Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2019/00105

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2019/00105

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн иргэний Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: К Б -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э ХХК /регистрийн дугаар /,

Хариуцагч: Л.Б

Хариуцагч: А.Л

Хариуцагч: Д. Б нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэг нийт 299 600 176.23 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.а , хариуцагч э ХХК, Л.б , А.Л нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.о , хариуцагч Д.Б Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т. бнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К Б ны Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: К Б нь зээлдэгч э ХХК /2690632/-г төлөөлөн захирал Ламжав овогтой б тай 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр №86 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 490 000 000.00 төгрөгийн зээлийг 96 сарын хугацаатай, сарын 0.67 хувийн хүүтэй жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх хоёр үе шаттай Жайка төслийн зээлийн зориулалтаар олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг Үйлчилгээний төвийн 2 давхарт байрлах Орхон-3 худалдааны төв, ГД000025383, УБД2101002041, 400 мкв талбай бүхий объект, Орхон аймаг Баян-өндөр сум Баянцагаан баг хуучин тээврийн товчоонд байрлах ГД0391514, Нэгж талбарын дугаар 18433432597645, 2000 мкв талбайтай, 10 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар зэргийг тус тус барьцаалж зохих журмын дагуу холбогдох газарт бүртгүүлсэн.

Зээлдэгч зээлийн төлөлтийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хойш хуваарийн дагуу төлөлгүй зээлийн эргэн төлөх графикийг 16 сарын турш зөрчиж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж байна. Банкны зүгээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг зээлдэгчээс удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно.

Иймээс Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйл болон зээлийн гэрээний 8.3-т заасныг тус тус үндэслэн зээлдэгчийн орлогоос үндсэн зээл 265 224 310.45 төгрөг, үндсэн хүү 33 174 531.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 201 333.80 төгрөг нийт 299 600 176.23 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1 726 151 төгрөгийг тус тус гаргуулж шүүхийн шийдвэрийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд түүний барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулан зээлийг бүрэн барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч э ХХК, Л.б , А.Л нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.о шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Эпбострейд ХХК болон иргэн Л.б ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.о би К Б ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагч нэхэмжлэгч талуудын хооронд 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №86 зээлийн гэрээ байгуулагдсан байна. Зээлийн гэрээнд зээлийн хугацааг 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарнын 27-ны өдөр хүртэл байхаар заажээ. Нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаагаас үзвэл уг өдрөөр гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцалж байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл 36 сарын өмнө гэрээг дуусгавар болгож байна. Хариуцагчийн зүгээс өнөөдрийн байдлаар үндсэн зээлд 227 500 000 төгрөг төлсөн ба одоо үндсэн зээлээс 262 500 000 төгрөг үлдэж байна. Хүүний тухайд гэрээний үргэлжлэх хугацаанд нийт 51 сарын хүүнд 137 653 679 төгрөг төлсөн байна. Нийт 365 153 661 төгрөгийг төлжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс хүүгийн хэмжээг гэрээний хугацаанд тэнцүү хуваарилаагүй өөрөөр хэлбэл гэрээний эхний хугацаанд хүүг өндрөөр тогтоож авсан нь зээлдэгчид илт хохиролтой гэж үзнэ. Өөрөөр хэлбэл зээлийн хүүг хугацаанаас нь өмнө урьдчилан авсан мөртлөө зээлийг гэрээнд заасан хугацаанаас өмнө цуцалж үндсэн мөнгөө нэхэмжилж байгаа нь шударга биш байна. Зүй нь уг зээлийг гэрээнд заасан хугацаагаар ашиглахын тулд хүүг төлөх нь шударга юм.

Зээлийн гэрээнд заасан хугацаа болон хүүг тооцоход сард 1 858 767 төгрөгийг тэнцүү хэмжээгээр төлөхөөр байгаа бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс 35 сарын өмнө гэрээг цуцалж байх тул 35 сарын хүү болох 65 056 845 төлөх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн зарим хэсэг буюу 65 056 845 төгрөгийг дээр дурьдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

К Б ны зүгээс хамтран хариуцагчаар А.Лхамыг татан оролцуулахаар нэхэмжлэл гаргажээ. Зээлийн гэрээнд зээлдэгчээр э ХХК байгаа бөгөөд зээлийн зориулалт нь тус компаний бизнесийн үйл ажиллагаанд зориулагдахаар байхаас гадна хариуцагч Л уг зээлээс бодитойгоор нэг ч төгрөг захиран зарцуулаагүй юм. Өөрөөр хэлбэл уг зээлийг иргэн б тоног төхөөрөмж худалдан авахаар хэд хэдэн удаагийн гүйлгээ хийж Солонгос улсруу шилжүүлсэн бөгөөд уг баримтыг би нотлох баримтаар гаргуулах болно. Мөн э ХХК нь зээл авсан уг компаний үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч нь хариуцагч Л биш юм. Иймд дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

Хариуцагч Д.Б Э шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Б Э миний бие 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр э ХХК-ний зөвхөн 1910 кодтой шахмал түлш үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд 20%-ийн хувьцаа эзэмших эрхтэйгээр тус компанид орсон. э ХХК-ний захирал Л. б нь шахмал түлшний үйлдвэрийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээг 1 000 000 000 /нэг тэр бум/ төгрөг гэж үнэлсэн бөгөөд Л.б 80%, Д. Б Э миний бие 20%-ийн хөрөнгийг оруулахаар тохиролцож, 2013 оны 08 дугаар сарын 08-ний өдрийн компанийн хувь нийлүүлэгчдийн хурлаар №136 тоот шийдвэр гаргасан. Миний бие өөрийн 20%-д оногдсон 200 000 000 /хоёр зуун сая/ төгрөгийг компанийн Худалдаа хөгжлийн банкин дахь 407204015 тоот дансанд бүрэн шилжүүлсэн болно.

Л. б нь, би К Б наас 490 000 000 /Дөрвөн зуун ерөн сая/ төгрөгийн зээлийг өөрөө хөөцөлдөж авахаар болсон тул энэ хөрөнгө нь миний эзэмшлийн 80%-д орно гэж надад хэлж тохиролцсон. Иймд К Б ны нэхэмжилж байгаа зээлийн төлбөр нь Л.б ы эзэмшлийн 80%-д багтаж байгаа бөгөөд тухайн банкны зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгөнд миний эзэмшилийн хувь байхгүй тул надад захиран зарцуулах хамааралгүй болно. Мөн миний бие банкны зээлийн бичиг баримтанд компанийн хувь эзэмшигч заавал гарын үсэг зурах шаардлагатай гэсэн шаардлагын үндсэн дээр хувьцаа эзэмшигч гэдэг байр суурин дээрээс гарын үсэг зурсан. Тухайн үед банкны ажилчид болон Л.б банкны зээлийн төлбөрт хариуцлага хүлээх үүрэггүй хувьцаа эзэмшигч гэдэг утгаар гарын үсэг зурж байгаа гэж надад тайлбарлаж байсан.

Миний бие одоог хүртэл компанийн үйл ажиллагаанд нэг ч удаа оролцож байгаагүй болон К Б наас авсан зээлийн мөнгөнөөс нэг төгрөг ч захиран зарцуулаагүй болно. Мөн миний бие одоог хүртэл уг компанид өөрийн оруулсан хөрөнгө оруулалтын мөнгөнөөс болон ашгаас нэг ч төгрөг буцаан аваагүй байгаа тул их гомдолтой байна.

Ингээд миний бие К Б ны нэхэмжилж байгаа зээлийн төлбөрт хариуцагч болох үндэслэлгүй тул уг нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

К Б ны Орхон салбар нь э ХХК, Л.б , А.Лхам, Д.Б Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг нийт 299 600 176.23 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Д.Б Э нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, хариуцагч э ХХК, Л.б , А.Л нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээс үндсэн зээлийг төлөхийг хүлээн зөвшөөрч, хүү, нэмэгдүүлсэн хүү гэж нийт 73 156 595 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн.

Хариуцагч э ХХК, Л.б , А.Л нар нь 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр № Үндсэн хороо-86 тоот зээлийн гэрээ, № Үндсэн хороо-86 тоот барьцааны гэрээ байгуулан К Б ны Орхон салбараас Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх хоёр үе шаттай Жайка төслийн 490 000 000 /дөрвөн зуун ерэн сая/ төгрөгийн зээлийг 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл буюу 8 жилийн хугацаатай, сарын 0,67 хувийн хүүтэй зээлж, зээл, хүүг хуваарийн дагуу төлөхөөр, зээлийн барьцаанд Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг Үйлчилгээний төвийн 2 давхарын Орхон-3 худалдааны төвд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай гэрчилгээний дугаар 000025383, улсын бүртгэлийн Y-2101002041 дугаар бүхий 400 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг хуучин тээврийн товчоонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 0391514 тоот гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 18433432597645 дугаар бүхий 2000 мкв талбайтай 10 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар зэргийг барьцаалжээ.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээний харилцаа үүсчээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451.1, 452.1, 453.1-д зааснаар болон гэрээний дагуу хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

Зээлийн гэрээ болон барьцааны гэрээнүүд нь хуульд заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

Өөрөөр хэлбэл барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2-т үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үнийг заана гэж заасан байх ба, энэ шаардлагыг хангасан, мөн нотариатаар гэрчлэгджээ.

Хариуцагч э ХХК болон Л.б , А.Л нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: ...Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байна гэж ойлгож байна. Ашигласан хугацааныхаа хүүг төлөх ёстой. Гэтэл гэрээ хугацаанаасаа өмнө цуцлагдаж байгаа учир хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх ёсгүй. Хүү бол гэрээний хугацаанд тэнцүү хэмжээгээр төлөгдөх ёстой. Хүү илүү төлсөн. Тиймээс 73 156 595 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, хүүгийн хэмжээ багассан байгаа. Барьцааны гэрээний хувьд: объектын хувьд гэрээ хийгдсэн, б гарын үсэг зурсан. Харин компанийн тамга дарагдаагүй учир гэрээнд тавигдах шаардлага байх ёстой. Ийм учир үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй... гэсэн тайлбар гаргасан.

Зээл болон барьцааны гэрээг талууд хүсэл сонирхолоо илэрхийлэн хийсэн гэж үзэх бөгөөд, зээлийн гэрээний хавсралтыг талууд мөн тохиролцсон. Энд зээл хүүний төлбөрийг буцаан төлөх хуваарийг гэрээний талууд тохирохдоо эхний нэг жилийн хугацаанд үндсэн зээлээс төлөлт хийгүйгээр, зөвхөн хүүг төлөхөөр, зээлийн 13 дахь сараас эхлэн үндсэн зээлээс төлөхөөр гэрээ байгуулагдсан байна.

Тиймээс гэрээний хугацаанд хүү тэнцүү хэмжээгээр төлөгдөх ёстой, хүү илүү төлсөн гэсэн тайлбар үндэслэлгүй бөгөөд талууд гэрээндээ хүүг хэзээнээс эхлэн, ямар хуваарийн дагуу төлөх, төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцох талаар өөрсдөө тохиролцсон гэж үзнэ.

Зээлийн гэрээний 3.2-т Зээлийн хүү нь сарын 0,67 хувь, жилийн 8 хувийн хүүтэй байх ба хүүг хуанлийн хоногоор тооцно. Зээлийн хүүг жилийн 360 хоногоор бодно. Зээлийн эргэж төлөгдөөгүй байгаа үлдэгдэлд хувьсах хүү тооцох ба Банк хүүний хувь хэмжээг зургаан /6/ сар тутам шинэчилнэ гэж заажээ.

Эндээс үзэхэд хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарлаж байгаа: ...хүүг 0,58 хувь болгосон байхад 0,67 хувиар бодож байгааг зөвшөөрөхгүй, ашиглаагүй зээлийн хүүг төлөхгүй гэсэн тайлбар үндэслэлгүй.

Учир нь зээлийн гэрээний 3.4-т Өөрчлөн тогтоосон зээлийн хүүний хувь хэмжээг Банк зээлдэгчид мэдэгдээгүй нь түүнийг мөрдөхгүй байх үндэслэл болохгүй. Өөрчлөн тогтоосон хүүний хувь хэмжээг мөрдөхөө зээлдэгч үүгээр хүлээн зөвшөөрч байна гэж заасан байна. Харин нэхэмжлэгч ашиглаагүй зээлийн хүүг нэхэмжлээгүй, нэхэмжлэл гаргах хүртлэх хугацааны хүүг нэхэмжилсэн гэдгийг тайлбарласан бөгөөд ашиглаагүй зээлийн хүүг нэхэмжилсэн гэж үзэхээргүй байна.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно..., мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэжээ.

Зээлийн гэрээний 3.16-д Зээлдэгч нь гэрээнд заасан ерөнхий хугацаанд /хавсралт 1/ заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд зээл төлөгдөх ерөнхий хугацаа болон хэсэгчилсэн хугацааны эцсийн өдрийн дараах өдрөөс төлбөр дутуу гүйцэтгэсэн зээлийн үлдэгдлээс үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцож, зээл төлөгдөж дуустал үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцож авна гэж заасан байна.

Нэхэмжлэгч нь хууль болон гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан байх ба, хариуцагч нар нь үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөхөөс татгалзах эрхгүй юм.

Зээлийн гэрээний наймдугаар зүйлд гэрээ дуусгавар болох үндэслэлүүдийг заасан бөгөөд, 8.3-т Дараах нөхцөлд банк зээлийн гэрээг өөрийн санаачилгаар дуусгавар болгож, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад төлбөр, хураамж, хохиролыг шаардана, 8.3.1-д зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн, эс биелүүлсэн, 8.3.2-т зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй бол, 8.3.3-т Зээлдэгч энэхүү гэрээнд заасан зээл, зээлийн хүү болон бусад төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй /энэ нь 60 хоног үргэлжилсэн бол/ зээлийн гэрээг цуцлахаар заажээ.

Хэдийгээр нэхэмжлэгч нэхэмжлэлдээ зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлага гаргаагүй ч, хариуцагч нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлагдаж байгаа гэж ойлгож тайлбараа гаргасан, мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч ч мөн гэрээ бол хугацаанаасаа өмнө цуцлагдаж байгаа талаар тайлбарлаж байх тул, агуулгын хувьд зээлийн гэрээ нь хугацаанаасаа өмнө цуцлагдаж байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Барьцааны гэрээний хувьд: хариуцагч Л.б нь өөрөө гэрээнд гарын үсгээ зурсан гэдгээ хүлээн зөвшөөрч тайлбараа шүүхэд ирүүлсэн, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээнд компаний тамга дарагдаагүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй гэсэн тайлбар гаргасан. Хэргийн 100 дугаар хуудсанд авагдсан барьцааны гэрээг хариуцагч Л.б нотлох баримтаар өгсөн бөгөөд, энэ гэрээг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ...анх барьцааны /100 дугаар хуудсанд авагдсан/ гэрээг байгуулаад дээшээ банк руу шалгуулахад газрыг нь барьцаалах хэрэгтэй гэсэн. Ингээд бид тэр өдөртөө барьцааны гэрээгээ засаад дахин гэрээ хийсэн юм. Харин өмнө нь байгуулсан байсан /100 дугаар хуудасны/ барьцааны гэрээг Л.б аас аваагүй гэсэн тайлбар гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эсэргүүцэж маргаагүй.

Нэхэмжлэлд хавсаргаж өгсөн /хх10-11/ барьцааны гэрээний талаар хариуцагч талаас ямар нэгэн сөрөг шаардлага гаргаагүй бөгөөд, уг гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлээр э ХХК, хамтран зээлдэгч Л.б , А.Л нараас үндсэн зээл 265 224 310.80 төгрөг, зээлийн хүү 33 174 531.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 201 333.80 төгрөг, нийт 299 600 176.23 төгрөгийг гаргуулан К Б ны Орхон салбарт олгож, хариуцагч нар нь үүргээ сайн дураараа гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн барьцаа болох Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг Үйлчилгээний төвийн 2 давхарын Орхон-3 худалдааны төвд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай гэрчилгээний дугаар 000025383, улсын бүртгэлийн Y-2101002041 дугаар бүхий 400 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг хуучин тээврийн товчоонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 0391514 тоото гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 18433432597645 дугаар бүхий 2000 мкв талбайтай 10 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэв.

Хариуцагч Д.Б Э нь зээл болон барьцааны гэрээнд Компанийн гишүүний хувиар гарын үсэг зурсан байх ба, хамтран үүрэг гүйцэтгэгчээр /хамтран зээлдэгчээр/ ороогүй, банкны шаардлагын дагуу гарын үсэг зурсан болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

Мөн хариуцагч Д.Б Э нь э ХХК, хамтран зээлдэгч Л.б , А.Л нарын авсан 490,0 сая төгрөгийн зээлээс авч хэрэглээгүй гэдгийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан бөгөөд, Д.Болор-Эрдэнийн: ...банкны ажилтан ч надад өөрөө компанийн гишүүний /хувьцаа эзэмшигчээр/ хувиар л гэрээнд гарын үсэг зурна, хамтран зээлдэгч биш гэж тайлбарлаж байсан гэсэн тайлбарыг нэхэмжлэгчийн төлөөлөгч мөн үгүйсгээгүй.

Иймд хариуцагч Д.Б Э нь банкны өмнө үүрэг хүлээгээгүй байх тул түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар 1 726 151 төгрөг улсын орлогод оруулсныг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч э ХХК, Л.б , А.Л нараас улсын тэмдэгтийн хураамжаар 1 726 151 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч э ХХК, Л.б , А.Л нараас үндсэн зээл 265 224 310.45 төгрөг, үндсэн хүү 33 174 531.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 201 333.80 төгрөг, нийт 299 600 176.23 төгрөг гаргуулан К Б ны Орхон салбарт олгож, хариуцагч Д.Б Э д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч нар зээлийн төлбөрийг төлөх үүргээ эс биелүүлбэл зээлийн барьцаа хөрөнгө болох Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг Үйлчилгээний төвийн 2 давхарын Орхон-3 худалдааны төвд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай гэрчилгээний дугаар 000025383, улсын бүртгэлийн Y-2101002041 дугаар бүхий 400 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг хуучин тээврийн товчоонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 0391514 тоот гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 18433432597645 дугаар бүхий 2000 мкв талбайтай 10 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрыг албадан дуудлага худалдаанд оруулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 726 151 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч э ХХК, Л.б , А.Л нараас улсын тэмдэгтийн хураамжаар 1 726 151 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К Б ны Орхон салбарт олгосугай.

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА