсэн агуулгаар гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу Ч ХХК уурхайн тоног төхөөрөмжийг зөөвөрлөх, кемп байгуулах ажлуудыг хийсэн. У аймгийн И сумд байрлах Б нүүрсний уурхайд байрлах ... хүний кемп, тоног төхөөрөмжийг тээвэрлэх ажлууд хийгдсэн. 3 сар орчим хугацаанд байрласан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч мөнгө авчхаад юу ч хийхгүй байсан мэтээр ярьж байна. Үүнийг цагдаагийн байгууллагаас шалгаад, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан. Ч ХХК түүний захирлууд мэдүүлэг өгсөн. Урьдчилгаанд орсон мөнгөнийхөө хэмжээнд тодорхой ажлууд хийсэн. Уурхай дээр очиход С ХХК-д орон нутаг, төрийн болон хувийн байгууллага, иргэдийн хооронд асуудал үүссэн учир ажил эхлэхгүй удаан хугацаанд саатсан. Ч ХХК С ХХК-ийн гүйцэтгэх захирал н.С-д мэдээлэл авах тухай албан бичиг хүргүүлсэн. Уг албан бичгээр тодорхой болно. Гэрээнд заасны дагуу ажиллах тоног төхөөрөмжийг авч очоод, түр кемпийг байгуулаад, Ч ХХК бусад бэлтгэлүүдийг базааж, дотоод зохион байгуулалт хийх, ажлын төлөвлөгөө гаргах, ажиллах хүчний хуваарилалт, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах шаардлагатай байх учир нүүрсний уурхайн олборлолтыг хэзээ эхлүүлэх талаар тодорхой мэдээлэл өгөөч гээд албан бичгийг явуулж байсан. Хан-Уул дүүргийн прокурорын газар эрүүгийн хэргийн салбар архиваас авсан албан бичиг байгаа. Цагдаагийн байгууллагаас хуульд заасан журмын дагуу шалгахад Ч ХХК .............................. төгрөг авчхаад алга болж, залилах үйлдэл хийгээгүй байна. Харин гэрээний дагуу тодорхой ажлууд хийж байхад захиалагчийн буруутай үйл ажиллагааны улмаас гэрээнд заасан үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэх талаар хэрэг бүртгэлтийн хэрэг хаасан тогтоолоор тогтоогдож байгаа. Авсан урьдчилгаа мөнгөний хэмжээнд ажлаа хийгээд дууссан. Цаашид ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон. Захиалагч гэрээнд заасан тодорхой үүргүүдээ биелүүлээгүй. Гэрээгээр гүйцэтгэгчид ажлын гүйцэтгэлтэй холбоотой мэдээллээр хангах үүргээ биелүүлээгүй гэх мэт асуудал үүссэн. Гэрээ цуцлагдаад, 2020 оны 09 дүгээр сард С ХХК ...... дугаартай тайлбар хүргүүлэх тухай албан бичиг хүргүүлсэн. Уг албан бичигт орон нутагт бослого гарч, тодорхойгүй хугацаагаар хойшилсон. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1 дэх гэрээ байгуулагдсан. 01 дүгээр сарын 05-ны өдрөөс кемп байгуулах үйл ажиллагаа явуулж эхэлсэн боловч 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажиллаад, Бнүүрсний уурхай дахин зогсож, тухайн байрлаж байсан кемп газрыг Г ХХК нүүрс тээвэрлэлтийн зам барихаар болсон тул хүлээлгэн өгсөн. Гэрээтэй холбоотой гарсан зардлын хүснэгтийг хавсралтаар хүргүүлсэн. Нэхэмжлэгч талын ярьсанчлан .............................. төгрөгийг авчхаад ажил гүйцэтгээгүй алга болсон зүйл байхгүй. Олборлолтын ажил хийх нөхцөл бололцоог захиалагч талаас хангаж ажиллаагүй. Тэр шалтгаанаар гэрээ цуцлагдсан гэж ойлгож байна. Мөн хариуцагч Г ХХК-тай холбоотой асуудал байгаа. Г ХХК-тай хамтраад ажиллах явцад кемпийн тээвэрлэлт, бараа материал, контейнер зэргийг зөөвөрлөхөд зардал гарсан. Түлшний машиныг Г ХХК-ийн захирал н.А шилжүүлж өгсөн. 40-50 хүний 3 сарын хугацаанд байрласан хүмүүсийн хоол хүнсний зардал байгаа. Хамтарч ажиллаж байсан Г ХХК бид үргэлжлүүлээд ажиллана, замын ажил гүйцэтгэнэ гээд байгуулсан кемпээ Г ХХК-д хүлээлгэж өгсөн. Г ХХК огт харилцаанд оролцоогүй биш оролцсон, .............................. төгрөгөөс ашиг хүртсэн. Г ХХК-ийн хамаарал бүхий Г мине ХХК болон С ХХК-ийн хооронд шүүхийн маргаан болсон. Уг маргаанаар .............................. төгрөгийг суутган тооцох бие даасан нэхэмжлэл гаргаад явж байгаа. Ч ХХК-ийн санхүүгийн албанаас гаргаж өгсөн тооцоогоор Б нүүрсний уурхайд олборлолтын ажил гүйцэтгэхтэй холбоотой гэрээний дагуу .........................төгрөгийн зардал гарсан. Энэ талаар дэлгэрэнгүй нэмэлт тайлбарыг бичгээр өгсөн. Одоо 19,738,042 төгрөгийн зөрүү байна. Уг мөнгийг шаардлагатай бол Ч ХХК төлөх боломжтой гэж үзэж байна. Гэрээтэй холбоотой гарсан бусад зардлуудыг Ч ХХК хувийн үйл ажиллагаандаа зарцуулаагүй, завшаагүй. Зөвхөн гэрээний гүйцэтгэлтэй холбоотой зардлууд байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас .........................төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгчид бичгээр тооцоог өгч байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү

 

Хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: С ХХК болон Ч ХХК, Г ХХК- ниудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн У аймгийн Гурвантэс сумын нутагт Бнүүрсний ордод олборлолтын ажил үйлчилгээ үзүүлэх гурвалсан гэрээ байгуулагдсан хэдий ч тус гэрээнд заасан хугацаанд С ХХК нь олборлолтын ажил гүйцэтгэхэд шаардлагатай объектыг чөлөөлж өгөөгүй, төлөвлөгөөний дагуу ажиллуулах үүргээ биелүүлээгүйн улмаас уг ажил гүйцэтгэх гэрээний хугацаа дуусгавар болсон. Түүнчлэн Г ХХК нь Бнүүрсний ордод олборлолтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний урьдчилгаа төлбөр болох .............................. төгрөгөөс ямар нэгэн байдлаар төлбөр, мөнгө аваагүй болно. Иймд С ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Бнүүрсний уурхайд олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр хариуцагч Ч ХХК, Г ХХК нар хамтран үүрэг гүйцэтгэнэ гэсэн зүйл заалт байхгүй. Манай компани 214,000,000 төгрөгөөс чөлөөлөхөөр тохирсон. Уг 214,000,000 төгрөг түр кемп байгуулах, Улаанбаатар хотоос ажил гүйцэтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, тээвэрлэх зардал байсан. Гэрээ байгуулагдсанаас хойш гэрээний дагуу .......... оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ажил гүйцэтгэхэд бэлэн болсон. Энэ цаг хугацаанд урьдчилгаа төлбөр шилжээгүй, урьдчилгаа төлбөрийг 3 удаагийн албан бичгээр шаардсан. Бидэнд амаар хэлэхдээ хөрс суулгалтын ажил хойшилж байна, түр хүлээгээрэй гэдэг байсан. Урьдчилгаа удахгүй шилжүүлнэ гээд гэрээнд заасан ажил хугацаандаа эхлээгүй. Тус гэрээний ажил .......... оны 01 дүгээр сарын 07-ны өдөр эхлэхээр тохиролцсон. Тоног төхөөрөмжийн зээлийн эргэн төлөлт, бусад урсгал зардлаас болж манай компани санхүүгийн хүндрэлд орсон. С ХХК-иас Г ХХК-д хандаж, Бнүүрсний уурхай гадаад, дотоод замын ажил гүйцэтгэх гэрээ байгуулъя гэсний дагуу .......... оны 04 дүгээр сарын 01-ний өдөр авто зам, барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлаа хийж дуусгасан. Хөрс хуулалтын ажил хэзээ эхлэх, урьдчилгаа төлбөрийг шаардаж байсан. .......... оны 05 дугаар сарын 03-ны өдрийн .... тоот албан бичигт тодорхой шалтгааны улмаас хойшилж байна. Иймд танай компанийн нэхэмжилсэн урьдчилгааг энэ удаад шийдвэрлэх боломжгүй байна гэх албан бичиг ирүүлсэн. Тухайн цаг хугацаанаас хойш .......... оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ямар ч ажил явагдаагүй. С ХХК-иас 2017 оны 12 дугаар сард хөрс хуулалтын ажлын гэрээг шинэчлэн байгуулъя, ажил гүйцэтгэх боломжгүй байна гэсний дагуу .......... оны 07 дугаар сарын 23-ны өдөр 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хөрс хуулалтын ажлын гэрээг цуцалж, Г ХХК-ийн 49 хувийн хөрөнгө оруулалттай Г  ХХК-тай .......... оны 08 дугаар сарын 01-ний өдөр Бнүүрсний уурхайд нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, улмаар тус гэрээний дагуу нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх явцад 2019 оны 06 дугаар сард нэхэмжлэгч компанийн олборлолтын ажил гүйцэтгэх лиценз цуцлагдаж, ажил зогссон. Г  ХХК болон С ХХК нарын хоорондын тооцоо нийлсэн актад заасан .............................. төгрөг өгөөгүй учир 3 шатны шүүхээр хянан шийдвэрлэгдэж, С ХХК-иас .............................. төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Ч ХХК шилжүүлсэн гэх 5,000,000 төгрөгийг тээвэрлэхэд зарцуулсан. Энэ талаар 2 дугаар хавтаст хэрэгт зарцуулсан тээврийн хөлс буюу тоног төхөөрөмж зөөвөрлөсөн, шилжүүлсэн баримтаа гаргаж өгсөн байгаа. Борлуулаад аваарай гэсэн Ч ХХК-ийн ..................улсын дугаартай Хино маркийн түлшний машиныг Ч ХХК-ийн захирал н.П, Х ХХК-ийн захирал н.Т нар Г ХХК-ийн захирал Ч.А ээс 2016 оны ....... тоот түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 30,000,000 төгрөгт тооцож өгсөн. 2016 оны 16/04 тоот дугаартай, .......... гэх 2 гэрээ байгаа. Манай талаас Ч.А олборлолтын ажил гүйцэтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг түрээслүүлсэн. Ч ХХК-ийн шилжүүлсэн гэх гэр кемпийг манайд хүлээлгэн өгөөгүй. Гуравласан гэрээ байгуулсан хэдий ч ямар нэгэн байдлаар хамтраад нэг ажлыг гүйцэтгэсэн зүйл байхгүй. Манай компанид түр кемп хүлээлгэж өгсөн талаарх баримт хавтаст хэрэгт байхгүй. Кемпийн үйл ажиллагааг харахад, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 01 тоот Нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр олгогдоогүй, гэрээнд заасан хугацаанд захиалагч компанийн буруутай үйл ажиллагааны улмаас олборлолтын ажил хэрэгжих боломжгүй нөхцөл байдал бодитой бий болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Ч ХХК, Г ХХК-д холбогдуулан .............................. төгрөг гаргуулах, ....... улсын дугаартай ........................... маркийн экскаватороор үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан байх бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчилж, хариуцагч нарыг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, гэрээ бодитоор хэрэгжээгүй үндэслэлээр гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн .............................. төгрөгийг хариуцагч нараас буцаан гаргуулахаар шаардсан. Мөн ....... улсын дугаартай ........................... маркийн экскаватороор үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзсан байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шаардлагын үндэслэлээ ...Хариуцагч Ч ХХК, Г ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ хэрэгжээгүйн улмаас гэрээнээс татгалзсан. Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлд зааснаар гэрээнээс татгалзсантай холбоотой авсан, өгсөн зүйлээ буцаах, үр дагаврыг шаардаж байгаа гэж,

 

Хариуцагч Ч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзаж буй үндэслэлээ ... Ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нөхцөл байдлаас шалтгаалан, гүйцэтгэгч талаас үл хамаарах сул зогсолт үүссэн. Сул зогсолтын зардлыг захиалагч талаас нэхэмжлэх эрхтэй гэх заалт гэрээний 4.27-д заасан байна. Гэрээний 4.23-т олборлолтын ажил хийгдэж байгаа газрын орон нутгийн захиргааны байгууллагаар тэдэнтэй харилцах харилцааг захиалагч хариуцах ба үүнтэй холбогдох аливаа асуудлыг гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр нэн даруй шийдвэрлүүлэх үүргийг захиалагч тал хүлээсэн. .... ХХК бараа материал худалдан авах, ажлын хувцас, гутал зэргийг агуулахад хадгалж байсан. Энэ төсөлд зориулаад 15 хүнийг авч ажиллуулсан. Энэ хүмүүсийн цалин хөлс олгох, нийгмийн даатгалын шимтгэл төлөх зэрэг зардлууд 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 251,111,400 төгрөгийн зардал гарсан байна. .......... онд 129,150,558 төгрөгийн зардал гарсан. Гарсан зардлууд санхүүгийн баримтаараа байгаа, хувьдаа өөр бусад зүйлд зарцуулсан зүйл байхгүй гэх,

 

Хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзаж буй үндэслэлээ ...С ХХК, П ХХК, Ч ХХК нар 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн гэрээний дагуу урьдчилгаа .............................. төгрөг шилжүүлсэн. Уг .............................. төгрөгийг гэрээний оролцогч тал биш Г ХХК-иас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Ч ХХК-ийн гэр кемпийг Г ХХК-д хүлээн аваагүй. Х ХХК болон Ч ХХК, Г ХХК-ийн захирлаас тоног төхөөрөмж түрээсэлсэн төлбөрт шилжүүлсэн үйл баримт байгаа ч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд зөвшөөрөхгүй гэжээ.

 

Нэхэмжлэгч С ХХК, хариуцагч Ч ХХК, Г ХХК-ийн хооронд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ................. тоот Бнүүрсний ордод олборлолтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ бичгээр байгуулагдсан байх бөгөөд гэрээгээр У аймгийн Гурвантэс суманд байрлах Бнүүрсний уурхайд олборлолтын ажлыг өөрийн болон гэрээний дагалдах гэрээнд тусгасан компани, хувь хүний тоног төхөөрөмж болон ажиллах хүчийг ашиглан захиалагч буюу нэхэмжлэгч С ХХК-иас гаргаж өгсөн ажлын хэмжээ, хуваарийн дагуу түүний удирдлага, шаардлага хяналт дор гүйцэтгэгч буюу хариуцагч Ч ХХК, Г ХХК нь гүйцэтгэхээр тохиролцсон байна. /1хх-ийн 17-26 дугаар тал/

 

Талууд дээрх гэрээг харилцан тохиролцсоны дагуу, сайн дураар байгуулсан байх бөгөөд гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалтад хамаарах, хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Нэхэмжлэгч С ХХК нь Ч ХХК-д гэрээний дагуу 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр .............................. төгрөгийг шилжүүлсэн талаар зохигч маргаангүй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. /1хх-ийн 27 дугаар тал/ Харин гэрээ бодитоор хэрэгжсэн эсэх, гэрээний үүргээ талууд биелүүлсэн талаар маргасан.

 

Талуудын байгуулсан гэрээний 3.7-д Гүйцэтгэгчийн төгрөгийн уурхайн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн анхны тээвэр, зөөврийн зардал болох 214,900,000 төгрөгийг захиалагч тал гэрээ байгуулахаас өмнө урьдчилан шилжүүлсэн байх бөгөөд энэхүү зардлыг энэ гэрээний 3.4 дэх заасантай адил нөхцөлөөр суутган тооцно, 3.8-д Гүйцэтгэгчийн байрлах түр кемпийн барилга байгууламжийн анхны хөрөнгө оруулалт болох 185,100,000 төгрөгийг захиалагч тал шилжүүлсэн бөгөөд нийт 24 сараар түр кемпэд байрлах хугацааны элэгдлийн зардлыг захиалагч тал хариуцан үлдэх өртгөөр нь гүйцэтгэгчид буцаан шилжүүлэх ба үлдэх өртгийг тухайн шилжүүлэх өдрөөс хойш 12 сарын хугацаанд гүйцэтгэгчийн хийсэн ажлаас суутган тооцно гэж тохиролцсоноос үзэв хариуцагч нар нь гэрээгээр шилжүүлсэн .............................. төгрөгт уурхайн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг тээвэрлэж зөөх, гүйцэтгэгчийн байрлах түр кемпийн барилга байгууламж байгуулах зэрэг ажил үүргийг гүйцэтгэхээр хамтран үүрэг хүлээсэн байна.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан ......... дүүргийн прокурорын газрын прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай ...... дугаар тогтоолд .... ХХК нь 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Ажил үйлчилгээ үзүүлэх гэрээнд зааснаар С ХХК-наас авсан .............................. төгрөгөөр У аймгийн И сумын нутагт байрлах Б нүүрсний ордод .... хүний кемп, гэрээнд заасан тоног төхөөрөмжөө татаад .......... оны 01 дүгээр сард очсон боловч уг үйл ажиллагаа нь газрын маргаанаас болж ажил нь эхлээгүй, .......... оны 03 дугаар сар хүртэл тус компани нь тэнд байрлаж байгаад ажилчдаа аваад буцсан болох нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон У аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэр зэргээр тогтоогдож байна гэж дүгнэсэн /1хх-ийн 110-111 дугаар тал/, Ч ХХК, н.Н нарын хооронд 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан Ачаа тээвэрлэлтийн гэрээ /1хх-ийн 163 дугаар тал/, Ч ХХК, Дөл хангай ХХК-ийн хооронд 2017 оны 03 дугаар сарын 21ий өдөр байгуулагдсан Бараа худалдах, худалдан авах гэрээ /1хх-ийн 165 дугаар тал/, Ч ХХК, Ж....... нарын хооронд 2017 оны 03 дугаар сарын 21ий өдөр байгуулагдсан Түрээсийн гэрээ /1хх-ийн 170 дугаар тал/, Ч ХХК, Х.Б нарын хооронд 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан Ачаа тээвэрлэлтийн гэрээ /1хх-ийн 176-177 дугаар тал/, Ч ХХК, Э ХХК-ийн хооронд 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан Түрээсийн гэрээ /1хх-ийн 178-179 дүгээр тал/, Ч ХХК, М.Б нарын хооронд 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан Бараа бөөнөөр худалдах, худалдан авах гэрээ /1хх-ийн 181-184 дүгээр тал/, Ч ХХК-иас 2017 оны 03 дагаар сараас .......... оны 03 дугаар сар хүртэл хугацаанд төлсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан /1хх-ийн 190-119 дүгээр тал/, Ч ХХК-ийн эзэмшиж буй ......... дугаартай дансны хуулга /2хх-ийн 1-12 дугаар тал/, Ч ХХК-ийн зарлагын баримт /2хх-ийн 15-21 дүгээр тал/, Г ХХК-ийн .......... оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн албан бичиг /2хх-ийн 49 дүгээр тал/, шүүхэд гэрч Н.П /РД:........./-ийн ...Бид нийт ... хүний кемп байгуулах тоног төхөөрөмжийг Улаанбаатар хотод авч ирж бөөгнүүлээд, гарахад бэлдсэн. С ХХК-иас орон нутгийн хөл хөдөлгөөн, бослого гарсан тодорхойгүй хугацаагаар хүлээ гээд .......... оны 01 дүгээр сард хүртэл хүлээсэн. ............. оны 01 дүгээр сарын 05-ы өдрөөс нүүж, зөөвөрлөлт хийсэн. Кемпээ байгуулаад, 03 сарын сүүл хүртэл үйл ажиллагаа явуулсан. 03 дугаар сарын 15-ны өдрөөс өдрөөс нүүрсний агуулга өөрчлөгдсөн гээд тодорхойгүй хугацаагаар зогссон. Тэгээд .......... оны 07 дугаар сараас ажилдаа гар гэхэд ямар ч нэмэлт санхүүжилт байхгүй зардал нэмэгдээд байна. Тиймээс лиценз, орон нутгийн бослогыг нэг тийш нь болгож байгаад биднийг ажилд дууд гээд дахиад гараагүй гэх/2хх-ийн 75-80 дугаар тал/, гэрч О.Б /РД:...../-ийн ...20 гаруй гэр кемп барьж, 40 тонны контейнер 2-3 тохижуулсан. ...Барилга байшин бариагүй, зөөврийн сууц, Монгол гэр, 40 тонн контейнер барьсан /2хх-ийн 79-80 дугаар тал/ гэх мэдүүлэг зэргээр хариуцагч Ч ХХК нь уурхайн үйл ажиллагаа явуулах уурхайн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг тээвэрлэж зөөх, гүйцэтгэгчийн байрлах түр кемпийн барилга байгууламж байгуулах зэрэг ажлыг тодорхой хэмжээнд гүйцэтгэснээр гэрээ бодитоор хэрэгжсэн нь тогтоогдож байна гэж үзэв.

 

Мөн У аймгийн Г сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Зарим газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай ...... дугаар тогтоол /1хх-ийн 144 дүгээр тал/, У аймгийн Г сумын Тост багийн Иргэдийн нийтийн хурлын 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Орон нутгийн тусгай хамгаалалтанд газар авах санал уламжлах тухай ..... дугаар тогтоол /1хх-ийн 148 дугаар тал/, Ашигт малтмал, газрын тосны газар, кадастрын хэлтсийн даргын ...... дугаар сарын ...-ны өрийн .... дугаар шийдвэр /1хх-ийн 112 дугаар тал/, У аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн .... оны .... дугаар сарын ...-ний өдрийн ......... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн .............. дугаар магадлал /2хх-ийн 97-114 дүгээр тал/, У аймгийн И сумын засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ..... дугаар албан бичиг /1хх-ийн 143 дугаар тал/ зэрэг нотлох баримтаар нэхэмжлэгч С ХХК-ийн ашигт малтмалын .............., .............. дугаар тусгай зөвшөөрөл бүхий газрыг орон нутгийн иргэдийн хүсэлтээр У аймгийн И сумын 2017 оны 04-р сарын 17-ны өдрийн дугаар .......... тоот зарим газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолоор орон нутгийн хамгаалалтад авах, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон, шүүхэд маргаан үүссэн зэргээс шалтгаалан уурхайн ажилд зогсолт үүссэн нь нотлогдож байна.

 

Зохигч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбар, татгалзлын үндэслэлээ өөрөө тодорхойлох эрх, үүрэгтэй. Хуульд зааснаар гэрээнээс татгалзаж гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаах, гэрээг цуцлах үндэслэл болон учирсан хохирол арилгахыг шаардах эрхийн талаар өөрөөр зохицуулсан.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355-1-д зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Гэвч ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагч нь уурхайн үйл ажиллагаа явуулах уурхайн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг тээвэрлэж зөөх, гүйцэтгэгчийн байрлах түр кемпийн барилга байгууламж байгуулах зэрэг ажлыг тодорхой хэмжээнд хийсэн буюу үүргээ огт биелүүлээгүй гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгч иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзаж, гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөхийг шаардсан нь үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч Ч ХХК, Г ХХК-иас .............................. төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,228,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Ч ХХК, Г ХХК-иас .............................. төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.12, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,228,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, ... дугаар зүйлийн ....2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 


 

                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР